You are on page 1of 53

ХӨВЧИЙН БОР Үнэгэн лоовуузны тухай домог Үнэгэн лоовуузны тухай домгийг

түр хойш тавиад үнэгний тухай хэдэн зүйл өгүүлсүгэй.Хаврын адаг сар дундаа
орох үед гүүний хээл томорч Бор, адуунаас тэр бүрий холдож чадахгүй болов.
Адуу манах ээлж түүнд гурав хоногт нэг удаа ирнэ. Зарим үед ээлжийн адуучдад
амь албан ажил гарвал хоёр гурван хоног дараалан адуу манах ч удаа
тохиолдоно. Борын адуу манадаг их цастай, ой модтой уулсын хөндийд ойрмогоос
үнэг шовширох ай чимээ ихдэж сүүлийн шөнүүдэд үнэгний олноороо уралдан
ноцолдох, орилон хөөцөлдөх нь улам олширч шөнөжин Бор, ёстой л үнэгний
“үнэгүй чуулга” чагнадаг болов. Үнэгний ороо орохоор эмэгчин үнэгээ дагаж
эрэгчин үнэг олноор цуглаж, эр чадалтай азраган үнэг нь эмэгчнээ харамлаж,
хүчин дорой буюу тэчъядан шунахын эрхэнд зүрх гарган азрагалагч үнэгэнд
халдаж зориглосон бусад үнэгийг хэмхэн ноцохын хирээр шөнөжин ийм хэрүүл
уруул болдог ажээ. Үнэгний энэхүү ухаангүй үймээн шуугианаас ажихад нэгэн
эмэгчин үнэгэн дээр нэг хэсэг эрэгчин үнэг хуран цугладаг ч биш, харин эмэгчин
үнэг нь орооны үед олноор цугладаг, ер нь хичнээн эмэгчин үнэг цуглахын хирээр
төдийчинээ эрэгчин үнэг бөөгнөрөх учир шаагисан их дуу чимээ болдог бололтой.
Үнэгний орооныхоо үед цугладаг газар гэж байна. Бор нэгэн өглөө үнэгний
шөнөжин шуугидаг тэрхүү газрыг зориуд очиж үзжээ. Үүрээр тэр сүрэг үнэг өөр
газар очиж унтаж амрах ч гэсэн юм уу, аль эсвэл ороо нь ч татарсан юм уу бүгд
арилан одоод цадсан мууранд базуулсан оготно шиг улаан гол нь арай тасраагүй
нэг үнэг, үхээд бараг цас шороонд дарагдсан нэг үнэг байхыг үзжээ. Цаахна нь
арсгар барсгар цохио хадны орчим нэг үнэгний гийнан гаслах сонсогдов. Тэр
хөөрхий заяа муут амьтан мөн л хэмхүүлж хэмлүүлсэн авч, энэхүү үхсэн ба арай ч
гол тасраагүй байгаа үнэгийг бодвол үлгэн салган амин голтой яваагаа
мэдэгдэхээс гадна “өнөөх гайхал орооны сүрэг энд байна гэж ч байгаа юм уу,
ийшээ одлоо. Би тэднийг гүйцэж чадахгүй, үйлээ үзэж явнам” гэж үглэх мэт
санагджээ. Орооны үнэгний бужигнасан газрыг үзвэл араатан амьтны ороо шураа,
өшөө атаа гэгч ямар хүчтэй хорсголонтойг өгүүлэвч баршгүй аж. Орчны газрын цас
шороог онгичин хутгаж ус цус, шээг хаягаар бохирлон буртаглаж бүрэн гүйцсэн
санжээ. Араатан амьтан бүрийд өөр өөрийнх нь амь зуухын төлөөх арга тэмцэл
гэж байдаг. Бор ан гөрөө сонирхдоггүй явахдаа эзгүй хээрт, гэгээн цагаан өдөр
хүүхэд уйлсан инээсэн мэт хачин чимээ сонсоод ихэд сэжиглэн хирдхийснээ, хүнд
хэлэхэд: “Үнэг тэгж дуугардаг юм. Түүнээс айх сэжиглэх зүйл огт байхгүй. Урьдын
бүдүүлэг цагт, аянчин хүмүүс өдөр хээр үнэг тохиолдохыг мууд үзэж, чоно
тохиолдохыг сайнд үзэж байв. Гэвч түүнээс хүнд сайн ба муу болсон нь нэг ч
үгүй..” гэж хэлснээс өнөөг хүртэл өдөр шөнийн алинд нь ч үнэг хярсны өнгө бүрийн
дуу чимээ сонсож дассан байна. Тэр ч байтугай цохио хадны тэнд гаслан хуцах
зовлонт үнэгний дууг сонсоод “Одоо яая гэхэв, үйлийн чинь үр” гэх шүү юм
боджээ. Үнэгний дуу сонсоогүй хүн, шөнө сонсох бүр ч зэвүүн аймшигтай гэдэг.
Гэтэл Бор одоо, хээрийн амьтны ямар нэгэн дуу чимээг сонсохдоо уг амьтан нь
ямар болох, ямар зорилгоор яах гэж дуугарч байгааг ч төсөөлөх болжээ. Монгол
орны үнэгийг улаан, гал улаан, улаан бор, буурал, халтар саарал ч гэнэ. Зарим нь
модны улаан сорт, бургаасны цагаан сорт, хадны халтар, галт хар, ойн цул хар ч
гэнэ. Бас зарим зулавгар шаргал, бөөнгө хөх, мөнгөлөг сортой хар ч гэлцэнэ.
Харин энэхүү үхсэн ба үхэх гэж байгаа хоёр үнэгэнд бол дээрх өнгө зүсний аль нь
ч тохирохгүй болжээ. Өвлийн сүүлчийн үнэгний арьсанд хаврын гуужилтын тэмдэг
орно. Үс нь хөндийрч хонго орчмын сор үс унаж, ноолуур нь ширэлдэн даахирсан
буюу суудал орсон байдаг. Анчид, өдий үеийн үнэгийг нэгэнт агнасан л бол үс
арьсы нь мөн ч болох зохихоор нь ашигладаг. Гэвч энэхүү хөөрхий болсон хоёр
үнэгний арьсанд хүн аваад хэрэглэж орхимоор алга дарам ч аятай хэсэг үгүй байж.
Үнэг энд олон шөнө цуглаагүйсэн бол үнс тоос, цас шорооны амьтан гэж бас ийм
амьтан байдаг юм байхдаа гэж хүн бодмоор байв. Бор, үнэгний үймээн болсон
газраас чих сортолзуулан, хамар тачигнуулан, үргэлж жигшин, жолоо султгавал
шовсхийн одох гээд байгаа цантай тарган морио цааш эргүүлэн одохдоо,
түрүүчийн цохио хадны тэндэх зовлонт үнэгний гаслан яншихаас бүүр цаана,
зулзаган улиангарын тэндэх аянганд ниргүүлсэн ганц хар модны хавьд хоёр ч
үнэгний янших хуцах бүдэг дууг олж сонсов. Үүнээс үзвэл шөнийн сүрэг үнэг,
энэхүү орооныхоо нүгэлт газар эргэж ирэхгүйгээр нэгмөсөн хулжин оджээ гэлтэй
санагджээ.
Үнэг бол идэш хоол хамгийн хялбар олдож болох газар даган амь зууна.
Үнэгний гол хоол бол өвс ногооны мэрэгчид оготно хулгана, жижиг шувуу, мэлхий,
гүрвэл, үхсэн загас, шавьж хорхой мэт идэж болох дайралдсан бүхнийг залгина.
Үнэг биеийн хүндээр ялихгүй амьтан. Мөс хөлдөж байгаа буюу унаж буй цагаар
гол горхийн эргээр захалж билчсэн загас жараахай барих гэж явж, мөс хэмхрэн
унахад хамт унаж, усны урсгалд автан мөсний хөндий доогуур орж амь үрэгдэх нь
ч үзэгдэнэ. Үнэгний олз хайн гүйдэг гол цаг нь шөнө орой өглөө эртийн үе юм. Үнэг
хэдийн гүймхий тэнэмхий амьтан боловч олз омог олдох газраа үргэлж шахам
эргэн байдаг, нэг бодлын эргэмхий амьтан. Үнэгний амиа тээн явдаг гол түшиг нь
түүний харах, үнэрлэх, сонсох эрхтэн билээ. Үнэг орооноос гармагц тус тусын
байршил нутагруугаа тэнэн одох авч зуны эхэн сар гарч төрөх үе э дөхөхөөр
эрэгчин эмэгчин хоёроороо нийлж үр зулзагаа төрүүлэх, тэжээх, өсгөх байраа
тэмцэнэ. Үнэгний төрөх газар нь бараг тогтмол юм. Үнэг төрөхөө ойртохоор
тусгайлан байр бэлтгэхгүй, тарвага, дорго, хярсны орхимол нүхийг эзэгнэнэ.
Эмэгчин үнэг хоёроос дөрөв, заримдаа арав шахам зулзага ч төрүүлнэ. Үнэгний
зулзага (гавар) нүд нээгээгүй төрөөд хагас сар хэртэй болсны дараа нүдээ нээнэ.
Эхний бараг сар шахам хугацаанд эмэгчин үнэг, зулзагаа сүүгээр тэжээнэ. Гөлөг
зулзагаа махан хоолонд орох үед тэднийг тэжээх үүрэг эмэгчин, эрэгчин үнэгэн
адилхан оногдоно.
Навч цэцэг нарнаас, насны жаргал ажлаас гэдэг. Намар хураар эхэлдэг,
хавар униараар эхэлдэг ч гэж үг байдаг. Униар татсан хаврын сайхан цагийг
дэлгэр зун залган авлаа. Өвлийн хүнд хүйтэн улирал ард үлдлээ. Бор адуулсан
адуун сүргээ зунтай золгуулж нэг бодлын сэтгэл амарлаа. Нөгөө бодлын бас нэг
бүр хариуцлагатай үе өмнө нь ирлээ. Тэр нь юу вэ гэвэл гүү нь аль хэдийн унагалж
эхлэв. Унага бүрийг бойжуулах хамгийн чухал ажил эхлэв. Насны жаргал ажлаас
гэдэг үнэхээр гайхалтай ухаантай үг. Нэг насаар адуучин, анчин болох гэсэн
түүний хүсэлд энэ жилийн унагыг бүрэн бойжуулж авах гэдэг их учир үндэстэй
хэрэг болох нь тодорхой боллоо. Адуучин Бор адуун сүргээ маллаж явахдаа
сэтгэл сэргэж нүд баясаж явдаг зүйлийн нэг нь нялх унага болов. Байсхийн
нэмэгдэж байгаа нялх унагыг хөөрхийлж, энхрийлж, унаганы унах тусах, эрхлэх
тоглох, жир жирхийтэл янцгаах тэр бүхнийг харсаар яваад Бор өдөр өнгөрөх
байтугай, өлсөж цангахаа ч мартахад хүрдэг байв. Нялх амьтан бүрийг хөөрхөн
гэдэг авч Борын хувьд унага шиг хөөрхөн амьтан энэ дэлхий дээр үгүй юм шиг
санагддаг болов. Түрүү түрүүчийн гарсан нялх унага өдөр хоног өнгөрөхүй тутам
өсч борогшин, өвс ногоонд хүрэх гэж өмнө хоёр хөлөө тэлсхийгээд зүтгэн зүтгэсээр
агаад заримдаа онх хадан ойчихы нь хараад Бор элгээ хөштөл инээдэг байв. Цаг
сайхан бол унаганууд годгор сүүлээ өргөн, дэрсэн хөлөө дэнжигнүүлэн эхээ тойрч
тоглох гээд ойчиж үзэгдэнэ. Нялх амьтан гэдэс цатгалан, байдал зохистой бол
эрхлэх тоглох гэдэг үнэхээр жаргал нь гэдэг түмэн үнэн. Тормойсон томоо хар
нүдлэн уруул амаа умгануулсан нялх унаганд энэ ертөнцийн юм бүхэн сонин.
Ертөнцийг танин мэдэх гэж түүний аймшиггүй хүрэх, сонирхох гэж буй зүйл нь
болохгүй бүтэхгүй зүйл байвал эх нь тэр бүхнээс сэрдэж сэргийлнэ. Нялх унага
өөрөөс нь юм горьдох мэт годгонон хүрч ирснээ төдхөн дүрсхийгээд тэртээ тэнд
цойлон одоод, буцаад сортолзон зогсож байх бас сонин. Үүр цайж нар гарахтай
уралдан ухаан зулаггүй тэрийж тарайн унтах гэдэг унаганы жаргал. Тэнгэр эвгүйрч
шороон шуурга ч тавина уу, хүйтэрч ч эхэлнэ үү, тийм үед нялх унаганууд эхээс
төрсөөр анхлан учирч буй байгалийн аливаа үзэгдэлд арчаагүйтэн, бараг эхийнхээ
дулаан хэвлий рүү орчих шахан цээж рүү нь хурган шигж байгаа нь мөн
өрөвдөлтэй харагдана.
Борынх хаваржаанаас хүүж зүүн хойш сунгасан уудам хөндийд буув. Энэ
хөндий, эндхийн унаган хүмүүс, мал сүргийн идээшил болсон нутаг. Хөндийн эхний
хөндөлдсөн уулын ар нь хэсэг хусан төгөл, зуур зуурхан сүрхий ширэнгэдсэн бут
сөөгтэй. Жилийн жилд хуучин хур өвс нэм нэмсээр хөрс нь хөвд, бамбалзсан
намагтай болсон газар юм. Хөндий рүүгээ буусан ус, доошлох тутмаа хангайн хар
устай нэгэн гол болно. Гол нь бас тэрүүхэндээ подхийсэн эрэг жалгатай. Борынх яг
тэрхүү эрэг жалгын шувтрах үзүүр хавьд бууна. Бусад айлууд тэднийхээс доошлон
усаа бараадаж голынхоо хоёр талаар бууна. Бор энд адуугаа малласаар явахдаа
үнэг төрсөн нуувч газар байхыг мэдэв. Бор энэ хавьд урьд ер үзээгүй бөгөөд
яагаад энд үнэг байдаггүй юм бэ гэж гайхдаг ч үгүй явжээ. Бор энд яагаад үнэг
байдаг билээ гэж гайхсаар ийм хариу оллоо. Нутаг нь аглагдуу өвс устай учир бут
сөөг, хөвд намгийн болжмор бялзуухай, хадны хулгана зурам элбэг болохоор хоол
тэжээлээ бараадасхийн үнэг цөөнөөр нутагладаг байх нь гэж мэдлээ. Сүүлийн үед
хүмүүс, муу саарал дээрэмчин элбэгшиж, бэлчээр нутаг сүйтгэх нь үү дээ, үнэг
хярсыг бөөнөөр нь нүүлгэж ирж тавих юмсан гэж ярилцахыг сонсчээ. Одоо хүмүүст
манай энд үнэг байна, зүгээр ч үгүй үнэг төрсөн байна гэж хэлэх үү гэснээ за
болъё, дуугүй байх нь чухал. Саваагүй багачуул, ачтай амьтны үр зулзагыг хөнөөх
ч юм уу, үргээн цочоож хулжаан холтгож ч магад гэж болгоомжлов. Борын
ажсанаар малын бэлчээр нутагт саарал оготнын нүхний бут шороо элбэгшиж
төмөр үрэх мэт зэвүүн муухай хяхарсан дуутай хөх оготно газар сайгүй үзэгдэх аж.
Өдөр шөнийн анч мөнч шувууд, үнэг хярсныхаа дээр, нутаг усны бүх хүмүүс,
хүүхэд хөгшид гэхгүй чадах л бүхнээрээ энэ саарал дээрэмчинтэй тэмцэл
явуулахад яалаа гэж өссөн төрсөн өнтэй баян нутгаа сүйтгүүлэх юм бэ гэж Бор бас
бодох боллоо. Бор энд төрсөн үнэгний нүхийг сонирхон үзээд ихэд гайхав. Үнэг
хэмээгч тэр аяараа бөөн залины хөрөнгө гэдэг яах аргагүй үнэн байнам. Ан ман
хайж гүйж яваад нүхэндээ ирэхдээ их л холоос дөрвөн зүг хараа бараа харж, ганц
хоёр удаа ухасхийн ахиж, мөн ч ийш тийш холив үсрэн дахин сууж, заримдаа
мөлхөх мэтээр нүхэндээ дөх дөхсөөр эцэст нь хаанаас ямар ч аюул үгүй гэж санаа
амрангуут ганцхан год үсрээд их өвс ногоо руу шингэх мэт алга болдог. Тэнд нь
очоод үзэхлээр ширэлдэн хөвсөрсөн их борог өвснөөс өөр юу ч байдаггүйд нь Бор
гайхдаг байв. Бор ийнхүү эргэлдэж явсаар эцэст үнэгний жинхэнэ нүхийг огт өөр
газраас олжээ. Дөх дөхсөөр ирээд газар руу шингэх мэт алга болдог тэр газар нүх
байсангүй. Олон жилийн ширэлдсэн хөвсгөр их өвсөн доогуур оготно хулгана шиг
шурган явсаар тээр тэнд буй нүхэндээ ордог юм байж. Ордог нүхээрээ их
хэмжээний шинэ шороо, сохор номин шиг түлхэн гаргасны учир юу вэ? Үнэг ордог
нүхээрээ гарахыг Бор огт олж хардаггүй байв. Байсаар үнэгний зулзага өсч махан
хоол бор хоолонд орох цаг боллоо. Гэтэл үнэг өнөөх ордог нүхээ ичиж байгаа
тарвага адил бөглөөд хаячихсан байв. Яасан хачин юм бэ? Ингээд үнэггүй болдог
юм байж. Уг нь энэ үнэг намайг сэжигтэй амьтан гэж үзэхээр үгүй л болсон юмсан
гэж бодох болов. Үнэг хүнийг сэжигтэй сэвтэй гэж үзвэл үр зулзагаа өөр газар зөөж
шилжүүлдэг гэсэн. Энэ үнэгэнд надаас болоод тийм явдал тохиолдвоо доо гэсэн
шүү юм бодоод явж байснаа нэгэн өдөр өнөөх бөглөсөн нүхний хойхно нь, бяцхан
бор дов шорооны өвөр нөмөрт яг шорооныхоо өнгөтэй хэдэн бор амьтан
ноололдон тоглож байснаа мөнхүү дов шороо руугаа шингэх мэт алга болохыг Бор
олж үзэв. Зурам гэхэд бүдүүвтэр бор, гөлөг гэхэд арай ч гуриа чөргөр, тэр мөртөө
өөрсдөд нь томдсон сүүлтэй ийм ямар амьтан байдаг билээ гэж Бор бодон байтал
нэгэн үнэг гүйн ирээд мөнхүү бор дов руу шингэн орох нь тэр. Бор одоо бүх учрыг
ойлголоо. Хуучин нүхээ бөглөсөн нь ямар учиртай вэ гэвэл гөлөгнүүд нь гарч
гүйхэд хуучин нүх дэндүү бэрхшээлтэй будлиантай байж. Түүний дээр хуучин
нүхний дотор давхар нүх гаргаж үр зулзагаа бойжуулах гэхдээ тэрхүү их шороог
гадагшаа түлхэн гаргасан байж. Хуучин нүхний хойхно буй довны өвөр нөмөрдөх
нүх бол хуучин нүхээр дамжуулж гаргасан шинэ нүхний амсар байж. Ан мангаас
гүйж ирэхдээ хуучин нүхээрээ ордог. Гарахдаа энэхүү шинэ нүхний амаар сэмхэн
гардаг байсныг Бор анзаардаггүй байж. Ингээд бодохоор ан амьтны амьдрах
ухаан нарийн, сонин нь ч гүйцэгдэшгүй, ангийн хорхойтой болж буй хүн тэр бүхний
учрыг олох гэдэг ч амаргүй нь аандаа тодорхой ажээ. Гэвч ан гөрөөний арга ухаан
гэдэг нэг зүйлийн учир нь олдохоор дараах зүйл нь улам сонирхолтой болж хүнийг
улам улмаар үзэгдэж баригдашгүй илбэ жилбэт утсаар өөр рүүгээ үргэлж татаж
байдгаараа гайхалтай ажээ. Үнэгний зулзаганууд эр бяр сууж нүхнийхээ аман дээр
тэд, эх эцгийнхээ юу олж ирэхийг хүлээн эрхэлж тоглох буюу наранд ээн хэвтэхийг
больжээ. Бор энд зургаан зулзага байгааг мэдэв. Тэд нүхний аман дээр ноололдон
ноцолдож байснаа юунд, гэв гэнэтхэн шурхийгээд нүх рүүгээ чихэлдэн түлхэлдэн
ордог вэ гэвэл эх буюу эцэг нь цаана нь сэмхэн ирээд далдаас: “хөөеэ та нар!
Цаана чинь хүн ирчихээд хараад байна. Бушуу орцгоо!” гэж шогшрон дохио өгмөгц
зулзаганууд санд мэнд нүхэндээ ордгийг мэдэв. Бор зулзагануудын өсч өндийхийг
харах тутам амьтны амь зуух арга гэдэг хичнээн сонин байдаг тухайд улам их юм
мэдэх болов. Эх буюу эцэг нь нүхнийхээ аман дээр дутуу барьсан оготно зурам,
шувууг авч ирээд нэгэн маягаар чимээ өгөхөд хурц нүдтэй, урт хошуутай, хөх
саарал үрс нь сэртэсхийн гарч ирээд, барьж ирсэн олз руу ум хумгүй улайран
дайрна. Урьд нь үхсэн хулгана зурам, шувуу, өөр бусад идэшний зүйлийг дөнгөн
данган тасчиж бүхэл хахлаар нь булаалдан залгиж байсан зулзаганууд одоо дутуу
барьсан амьтныг эх эцэг нь авчиран тавьхад тэрхүү амьтан нь эрхбиш улаан гол
тасраагүй учир мөн ч хөөрхий зугатах буюу нисэх гэж тэмцэхэд зулзаганууд нь
түүнийг хөөн шүүрэн барьж, дээр доороо орон зарим нь ганц хоёр тоншуулж
майжуулан гаслаж гийнах үзэгдэх бөгөөд сүүл сүүлдээ зулзаганууд нь олны олон
гэсэндээ тэрхүү хөөрхий амьтны бодийг төдхөн хөдлөөд ам хамраа долоон, эцэг
эх нь бас юугаар гялайлгахыг харан байгаа нь тэдний хичнээн идэвч, ёстой л
амаараа буцаж гартал идэвч хомхой сэтгэл нь үл ханадагийг гэрчилнэ.
Зулзаганууд дахин өөр хоорондоо буюу эцэг эхдээ эрхлэн тоглох гэхэд, эцэг эх нь
өөртөө бас өрвөгөр зулзаганууддаа өл хоол залгах гэж өч төчнөөн газар гүйн
хэсэж үйл тамаа үзсэнээ “хэлэн” өршөөл ч гуйдаг юм уу, эсвэл ясаа зүгээр амраая
гэдэг юм уу нэг л янзын чимээ гаргах буюу дохио өгөхийн төдийд зулзаганууд нь
нэг бол эцэг эхийг ноцохоо болино, үгүй бол өөр хоорондоо бужигнахыг болин
цөмөөөрөө нүхэндээ орно.
Сүүлдээ эх эцэг үнэг үр зулзагаа ойрхон дагуулж, өвс ногоон дундуур
гүйлгэж ус долоолгож, өт хорхой үзүүлэх бариулах, оготно хулгана олж
хөөцөлдүүлэх, улмаар бариулах арга ухаан сургаж эхлэв. Эх эцгийн эрдэм чадлыг
шаламгайлан эзэмшсэн нь хулгана зурам, өвс ногооны жижиг шувуухай
тэргүүтнийг барьж, дийлж, дйилдэн алдаж байхад бусад нь олзуурхан тусалж
байгаагий нь харахад нэг хотын ноход нэгэн аяар хуцна гэгчээр аргагүй л нэг
нүхний амьтад гэсэндээ мөн ч нэгэн амьтай нь илт байх аж. “Ан бүрийд агнах арга
тусгай тул цөмийг судалбал зохих бүлгээ. Угтаа амьтан бүрийд бусдаас нэгэн
давуу сайн зүйлгүй болбоос яахин амьдарч чадах ажээ. Бас бусдаас дутуу нэгэн
зүйлгүй аваас бусад нь яахин амь зуух билээ” гэгч нь чухам ийм утгатай үг байжээ.
Бор зуны улирал бараг шувтартал дээрхи хэдэн зулзага, эрэгчин эмэгчин
хоёр үнэгийг ажиглав. Зулзаган үнэг нэгэн нас гүйцтэл эх эцгээ дагаж амьдардаг
гэдэг үнэн бололтой. Зуны сар дуустал хэдэн зулзага эх эцгийн хараанд байсан
боловч сүүлийн үед нэгэн зулзага үзэгдэхгүй болов. Тэр зулзага эх эцгээс энэ
дэлхий дээр бие даан амьдрах ухааныг төгс сураад дуртай зүг рүүгээ салан одсон
буюу аль эсвэл осол эндэлд орж ямар нэгэн илүү хүчтний саварт амь үрэгдсэний
чухам алин болсон нь мэдэгдсэнгүй. Зуны сүүлчээс эхлээд Сандаг өвгөн зарим
үед Бортой адууны оторт явж, үнэг ойр хол дайралдсан байдлаар нь дурантай
дурангүй ажин шинжиж үсний нь гуужилт толгой цээж юм уу, зоо нуруу, өгзөг
сүүлний нь үсээр яаж гуужиж шувтарч буйг нэгд нэгэнгүй зааж зөвлөж байв.
Намрын эхэн сар дундаа ороход үнэгний үс тачирхан шингэн сүүлний нь үс хагас
сахлагдуу болов. Намрын үүл өвөл эртийн үнэгний үс бас л бүрэн гүйцээгүй
болохоор Сандаг өвгөн Борыг үнэг агнуулах гэж яарсангүй. Харин яаж үнэгийг
агнах аргад сургах гэж мэрийж байв. Зарим анчид түрүүчийн цас унамагц үнэг хөөх
гэж тэнгэр бүүдийж эхлэхээр л алга үрэн баярлаж хурдан сайн морьдоо уяж, урт
тэнзэн ташуур зэхэж эхлэхэд Сандаг: “Яарвал даарна хүүхээд! Үнэг агаад ямар
махыг нь иднэ гэх биш, арьсыг нь ашиглах юм чинь... Энэ жилийн үнэгний арь
хөрсний жигдрэлт жаахан оройтох янзтай байна. Бас түр хүлгэлзэхэд зүгээр л байх
шүү ! Харин өвлийн бүрэн гүйцсэн үстэй сор ноолуур нь тэгш өнгөлөг гялалзсан
тийм үнэг агнаж улсдаа тушаах нь чухал шүү дээ. Та нар нохойн дуунаар ташуураа
өргөж, чонын дуугаар буугаа шүүрэх анчид биш шүү дээ...” гэхэд нутгийн анчид
Сандаг өвгөний үгнээс гарсангүй.
Бор нэг өдөр бараг нэг жилийн өмнө Сандаг өвгөнтэй цуг дэлт сааралд хавх
тавиад буцаж явснаа замаас гарч, үнэгний гүйдэл жим үзсэнийгээ санаж тэр газар
очив. Тэгэхэд Сандаг өвгөн: “Энэ юуны мөр вэ?” гэж жижиг мөртэй амьтан хоёр
тийш сүлжсэн цасан дээрх эрээн мөрийг заан асуухад : “Үнэг бололтой” гэж
хэлснээ Бор санав. “Цас нь хуучирч дагтарширч орхиод сайн мэдэгдэхгүй байна.
Уг нь үнэгний гүйдэл жим газар байна. Энд жижиг хавх яг энэ хавьд зүүгээд байхад
хэдэн ч хүүхэнд лоовуузны арьс бэлэглэнэ шүү дээ” гэж битүүхэн ёжлон чимхэлж
байсны нь бас саналаа. Бор энэ жил Дулмаатайгаа гэр бүл болж өөрийн гэсэн
орон гэртэй болно гэж бодож байсан юм. “Өөрийн гэрээ барьвал чинь өрхний чинь
оосрыг татъя даа” гэж Дулмаа хэлсэн удаа бий юм. Гэтэл хоёр залууг нийлүүлж
ажил төрөл амь зуулгийг нь залгуулсных айл шиг айл болгоно. Цаг улам сайхан
болж ард түмний ард түмний аж байдал дээшилсээр байхад хоёр эцэг эхийн аль
нэгний нь гэрт нийлүүлж, тулга тогоо өнгийлгүүлээд юу хийнэ. Уянгын артелиас
доод тал нь л том таван ханатай гэрийн ганган сайхан мод авна энэ тэр гэцгээгээд
л байсан ... Сүүлдээ бэлэн гэрийн мод байхгүй гэнэ ирэх хавар тийш зориуд сайн
мод хийж өгнө гэсэн. Түүний нь хүлээзнэе, энэ тэр гэсгээд л чимээ тасарсаныг
бодвол ирэх жил нь үнэн болов бололтой...
Анчид сайн морьдоо унаж анч нохдоо дагуулан үнэгэнд явж эхлэв. Бор ч
Сандагийг дагаж үнэгч нохды нь хөтлөн явдаг болов. Хүйтэн салхитайвтар нэгэн
өдөрсөн. Ийм үед нөмөрдөн хэвтсэн үнэг сонор муутай байдгийг Сандаг өвгөн юу
андах билээ. Ширүүлэн явсаар үнэг заавал хэвтдэг газар олжээ. Үнэг тэднийг
хараад босч давхисангүй харин ч хяран хэвтэв. Нэг удаа алдвал ч алдаг, оновол ч
оног. Бороор буудуулж үзье гэж Сандаг шийдээд ширүүлэн шогшуулсан чигээрээ
шогшуулан, сүүлдээ бүр хатируулах шахан, хярсан үнэгний хэвтрээс өнгөрөөд
далд оров. “за саяын хярсан үнэг, бидний өнгөрч одсон зүг рүү л анхаархийсгээд
хэвтэж байгаа. Эндээс буцаж тэр үнэг рүү очиж болохгүй. Бидний анх ирсэн талаас
өнгийж буудахад аятайхан өнгийцтэй, бас бартаатай газар юм. Чи ингэж тойроод .”
гэж газры нь сайн зааж өгөөд “...Бартаандаа хүрч морио орхиод, яаралгүй гэтэж
өнгийгээрэй! Газартаа шигээд хаана нь барьж буудах нь мэдэгдэхгүй, сум чинь
хавчихмаар санагдаад байвал хүлээзнэ. Анчин хүн анг хармагцаа л хурдан буу,
хурц хараандаа найдаж буудахыг урьдал болгож огтхон ч болохгүй. Их бие нь
хаана байна, амин газар нь чухам хаахна байна, яаж буудвал арьс хөрсний чухал
хэрэгтэй газры нь урж гэмтээхгүй буудах вэ, яаж буудвал амьтныг хий дэмий
шархдуулах ч юмуу, жигшээж үргээж хаядаг болохыг цөм цөмий нь мэдэх, бодох
хэрэгтэй. Чи үнэг рүү бараг анхлан буу шагайж байгаа болохоор энэ бүхнийг сайн
мэдэх хэрэгтэй. Амьтныг шархдуулах, жигшээх, зовоох явдал гаргаж болохгүй.
Анчин хүний цээрлэх гол чухал зүйл тэр шүү! Нэг амьтанд нэг л сум хэрэгтэй.
Салхины эсрэг одож байгаа болохоор балмагдаад л нус нулимсаа гоожуулж арай
шившгээ тарихгүй болбол болохоор болж байгаа шүү хөө чи! .. газар нь тэр
талаасаа болохоор заавал ингэж өнгийхөөс өөр аргагүй юм даа. Түүнээс биш шууд
босгоод л хөөчихмөөр байна. Салхи тун зөв эргэж байна. Өө дамы нь барьж гэтэж
мэрийхэд цаадах чинь аштай ч газар. Үс нь сахлаг болоод бие нь том юм шиг
боловч жинхэнэ амь газар нь тун ялигүй амьтан шүү...” гээд буудах газры нь зааж
өгөөд явуулахдаа “Бүр босч өгөхгүй бол тагнайгаа ганцхан огцомхон тагшаад үз!
Сэртэсхийгээд л хаана, юуны дуу гарав гээд толгой өндийх байх. Тэгж тагших
үедээ гох дарахад яг бэлэн байна шүү дээ. Биеэ нуусан гэдэг чинь ёстой л
үнэгнээсээ илүү газартаа газар болсон байна шүү дээ. За тэгээд өндөсхийхэд нь л
буудна шүү дээ. За чи алдах юмаа гэхэд цаадах чинь наашаа гүйнэ. Миний
харахаас өмнө намайг хараад урагшаа одож ч мэднэ. Ямар ч байсан чи алдах
юмаа гэхэд нохой бид хоёр дөнгөх байгаа ...” гээд Борыг явуулав.
