You are on page 1of 6

Зар сурталчилгаагаар бүтээгдэхүүнээ борлуулж чадна гэдэг нь сайн болсон

охинлуугаа нүд ирмээд өнгөрөөхтэй л адил зүйл юм гэж би хувьдаа боддог.Хэн ч


байсан нүдээ ирмээд өнгөрөөхгүйтэй адил зар сурталчилгаа ч бас хэрэглэгчдийнхээ
тодорхой хувийг нэг л удаагын үйлдлээрээ алдаж байдаг.Тиймээс утас, телевиз, интернет
ашиглан хуваарилалтын шууд сувгаар хэргэлэгчидэд бага зардлаар бүтээгдэхүүнийг
хүргэх шууд маркетингийн үр нөлөөг маркетингийн ажилтнууд зөвөөр үнэлэх болсон нь
сайн болсон охиныхоо талаар илүү дэлгэрэнгүйг мэдсэнээр түүнтэй хэрхэн зөв харьцаж
байгаатай адил үр дүн бүхий зүйл юм.Зөвхөн зар сурталчилгаагаар хэргэлэгчдийг татаад
бүтээгдэхүүнээ борлуулна гэсэн хуучны стратеги одоогийн ямар ч маркетингийн
менежрүүдийн хувьд үеээ өнгөрөөсөн стилийн дуугаар сонсогчидыг залхааж байгаатай
адил төстэй санагдах болжээ. Хэдийгээр шууд маркетинг нь олон давуу талуудыг
харуулах ч цаг хугацаа их шаарддаг. Форд компани 30000 хэргэлэгчдийнхээ хувийн
мэдээлэлийг өөрийн корпорацийн архивт байршуулахад бага ч биш хугацаа, ажил
зарцуулсан гэдэг нь энэ нь цаг ашиглалт үнэхээр авна гэдгийг харуулж байна. Мөн та гар
дээрээс бүтээгдэхүүнээ худалдан авдаггүй шинж чанар нь худалдан авалтын эрсдэлийг
зарим талаар төрүүлмээр.Е-бей вебийн нэгэн хэргэлэгч тухайн сайтаас шинэ процессер
авсан боловч түүний гар дээр ирэхэд хуучин ажиллагаагүй процесс байсан нь бас нэг
зүйлийг өгүүлнэ.Таньд дуудлага болон шуудан ирэх боловч таний хувийн бус
бүтээгдэхүүнээ сурталчилчилан танилцуулсан илгээмж нь хэргэлэгчдийн ая тух таатай
байдалтай бас л холбогдмоор.Үүний нэгэн энгийн жишээг дурдахад 60,70аад оны үед
АНУ-д утасны дуудлага хийн бараа бүтээгдэхүүнээ санал болгон худалдах үйл ажиллагаа
ихээр явагдах болсон нь олон нийт төдийгүй засгийн газрын эгдүүцлэлийг ихээр
төрүүлснээр цаашид АНУ-д энэ маягын шууд маркетингийн үйл ажиллагааг хориглох
шийдвэр гаргахад хүргэжээ. Түүнчилэн таний цахим шуудангийн хаягаар байнга ирдэг
спамууд, болон бараа санал болголт нь уг жишээтэй адил хэмжээнд яригдах асуудал.

