You are on page 1of 4

Виктория

роман 1898

Жирийн ард олны дунд Шилтгээн хэмээгддэг аятайхан эдлэн газрын эзний
хоёр хүүхэд болох Виктория, Дитлеф нар хөрш тээрэмчний хүү
Юханнестай хамтдаа тоглодог байжээ. Жаалхүү ч тэдэнтэй дуртайяа
тоглох авч, газрын эзний хүүхдүүд түүнд ямагт дээрэнгүй ихэмсэг ханддагт
нь эмзэглэнэ. Газрын эзнийд байсхийгээд л зочилдог баян тайжийн хүү
Отто Юханнесыг бүр ч их дээрэлхэнэ. Гагцхүү Виктория охин л түүнд
найрсаг байж, жаалхүүгийн өөрөө зохиосон одой болоод үлэмж
биетнүүдийн тухай зугаатай үлгэрүүдийг шимтэн сонсдог аж. Арван настай
жаал охин өөрөөсөө дөрөв ах уран зөгнөлчийг «Том болоод гүнжтэй
битгий суугаарай, хэн ч чамайг над шиг хайрлахгүй шүү» хэмээн ятгадаг
байв. Юханнес хот руу явж суралцаад, хорин нас хүрсэн хойноо төрөлх
нутагтаа буцан ирнэ. Зогсоол дээр тэр өөртэй нь нэг хөлөг онгоцоор ирсэн
Дитлерийг угтаж буй шилтгээний эздийг, мөн Викторияг хардаг. Маш
үзэсгэлэнтэй, сайхан бүсгүй болсон байх бөгөөд багадаа цуг тоглодог
байсан найзаа ер танихгүй байна.
Юханнес Викториятай уулзах арга зам хайсаар, тэд ойд тааралдана. Хэн
хэн нь биеэ барин сандарч, яриа нь эвэлж өгсөнгүй. Түүнээс гадна бүсгүй
"Та" хэмээн харьцаж, ихэмсэг, хөндий хүйтзн байх шиг санагдана. Энэ зуур
Юханнес гагцхүү Викторияг бодож л өчнөөн олон шүлэг бичсэн байлаа.

Нэгэнтээ Юханнес, Дитлеф хоёр завиар арал руу явах гэж байтал, гатлага
онгоцны тавцан дээрээс жаал охин ус руу унажээ. Юханнес живсэн охиныг
аварч, тэр өдрийн баатар болов. Энэ явдлыг Виктория харсанд тэр сэтгэл
дүүрэн байх авч, хүүхэн урьдын адил ихэмсэг байх аж. Залуу эр ч мөн
бардам зантай тул тэдний харилцаа нэг л эвлэхгүй байлаа. Залуу хархүү
хот руу буцаж, бичсэн шүлгээсээ энд тэнд
хэвлүүлэх болов. Улмаар түүний шүлгийн ном гарч, яруу найрагчийн хувьд
нэлээд нэр хүндтэй болжээ. Түүний уран бүтээлийг Викторияд өгсөн хайр
дурлал нь л асааж байв. Тэрээр бүсгүйг хотод байгаа сураг дуулсан ч, хэн
хэний нь хүрээ тус тусдаа тул олж уулзаж чадахгүй л байв. Гэтэл Виктория
өөрөө түүнийг олж иржээ. Хуруунд нь бөгж байхыг үзээд, Юханнес түүнийг
сүй тавьжээ гэж бодоод сэтгэлээр унана. Юханнесын уснаас аварсан охин
одоо өсч торниод сайхан хүүхэн болсныг Виктория харжээ. Камилла Сейер
гэгч тэр охин яруу найрагчийнхаар ирдэг тухай сонсоод, тэднийг сүй
тавьсан гэж бүсгүй бодсон аж, Тэд уулзалддаг, гэхдээ ямар ч хайр дурлал
энд байхгүй гэдгийг Юханнес хэлэв. Тайжийнд ирээд байгаа Викторияг
хүргэж өгөх замдаа залуу эр сэтгэлээ илчлэв. Тэд цэцэрлэгээр удтал
зугаалж, бүсгүй ч мөн түүнд муугүйг мэджээ.