Бор яваад нэлээд удлаа. Сандаг өвгөн нохойгоо гар дороо барьсаар
сууснаа Борыг одоо ч үнэгэндээ хүрч яваа гэдгийг барагцаалав. Сандаг өвгөний
зүрх газрын зүрхийг чагнаж сурсан, чихний сонор гэвэл үнэгнээс дутуу ч үгүй
гэлтэй. Гэхдээ өвгөн сүүлийн үед бас л хөл, нүд ингээд тэгээд гэх болж... Харин
чихний сонсголон ингэв тэгэв гэх нь ч ү дуулдана. Сандаг өвгөн чагнасаар атал буу
тасхийгээд сум гиншлэн цойлохыг сонсохдоо: “Эс хэлж үү, алдчихлаа хөөрхий”
гээд нохойныхоо шилэн дээр даран харсаар байтал боссон үнэг хадны дэл сэрвэнг
хөл нь яаж амжиж хүрэн дамжиж байгаа нь мэдэгдэхгүй харайсаар үнэгийг
дэргэдүүрээ шахам өнгөрөх үед нохойгоо өндийлгөн үнэгийг харуулж оосры нь
аван үнэгний араас ухасхийлгэв. Өвгөн ч өөрөө, арван наймт шиг морин дээрээ
шовсхийн мордоод ухавхийв. Өвгөн уг нь газрын бартаатай талыг авч, үнэгийг
алдахгүйг хичээх ёстой байв. Гэтэл энд газар нь бартаасахгүй юмгүй болж үнэг
доош бууж цаад цагаан энгэр өөд зулбах ёстой байв. Газрын цагаанд гарсан
үнэгэн дээр мөрөөс болж байсан нохой ч хүрэв. Сандаг өвгөн ч төдхөн хүрэв. Тээр
хойно Бор ч ирэв. Борын үнэгний авд гарсан анхны өдрийн паян иймэрхүү янзтай
болов. Бор сүүлд үргээлгэнд сууж байгаад цочмог давхиж ирсэн үнэг эргэж гуу
жалга руу харайх үед нэг удаа буудаад бас оносонгүй. Үнэг гэдэг хөл богино, бие
нарийн урт, гүйж явахдаа сүр бараатай ч гэсэн суманд оногдох нь амаргүй мөртөө
сум лавхан шөргөөд гарахын төдийд ойчоод өгч байгаагий нь бодвол бас
барагтайхан ч амьтан шиг. Бор бас нэг удаа үргээлгэнд явалцаж, Сандаг өвгөнийг
тосуулж суулгасан байв. Гэтэл үргээсэн үнэг бөгсөөр нь буюу ар худрагаар нь сууж
дайрах гэж сандаргажээ. Олуулан тэр үнэгийг Сандаг өвгөн рүү шахаж буудах
байтугай гараар барихаар ойрхон гаргаж өгөхөд Сандаг өвгөн буудсангүй. “Үгүй та
тийм ойрхон гаргаж өгч байхад даанч яав даа?” гэж хүмүүс асуусанд “Би тэгж
дайралдсан бүгдийг нь амь хороох одонд төрсөн хүн биш ээ. Саяын үнэг чинь
өнгөрсөн зун манай энд байсан хэдэн зулзаганы нэг байна лээ. Бас тэгээд эмэгчин
юм. Орог саарал дээрэмчин элбэгшиж бэлчээр нутаг сүйтгэх гэж байхад, эм
хүйстэй ашигтай амьтан нь байж байсан нь өлзийтэй болбуу” гэжээ. “Яршиг даа, та
ямар тэр үнэгийг барьж эр эмий нь үзсэн биш. Юунд ингэж нэрэлхдэг юм бэ?
Борыг хэлэлтгүй, таны буу баарсан байлгүй” гэж хүмүүс өгүүлбэл: “Хөгшин ах нь
хаачиж хангай дэлхийн амьтныг энэ зэргийн ойрхноос хараад, түүний нас хүйс, эр
эмий нь хэнээс ч илүү барагцаална хүүхэд минь.. Анчин хүн араатан гөрөөсөнд
аль болохоор ойрхон одож түүнийг гартаа, хараандаа лавдуу оруулж байж буудна
гэдэг чинь зөвхөн тэр амьтныг зовлонгүй хороохын нэр гэж та нар бодно уу! Тийм
биш ээ! Энэ чинь огтхон ч тийм учиртай үг биш шүү! Энэ бол ухаантайхан шиг
сэхээтэйхэн шиг төрсөн аавын хүүд огтын ондоо учиртай юм шүү! Ингэж ойртуулж
буудна гэдэг чинь цаад амьтны одоо болоод цааш цаашдаа өгөх ашиг хишгийг
давхар бодолцсон их ухаан... Бас нэг бодлын энэрэнгүй, хүнч сайхан сэтгэл оршиж
байгаа юм. Одоо учры нь мэдэв үү! Нохойн тос ясыг хайлгана, ёлын тос чулууг
хайлгана гэж үг байдаг. Хүний ухаан амьтныг өнөөдөр л цааш харуулахаар
хязгаарлагдаж болдоггүй юм. Юуны төлөө бид уужим тэнүүн нутагтай билээ.
Учиргүй баян баялагтай билээ. Энэ их баян баялгийг өнөөдөр л бид бүрэлгэж
байвал болох хэрэг үү. Тэгж ярихгүй хүүхэд минь, тэс хөндлөн ярина шүү. Энэ
баялгийг чинь бид ч ашиглана, бидний үр хүүхэд, тэдний цаана бий болох
үеийнхэн маань ч ашиглах ёстой. Тэгэхээр бид алтан дэлхийнхээ ан баялгаас
ашиглахыг нь ашиглаж, ач үрдээ үлдээхий нь үлдээж заримы нь бүр гар хүргэхгүй,
бууны ам чиглүүлэхгүй хадгалах ч учиртай шүү. Анчин хүн ан гөрөөс, жигүүртэн
шувууг агнах, ажиглах хоёр ухаантай явна. Агнахдаа агнаж, хайрлаж хадгалахаа
бас үлдээн хамгаалж явна шүү! ...Май, миний буу баарч уу, үгүй юу! Хар та нар...”
гэхэд цаадуул нь огтхон ч дуугарсангүй.
Бор энэ өвөл үнэгэнд хор тавих, утах, хавх зүүх, олон янзын арга байдгийг
анчид дагаж мэдэв. Хөөсөн үнэг нүхэнд оромхой бөгөөд тэгж орсон үнэгийг утах
гэдэг нилээд ажилтай сонин арга боловч эцсийн мөчид боолихойхон хөдөлбөл
үнэгний арьсыг үрж мэдэх муу тал буйг Бор мэдэв. Бор нэг өдөр нилээн хашир
үнэгчин гэгдсэн хүн дагаж зөөлөн цастай уулархаг газар хэвтрээс босгосон үнэгийг
зугуухан мөрдөн хөөж хэвтүүлж босгон, дахин хэвтүүлж босгон нэгэн хэм явсаар
эцэст тэрхүү үнэгийг зугтах чадалгүй болгон эцээж хөшөөн намнаж үзжээ. Амьтан
гэдэг ажих тусам шинэ сонин зүйл хүнд мэдүүлж байдаг нь сонирхолтой. Үнэгний
сүүл гүйж явахад нь тэнэгэр байдаг атал огцом эргэх үед нь залуур болдгийг Бор
мэдэв. Бор өглөө оройн цагаар үнэг хэвтдэг газрыг ажиж шинжин явахдаа үнэг
нэгэн газраа байнга хэвтдэг биш, цагийн дулаан хүйтэн, цас бороо, салхины
байдлаас болж янз бүрийн газар хэвтдэг аж. Тэгэхдээ нэг бодлын нууц, өөрт нь
аюул болох зүйл ирэх юмаа гэхэд нилээд түвэгтэй байдал дундуур ирэх, нөгөө
бодлын өөрт нь аюул болж ирэх зүйлийг холоос урьдчилан харах тийм эгзэгтэй
газар олж унтаж хэвтдэг аж. Үнэгийг ямар үед оготно хулгана шиг час чисхийн
дуугарч, ямар цагт гайд учирсан туулай шиг чарлан, эсвэл шаазгайд тоншуулсан
сохор номин шиг гасалж, “дуудан ирүүлж” буудаж болохыг сурчээ. Ер нь Борын
хувьд энэ өвөл нь үнэг агнах арга ухаан суралцах туршлагын өвөл болжээ. Буу
сайн буудах гэдэг гар тэнхээтэй, хараа хурц, шагайлт сайтай байхыг хэлнэ гэлээ.
Буу сайн бууддаг хүн гэдэг агная гэсэн ангаа алдахгүй онохыг хэлнэ гэлээ. Бор
үнэг агнах олон арга мэдсэн авч үнэгийг буудах агнах талаар харин санасандаа
хүрсэнгүй. Сандаг өвгөний зааж өгсөн үнэгний гүйдэл газар хавх тавих гэж зөндөө
мунгиналаа. Нэг өдөр ирэхэд хавхан дээр үнэг гишгэсэн авх хавх цохиогүй байв.
Яасан бэ? гэвэл үсрэх чагтыг хэтэрхий лав шургуулчихжээ. Дараа нь хавхаа
эргэхэд үнэг хөлөө цохиулаад түүнийгээ тас хазаад явжээ. Үгүй бол үнэгний
үнэрлэх эрхтэн сэргэж, юмны үнэр танар авах, сэв сэжиг ихэдсэн учраас хавханд
ер үнэг орохгүй, нилээд зүдрээсний эцэст Бор хоёр сайхан улаан үнэг барьжээ.
Үнэг агнах олон аргын дотроос энэ жилийн хувьд өлзийгөө өгсөн нь хавх байв. Ан
гөрөө хийх ажилд сэтгэл сэргэсэн нэг ийм өөдрөг тохиол гартал төдхөн түүнийг
дагаад бас нэг болохгүй явдал гараад ирнэ. Агнасан үнэгний арьсы нь туламлаж
битүү өвчихдөө хойд нэг хөлийн сайран тавхайнаас нөгөө хөлийн нь тавхай хүртэл
яаж ярах, урьд хөлийн дотуур яаж ярах, хамар завьжийн түүгээр яаж янзлах, ярсан
хойноо дүүжлүүрээс хэрхэн дүүжилж өвчих зэргийг мэдэхгүй, бишгүй мунгинав.
Арайхийж ярж өвчиж сурсан чинь өөх, мах, халим хусаж цэвэрлэх л гэнэ, даахирч
ширэлдсэн үсий нь мохоо мод, төмөр самаар самнах л гэнэ, за тэгээд хатаах,
хямгадах л гэнэ, тэгэхдээ арьсны хэв маяг алдуулахгүй, хэтэрхий сунгаж тэлэхгүй
байх л гэнэ. Хангадууртахдаа цулгүй, савхан, тэлүүр ханга хана, хангадуурыг яаж
хэрэглэх, зүгээр эдлэх хэрэглэх арьсыг нь яаж элдэх, үсий нь яаж гурилдаж
сэргээх.. бүх арга ажилд Бор даанч наад талын мэдлэггүй байснаа тэр бүхнийг
мэдэх гэж мэрийн, мэрийх тусмаа мэгдсээр байсан болохоор энэ өвөл нь түүнд
аргагүй үнэг агнах, агнасны дараах ажлын талаар олон зүйл мэдэх их амьдрал
мэдлэгийн өвөл болсон байна. Борын хоёр улаан арьсыг ижий нь ёстой л гар
гарган элдэж өгөв. Бор Дулмаадаа ямар нэгэн сайхан бэлэг барих гэж бодсоор
удсан юм. Удсан шалтгаан нь чухам юугаар бэлэг барих вэ гэдэгтээ байсан юм.
Хэзээ хэрэг болох нь мэдэгдэхгүй дэмий нэг хадгалж явах зүйл бол шал дэмий гэж
Бор бодов. Үргэлж нүдэнд үзэгдэж биеэнд хадгалагдаж явах зүйл бэлэглэе гэхээр
Борын олох гэж төлөвлөж бодсон зүйлийг нэг мэдэхэд Дулмаа мэдсэн юм шиг
олчихсон байдаг ч удаа гарав. Дулмаадаа ер нь өөрийнхөө хүч хөдөлмөр орсон л
зүйл бэлэг болгоно гэж бодсоор хоёр улаан үнэгнийхээ арьсаар нэгэн сайхан
лоовууз хийж бэлэглэе гэж боджээ. Борын энэхүү цэцэн мэргэн ухаанд дэм
дэмжлэг болох гэсэн юм шиг, шинэ он гарснаас хойш хүйтний эрч чангарч эхэлжээ.
Удсангүй нэгдэлчдийн баяр ойртлоо гээд ёстой л хөлтэй нь хөлхөж, хөлгүй
нь мөлхөх гэгч болж эхлэв. Дамын үг дамшигтай. Гэвч горьдох үндэс бий. Юу гэвэл
Дулмаагийн нэр нэгдлийн аварга саальчны нэрэнд орж, Борын нэр аймгийн аварга
адуучны нэрст дэвшигдэж байна гэсэн дамын боловч мөнч тийм байх бүрэн
үндэстэй үгийг Бор дуулсан байв. Бор өнгөрөгч жил унагаа зуун хувь бойжуулсан.
Бас дэл сүүл, хөөвөр хялгасны төлөвлөгөөг биелүүлсэн. Аймгийн сонинд хоёр ч
удаа сайшаагдан бичигдэв. Айргийн төлөвлөгөөнд жаал жуул яриа гарсан. Гэвч
тэр бол Бортой холбоотой зүйл биш саальчдаас шалтгаалсан зүйл байв. Бор
Дулмаа хоёрын талаар ийм сайн нэр сайхан үг дуулдахаар Сандаг өвгөн ч Борын
аав ээж ч Сандаг өвгөнийх рүү баахан шогшлоо. Үүний учир юу вэ гэвэл хоёр хүүд
энэ сайхан алдар лавтай ирэх нь. Тэгэхээр баяр дээр баяр нэмж, давхар баяр
болгоод энэ хоёрыгоо нэгдэлчдийн баярын үеэр хуримлуулчихвал яасан юм бэ
гэхдээ тэр ажээ. Суурь бригад, сум нэгдлийнхэн ч мөр Бор Дулмаа хоёрын аав
ээжийнх рүү машинтай, морьтой давхилдав. Түүний учир гэвэл мөн л болж өгвөл
Бор Дулмаа хоёрыгоо нийлүүлж найр хуримы нь хийлгэж орхиё гэсэн хэрэг байв.
Ер нь Бор Дулмаа хоёр ч хурим найраа хийлгээд хувь заяагаа нэгтгэх юмаа гэхэд
хувь хувьдаа, болох зохих бэлтгэлээ хийчихсэн л байв. Хүсэхэд хяхна гэгчээр
эцэст өнөөх Уянгын уран сайхан гэрийн мод бүтсэнгүй ажээ. Тийшээ явсан
нэгдлийн тэрэг хоосон буцаж ирэв. Сум нэгдлээс нэр гэр гаргая гэсэн боловч тэр
гэр бүр биш, түр гэгдэхээр нь хэн хэн нь тийм гэр барьж хувь заяагаа холбохыг
сонинд үзсэнгүй. Дулмаа Бор хоёрын хуримыг ирэх зун улсын баяраар хийхээр
товлогдоод энэ явдлын тоос бас түр намжив.
Дулмаагийнд нэг өдөр Бор ирэв. Дулмаа сайхан улаан үнэгний арьс гаргаж
лоовууз хийхээр эсгэж байв. Бор түүнийг хараад

 Үнэгний чинь арьс элдүүр сайтай, үйл оёдол чинь бүтэмж сайтай болтугай.
Гэвэл
 Тэр ерөөлөөр болтугай гээд Дулмаа инээмсэглэв. Дулмаа Борд цай хийж,
идээ барив. Хар хүүдээ нэг сайхан лоовууз өмсчихөөд битүүний орой гар дээр нь
тавьдаг юм билүү гэж яаж эсгэхээ мэдэхгүй найм төөлж, долоо сөөмлөж байтал
өөрөө ороод ирдэг байжээ ... гээд царай нь үнэгнийхээ арьс шиг улайхад Бор:
 Чи минь ингэхэд нэгдэлчдийн баяраар шинэ лоовуузтай юу гэж асуув.
 Миний ноднингийн лоовуузы ээжий өвсний хашааны үүдэнд уурганы үзүүрт
өлгөчихсөн шүү дээ. Чи гараад хараад ирээч! Үс нь хэр зэрэг сэргэж вэ үзье гэв.
Бор гарч Дулмаагийн лоовуузыг уурганаас нь буулгаж үзэв. Ноднин Дулмаа, энэ
лоовуузыг цөөхөн өмссөн болохоор бараг шинээрээ байв. Гэвч Борд хайрт хүн нь
нэгдэлчдийн баяраар энэ лоовуузыг дахин өмсөх нь тийм сайхан санагдсангүй.
Бор Дулмаагийн лоовуузыг өөрийнхөө хоёр улаан үнэгний арьстай цуг аван орж
ирэв. Тэгэхдээ хоёр арьсаа вааданд боож бүсэлсэн байв.
Дулмаа Борын юм ваадагнаж бүсэлчихсэн орж ирэхий хараад,
 Чи чинь гараад ирэхийн хооронд ганзагатай ороод ирдэг ид шидтэй болоо
юу?
Бор инээмсэглэж.
 Тэр нь ч юу юм бэ?... чиний лоовууз шинэ нь ч шинээрээ л байна, гэхдээ
нэгдэлчдийн баяр бидний баяр. Баярынхаа үеэр шинэ юм өмсөхгүй бол нэр
нүүрэнд ч эвгүй, нэгдэлч олон маань ч юу гэх юм билээ?
 Энэ сайхан улаан үнэгээр би өөрөө
Бор бүсэлсэн ваадангаа тайлангуутаа,
 Хоёулаа нэг нэг улаан үнэгэн лоовууз, адилхан хурган дотортой өнгө ижил
дээл өмснөө хө гээд хоёр улаан үнэгээ гаргаж сэгсрээд нэгий нь Дулмаад өгч,
 Хар хүү чинь өөрийнхөө хөлөөр явж агнасан үнэг. Хадам аав маань бахиар
хавчих мэт хатуу шогтой үгээр чимхэн байж, зааж өгсөн газар нь хавх зүүж барьж
барьсан үнэг дээ...
Борын өгсөн үнэгийг Дулмаа үзээд,
 Энэ чинь харин үнэг шиг үнэг байнаа. Тэгээд нэгээр нь өөртөө нөгөөгөөр нь
чамд лоовууз хийх хэрэг үү?
 Хэлээд яах вэ?
 Улсууд хангайн буянаар туйлж байна гэх байх даа...
 Уг нь тэгж хэлүүлэхэд юу нь болохгүй гэж!
 Улсынхаа төлөвлөгөөтэй ангийн үсийг...
 Нэгдлийнхээ үнэгний арьс үсний төлөвлөгөөг давуулан биелүүлээд ...
 Үүнээс хойш ч үнэгний арьсаар ингэж хөлөө ороож болохгүй болох дог шүү.
 Хамгаалах, эдлэх хоёрыг хоршуулалгүй яах вэ? Хө...
 Тэр сайн хэрэг ээ, за ингээд гурван үнэгээр хоёрхон лоовууз хийх гэж үү?
 Харин бодъё л доо.
 Битүү үнэгэн лоовууз хийх хэрэг үү?
 Ер нь тийм ёс байх уу?
 Уг нь ч битүү үнэгэн лоовуузтай улс явж л байдаг л даа.
 Тэр ч тийм. Тэгэхдээ яг дан сороор нь хийсэн битүү үнэгэн лоовууз өмсдөг
юм уу даа?
 Хүн хүний л бүл чадал мэддэг бус уу?
 Харин гэм..
 Тэгээд үзье л дээ хө. Битүү лоовууз хийхэд хүрэх нь үү, үгүй юу? Гурван
үнэгний маань арьсны сор нийлж байна уу, үгүй юу? Ер нь тэгээд битүү
лоовууз гэдэг байж болох юм уу, үгүй юм уу?
Тэр хоёр гурван арьсныхаа том жижиг, сорны нь нийлэмж хир байна урьд
лоовуузанд хир зэрэг арьсны хүрэх үлэх юу болох нь вэ... гэх мэтээр элдэвлэн
суутал ус нутгийнхан нь ухаант буурал гэж хүндэлдэг Анжаа өвгөн орж ирэв.
Хоёр залуу, бүсээ шүүрсэн цагаан сахалтай, тослог хүрэн царайтай ах
өвгөнийг хүндлэн босч,
 Анжаа минь амар байна уу? Дээшээ суу, дээшээ суу! гээд Бор намхан
модон сандал тавих гэтэл
 Хүүе чи яах нь вэ, Анжаад модон сандал тавих нь уу даа гээд сандлыг авч
зөөлхөн гудас дэлгэн Анжаа, энд суу гэв.
Өвгөн хоёр залууд баярлаж,
 За яамай даа хүүхдүүд минь... Та хоёрыг их чухал үйл оёдол хийж байтал ах
нь саад болж орхив уу даа.
 Үгүй Анжаа, ердөө зүгээр гэж Бор өгүүлтэл,
 Зүгээрээр барахгүй сайн хүн санаагаар гэгчээр Анжаа ирдэг харин сайн
хэрэг боллоо. Бид хоёр хийх юмныхаа учрыг олохгүй... гэж Дулмаа өгүүлснээ
Бороо, гараад түлээ оруулаад ирээч! гэв.
 За хүүхдүүд минь гал хөс болоод яах вэ. Бэлэн юм амсуулчих... Бор гарав.
 Тэр болдоггүй хэрэг ээ, Анжаа минь. Та энэ өвөл манайхаар ер ирээгүй.
Бэлэн юм амсуулаад сууж байтал аав ээж хоёр ороод ирвэл ч юу гэх юм билээ. Би
танд бушуухан аагтай сүүтэй сайхан цай чанаад өгье. Анжаа яараагүй биз дээ?
 Анжаа нь уу?
 Тийм ээ!
 Анжаа нь юундаа яарах вэ? Аав ээжий хоёр нь хаачаа вэ?
 Аав ээжий хоёр бригадын төв орсон. Мөнгөө авна. Цаашаа сум нэгдлийн төв
орно. Сар шинийнхээ чихэр чавга ч авна, амьтны гар цайлгах юм ч авна.. Ер нь юу
юу ч гэнэв дээ. Бараг л хоршоо хүрээг буулгаж ирэх юм болоод л тэрэг чарга
болсоор гараад өгсөн шүү дээ..
 Гөрөөч нохойнуудаасаа арай дагуулаагүй юу даа? гээд Анжаа маг маг
инээвэл,
 За бараг шахсан даа гээд Дулмаа инээв.
Бор гал түлж, Дулмаа цай үйв. Түрүүнээс хойш галлаагүй байсан гэрт халуу
дүүгэв. Бор хаалганд завсар хийж мод хавчуулав. Анжаа, хоёр залуугийн оролдож
байсан үнэгний арьсыг сонирхов.
Анжаа наадах тань хир зэрэг үнэг байна?
Анжаа гурван арьсыг үзэж,
 Сайхан үнэг байна хүүхэд минь! Анжаа нь багадаа бор өвдөглөөд гүйж
явахад л ийм үнэг ганц нэг харагддаг байсан шиг санах юм. Одоо ийм сайхан үнэг
байгаа л юм байна. Хангай маань долооцтой, өгөөжтэй хэвээрээ л байгаа юм
байна. Байлгүй ч яах вэ. Аргагүй л баян хангай юм чинь тиймээ дээ...
 Анжаа!
 Өөв!
 Гурван ийм том үнэгээр хэдэн лоовууз хийж хүрэх вэ?
 Òà íàð ÷óõàì ÿìàð ëîîâóóç ãýýä áàéãàà þì áý äýý?
 Áèò¿¿ ëîîâóóç!
 Áèò¿¿ ãýíýý?
 Îäîî èéì àéõòàð óëààí ¿íýãýýð áèò¿¿ ëîîâóóç õèéõ ãýæ ¿¿?
 Òèéìýý.
 ¯ã¿é òýãýýä òýð àéõòàð áèò¿¿ ¿íýãýí ëîîâóóç ÷èíü õàà, õýäèéä ºìñºõ þì áý?
 ßàãàà âý, íýãäýë÷äèéíõýý áàÿðààð…
 Èéì àéõòàð ¿íýãíèé àðüñààð õèéñýí áèò¿¿ ëîîâóóç ºìñºæ áîëäîã þì óó äàà
õ¿¿õýä ìèíü!
 ªìññºí óëñ ÿâàõ ë þì áàéíà ø¿¿ äýý, Àíæàà!
 Áè ÷ áàñ ãàíö íýã õ¿í õàðàõ íü õàðñààí. Òýãýõäýý òýäíèé ºìññºí ¿íýãýí ëîîâóóçíû
àðüñ, õèéñýí õèéö íü ÷èíèé ýíý ¿íýãíèé àðüñ øèã ÷ áèø, ÷èíèé õýëýýä áàéãàà
áèò¿¿ ãýäýã ÷ øèã áàéãàãã¿é þì øèã áàéíà ëýý. Åð íü òýãýýä Ìîíãîë õ¿í, áèò¿¿
¿íýãýí ëîîâóóç åð ºìñäºãã¿é ë þì ø¿¿ äýý. Àíæàà íü åð íü ºìñºº ÷ ¿ã¿é, ¿çýý ÷
¿ã¿é ºäèé õ¿ðñýí þì øèã ñàíàãäàõ ÷èíü âý?
 Åð íü õèéæ ºìñâºë ÿàäàã þì áý Àíæàà? Ãî¸, ñîíèí ÷ þì áèø¿¿?
 Àíæàà íü ÷èíèé õýëýýä áàéãàà òýð áèò¿¿ ¿íýãýí ëîîâóóçûã ºìñâºë, îäîî èéì
ñ¿ðõèé õàëæ áàéãàà ãýðèéí çóóõ ðóó áàñ ááàõàí ìîä íýìýæ ÷èõýýä, òýãýýä
äýýðýýñ íü ºðõèéí óðàãø áèò¿¿ëýýä ¿¿äèé íü ñàëõè ñàâèð îðîõã¿é õàà÷èõâàë
þó áîëîõ âý! Äîðõíîî ë õàéëæ óðñààä… Õàâðûí øàð óñòàé ãîðõè ÿàæ óðàñäàã
áèëýý. ßã òèéì ë àéõòàð þì áîëîõ áîëáóó ë ãýõ ø¿¿ óõààíû þì òîéìëîãäîæ áàéõ þì
áàéí…
 Òýãâýë áèò¿¿ ëîîâóóç õèéæ áîëîõã¿é õýðýã ¿¿, Àíæàà?
 Ìèíèé áîäõîä ãýðò ñ¿ðõèé õàëóó ò¿¿ãýæ áàéíà. ªðõºº õîéø íü áàñ æààõàí
øóóìààð áàéíà õ¿¿õýä ìèíü!
 Àíæàà òà, äýýëýý òàéëààä òóõëà. Áè öàéíû äàðàà, òàíä æààõàí øºë õèéæ
ºãüå.
 Àíæààä íü øºë õýðýãã¿é ýý! Îõèíûõîî àæèë áîëãîæ ÷àíàæ ºãñºí öàéíààñ ë
óóãààä ë áîëíî.
 Òýð áîëäîãã¿é õýðýã ýý, Àíæàà ìèíü.
 Çà õøøõýä ìèíü ºðõºº áàñ æààõàí õîéø íü òàòúÿ.
 Çà òýãüå ãýýä Áîð ãàð÷ ºðõèéã áàñ æààõàí õîéø íü áîëãîîä îðæ èðýâ. Àíæàà
äýýø íü õàðààä,
 Çà ÿìàð áàéíà õ¿¿õýë ìèíü, ãýð äîòîð ãýãýý ÷ íýìýãäýýä àÿòàéõàí ñàéõàí àãààð
÷ îðîîä ñýòãýë ñýðãýæ, í¿ä îíãîéõ øèã áîëëîî. Òà õî¸ð áîä ë äîî. Ãýðò þóíû òºëºº
ºðõ õýðýãòýé áàéíà! ªðõ ãýäýã ÷èíü ãýðèéí þó íü áàéíàâ äàà? ªðõ ãýäýã ÷èíü
ãýðèéí í¿ä, ãýðèéí ãýðýë ãýãýý, óóð àìüñãàë… Ãýðò áàéãàà á¿õ õ¿íèé óõààí
ñàíàà, ñýòãýë ç¿ðõ, òîëãîé òàðõè ýð¿¿ë ýíõ, óóæèì ñàðóóë, ñýðãýã ñýðýãëýí
ÿâàõûí ¿íäýñ ø¿¿ äýý. Ò¿¿íòýé àäèë ¿íýãýí ëîîâóóçíû îðîé íü áàñ ººðèéíõºº
ºðõòýé áàéäàã íü èõ ó÷èðòàé þì ø¿¿…
Äóëìàà Àíæààä öàé àÿãàëæ áàðèíãóóòàà Áîð ëóó í¿äýýð äîõèæ õî¸ð
ãàðûíõàà õóðóóãààð, ãàðàà óãààãààä ìàõ õºøèãëº ãýæ äîõèâ. Àíæàà öàé óóâ.
Õî¸ð çàëóó Àíæààäàà çýðëýã ñîíãèíû ¿íýð õàíõàëñàí õîîë õèéâ.
 Àíæàà òóõëàíà ø¿¿. Ààâ ýýæ õî¸ð, àéë õàðààð îðâîë èðýõã¿é ÷ áàéæ ìýäíý.
Ààâ ýýæ õî¸ð àæèë òºðëèéíõºº áàéäëààñ áîëîîä õàìòäàà þìàíä ÿâàõ íü òóí õîâîð.
Òýð õî¸ðûã, õî¸óëàà ÿâàà áîëîõîîð îð èð ãýõ àéë ÷ çºí人 áàéãàà. Àðäàà ÿàðàõ
àæèë ãàéã¿é þì ÷èíü, õýí íýãíèéõýä íü õîíîæ ÷ ìýäíý. Ààâûí áàëãàõ äóðòàéã
ìàíàéõàí ÿìàð ìýäýõã¿é áèø… Ààâ ¸ñòîé ë äóðíààñ öààøã¿é, þì ¿¿õààðàà äààíà
ãýæ íýã áàéõã¿é. Àëü õýäèé íü îé÷÷èõñîí, ¿ã¿é áîë ñóóñàí ãàçðàà
ñóóãààãààðàà ÷ ìàãàäã¿é, ýñâýë òýð¿¿õýíäýý ýâõðýýä, áºâèé㺺ä óíò÷èõñàí ë
áàéäàã ø¿¿ äýý.
 ×èíèé ààâûí àðõè çîîãëîõ, øààçãàé õîð èäýõ õî¸ð ¸ñòîé àäèëõàí äàà. Ààâ ÷èíü
áàãà çàëóóäàà àðõè àìñàæ, òàìõè òàìøààõã¿é, ýõòýé çàõòàé ºññºí õ¿í. Íàñòàé
òîìîîòîé áîëñîí õîéíîî äýìèé ë óóõ þìñàí ãýñýí õîðõîéíîîñ öààøã¿é áîëîîä ë òýð
ø¿¿ äýý. ßàõ âý õ¿¿õýä ìèíü, àðõè òàìõè ñóðñàíã¿é ãýæ õ¿í çàãíàäàãã¿é þì.
 Àíæàà òýãýýä áèä õî¸ðò ãî¸ þì ÿðüæ ºãºõ ãýæ áàéíà óó? Ãýýä Äóëìàà
õàëóóöñàí, ìºí ÷ õýë÷èõñýí õîéíîî äýìèé ÷ þì ÿðü÷èõàü óó ãýæ çîâæ ýìýýñýíäýý
öàðàé íü ìèí÷èéí óëàéãààä ãóðèëàà áºíäºãí¿¿ëýí ýëäýâ.
 Õ¿¿õäýä ìèíü õýðýã áîëîõ þì áîë þóíû õàìàà. Àíæàà íü ÿìàð àì õóóðàé ñóóõ áèø,
ìîðü õàðæ èðýýä… ãýýä ãàðàõàä Äóëìàà ò¿ð¿¿ëýí ãàðàâ. Äóëìàà òºäõºí
áóöàæ îðæ èðýâ.
 Õýäýí íîõîä ìààíü Àíæààä ýðõëýýä ë…
 Àíæàà ÷ ñîíèí þì ÿðüõààð øèéäñýí ø¿¿… ãýæ Áîð ºã¿¿ëýâ.
 Ààâûã õýëýëòã¿é, Àíæàà ÷ áàëãàõ äóðòàé äàà. Õîîëîí äýýð íü äàðóóë÷èõ þì
áàéïàã ä áàéãàà äàà áóðõàí ìèíü ãýýä Äóëìàà øèðãóó ð¿¿ òýìòðýí ¿çñýíýý
àøã¿é þì ÷ áàéíà ø¿¿. Áîð îî, Àíæààä øèìèéíõ íü äýýð ¿¿, ¿éëäâýðèéíõ íü äýýð
¿¿?
 Àíæàà ÷ áàñ ë õ¿íèéã õýëýëòã¿é ààâûí ÷èíü ºðººñºí ãóòàë ø¿¿ äýý. Ñàéõàí þì
ÿðüæ àìæèëã¿é << çàëàð÷èõàæ >> ìàãàä. Øèìèéí þìíààñàà øàð òîñ õàÿæ
æàâðû íü ãàðãààä ºã ãýâ.
 Íýã ëîíõ áîëîõ óó?
 Íýã ëîíõ óó?
 Òèéì!
 Íààíà ÷èíü áè ãýæ áàñ íýã ýð õ¿í áàéíà…
 Ó-õàé! Òà áàñ íàíæèä çîîãëîõ íü óó? Àíæàà þó ãýæ õýëëýý. Àðõè òàìõè
ñóðàõã¿é, þóãàà õèéæ ÿâñàí þì áý ãýæ õ¿íèéã í¿í çàãíàäàãã¿é ãýý áèç äýý.
Òàíä áàñ òèéìýë äýã, ýõ çàõ…
Àíæàà îðæ èðýí, õî¸ð çàëóóãèéí ÿðèà òàñðàâ.
Àíæàà õîîë èäýâ. Õîîëîí äýýð ãóðâàí æèæèã õóíäàãà àðõè óóâ.
 Õî¸ð õ¿¿ ìèíü, õºãøèí àõûíõàà äýìèé áàëàé ÿðèàíä áîëæ áàéæ àæëàà àëäàâ
äàà…
 Áè åð íýã ãàðàëã¿é áîëäîãã¿é ýý ãýýä Äóëìàà ÿàðàí ãàðàâ.