Мэдээлэл харилцаа хөгжисөн 21-р зууны босгон дээр амьдарч буй та бидэнд утас,
интернэтгүйгээр өдөр тутмын амьдралыг төсөөлөхөд бэрх билээ.Үйлдвэрлэл технологийн
өндөр хөгжил нь хүмүүсийн харилцаа холбоог сайжруулахад ихээхэн үүрэг гүйцэтгэж,
бидний үнэт цагийг маань хэмнэхэд чухал ач холбогдолтой гэж хувьдаа бодож явдаг
боловч та бүхний ихэнхи нь үүнтэй санал нийлнэ гэдэгт би итгэж байна.Үүнтэй
холбогдуулан өнөөдөр бидний өмсөж, зүүх, эдлэх, хэргэлэх, уух, идэх гэх бүхий л
хэрэгцээг маань илүү чанартайгаар ба хэмнэлттэй мөн ухаалгаар олж авахад
бүтээгдэхүүнийг хэргэлж буй хэрэглэгч та бүхэн болон үйлдвэрлэгч, компаниудад шууд
маркетингийн нөлөө чухал ач холбогдолтой болжээ.Бид бүхэн өдөр тутмын амьдралдаа
үүний үр нөлөөг мэдэрсээр л байна.Зурагтаар бүтээгдэхүүнээ хэргэлэгчидэд шууд
борлуулж буй олон нэвтрүүлэг, мейл хаягаа шалгахаар ороход биддний хамгийн дургй
устгахыг хүсдэг спам, олон төрлийн купон болон санал асуулгууд энэ бүгд бол өнөөдрийн
шууд маркетингийн моделиудын бодит амьдрал дээр биелж буй жишээнүүдийн нэгээхэн
хэсгүүд гэдгийг та бид харж байна.Бид буюу хэргэлэгчид, тэд буюу бүтээгдэхүүнийг
үйлдвэрлэгч нарт аль аль талдаа ашигтай шууд маркетинг нь орчин үед ихэээхэн
ашиглагдах болсон бөгөөд аль ч компанийн маркетингийн менежер,ажилтнуудын харцыг
булаах болжээ.Хэзээ ч бай хаанаас ч харилцаа холбооны үйлдлийн тусламжтайгаар
бүтээгдэхүүнийг худалдан авах нь хэргэлэгчдийн цагыг төгс хэмнэсэн давуу тал
юм.Хэргэлэгч гэлтгүй бараа бүтээгдэхүүнийг борлуулж буй нийлүүлэгчидэд ч цаг
хугацааны давуу талыг үүгсэдэг.Ихэнхи хэргэлэгчид завгүй байдаг болон тухайн
дэлгүүрлүү очиж худалдан авалтыг хийхэд хугацаа их шаарддаг тул интернет болон
утсаар захиалга өгөн хэргэцээгээ хангахад ямар ч айлын эзэгтэй таатай ханддаг ажээ.Энэ
нь эдийн засгийн алдагдсан боломжийн өртөгийн хэмнэлтийгхудалдан авагчидад болон
нийлүүлэгчидэд үүсгэдэг билээ.Хэргэлэгчидийн толгойг эргүүлэн, мунхруулах олон
туршилт ба үйлдлүүд зар сурталчилгаанд ихээр ашиглагддаг бол хувийн мэдээлэл дээр
тулгуурласан борлуулатын шууд процесс нь таны хэрэгцээг яг хангаж байх нөхцөлд бүрэн
тохирох үндэслэл болж өгдөг.Түүнчилэн энэ нь мэргэжилийн хэллэг нэр томьёо шаарддаг
энгийн биш бүтээгдэхүүнийг борлуулахад нийлүүлэгчидийн зүгээс онцгой ач холбогдлыг
хэргэлэгчиддэй шууд харьцсанаараа харуулдаг ба ингэснээрээ компаний ашиг тодорхой
хэмжээнд нэмэж өгч байдаг.Хүссэн бүтээгдэхүүнээ хүссэнээрээ захиалж худалдан авалт
хийх таатай нөхцөлийг хэргэлэгчидэд үүсгэж болдог. Худалдан авагч сонирхсон
