You are on page 1of 14

Энгийн хувьцаа, түүний

шинж чанар төрөл


Ерөнхий ойлгот, шинж чанар

Хувьцаа гэдэг нь хувь нийлүүлсэн нийгэмлэгийн


дүрмийн
сангийн тодорхой хэсэгт оруулсан хөрөнгийг гэрчлэх баримт
бичиг юм. Бизнес эрхлэгч нь өөрийн бизнестээ шаардагдах
эргэлтийн хөрөнгийг дараах хоёр аргаар олж авч болно.

1. Хувьцаа гаргаж худалдах


2. Хүүгийн хамт эргэн төлөгдөх зээллэг авах
Хувьцаа гаргахад түүнийг гаргагчид дараах зүйлийг
анхаарна.

 Хувь нийлүүлсэн нийгэмлэг хувьцааг худалдаж авахад


оруулсан капитал хөрөнгийг хөрөнгө оруулагчид буцаах
үүрэггүй байхыг ,
 Ногдол ашиг төлөх нь баталгаатай бус байхыг,
 Ногдол ашиг хэмжээ ашгаас хамаарахгүй дурын
тогтоогдсон байхыг,
Гаргасан хувьцаагаа байршуулах замаар үнэт цаас гаргагч
мөнгөн хөрөнгийг олж болон эргэлтийн хөрөнгийг
бүрдүүлэхэд ашиглана.
Хувьцааг худалдан авч хөрөнгө оруулагч дараах зүйлийг
анхаарна

1. Хувьцаа авсан капитал хөрөнгө гүйлгээнд байхад саналын эрх


олж авахыг анхаарна.
2. Орлого авах эрх олно. Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн ашгийн
хэсгийг ногдол ашгийн хэлбэрээр авах бололцоог анхаарна.
3. Зах зээл дээрх хувьцааны үнийн боломжит өсөлттэй холбоотой
капитал хөрөнгийн цэвэр өсөлтөд анхаарна. Энэ нь хувьцааг
олж авах үндсэн хөшүүрэг болно.
4. Хөрөнгө оруулагчид хувьцаат компани нэмэгдэл хөнгөлөлт
үзүүлэх эсэхийг харгалзана. Хувьцаат компанийн
үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг хангалттай авах хэлбэр, ямар
нэгэн үйлчилгээ олж авах бололцоо байгаа эсэхэд анхаарна
5. Шинээр болон нэмж гаргах хувьцааг давуу эрхээр олж авах
бололцоо, эрхийг харгалзана.
6. Хувьцаат компани татан буугдсаны дараа үлдэх эд хөрөнгийн
хэсгийг олж авах эрх байгаа эсэхийг анхаарна.
Хувьцаа нь дараах шинж чанартай .
 Хувьцаа бол өмчлөгчийг илэрхийлэгч мөн. Хувьцаа эзэмшигч нь
хувьцаат компанийг хамтран эзэмшигчид, хувьцаанаас үүсэх
эрхийг эдлэгчид юм.
 Хувьцаа нь хугацаагүй үнэт цаас юм. Хувьцааг эзэмшигчийн эрх
нь хувьцаат компани оршин байх бүх үеийн турш хадгалагдана.
 Хувьцаа хязгаарлагдмал хариуцлагыг өөртөө агуулна. Хувь
нийлүүлэгч хувьцаат компанийн өмнө ямар нэг үүрэг
хүлээхгүй . Иймд хувьцаат компани дампуурахад хөрөнгө
оруулагч нь хувьцаа худалдаж авснаас өөр алдах юмгүй.
 Хувьцаа хуваагдахгүй . Хувьцааг хамтран эзэмших нь
өмчлөгчдийн хооронд эрх хуваахтай холбоогүй . Тэд бүгд л нэг
этгээд болно. Компанийн тухай хуульд хувьцаа хуваагдахгүйг
тодорхой заасан. Хувьцаа бүр саналын нэг эрхтэй байна .
 Хувьцааг бутаргаж, нягтруулж болно. Хувьцааг бутаргахад
дүрмийн капиталын хэмжээ өөрчлөгдөхгүй.
Хувьцааны төрлүүд