Юханнес хэмжээлшгүй аз жаргалтай болж, Викториятай цаг үргэлж


уулзахыг хичээнэ. Гэвч түүний сүйлсэн хархүү Отто ямагт дэргэдээс нь
салахгүй аж. Юханнес тайжийн гэрийн ойролцоо харуулдсаар байж, эцэст
нь хоёр хоногийн дараа Виктория түүний болзоонд хүрч ирэв. «Би чамд
хайртай гэж хэлсэн минь үнэн. Гэвч бид хамтдаа байх боломжгүй. Биднийг
дэндүү олон зүйл зааглаж байна» гэж хүүхэн хэлжээ. Мэдээж хэрэг, эцэг
нь тэдний гэрлэлтийг хэзээ ч зөвшөөрөхгүй. Тийм болохоор Юханнесын
хувьд өөрийнх нь араас хөөцөлдөхөө боливол дээр гэжээ.
Юханнес балмагдаж гүйцэв. Дараахан нь Сейерийн гэр бүлийн зохиох
үдэшлэгт уригдаад, мөнөөх цэнгүүнд Виктория бас очихыг мэдүүт урилгаас
эелдгзэр татгалзжээ. Ахиж бүсгүйг хэзээ ч харахгүй гэж шийдсэнээс тэр.
Ингээд намаржин, өвөлжин гэртээ бүгж, томоохон номон дээр суужээ.
Дуусмагцаа хэвлэлийн газар аваачиж өгөөд, гадаад руу явсан байна.
Дараагийн намар нь түүний харь оронд бичсэн ном хэвлэгдэн гарлаа.
Юханнесын нэрийг хүн бүхэн андахнүй болж, нэр алдрын оргилд гарчээ.
Нэгэн өдөр тээрэмчнийд Виктория ороод ирэв. Бүсгүй Юханнесаас сураг
чимээ байгаа эсэхийг асуухаар өөрөө ирсэн. Гэвч зохиолч маань гэр рүүгээ
захиа бичдэггүй тул, эцэг нь юу ч мэдэхгүй байжээ. Хэд хоногийн дараа
Юханнесаас сарын дараа очно гэсэн хэл ирсэнд, тээрэмчин яарч сандран
шилтгээн руу очиж уг мэдээг дуулгана.

Викториа үүнийг сонсоод ер ойшоохгүй байх тул, эзний охин хүүд нь


сэтгэлтэй юм гэсэн эхнэрийнхээ дэмий үгэнд итгэсэндээ тээрэмчин
өөрийгөө зүхнэ.
Юханнес ахиад л нутагтаа ирж, бага насныхаа дурсгалт газруудаар явна.
Ойд Викториятай тааралдана. Бүсгүй зочид ирсэн тул гэрээ гоёх цэцэг
түүж явсан аж. Залуус бие биедээ тэмүүлэх боловч, хэн хэн нь өөртэйгөө
тэмцэлдэн, эл мэдрэмжээ нууцлана.
Шилтгээний эзэд Юханнесыг үдшийн зоогт урьжээ. Тэрээр анх удаа
Шилтгээний босгыг алхаж үзнэ. Тэр одоо нэртэй зохиолч тул бүгд найрсаг
дулаанаар угтах аж. Өмнө нь гэнэтийн сонин зүйл харуулна гэж амалсан
ёсоороо Виктория түүн рүү Камиллаг дагуулж ирнэ. Арван долоон настай
энэ царайлаг охиныг Виктория зориуд энэ үдэш урьсан аж. Энэ үдшийн
зоог ч учиртай байж. Зочдын ярианаас Шилтгээний эзэн хоосрохын даваан
дээр очоод байгаа, ганц аврал нь баян хүргэн болж буйг, ийм нэгэн
харилцан ашигтай наймаа явагдаж байгааг Юханнес ойлгоно. Виктория ч
сэтгэлтэй хүндээ ийм байдалд орсноо мэдэгдсэндээ эвгүйцэнэ. Юханнесын
хувьд Камиллад хань болж л тэнд саатахад хүрчээ. Виктория иэг л биш
болоод явчихыг анзаарсан сүйт хархүү Отто багынхаа дээрэнгүй зангаар
Юханнесыг анзаараагүй царайлан нүүрийг нь дэлсчихнэ. Зохиолч ч тэр
дороо тэднийхээс гарч одов.
Камилла араас нь тээрэм руу ирж, тэд ойгоор зугаална Юханнес ийм
хямралт байдлаас гарах зам хайсандаа Камиллагаас гэрлэе гэж гуйна.
Охин ч түүнийг хар багаасаа хайрлаж явснаа хэлнэ.