бүтээгдэхүүнээ хүссэн хэмжээ, загвараар захиалах боломжийг гаргаснаар пүүсийн
эрэлтийг нэмэгдүүлэн хэргэлэгчидэд эрх чөлөөг олгон, таатай уур амьсгалыг
бүрдүүлдэг.Зар сурталчилгаа нь төлөвлөлт, шинжилгээ, зорилт болон бусад дамжлагуудыг
даван эцсийн байдлаар хэргэлэгчидийн нүдэн дээр цацагдах хүртлээ ихээхэн үйл
ажиллагаа шаардах ба төсөв мөнгийг ихээр зарцуулдаг.Хэдийгээр бүх хэргэлэгчидийнхээ
хувийн мэдээллийг цуглуулна гэдэг нь хугацаа ихээр шаардах боловч хэргэлэгчидээ зөв
ангилж, хэрэгтэй үед хувийн мэдээллийг авч тохируулах хэрэгтэй.Гэвч харилцаа холбоо
өндөр хөгжсөн өнөө үед бүх хэргэлэгчидээ судлах биш тэд нараас өөрсдөө өөрсдийнг нь
судлуулах аргазүй интернетийн шуудан хаягаар дамжуулан тухайн хүний хувийн
мэдээллийг хялбар байдлаар олж авч болно.Мөн телевизээр дуудлага худалаа явуулж буй
шууд маркетингийн чиг баримжаатай олон нэвтрүүлгүүд нь цаг хугацааг зөвөөр ашиглаж
буйн жишээ юм.Реклам зар сурталчилгааны уран сайхны болон хэтрүүлэгтэй байдлаас
ялгаатай, цаг хугацааг хэмнэн асар олон хүнд зэрэг хурдаар хүрэх боломжийг олгох ч
түүний стратеги, төлөвлөлт, сэтгэлзүй болон бусад хүчин зүйлсийг хийж гүйцэтгэхэд
хүмүүсийн хувийн мэдээллийг олж авсанаар тэдэнд юуг борлуулах шийдэлийг олдог нь
үүнээс ялгарах давуу тал.Хэрэглэгчидийг худалдан авалт хийхэд аюулгүй байдалыг хангах
нь шууд маркетингийн хувьд нэн тэргүүний асуудал.Дийлэнхи массыг авч үзэхэд
томоохон компаниуд ихэвчилэн шууд маркетингийн аргаар бүтээгдэхүүнийг борлуулах
болсон нь хэргэлэгчидэд итгэл найдварыг төрүүлсээр.Та борлуулагчтай биечлэн уулзахгүй
ч та түүний төлөөлсөн хэн нэгэн хүн болон техник хэргэсэлтэй харилцах учраас энэ нь
аюул багатай байдаг.Интернэтээр ч мөн албан ёсны сайтуудыг ашиглан худалдаа хийх нь
элбэг байдаг ба жилээс жилд өсч буй энэ худалдан авалтын хэлбэр нь улам баталгаатай
чанга болон чанаржиж байгаа.Жишээ нь та бидний сайн мэдэх Nike, Nba store, Lenove,
Toyota зэрэг компаниуд шууд маркетингийг ашиглан бүтээгдэхүүнээ хэргэлэгчидэд
хүргэж байна.Утасаар болон шуудангаар дамжуулан бүтээгдэхүүнийг борлуулах санаа нь
цаг хугацааг хэмнэх их боломжийг олгодог бөгөөд худалдан авагчидтай шууд харьцсанаар
илүү хурдан хугацаанд ойлголцож энэ процессийг түргэтгэж өгдөг.Мөн утасаар холбогдон
бүтээгдэхүүнийг ийнхүү борлуулах нь хэдийгээр хүмүүсийн дургүйцлийг төрүүлэх аястай
боловч хэрэглэгчидээ судласны үндсэн дээр тэдний мэдээлэл дээр тулгуурлан борлуултын
үйл ажиллагаа хийх бүрэн боломж компаниудын хувьд байна.

