Professional Documents
Culture Documents
Marketingiin Tuluvluguu Hiih
Marketingiin Tuluvluguu Hiih
Бичсэн
2009 оны 7-р сарын 17, Баасан гариг, 14:30
Таны маркетингийн төлөвлөгөө товч, тодорхой, сайн бодож боловсруулсан бичиг баримт
байх ёстой бөгөөд таныг маркетингийн хөтөлбөрөөр удирдан чиглүүлнэ. Энэ төлөвлөгөө
нь танай маркетингийн зорилт, тэр зорилтод хэрхэн хүрэхэд анхаарах ёстой. Танай
компани бүтээгдхүүн, үйлчилгээний алиныг нь ч хангадаг байсан, таны амжилтад
маркетингийн төлөвлөгөө зайлшгүй хэрэгтэй.
Амжилттай маркетингийн төлөвлөгөө бүтээх зургаан гол элементийг доор жагсаав. Танд
хэсэг бүрт нэг юм уу хоёр өгүүлбэр л хэрэгтэй байж болно... эсвэл та хэсэг бүрийг цөөн
хэдэн тодорхой заалтуудад задлан хуваахыг хүсч болно.
1. Зорилго
2. Таны зорилтот худалдан авагч
3. Таны бүтээгдхүүн, үйлчилгээний ашиг тус
4. Байр сууриа тодорхойлох
5. Таны маркетингийн тактик
6. Таны маркетингийн төсөв
Олон жижиг бизнесийн эзэд хэт дэлгэрэнгүй төлөвлөгөө хийснээс болж зорилгоо
мэдэхээ больдог. Төлөвлөгөөгөө энгийн байлгаснаар та хүрэх хэрэгтэй зүйлдээ төвлөрөх
тодорхой ажлын дарааллыг бий болгоно.
Маркетингийн төлөвлөгөөгөө бичиж эхэл (энэ тухай бодож, толгойдоо байлгаж байснаас
бичиж эхэлсэн нь дээр).
1/6
Маркетингийн төлөвлөгөөгөө хийх
Бичсэн
2009 оны 7-р сарын 17, Баасан гариг, 14:30
Таны юунд хүрэх гээд байгааг сануулж байдаг бичиг баримттай байх нь чухал.
Хэрэв та итгэлгүй байгаа бол, найз нөхөд, хамаатан садан, хамт ажиллагсад, эсвэл
ажилтнуудаасаа өөрийн төлөвлөгөөг уншихыг хүс. Тэд таны зорилгыг тэр даруй олж
мэдэх ёстой.
Та зах зээлийн янз бүрийн болзошгүй нөхцөл байдалд зориулан төлөвлөмөөр байж
болно. Хэрэв таны зах зээл хурдан өөрчлөгддөг бол та үүнийг төлөвлөгөөндөө оруулах
ёстой. Гэхдээ баримталж байх стратегийг бүтээ - нэгдүгээрт төлөвлөгөөтэй байхын
зорилго нь энэ юм.
Маркетингийн төлөвлөгөөгөө үргэлж - тухайлбал улирал бүр, сар бүр хянан үзэж бай.
Энэ нь та сар бүр төлөвлөгөөгөө засаж өөрчил гэсэн үг биш. Гэхдээ үүнийг үнэлж, чиг
шугамандаа байгаа эсэхээ шалгахад цаг зарцуулах хэрэгтэй.
Зорилго
Аливаа маркетингийн төлөвлөгөөний ерөнхий зорилго нь танай бизнесийн ашгийг аль
болох их болгоход оршдог. Гэхдээ энэ нь танай бизнесийн хувьд яг юу гэсэн үг вэ?