Маргааш нь Юханнес зогсоол дээр Камиллаг үдэхээр очоод, түүнээс Отто


үхсэн тухай сонсоно. Ёслолын дараа тэр хөрш газрын эзэнтэй анд яваад
тэнэсэн суманд өртсөн ажээ. Юханнес Викторияд эмгэнэл илэрхийлэхээр
очоод, гомдлын үгс сонсоно. Тэрээр анхнаасаа л Оттотой гэрлэх хүсэлгүй
байсан бөгөөд гэр бүлээ хоосролоос аврахын тулд амь насаа даатгуулаад
усанд живж үхэхээр шийдсэн байжээ. Гарцаагүй гэрлэх дээр тулуут
хугацааг гурван жилээр хойшлуулсан юм санж. Маргааш нь Виктория
эхийнхээ хамт хот явж, эдлэнд эцэг нь ганцаар үлдэх болжээ. Бүсгүй
Юханнесаас хайрын уг сонсоно гэж найдах боловч, цаадхи нь нэгэнт сүйт
бүсгүйтэй гэж хэлнэ. Өглөө нь тээрэмчин Виктория болон түүний эхийн
хүсэлтээр Отгогийн цогцсыг гатлага онгоцонд ачилцчихаад эдлэн рүү
буцна. Тэнд тэрээр газырн эзэн зориуд түймэр тавиад, амиа хорлосон
явдлын гэрч болжээ. Хөршүүд цуглараад ч нэмэр болсонгүй, Шилтгээнээс
үнс нурам л үлджээ.
Камилла, түүн рүү нэгэнтээ хүрч ирэх үед, Юханнес ээлжит номон дээрээ
ажиллаж суулаа. Бүсгүй саяхан очсон нэгэн үдэшлэгийнхээ тухай ярьж,
Ричмонд хэмээх англи залуутай танилцсан тухайгаа хөөрнө. Камиллагийн
эцэг эх хоёр төдөлгүй үдэшлэг зохиох гэж буй бөгөөд тэнд Виктория
зэжтэйгээ уригдсан байна. Юханнес түүнтэй уулзалдалгүй бараг жил
болсноо санана. Хөөрхий бүсгүй турж эцэн цонхийсон тухай Камилла
ярина. Юханнес «Үгүй ээ, үгүй, би тэр үдэшлэгт очихгүй, түүнтэй
уулзахгүй. Уулзахыг хүсэхгүй байна» гэж өөртөө тулгана. Дараагийн удаа
ирэхдээ Камилла: «Виктория оройжингоо бүжиглэсэн. Дараа нь түүний бие
муудаж, гэрт нь хүргэж аваачсан» тухай ярив. Гэхдээ Камиллагийн ярианы
гол сэдэв бол түүний шинэ танил Ричмонд байлаа. Түүнд өөрийг нь
эргүүлэх боломж олгож байгаадаа санаа зовж, сүйт хархүүгээ хуурсан
болох вий гэж шаналах авч, түүнийхээ тухай ярихгүй байж ер чадахгүй,
нэг үгээр хэлбэл, яахаа ч мэдэхгүй байдалд орчихоод байгаа ажээ. Жаал
бүсгүйн дотор урьдынхаас нь хавьгүй илүү, жинхэнэ мэдрэмж төржээ
гэдгийг Юханнес ойлгоно. Тиймээс бүсгүйг өөр хүнтэй хамт илүү
жаргалтай байхад нь саад учруулахгүйн тулд холбоогоо тасалдаг. Гэвч
сэтгэл нь хоосон, хүйтэн болсонд гуниглана.
Виктория нас барсан, уушигны сүрьеэтэй байсан тухай Юханнес сонсоно.
Нас барахынхаа өмнөхөн бичсэн захидлыг нь түүнд авчирч өгчээ. Юханнес
хайрлаж явсан бүсгүйнхээ бүтээгүй дурлал, азгүй амьдралдаа халагласан
харамсал, гуниг, хайр энхрийллээр дүүрэн захидлыг уйлан байж уншина.

You might also like