Өнөөгийн нийгэмд хамгийн хэрэгцээтэй гэгдэж буй гар утас, комьпютер, интернэт зэрэг
нь мэдээллийг дамжуулах хамгийн шилдэг аргууудын нэг болж үүнгүйгээр заримдаа
хэрхэн мэдээллийг олж авах болон өдөр тутмын амьдралаа төсөөлөхөд бэрх
болжээ.Маркетингийн менежрүүд энэхүү харилцаа холбооны техникүүдийг ашиглан
бүтээгдэхүүнийг борлуулах хандлагатай болсон нь эргээд шууд маркетингийн ач
холбогдол ихэсч, компаниуд илүү хэргэлэн зар сурталчилгаанд өгөх хандлагын хэмжээг
тодорхой түвшинээр бууруулж байгаагийн илрэл болох юм. Өнөөдөр зурагтаар гарч буй
дуудлага худалдааны олон нэвтрүүлгүүд, дэлгүүрүүдийн бүтээгдэхүүний тухай
танилцуулга, каталогиуд нь энэхүү жишээний илрэл болж хэргэлэгчидэд бүтээгдэхүүний
талаар илүү дэлгэрэнгүй ойлголт төрүүлж өгдөг.Энэ нь комьпютер болон нарийн
мэргэжлийн чанартай бараа бүтээгдэхүүнүүдийг хэргэлэгчидэд зөвөөр танилцуулахад
ихээхэн чухал ба комьпютерийн салбарт бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг Интел корпораци
өөрсдийн бүтээсэн микропроцессорынхоо бодит давуу байдлыг дэлгэрэнгүй байдлаар
хэргэлэгчидэд хүргэж чадсанаар зар сурталчилгаанаас илүү давуу талыг олгосон нэгэн
жишээ байдаг.Зар сурталчилгааг явуулах нь олон хүнд хүрч чаддаг боловч түүнийг
бүтээхэд гарах зардал нь шууд маркетингийн процесстой харьцуулахад асар их зардалыг
гаргана.Сүүлийн үед интернет, зурагтаар дамжуулан бүтээгдэхүүнээ борлуулах нь илүү
олон хүнд хүрч, сэтгэл ханамжийн баталгааг гаргаж болжээ.Хэргэлэгчидийн зүгээс ч мөн
үүнд хандах хандлага маш сайн болж байгаа нь үүний тод илрэл болж байна.Тиймээс
шууд маркетингийн хөгжил мэдээлэл технологийн хөгжилөөс шууд хамаарч байгаа ч нэг
хэргэлэгчид бүтээгдэхүүнийг хүргэх зардалыг улам л багасгаасаар байна.20-р зууны эхэн
үед биечилсэн борлуулалтын үйл ажиллагаа нь шууд маркетингийн хэлбэрийг орлож
байсан бол XXI зуун гарснаар биечилсэн борлуулалтаас илүүтэйгээр хэргэлэгчидийнхээ
хувийн мэдээллийг илүү сайтар гаргаснаар тэдэнд тохирсон бүтээгдэхүүнийг
нийлүүлснээр эргээд хэргэлэгчидийн зүгээс сайшаал, дэмжлэгийг авч нийлүүлэгчидэд
таатай уур амьсгалыг бүрдүүлснээр аль ч зах зээлд бусад компаниудтай өрсөлдөж чадах
нөхцөлийг бүрдшшлж өгдөг. Америкийн нэгдсэн улсд жижиглэнгийн худалдааны эргэлт
сүүлийн жилүүдэд дунджаар 3%-иар өсч байхад шуудан илгээмжээр хийгдэх худалдааны
эргэлтийн хурдац үүнээс хэд дахин илүү байгаа юм. Мөн интернетээр вебсайтаар
бараа захиалах тоо хэдэн арван саяд хүрч гүйлгээний орлого 73 тэрбум орчим долларт
хүрчээ. Мөн интернет хэрэглэгчдийн тоо 2001 оны байдлаар л гэхэд 100 сая байсан бол
одоо энэ тоо нэмэгдэж огцом өсч байгаа нь мэдээлэл харилцааны хөгжилтэй холбогдох
юм. Шууд маркетингийн энэхүү огцом өсөлт олон хүчин зүйлээс хамааралтай байгаа.