 Îäîî ¿õýð èðòýë ãàã¿é ãýñýýð Äóëìàà îðæ èðýâ.
Íóì õýäèé õ¿÷òýé ÷ õºâ÷ºº òàñëàõã¿é, íóóð õýäèé èõ ÷ ýðãýý äàâàõã¿é ãýâ ãýõ øèã.
Àðõèéã õýäèé áàãààð ðàøààëàâ÷ çààâàë íýã þì äàà… Õºãøèí àõ íü íàÿ ãàðëàà. Ýý
äýý, ýíý õîîðîíä èõ ÷ þì ¿çëýý. ¨ñòîé ë ¿õýõýýñ áóñäûã ¿çëýý. Èõ ÷ òýíýëýý. ¨ñòîé ë
ºíººõ äèâààæèí ãýã÷èä ë àðàé õ¿ðñýíã¿é. Èõ ÷ þì ñîíñëîî. Ñîíññîí á¿ãä ìèíü ìàðòàãäàæ
ãýýãääýãã¿é áàéñàí áîë ìºí÷ èõ þì õóðñàí äàà. Çà òýð ÿàõàâ. Çàëóóäàà áè Àëòàé
ãàçàð íýã èéì þì ñîíñëîî… Íýã èõ áàÿí áàéæ ãýíý. Áàÿ÷óóë… Õàà ãàçðûí áàÿ÷óóë öºì
àäèëõàí áàéõ þì äàà. Òýäýíä þì þì îëääîã, õóðäàã áîëîâ÷ ¿ð õ¿¿õäèéí áóÿí ë òóí
îðøèõã¿é þì äàà. Àëòàé ãàçðûí òýð áàÿíä ìºí ë ¿ð õ¿¿õýä ãýõýýð þì áàéñàíã¿é,
ãàíöõàí ýðõ øàð îõèí áàéæ ãýíý. Îõèí ºñ÷ ºíäèéñººð õ¿íèé çýðýãò õ¿ðýý ë áèç. Îõèíûõîî
õýò õîéäûí õóâü çàÿàíû òóõàé áóÿí, ò¿¿íèé ãýðãèé ýëäýâ ë þì áîäîî áèç. Ãàé ãàçàð
äîîðîîñ ãýã÷ýýð þì áàÿíûä òîõèîëäæýý. Áàÿí, ãàíö øàð îõèíîî Àëòàé íóòãèéí õàìãèéí èõ
áàÿí õ¿íèé õàìãèéí çàðòàé ñàéõàí õ¿¿òýé õàíèëóóëàõ þì áîäîæ áàéòàë ãàíö øàð îõèí
íü àäóó÷èí íýã ìóó çàëóóòàé íü õàéð ñýòãýëòýé áîë÷èõñîí áàéæ ãýíý. ¨ñòîé ë ÿàæ ÷
áîëîõã¿é þì àðàé áîë÷èõîîã¿é áàéãàà áèç. Óñ öàñíû îéð íü äýýð ãýã÷ýýð ýíý õî¸ð
ñýæèã ñýäýâòýé þì áîë÷èõîîã¿é áàéãàà äýýð íü àäóó÷èí çàëóóã íü õîëòãîõîîð øèéäýæ
ãýíý. Áàÿí àíõàíäàà áàñ õ¿íèé ¿íýðã¿é ÷ çàí ãàðãû ãýæ áîäñîíã¿é áàéíà. Íýð í¿¿ðýý ÷
áîäîî ë áèç. Àäóó÷èí õ¿¿, ò¿¿íèé ýõ õî¸ðò óíàõ ìîðü, ñààõ ¿íýý õýä ãóðâàí øèéð (áîã)
ìàë òàñàëæ ºãººä, äóðòàé ãàçðàà í¿¿í õîëäîæ ¿ç ãýæýý. Áàÿíûã ãýâ ãýíýò èéì èõ
õàéð õèøèã òýíãýðýýñ áóóëãàõ ìýò õàéðëàñàíä ÿäóó õ¿¿ãèéí ýõ ìàãíàé õàãàðòàë
áàÿëàæ, í¿¿õ ñóóõ ãýæ áîäæýý. Ãýòýë þó áàéõ âý. Á¿õ þì òýäíèé ñàíñàíû ýñðýã
ýðãýæýý. Áàÿí îõèí áèå øàëòàãòàé áîë÷èõñîí áàéæ ãýíý. Áàÿí õ¿í, òàâàí õààíä
í¿¿ðòýé ãýäýã áîëîâ÷ ýíý áàÿíä í¿¿ð ºãºõ ãàíö ÷ õààí îëäñîíã¿é ãýíý. Áàÿí áàñ îõèíîî
õàà ÷ þì áý äýý, íýã áàÿí õ¿¿ä ºãºõººð ñýìõýí áýëýã ñ¿é òàâèëöàæ îðõèñîí áàéñàí þì
áèç. ºäºð õîíîã ºíãºðººä áàéäàã. Îõèí àäóó÷èí õ¿¿ õî¸ðûí áàéäàë óëàì õ¿íäðýýä ë
áàéæ… ßäóó çàðöààð õ¿ðãýíýý õèéæ, ÿâààíäàà õàìãèéãàà ò¿¿íèé ãàðò îðóóëàíà
ãýõýä áàÿí ãîë íü ãîíñîéæ, ÿàõ âý èéõ âý ãýñýýð àÿã¿é àéìøèãòàé þì õèéõýýð
ç¿ðõýëæýý. Îõèíäîî ¿ð õºíäºõ þì óóëãàæ îëñîí ¿ðèé íü äóòóó ãàðãóóëàõ, àäóó÷íàà
àëñûí àëñ ðóó çàéëóóëæ òîíèëãîõîîð øèéäæýý. Îòî÷ ýì÷ èäòýí øèäòýí îëîõîîð áàÿí ººðºº
÷ ººäºº ñººð㺺 äàâõèæ, ººð áóñäûã ÷ äàâõèóëæ ýõýëæýý. Ãýð õîòëûã äîíñîëãîñîí ýíý
æèãòýé ÿâäàëûí ó÷èð óõààíûã îõèí íü äóóëæýý. Áàÿíû îõèí ýíý ó÷èðûã æóðìûí õ¿íäýý
õýëæýý. Àäóó÷èí õ¿¿ ýíý ó÷èðûã àðãà áóþó хөөрхий ýõäýý õýëæ óõààí ñàíàà çààõûã
õ¿ñ÷ýý. Гэнэтхэн ийм аймшигтай юм дуулсан эх нь гэгээн цагаан өдөр тэнгэрт
ниргүүлэх мэт цочирдон балмагдчихаад айсан зовсон хүүдээ юуны ухаан санаа
заах билээ. Баяны гэр хот, үүрий нь хөндсөн шоргоолж шиг бужигнаад л байж. Цаг
яахав, ус урсахын төлөө заяасан юм чинь урсаад л байж. Баяны охин нэг өдөр
адуучин ханьтайгаа учирч аав ээжий нь хөл хорьж, юу хийх гэж байгааг хэлж,
учирсан ерөөлийг таслахгүй байх, олж тээсэн үрийг хөндүүлэхгүй болгох арга
саам юу байж болох вэ түүнийг сүвэгчилж ол. Эс тэгвэл олж тээсэн үртэйгээ цуг,
энэ хорвоог орхино гэж хэлжээ. Адуучин хүү бүр манантан төөрч бас л хөөрхий
муу эхээсээ, арга ухаан юу байна хэлээч, авраач ! гэж гуйн гувшиж гэнэ. Эх хүн
гэдэг хөөрхий үр хүүхдийг үндэслэж соёолохоос нь эхлээд ургаж цэцэглэхий нь
хүртэл юугаараа эс бордож торддоггүй билээ дээ. Хоёр хүүхдийн.... яваандаа
гурвуул, өөрийг нь оролцуулбал дөрвүүлээ болгох гэж байгаа, тэднийхээ амь
насыг яаж аврах вэ гэж өдөржин шөнөжин, өнгийн хангайн юм боджээ. Адуучин
хүүгийн эх нь одоогийнхоо байгаа газрын хүн биш юмсанж. Яг л баяны ганц шар
охин шиг байхдаа бас л нэг хүнтэй хайр сэтгэлтэй болж түүнийхээ аясаар нутаг ус
сольсоор яваад хэзээ хойно нь энэ газар ирж нутагшсан юмсанж. Эр нөхөр нь
үймээн самууны хөлд үрэгдсэн жил, газар дээр эрхийн чинээн эр ганц үр төрсөн нь
энэ адуучин хүү байж. Нутаг нугадаа үлдсэн төрөл садандаа хүрье гэтэл газар ус
холдож өөрийнх нь бие сульдаж ядарчээ. Арга ухаан сийлж амраг хань, алаг үр,
өөрийн биеийг авар гэж байгаа хүүдээ яаж тус болох вэ гэж бодсоор, хүү бэр
хоёрыгоо насны багад орхин, гарсан төрсөн нутаг, салж үлдсэн ах дүү рүүгээ
тэмцүүлэх ганцхан зам олджээ. Олон хоног явж хүрэх, уул даваа олныг давах, урт
холын бэрхтэй ийм замыг туулах ганцхан арга байна. Өөр ямар ч арга саам
байхгүй. Ээжий нь бодоод ч олохгүй гэдгээ хүүдээ хэлжээ. Адуучин хүү, эхийнхээ
үгийг амраг ханьдаа хэлжээ. Амраг хань нь оргож босон, үхэх амьдрахаа үзье
гэжээ. Ингээд адуучин хүү аз туршсан урт холын замд унах сайн морь, өмнөх
дулаан хувцас зэхэх болжээ. Хөөрхий эх нь хоёр хүүдээ аян замын өл хоол сэмхэн
төхөөрчээ. Эх нь сайхан шар тостой арвайн гурил зуураал түүнийг нь тэмээний
хорголын дайтай олон бөөрөнхий болгон царцаажээ. Бяцхан хүүдийд хийж хүү бэр
хоёрынхоо бүсэнд уяж өгч гэнэ. Өлссөн цагтаа нэг нэг ширхгийг авч амандаа
хийчээд явахад хамаг бие ч дулаан нүүр гарч халуу оргилж өлсөхгүй аян замд ч
тээр болохгүй аятай байдаг гэж хэлжээ. Бүх юм ч бэлэн болсоор байж.
Баяны охинд ч аюул ойртсоор байж. Баяныхан үр хөндөх ольби ч гэнэ үү,
зольби ч гэнэ үү, оготно ч гэнэ үү, амьтан ч гэнэ үү нэг тийм юм олсон,
түүнийг идүүлэх гэнэ гэж дуулдах болжээ. Охины хөлийг удахгүй хорих гэнэ.
Адуучин хүү, баяны охин хоёр зугатахад ганцхан дулаан малгай дутжээ.
Адуучин хүүгийн агнасан Алтайн гал улаан үнэгний арьсаар шөнийн
харанхуйд, бүдэг дэнгийн гэрэлд хөөрхий эх нь битүү үнэгэн лоовууз оёжээ. Эх
нь битүү үнэгэн лоовууз оёж суухдаа, ийм битүү үнэгэн лоовууз хуний амь
насанд хэзээ нэгэн цагт аюул осол учруулах юм гэж яахин мэдэх, санах ажээ.
Алтайн салхи, Алтайн хүйтэнд үл ажрах үнэгэн лоовууз бэлэн болжээ. Олж
тээсэн үр, оюут эх хоёрыг хагацаах ольби оготнын мах «зоог» болохын урьд
шөнө адуучин хүү, баяны охин хоёр алга болжээ. Охин алга болсныг
өглөөгуүр баяныхан мэджээ. Охиныг үүр гэрээ орхин одохын чинээн аймшигтай
юм баяныхан огтхон ч зүүдлээгүй байж. Эхлээд тэд охиныг ганцаараа хаа
нэгтэй одов хэмээн ийш тийш давхилдан өдрийн хагасыг барж, үдэш болсон
хойно адуучин, анчии хүүтэй хамт алга болсныг мэджээ. Гүн шөнө болсон
хойно агт сүргийн манлай хаданд харцага, ян ууланд янгир болсон дөрвөн
сайхан морий нь аван одсоныг мэджээ. Охин адуучин хоёр хааш явсныг
мэдэх хүн хүүгийн эх боллоо гээд хөөрхий эхийг айлгаж, аргадаж асуусанд тэр
эх «Эзэн баян таныг мэдээгүй байхад эгээ нэг гэрийн мухар тулганы зах
сахисан би юугаа мэдэх вэ. Хүүхдүуд юу болох, яах гэж байгаагаа надад, юу
боллоо гэж хэлэх вэ! Ер нь ч юу боллоо гэж миний муу сарсгар ядуу адуучин,
анчин хүү эзэн баяны тийм эрх танхи охиныг авч гэв гэнэт усанд живсэн чулуу
шиг, уулнаас хийссэн өвс шиг алга болох вэ. Тийм учир байхгүй. Харин эзэн
баян та, эрх танхи охиноо хаа нэг тийш төрхөмчлүүлчихээд муу хуүд минь
ямар нэгэн муу юм хийчихсэн юм биш биз дээ. Миний нөхөр таны л өр төлөөсөнд
явж зальхай самууны хөлд амиа үрж, хүү бид хоёр гэж улаан нялх, учир
мэдэхгүй бүдүүлэг хоёр, элгээ эгшээж зурхээ өнчрөөсөн шүү. Одоо бас хүүд мииь
тийм явдал тохиолдсон байвал баян таны босгон дээр би энэ хорвоог орхиио
шүү...» гэсэн эрс хатуу үг өчсөнд эзэн баян, нэгд охин зарц хоёрын алга
болсныг энэ муу сөөсгөр авгай үнэхээр бидний нэгэн адил мэдээгүй юм байна.
Тэр хоёр ингэж алга болохыгоо хэнд ч мэдэгдэхгуй, аргагуй нарийн нууц хийжээ
гэж итгэв. Нөгөө талаар энэхуу зарц хүүгийн эцэг болох хүн үнэхээр эзэн баяны
золиосонд явж амь үрэгдсэн ба одоо бэлэвсэн авгай ийм хатуу шийдэмгий үг
сонсгосонд баян ёстой хирдхийн цочжээ. Ингээд баян ганц мангираасаа
амьдаараа салжээ. Зарц хүүгийн эх, босон одсон хуү, бэр хоёрын хувь заяа яаж
төгсөж ямар янзын мэдээ хэзээ хэрхэн ирэхийг хүлээн ёстой л газар дэлхийн
зүрхний цохилтыг чагнах мэт сэтгэл хатамжлан хэвтсээр байжээ. Зарц хүү, бие
хүндэрсэн бага балчир бүсгүй хоёр уул олныг давж, ус олныг гатлан
явсаар л байж. Хичнээн ч хоног явсан, юутай их ядарч зүдэрсний нь өгүүлэвч
баршгүй... Зүтгэсээр тэр хоёр хөөрхий эхийнхэ э уугуул нутгийн зах хүрчээ.
Тэр хоёрыг эзэн баяныхан, тас болоод тэнгэрт ниссэн мэт, тарвага болоод
газарт орсон мэт болсон учир олохоосоо өнгөрчээ. Хүний амьд явах хувь, ус
уух хоногийн хугацаа дуусаагүй бол хүн ч их зовлон үзнэ ч, даана ч гэдэг үнэн
дээ. Хоёр залуу яваад л байж... Гэтэл хөөрхий бүсгүйн тархи толгой
өвдөж, бие нь хөөрч дүүрдэг болсоор морины нуруун дээр байж сууж
чадахаа больжээ. Эхийнхээ нутгийн гүн рүү орж ирээд наашаа гэсэн амьтан
ах дүүгийнхээр орж гаран, өнжин хонон явсаар сүүлдээ бүсгүйн бие бүр
хүндэрч хэвтэрт оржээ. Эцэст хөөрдөг дүүрдэг өвчин нившрэн .хүндрэхийн туйл
болж хөөрхий бүсгүй тархи толгойгоо даахаа больжээ. Нэг талаар бие нь
хүндэрч удаж төдөхгүй нярайлах цаг нь болж, нөгөө талаар өөрийн гэх ухаан
мэдээгүй, тархи толгойгоо даадаггүй болсон хөөрхий бүсгүйн амь насыг аврах
ачтан хүчтэн хаа газраас ч эрээд олддоггуйд хүрчээ. Хоёр залуугийн хувь
заяа, хутганы ир дээр ирлээ. Нэгэн бодлын гэнэн гэгэлгэр, нөгөө бодлын
ухаалаг зоригтой залуу бүсгүй алтан амиа алдавч амраг үрээ, хайрт хүнийхээ
халуун гар дээр үлдээх эсэх нь мэдэгдэхгүй болоод байтал нэгэн буурал
оточ эмч ямар хувь зохиолоор ийнхүү тохион ирснийг бүү мэд, хүрч ирж
гэнэ. Хөөрхий, буяны ихийг эдэлсэн тэрхуү буурал оточ залуу бүсгүйн амь
насыг аврах гэж чадах бүхнээ хийсэн боловч нэгэнт цаг хожигдсон байжээ.
Залуу бүсгүй, алаг үрээ төрүүлээд өөрөө алтан дэлхийг орхижээ. Энэхүү нарт
хорвоо дээр эрдэнэт хуний биеийг олон төрснийх, агаарт дураар цэнгэсэн
алимад шувуухайн адил, усанд эрхээрээ тоглосон алаг загасны ижлээр
өөрийнхөө зүрх зоригийн бодсон шийдсэнээр амьдрах гэсэн түуний ариун хүсэл
бодол нь иймхэн охор богино үзүүртэй байсан санжээ. Өнчирсөн залуу х үү,
улаан нялга ангаахай шиг нэгэн хуруун чинээхэн охиноо алган дээрээ тавьж
элгэндээ тэврээд үлддэг байж. Ер нь тэр хөөрхий залуу бүсгүй, яагаад тэгж насны
бага, дусны шингэнд дүйрдэг хөөрдөг өвчинд нэрвэгдвээ гэвэл хамаг хэргийн уг
урхаг нь энэхүу гал улаан үнэгний бин битүү лоовуузнаас болжээ гэж тэрхүү дал
буурал сахалтай, их ухаант оточ эмчтэн өгүүлсэн гэнэлээ. Алтайн гал улаан
үнэгний арьс илч хүч ихтэй гэхэд энэхүү залуу бүсгүй бас хүчин чадал илч гэрэл
ихтэй. Тэгээд энэ бүсгүй хүнд хол зам туулахдаа даарч хөр өх байтугай тархи
толгой талаасаа үргэлж хөлөрч, халууцаж явжээ. Хөлөрч ха лууцах тусам, замд
салхи савирт цохиулчих бий гээд өглөө едөр, үдэш шөне, унтах амрах хаа хэдийд
ч үргэлж энэ бин битүү лоовууз хулгавчилсаар байгаад эдэст тийн хүү тархи толгой
дүйрдэг хөөрдөг өвчин олжээ... Хоёр сүрхий халуун илч чадал харшилдсаар
иймд хүрчээ.. гэж тэрхүү оточ эмч өгүулжээ. Тэр цагаас хойш хүмүүс үнэгэн
лоовууз хийж өмсехдеө, заа вал лоовуузныхаа оройд цоорхой өрхтэй хийдэг
болсон юм гэнэлээ гэж Анжаа нь дуулсан юм байна. Миний бодоход энэ т үүхийг
худлаа ч гэх үндэс учир байхгүй болбуу!.. Юм гэдэг ер нь учиртай, нум гэдэг
этгээд гичиртэй гэдэг дээ, хүүхэд минь. Өөрийнхөө олсон ерөел даавуугаар
өмдөө ч хийнэ уү, цамцаа ч хий нэ үү дур нь боловч чу ха м я аж , ям ар ху у ю м
х ий ж эд л э х вэ гэ дэ г д э эр л гол учир нь байх бололтой...
Анжаа ийнхүү хуучлаад гаансаа дэрж, тамхиа их л шунаг сорон газар шагайн
суув. Дулмаа тэртээ олон оны цаана, тийнхүү гэгээн хорвоог харамсалтайгаар
орхин одсон тэр нэгэн гэнэн хонгор юм шиг атлаа, сүрхий зориг зүрхтэй бүсгүйг
өрөвдөн хайрлахдаа: «Юмны хяслан, гэдэг мөн бэрхээ! Хөөрхий бүсгүйд,
тэр их ухаантай, буянтай буурал эмч жаахан эртхэн ч дайралдсан болоосой.
Залуу аавынхаа гар дээр улдсэн тэр муу, ангаахай шиг жаал охин үнэхээр
хувьгүй жаал байж дээ. Ямааны л сүү хөхөж хүн болоо байх даа...» гэсэн шүү
юм бодож суухад, Бор энэ аймшигтай түүх өнөөдөр, одоо ингээд өөрт нь учрах
гэж байгаа юм шиг сэтгэл хямарсан янзтай гурван улаан үнэгний арьсыг цааш
нь хийж харагдав.
Анжаа гаансаа тавьж, цай уух хэмээн данхны бариулд гар хүртэл Дулмаа
ухасхийж данхыг дарж үзээд,
— Цай жаахан зөөж орхиж... Би цог дээр тавиад халаачихъя гэв.
Анжаа, Дулмаагийн хөнгөн гавшгай, ёсорхуу дэгтэй, бас юм юмандаа
хүрэлцээтэй сүрхийд нь дотроо баярлаж суув. Гадаа ноход хуцалдан
шуугив.
— Аав ээжий хоёр ирж байгаа юм болуу, Бор оо, гарч хараач! гэсэнд Бор
малгайгаа шүүрэн шовсхийгээд гарч одов. !:
Нохой хэний хотыг сахина вэ, түүнийхээ хоолыг иднэ гэдэг. Энэ хотын
ноход юунд хуцалдан шуугисан бэ гэвэл бэлчээрээс ирж буй үхэр мал их л
сур бараатай мөөрөлдөн шуугисан учир ийнхүу хуцалдан гүйлджээ.
Бэлчээрээс ирж буй үхэр мал юунд ийнхүү мөөрөлдөн шуугисан бэ гэвэл өдөр
дулаахан байж, өвс бэлчээртээ ханаж цадсан учир эзэн малчиддаа чухамхүү
баярлаж гялайснаа мэдүүлэх гэж мөөрөлдөн шуугижээ. Мал тарган цатгалан
бол шуугиан хөл ихтэй байдаг гэдэг үг чухам ийм учиртай ч байж болох
юм.
Буурал хангай, буга, Бор гурав
. . . Ч и бид хоёр, удаан хугацааны турш бие биедээ
дайсан байхдаа би чамайг мөрдөн хөөгч, чи амь
зулбан зугтагч байв. Гэвч одоо тэр бүх явдал
өөрчлөгдөв. Нүд нүдээ ширтэн зогсож байгаа чи бид
хоёр бол нэг эх-байгаль дэлхийн үр хүүхэд шүү дээ.
Чи бид хоёр хэл хэлээ мэдэхгүй
боловч түүнгүйгээр бие бисэ ойлгож мэдэж чадах юм.
Чамайг би одоо урьд урьдынхаасаа улам сайн
ойлголоо. Тэгэхлээр намайг ч гэсэн чи бас л ойлгож
байгаа гэж би итгэж байна. Чиний амь нас одоо миний
гарт байгаа хэдий боловч чи надаас огт айхгүй байна.
Давхи давхи! Намайг дахин мөрдөж хөөнө байх гэж
хэзээ ч айлгүй ойт толгод дундуур тэнэж яв! Чиннй
амьдралыг хичнээн сайн мэдэхийн! хирээр чи надад
төчнөөп ойр дотно болж байгаа болохоор би чамайг
ангийн олз олбор, амттай хэсэг мах гэж үзэхгүй байна.
Айж зовох юмгүй давхи давхи!
Э. СЕТОН-ТОМПСОН
...Яах ч арга байхгүй ээ! Ганц олигтой малладаг азрагы нь чононд
өгчихсөнөөс хойш одоо, малаа ч малчин хүн шиг малладаг хэрэг. Чонотойгоо ч
анчин хүн шиг тэмцдэг хэрэг... гэж Сандаг өвгөн Борыг загнаж байсан цаг
саяхан сан, Эр хүн, элс шороонд дарагдахгүй гэдэг үнэн байна. Бор энэ
хооронд хирээрээ л өсч өндийлөө. Аймгийн аварга адуучин цол хүртлээ. Суурь,
бригад, нэгдлийн хуваарьтай үнэгний арьсны хяналт гүйцээхэд хувь нэмэр
боллоо. Малаа ч малчин хүн шиг малладаг хэрэг. Чонотойгоо ч анчин хүн шиг
тэмцдэг хэрэг гэсэн Сандаг өвгөний, санаанд хүрсэн эр болж байгаа хэрэг
биш гэж үү! Гэвч Борыг Сандаг өвгөний насанд хүртэл өснө гэж бодоход
мөн ч их юм үзэж, олон ч газар явж, сонин ч юм сонсоноо доо. Одоо цаг
гэдэг үртэй хүн дуулж, үндэстэй мод найгадаг цаг болохоор Бор, Сандаг
өвгөний насанд хүрэн хүртлээ, Сандаг өвгөний нэг насаараа үзээгүйг хэд дахин
үзнээ дээ. Тэгэхдээ энд, Борын аз их, Сандагийн аз дутуу ч бай гаа юм биш.
Тэр хоёрыг заяасан цаг үеийн л зөрөө байгаа юм. Борын амьдралд
тохиолдсон бас нэг сонин үйл явдал гэвэл Бор Дулмаа хоёр улсып баяр
наадмын үеэр Уянгын артелийн уран сайхан хийцтэй гэрийг барьж ус
нутгийнхнаа баясаасан найр хуримаа хийж, тоонотой гэрт толгой холбож,
тостой шөлөнд хушуу холбосон явдал билээ. Нутгийн олон одоо Сандагийн
Дулмаа ч гэнэ үү, Санжийн Бор ч гэнэ үү тэр хоёрыг заавал аав ээжийгий нь
нэрээр дуудахыг больж Цантын аманд Борынхоор ороод, Тогоруутьн ферм
дээр Борьн эхнэр Дулмаатай уулзаад гэж Борынх гэдэг шинэ айл бий
болсноор нь ярилцан хөөрөх болжээ. Дулмаа эрдэм номын мөр хөөж
базаагаагуй ч сүү саальд сайн, үйл оёдолд сайн төрснийхөө хэргийг ч
хийж, үр шимий нь ч үргэлжлэн амссаар явнам.
Хул азрагыг чононд унагуулсны нь далимдуулан Борыг ангийн мөрд оруулж
авах гэсэн Сандатийн санаа биелж, Бор энэ нэгэн жил тойрны дотор үнэгтэй
хөөцөлдөж, үнэгний амьдралыг сонирхсоор үнэгний талаар их зүйл мэдэв. Үнэг
агнах гэж алдаж онож, тэгэх тусмаа тэр гашуун туршлага дээрээ сурахаасаа
гадна Сандаг өвгөн мэт хашир догь анчдыг дагасаар түүний үзсэн, сурсан нь
үлэмж билээ. Бор үнэг сонирхсоор яваад бусад ан гөрөөний мөрд өөрийн
мэдэлгүй оров. Буяны нь эдэлж л чадвал буурал хангай түүнд юу хүссэний нь
өгнө гэдгийг Бор аажим аажмаар ухаарч эхлэв. Хангайд гарсан хүн бохи
зажлана гэгчээр хангай нутагтаа эзэн болж, амьдарч чадвал үнэндээ
олохгүй юм юу ч байх аж даа. Үнэгиий мөр Борыг эхлээд буга агнах жим
рүү хөтлөн оруулжээ. Бугыг агнахын наана Бор, бугатай, газар сайгүй
дайралдаж бугын талаар янз бүрийн юм боддог болов. Зуны үдшийн сэрүү орсон
айвуу тайван үеэс эхлээд үүрийн гэгээ хүртэл буга идээшлэнэ. Яагаад энэ вэ?
Өдрийн халуун, ялаа батгана нь бугыг ихээхэн тав тохь алдуулдаг аж. Тийм
үед ажаад байхад буга голцуу л салхи савир түшин хад бартаатай газрын
дэл хянга дээр зогсох, сэрүүн сүүдэр газар хоргодож хургах зэргээр өдрийг
барах ажээ. Тэнгэр бүрхэг, зугуухан шивэр бороотой өдөр буга өдөржин
идээшлэнэ. Хүн нэгэн зүйлд сонирхолтой болоод ирэхээрээ тэр зүйлийнхээ
талаар өөрөө үзэх сонсох зэргээр цуглуулан бөөгнөрүүлэхээс гадна өөр бусдаас
өвлөн арвижуулсаар нэг мэдэхэд тэр зүйлийнхээ талаар юм юмы нь олж
мэдчихсэн явдаг хачин овжин олзуурхаг онцлогтой юм даа. Бор ажсаар бугыг их
сайхан алхаатай амьтан гэж мэджээ. Зөвхөн алхаагаар буга үнэндээ цагт өч
төчнөөн км газар явна. Бас усанд маш сайхан сэлэхий нь үзжээ. Буга нуур нуга,
гол горхи, ус булаг элбэгтэй газрыг түшимхий байдаг нь учиртай юмсанж. Зуны
үед буга ойд ургадаг олон төрөл өвсөрхөг ургамал, модны залуу нарийн
зөөлөн мөчир, нялх нахиа найлзуур даль нүрвүс мод их иднэ. Тэр чанараараа
хар мод, нарс ,хуш, хус, улиас холилдон ургасан ойд, заримдаа дан нарс
шинэсэн буюу шинэс хушин ойг түшинэ. Буга хушийн самар, модны холтос,
заримдаа мөөг хаг ч иднэ. Ийм ой ус бугын амь насны тал хув ийг хариуцна.
Согоо тавдугаар сарын сүүлч, зургадугаар сарын шинэдээр нэг буюу ихэр сөнгө
(тугал) төрүүлнэ. Заримдаа хүмүүс бугын сөнгийг ил, тугаллахы нь иллэх ч
гэнэ. Ил нь 9-р сар хүртэл эхээ хөхнө. Ил зоо нуруугаараа цагаан цоохор
толботой төрдөг. Энэ нь нялх íярай тэр амьтаí орчин байгалийнхаа өнгө
узэмжинд зохилдон явж «хөл иь дөрөөнд» хуртэл амь хамгаалах мөн нэгэн
зүйл арга ч гэж болно. Намар болохоор тэрхүү цоохор зүс нь гуужин арилж,
урт үс ургаж гүйцнэ. Ил, зорголын гол түшиг нь эх согоо аж. Юунд нялх
амьтан заавал, хаа, хэдийд ч эхээ бараадна вэ? Аливаа амьтны эх хэмээгч
нь амьдралын цагаан сүү, амьд явах түшиг, алимадыг мэдуүлэх «багш» юм
даа. Адгуусан амьтан, тэр дундаа амьтны эх хэмээгч нь амь нас үрэгдэх аюул
тулгарахад нялх хонгор ур зулзагаа хэзээ ч өмнөө барьдаггуй, харин ч
үр зулзагаа амь насы нь аварч болох нөмөр хорго, бут сөөг, нүх нууц руу
нүүж өөсрдөө л тун арлагүйдвэл нөмөрч ирсэн аюулд эрсэддэг шүү дээ.
Тулгарч ирсэн аюулын өмнөөс үр зулзагаа түлхэж, түүгээрээ халхавч хийдэг
нэг ч эх амьтан байдаггүй юм шүү дээ. Наймдугаар сарын хуучдаар бугын ороо
эхлэнэ, Бугын амьдралын хамгийн сонин сайхан үе нь туүний орооны уе гэвэл
зохилтой. Бугын ороо заримдаа аравдугаар сарыг лав гартал ургэлжлэх ч
бий. Хуучны зарим хумүүс бугын ороо эхлэхээр бугын дуудлага сонсох гэж
зориуд ой хөвч рүу явах иь ч бий. Сандаг ч Борыг дагуулан явав.
Эвлүүлбэл эвэр туурай хоёр ч нийлнэ, эвгүй бол элэг бөөр хоёр ч ул нийлнэ
гэж уг байдаг. Сандаг одоо санаандаа хүрч Борыг ангийн мөрд оруулсан,
бас хүргэн болсон учраас ажил төрөл, мал маллах арга ухаан, тэр дундаа ан
гөрөөний талаар өөртөө нааж хуримтлуулсан бүх мэддэг чаддагаа хүргэн
хүүдээ өвлүулэхийг чин сэтгэлээсээ хичээнэ. Сандаг өвгөнийг сайн анч гөрөөч
гэж ном сонинд бичигдсэн зүйл иэг ч угүй. Сандаг өвгөний сайн анч
гөрөөчийг нутаг усныхан нь мэднэ. Сандаг өөрөө өөрийгөө мэднэ. Сандаг
ямар анг агная гэвэл туүнийгээ л агнана. Хэдэн толгойг унагая гэвэл
төчнөөнийг л унагана. Яаж унагая гэвэл тэр аргаараа л унагана. Сандаг өвгөн
төрөлхийн даруу, овс ойворгон зангуй хун юм. Хийсэн ажилд сайн зүйл байвал
түүгээр уламлаад нэг удаа ч гэсэн олны орой дээр гараад үзье гэж үл бодно.
Харин Борыг ан гөрөөсний мөрд оруулаад түүнд хэрэгтэй арга дадлаа өгөөд
Бор хожим хойно нь сайн анчин гэж хэлэгдвэл миний хэрэг гуйцээ гэж
Сандаг өвгөн бодно. Хүү сайн явбал эцгийн нэр гарна гэгчээр хүргэн сайн явбал
хадмын нэр гарна. Хадам хүргэн хоёрын нэр төр ганцхан гол дээр зангилаатай.