Түүнийгээ энд илэрхийл. Хэрэв та хүүхдийн хувцасны загвар зохион бүтээгч бол, таны
зорилго "Хүүхдийн хувцсыг хамгийн бага үнээр хамгийн олон тоогоор борлуулах"-ад
чиглэж болно. Хэрэв та интернет ашиглахад компаниудад тусалдаг бие даасан
компьютерийн зөвлөх бол, таны зорилго "Аль болох бага үнээр хамгийн олон тооны
үйлчлүүлэгч олж авах замаар цагаа бүрэн захиалганд оруулах." байж болно.
* Таны маркетингийн төлөвлөгөөний зорилго танд илэрхий мэт санагдаж болно. Гэхдээ
үүнийг өмнөө тавиад бичгээр илэрхийлснээр та өөрийн зорилтдоо анхаарлаа
төвлөрүүлсээр байх болно.
2/6
Маркетингийн төлөвлөгөөгөө хийх
Бичсэн
2009 оны 7-р сарын 17, Баасан гариг, 14:30
Ерөнхий нэр томъёо бүү хэрэглэ - "нялх хүүхэддээ хувцас худалдан авахыг хүссэн
хүмүүс" гэхийн оронд "шинэ төрсөн хүүхдэд онцгой гадуур хувцас хайж байгаа өвөө, эмээ
нар болон бусад бэлэг өгөгчид." гэх маягийн үг хэрэглэ
Өөрийгөө хэтэрхий бүрхэг ойлгуулахаас болгоомжил. Хүн бүр таны зорилтот худалдан
авагч биш. Хүн бүрт бүтээгдхүүн үйлчилгээгээ бүү борлуул - зах зээлээ бүлэг болгон
хуваа. Хэрэв та тодорхой нэг бүс нутагт гэрийн халаагуурын тос зардаг бол, та тухайн
бүс нутгийн айл бүрт маркетингийн үйл ажиллагаагаа чиглүүлж болно. Гэвч энэ нь цаг
мөнгөө үр ашигтай хэрэглэж байгаа хэрэг мөн үү? Мэдээж үгүй. Та төвлөрөх зүйлээ улам
нарийсгахыг хүснэ. Таны зорилтот худалдан авагч нар гэрийн халаагуурын тосны
одоогийн хэрэглэгч нар уу эсвэл хийн халаагуур хэрэглэдэг боловч тосон халаагуур
хэрэглэх талаар бодож байгаа хүмүүс үү? Эсвэл та дөнгөж байшин худалдаж аваад,
хэнээс тос худалдан авахаа хараахан шийдээгүй байгаа хүмүүсийг хайж байна уу? Та
орон сууцны хорооллын худалдан авагч нарт бүтээгдхүүнээ зарж байна уу эсвэл орон
нутгийн бизнесүүдэд зарж байна уу?
* Таны зорилтот зах зээл борлуулалтын зорилтуудыг тань дэмжихээр том эсэхийг шалга.
* Таны зорилтот зах зээл хэн бэ гэдгийг бүү таа. Боломжтой бол судалгаагаар тоо
хэмжээг тодорхойл. Мэргэжлийн холбоо нийгэмлэг рүү утасд; судалгааны номын сан руу
очиж зах зээлийн мэдээ хай; хүн амын тооллогын дүнгээс хүн ам зүйн мэдээг ашигла; г.м.
* Хэрэв бизнес хооронд борлуулалт хийдэг бол, таны бүтээгдхүүн буюу үйлчилгээг
компани биш хүн худалдан авдгийг санаж байх хэрэгтэй.
3/6
Маркетингийн төлөвлөгөөгөө хийх
Бичсэн
2009 оны 7-р сарын 17, Баасан гариг, 14:30
мэдлэг, шинэ технологи, тусгай үйлчилгээ, онцгой авъяас, эсвэл өөр ямар нэгэн зүйл
байж болно. Жишээ нь, Сони телевизийн борлуулалтын онцгой санал нь Тринитрон
хоолойн супер дүрс байсан юм. Бургер Кингийн борлуулалтын онцгой санал нь гал дээр
шардаг бургер байлаа.