Хэрэглэгчийн талаар авч үзвэл интернет, гар утасны хэрэглээ өссөнтэй холбоотойгоор
илүү хялбар бараа бүтээгдэхүүнийг сонгох захиалах боломжтой болж байгаа юм. Үүнээс
гадна машинаар явахад зардал өндөр, замын бөглөрөл, машинаа зогсоолд тавих, цаг
хугацаа алдах, жижиглэн худалдааны үйлчилгээний чанар хангалтгүй, кассын урт
дараалалд зогсох зэрэг хүндрэлтэй талууд нь гэрт хүргэж үйлчлэх үйлчилгээ хөгжихөд
эерэг нөлөө үзүүлж байгаа юм. Харин байгууллагууд буюу бизнес эрхлэгчдийн хувьд
борлуулалтын нүсэр том бүтэцтэй ажиллах хүчнээр дамжуулан зах зээлдээ хүрэхэд өртөг
зардал өндөр байгаатай холбоотойгоор шуудан илгээмжийн үйлчилгээг түлхүү ашиглах
болсон , мөн зорилтот хэрэглэгчиддээ хүрэхэд хялбар зэрэг олон хүчин зүйлс шууд
маркетингийн эрчимт өсөлтөд нөлөөлж байна. Зар сурталчилгааны компанит ажил нь
ихэнхидээ олон шат дамжлагыг дамжин эцсийн байдлаах хэргэлэгчидэд хүргэхэд хугацаа
мөнгө шаардах боловч хэргэлэгчидэд таатай байдлыг төрүүлж чаддаг боловч
хэргэлэгчидтэйгээ тулж бүтээгдэхүүнээ борлуулснаар илүү найдвартай худалдан авалтыг
хүмүүст хүргэж зардалын хувьд ч багатай ашигтай наймааг хийж байна гэсэн үг
ажээ.Монгол орны нөхцөлд шууд маркетингд өгч буй компаниудын ач холбогдол
төдийлөн бага байгаа ба зар сурталчилгаанд тавих хандлага нь үүнтэй урвуу
порпорциональ хэмжээгээр хэрагдаж байгаа нь дэлхийн бусад улс орнууд тэр дундаа
техник технологийн өндөр хөгжисөн орнуудад хэдийгээр зар сурталчилгаа нь өндөр
хөгжисөн байдаг ч шууд маркетингд тавих хэргэлэгчидийн ач холбогдол түүний урвуу
хамаарлаар буюу үнэмлэхүй илүү түвшинд яригддаг. Гадаад оронд хүмүүс дэлгүүр орж
бүтээгдэхүүн авахаасаа илүү утас, интернет, дансны дугаараа ашиглан гэрээсээ хүссэн
зүйлээ захиалж хүргүүлж авчируулдаг нь тэдгээр хэргэлэгчидийн хувьд шууд
маркетингийн үр нөлөөг үнэхээр мэдэрсэн нь харагдаж байна.Хэдийгээр монголын
нөхцөлд энэхүү үйл ажиллагаа хөгжөөгүй байгаа ч үүний үр нөлөө зар сурталчилгаанаас
100 хувь илүү биш ч гэлээ их зүйл дээр давуу талын олж харвал компанийн маркетингийн
ажилтнуудын хийх ажилыг их болгож болмоор.Эцэст нь хэлэхэд бүтээгдэхүүнээ ,
хэргэлэгчид төдийгүй өөртөө ашигтай байдлаар борлуулахад шууд маркетингийн ач
холбогдол нь зар сурталчилгаанаас илүү гэдэг нь таалагдсан охиноо сайн мэддэг болсноор
хялбар харилцааг үүсгэхэд амар байдагтай адил санаа юм.

Ашигласан материал
Д.Баярмаа – Маркетинг 2008 (2 дахь хэвлэл)

F.Kotler – Principle of Marketing

www.wikipedia.com

Монгол улсын их сургууль


Эдийн засгийн сургууль

Эссе
Сэдэв: Шууд маркетинг нь зар сурталчилгаанаа илүү ач холбогдолтой

Гүйцэтгэсэн оюутан:.............................../Б.Тэмүүлэн/

Шалгасан багш:......................................./Д.Нарандалай/

Улаанбаатар

2010 он

You might also like