Тэр нь Сандагийн охин, Борын амраг Дулмаа. Дулмаа бол эцэг эхийн орыг
дарах гэж тэднийхээ амьдралын галыг таслахгуй байх гэж Бортой нийлсэн
бишүү! Халиун буга урамдан, тэр дууны сайханд буурал хангай тэр аяараа
үүрэглэнхэн займранхан байхад Сандаг өвгөн, Бор хоёр хангайд гарчээ.
Эр буга дотроо таргалтар, соёондой цөх гээд нас хүй сээр ялгаатай. Буга
юунд урамдан дууддаг вэ? Орооноос бусад үед буга согоо ялгаран сүрэглэнэ.
Тэр ч байтугай хөгшин буга ижлээсээ сондгойрон ганцаараа явах нь ч бий.
Бугын ороо дуудлага бол түуний цугларан нийлж адгуус амьтан болсныхоо
хувьд амьдынхаа «жаргалыг» эдэлсүгэй гэсэл нэгэн жилд мөн нэгэн удаа учирдаг
их «найрынх нь» уриа-хөгжим нь юм. Дуу дуугаа авалдан зүг зүгээс нийлэн
учирч «жарган цэнгэлдэхдээ ч цэнгэлдэж» ноцолдон нудэлдэхдээ ч мөн л
тэгж байдаг нь аливаа адгуус амьтны зан араншин юм. Орооны ид үеийг ой
хөвчийн бугын шуугианыг чухамхүү халиуран байгаа хангайг байтугай. түүний
бүх ан амьтан, шувуун жигүүртнийг баясаасан нэн сайхан Нижигнэсэн найрал
хөгжим гэвэл даруй зохимжтой билээ. Сандаг өвгөн Бортой цуг ой тайгаар ч,
хад модоор ч цуг явахдаа түүyтэй үргэлж ярьж хөөрч явна. Яагаад энэ вэ?
Ангийн их өв туршлага нь бичиг цаасан дээр ганд ч мөр тавигдаагүй, тэр нь
дом түүний цээжинд бичээстэй учраас билээ. Шавъдаа эрдэм мэдлэгээ ёроол
шавхан өгөхөд үзүүлэи таниулах хэрэгсэл заавал хэрэгтэй, Сандаг өвгөний
үзүүлэн таниулах хэрэгсэл нь тансаг сайхал байгаль, эргэх дөрвөн улирал,
эзэгнэж «агнан ирсэн ан гөрөө нь тул хаа яваа газраа юу үзэгдэхүй бүрийд тэр
бүхний байдлыг биечлэн Ярих нь тэр хоёрын хэн хэнд нь хэрэгтэй байлгүй
яахав. Цаасаа дээр нэг ч мөр үг тавигдаагүй номыг багшаас хүлээн авахдаа,
мөн нэг ч мөр үг бичилгүй цээжнээс цээжинд, ухаанаас ухаанд, аргаас аргад
шилжүүлэн авна гэдэг дэлт саарлын үед Борд хүнд байсан авч одоо нилээд
ойлгомжтой, унацтай болсон байнам. Бугын өнгө зүс газар газрын байдлаар
мэр сэр ялгаатай авч ерөнхийдөө монгол орны марал буга хөхөвтер буюу
цайвар халиун зүстэй. Сандаг өвгөн Бор хоёрын ингэж яваа үед бол буга
хүрэн халиун зүстэй цаг нь юм. Бугьн ороо дуудлагын үед хүмүүс юунд
ийнхүү зориуд цаг ажил болон явна вэ? Буга орооныхоо үед ганцхан чу-хал
«ажилтай» болж хамаг хүсэл санаачлага нь ердөө л тэр «ажилдаа» чиглэх
учир, анхаарал сэрэмж үлэмж сулрана. Ороо орохын емнөх үе нь цусан
эврийн үе буюу буга агнахад хамгийн ашиг хишигтай үе юм. Хамгийн их өөх, мах
авъя гэвэл чухам энэ үед агнах учиртай. Гэтэл тийм үед хадгалах зоорьгүй,
дор нь ашиглах арга чадалгүй бол буга унагавч ганц нэгээр буюу ер нь бүл
чадал муутай яваа анчид дэмий л бугын амь нас хороохоос цааш, дэвтэй ур
ашиг олдоггүй юм. Ингээд буга орооныхоо үед а.нхаарал сэрэмж сулрах учир
амь нас, амьдралаа хамгаалж уулын ар, битүү шигүү ой модтой, хүн
нэвтрэшгүй бэрх хэцүү газар цуглаж байгаа юм. Сандаг өвгөн Бор хоёр энэ
удаа буга агнах биш, бугын дуудлага сонсох, бугын тухай «хичээл» хийхээр
явжээ. Явсаар тэр хоёр буга дугласан газар хүрчээ. Эхлээд л буга урамдах дууг
сонсохдоо Сандаг өвгөн өөрөө мориноосоо яаран буух мөртөө Борыг шамдан
буухыг шаарджээ. Чухам учрыг мэдээгүй авч Бор бушуухан сэвхийн буужээ.
«Буга урамдахад эр хүн морио зогсоож, өөрөө бууж чагнадаг ёстой...» гэж өвгөн
хоёр гурван зүгт, хэд хэдэн удаа буга урамдсаны дараа өгүүлжээ. Буга
урамдах дуу сонсоод өвгөний нүүр дарай, байдал төрх янз янз болохыг Бор
ажсаар байв. Намрын сайхан шөнө тэр хоёр зүг зүгт урамдах бугьн дуу
хантинасан хөвчид дээрээ бага шиг дэвсэгтэй уушгин улаан хадан дээр
хоножээ. «...Ай эцгийеэ тэрүү» юу ч гэхэв дээ. Намрын сайхан шөнө, ямар нэгэн
өвч хуучтай хүн бугын дуудлага сонсвол сайн гээд хангайд гарч л байлаа.
Зарим нь сайн мориндоо бугын урамдахыг сонсговол хутаг нь арилна гээд явж
л байлаа. Тэгээд тэр нь хэрэг болж ч байсан уу, үгүй ч бай сан уу хэн мэджээ
хөерхий...» гэж Сандаг өвгөн нэг удаа өгүүлжээ.
Зэрлэг ан амьтны дуу чимээгээр энэ бол тийм амътан, тэр бол тийм
араатан гэх ч юм уу, өлсөж ядарсан амьтан байна, өвдөж ягтсан амьтан явна
гэх мэтээр цаад ан амьтныхаа байдал төрх, хүсэл горьдлыг яг таг хэлж чадах
гэдэг ан гөрөөний ажилд ёстой гаршсан, араатан амьтны судсыг жинхэнэ
барьсан л хүний үг байна. Өвгөн Сандаг, авч явсан хүнснээсээ идэж, савтай
цайнаасаа уучихаад унтахаар хэвтэж байхдаа нэгэн сөөнгөдөж тасалдсан
бугын дууг сонсоод. «Ээш хөөрхий энэ нэг муу яадгаа алдсан амьтны урамдаж
байгаа дууг сонсов уу! Энэ амьтан одоо яана даа...
Аягүй бол омголон догшин хүчин чадлаа багтааж ядсан нэг бугад ганцхан
сүлбүүлээд л эyэ хорвоог орхино уу ,угүй бол орхих гэж үйл тамаа узнэ дээ.
Өлөп таслах шүдгүй, Өмнөхөө харах нүдгүй болсон шал хөгшин бугын дуу байна.
Ойртож очоод харвал шар ус дүүрсэн муу хөлийнх нь уе мөч, алхаж
гишгэхийн нь тоогоор ачиг тачиг гээд л байгаа даа. Эрхгүй эр хүйстэй амьтан
даа, элдэв юм үзэхээрээ бас байж сууж болдоггүй байх нь...» гээд Сандаг
өвгөн чимээгүй болсонд хөгширсөн бугаа гэж бас л нэг хогөө хөлдөө чирсэн
амьтан явах нь гэж Бор бодов.
Бор зуүрмэглэж эхэлтэл өвгөн тохойгоороо ёворч: «Бос, зндийгөөд
чагна!...» гэв. Бор өндийв. Хаанаас чухам хангинан урамдсаар айсуйг Бор
тухайлж мэдээгүй авч нэгэн цээл сайхан дуутай буга уе үе ойг тэр аяар нь
цуурай хадтал урамдан айсуйг мэдэв. «Ааг омог нь бүрдсэн, нас бие нь
гүйцсэн, арван найман салаа эвэртэй ангал хүрэн буга гэгч чинь энэ шүү дээ.
Дуу ч гэж дуу байна. Сүр жавхаа ч мөн байна. Амьтны дуу гэдэг бас л тэр
амьтны сүр сүлд. Нүдэнд узэгдээгүй байхдаа амьтан чинь дуу шуугаараа
өөрийнхөө чанар чансааг мэдүүлдэг юм. Энэ буга их л холоос гүйж дээ. Цаанаа,
өөрөөөөө илүү хүчин чадалтай нэгэндээ сүргээ булаал-гаоаы юм уу, ямар
нэгэн учрал тохиол л болсон буга байна. Ийм сайхан дуутай, чадалтай амьтан
руу чинь зарим бугад хураагдсан согоонууд гуйнэ. Эм амьтны араншии хэцүү,
хэцүү. Өнөө шөнө, энэ Шивэртийн ар чи бид хоёрыг нүд аниулахгүй байж
чадах л байх...» гэж өвгөн өгүүлээд хэвтэв. Холоос гүйсэн тэр бу гын
дуугаар энд тэндгүй буга согооны дуу болж дүнсгэр хар ойд шинэ сүр дүр
ороод явчих ыь тэр. Бугын дуу гэгч олон өнгөтэй санж. Өвгөн зарлм иэг цариу
дуу сонсохоороо: «Тэр буга бас л харих янз орчихсон буга байна. Эрхэм
минь наашаа ирж надад бүу гай тарь. Миний ижил сүрэг ч цөөн гэж үнэнээ
хэлж байгаа аятайгий нь сонсов уу!» гэснээ ойр ойрхон их л хөдөлгөөнтэй
атлаа тагжрангуйхан дуутай Оугын урамдахыг сонсохдоо: «Энэ бол залуу бага
буга байна. Дуу хоолой нь гүйцэд тавигдаагүй байгаагий нь ажиглаа биз.
Хоер нэг жилийн дараа ч саяын, холоос гуйж ирдэгтэй үзэлцэх л аварга болно
доо...» гэнэ. Гэтэл мөргөлдөх гэж хэдэн талаас урамдалцсаар их л ойрхон
тулж ирсэн бухнууд шиг хэсэг буга зуг зүгээс урамдан ойртож буй чимээ
гарлаа. «За даа юм ч болох нь дээ. Бугын чинь гол гайхуулдаг юм нь түупий
эвэр шүү дээ. Эврийн салаа олширч томрох тусам омог бардам зан пь улам
нэмэгдэж, хүчин чадал ч гэж бадран гарах нь тэр. Буга эвэртээ хайртай. Яаж
ч амь алдан уналаа гзхэд хаачиж, хамгийн түрүүнд эврээ л газар хүргэхгүйг
хичээнэ. Хөх тэнгэр өөд утаагүй дөл бадраан явдаг цав цагаан дэн шиг тэр
сайхан эврээ тун ч арга тасрахдаа эх дэлхийнхээ хөрс шороонд хүргэн унадаг
юм шүу дээ. Цээжээ өндер өргөн, эврээ хойш нь сэрийлгэсхийгээд, хөлөө ганц
пэг намбатайдан зөөн тавьж, алсыг аиирлан чагнаж, ойрын юмыг нэвт шувт
харан байгаа нь намайг хаана хэн харж гайхан шагширч, шувууд ч
болтугай юу гэж хэл амаа олохгүй шулганалдан жиргэж байнам бэ! гэж
байх шиг санагддаг сан даа...» гэтэл хоёр бугын эвэр харган харшилдаж
мод тар нярхийн согоо зоргол энд тэндгүй шуугив. Гэтэл «Та нар яагаад тас
харанхуй шөнө нэг нэгэндээ дайсагнаад байнаа...» гэх аятай нэгэн томхон
буга тэр хоёрыг хөндлөнгөөс нь хага мөргөсөнд тэр хоёр буга даруй
мөргөлдөхийг зогсон тус тусын сүрэг рүү гүйн одов. Асар удсангүй хо лоос
гуйж ирсэн буга саяын мөргөлдсөн хоёр бугыг салгадаг том буга хоерын
хооронд ач тач үзэлцсэн ширүүн тулаан эхлэв. Энэ хоёр бугын уул нүргээн
ой цуурайтуулсан чимээгээр Борын морь хамар тачигнуулан шуухирдав.
Дэлт саарлыг буудах гэхэд хавхтай хөл нь юманд тээглэгдэж торохоор
уурлан бадарчхавхаа хар ярхийлгэн цас шороо ма нарган сүр бадраасан
аймшитт Чимээгээр морь нь үргэн давхиж одсоньг санаад Бор морио бөхлөх
гэж бостол «Чиний морь юу ч болж байсан миний морийг орхин одохгүй.
Миний морь юу ч болж байсан чиний моринд уруу татагдахгүй. Ми ний морь
бол миний морь шүү. Би хаана үхнэ, тэнд миний морь хамт үхэж чадах
адгуус шүү. Адуу айхаараа эзнээсээ тусламж эрж, чадлынхаа хирээр
үүрсэж янцгаах учир бий. Гэхдээ тэр ч бас морь бүрийд бай даг зан биш
ээ. Сайн морь гэгч муу ч юм уу аймшиг тай явдал болох тусмаа эзнийхээ
дэргэд байдаг юм. Эзнээ барагтайхан муу нөхрөес илүү сахидаг юм. Миний
морь тийм морь шүү дээ. Чи ан гөрө өнд унадаг, хаа хэдийд ч хань бараа
болж чадах нэг сайн морьтой болох хэрэгтэй. Тэгэхдээ миний морийг
дагуулж сургахыг бодно биз» гэж өвгөн хэлэв.
Мөргөлдсөн хоёр бугыг салгах өөр хүчтэн энэ хавьд алга байжээ. Харин
хоёр бугыг энд үхэх сэхэхээ үзэж байхад тэнд тус тусынх нь эзгүйдсэл сүрэг
руү улаан цайм дайран орж дураарая аашлан бах таваа чадах ядахаараа
хангаж яваа бага залуу ороо бугануудын үүсгэсэн тоос манан гэж бас л
тэнгэр хадааж байх бололтой. Өөрсдий нь эзгүйчилж байгаа задарсан тэр
бага бугануудыг үл тоомсорлосон зарим согоонууд. мөргөлдөгч том буга
руугаа гүйн ирж нүд бүлтийн, чих сэртийлгэн гайхах нь гайхаж, өрөвдөх нь
өрөвдөн хайрлаж зарим нь биднээс ямар тус дэм хэрэгтэй байна гэх аятай
үнэрлэн дэмий шөргөөн тэчьядахад зарим өрөвчхөн, зовлон үзсэн
согоонууд ингэж байхаар бушуухан болиоч дээ. Хайра.н амь нас, хүчин
чадлаа дэмий үрээд юу хийнэ гэж харамсах янзтай толгой гудайлган
зогсоно. Мөргөлдөгч хоёр буга ард нь болж байгаа энэ бүх самуун хэргийг
мэдэх тусам уур хилэн улам ч буцлан гаарч улангасан тулалдлаа. Байсаар
ээдэрч орооцолдсон гучин зургаан салаа эврийг ургаа хад мод унаган
түлхээд ч салгахгүй боллоо. Хоёр буга нэгэн үе барингуутаа хий зайгүй
эргүулдэг гарын их хүчтэй бөх шиг орооцолдсон эврийнхээ хүчээр нэг
нэгийгээ хааш нь бол хааш нь эргүүлэн гуядалцаж, замд дайралдсан бүхэнд
ороолгож. мод бутыг хуга нуга дарж байснаа больж хөшин зогсов. Асгарч
буй ус хөлс, энд тэндээс гарч буй цус ч гэж тойм алджээ. Энэ хоёрыг салгах
болиулах гэснээс болон мөн цаана нь бужигнуулж байгаа бага бугануудьш
явдлаас болж энэ ойд шөнөжил пижигнэж буй хөл үймээнийг тоймлоход бэрх
болов. Удтал хөшилдан зогссон хоёр буга дахи.н муухай орилолдон тас түс
пижигнэснээ нэг мэдэхэд нэгийгээ дүүгүүрдэн шидэлцэж явсаяр Сандаг Бор
хосрын байгаа ууштин улаан хадны хаа нэгтээ түсхийтэл гуядав. Гуядуулсан
нь ч муухай орлиод, гуядсан нь ч орлиод түүнээс хойш дахин ер ямар ч анир
чимээ гарсангүй. «Ээ бурхан минь, энэ хоёр хүчтний «ажил» ингээд дуусах
шиг боллоо хөөрхий. Хоёулаа л арай чуу амин голтой үлдэв үү, нэг нь амин
голтой үлдсэн үү бүү мэд. Өнөөх зууралдсан эвэр нь салсан нь уу, салаагүи
юү бас бүү мэд! Амьтай голтой үлдэх юмаа гэхэд сүрэг оройлох л чадал
тэнхээ лав үлдээгүй дээ. Хаа гуя хазгар доголо н ч болсон уу, хар өт
хорхойн хоол болж үйлээ үзэж намрын халууныг барж ядан явсаар чоно,
баавгайн бэлэн зууш ч болох болбуу. Ээ дээ мө н их юм үзнээ дээ...
Мөргөлдөж тулалдаад дийлэгдсэн бугыг харахад нүд халтираад харж
болдоггүй юм шүү зайлуул. Хамаг бие нь салгалан чичрээд... ёстой л чичрээ
дагжаа өвчин туссан юм шиг... Хар хөлс, ус нь цутгаад... уурласан гомдсондоо
болоод усаар биш цусаар уйлж байх ч шиг. Өвдөж шархирсан зовлогоо чирээд
үлгэн салган явж байгаа нь яг согтуу хөлчүу амьтан... За тэгээд арай чүу
явсаар ус булаг дээр хүрэхээрээ ялагдсан гомдсо ноо жаал мартагнаж өвчин
зовлонгийнх нь хагас хугас илааршидаг юм бол уу даа... Усан дээр хэвтэж ус
уух гэж, хамар амаараа буцааж садраагаад мөн ч тамаа цайж байгаа юм...
Ёо ёо... За ингээд өнөө шөнийн хөл татрах байгаа. Нүдний хор гаргаж үзье
хүү минь...» гээд Сандаг өвгөн дээлээ толгой дээгүурээ бүтээв.
Бутын дуудлага сонсох гэж гарсан биш, буурал хангайн үзэсгэлэн жавхлан
болсон гайхамшигт амьтны муугаа үзэхийг бие сэтгэлээрээ амссандаа
Сандаг өвгөний сэтгэл зовж зүрх нь шаналав бололтой. Өвгөний зүрхэнд хоёр
буга нэгийгээ пид падхийтэл шидэлцсээр эцэст хадан асга дээр шил шаазан
шиг үүртэл шидэлцэх гэдэг яг л өөрий нь шидвэл ямар байх вэ, тэгж
бодогдоод өөрийих нь яс мах, нөжирсөн цус шиг үүрч бөшилдөөд, арай амин
голтой хэвтээ юм шиг оргиод айх, өрөвдөн хайрлахдаа нулимсаа асган
хэвтэх аж. Хачин юм. Хүн төрөлхтөн нэг тэнгэр дор нэг газар дээр адилхан ус
ууж, адилхан хоол идэж байж зүв зүгээр найрлаж айлсан сууж чадахгүй, хэн
нэг нь босч ирээд л дайн самуун дэгдээж үхэл тахал тарьж, үнс чандруу
хийсгэж байх. Хөвч хангайн ан гөрөөс, адгуус амьтад ч гэсэн бас л адилхан л
ус ууж, өвс идэж байж зүв зүгээр байж болохгүй заавал ингэж өөр
хоорондоо хямран тэмцэлдэж, аль муугаа үзэж үхэж хатаж байдаг нь ямар
үйлийн үр байна даа. Хүн яахав. Адгуус амьтны хооронд амь өрсөн аймшигт
үйл явдал болдгийг хааяа л энэ мэтээр харж байна. Ер нь гэвэл араатан
амьтны өөр хооронд ямар нэгэн дайсагнасан хэрэг гарахгүй амьдарч ирсэн цаг
үе байна уу? Огт байхгүй шүү дээ. Дандаа л хүчтэй зальтай нь, хүчгүй, амьдрах
чадалгүй, болхи доройгоо үргэлж хэмлэж залгисаар ирж шүү дээ. Хүн, тэр
бүхний нь үргэлж харж байх аргагүй юм. Түүнээс биш адгийн жаахан өт
хорхой, шавьж шумуулаас аваад арслан заан, гахай баавгай хүртэл идэх уух,
амьдрах барих гэж яаж өрсөлдөн тэмцэлдэж байна даа. Ээ дээ мөн хачин ч юм
болж байгаа юм шүү гэж Сандаг өвгөн элдэв хангайн юм бодон огтхон ч унтаж
чадахгүй хэвтэв. Тэгэхдээ өвгөн сэтгэл санаагаар ингэж үймэрч щаналж
байгаагаа Борд мэдэгдэхгүй гэхдээ, хөдлөхгүй хэвтэв. Гэвч Бор хадмынхаа
цээжний хөндийд ямархуу «дайн саамуун» болж байгааг төсөөлөхгүй яахав.
Өвгөн энд унтахаар хэвтсэнээсээ хойш тоотойхон уг хэлсэн. Түүний хэлсэн үг нь
голдуу ийм л юм хэлэх гээд байсан шүү дээ. Үнэнийг хэлэхэд одоо энэ хадам
хүргэн хоёр шиг, нэг нэгийгээ мэддэг хүн ч энэ хавьд хомсхон болбол ч
болохоор болоо шүү дээ. Бор, нэг бодлын тэнгэр өөд тэмүүлэн хушуурсан,
нөгөө бодлын өөрсний нь хамгаалан хүрээлж, юу ч нэвтрэн ирэмгүй хана хэрэм
болсон ой модны тухай, үгүй бол тэртээ алсад гялалзах одон мичид, сарны
тухай юм бодож, эсвэл өвс цэцэгсийи тансаг сайхан үнэр танар, эрүүл саруул
агаар, үл мэдэг сэвэлзэх салхи энэ бүхэнд сэтгэл янз бүрээр хэлтийсээр нэг
мэдэхэд өвгө нөөс түрүүлэн унтжээ. Сайн анчин гэдэг зөвхөн мэргэн бууддаг
хүнийг хэлэх уү? Арай ч үгүй байлгүй. Сайн анчин хүн гэдэг бас ихээхэн
тэвчээр тэсвэртэй, барагдашгүй хүчин чадалтай, уужим холч ухаалаг хү н
байхын дээр энэ эх орон, туүний гуа үзэсгэлэнт бай гальд хязгааргүй хайртай,
энэ эх орон, ариунхан байгалийн төлөө хэрэгтэй цагт амь насаа зориулах хүн
байх бус уу?!
Сандаг өвгөн өглөө эрт сэржээ. Хүргэнийхээ хир зэрэг сэргэг соргог
болохыг үзэх гэж ямар нэгэн хөнгөн хөлтэй амьтан шиг сэвхийтэл өндийхөд
Бор яг сэрж «Аав нүднийхээ хор гаргаж чадав уу даа?..» гэсээр уралдан
өндийжээ.
Тэр хоёр мордож уушгин улаан хадны дэвсгээс бууж хадаа тойрон явсаар
хоёр бугын нэгийгээ ороолгож эц-сийн дуу тасарсан хаданд ойртон үзвэл хоёр
бугын эвэр ороодолдсон хэвээр. Нэг нь хүзүүгээ эвгүй мушгиж эврээрээ газар
хатган дээш хараад амьсгаа хураасан байхад нөгөө нь урд хоёр хөл дээрээ
сөхрөн хушуугаараа газар хатгаад сулхан амьсгалах бүрийд нөжрөн тунасан
цус нь навч өвсөнд хүрч цамарч үсчиж буй ус шиг хааяа хааяахан пур
пүрхийж байв. «Ай хөөрхий ийм ч хэцүү юм болох гэж дээ. Хайран сайхан
амьтад...» гээд Сандаг өвгөн гүн санаа алдсанаа «Ээ хөөрхийс минь, би та
хоёрыгоо яах ч билээ. Бидэнд муу юм бүү санаарай! Ижил сүрэг чинь бум түм
болж өснө...» гээд нулимсаа арчин морио эргүүлэхэд Бор юу ч хэлэлгүй даган
морио эргүүлжээ. «Хоёр бугын нэг нь үхэж нөгөө нь амьсгаатайгаа байна. Энэ
хоёрыг салгаад арай голтойгоо байгаагий нь бүр амраачихвал болохгүй
юү...» гэх өнгөтэй үг Бор эвлуүлж ядан өгүүлсэнд «Бид хоёр шиг юм салгаж
чадах байсансан бол энэ хоёр сайхан амьтан юунд ингэж хэвтэх билээ! Анчин
хүн ингэж хаап яаш болсон амьтнаар оролдож болохгүй. Эр зоригоо гаргаж,
хүчии чадлаа сөрж ухаан санаагаа сийлж ан хийх гэдэг анчин хүний ажил
байдаг юм., » гэж Санлаг өвгөн өгуулэв. Хоёр бугын байдал, хөгшин залуу хоёр
анчныг орчин тойронд нь оволзож байгаа дуу шуугиан, амьдрал байдлаас
бүрэн тасалжээ. Тэр хоёр чихэн дүлий мэт явж нилээд холдоод байтал ойрхон
ойд буу тасхийгээд тэр бууны аймшигт дуугаар буурал хангай гиншин ёолох мэт
урт дуурссан цуурай татуулсаар тээр хойно чимээ тасрав, «Ээ гончигсум минь
бас юу гээч нь болох нь энэ вэ? Юугаа хийж ийшээ явав даа. Ганцхан
хоногийн дотор ямар аймшиг гэгчийг үзэх нь энэ вэ?» гэж өвгөн Сандаг
өгүүлэхэд царай нь зэвийж хачин болчихсан байв. «Ямар гайхалтай юм бэ!
Өдийд энэ эл хул нутагт ийм том буу пижигнэж байх... Ямар буу вэ?» «Немц
винтов!...», «Тийм буунаар ямар юмаа энд бууддаг билээ?» «Хууль зөрчиж
хулгайн ан хийгчид буга буудаж байна!..», «Хаахна буудсан бэ?», «Энүухэн
зүүнтээ... Газар сайн мэддэг нутгийн хүн байж таарна. Одоо тэр унагасан буга
дээрээ, шилүүс шиг цусы нь сороод ухаан зулаггүй байгаа. Явсхийдэг хэрэг... Нэг
бол хоёр гурваараа орооцолдож харшилдаж үхээд, угүй бол хулгайч нар
хядаад энэ хэдэн буга өсөх нь байтугай үрэгдэж дуусах нь шив... Алив,
явсхийдэг хэрэг!..» гээд Сандаг өвгөн турүүлэн хатируулав. Бор араас нь дагав.
«нэг хэсэгтээ ширүүхэн шиг явахад болох бий. Наашаа цаашаа хараатай яв! Ой
мод урттай богинотой, олон хүний үр сайнтай муутай гэдэг аргагуй үнэн юм»
гэж Сандаг өвгөн өгүүлэв. «Тээр болох биш, буутайгаа явдаг байж» гэж Бор
өгүүлтэл «Ийм юм болно гэж хэн мэдлээ. Хоёрын хоёр хүн, нэг хулгайчийн
буунаас илүү байх байлгүй» гээд Сандаг өвгөн түрүүлэн, модон дундуур ийш
гийш шургачин, зүүн баруун тийш эргэн хатируулах нь аргатүй л энэ нутгийн
эзэн мэт санагдахаас гадна морь ч гэж нэгд эзнийхээ яарсан сэтгэлийг
мэдсэн, хоёрт ийм ажилд эзэндээ тус болох гэж заяасан мэт бахтай.
Шивэртийн ар ширэнгэнд буга буудах газар хэд хэд бий. Чухам тэнд буга
буудсан гэгдгийг мэдэхэд бас бэрх. Тэд эхлээд нэг газар хүрэв. Хоёрдахь
сэжигтэй газар очив. Мөн л юу ч болоогүй мэт. Эргэж тойрон энд ч болуу,
тэнд ч болуу гэж будилсаар цаг нилээд алдав. Эцэст ойн хулгайчид сэдэв
мэдүүлжээ. Гэнэтхэн цаахна нь морин туурай пижигнэн холдох сонсогдов.
«Муу хулгайч сэжиг авлаа. Ац хөтлөөр давахаар шийдлээ. Хөөнөө!..» гээд өвгөн
ухасхийв. Бор ч ухасхийв. Ац хөтөл хүртэл газар нилээд замтай, зам ч
амаргүй байжээ. Ангийн хулгайч, ойн зах гарч ац хөтлийн за маар жирийлгэн
одов. Сандаг өвгөн Бор хоёр түүнийг хөтөл давтал морьдынхоо чадлаар хөөж
иилээд _дөхөв. Морь, ангийн хулгайч хоёрыг тэр хоёр бараг таних шиг болсон авч
тун гайхалтай ёстой ац хөтөл шиг ацан эргэлзэлд орлоо. Яагаад вэ гэвэл энэ
хоёрын тэр гэж таньсан хүн, туүннй унаж яваа үүр сүүлтэй цаг аан морь
хоёр, энэ нутгаас гараад хэдэн жил болсон явдал билээ. Тэгэхээр энэ л
таньсан хүн, морь хоёрынхоо тухай сураг тавихаас өөр яахав.
Сандаг өвгөи Бор хоёр ангийн хулгайчийн унагасан буга дээр очив. Тэрхүү
хулгайч унагасан бугынхаа цусыг юүлэн савлаж, сүүл, чив засаагий нь хам
хум аваад архины шил, ангийн хутгаа хаян зугтжээ.
«Муу хар шилүүс цусы нь ёстой шилүүс шиг халуунаар нь сорон авч
архитай найруулжээ. Сүүл, чив, засаагий нь авч... Өөр юм авч амжсаигүй...
Ганцаараа муу хар цөөвөр, энэ халуун, энэ эзгүй хээрт өөр юу авах вэ... За
даа, заяа байвал чамайг олох ч өдөр байж мэдэх юм... Үгүй бас хачин юм. Очиж
очиж чи муу сээтэн Жодовын Дэндив энэ буурал хангайд босоо ороолон, буг
чөтгөр болоод явж байх гэж үү! Үгүй мөн хачин гэхэд хачин юм...» гэж Сандаг
өвгөн үглэсээр байв.
Намар өнгөрч өвөл боллоо. Цагаан түрүү их ургавал зундаа гандуу,
өвөлдөө цас их орохын шинж байдаг гэж өнгөрсөн зун хүмүусийн ярилцаад
байсан нь ортой үг гэдгийг нотлох гэсэн шиг арван нэгдүгээр сараас эхлэн
цас их унаж, арван хоёр, шинэ оны нэгдүгээр сар лут хүйтэн болж мөн ч үе
үе нэмэн унасаар авай. Шивэртэд ангийн хулгайч буга унагаснаас хойш
нутгийн хүн ардыг сонор соргог байх, дахин тийм бузар явууллага
хийлгүүлэхгүй байх, хулгайчийг барих, ан амьтантай нутаг дэвсгэрийг
хамгаалж сэргийлэх, ангийн хууль зүйг хатуу чанд сахих тухай асуудал олны
чихийг урьд урьдынхаас ончтой хүчтэй дэлсэх болов. Ан гө рөөстэй нутгийг
харж хандалдах үурэг Сандаг өвгөн, Бор болон бусад анч гөрөөч хүмүүст
бүгдэд нь оногдлоо. Бор, хул азрагын үр сад нэгэн бага шиг хул морийг
үнаж явах боллоо. Хадмынхаа зөвлөснөөр энэ хул морийг ан гөрөөний ажилд
салшгүй сайн хань хавсрага болгохоор шийджээ. Өвөл цас их унаж өндөр
ууланд буга болон бусад ан амьтан, шувуун жигүүртний өл хоол хомсдож
уулын амьтад доошилж нөмөр дулаан энгэр бэл рүү бараадав. Цас их у нах
үед буга дулаан хэвтрээсээ босохгүй хэвтэнэ. Бугын ингэж, их цасны үед
нөмөр дулаан газар цас зогстол хэвтдэг нь учиртай. Тэр нь цаснаас хэвтрээ
хамгаалж байгаа хэрэг аж. Цас зогссоны дараа бэлчээд амрах хэвтэх бол
өнөөх л байр хэвтэртээ ирж хэвтдэг нь чухам үүнийг гэрчлэнэ. Буга хэвтрээ
хаа хамаагүй ч газар хийдэггүй нар тусах, ээх, салхи бага дайрах, -тмь нас,
ижил сүргээ, ирэх июулаас хамгаалах зүг зүгтээ харууцтай газрыг сонгон
хэвтэнэ. Өвөл буга олноор сүрэглэнэ. Өвлийн бугын үнэрлэх, харах, сонсох ч
сайн байна . Бугын бас нэг онцлог нь түүний үргэлжийн салхи сөрөмхий зан
юм. Энэ нь биеэ хамгаалах гол арга нь юм. Зугтаж харайхдаа, олон салаа
асар том эврээ нуруун дээр тавьчихаад хушуугаа дээш нь догнойлгож
могой ч гулган гарамгүй санагдах шивэр ширэнгэ, бут сөөг, мод хада н
дундуур сум шиг нэвт шувт шурган гарч байгаа нь үнэхээр бахдууштай
харагдана. Эврээ тэгж нуруундаа их л нандигнан тавьж явааг харахад бугын
хамгийн хайртай зүйл туүний эвэр байдаг болбуу гэлтэй. Бартаа саадыг
даван газрыг хэд хэдэн алдаар товчлон харайж, хадан байцын нугачааг
хөнгөн эвлэгээр мурьж гарах, эсвэл газрын ан цавыг даль жигүүргүй шувуу
мэт нүдэн ирмэх зуурт хөөрөн гарч, нэг үзэхэд модны торгон орой дээр суугаа
шувуу мэт уул толгодын аль ноён орой дээр уран нугархай дүүлэн цойлон
гарчихсан явдаг нь бугын гайхамшигт увидас гэвэл нэн зохино. Чухам ийм ч
учраас бугын гойд ганган сүрлэг сайхан бие цогцсын тухай, түүний увидаст хурд,
идэт харайлтын тухай, өвөл хавар эртээр цатаан лава мэт цайвалзан, зун намар
хүрэл цутгамал титэм адил сүр бараатай болдог эврийнх нь тухай, улс үндэстэн
бүрийд үлэмж сонин үй түмэн домог дурьтгал үүдэн үлдсэн бизээ. Бугын
аврал итгэл нь мөн ч түүний хөл нь болбуу гэж бас үзэж болно. Хөлийн сайнд
энэ хорвоо дээр олон зууны хүнд бэрх учрал тохиол туулж эдүгээг хүртэл эсэн
мэнд үлдсэн араатан амьтан, шувуун жигүүртэн олон бий. Бор гөрөөс, буга,
тахь, хулан, анааш, алагдаага, туулай, тэмээн хяруул, имж цөм хөлийн хурдаар
амь тээнэ. Эдгээрийн хөл нь хурднаас гадна амь өрсөлдөх дайсантай учирсан
цагт, урдаа барих зэв зэвсэг нь болдгийг өгүүлүүштэй. Тэмээн хяруул ганцхан
тийрэхдээ хүний амь насанд аюул учруулна. Эрээн тахь барсын эрүүг зад
өшиглөнө. Хандгай, чоно баавгайг үхтэл нь тийрнэ. Туулай бүргэдийн цээжийг
зад тийрэн ална. Энэ мэтээр амьтан бүрийд өвөрмөцөөр зохисон хурдан хөл,
хүчит жигүүр, ирт шүд, хурц хумс, дагшин үнэр, хатан хуяг, зүү мэт өргөс
байдаггүй бол яаж энэ дэлхий дүүрэн элдэв амьтан оршин тогтносоор ирсэн
гэх билээ.
