Professional Documents
Culture Documents
Өвөрхангай аймгаас төрсөн алдартнууд
Өвөрхангай аймгаас төрсөн алдартнууд
Түүний цэргийн алба хааж байх үе дэлхийн 2-р дайны хүнд хэцүү жилүүд байв. Тэрээр
1945 оны 8-р сард хурандаа Д.Нянтайсүрэнгийн командалсан мото буудлагын VII
бригадад байлдаж байх үеэрээ Чуулалт Хаалганы давааны амыг байлдан тагнах Японы
талын хүчийг саатуулах үүрэг хүлээж, эх орон ард түмнийхээ төлөө алтан амиа алдсан
билээ.
1992-1996 онд УИХ-ын гишүүн, 1996 оноос Өвөрхангай аймгийн Засаг даргаар хоёр удаа
томилогдон ажиллаж байжээ.
1990 онд болсон “Монголын нууц товчоо”-ын 750 жилийн ойн наадамд зургаа, 1987,1988
онд тав давж шөвгөрчээ.
Түүнд 1971 онд “Улсын гавъяат жүжигчин”, 1980 онд “МУ-ын ардын жүжигчин” цол
шагнасан байна.
П.Гэнднд оногдуулсан хувьсгалын эсэргүү, Японы тагнуул хэмээх хэргийг 1962 онд
цагаатган нэр төрийг сэргээсэн байна.
1921 оны Ардын Хувьсгалын партизан, Монголын Ардын Армийн нэрт зүтгэлтэн, шилмэл
дарга нарын нэг байжээ. Гэвч түүнийг 1937 оны 11-р сарын 2-ны өдөр БНМАУ-ын
Цэргийн яамны сайд Бүх цэргийн жанжин агсан Г.Дэмидийн хувьсгалын эсэргүү бүлгийн
гишүүн хэмээн баривчилж, цаазаар авах ял заан гүйцэтгэжээ.
1967 оны 4-р сарын 28-ны өдрийн Дээд Шүүхийн бүгд хурлын 2 дугаар тогтоолоор
Г.Дамбад оногдуулсан улс төрийн хэрэг гэгчийг хүчингүй болгон цагаатгаж нэр төрийг нь
сэргээсэн байна.
Төр засгаас 1945 онд “Гавъяат жүжигчин”, 1980 онд “Ардын жүжигчин” цол олгожээ.
Тэрбээр 10 гаруй ном зохиож, 50 гаруй өгүүлэл нийтлүүлжээ. Хууль зүйн ухааны дэд
доктор, шинжлэх ухааны доктор, профессор юм.
Лхүмбэ Жамбын /Улс төрч/
Сайн ноён хан аймгийн Сайн ноёны хошуу одоогийн Хайрхандулаан сумын нутаг
“Хөгшин” гэх газар төрсөн. Намын төв сургууль, ЗХУ-ын Дорно дахины Хөдөлмөрчдийн
коммунистийн их сургуулийг төгсжээ. 1933 оны 7-р сард Ж.Лхүмбийг Японы тагнуулын
байгууллагын удирдагч хэмээн улс төрийн зохиомол хэргээр баривчилжээ. “Лхүмбийн
хэрэг” гээч энэ зохиомол хэрэгт 500 гаруй хүнийг хамруулан баривчилж,56 хүнд буудан
алах ял, 260 хүнийг хорих, 1 хүнд нутаг заан яллах ял оногдуулсан байна. Ж.Лхүмбийг
1934 оны 6 сард буудан хороосон бөгөөд 1962 онд цагаатган нэр төрийг нь сэргээсэн юм.