Хувьцаа эзэмших байдлаас нь хамаарч


дараах байдлаар ангилна.
1. Нэрийн
2. Мэдүүлгийн
3. Зөвшөөрлийн гэж ангилна .
Гаргасан эсэхээс нь хамаарч хувьцаат
компанийн хувьцааг дараах байдлаар ангилна.
• Байршуулсан
• Зарласан гэж ангилна.
Байршуулсан хувьцаанд хувь нийлүүлэгчид худалдсан
хувьцаа орно.
Зарласан хувьцаа гэдэг нь хувьцаат компани
байршуулсан хувьцаан дээрээ нэмж гаргах хувьцааг
хэлнэ.
Эрхийн хэмжээнээс хамаарч хувьцааг дараахь байдлаар
ангилна.

 Энгийн хувьцаа
 Давуу эрхийн хувьцаа гэж ангилна.
Энгийн хувьцаа гэдэг нь

Давуу эрхийн хувьцаа гэдэг нь


Энгийн хувьцаа эзэмшигч нь ногдол ашиг авах
эрхтэй, хувь нийлүүлэгчдийн хуралд саналын эрхтэй
оролцоно мөн компанийг татан буугдах үед эзэмшиж
байгаа хувьцаандаа тохирсон эд хөрөнгө авах эрхтэй
байдаг.
Давуу эрхийн хувьцаа эзэмшигч нь хувь
нийлүүлэгчдийн хуралд дараах тохиолдолд санал өгдөг.
• Компанийг өөрчлөн зохион байгуулах, татан буулгах
хуралд санал өгнө.
• Хувь нийлүүлэгчдийн эрхийг хязгаарлах, өөрчлөх талаар
компанийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах хуралд
саналын эрхтэй оролцож болно.
• Давуу эрхийн хувьцаа эзэмшигчийн саналын эрх бас
дараахь тохиолдолд тухайлбал, хувь нийлүүлэгчдийн
ээлжит (жилийн) хурал дээр тогтоосон ногдол ашгийг
төлөхгүй юмуу эсвэл бүрэн бус төлөх тохиолдолд
хадгалагдаж болдог.
Энгийн хувьцааны өгөөж

TR=Divident yield+CG(L)
DY-ногдол ашгийн өгөөж
CG(L)-капиталын ашиг /алдагдал/
• Энгийн хувьцааны рискийн эх үүсвэрт : зах зээл, хүүгийн
түвшин, инфляци болон бусад рискүүд орно.
• Эдгээр эх үүсвэрүүд нь системт болон системт бус
бүрэлдэхүүн хэсэгт хуваагддаг.
• Хувьцааны нийт эрсдэл нь стандарт хазайлтаар
хэмжигддэг . Энгийн хувьцааны үнэ ба өгөөжийн
өөрчлөлтийг хэмждэг бета коэффициент нь системт
рискийн хэмжүүрийн нэг юм.
• Системт бус рискт диверсификаци хийдэг бол системт
рискт диверсификаци хийдэггүй .
Хувьцааны өгөөжийг хэмжих

TRcs=Dt+PC/Pb

Dt-тухайн хугацаан дахь мөнгөн урсгал


PC-хувьцааны үнийн өөрчлөлт
Pb-хувьцааны анхны үнэ

• Ногдол ашгийн өгөөж нь нийт өгөөж дэхь


орлогын бүрэлдэхүүн хэсгүүдээр хэмжигддэг.
Анхаарал тавьсанд баярлалаа
Ашигласан материал:
Л.Оюун , “үнэт цаас ба арилжааны банк”УБ 2000 он
Ж. Ядамсүрэн, “үнэт цаас”УБ 2000 он

You might also like