Буга зарим амьтныг бодвол илүү ухаалаг, хянуур зантай гэж мөн үзэж
болно. Бугын хэтэрхий гоолиг дэгжин байдал, түүний улаалаг хянуур зантай ч
холбоотой байж мэднэ. Буга чухам яагаад бут сөөгнөөс холуур зайлан явж, мод
бараадамтгай амьдрана вэ гэдгийг түүний хэт хянуур зантай л холбоно. Буга
ой модон дотор бэлчихдээ савхийвэл ойн цоорхой, далан дээр гарахыг үл
хүснэ. Ой модноос цээжин биеийг гаргаж хараа хүрэх холд хараачлан,.!
бэлчиж байснаа ямар нэгэн болохгүй бүтэхгүй юмны сэжиг сэдвээр усны гүн
рүү шингэн одох загас адил ойн гүн рүү бугын шингэн ордог занг түүний хянуур
чигч зан биш гэх үү! Буга бас араас нь араатан мөрдөж юм уу, сүүдэр шиг
сэмхэн дагаж яваа эсэхийг хянаж огцом огцом эргэн эргэн хянаж явдаг зантай
амьтан юм. Бугад хараа хань болж явдаг а.мьтан жигүүртэн олон бий. Ятга
шаазгай, бугын «цалингүй» туслагч. Энэ мэтээр хүчтэй хүчгүй хоёр араатан
буюу адгуус, аргатан аргагүй хоёр адгуус амьтан, араатан, эсвэл нэг төрлийн
адгуус шувуу хоёр нэг нэгнийхээ тус дэмд амьдрах мэтээр бүх араатан
амьтан, шувуун житүүртний амьдрал өөр хоорондоо ямар нэгэн үзэгдэж
мэдэгдэхгүй арга хэлбэрээр заавал зохилджээ.
Ийнхүү өвлийн их цас бугыг сүрэг сүрэг бөөн бөөнөөр амь зуухад хүргэв.
Их цасан дунд чадалтай нь мөр зам гаргаж, чадалгүй нь түүгээр замнана.
Чадалтайгийнхаа цас тээж гаргасан өвс тоосон дээр чадалгүй нь «жаргана».
Амьтан цагийн байдал хүндрэх тусам өөр хоорондоо эвсэж, нэг нэгэндээ тус
болно. Их цасан до роос чадалтайнхаа гаргасан өвс тоосонд чадалгүй нь хүрч
байхад, чадалтай нь харуул хамгаалалд ч байж л байдаг. Ядрах тусам дайсан
олширдгийг амьтан бүрий нэк сайн мэднэ. Тэгэхээр л ажимтгай, чагнамтгай,
хаанаас дайсан ирвэл аль зүг рүү хэрхэн зугтахыг тоглоомтгой байдаг нь
бугын бас л нэг онцлог.
Ойд хамгийн харанхуй үе шөнө дунд болдоггүй, үүрээр болдог, Хичнээн л
харанхуй болбол удахгүй үүр хаяарахын тэмдэг гэж мэдэх учиртай. Үүлтэй
адилхан эрт их цас унаж сүрхий хүйтэрсзн нь малчдын санаа сэтгэлийг түгшээж
байсан 'авч хоердугаар сарын дундаас хойш, цагийн байдал санаснаас гайгүй
болж олны санаа уужирч эхлэв. Их цас унахыг зарим оронд, ирэх жил их
тариа талх авах нь гэж баярлан хөөрнө. Манайхан ч бас овоо цастай жилийг
эсэргэн жил өнгөтэй ногоотой болж сүү цагаа эрт гарч, мал сүрэг өөхтэй
таргая гарах нь гэж ярилцдаг. Эиэ их цастай өвөл, ойн хамаг буга өл
хоолгүйдэж сүйд майд болдог болбуу гэж нутгийн хүмүүс сэтгэл зовогмолж
байтал ашгүй ца.г тэгсхийгээд эргэжээ. Ангийн хулгайч энэ өвөл дахин
хомголзсонгүй. Харин баавгай их цасанд бугыг мөрдөн явсаар эцээж
шамшсан шилүүс модон дээрээс бугыг тосч гэндүүлэн барьсан, чоно
өртөөлөн хөөсөөр эцэст амдан унагах мэтээр нилээд хэдэн буга хороосон явдал
гарлаа. Баавгай, шилүүс, чоно дөмөөрөө ийнхүү буга руу халдан довтолсон
нь тэдэнд бугаас өөр бэлэн зууш олдохооргүй их цас унаж хүчтэй хүйтэн
болсон явдал тус болоо биз. Хамгийн гол нь их цасаар буга уулын таг
дармаас бууж, хөвчөөс гарч, малын бэлчээр бараадсан нь малд хомголзож
явдаг өлөн чононд өртөх шалтаг болсон бололтой. Гэхдээ санасныг бодвол
олон буга үрэгдэж хорогдсонгүй. Хэдэн буга ийнхүү ойчивч ер нь нутгийн буга
түрүү түрүүчийн жилүүдийг бодвол овоо өсч үржсэнийг анчид ажиглаж мэджээ.
Ан амьтан үржиж өсөн, хангай дэлхий баян өгөөмөр байхаас сайхан юм юу
байх билээ.
Байсаар цасны цавцайсан цагаан өнгө бүдгэрэн харлаж, наран өөд толины
хэлтэрхий тусгаж тоглох мэт хэдэн мянган эрдэнэт гэрэл ялтас гялтгануулж
байдаг үе бараг өнгөрөв. Энэ нь буга ч гэсэн гол ус руу түрэн орсон хадан
цохио, хясааны торгон хяр дээр заавал салхи сөрж өлчирхөн хивж хэвтдэг
цаг нэгэн адил өнгөрсөн гэсний шинж билээ,
Хавар болж хайлсан цасны ус хоржигнон урслаа. Зарим газар үүнийг
шулгуйны үе ч гэж нэрлэнэ. Бугын унасан эвэр түүх гэж гөрөөчид уул ой руу
бугын шөргөөл хад, ойн шургуур мод эрэн мацав. Бугыг хамаа намаагүй
агнадаг цагт бол цасны устай холилдсон өвсөнд буга ихээхэн шунаг байх
үед агнахад боломжтой л байдаг. Яргуй гарлаа. Яргуй хөөж яваа үедээ
буга бас сонор муухан байдаг. Зуны сар гарахад цусан эвэр ургах үе нь болж
буга хөвчийн гүн рүү хулжиж холдон одов. Буга юунд ийнхүү нутаг сэлгэж
хөвчийн бөглүү гүн рүү одно вэ? Нэгд, эвэргүй болж амь насаа хамгаалахын
учир билээ. Хоёрт гэвэл шинэ сайхан эврээ ургуулж, дахин үзэсгэлэн гуа
бүрдуүлэхийн учир билээ, Эрдэнэт хүний бие цээнийн цэцэг шиг ид сайхан үедээ
хашин цагаан шүднээсээ салбал юутай гунигтайн адил, үзэсгэлэн сайхан
минжин хангайн тансаг халиун буга хээнцэр сайхан эвэр нь ургаагүй үедээ
хичнээн өнгө узэмжгүй болдог билээ. Учир иймээс буга ой хөвчийн түмэн зүйл
араатан жигүүртнээс ичиж цочихдоо ой тайгын бөглүү мухар луу нуугдаж
шурган оддог юм хэмээн ардын ярианд нэг бус удаа домоглогдон өгүүлэгджээ.
Зуны тэргуун сарьн шинэдэх, дундах үеэр бугын цусан эвэр тогтох эхэн үе
болдог учир гөрөөчид дахин цөөн тоотой цусан эвэр улсын бэлтгэлд
нийлуүлэхээр хөвч рүү явлаа. Энэ үед бугын шинэ эвэр цул цусаар дүүрч,
бугын хамаг хүч чадал шим шүус нь олон салаа данхар эврээ ургуулахад
зориулагдаж байдаг ажээ. Сандаг өвгөн, Бор болон эвэр ажиллах, эрэх, ачих
бусад хэдэн хүчтэй нилээд хэд хоногийн хоол хүнстэй, хөтөлгөө морьтой, мөн
хоёр гурван гөрөөч нохой дагуулан явлаа. Ид сайхан бүлэгнэж хатууран
ирсэн эвэртэй шилдэг сайхан тийм буга олж агнах энэ ажил тийм ч амархан
ажил биш билээ. Хөвч тайгад буга олох гэж хэрэн тэнэх, хэдийд аль талаас нь
авлах, салхий нь тааруулах, хужир марцы нь мэдэх, марц дээр тосч угтах, энэ
бүхэн тийм хялбар бүтэх ажил биш. Буга урт хөлийн амьтан тул гөрөөчид
тун их газар явна. Цусан эврийн цаг гэдэг хэмжээ хугацаатай. Цусан эвэр
бүрэлдэж тогтоогүй байхад буга унагавал гарзтай, эвэр бүр хатуурчихсан
хойно буга унагавал бас ашиг багатай. Хонины хүч таргыг бариад мэдчихэж
болно. Адууны шүдийг сөхөөд үзчихэж болно. Бугын эврийн ашигтай үеийг мэдэх
гэдэг хирийн хүний ухаан гүйцэж мэдэх зүйл биш. Энэ бол сүрхий хариуцлагатай
хатуу тоглоом. Сандаг өвгөнөөс бусад гөрөөчид энэ талаар ном муутайхан улс
байв. Бугын цусан эвэр уг сууриасаа анх бултайн ургахдаа бугыг ихэд
зовооно. Эвэр нь бултайн овойх гэж нэг талаар өвдөж, нөгөө талаар гижигдэж
буга тэсч ядахдаа мод хад мөргөх, ёврох, ижлээ мөргөж шөргөөх мэт элдэв ааш
зан гаргана. Ингэсээр эцэст балхалзаж бэлбэгнэсэн булуу эвэр цухуйн гарч сая
санаа амрана. Булуунаас туйв хэмээх хоёр товгор эврийн үе болно. Тэгээд
цусан эврийн жинхэнэ үе болно. Ийм үед бугын анчдын гол хичээдэг зүйл
өчүухэн ч анир чимээ гаргахгүй явах юм. Өөрсдөө л сонсохгүй байгаагаас хойш
бид анир чимээгүй явж байна гэж бодож хэрхэвч болдоггүй! Яагаад вэ гэвэл
гөрөөчний гаргаагуй гэж бодож яваа анир чимээг буга барааны газраас сонсоод
гөрөөчдөд зөвхөн шинэ мөрөө үлдээгээд өөрөө хаа хол зайлан одсон байна
шүү дээ. Буга бол үнэг биш. Үнэг дор нь сум тусч шороо пурхийхэд хүнийг
хараагүй бол оготночилж л явна. Гэтэл буга нэгэнт ямар нэгэн анир чимээ
сонсож хар авсан бол түүнийг нэг тийш «шийдтэлээ» хэрхэвч санаа амрахгүй.
Анчин хүн хөл газар хүргэхгүй явах үе хэмээгч нь чухам энэ үеийг хэлнэ. Сандаг
өвгөн насан турш энэ газар тэнэж нууц отоо энд тэнд хийж буга унагах бусад
газар энэ тэрийг сайн мэддэг болсны ачаар гөрөөчид хоёр гурван буга унагаж
эхэллээ. Сандаг өвгөн залуу хүмүүст, хээрийнхээ төгсгөлгүй «хичээлээ»
заасаар явлаа. Согооны мөр нарийхан, ялимгүй шовх, бугын мөр өргөн, мохоо
байдаг гэж үзүүлэх, үгуй бол бугын мөрийг бор, шинэ, халуун гэж ангилдаг
гээд тус тусынх нь шинжийг хэлж явлаа. Өвс ногоо гишгэсэн огтын шинэ
мөр, жижиг чүлууг ховх гишгэсэн бол ормынх нь шорооны хатсан, хатаагуй
байдлаар буга өчигдөр уржигдар буюу өглөө өдөр хэдийд явсан байхыг ч зааж
явлаа. Халуун мөр хэмээгч явж өнгөрсөн буга хаа хүрсэн байхыг тоймлох
баримжаа өгнө. Харсан хойноо буудахаар «ямбалах» биш, буга өөрийг чинь
хараад зайлан одохоос урьд бугыг түрүүлэн харж амжиж буудахын тул биеэ
хэрхэн авч явах, яаж мэргэн түргэн буудахыг нэгэн бугыг өөрөө буудаж ч
үзүүлэв. Гөрөөчид гэтэж отох, марц сахих, үргээлгэж буудах аргуудыг хийж үзэв.
Бугыг нэг л удаа буудах учиртай. Хэрэв туүнийг шархдуулан алдвал дахин
бараа тураагий нь харна гэж санахын ч хэрэггүй ажээ. Цусан эврийн үеийн
буга шивээ ширэнгэнээсээ гарч үүр гэгээрэх буюу удшийн харуй бүрийгээр
бэлчимхий учир ийм үед Бороор буудуулж турших гэж нэгэн удаа үүрээр
туүнийг марц сахиулж буудуулжээ. Бор онох нь онож, буга манасхийн унах
хооронд, тэр тарвагачин шиг ухасхийн гүйтэл Сандаг туүний мөрөн дээр хав
даран авав. Хөнгөн шархдаж унасан буга хүний гүйн ирэх чимээгээр эцсийн
хүчийг шавхан босч хөвч ширэнгэ рүү ороод яагаад ч олохгүй газар хүрч унавал
хэнд ч хэрэггүй гарз болдог. Харин түүнийг тэсвэртэй хүлээвэл шарх нь
хүндэрч бие нь хөшилдөн нэг мөсөн унана. Борын буудсан буга нэгмөсөн
унажээ. Бор шиг анчин болох гэж яваа бултэгнэсэн хар нудтэй хөөрхөн бор хүү
Чинбаад Сандаг өвгөн их л хайртай. Чинбааг яваандаа Борд түших сайн
нөхөр болж мэдэх хуү гэж шинжсэн болохоор түүнийг бас буга намнуулж
сургахаар нэгэн шөнө дагуулан явжээ. Тэр хоёр шөнө буга ирж уудаг хуйтэн
цэнгэг устай, усны ургамалтай газар отоонд суужээ. Буга шөнө ирдэг болохоороо,
шөнө биднийг хэн тав тух алдуулаа ажээ гэж энэ усан дээр ихээхэн тухалж,
ёстой жаргалаа эдэлдэг байжээ. Буга яагаад ийм шуугиж шаагисан анир
чимээгүй тогтуун тунгалаг усанд дуртай вэ гэвэл энд бас нарийн сонин агуулга
байх бололтой. Нэг л их сүр сүржин шаагиж шуугисан ус нь ямар нэгэн осол
аюул гэтэж ирэхэд, ирэгч дайсанд нэмэртэй бугад нэмэргүй учир буга ийм
усанд тавлах тухлах дургүй аж. Буга чимээ шуугиан ихтэй урсгал уснаас чухам
яагаад залхсаныг ухчилж тонхивол мөн ч олон янзын гунигт түүх өгүүлэгдэх
байсан бизээ. Сандаг өвгөн Чинбаа хоёр нууц байрандаа ирж удаан суулаа.
Усанд ирж байгаа бугын том жижиг харанхуй үед хөлийнх нь чимээгээр яаж
мэдэхийг Сандаг өвгөн Чинбаад хэлж өгөв. Буга томрох л тусмаа хөл нь чимээ
ихтэй байна. Баахан амьтан усан дээр ирэх чимээ сонсогдов. Чинбаа буга
гэж баярлав.
«Бор гөрөөс байна, Эдэнд буга шиг хянуур зан байхгуй. Бас л нэг
хөөрхий амьтад даа. За яахав. Бид хоёр л гай болохоо больё. Эд
усаа ууна уу, яана вэ өөрснөө л дураараа болог...» гэж өвгөн шивэгнэж
байтал бөөн тоос манан дэгдэх нь тэр! Бор гөрөөс яг ус ууж байтал мөн
гэтэж байсан хоёр чоно дайран орж нэгэн г өрөөсийг барьж орилуулж
бархируулсаар амин голы нь таслаад модны гүн рүү чирэн одов. Бусад
үргэж бусгасан сүрэг нь хэдэн зүг цацсан будаа мэт бут үсрэн ухаан
зулаггүй харайлдан одсоны нэг нь арай л Сандаг өвгөн Чинбаа хоёрын
толгой дээр гишгэлгүй өнгөрөв. «За ингээд амар байна уу гэсэ н биш гай
болдог байжээ хөөрхий. Одоо яахав?..» гээд Сандаг өвгөн эрүүгээ заатал
эвшээн суниав. Чинбаа бас өвгөнийг даган эвшээв. Чононд бариулж,
тамаа цайн үхсэн хөөрхий бор гөрөөсөнд хайр хүрч «Үүний нь мэдсэн бол...
гэснээ үгүй тэр хоёр чоныг хойноос нь гэтэж одвол ёстой ухаан сөгөөгүй
байгаа дээр нь нам унагаж болох бус уу?» гэж Чинбаа өгүүлсэнд «Залуу
хүн тэгж улааныг үзэн урваж, шарыг үзэн шарваж болохгүй. Чи буга
намнахаар яваа гэвэл бугаа л хөөх хэрэгтэй. Баавгай ирээд нохой
дээрээс чинь татаад намайг... хөөеэ чи намайг, тийм сүрхий чадалтай юм
бол намнаад орхи л доо гэж байсан ч тэсвэрлэх хэрэгтэй. Тэр хоёр чоныг
одоо чи бид хоёр байтугай барагтай бол буга ч гүйцэхгүй. Чоно
гөлөглөөд бэлтрэгнүүд нь өдийд ид, идэх зулгаах шид орсон улаан
дээрэмчингүүд болчихоод байгаа. Тэр олон дээрэмчдийнхээ ходоодны
мухар руу чулуудах гээд хоёр чоно бор гөрөөсөө чирээд өдийд бараг
«гэртээ хүрээ биз» гэж Сандаг өвгөн өгүүлэв. «Хоёулаа тэгээд яах болж
байна өвөө?» гэж Чинбаа асуусанд «Хоёулаа эндээ, юу ч болтугай хо нохоос
өөр арга байхгуй!», «Дахин буга ирих үү дээ?» гэж Чинбаа итгэл муутайхан
асуусанд «Цусан эврийн бугад ус хужир, давс чихэр шиг хэрэгтэн байдаг юм.
Тэр дундаа хужир мараан дээрээ ухаан муутай ч байдаг. Энд хужир мараа бага
болохоор бас зовлонтой юм даа. Усан дээр буга ирэх нь ирнэ. Тэгэхдээ яг
одоохондоо ирэхгүй бизээ. Ус хавиас саяын «дайны тоос, цусны үнэр» хараахан
арилаагүй байгаа щүү дээ...», «Хоёу-лаа тэгээд унтах уу?» гэж Чинбаа
асуусанд «Жаал унтсан ч болох л юм. Тэгэхдээ нугас шиг сэргэг байна шүү
дээ. Байдал нам гүмд итгэж санаа амарч болох гуй, нам гүм байх тутам сонор
сэрэмжтэй бай гэж үг байдаг. Хээрийн амьтны авир араншинг бид ямар таван
хуруу шигээ мэдэх биш... Ингэж байтал хаа нэгтээгээс буга ороод ирж ч мэдэх
юм.. гэж Сандаг өвгөний өгүүлтэл «Тэгээд ороод ирсэн бугы нь бид хоёроос
урьдаад бас нэг чоно шамшиж орхивол яана!» гэж Чи нбааг инээхэд «Ер
тэгэхгүй гэхийн арга байхгүй. Нэг марц юм уу, усан дээр чи бид хоёроос ондоо
буга. гөрөөс... За тэгээд ямар нэгэн хүчин чадал дорой амьтад ирэхийг отож
гэтэн баавгай, шилүүс гээд л ө өр бус өч төчнөөн л юм харан сууж байгаа
шүү дээ» гэж Сандаг өвгөн өгүүлэв.
Энэ үед Сандаг өвгөн Чинбаа хоёрын ар талд бас хачин хэрэг явдал
гарлаа. Тэдний майханд ойрхон аргамжаатай морьд гэнэт унагалдан юм тас
няс өшиглөхөд ноход тэр зүг хуцалдан хар хурдаар харван оджээ. «Морьд
дээр ирвэс буув бололтой» гээд хувцастайгаа шахуу хэвтэж байсан хүмүүс буу
зэвсгээ аван гүйв. Бор нөхдийн хамт морьд байсан газар гүйн ирвэл ачаа
хөсөгний хэдэн номхон морьд үлдээд бусад сайн морь алга болж ойн замаар
хулжин одож яваа бөөн морин туурайн чимээтэй ноход зэрэгцэн хоргон
хөөцөлдөхийг чагнавал морьды нь хулгайч нар хөтлөн одсоноос зайлсангүй.
Бор ачаа хөсгийн морьдын олигтойг зайдлан дуу нь холдон одож буй
нохдын араас давхиуллаа. Борын араас бусад хүмуүс номхон морьдоо
унан мөн дуу шуу болон явлаа. Ойд буу дуугарч нохой гангинан гаслах
сонсогдов. Нам гүм ойг цочоосон энэ чимээг яг усан дээр ирсэн буга буудах
гэж байсан Сандаг өвгөн Чинбаа хоёр сонслоо. Их хөвчийн сэргэг
буганууд хуйлран одлоо. Сандаг Чинбаа хоёр морьд руугаа ч гуйлээ.
Нохдын дуу ойртох ч шиг, холдох ч шиг шуугин хоёр ч газар буу
дуугарлаа. Энэ бууны дуу хулгайч нарьн бууны дуу биш харин нэг бодлын
хулгайч нар луу буудсан, нөгөө бодлын Сандаг өвгөн, Чинбаа нарт дохио
өгсөн нөхдийнх нь буун дуу болохыг мэдлээ. Сандаг өвгөний морь
сайн ч, харанхуй шөнө тэр бүрий санасанчлан давхиж ул чадна. Чинбаа гийн
харах нь сайн ч морь нь Сандагийн морийг үл гүйцнэ. Чинбаа, Сандаг
өвгөний морийг уналаа. Өвгөн Сандаг хулгайч нарыг хаагуур тосохыг
Чинбаад зааж өглөө. Чинбаа өвгөний зааснаар холуур амдан уулын онь
дээр гарч хулгайч нарыг угтаж үзэлцэхээр давхин одлоо. «Болгоомжтой явж,
болж өгвөл хулгайч нарыг унаанаас нь салгах, ноход байгаагаас хойш
амьд барих, эс болбол буудахаас битгий ай!» гэж захиж хэлэв. Буу н дуу үе үе
сонсогдон, ноход шуугин хуцалдан, хулгайч нартай хөөцөлдсөөр эцэст тэд
яг Чинбаагийн тосч давхин одсон уулын онь чиглэн сүүлдээ чимээ
тасрав. Чинбаа газар сайн мэдэхгүй, мөн ч харанхуй учир мориноосоо
салчихгуй давхисаар байв. Сандаг өвгөний саарал морь, эзнийхээ санааг
ч мэдсэн, уулын онь дээр яаран гарах хэрэг гарсныг ч мэдсэн мэт дүулсээр
байв. Хулгайч нарыг хөөсөн нохойн дуу сонсогдох ч шиг....
Нохойн хоргоох дуу Чинбаагийн давхих, хоёр талаас аажмаар ойртож
эхлэв. Сандаг өвгөний саарал морь нохдынхоо дууг мэдсэн бололтой улам
ч сунаж гарав. Анчин хүн шиг түргэн шаламгай хөдөлгөөнтэй хүч байхгүй
гэдгээр Чинбаа давхиад байлаа. Айхыг мэдэхгүй, чин зоригтой байж анчин
болох учиртайг Чинбаа мэдсэн болоод ч тэр үү, залуу багын гал халуун
зориг ч юм уу, хулгайч нартай үзэлцэхээ л үзэлцэнэ гэсэ н чинхуү зоригийг
барин жийсээр байв. Хоёр талаас уулын ам чиглэн айсуй морин
төвөргөөн, мөн хүлгайчдын унасан хөтөлсөн морьдыг шаардаж
шавхуурдан гуугачих чимээ ойртсоор байв. Хулгайч нар н өгөө талаас
морьтой хүн амдан айсуйг мэдэв бололтой, морьдоо улам ташуурдан
давхиулсаар Чинбаагаас түрүүлэн онь өөд гарахдаа Чинбаа руу хэд хэд
буудав. Гэвч тэдний сум хааруур өнгөрснийг Чинбаа мэдсэнгүй. Хулгайчдын
буун дуу Чинбаа, түүний морийг улам зоригжуулав. Хулгайч нар онь өгс өн
одов. Чинбаа араас нь нэг хүхээ сумаа дуустал буудав. Онь өгссөн хулгайч
нарын нэг морь унагалдан унаж, хулгайч нар яаран түйрэн хэдэн үг
сольсноо, морио юүлэв бололтой онь даваад цааш буун одов. Чинбаа
тэднийг онь даваад тэр чигээрээ шууд одсон гээд огтын санамсаргүй
давхиулсаар онь дээр гаран очтол буу тасхийгээд саарал морь нь огло
үсрэн унагалдаад газар унахад Чинбаа хол ойчжээ. Чинбаа өөрийнхөө
ойчсон, биенд хаа юу болсныг үл хайхран буугаа шүүрч, газрын уруу
пижигнүүлэн одож буй хулгайч нарын араас хэд буудаад хоцров. Хатуу газар
ойчсон учир гар хөл шалбарч шархадсан газар ч байх шиг... Зүүн шанаа
рүу хүйтэн юм урсах шиг болоход дарж үзвэл цус урсан байв. Цусаа арчин
хазганасаар морин дээрээ очвол морь нь хулгайч нарыг гүйцээгүйдээ эзнээсээ
өршөөл гуйх мэт халуун хөлсөө цутган хамаг биеэ чичрүүлэн дагжиж,
хар нүдээ бүлтэгнүүлэн өрөөсөн хөлөө чирэн үүрсэв. Чинбаа нэг талаар
хулгайч нарыг гүйцээгүйдээ, нөгөө талаар морио хайрлахдаа мориныхоо
хөлстэй толгойг тэврэн уйлав. Сандаг өвгөн хүрч ирэв. Өвгөний морь,
Чинбаагийн морь хоёр халуун хушуугаа нийлуулэн нэгийгээ өрөвдөн
хайрлалцах мэт гунигтай үүрсэв. Сандаг өвгөн мориндоо хэдий хар буувч
Чинбааг мэнд байгаад баярлав. Цаана нь гэнэт ямар нэгэн адгуусны
зовууртай хүндээр амьсгаадах чимээгээр тэр хоёр цочин эргэв. Нилээн
зайтай, тээр дор том цагаан амьтан цайвалзан хүнд битуү амьсгаадан
тийчлэх чимээ гарав. Сандаг өвгөн, Чинбаа хоёр очвол цагаан морь
үхэтгэн тийчилж байв. «Би морий нь л онож дээ» гээд Чинбаа дуугуй
болов. Цагаан морины амьсгаа тасрав. Анчдын нохойны нэг нь гасалж
гийнэсээр гүйж ирэв. Удсангүй Бор, анчдын хэсгийн бусад хүмүүс уван цуван
хүрч ирэв.
Үүр хаяарлаа. Анчдын нохойны бас нэгийнх нь гаслан хуцах чимээ холхон
сонсогдоход түрүүн хүрч ирсэн нохой «Бид энд байна!.. Нааш нь, нааш
нь!...» гэх аятай тосон гүйж хуцав. Нэг нохой хулгайчдад ал.агд-жээ.
Цагаан морийг танив. Сээтэн Жодовын Дондивыи үүр сүүлтэй цагаан морь
мөн байв.
Бүх хэрэг тодорхой боллоо. Хулгайч нар цагаан морь суманд оногдож
унахаар хөтөлгөө морьдоосоо сэлгэж унаад зугтан оджээ. «Муугийп хор
олонд» гэгч үнэн үг санж.
Анчид бугын цусан эвэр нийлүүлэх ажлаа цааш үргэлжлүүлж чадсангүй
буцлаа. Замд явахдаа Сандаг өвгөн саарал мориныхоо сөдөгнөн доголж
явааг харах бүрийд зүрх нь холгон өвдөж байгаа бололтой нулимс унагаад
«Ай хөөрхий муугийн хор олонд, могойн нус тэнгэрт гэдэг ямар үнэн үг вэ!»
хэмээн дахин дахин үглэсээр явав.
Ац мод аминд орно
Ойн хулгайч нарын аван одсон Борын хул морь, намар орой болсон
хойно толгойдоо хуучин цагийн нэртэй сайн уран хүний хийсэн бөгөөд одоо
гэвэл тэр бүрий узэгдэхээ больсон мөнгөтэй хазаар ногттой гүйж ирэв. Бор
хул морио гүйж ирсэнд хязгааргүй баярлав. Бор Дулмаа хоёр, хул азрагын
унага ив ижилхэн хоёр хул морьтой билээ. Энэ намар Сандаг өвгөн ан
гөрөө хийсэнгүй. Хөвч хангайн гоолиг чилгэр шинэс мод шиг чилгэр сайхан
явсан Сандаг өвгөний биеийг нэгэн цагийн насны элэгдэл сүүдэр шиг сэмхэн
мөлхөж дарсаар учир өвгөн намаржин гэр зуур байв. Сандаг өвгө нийг одоо
ажвал үсэн буурал болж нуруу нилээд бөгтийжээ. Оройн сэрүү унахад шовх
сүүлт хараацай элин халин нисэхээ больж хөгшин модны ховол хонгилд
хоргодохын адил өвгөн Сандагийн голдуу хүний мөр хүрээгүй болбуу гэхээр
ой хөвчөөр хэсэн бядан, эцэх цуцахаа мэддэггүй явсан залуу зандан нас
нь одоо түүний шүүрс алдан саравчлан харж буй хөглөгөр хангайн
цаана үлджээ. Гэвч өвгөн Сандаг төрөлхийн өвч хуучгүй, эрүүл саруул өссөн
болохоор одоо ч хүргэн Бор, түүний сүүдэр шиг салшгүй сайн нөхөр Чннбаа
болон тэр мэт ан гөргөөний ажилд амин сүнсээ өгөн зүтгэх эр зоригт
хөвгүүдийг дагуулан өөрийнхөө насан турш хураан өвлөсөн ангийнхаа ид
шийдийг муваалцахад мөн ч зай байгааг хэлэх хэрэгтэй билээ.
Өвөл боллоо. Сум-нэгдэл, суурь-бригад нь Сандаг болон сүулийн үед Бор
луу нэг л зүйл ажил дээр өөрийн эрхгуй гар сунгана. Тэр нь юу вэ гэвэл
төлөвлөгөөт хөлдүү түүхий эд, ангийн арьс мах бэлтгэх ажил гарахад аргагүй
хүчин зүтгэхийг хүснэ. Сандаг өвгөн энэ ажилд хэзээ ч үгүй гэж явсангүй. Улс
олон минь Сандааг, Сандаг гуай минь, бие тань ямар байна? Энэ ажилд
оролдох арга чарга байна уу? Өөр өө биечлэн эс оролцсон ч залуучуудаа
ахлах, туслах арга байна уу? Гэхэд өтөлсөн болохоос үхсэн биш улс олон
минь тэгж байхад би юунд хойш сууж доош малтах билээ гээд л явдаг байв.