* Та давуу талынхаа зэрэгцээ сул талаа харгалзан үзэхийг хүсч болно. Таны давуу болон
сул тал юу болохыг мэдэнгүүтээ давуу талаа аль болох ихэсгэж, сул талаа аль болох
багасгахын тулд маркетингийг хэрэглэж болно.
* Мөн өрсөлдөгчдийнхөө давуу, сул талыг харгалзан үз - тэгснээр та тэдний давуу талыг
аль болох бага болгож, сул талыг нь ашиглаж чадна.
Байр сууриа санал болгож буй ашиг тус, худалдан авагчдын хэн болох, өрсөлдөгчид
хэрхэн байр сууриа тодорхойлсон зэрэг дээр үндэслэн тодорхойл. Байр сууриа
тодорхойлох мэдэгдлээ сайн төвлөрсөн, товч байлга. Жишээ нь, Acme Movers компани
байр сууриа "Три Сити дүүрэг дэх хамгийн найдвартай нүүлгэх компани." гэж
тодорхойлж болно. Гал тогооны өрөөгөөр мэргэжсэн хоёр архитектор тэс өөр байр
суурьтай байж болно - нэг нь "хамгийн их шинэчлэгч, орчин үеийн гал тогооны өрөөний
орчныг бүрдүүлдэг зохион бүтээгч," гэж байхад нөгөө нь "зардлын хувьд хамгийн үр
ашигтай, уламжлалт гал тогооны өрөөний зохион бүтээгч." Хэний гал тогооны өрөөг
Хотын байр сэтгүүлээс үзнэ гэж та бодож байна? Мөн хэний гал тогооны өрөө нь
дундаж худалдан авагчид чиглэсэн байна гэж та бодож байна?
* Хэрэв та болон таны өрсөлдөгчдийн хооронд нэг их ялгаа байхгүй бол, одоогоор
хангагдаагүй худалдан авагчийн ач холбогдол бүхий хүсэлт буюу хэрэгцээг эрж хай.
* Болж өгвөл шууд өрсөлдөгчийн эсрэг байр сууриа бүү тодорхойлDon. Хэрэв та ингэвэл
байр суурьгүй мэт харагдаж, таны худалдан авагч анхаарлаа өөр тийш хандуулна. Үүний
оронд бүтээгдхүүн буюу бүтээгдхүүнийхээ давуу тал дээр төвлөр.
* Та дан үнэ дээр байр сууриа тодорхойлохдоо маш болгоомжтой бай. Учир нь ийм байр
суурийг маш амархан түрүүлж авч болдог.
4/6
Маркетингийн төлөвлөгөөгөө хийх
Бичсэн
2009 оны 7-р сарын 17, Баасан гариг, 14:30
* Зөвхөн имиж дээр байр сууриа бүү тодорхойл. Та байр сууриа агуулгаар дэмжих
хэрэгтэй. Хэрэв та ингэж чадахгүй бол, энэ нь сүйрлийн жор болно гэсэн үг.
Энд таны хэрэглэж байж болох хэрэгслийн жагсаалт бий. Мэдээж хэрэг, таны сонгож
болох өөр олон маркетингийн зэвсэг байдаг.
5/6
Маркетингийн төлөвлөгөөгөө хийх
Бичсэн
2009 оны 7-р сарын 17, Баасан гариг, 14:30
* Харилцааны борлуулалт
* Борлуулалт
* Семинар
* Ивээн тэтгэх
* Анхаарал татах
* Утсаар сурталчилж борлуулалт хийх
* Худалдааны үзэсгэлэн
* Утасны лавлах
Төсвөө хийхдээ харгалзан үзэх бусад хэд хэдэн зүйлийг энд дурдъя:
* Маркетингийн тактик бүр хэр үр дүнтэй байна гэдгийг байнга хянах ёстой. Та
маркетингийн хөрөнгө оруулалтаасаа аль болох их ашиг олохыг хүсдэг.
6/6