Энэ удаагийн ажлаас ч гэсэн сугарч чадсангүй. Энэ удаа тэгээд ямар ажил
гарсан бэ гэвэл сүулийн үед хөвч хангайд гахай их өссөн тул улсын бэлтгэлд
болон нэгдлийн гишүүдийн хэрэгцээнд баахан гахай агнаж нийлүулэх ажил
гарчээ. Сандаг өвгөн Бор, Чинбаа болон хэсэг хүмүүсийг гахайн авд гаргахаар
бэлдүүллээ. Гахайн авд их явдал, урт хугацаа ордог. Түүний дээр энэ
удаагийн агнах гахайн тоо цөөн биш учир бэлтгэл ажил нилээд хэрэгтэй
болов. Бас арваад том илжиг нохой авч явах хэрэгтэй байв. Том нохойнууд
яахав, гахайнд явж сурсан сайн ноход билээ. Бага ноход хэд хэдийг дагуулж
байгаагий учир гэвэл бүх дагаж бяруу өвсөнд хүрнэ гэгчээр том нохдоо
дагуулж тэднийг анд сургахын учир билээ. Бугын цусан эвэрт явах үед морины
хулгайч нэг сайн нохойг алсан, хоёр нохойг анд явах чадалгүй болгосон байв.
Чинбаа нэг бага шиг нохойг үнэгэнд авч яваад, тэр нохой нь унэгэнд
хууруулж сарьсан хамраараа газар хатгаж хашраад бас ан гөрөөнд явах
зүрхгүй болсон билээ. Анчид хөнгөн маягийн түргэн барьж буулгадаг хоёр ч
чамин «гэр» бэлдэв. Гахайн агнуур ил хүйтэн үеийн ажил болохоор ямар ч
цас, хүйтэн болж мэдэшгүй гэж гэрээ дулаахан ч бэлдэв. Хээрийн хүнс хоол,
тэрэг тоног, буу сум, унаа морь, анчдын бүх бэлтгэл цэгцэрмэгц тэд хөдөллөө.
Энэ өвөл өнгөрсөн өвлийг бодвол цас бага, хүйтний эрч хүч ч тийм чаига
бус байв. Их хүйтэн болбол гахай өдөржин бэлчинэ. Өдөржин бэлчинэ гэдэг
нэг л газраа гахай эргэн тойрон мал шиг байна гэсэн үг эгээ биш билээ. Гахай
бол хөдөлгөөнтэй гүймхий амьтан. Гахайн идэх уух ч үл гүйцэгдэнэ. Цас бага,
хүйтний эрч сул үед гахай агнахад нэг ашигтай тал бий. Тэр нь юу вэ гэвэл
гахайн хоол ой хөвч газар злбэг. Тийм болохоор гахай ол ноор сүрзглэсэн
байна. Гэвч гахайн сүрэг хичнээн олшрох тутам хоол эрэн явамхай, гүймхий
байна. Идэмхий амьтны гол онцлог нь явамхай, гүймхийн хүчинд юм олж иддэгт
л байна. Гахай хөдөлгөөнтэй гүймхий атлаа мал шиг сүрэглэн зэрэглэж
уралдан гүйлдэхгүй, цуварч, заавал цэгцээ даган гүйдэг гом. Иймээс зуун
гахайн өнгөрсөн мөрийг ч харсан хэд гурван гахай өнгөрөв юм уу даа гэх бодол
төрүүлэхээр нарийн жим гарсан байна. Зун халуунд гахай өглөө эртээр
новшиндоо ирж хэвтээд оройн сэруү унамагц босч шөнөжин хоолонд гүйдэг.
Урин дулааны улиралд гахайн идэх хоол элбэг юм. Чийгийн улаан хорхой,
элдэв шавьж, түүний үр авгалдай, загас жараахай, шувууны өндөг, гүрвэл
могой мэлхий гээд юу дайралдсаныг иднэ. Хамгийн сайн чанарын ургамал
ногооны үндэс, түүний дотор эмийн үнэт ургамлын үндэс, сонгино, мангир ч
иднэ. Гахайн хоншоор уртавтар үзүур нь эргэж зоосолсон маягтай учраас
зоосон хушуут гэж нэрлээ биз. Харахад тэрхуү зоосны хушуу гэдэргээ
махийсэн, зөөлөн атлаа газрын хөрсийг гадас малтуур шиг эргуулж байгааг
узэхэд аливаа амьтны амьдралын зохилдлого гэгч юутай сонины нэгэн
жишээ мөн билээ. Гахай бас газрын хөрсөн доорхи үндэс булцуунаас гадна
модлог ургамлын үр, самар, жимс, газры н хөрсөн дээрх өвслег ургамлын
зөөлөн хэстийг ч иднэ. Хуш ихтэй өтгөн шивэр ширэнгэ буюу ойн цоорхой,
модны зах хаяа, зөөлөн хөрс шороотой энгэр, гол горхи, суваг шуудуу тай
намаг ширэгтэй газар бол гахайм цагийн аяс зохицуу лан бэлчээрлэдэг гол
газар билээ.
Өвгөн Сандаг гөрөөчдөө дагуулан ууланд гарлаа. Эхний ганц хоёр
хоног тохижиж, газар орны байдал мэдэх, гахайн гүйдэл мөр харах, т үүний
идээшилт, байршилтыг хянах ажил хийв. Дулаавтар цагийн өндөр газрын
гахай өдөржингөө бэлчинэ. Хоол нь элбэг дүүхэн бол гахай бас ч гүйгээд
байхгуй. Гахай нэг бодлын хамгийн тарган сайхан цаг, нөгөө бодлын ороо
хураа нь дөхөж буй цагт анд гарсан болохоор бодон гуудын ганц ганцаар
байгаа энэ үед нь чадвал хамгийн том хангал бодон буюу номтгол унагаж
залуусаа баярлуулъя, мөн яаж гахайг нам унагадгийг ч үзүүлье гэж Сандаг
өвгөн ой хөвчид эрэл бодол болон явсаар байв. Бодон гахайг нэг л газар
байгааг үзсэн мэдсэн бол түүнд сэжиг сэдэв авахуулалгүй газар дээр нь
унагах чухал. Яагаад вэ гэвэл харахад гахай тэ нэгдүү муйхар юм шиг
авч сонсох үнэрлэх эрхтэн нь сайн хөгж сөн, халдах харших з үйл хаа
ойртож ирснийг урьдчи лан мэдэж түүнээс зайлж хулжиж чаддаг амьта н
юм. Түүгээр ч барахгүй ердөө өөрөө ч зайлаад зогсохгүй, ха маг хань ижилдээ
«мэдээ» хүргэж бүгд урван дүрвэн одож чадна. Ялангуяа хөнгөндүү
шархадсан гахай адуурхуу орилон, айвуу, тайван байсан ижлээ цочоон
түүний улмаас цочсон сүрэг нь жигшин гүйж тэгэх тусам шарх тай нь ижлээ
бараадах гзж тэмцэн тэг тэгсээр нэг мэдэхэд эрүүл шархтай нь цөм явсаар
хэдэн уул даван одож анч гөрөөч нарын ажил олз омогт бөөн чирэгдэл
учруулах нь бий. Аливаа амьтанд аль болохоор хар, сэжиг авахуулахгүй
байх гэдэг тун чухал. Анчид эрсээр... хянасаар явж нэгэн бодон үзлээ.
Гэвч түүнд хүрэх гэдэг тун амаргүй байв. Ойртон ирэхий нь хүлээх гэвэл
шөнө болгож алдах аюулд орох байв. Газрын дээд талаас ойртох гэж
байгаад сэжиг авахуулбал газрын уруу нэг л жооргонон гү йвэл ойр хавьд
тогтохгүй гэж Сандаг өвгөн хэрсүүрхэв. Дороос нь өгсөж очиход салхиар үнэр
аваад талийх аюул байв. Сандаг, Бор, Чинбаа хоёрыг өөртөө ойрхон аваад
салхи эргэмээр аятай болмогц үргээлгэний хүмүусээ явуулав. Чухам юу наас
болсныг бүү мэд, үргээлгэний хүмүүс дөхөөгүй байтал гайхал бодон шууд
Сандаг өвгөнийг чиглэн гүйв. Бор, Чинбаа хоёр өвгөнийг хэзээ яаж
буудахыг хараад л байв. Ям ар ч сэжиг сэдэвгүй яваа амьтныг аль
болохоор ойртуулж, явдал удахгүй унагах нь чухал. Бодон Сандагт тун
ойрхон очсоноо гэнэт зог тусав. «Хаанаас юу гэтэн мярайсаар айсуй юм бол
оо! Эргэн тойрон яагаад гэв гэнэтхэн дүлий дүмбэ оргиод явчихваа!» гэх
аятай бодон хөндөлдөн зогстол буу тасхийгээд анир чимээгүй нойрмоглон
атсан дүнсгэр ой буун дуугаар цочсон мэт болоод урт амьсгаа татуулан
чимээ тасрав. Бодон дороо нам унажээ.
Дараа нь бүтэн хоёр өдөр уул ойгоор яваад анчид, унасан морь учирсан
биесийг ядраан зовоохоос илүү ашиг олсонгүй. Хадрага хэмээх дунд насны
бодон, шавшуурга хэмээх шүдлэн ийм хоёр бодонг хоёр өдөр эргүүлдсээр
шивэр ширэнгэ рүу оруулаад орхижээ. Яаж ч зүтгээд морь, явган хүн
нэвтрэшгүй тэр шивэр ширэнгэ рүү нохой оруулж мөрдүүлэн гаргаж агнахаар
шийдээд орхин харьжээ..Нэг өдөр чоно унагасандаа огсойхгүй, гурван өдөр
хоосон тэнэсэндээ гонсойхгүй явбал, анчин болно гэдэг чухам ийм явдлыг
хэлдэг байх даа. Маргааш өглөө нь маш эртлэн хөдөлцгөөж уг газраа ирж,
тосч буудах хүмүүс хаа хаа суух, нохой хаагуур оруулах, бас гэнэгүй гарч
мэдэшгүй гэж бодсон тийм газар хавчин үргээх хүн хаа байвал зохистойг
ярилцан тохироод тус тусын хуваарьтай газар луу явав. «Газрын
хаанаас гараад ирэхээр ийм олон нохой, тийм их шуугиан гэнэтхэн
болдог байна» гэж цочиж үргэсэн хоёр бодон хоноглосон шивэр ширэнгэ
дотроо эргэж хурган ийш тийш гүйн мөн ч голцуу шар цагаан өнгөтэй том
жижиг гуригар нохдын яр ярхийсэн дуу чимээг сонирхсоор эцэст «Энэ
ширэнгээс гарахгуй бол амар заяа үзэхгүй нь бололтой» гэсэн аятай нэг
нэгнийгээ даган зүун баруун тийш сарлагийн торой шиг сүр сархийн
дуугаралдаж махиг тахиг эргэлдсээр ширэнгээс гарч өгсөн гүйвээс нэг нь
Чинбаад буудуулж унав. Нөгөө нь Борд буудуулж хөнгөн шарх олоод
зугттал зориг гарган дайрсан нэг бяцхан нохойг хадраад цааш одов.
Алдах нь яадаг билээ гэтэл ашгүй Сандаг өвгөн буудан унагав. Ингээд
гурван өдрийн явдлын дунд хоёр гахай унагасан авч бас нэгэн хөөрхөн
нохойгоо зовлонд учруулав. Нохой шархаа долоон эдгээнэ гэлээ. Энэ
нохойн хувь заяа юу болохыг одоохондоо хэлэхэд хэцүү болов. Сандаг
өвгөн «арын албаны» нэг өвгөн хоёр тэр нохойг эмнэх гэж бүхэл
оройжин явдал болов. Гахайн авд гарсан халуун ам бүлийн бүх хүмүүс
энэ орой, хамгийн түрүүн агнасан номтгол бодонгийн махыг шүүсэнд
хэрэглэв. Ан гөрөөний үеийн ёс гурим барьж, анасан гахайн ходоодонд
хийсэн мэрэгийг мэргэн буудсан бөгөөд агнуурын ажлын ахлагч Сандаг
өвгөнд барив. Сандаг өвгөн мэрэг толгойг авч, хийдэг бүх ёс ёмбыг залууст
үзүүлж хэлж, амсах идэхээс амсан идээд дараа нь х үмүүст хишиг тараав.
Агнасан гахайн тарган нь түүний давч гэж аван чанадаг өрц хавийн алаг
мах нь үнэндээ мах биш цул өөх байснаас илэрхий байв. Сандаг өвган энэ
орой ангийн ам бүлийнхэндээ хэдэн сонин зүйл өгүүлэв. Гахайн чанаж
мөлжсөн толгойг урьдын хүмүүс ээлтэйд үзэн хатавчны ханын дунд хавьд
зүүдгийг ярив. Гахайн маханд хүний хэрэггүйд үзэн хаядаг зүйл тун бага гэнэ.
Гахайн өөх архаг ханиад мэнгэртэй хүнд сайн гэж хэрэглэдэг гахайн чөмгийг
чихний булаг өвчинд хэрэглэдэг, бөөрний өөхийг бөөр өвддөг хүн
хэрэглэдэг зэргийг ярив. Гахайн соёог зааж, энэ гахайг юуны учир номтгол гэж
нэрлэсэн бэ гэвэл сосё нь хамар дээр ногт янзтай зөрснөөс тийн нэрлэв
гэнэ. Ер нь бодон гахай толгой маш томтой, дээд эрүүний соёо нилээд
бүдүүн богино, доод эрүүний соёо нарийн, гурван талтай байдаг... Соёо
гахайны нэг наснаас эхлэн ургаж гурав... д өрвөн насанд нь гүйцдэг.
Харин мэгжийн соёо, эр гахайг бодвол ядуувтар байдгийг ярихад өвгөний
сонин «лекц»-ээс аванхайлж гахайн жооногор жижиг нүдний тухай, гахайн
хоншоор газарт ойрхон явахаар заяаснаас.дээшээ тэнгэр харж чаддаггүйн
тухай ч ярих шиг, зарим нь бүр байчихаад нанжин гахай гөлмийн тухай,
гахайн арьсан дэвсгэрийн бөх эдэлгээтэйн тухай өнгийн хангайн
ярианд өөд уруугаа эргэн урган орсоор байв.
Хүмүүс ор орондоо орсон хойно, Сандаг өвгөн залуудаа хөглөсөн нэгэн
түүхээ наргиан болгон өгүүлсэн нь: Дулмаагийнхаа ижийтэй нийлээд удаагуй
байсан цаг юм даа. Намайг дандаа хээрээр гэр хийж явдаг болохоор тэр
минь дулаан бүлээн яваг гэж бодоо биз. Нэг сайхан нэхий дээл оёж өгсний нь
өмсөөд анд явлаа. Ухаандаа хайртай хүүхнийхээ дээлийг мялаачих
санаатай л явсан хэрэг дээ. Оёж өгсөн шинэхэн дээлнээс нь өөрийнх нь үнэр,
сүү саалийн ч үнэр үнэртээд байх шиг. Ганцаараа биш хоёулаа ч яваа юм
шиг санагдаад, тэгэх тусам зүрх зориг ороод, хаа хүртэл гүйсэн гэж санана.
Насны залуу цаг гэдэг хүнийг эцэх цуцахгүй гүйлгэж хүрнэ гэсэн газарт нь
хүргэхээс гадна, айх эмээхийг мартуулж юуны ам руу, одоо баавгайн ам
руу гары нь хийлгэж мэддэг бололтой юм билээ. За тэгээд хэд хоног гүйгээд
юу олсон гэнэ. Ичсэн нэрэндээ арай л хоосон гуяа ганзагалж харьсангүй.
Үйлээ үзэж явж ганц гур унагаж авав. Бор гөрөөс тэр үед одоогийнх шиг
ховор зэвэр байсангүй. Миний л агнах эрдэм чадал гэдэг даан ч
хүүхдээрээ учир эвий нь олоод, зовлон гаргахгүй агначихаа мэдэхгүй
дэмий л өөрийгөө зовоож гай таарсан ганц гур унагаа шүү дээ. Тэгээд
түүнийгээ муу хүүхэддээ амаа мэдэхгүй шөнөжин сайрхан яриа шүү дээ.
Гэртээ ирээд хүүхнээ өрхөө татаж үүдээ хаачихаад орж ирэхийг хүлээн
хэвтэж байтал урд ар луу ноход хуцалдан гүйлддэг юм байна Юу болоо юм
бол гэсхийгээд .хэвтэж байтал хүүхэн минь орж ирээд «Чи нэг гарна
байгаа!» гэв. Миний хүүхэн юмны ажиг сэжиг ч мэднэ шү ү. Гарлаа. Нохдын
дуу гэрээс холдчихжээ. Өөрийнхөө нохдыг дуудсан нэг нь ч ойр хавь алга.
Манай нохдын дуу тэр олон нохдын дуун дотор хамгийн цаана нь сонсогдож
байна шүү. Манай ноход ч юм мэднэ шүү. Ялангуяа чоно хот руу орох гэж
байна уу, айсан гүйсэн амьтан явж байна уу, гахай баавгай ойрхон ирээ юу
гэдгийг манай ноход л мэднэ. Бардамнах нь ч биш хэдэн нохойныхоо дуугаар
юу болох гэж байгааг нүдээр харж байгаа юм шиг мэддэг л болсон цаг байв.
Орж ирээд дээлээ өмсөөд бүсээ бүслэн авдар түшүүлээд тавьчихсан гурав
үсэрдэг карабинаа аваад гарлаа. Тэр үед бид хоёр, хүүхэд шуухадтай
болж амжаагүй, энэ муу Дулмаа маань гарах байтугай зүүдэнд ч ороогүй
цаг байлаа. Хүүхэн минь тэр үед ч бид хоёр, үр хүүхэдтэй болтол тэхийн
эвэр тэнгэр хүрч, тэмээний сүүл газар хүрнэ бизээ гэж хэлдэг байсан юм.
Ямар учиртай тэгж хэлснийг нь би тэр үед сайн ухаардаггүй байж. Голдуу хээр
гадаа явдаг болохоор ч тэгсэн үү, үр хүүхдийн хүсэл болохдоо ч тэгсэн үү,
бүү мэд. Үнэндээ ч тэр үед манай л хавьд хүүхэд багачууд гэдэг их л ховор
цухаг юмны нэг байлаа даа. Ямар сайндаа гэртээ орж ирүүтээ сумтай буугаа
авдар түшүүлээд хаячихаж байх вэ! Тэгээд буугаа шүүрэн гарч одоход
хүүхэн мииь «Үгүй чи хутгаа, дайзтай сумаа аваад явах юм биш үү!» гэв. Би
түүнийхээ тэгж хэлэхий нь ч тоосонгүй. Ухаандаа эхнэртээ томорхож,
эрэрхэж байгаа царай нь л тэр байх даа. Би дотроо бас ноход ямар нэгэн
амьтан ээрч хоргоож байна. Нэг амьтанд хичнээн харанхуй ч гэсэн гурван сум
болдог юм байгаа биз дээ гэж бодлоолдоо. Ноход нэг том гахай ээрчихсэн
байж байна. Манай ноход дотор баавгай гэдэг нэртэй ёстой баавгай шиг
том, дөрвөн нүдтэй шар халтар нохой байсан юм. Дөрвөн нүдтэй шар халтар
нохойд чинь манайхан хайртай ч байсан юм. Нохой хоёр нүдтэй болохоороо
заримдаа унтаж хоцроод муу зүгийн юм ирүүлчихээд байгаа юм. Дервөн
нүдтэй нохой бол хоёр нүд нь унтаж байсан ч хоёр нүд нь харж байдаг
болохоор муу зүгийн юм ер халдаадаггүй гэдэг байлаа шүү дээ.
Манай баавгай ганцаараа байсан ч тэр бодонг засаа даад чирээд ирэх л
хүчтэй нохой байсан юм. Олон нохойд «гайхуулсан» болно гээд «даруурахсан»
юм байлгүй. Өнөөх бодон яахав «Энэ олон яр ярхийсэн гай дундаас яаж
гарнаа» гэсэн аятай мэлэрчихсэн зогсож байна. Анчин ноход, буутай хүрээд
ирсний минь юу андах вэ хоёр тийш хага үсрээд өглөө. Дал хавсраад л
дарчихлаа. Байдагүй ээ ...Алдчихлаа. Буу панхийхээр ноход надад найдсан
юм шиг хуцалдахаа ч болив.
Гахай ээрч байснаа ч мартчихсан юм шиг харагдлаа. Тэртэй тэргүй тархи нь
эргэж хоцорсон гахайдаа бүр ойртож очоод буудлаа. Түрүүчийнх шиг сум
даваад талийчихсангүй пидхийгээд л явчихлаа. Гахай унасангүй, ухасхийлээ.
Ноход ч «Энэ яачихсан бүтэл нь хазайсан эр вэ! Хоёрын хоёр буудаад... тэр
мөртээ үүдэн хоймрын дайтайгаас буудаад байдаггүй» гэж надад уурласан
аятай дахиад гахайгаа ээрээд авлаа. Харан хуй. Гахай ямарч байсан
шархадсан, уурласан. Олон. нохдод зэвүү хүрсэн. Нэгийгээ үзэж, нэхий дээлээ
тайлбал ч тайлалцъя гэж шийдсэн. Надтай ч үзэлцэхэд бэ лэн байгаа. Одоо
яадаг билээ гээд жаахан гайхаш төрлөө. Айх ч шиг. Ядахдаа ганц сумтай.
Дөхөхийг бодлоо. Гахай аль зүг рүү нь дайрвал гарчихаж болох бол гэх
янзтай ийш тийш эргэн байгааг ажин гэтсээр дөхдөгөө дөхөж авлаа. Тулгаж
буудъя. Цэрэв буудах аргагүй. Хэрэв буу баараад гацчихвал аман талаас нь
бариад тархин дундуур нь ганцхан татаж орхидог хэрэг гэж бодлоо...
Буудлаа. Буу ч дуугарсан. Гахай ч над руу шуугиад ороод ирсэн. Өнөөх
тархин дундуур нь татна гэсэн юу байхав, Яаж ч чадсангүй. Гахай салтаа
руу ороод л ирсэн. Буу ч шилэгдлээ. Өөрөө яаж ийгээд буруу хараад л
ойчлоо. Баавгай минь ч энэ золиг муу эзнийг минь алах нь гэж мэдээ юм
байхаа. Шуугин ороод өнөөх бодонг овоодоод доош нь дараад авчээ. Би
нохойдоо хүч хавсрахаар очлоо. Очоод очоод гар мухар хүн гэдэг чинь чухам
нэг, яадгаа алдсан амьтан байдаг юм байна. Нохойныхоо овоодож дарсны
тэндээс бариад даралцтал «Одоо чи дөнгөх юм байгаа биз дээ!» гэсэц
маягтай нохой маань зууж даралцахаа болиод гийнэн цас үнхэлж гарав.
Нохойн зууж дарах, миний гараар дарах хоср ялгаатай байлгүй яахав. Гахай
маань гэнэт ухасхийлээ. Би ч золтой л алдчихсангүй. Намайг чирээд л хад
мод руу пижигнэх нь тэр. Шархдаж муудсан гахай тулдаа гарын дор байна.
Эрүүл гахайсан бол ч надад, түүмийг дийлэх янз ер нь алгаа! Тэмтчсээр тохойн
чинээн мод олж түүгээрээ тархи руу балбаж муужруулж аваад гэрийхэндээ хэл
болох санаатай гуугалах гэсэн чиыь хоолой минь хатсан аргал шиг болчихжээ.
Амь нэгтэй болсон юм гэсэн дээ муу хүүхэн минь аавынхаа гэр лүү орж
«Явж үзээч!» гэж гуйжээ. Хадам аав минь ирж, сая нэг юм болдог байгаа...
Гэртээ ирээд харсан чинь хүүхний минь оёж өгсөн, өнөөх, нэхий дээл юу
байхав. Урд тал пь бүснээс доошоогоо өм байхгүй. Ин-гэж хөгөө хөлдөө чирсэн
юм даа... Ер нь гахай гэдэг чинь хүн, гоомой хандах ан биш юм шүү. Самбаа
муутай эр бол одоогийн бөхчүүдийн наадмын хэлзэр «цэвэр тавиулах» ажил
шуү гэсэнд яриаг чагнаж байсам хүмүүс хөгжим инээв. Сандаг өвгөн бас
шархдуулаад алдчихсан бодонгоо эрж яваад дээр нь орж амь алдах шахаж
явснаа ярьжээ. Тэгээд яасан бэ гэвэл бодон нь урьдаас нь гялсхийгээд л ороод
ирж гэнэ. Хажуу тийшээ холив үсэртэл гахай ч хар хур гээд өнгөрмөөр аядахад
сандрахдаа дээр нь мордчихжээ. Бодон нь газрын уруу аваад л жирийчихэж
гэпэ .Арай тогтон явснаа газар нь тонгоруу. цагаандуу ч болоод ирэхээр нь
бөгс рүү нь шувтраад сугараад суучихжээ. Газрын УРУУ хурдалсан гахай
биеэ татан эргэтэл их ч бага ч наг алддаг юм хойно, тэр бодон биеэ татаж
эргэх агшинд дахин буудаад унагаж авчээ. Гахай хадрамхай нь үнэн явч
ганцхүү хялгасан товиур гэдэг хурц соёо той бодон л хэцүү байдаг. Миний
унагасан тэр бодон яг тийм бодон байсан юм. Зарим нэг соёо нь сунаж
хамар дээрээ зөрөлдөх шахсан бодонгийн хадрахаас нудрах нь хэцүү байдаг.
Миний түрүүчийн бодон бараг л тийм бодон байсан юм гэв. Ер нь гахайг
болж өгвөл нам л буудах хэрэгтэй. Буудах үедээ алдаж, ямар нэгэн гай
болох юмаа гэхэд өөрийгөө хамгаалах газар, ирэх аюулаас зайлсхийх арга
заавал бодолцох хэрэгтэй. Шархадсан гахай өөрийнхөө ирсэн зүг руү... Юу
л даа, буудуулсан зүг рүүгээ харан нуугдаж хэвтээд мөрдсөн хүнийг
санамсаргүй явахад нь гэнэт довтолж хадрах, ер нь амь насы нь ч үр нэ шүү
гэж ярив. Сандаг өвгөн, юуны тул ийнхүү хуучлан хөөрөх дуртай явна
вэ? Ургамлын үр, газар эхийнхээ хөрсөнд унахад заавал ургана гэгчээр
өөрий нь дагаж, гараа ангийн ганзаганд хүргэх гэж яваа залууст л
хэрэг болоосой гэхдээ ийнхүү ярьж явнам биш үү Булгийн усыг булавч
ундрага нь тасрахгүй гэгчээр Сандаг өвгөн хичнээн ч ярьсан түүний
ангийн «ухааны» ном дуусна гэж үү?
«За хүүхэд минь унтъя даа. Ажлын улсад, тэр дундаа ан гөрөөний улсад
шувуу шиг эрт унтах ч нэг хэрэг болдог, адуу шиг орой унтах ч нэг хэрэг
болдог...» гээд Сандаг өвгөн уртаар эвшээлгэснээ өнөө оройн яриа
дуусгавар болжээ.
Гахайн орооны цаг ойртож торойноос эхлээд нэг нас, хоёр нас өнгөрсөн
буюу ховс гэдэг жижиг гахай дөрөв таван насны бодон дагуулсан тав арван
мэгжтэй, өөрөөр хэлбэл арван таваас хорь гуч, заримдаа дөч тавь шахам
тоотой сүрэг гахай үзэгдэх боллоо. Аливаа амьтны эхэд үр төлөө өсгөн,
«хөлий нь дөрөөнд хүргэх ээлж халаагүй «алба» оногддог болохоор хаа
мэгж явбал түүнийг дагаж өч төчнөөн торой, бус жижгуүд нь дагалдан я вах
зүй. Торой эхээс гараад хоёроос гурван долоо хоног өнгөрмөгц эхээ
дуурайн газар сэндчиж эхлэнэ. Гэхдээ торойнууд хоёр гурван сар эхнийн
сүүгээр амин тэжээл хийнэ. Нэг талаас ингэж мэгжнүүд толгойлсон бөөн
сүрэг үс үе тохиолдоход нөгөө талаас бодонгууд бас бөөгнөрч харагдах
болсон нь гахайн орооны цаг ойртсоны тэмдэг. Гахай ийнхүү олноор тэр дундаа
жижиг үр төл олонтой харагдсанд өвгөн Сандаг нэг талаар баярлав. Нөгөө
талаар сэтгэл төдгүй явав. Баярласан нь юу вэ гэвэл аливаа амьтан үрээр үржиж
төлөер төлждөг учраас тэр билээ. Сэтгэл төдгүй явсан нь юу ВЭ гэвэл гахай
зарим үед ная ер, тэр ч байтугай зуу зуугаараа баян сүрэг үүсгэсэн явдаг
байв. Гэтэл одоо тийм баян сүрэг хаа ч үзэгдэхээ больжээ Гахай бол бас
тийм ч урт настай амьтан биш. Ердөө л арав, арван хоёр, их л сайндаа
арван тав орчим нас наслана. Гахайд чоно, шилүүс, өвчин гээд дайсан олон
байна. Гахайг бас л агнахын хамт хамгаалах тухай нарийн бодох хэрэгтэй
болжээ гэж бодож явсан явдал билээ. Нэг өдөр тэд шивэр ширэнгээс бөөн
гахайг хамаг нохой, ангийн бригадын бүрэлдхүүнд яваа бараг бүх хүмүүсийн
хүчээр үргээж цувуулан гүйлгэж агналаа. Үнэндээ ч энэ өдрийнх шиг ийм олон
гахай тэд өр агнаагүй билээ. Олон гахай агнах тусам ёстой л ангийн халуун
гэгч болсон хэрэг байх. Бор дөнгөж нэг нас өнгөрсөн жижиг гахай андуу харж
буудаад, тэр мөртөө шархдуулж орь дуу болгоод явуулчихав. Сандаг өвгөн
үүнээс болж Борд уурлаж үзээгүйгээрээ уурлав. Хул азрагыг дэлт сааралд
унагуулах үед ч ингэж уурлаж үзээгүй байх. Сандаг өвгөн уурлаж тачигнахдаа
элдэв дээдийн хараальн муу үг ч хөвүүлж цувуулдаг хүн биш, хорон муухай
үгээр хүнийг утдаг ч хүн биш, ердөө л түсхийсэн хэдэн хүнд үг хэлнэ. Түүний нь
хэлүүлсэн хүн даахад бэрх. Эцэст хөндлөнгийн хүний үйлдсэн «нүглийн» төлөө
өвгөн өөрөө ихэд шанална. «Тэвчээргүй, усан нүдтэй, бас тэгээд шунаг сэтгэлтэй
явбал тийм хүн анчин ч болохгүй өөрөө өөдтэй ч явдаггүй юм. Аливаа
амьтны нялх үр зулзага руу бууны ам чиглүүлж тэр мөртөө хөөрхий
амьтныг дутуу алж тамы нь үзнэ гэдэг чинь юу вэ! Чамайг тэгвэл юу болох
вэ! Явж түүний учры нь ол! Яаж учры нь олсноо ацарч үзүул!...» гээд
буунд нь ганцхан сум хийж өгөөд явуулав. Ангийнхан унагасан гахайгаа
цуглуулж түүн дээрээ дав даруй хийх ажлаа гүйцээгээд баахны нь эрж
ирж авахаар чулуун дор дараад бай рандаа хургэж чадахыгаа аваад
буцав. Бор оройдоо буцаж ирсэнгүй. Сандаг өвгөн энэ орой ганцхан
аяга цай уугаад их эрт орондоо оров. Бус хүмүүс голцуу хуруу, дохио,
нүдээрээ «ярилцан» хоол ундаа хийж идэж уугаад нохдоо хооллоод унаа
морь, ачаа хөсгөө харж хонох хүнээс бусад нь унтахаар хэвтэв. Шөнийн
«жижүур» хүн гал таслахгүй, цай хоол халуун байлгаж Борыг ирэхийг
гаран орон харуулдаж, анир чимээ чагнан хүлээв. Бор үүрээр буцаж ирэв.
Залуу хүн гэсэндээ даарч бээрэвч ажирсангуй. Шархдуулж алдсан жижиг
гахайтайгаа ёстой л тамаа цайтал хөөцөлдөж явж шарх нь аньж эдгэрэх
ялгүй дэмий зовж шаналам санагдахаар нь буудчихаад мөчир дээр
тавиад чирч иржээ. Сандаг өвгөн тэрхүү жижиг гахайг өглөө үзээд
«Үүнээс хойш ингэж нүдэнд харагдавч шүдэнд хазагдахгүй юм битгий хийж
яв! Миний нэг насаараа цээрлэж явсан юм минь энэ. Хүн эх нутаг, түүний
баян байгалийн хишгээс авах л ёстой юмаа авна уу болохоос биш юу
дайралдсан бүгдий иь авч байх ёсгүй. Юу дайралдсан бүгдий нь заавал
авах ёстой юм шиг загнаж, цадиггүй зан гарган, унаж шунан ховдоглож
хомхойрч явдаг хүн эцэстээ хүн биш шулам болдог юм. Шунал ихэдвэл
шулам болдог гэдэг шүү дээ... Тэгж шулам болсон хүний ХУВЬ ерөөл яаж
дуусдагийг та нар удахгүй үзэх бизээ..|» гэв. Сандаг өвгөн өчигдер орой
шархадсан жижиг гахайн араас Чинбааг, Бортой цуг явах гэхэд нь тас
хорьж «Тийм юмны юунд нь дурлаа вэ!

Цаадах чинь өөрөө хийж чадсан юм, дуусгаж чадна биз гээд тас хорьжээ.
Нэгэн жижиг гахайн явдлаас болж анчид, Сандаг ӨВГӨНӨӨС номын, их учиртай
дуу сонслоо. Өвгөн Сандаг: «Аливаа ан гөрөөнд явахдаа ямар ч амьтны үр
зулзага, ангаахай дэгдээхийнээс эхлээд ер нь өсч төлжиж яваа залуу бага
амьтан тийш буу, мэс чиглүүлэхгүй явахыг хатуу захимжлав өсч төлжиж яваа
залуу бага амьтад түүний үр тө л гэдэг чинь эцсийн эцэст та биднийг, та
нарын үр хүүхдийг, түүний хойч ирээдүйг тэжээж тэтгэх гэж яваа юм. Аливаа
үр зулзага, чадал хүчин дорой амьтдыг чадалтай, мэхтэй махчин араатнаас
хамгаалж явахын чухлыг ярив. Зарим нохойнууд ч гахайн бага жижгээс
буюу өөрснийхөө үүнийг л дийлэх болбуу гэснээсээ барих гэж байна. Тэднийг
дагаад, сая ангийн мөрд орж буй гөлөг, бага ноход ч гэсэн бас,гахайн бага
буурай, хүчин дорой руу нь явах гэж байна. Ингэж нохойг муу занд сургах бол
ерөөсөө нохойг анд авч явсны хэрэггүй. Бага жижиг амьтныг дээрэлхэх гэсэн
нохдыг дор нь хашрааж бай» гэж захив. Хэдэн жилийн өмнө Сан даг өвгөн
хэсэг муухай хүмүүстэй учирч тэдэнд амь алдахаа шахсанаа ярив. Гахайн авд
явж байтал их цас унажээ. Цас зулзаган модыг газар налтал нь даржээ. Унаа
морьд цасанд салтаа тултал шигдээд явахын эрхгүй болжээ. Уулын таг дахь
самрын гахайд хүрэх эрхгүй болжээ. Уг нь тэр самрын баян сүрэг гахайн
мөрийг олоод хөөн мөрдөж явсан юмсанж. Хэдий их цас унаж, гахайн
мөрийг дарсан авч тэрхүү баян сү рэг хаа хүрч тогтсоныг Сандаг өвгөн яг
мэдэж байжээ. Гэтэл унаа морьд сайтай, буу зэвсэг нь ч лут үл та них хэсэг
хүмүүс тохиолджээ. Харилцан мэнд амраа мэдэлцэж хэрэг зоригоо ярилцжээ.
Тэрхүү үл таних хүмүүс мөн гахайн авд явж байж. Сандаг өвгөн мөрдөж
явсан баян сүрэг гахайнхаа одоо хаа байгааг зааж өгөөд маргааш хамт
очиж агная гэсэнд тэрхүү үл таних хүмүүс нэгд хол байна, хоёрт зам наймаа
таарахгуй гээд яваад өгчээ. Сандаг өвгөн хээр хоноод маргааш нь баян
сүрэг гахайнд ойртож явтал гэнэтхэн яг өнөөх сүрэг гахай байгаа газрынх нь
тэнд буу пижигнэж эхэлжээ. Яваад очтол өчигдрийн үл таних хүмүүс баян
сүргийг хашиж байгаад том жижиггүй хяргахы нь хяргаж, шархдуулахы нь
шархдуулж тамы нь эдлүулчихсэн бах тав болон ууж «жаргаж» суужээ.
Сандаг өвгөн тэднийг өчигдөр хамт очиж агная гэхэд дургүйцэж хуурсанд нь ч
зэвүү хүрсэнгүй, бас тэдний ийнхуү бах тав болж суугаад нь ч уурлаж
хорссонгүй, ганцхүү нэг хоёр настай олон жижиг гахай, торойнуудыг алахы нь
алж, заримы нь шархдуулж, баахныг дутуу алж хаясанд нь уур хүрэхдээ «Та
нар ч ариун... анчин гөрөөчин хүн биш амьд гол хүйстэй бүхнийг хядагч ёстой
л сүнсээ түймэрдсэн яргачингууд юм даа. энэ олон үхсэн, амьд. шархадсан,
дутуу үхсэн нялх бага амьтад та нарт муу юм юу хийгээ вэ! Юунд эднийг
ингэтэл нь хядваа! Ээ хар муу бузар үхээрүүд!» гэж уурлан хашгирсанд
уусан идсэндээ халж омог нь орсон тэр үл таних хүмүүсийн нэг нь эхлээд
буугаа шүүрэн Сандаг өвгөнийг буудахын даваан дээр нөгөөдүүл нь хорьжээ.
Тэгэхэд Сандаг өвгөн улам уурлаж «Та нар намайг буудаж болно. Гэвч хүн
алсан хүн хувьсгалт төрийн хурц тунгалаг хуульнаас мултарч байсан түүх
байхгүй. Та нарыг хэн ч харахгүй гэж бодож байна уу! Төр түмэн нүдтэй...
Төрийн нүд, ард түмний нүд гэдэг чинь эх нутгийнхаа хад, мод нэг бүрд байдаг
юм... Энэ цагаан цасан дээр ч бичээстэй байна. Үүлийг та нар хэзээ ч баллаж
чадахгүй гэсэнд үл таних хүмүүс «Тэгвэл чамайг аманд чинь өмдий чинь урж
чихээд хүлж хаяна даа. Тэгэхээр чи нэг бол годойгоод хөлдөж үхнэ. Үгүй
бол бидний дутуу алсан, шархдуулж хаясан гахайнууд шиг чи муугаа үзэж
үхнэ. Бид энэ олон алсан шархдуулсан гахайнаас нэгийг ч авахгүй. Бидний
хэрэг гүйцсэн. Бид ийм л ажил хийх гэж гарсан. Санаандаа хүрсэн. Одоо
болоо!...» гээд Сандаг өвгөнийг барьж хүлээд шархандаа шаналан тийчилж
байгаа хайч шиг хурц соёотой бодонгийн дэргэд аваа чиж хаяад морий нь
тавьж хөөгөөд зайлжээ. Сайн морь эзнээсээ салдаггүй гэдэг үнэн үг билээ. Үл
таних хүмүүс суллан тавьж хөөхөд дуртай нь аргагүй холдон одсон морь нь
тэднийг далд ормогц эзэн дээрээ буцаж иржээ. Морь нь Сандагийг аюултай том
бодонгоос чирч холтгожээ. Сандаг хүлэгтэйгээ ноцолдсоор тайлж чадахгүй,
хөлдөж үхэхийн туйлд хүрээд байтал гэрийнхэн нь мөрөөр нь ирж амий нь
аварчээ.
Байсаар их цас унаж хүйтрэн, анчдын ажил баахан хүндэрлээ. Гэвч тэсвэр
хатуужилгүй болбоос оготны хамраас ч цус гаргах нь бэрх гэсэн үг байдгийг
Сандаг өвгөн юу андах вэ! Гахай хөвчийнхөө бартаа их тэй газар буй новш
ноохойндоо хүрлээ. Гахайн новш хэмээгч тэрүүхэндээ бас ч сүрхий аятай
«сууц» билээ. Гөрөөчид орооныхоо өмнө бодонгийн хуяглах гэгч юу байдгийг
үзсэн билээ. Бодон хоёр хаа орчим газрыг зайртсан усанд дүрээд л элсэн дээр
хөрвөөнө. Тийнхүү дахин дахин усанд дүрж элсэн дээр хөрвөөсөөр байтал
хоёр хаа хавийнх нь газар элс чулуу шаргисан, сум ч нэвтлэмгүй дайр-хуяг
бамбай болно. Зарим бодон бараг бүх ар нуруу, сээрээ ч ингэж туушид нь
хуяглана. Энэ хуяг нь нэгд эртэй сайн бодонд бусдыг эзлэж дийлдэх бас
нэгэн сүр бараа болдог бололтой. Нөгөө бодлын галзуу нохойд салхи нэмэр
гэгчийн л үлгэр аятай юм болж байгаа юм шиг, Ийм хуягтай бодонд бусад
гахай халдах ч үгүй. Бодон орооныхоо үед зөвхөн идэх уухаас холдох төдийгүй,
мөн ч ухаан санаа бас оруу гаруу болох тул энэ хуяг өөр бусад аюулаас
хамгаалахад ч нэмэр болдог байж мэдэх юм. Ямар ч байсан гөрөөчдөд, шилээ
тас татуулсан хуяггүй бодон дайралдаж байсан удаа бий билээ. Харин ийм
хуягтай бодон тэр бүрий дайралддаггүй ажээ.
Гөрөөчид гахайн хойноос явсаар бас нэгэн сонин зүйл үзэв. Тэр нь юу вэ
гэвэл тэдний урьд нь бишгүйдээ явдаг танил газар их цас орсны дараа
өглөө эрт явж байтал томоо гэгчийн бумбагар цагаан бухал ая тай юм
харагджээ. Энэ нь юу байсан бэ гэвэл гахай «хээр хоносон» хэрэг байна.
Гахай хээр хонох гэгч юу хэлнэ вэ? Дулаан байрнаасаа хэт хол гүйсэн сүрэг
гахайн эргэх замд их цас дайралдаад явах аргагүй болоход хүрвэл
сүргийнхээ хамгийн жижгээс эхлэн дороо хийж арай томхнууд нь сүүл сүүл
рүү нь дээр дээрээ гарч овоорсоор хамгийн сүүлд бодонгууд нь бүгдийгээ
нөмөрлөн дээр нь зогсож хонохыг хэлж байна. Ямар янзын «зохион
байгуулалт» гэгчийг хийхээрээ ингэж нэг нэгийгээ дараад алчихгүй, аятай эвтэй
дулаан сайхан унтаж, амарч хонодгийг бүү мэд! Дэгс дүүлдэг «гөрөөчид»
хамгийн том бодон нь өглөө нуруу өвсөн дээрээс бууж яваа хүн шиг их догь
бууж харагддаг юм шүү дээ гэж огтын хэнэггүй ярих нь бас сонсогдоно.
Гөрөөчид сүүлчийнхээ авд гарчээ. Тэд бүх нохой, бололцоотой хүмүүсээ
цөмий нь авч явав. Сүрэг нь олон. Олон дотроо том гахай олонтой, тийм бараг
баян сүрэг гэхээр олон гахайг хоёр гурав хоног холоос харж байршиж тогтохы
нь үзэж тэгээд дөхөж отог авч хоноод нэгэн өглөө эртээр баян сүргийн
хоносон газар луу «дайран» оржээ. Бүсэлсэн хүмүүс ч шивэр ширэнгэнд нь
гахайг сайн хавчин шахаж буудах хүмүүс ч сайн буудаж, ноход ч их тус хүргэж
тэрхүү сүрэг гахайнаас унагаж үлдээвэл зохихыгоо бараг үлдээж чаджээ.
Гэвч нэгэн бодонг хулхидаж аваад чирч байсан хамгийн сайн нохой нь гэнэ
алдаж, гахайгаа алдахад тэрхүү уурласан бодон хулхидсан нохойг дайран
бараг хоёр хэсэг болтол нь хядарч хаяв. Э нэ нохой Чинбаагийн ганц
хайртай нохой байж. Чинбаа нохойдоо харуусахдаа тэр бодон дээр үсрэн
мордож цавиар нь хавчиж тонгочуулж агаад суга руу нь дүрж алав. Сандаг
өвгөний амьдралд нэгэн удаа тохиолдсон түүх энд олон жилийн хойно
давтагдав. Сандаг өвгөн Чинбаагийн өөрөөс нь хэтэрсэн энэ зүрх зоригийг
хараад ёстой магнай хагартал баярлажээ. Энд ийм хачин бужигнаан болж
байхад тэнд Бор хэрхэн хөллөснийг бас өгүүлэлтэй!
Модон дотор буу панхийв. Хүмүүс юу болов хэмээн гүйлдэн очиход Бор
намхавтар ац модноос бууж явав. Бор нэгэн бодонг шархдуулан хөөж яваад
гэнэт дээр нь орчихжээ. Бодон урьдаас нь ухасхийхэд Бор буудаж амжилгүй
зугттал бодон ойрхон харван иржээ. Бор сандрахдаа урдаа харагдсан модны
ацан дээр харайн гарсанд бодон ха-ау-ув хэмээн моды нь хадрах мөртөө
хүчиндээ саваглан унаж, дороо баахан тийчлээд босч цааша а гүйтэл Бор
араас ньбуудан унагажээ. Ац мод аминд орно гэгч үнэн байж. Энэ ч гэсэн
өвгөн Сандагийн амьдралд тохиолдсон гашуун «хичээлээс» хүргэн нь хэрхэн
сурснаа шалгуулсан бас нэгэн янзын шалгалт болов.
Гөрөөчид элдэв янзын бэрхшээл, учрал тохиол үзэн явж нэгдэлч олныхоо
итгэл даалгаврыг биелүүлээд хөвчөөс бууж харих замдаа орлоо.

Сандаг өвгөн ачаа хөсгөө даган, буурал цан хяруу болсон бас нэг саарал
мориныхоо нуруун дээр ганхасхийн сажлуулж явахдаа хүргэн хүүдээ, Чинбаа
гэдэг чин зоригт нэгэн сайн хүүг олж нөхөрлүүлсэндээ сэтгэл цатгалан
явснаас гадна эд нарынхаа ан гөрөөний ажилд тус нэмэр болох, өөр ямар
зүйл захиж хэлээгүй үлдээчихээ бол гэж мөн бодмоглон явлаа. Ингээд
хөндлөнгөөс нь харж байхад их цасанд дарагдсан буянтай буурал хөвч, ихэд
насанд дарагдаж нилээд ядарсхийн яваа Сандаг өвгөний буурал тэргүүн хоёр
яасан төстэй харагдах юм бэ!
Байгаль, хүнд, хүсвэл юуг ч өгнө гэлээ. Буурал хөвч: «Сандаг минь чи
буцаж, ирэхийг л бодоорой. Бид чамд гомдсон, уурласан зүйл нэг ч байхгүй.
Харин бид чам шиг ухаантай, уужим сайхан сэтгэлтэй хүнд, мянга түм дахин
баярлаж байна. Хүн, биднээс авах юмаа зүй зохисоороо авч байхад
нэгээнхэн ч гомддоггүй. Чи бол ёстой л биднээс авах л юмаа авдаг, үлдээх
ёстой юмаа ч үлдээдэг хүн байлаа. Сандаг минь биеэ сайн харгалзаж, хянаж
яваарай!» гэж ихэд сэтгэл түгшсэн янзтай дахин дахин захих мэт дүнсийн
дүнсийж байлаа.
Буурал хөвч, Бор, хачин учрал
Амь алдах аюул тулгараагүй байхад
байгалиас айх ч хэрэггүй, ялихгүй
бэрхшээлийн төдийд байгальд
гомдох, түүнийг хараан цөхөх ч хэрэггүй
Сандагийн үгнээс
Нэгдэлчдийн баяраас хойш Сандаг өвгөн бараг хэвтэр шахуу байх болов.
Охин хүргэн хоёр нь шахаж шаардан эмнэлэгт үзүүлж ямар эмнэлэг, юу
хэрэгтэй гэнэ вэ, түүний нь хийеэ, энээ тэрээ гэхэд «Аавд нь онцын өвдсөн,
шаналгасан зүйл ергүй, гагцхүү нас дээр гарч ядрах гэгч нь л болж байх шиг
байна. Насан турш хээрээр гэр хийж хангай, хөвч, тайгаар гүйлээ. Би
байтугай амьтан хүн ядарвал ядарч, суувал суух цаг боллоо шүү дээ.
Юманд чинь ээлж халаа, үзүүр төгсгөл гэж байдаг шүү дээ. Тэр нь л болж
байгаа биз. Та нар миний төлөө сүйд майд болох хэрэггүй. Надад юу
хэрэггэй бол би түүнийгээ тэр цагт та нарт хэлнэ...» гэхээс өөр үг Сандаг өвгөн
үл өгүүлнэ. Сандаг өвгөнийг хөгшин нь, Дулмаатайгаа чинхүү сэтгэл тавин
хайрлаж халамжилна. Сандаг өвгөн ийнхүү гэрээс холдохоо байснаас хойш
халиун хангай, буурал хөвч нь нэгэн зүйлээр дутагдаж түүнийг үргэлж
үгүйлээд ч байдаг болсон юм шиг байж болох юм. Сандаг өвгөнд ч гэсэн
үргэлж гэрийнхээ тооноор хөх мөнгөн тэнгэрээ ширтэнхэн хэвтэхэд мөн ч
буянтай халиун хангай, буурал хөвч нь зарим үед нүднээ урган урганхан
үзэгддэг цаг байдаг л байх даа. Цаст цагаан ууланд сарны гэрэл тусахад
улам цайна, саруул ухаантай хүнд сайхан үг хэлбэл улам сэхээрнэ гэгчээр
булгийн шүд хага ташим хүйтэн уснаас уучихаад ан гөрөөний хамгийн
хөдөлгөөнтэй үе-өглөө эртээр юм уу, орой бурийн цагаар хаа хүрвэл зохих
газраа хүрээд ямар анг агнах гэсэн бол түүнийгээ агнаад явж байдаг хүнд, тэр
их барагдашгүй чадал, сааршгүй саруул ухааныг эх нутаг нь өгөлцөөгүй
байж таарахгүй биз ээ. Сандаг өвгөн жар шахам жил хангай хөвчөөр
тэнэхдээ юу эсийг үзээгүй гэх билээ. Ё СТОЙ л «ой мод гүн уйтгарт автсан хүн
шиг гиншин ёолохыг ч дуулсан, аянганд ниргуүлсэн мод час нясхийсэн оч
үсэргэн шажигнаж шатахыг ч үзсэн бус уу!» Зүсэн зүйлийн ургамал цэцэг
газар сайгүй дэлгэрч үзэсгэлэнт сайхан модод навч нахиагаараа гайхуулаад
энэхүү байгаль хэмээгч нь юутай хараа тогтоож үзэж гүйцэшгүй, сэтгэл
бялхаан баясаж барагдашгүйг үзсэн хүн гэвэл Сандаг өвгөн даруй мөн билээ.
Өндөр гоолигоороо гайхуулах гэсэн мэт чиг сайхан ургасан хар модон ой хаа
байдгийг, ярайтал ургасан зулзаган улиангар юм уу нялх ногоон гачуур хэдийд
хүний зүрх сэтгэл сэргээм тансаг сайхан байдгийг Сандаг өвгөн-мэдэхгүй бол
хэн мэдэх байна. Уулын ямар хүчтэй салхинд өртөхөөрөө нарс хэмээх
хүчирхэг ногоон мод үндэс орвонгоороо ханаран харван тэгж ойчдогийг өвгөн
Сандаг шиг, олон хүн үзсэн гэж үү! Салхи гэдэг нь ийм хүчтэй нарс гэгч нь ийм
хөнгөн гүйхэн үндэстэй ургана уу? Бусад мод унаж тунаагүй байхад заавал
нарс ингэж унадаг учир нь юу вэ гэж Сандаг өвгөн гайхан шаналж байсан үе
бас байгаа л даа. Байгалиа гэдэг үнэхээр хүн итгэхийн эрхгүй боловч
чухамдаа итгэхээс өөр аргагүй бүхнээр дүүрэн баян байдгаараа хүний
сэтгэл санааг үргэлж өөртөө татсаар ирсэн бус уу! Сандаг өвгөнийг энэ
байгаль ертөнц гэгчид чухам яагаад тийм хайртай болсноо хэл гэвэл яг тэгээд
гэсэн төдий л оновчтой үг хэлчихэж чадахгүй байж болох юм. Гэхдээ Сандаг
өвгөн ой модон дотор явахдаа хүн гэж харсан нъ чухам очиход хун биш мод
байсанд инээж, баавгай гэж харан буугаа шүүрч, зүрх түгшин ажсан нь баавгай
биш аянганд ниргүүлсэн модны харлан түлэгдсэп ёзоор байсанд гайхаш төрөх
мэтээр энэ байгалийн өөрөө уурласан бөгөөд өөр чухам хэн ч тэр бүрий урлан
бүтээж үл барах элдэв түмэн уран Тоо, үлэшгүй сонин урлагаар хүмүүжсээр
нэг мэдэхэд энэхүү халиун хангай, буурал хөвч нутагтаа зүрх сэтгэлийн угаас
хэзээ ч салж үл чадах гүн хайртай болсон байхыг хэн байг гэх юм билээ. Эгэл
нэгэн малчин хүний, хаа ч байдаг нусгай ноорхой бор хуү Сандаг энэхүү
хорвоо ертөнц түүний түмэн нууцат, мянган гайхамшигт ид шидийг жирийн
усан нудээр хардгаасаа, жинхэнэ анч гөрөөч, ариун сэтгэлт хүний их увидист
нүдээр харах болж гүйширтлээ юу эс үзсэн гэх вэ! Гэрийн өдөр тутмын бор
жирийн амьдралд дассан биеийг хээрийн ангийн байдалд дасгах гэдэг хэд
хоногийн ч хэрэг биш, хэдэн сар жилийн лут зүтгэл чармайлт байдгийг мэдэх
хүн гэвэл чухам өвгөн Сандаг л байх бус уу?
Зуны сар нилээд лав гарлаа. Ой мод өтгөн шигүү ургаж навч мөчир нь зай
завсаргүй сүлжилдээд нарны гэрэл ч үл нэвтрэм болдог сайхан цаг нэгэнт
иржээ. Голын эрэг дээрээс ус уруу өнгийн ургасан саглагар бургаасны сүүдэрт
хэтэрхий энхэл тунхал оргисон нам гүм байдлын дунд хээрийнхээ аагтай улаан
цайгаа уучихаад шөнийн сэрүүнд загас жараахай хэрхэн цул пүлхийтэл энд
тэндгүй ус шалчигануулан олз мэнгээ шүүрдгийг харанхан хэвтдэг цаг ирснийг
өвгөн Сандаг одоо ч гэртээ бодонхон хэвтнэм. Өвгөн Сандаг нэг өдөр Дулмаа
Бор хоёрыг хамт орж ирсэнд хоёр хүүгээ урьхан сайхан харцаар харж ийн
боджээ: «Энэ хорвоо хөгшин бид хоёрт ганцхан эрхийн чинээ бор охин хайрлаж,
тэр нь ганцдахгүй өсч өндийн, эцэг эхийн нар сар болж байгаад одоо гэвэл
орон нутгийн олондоо нэртэй бүсгүй болж, бид хоёрын нэр нүүрийг хөөдөхгүй
явдаг нь юун их аз вэ! Бор охины минь нэг насны хань Бор гэж бас нэг
гал дөл шиг улайж бадарч явах хүүг энэ хорвоо охинд минь оноож
өгсөн нь юун их хувь вэ! Охиноо Бортойгоо үлдээгээд, хөгшнөө энэ хоёрт
түшүүлээд өвгөн Сандаг цаст уулын цаагуур улайран улайрсаар шингэдэг
нар шиг шингэхэд даанч сэтгэл холгож, зүрх зүлгэх юм алга даа. Ганцхан л
юм би үзэж чадсангүй. Тэр нь юу вэ гэвэл охин хүргэн хоёр минь үнэрлэх
үртэй болохыг үзсэнгүй. Муу охин минь үр хүүхэд олж тээж төрүүлэх нь ч
төрүүлнэ л дээ. Тэгэхдээ бас л эхийгээ дуурайж тээр хойно, нас нилээн дээр
гарсан хойно ганц хоёр үртэй болох юм байхдаа. Тэгвэл тун сайн сан. Харин
нас тогтсон хойно, нэг олон юм цувахад хүрвэл хоёр хүү минь нэг та лаар
ядарч, нөгөө талаар дэмий баахан хүүхэд хэнздүүлэх юм шүү дээ. Арай
тэгэхгүй биз ээ. Ер нь тэгэх л хэрэггүй юм шүү гэдгийг хөгшин эх нь ч гэсэн хэлж
өгвөл зүгээрсэн. Хөгшинд.... Үүнийг заавал хэлэх юм байна шүү» гэж боджээ.
Өвгөн Сандаг орны толгойн хажууханд буй бор шургуулганы нүд татаж
боодолтой юм гаргаад «Миний хоёр хүү, үүнийг хадгалж яв! Энэ мэдээжийн та
хоёрт хэрэг болохгүй. Охин минь үр хүүхэд олоод төрүүлэх бол боловсон
сайхан эмнэлэгт төрүүлэх байлгүй. Гэхдээ нялх хүүхдийн хүй эмнэлгээс гарсан
хойно нь ч эвгүйрхдэг цаг хааяа гардаг. Дулмаа чи ,гэрт төрсөн болохоор
мөн тэгж биднийг сандаргаж байсан юм. Хүйгий чинь боосон хүн сул боогоо
биз. Энэ чинь бугын шандас. Хүүхдийн хүй бооход эм домтой гэдэг юм. Үүний ид
шидийг хөгшин бид хоёр үзсэнгүй. Тэгэхдээ энэ тухай ардын маань цэвэр, гүн
ухаанд тэгж өгүүлсэн байдаг юм. Ард түмэн хэлсэн бол андах, алдах гэж
байхгүй шүү. Энэ шандсыг заавал миний хадгалсан нь бас учиртай. Энэ буг
бол буурал хөвч минь надад хайрласан анхны буга байсан юм. Намайг дагуулж
гары минь анд хүргэсэн өвгөн бугыг урт настай амьтан гэж энэ бугыг унагахаар
насаа хайрла гэж ерөөн толгойгий нь модноос дүүжлэхдээ эврий нь унжуулан
дүүжлэв. Чөмгий нь галд шарж над амсууллаа. Үнэхээр энэ буга надад насаа
хайрлав. Халиун хангай буурал хөвч намайг насан турш минь тэжээв. Хангай
хөвчид өчнөөн жил амьдрахдаа муу юм ер үзсэнгүй.
Аль хүссэн юмы минь үргэлж хайрлаж байв. Хүний эх нутаг, уг хүнийх нь
санаа зөв бол юу хүссэний нь өгнө гэдэг түмэн үнэн юм билээ. Үүнийг би
өөрийн биеэр үзэв. Май Дулмаа» гэхэд Дулмаа аавынхаа өг сөн боодолтой
зүйлийг дуугүй авав. Аавынх нь бор шургуулганд байдаг нэгэн нандин зүйл
өнөөдөр ийнхүү охинд нь шилжив. Өвгөн Сандаг «Дулмаа! Ширгүүнээс нөгөө
шар бугуйл аваад өгөөч» гэхэд Дулмаа түүний нь авч өгөв. Гурын хүзүүний
арьсаар хийсэн сайхан шаравтар бугуйлыг өвгөн Сандаг барилан үзсээр
«Аав нь жолооч явсан бол манивилаа өгөх юм. Энэ бугуйлыг муу Бор
хүргэндээ өгөх гэж бодож явсан юм. Эр хүнд эрхий хуруу гурав ороох сур
хэрэгтэй гэгчээр энэ бугуйл энэ жил чамд хэрэг болж юу ма гад! Биедээ
үргэлж авч яв! Анд явахдаа заавал авч явна шүү. Бугуйл сайхан хаядаг
эр хүн гэдэг чинь сайхан уургачаас юуны дутах юм бэ! Анчин хүн салхины
урсгал, хүч, эргэлтийг таван хуруу шигээ мэдэж байх учиртай. Ан гөрө өний
ажилд миний мэддэг юмыг чи бараг мэддэг болсон доо. Надад одоо чамаас
нууж; нөөж авч үлдсэн юм алга шиг байна. Ер нь яваандаа, миний мэддэг
чаддаг, ангийн зарим арга ухаан, чамд хэрэггүй болно биз ээ. Одоо чинь юм
бүхэнд эрдэм ухааны хүчээр хандах болж дээ. Ан гөрөөний ажил гэдэг чинь
үнэндээ эрдэм ухааны хүчээр хийдэг ажил шүү дээ. Миний хүү энэ талаар
бага сага ном эрдэм үзэлгүй болохгүй. Номонд бичсэн юм, цаггүй их байдаг
гэж би дуулсан юм. Анчин хүний алаг нүд шигээ хайрлах хоёр зүйл морь,
зэвсэг хоёр нь байдаг. Энэ хоёроосоо салбал чи анчин биш, а н гөрөө чинь
чиний анчин болно шүү дээ. Чинбаагаа сайн харж хандаж явах юм шүү.
Цаадах чинь чамайг бодвол хэдэн насаар дүү мөртөө зориг зүрх гэдэг нь
дэндүү шүү. Баавгайтай барилдах гэх хүн байдаг шүү. Тэгж болохгүй. Ан
гөрөөнд чинь хүн ам гарч тун ч болдоггүй юм шүү...» гээд сайхан шар
бугуйлаа Борд огөв. Өвгөнийхөө өнөөдөр ийм айвуу тайван сайхан яриа хөөртэй
байгаад хөгшин нь баярлавч, хүүхдүүддээ хэлж байгаа үгийн нь цаана өвгөн
нь алсаараа бие тэнхэл нь доордоод л байгаагийн шинж цаг мөч өнгөрөхүй
тутам мэдэгдсээр байх учир, дотроо ёстой л зүрх сэтгэлээрээ уйлж байв. Арга
ч үгүй юм даа. Энэ хоёр буурал лав л тавь шахам жил хамт амьдрахдаа
бараг хүний урманд ам муруйж нэгнийгээ гомдоох элдэв үгс хэлж үзээгүй
хоёр юм.
Зуны дунд сарын сүүлч дөхөж бугын цусан эвэр хөөцөлдөх үе өнгөрлөө.
Асар удсангүй, зуны сар шувтарч зулзаган төмсний улаалзай цэцэг гүвэх үе,
бугын эвэр чулуу шиг хатуурах үе зэрэгцэн ирэв. Анчид мод бутан дээр бугын
зврийн үлдээсэн ор мөрөөр бугын ороо дөхөж, хань ижилгүй үлдсэн буга,
согоог булаалдан ширүүн догшин тулалдаан хийдэг цаг боллоо хэмээн мэдэв.
Ороо нь орж, уур омог нь буцалсан ган-цаардмал буга, хор шараа грргах гом
олж ядахдаа замд дайралдсан мод бугяыг хуга нуга, мөргөхий нь мөргөж
шөргөөхий нь шөргөөж ольж онгичин цацалж дэвслэхий нь мөн тэгж явахыг
намрын баян хангайн бас нэгэн аймшиг ба гайхамшиг гэлгүй яахав.
Удсангүй Сандаг өвгөний бие муудаж бугын шинэ цус хэрэгтэй болов. «Надад
юу хэрэгтэй бол, би түүнийгээ тэр цагт нь та нарт хэлнэ» гэсэн зүйл нь чухам
энэхүү бугын шинэ цус байж. Өвгөн Сандаг чухам ямар учраас ийм цус
хэрэгтэй гэж байгаа юм бэ түүнийгээ ямар учиртай хольцтой хэрэглэх гэсний
нь хэн ч үл мэднэ. Уг нь ч өвгөн Сандаг элдэв өвчинд ан амьтны гаралтай
зүйл, ургамлын зүйл, эмийн орноор үргэлж хэрэглэдгийг хэн үл мэдэх
билээ. Гэр орныхон нь, нутаг усныхан нь, танил тал хүмүүс нь ингэлээ
тэглээ гэхэд өвгөн Сандаг баавгайн ч гэнэ үү, гахайн ч гэнэ үү, ийм цэцэг,
тийм өвсний ханд найруулга ч гэнэ үү, жаахан юм өгч л байдаг. Түүни й нь
хэрэглэсэн хүний өвчин хууч намдчихсан, гайгуй болчихсон л байдаг билээ.
Энэ бүхнээс бодоход Сандаг өвгөн өөрийнхөө өвчнийг бугын шинэ цусаар л
анагааж болно гэсэн ямар нэгэн найдлага байх бололтой. Тэгээд тэрхүү
бугын шинэ цусыг урьд нь ер дурсахгүй байсныг бодоход бугын ороо орохын
дөнгөж өмнөх үеийн шинэ цус заавал хэрэгтэй байсан бололтой. Тийм дээрээс
ч өвгөн Сандаг сүүлийн үед өдөр цагийн байдлыг олонтаа харшуулан тоолж
уулын модны өнгө ямар байна? Буга яаж байна? Бугын байдалд ямар
хөдөлгөөн орж байна? Ойр хавь буга байдаг газраа харагдана гэнэ үү, үгүй
юү? Буга хөвчийнхөө гүн рүү орж гэнэ үү, үгүй гэнэ үү гэж байн байн асуудаг.
Ингэж дахин дахин буга буга гэж ярихдаа нүд нь гэрэл орж сэтгэл сэргэлэн,
зан байдал нь улам сайхан байдаг болсонд хөгшнөөс нь бусад нь баярлаж
өвгөн өндийх байхаа гэсэн горь төрдөг боллоо. Баян хангай, буурал хөвчийн
бүрэн эрхт эзэн өвгөн Сандагийн хэрэгцээнд нэг буга «барих» зөвшөөрөл ирж
Бор Чинбаа хоёр, хэдэн хүнтэй хөвч рүү явлаа. Халиун намрын буурал хөвч
шүүдрийн усанд угаагдсан ч юм уу, анхны хярууны дараах эрдэнэ чандманы
өнгөөр гялалзан анчдыг угтлаа. Уул хөвчийн үе үе тохиолдох тунгалаг цэнхэр
нуурнууд ,нэг ч атриа долгиогүй мэлтийн байх нь хөх тэнгэртэй ямар нэгэн
мэтгээн хийж нүдээ огтхон анивчихгүй гэж мэлийж гөлийчихсөн юм шиг
харагдана. Хүний хөл тэр бүрий хүрдэггүй буурал хөвчийн зэрлэг ан амьтан
ямархан нэгэн сэдэв сэжиг авбал хөлөө өргөн хөнгөн зөөлөн зөөн тавьж,
толгойгоо ийш тийш гилжийлгэн чихээ эргэлдүүлэн эргэлдүүлэнхэн зогсдог. Бор
Чинбаа хоёр ангийн нөхөдтэйгээ хамт энэ жил өөр газар луу бугын анд явжээ.
Өвгөн Сандаг яагаад ч юм бэ тэднийг өнөөх хоёр буга мөргөлдсөөр, эвэртээ
орооцолдож унасан Шивэртийн ширэнгэ рүү явуулсангүй байна. Хүүхдүүд ан
гөрөө хийх мөртөө хийхгүй, замдаа бас элдэв шалдав юм үзэж магадгүй гэж
болгоомжилсон ч байж болох юм. Мөчир гишүүний унасан унжсан байдал ан
амьтны гүйсэн, явсан, хэвтсэн, амарсан газар анчин хүмүүст олон зүйл
зөвлөж «хэлж» өгдөг билээ. Бугын анчид ширэнгэнд ээрэгдсэн амьтан шиг
эргэн хэрэн явсаар хүрэх газраа хүрэв. Бор Чинбаа хоёр «арын албаныхнаа»
буух газар нь буулгаж тохижуулж орхиод, бугын хөдөлгөөн ямар үедээ
байгааг мэдэхээр хоёр тийш явжээ. Буурал хөвч дотор тэр хоёр ингэж
явахдаа юу эс үзсэн гэх вэ! Бугын ихэр хөөрхөн иль эхээ бараадан
хөөцөлдөн тоглож байхыг үзэв. «Согоог хараад байсан чинь, өөдөөс минь
бас мэлийтэл хараад би хоёр ийм л нялх амьтныг хөлий нь дөрөөнд хүргэж
ядаж явна. Эднийг өсгөж бойжуулах гэдгийг тийм амархан гэж санана уу! Огт
тиймгүй шүү! Шилүүс хаа хярчихаад, яах гэж байгаа бол гэж сэтгэл зовно.
Чоно бас хаанаас хар амлачихаад гэтэж айсуй бол хэмээн айна. Гэтэл нөгөө
хөглөгөр хүрэн амьтан мөн хаанаас баацганаад ирдэг бол гэж эмээнэ. Сэтгэл
тайван байх цаг тун ч ховор байна шүү» гээд бүлтгэнэсэн хоёр сайхан хар
нүднээсээ бөөн бөөн нулимс унагах шиг санагдсанаас нь хойш би согоо руу ч
буу чиглүүлж чадахаа байсан» гэж Сандаг өвгөний хэлснийг Бор өнөөдөр
ингэж явахдаа ёстой түмэн үнэн үг байна гэж дотроо бодов. Орой болж шурууд
тус тусынхаа хоноглодог модны оройд ирж суув.
Шувууг нар унахтай уралдан хонох модныхоо орой дээр ирж суудаг болохоор
хүмүүс эрт унтдаг гэж бодно. Үнэнийг хэлбэл шувуу тийм эрт ирж суунгуутаа
унтдаг ч амьтан биш. Модны хамгийн торгон орой дээр шахуу хоноглож байгаа
дулаан цагийн шувуу эрт унтвал ч унтаж болох л доо. Гэвч тийм эрт унтахгүй.
Шувуу зөвхөн хар амиа ч бодохгүй. Шувууны амьдрал ойн бусад амьтны
амьдралтай ил далд олон талаар холбоотой. Унтахаас урьд холоос, ойтоос
ямар аюул, хаана ирчихээд байна. Аль эсвэл айвуу тайван шөнө болох ч юм
болуу! Хэрэв ямар нэгэн юм болмоор бол өнөөх хэл мэдээ өгдөг нөхөд маань
хаа явна. Шөнө тэнгэр ямар байх нь вэ! Салхи, бороо, шороо юу болох нь вэ!
Энэ бүгдийг бүгдээс илүү, түрүүн хардаг нь шувуу шүү дээ. Шувууд ингэж мод
модныхоо орой дээр чуулж байхад Чинбаа нөхөд дээрээ ирэв. Бор ёстой
шар шувуу ч юм харамгүй тас харанхуй болсон хойно нүд нь орой дээрээ
гарчихсан ирэв. Борд юу тохиолдоо вэ? Бор хөвчид ёстой хачин юм үзжээ.
Хөвч дотор хүний байран суурин тохитой сууж буй байр оромж олжээ. Тэр
оромж нь одоо ч хүнтэй байгаа ажээ. Зүгээр ч үгүй хоёр хүн байх бололтой
гэнэ. Ор нь, дээл хувцас нь, унд хоол нь тамхи шүдэнз нь, хутга шөвөг нь,
зарим буу зэвсэг нь ч байна гэнэ. Оромжны хажууд зун хайлдаггүй өнждөг мөс
ашиглаж цохио хадны ёроолд байгуулсан зоорь байгааг үзжээ. Тэр зоорь
дотор бугын зөндөө цусан эвэр. ясан эзэр, чив, сүүл, засаа, хүдрийн заар
гахайн хүдрийн соёо, булга солонгоны арьс, шувуу, амьтны борцолсон мах,
хатаасан шинэ мах, савласан өөх, хатааж хураасан арьс хөрс байна гэнэ.
Тогоон дээрх цай нь бүлээвтэр байгааг бодоход оройхон хоол хийж идээд
явсан бололтой. Бор гөрөөсний эврээс өлгөсөн хутганы хуй Борын сэтгэлд нэг
л хачип эргэлзэл төрүүлж гэнэ. Тэр хуйтай хутгыг хүн зүүж явахыг үзсэн үү,
зах дээр хүн худалдах гэж явсныг авах санаатай сонирхон үний нь асууж
байлуу! гэж элдэвлэн бодсоноо ярив. Энэ хачин учрал хүмүүсийг бүр этгээд
бодолд оруулав. Нэгийгээ буцааж сум-нэгдэл рүү хэл хүргэх гэхэд газар хол,
явдал нь их. Энд нь учры нь олоод тэр хүмүүсийг баривал яах вэ! Яаж барих
вэ, чухам барьж дийлэх үү, үгүй юү! Амь нас алдах хэрэг гарвал яана. Ямар
ч байсан тэдний учрыг олохгүйгээр буга буудаж болохгүй боллоо. Тэдэнд
сэжиг сэдэв өгвөл ёстой алдах нь тэр! Өглөө хүртэл тус тусдаа бодохоос
гадна шөнө сэргэг сэргэлэн унтах хэрэгтэй болов. Нохойгүй гарсандаа
харамсав. Чинбаа тэднийг отож гэтэж хэн болохы нь ямар зэвсэгтэй, хүч
чадалтай хүмүүс болохы нь мэдье. Тэгээд дөнгөмөөр бол шууд үзэлцье гэв. Бор
нүдэнд танил тэр хутганы хуй, хэний хутганы хуй вэ! Арай үүр сүүлт цагаан
морьтынх биш байтаа гэж бодож эхлэв. Тэгвэл чамайг даа!.., Чамайг даа..
Чамтай даанч ингэж нэг учирмаар юм даа. Чиний тухай мэдэх газар мэдэж
байгаа. Ганцхан чамайг юу хийж явааг чинь лав мэдэж гарын чинь бугуйн
дээрээс олон явдал хийхгүй, ганцхан удаа л хатуу гүүвц шиг хав хийтэл зуух л
дутаад байгаа юм шүү дээ... гэж бодож хэвтэв.
Өглөө эрт Бор Чинбаа хоёр ойн гүнд шүтлэж бугласан тэр амьтанцарууд
үүрэндээ байгаа эсэхийг мэдэхээр явав. Тэр хоёр явсаар нилээд дөхөж очиж
морио бөхлөн уяад буугаа барин цаашлав. Аадар борооны дараа ойн цоорхойд
гэв гэнэт газрын хаанаас ч юм бэ гараад ирсэн сүрэг буга руу мярайж яваа
юм шиг тэр хоёр, хөлөө ёстой зөөн тавьж явав. Өдий үед ойд явахад хүн
өөрөө л гэнэ алдаж анир чимээ гарган цаад юмандаа сэжиг эс
авахуулчихвал ч уг нь тун аятай үе ёстой мөн билээ. Тэр хоёр дөхсөөр
байв. Гэтэл юу үзсэн гэж санана даа! Оромжны үүдэнд чулуун тулганд
баавгай шиг нүсэр том биетэй эр гал түлэх гэж тонголзон авай. Удсангүй
хуурай мөчир шажигнан шатаж гал дурэлзэн асахад тэр эр жижиг цагаан
тогоонд хоносон цайны шавхрууг цацаж шаары нь но гоо таслан арчаад ус
хийж цай үйв. Оромж руу ороод гарч ирэхдээ ястай мах барин зулгааж
нүцгэн цээжээ тас няс алгадан утаанаас зугадан тулганыхаа зүг зүгт
балтганан гарч байв. Оромжны цаахна талд хэрээтэй хоёр морь харагдав.
«Буурал хөвчийн буяныг ёстой нэг бүхэл хахлаар нь ходоод руугаа шидэж
байнаа!» гэж Чинбаа өгуүлсэнд «Ямар бүдүүн голио вэ! Бид хоёр шиг юм
нэг гары нь ч дийлэхгүй юм байна» гэж Бор өгүулэв. «Үүнийг дийлж ядаад
байхдаа яадаг юм. Гэдэс рүү нь ганцхан хүчтэй өшиглөөд гэдэргээ харан
тэрий буухад нь модон дээрээс үсэрсэн шилүус шиг буугаад, хүлээд хаячихгүй
юү!» гэж Чинбаа өгүүлэв. «Ээ мэдэхгүй өвгөн минь, манайд бас ийм бүдүүн
голио байдаг байнаа, Хөвчид ийм бузар ажил хийж яваа амьтныг тийм
амарханд үзэж болохгүй дэг шүү! Юм яаж мэдэхэв. Ер нь буцаж сум-нэгдэл
руү хэл өгсөн нь өлзийтэй бус уу?» гэж Бор өгүүлэв. «Тэгж ярихгүй хө, үүний
цаана нь ямаршуу шулам байгааг мэдэх хэрэгтэй. Цаана нь хоёр морь
байгааг бодоход лав нэгийн зэрэг хүн бас бий. Эд харин яагаад хоёрхон
байгаа юм бэ! Хөтөлгөө юмуу, ачаа хөсөгний морьд гэж бас баймаар юм» гэж
Чинбаа өгүүлэв. Цай оргин буцалсанд бүдүүн эр зулгааж байсан махаа цааш
нь шидээд цайгаа самрах шанага авахаар оромж руугаа орсноо төдхөн мөн
нэг мах зулгаан гарч ирээд цай самрав. Муухай амьтан ичиж зовохгүй
цайныхаа дээжийг цацаж байв. «Дондивоо хө босноо хө! Цай боллоо.
Цайгаа халуун дээр нь ууж аваад хөдлөнөө хө...» ГЭХ нь тэр! «Эс хэлж үү,
өнөөх муу гуриа хөх Дондив чинь энд ирээд үүрлэчихсэн байдаг байна шүү!
За даа, чамтай ч нэг амар мэндээ мэдэлцэх цаг болж дээ. Чамайг би дуртай
мэхээрээ дороо хийж чадах юм шүү. Харин гай нь таарвал түрүүлээд л суманд
чинь өртөж мэдэх юм» гэж Борыг өгүүлэхэд «Чи муу Дондивтоо эр бар л болж
чадвал би энэ бүдүүн голиог яагаад ч гэсэн няц гишгэж чадна» гэж Чинбаа
өгүуллээ. Оромжоос Дондив чөрийсөөр гарч ирэв. «Яг мөн... Дэлдэн Жодовын
чөргөр Дондив гэж үнэгэн хамартай, чонон нүдтэй, юм бүхнийг хэзээний отож
гэтсэн, орчлонгийн хамгийн булай эр! Тэр хараа! Нойрондоо ханасангүй.
Эрүүгээ заатал эвшээж байгаагий нь...» гэж Бор өг үүлэв. Дондив цаашаа
модны цаагуур орчихоод буцахдаа горхин дээр гар нүүрээ угаав. Хөл нүцгэн
учир дэгдэгнэн явсаар оромж руу оров. Удсангүй тэр хоёр, чулуун тулганыхаа
хажууд тухлан суугаад идэж уув. «Яс горьдсон нохой шиг энэ хоёрыг ингэж
харж суугаад яадаг юм бэ. Оромжий нь халхалж очоод буу тулгаад баривал
болоо бишүү!» гэж Чинбаа өгүүлэв. «Барих барих л гэнэ чи. Боож үхэх бор
шидмэсгүй явж юугаараа энэ хоёрыг боох гээ вэ чи! Бид хоёрт энэ хоёр
урьдаар хүлэх юмаа бэлдэж өгөх үү? Адгаж яарах хэрэггүй, тэвчээртэй
хүлээж хаашаа болохы нь харъя. Нэг нэгээр нь л баривал зүгээрсэн. Энд
ингэж тухласан улс мөддөө явна гэж лав байхгүй. Буцаад, шөнө халуун
нойрон дээр нь цөлөөрөө ирж буувал яана...» гэж Бор өгүүлэв. «Морьдоо
дэндүү хол орхижээ дээ... Ер нь морьдоо дөхүүлдэг тэрэг. Чи гүй, морьдоо
дөхүүлээд ир! Би энэ хоёрыг хараад сүуж байя» гэж Бор өгуүлсэнд «Эдвийг
хараад сууж байхдаа яадаг юм бэ, хоёулан явъя» гэж Чинбаа өгүүлэв. Гэтэл
нэг морь нь холхон янцгаах сонсогдов. «Хүүшээ цаана чинь миний морь
янцгаалаа. Баавгай ирж яваа юм байна. Гүйеэ!» гэж Бор өгүүлэв Морь
янцгаах чимээгээр хоёр хулгайч тогоотой цайгаа авч гал дээрээ асгаад юмаа
хам хум хамхин оромж руугаа чихэлдэн орж хувцас хунараа омсөх зуураа:
«Хаана морь янцгаав?», «Анчид л яваа байх», «Наашаа ирнэ гэж мэдэх үү,
түүгээрээ тэнээд өвгөрнө гэж бодох уу», «Хүн ирвэл яана, эс ирвэл яана?
Саяын морь дахиад юунд үл янцгаана вэ!» хэмээн элдэв асуудал нэг нэгэндээ
тавин эргэлдэж шуугиж байв. Бор Чинбаа хоёрыг морьд дээрээ гүйж хүрэхэд
ойртож ирсэн хөвчийн хүрэн баавгай хүний бараа хүйтэн зэвсгийн үнэрээр
цааш болов. Бор Чинбаа хоёр морьдоо хөтлөн саяынхаа газар ирвэл хоёр
хулгайч. бас морьдоо эмээллээд буу зэвсгээ гарган тавьж мордон явзхад
ззхжээ. Тэр хоёр оромжныхоо үүдэнд гүнгэр гүнгэр ярьснаа, мордож хамтдаа
цааш одов. Бор, Чинбаа хоёр тэднийг бараадасхийн нилээд явтал бүдүүн эр
эргэж оромж руугаа давхив. Дондив цаашаа гэлдрүүлэв ; «За энэ цэлцгэр
голио оромжиндоо ямар нэгэн үнэ цэнэтэй юмаа мартжээ. Үүнийг энд нь
нухдаг хэрэг. Тэгээд...» гээдЧинбаа мориныхоо амыг эргүүлэхэд Бор дагав.
Бүдүүн эроромжныхоо гадаа ирж, морио сул орхиод ийш тийш харснаа оромж
руугаа оров. Чинбаа эмээлдээ явсан урт сураа авав. Тэр хоёр модон дотор
морио орхин оромжийн үүдэнд ойртон ирэв. Бүдүүн эр ваадантай юм барин
гарч иртэл Чинбаа түүний дээр гялсхийтэл бууж амы нь атгах мөртөв нуруу
руу пь ганцхан өвдөглөөд гэдрэг нь нам унаган дарав. Хоср залуу бүдүүн
эрийг ноцолдсоор агаад хайрдаг бол т о л н ь х ү л ж а в а в . М о д о н д о т о р
Б о р ы н м о р ь хүр хүрхийтэл үүрсэв. Дондив үүнийхээ араас эргээд ирж явах
шиг байна, Наадахаа чирээд оромж руу ор! Би мод руу орлоо» гээд Бор
гүйн одон. Дондив давхин ирснээ модон дотроос морьтой хүн гарч ирэх
чимээгээр морио эргүулэн. Дондивыг мод руу шурган ороход Бор араас нь
нэхэн одов. Дондивын морь, эиэ хөвч дотор хаагуур яаж явж болдог зам
байдгийг «таван хуруу» шигээ мэддэг болохоор жолоо эргүүлэхийг
хүлээхгүй ийш тийш үргэсэн тураг шиг ойлон цойлон одож чөргөр Дондив
түүний нуруун дээр зөвхөи үсэрч ойчихгүй л явах үүрэгтэй мэт байв. Аюултай
цаг болоход амиа аргалан гарч болох зам хаа хаагуур гаргасан байхаа
Дондив сайн товлож тогтоосои бололтой. Өөд уруу, хүнд бэрх зам, өтгөн
шингэн ой ширэнгэ элдэв газар, цочмог амь дүйн давхисаар хоёр морины
аль алъ нь сульдаж байх бололтой, Дондив тэр жилийнх шиг шулуухан
шуугин одох хөтөл гүвээ бараадахгүй, хөвч дотроо ийш тийш мурьж байгаа
нь нэг л учиртай. Энэ хооронд Дондив, Бор луу хэдэн удаа эр гэж буудав.
Бор, саарал морио мэднэ. Саарал морь ч эзнээ мэднэ. Бор, саарал морь
хоёр Дондивыг морьтой юутай нь сульдуулж сумаа дуусахаар дээр нь
шууман шонхор шиг буух гэсэн нь нэг л бүтэмжгуй болох тийш хандав.
Саарал моринд ямар үл мэдэгдэх зүйл тохиож буйг бүү мэд! Юу ч л гэсэн
явдалд нь саарах янз оров. Бор тонгойж мориныхоо дал дээр алгадаж,
хоёр нүдний нь хөлсийг арчив. Энэ нь «Чи ядарч байвал нэг л удаа буй
хүчээ шавхан ухасхийгээд өг. Би түунийг ялахдаа мориноос нь салгаад
авъя» гэсэн дохио болохыг мэдээд саарал морь ухасхийв. Бор, Дондивт
дөхөж очоод морий нь буудан унагав, Буун дуугаар Борын саарал морь зог
тусав. Дондив зөөлөн газар ойчсон тул гойдын юм болоогүй юм байлгүй,
буугаа шүүрэн дааш гүйв. Бор мориноосоо үсрэн буухдаа, хадам аавынхаа
өгсөн гурын хүзүүгээр хийсэн шар суран бугуйлыг эмээлээсээ суга
татан мөрөндөө углаад мориныхоо цээж рүү хэд алгадав. Эзэн хүнийг цээж
рүүгээ ингэж алгадахад саарал моринд нэг л аятайхаи байдаг бололтой нүд
сэргэн иржээ. Түуний гадна Борын ийнхүү алгадсан нь «Болж өгвөл надаас
хоцролгүй дагахыг бод!» гэсэн дохио байв. Бор, Довдивын гүйн одсон мод руу
оров. Борын саарал морь, Дондивын морин дээр очив. Ойн хулгайчийн
моринд онцын аюул болсонгүй. Сум түүний нэг хөлийн шилбийг лавхан
шөргөсөи учир тэртээ тэргүй сульдаж явсан морь арга буюу бүдчин уна жээ.
Ядарсан хоёр морь «танилцах» ч гэсэн үү «үер хэх» ч гэсэн үү, ус хөлсөө
гоожуулан, ааг амьсгаа болон хушуу нийлүүлэн нэг нэгийгээ үнэрлэснээ,
гэнэтхэн унагалдан өшиглөлцмөөр болов. Адгуус амьтны авир арапшин
гэдэг мөн ч хачнаа. Борын саарал морь «За энэ марзан тоглоомоор ч юу
хийхэв, Өнөөх, муу эзнийхээ араас барааддаг хэргээ» гэсэн аятай шууд
алхан одсонд Дондивын морь түүнийг мөн даган гэлдрэв. Үнэндээ ч хоёр
морь ийнхүү нэгийгээ бараадахгүй бол хөглөгөр хөвчид юу ч учирч мэдэшгүй
ээ. Хоёр адгуусны сүр, нэг араатанд бас өөр шуү. Хөвч дундуур Дондив амиа
тээн байдаг чаллаараа гүйж байхад Бор түунийг гэзэг даран нүд салгахгүй
хөөж байв. Үнэндээ ч өчүүхэн цалгардвал Дондивт шоглогдох нь гарцаагуй:
Дондив мөн хэдэн удаа Бор луу буудлаа. Түуний буугийн сум Борын чихний
дэргэдүүр шүнгэнэн өнгөрсөн удаа бий. Дондивт Борыг буудаад унагачих агшин
гарах нь ч гарсан. Гэвч Дондив, Борыг нэгд таниагуй явав. Хоёрт гэвэл нэгэн
удаа ялт хэрэг хийсэн нь илэрч байхад, дээр нь хүний амь нас бүрэлгэсэн
хэрэг нэмэгдвэл энэ хорвоод амьтай голтой үлдэхэд бэрх болно гэдгээ
мэдэхтэйгээ явав. Дондивын ингэж амь тавин гүйж яваагийн гол нь гэвэд яаж
ийгээд баригдахгуй мултраад гарчихаж болно гэж итгэсэндээ байсаи юм.
Дондивыи гуйхэд хувцас хунар өвөр түрийд байгаа юмс нь хупдэрч зарим
юмаа сэмхэн ийш тийш шидье гэтэл өөрт нь дав даруй хаячих юм бас
гарсангүй. Ой дундуур туулай шиг бүлтчин гүйсээр чадал саарч эхлэв.
Нэхэж яваа хүнийг харахад хөвчийн хөх чоно шиг, ер эцэх цуцах шинжгүй
харагдах нь Дондивт аймшигтай санагдав. Үнэндээ Бор ч, чоно зууснаа
алдвал гуриатаж үхнэ гэлээ гэгчээр, хөөсөөр явах ажээ. Дондив яаж ийгээд
баригдахгүй мултраад гарчих юмсан гэдэг горьдлого аягуй бол тасрах нь
гэдгийг ойлгов. Барлгдахад хүрвэл буудаад унагачихад хэн мэдэх юм бэ гэдэг
хар бузар санаа ч орж ирлзэ. Ой мод шингэрсээр ус шавар болсон газар луу
орж ирэв. Амгалан тайван байдаг нуга намаг газрын элдэв шувуухайнууд, дуу
чимээ болон нисэн шуугин, эргэн буун бужигнаж гарав. Дондив шавар
шавхай руу шахагдан орж ирэв. Дов сондуулын орой дамжин гуйсээр эцэст лаг
хар шавартай газар хүрлээ. Лаг хар шавар дундуур туучин цааш гүйтэл намаг
бамбалзуур болон хөл шигдээд гүйхүеэ бэрхтэй болов. Үунээ цааш гүйх газаргүй
болж мэдэх нь Хөөж яваа хүнийг эсэргүүцэхгүй бол баригдах нь гарцаагуй
болов. Борыг буудав. Бор мөрөө атган доошоо намсхийн суув. Дондив замгаа
татаж узэв. Хүхээнд нь сум алга. Сум дуусчээ. Хичнээн тээр санагдаж
байсан боловч хаяхгүй гэж бодож явсан дайзтай сум хаа, хэдийд
хаягдсаныг бүу мэд. Хөөж яваа хүн нь ойртон айсуй. Шархадсан мөрөө эруүл
гараараа даран явна. Хөөж яваа хүн нь бүр ойртон ирсэнд лавлан харвал
Бор байв. Нэг нутаг усны сайн таних хүн. Зүгээр ч үгуй, саарал мор ь нь
хулгайлж явсны нь яана. Хулгайгаар буга алж яваад бас л Борд хөөгдөж
явсан. Одоо мөрий нь буудаад шархдуулчихаж... Цус нь цамцы нь нэвтлээд
цагаан цамц, нь хэсэг газар толборон улайж байдаг. Борын нүд огт
цанчрахгүй дүрлийн хөшсөн бололтой, Уур хилэн нь шархтай биенд нь
багтаж ядан айсуй бизээ. Бууны ам аймшигтай харлан харагдах нь бүр
аймшиг. Ер нь Бор хэмээгч Дондивт тэр чигээрээ бөөн аянга цахилтаан ниргэх
гэж айсуй санагдав. Өчнөөн жил хот хөдөөг завсардуулан амьдрахдаа үзээгүй
юмаа ийнхүү ганцхан өдөр үздэг байжээ. Борын хүрлэгэр царай өөд дахин
харж чадахгүй нь. Гэнэтхэн муухай орилоод буугаа дэмий чулуудав. Намаг
бамбалзуур дундуур туучин гүйх гэтлээ ёрын муухай хар намаг руу өөрнйн
зрхгүй орлоо. Амьтай голтой юм сорж үзээгүй байсан үмхий намаг Дондивыг
доош нь аажим хөхөж эхлэв. Яаж тийчлээд ч хөлд тулах юм алга. Сарвалзах
тусам л доош болно. Дондив «Амь авар! Амиа! Амь!... Үхлээ... Үхлээ...»
хэмээн муухай бархиран өвдөг өнгөртөл намаг руу сорогдон мөн сарвалзан
зүтгэн байхад Бор «Би хүн аллаа!» гэж айн сандарч яах ийхээ мэдэхгүй
балмагдан байснаа гэнэт мөрөнд өлгөөстэй шар суран бугуйл нүдэнд үзэгдэн,
түүнийг шархтай мөрнөөс мултлан авч Дондив руу чулуудсанд сарвалзан
доошоо болсоор байгаа Дондив бугуйлыг мөрөөрөө хийгээд «Тат дүү мииь?
Татаач дүү минь! Бушуул! Бушуул! Үхлээ! Үхлээ! Бор-оо! дүү минь! Дүү минь!
Намайг авраач! авраач!...» гэж орилсоор байв. Бор бугуйлын үзүүрийг биендээ
ороогоод хойшоо сууж Дондивыг чангааж эхлэв. Гэвч намгаас Дондивыг
гаргах чадалгүй болсон байв. Сордог хар намаг сульдаж ядарсан Бор хоёр
Дондивыг дундаа хийгээд яг таг мэлийж хоцров. Энэ маягаар мэлийсээр
дахин цөөн минут өнгөрөхөд хүрвэл Дондив намаг руу шингэхэд ойрхон
болов. Бор «Би хүн аллаа!» гэж айхдаа Дондивыг чангаасан чигээр хөшөө мэт
мэлтийгээд хөшиж хоцров. Морь унагалдах сонсогдов. Бор цочин үргэж харвал
саарал морь нь айсуй «Гурий, гурий!» гэх гэсэн чинь дуугарсангүй. Хөлийн
дорхи уснаас гараар утган аманд хийж хоолой чийглэн «Гурий, гурий!» гэж
осолгүй л нэг дууграв. Сордог хар намаг, Борыг улам чангаагаад байх шиг
санагдах тусам айдас хүрнэ. Морь нь хүрч ирэв. Бор бугуйлаа жаахан
султган арай чуу зүтгэсээр мориндоо мордож бугуйлаа давшуурлаад Дондивыг
зугуухан чангааж эхлэв. Гурын хүзүүгээр хийсэн шар бугуйл сунан нарийссаар
арай л тасрахьн наагуур Дондивыг мангас шиг хар намгаас хулхийтэл чирч
гаргав. Бор эргэж харах зүрх, чадал байсангүй. Дондивыг тэр чигт нь чирсээр
шавар шалбаагаас холдов. Морь зогсов. Бор арай ..хэмээн буув. Салгалан
Дондив дээр очвол Дондив ухаан алдсан байв. Хоёр гутал нь намагт
«олзлогджээ». Аз болохдоо гуталтай байсандаа ч намгаас гарсан байж болох
юм. Намаг түүнийг бүслэхүйгий нь өнгөртөл хөхжээ. Намгийн хөхсөн хэсгээс ой
гутам муухай үнэр ханхалж байв. Шар суран бугуйл Дондивын биенд бараг
далд ортлоо шигдсэн байв. Бор Дондивын дэргэд ирж суув. Ядарсан,
шархадсан, айсан нь хослоод Борын ухаан балартжээ...
Алсалсан аглаг хөвчид улс, ард түмний хэн ч халдашгүй үнэт баялгийг
цөлбөж явсан хоёр хулгайч ийнхүү баригдав. <Шунал ихэдвэл шулам
болдог. Тэгж шулам болсон хүний хувь ерөел яаж дуусахыг та нар
удахгуй үзэх байлгүй» гэж өвгөн Сандагийн хэлсэн нь чухам ийм учиртай
үг байжээ. Үнэндээ ч эх орон, ард түмэидээ хар элэг гаргасан хүн,
соромхой хар намагт залгигдахаас өөр замгүй болдгийг Дондив ч
«үндсэнд нь» үзүүллээ л дээ. Гурын хүзүүгээр хийсэн шар суран бугуйлыг,
ан гөрөөний үед биеэсээ битгий салга! Чамд хэрэг болно гэж өвгөн
Сандагийн дахин дахин хатамжлан захиад байсан үг нь үнэндээ ч ийнхүү
хэрэг болж Дондивыг хар намгаас «аварчээ»
Хоёр хулгайчииг хүргүүлэх, Борын мөрний шарх гайгүй болохыг харзнах
гэсээр байтал хэд хоног өнгөрөв. Өвгөн Сандаг хоёр залуугийн замд ийм
олон хоногийн саад тотгор гарна гэж яахин мэдэх билээ. Тэгээд гагцхүү
өөртөө бугын шинэ цус яг хэрэгтэй болох өдөр цагийг тааруулаад
явуулчихсан чинь нэгэн үеийн осол болжээ. Бугын шинэ цус хэрэгтэй цагтаа
ирсэнгүй. Сандаг өвгөн ухаан санаа саруулхан, бие сэтгэл төдий л
шаналгаагүй тайван хэвтсээр нэгэн өдөр хажуугийн хүмүүсийн огтьн санаандгүй
байхад үүрд нойрсчихлоо. Бугын шинэ цус хэрэгтэй өдөр нь ирж чадахгүй
болсны шалтгааныг хүмүүс Сандагт хэлээгүй боловч чухам яагаад ирж
чадаагүйг Сандаг өвгөн зүрх сэтгэлээрээ яг таг мэдэж байжээ .Тэр ч байтугай
Сандаг өвгөн, нас барахынхаа өмнөхөн «Одоо буга... битгий ...хэрэг... үгүй...
Борд... Түр-гэн хэл. . хүргэ!...» гэжээ.
Өвгөн Сандаг нас барж хэрэг явдал нэгэнт ийнхүү зүйл дууссан учир Бор
Чинбаа нарт яаран хэл хүргэх хэрэгтэй боллоо. Өөрөөс нь өөр хүнийг нуруун
дээрээ гаргах дургүй шувуун саарал морио унаад Дулмаа буурал хөвчийн хар
замаар нисэн одлоо. Нэг талд хайрт аав нь сэтгэл зовоож, нөгөө талд халуун
ханьд нь аймшигт явдал, хачин учрал тохиолдож хоёр тийш иь зовон шаналж
байсан Дулмаагийн сэтгэл санаа одоо нэгэнт нэгэн зүг хэлтийсэн учир ийнхүү
ниссээр Бор Чинбаа хоёрын бугад явсан буурал хөвчид хүрчээ. Дулмаа хөвч
дундуур жирийлгэсээр байв. Бор Чинбаа хоёр өвгөний маш нууц аминчлан
захисан чухам тийм буга, мараанд ирж буй олон буга дотор суналзан орж
ирэхийг хүлээн, буугаа яг хараалчихаад бугаа унагангуут хүрч очин хэрэглэх
юмаа гарын дор бэлэн болгочихоод сууж байв. Бор Чинбаа хоёрын хүлээсэн
буга, мараанд ирсэн олон буга дотор суналзаад ороод ирэв. Бор буугаа яг
хараалтал, газрын цээжийг нүргээсэн хачин чимээ ойртон айсуй шиг
сонсогдов. Чинбаа энэ чимээг бас сонсчээ. Борын байдал хачин болж: «<Энэ
чинь юу вэ? Морин төвөргөөн!... Морьтой хүн довтолгон айсуй бишүү. Дулмаагийн
саарал морины хөлийп чимээ арай биш байгаа даа!... Дулмаагийн минь саарал
морины туурай мөн шиг байх чинь вэ! Энэ ч нэг жиг боллоо. Арай... аав... муу
аав минь!...»
Нээрэн яг тийм явдал болжээ. Өвгөн Сандаг нас барж буга унагах
хэрэггүй болсон учир Дулмаа хэл хүргэхээр иржээ. Буурал хөвчийн тэр нэгэн
олноос онцгой халиун буга өтгөн сүргийнхээ дунд орж ирэн сэтгэл амар хужир
мараа долоочихоод Бор, Чинбаа, Дулмаа гуравт ямар нэгэн нууц далдын юм
огтхон ч санаагүй янзтай буурал хөвч рүүгээ аажуу тайван алхлахдаа байн
байн зог тусч эргэн эргэн харсаар одов.
Буга ер нь туйлын сонор соргог амьтан л даа. Тийм дээрээс жаахан явснаа л
гэнэт гэнэт зог тусан эргэн эргэн харж явдаг зантай. Буга үнэхээр хянуур
зантай сайхан ч амьтан шүү!

Төгсөв
1974 оны 1 дүгээр сарын 22 Сөгнөгөр

You might also like