Professional Documents
Culture Documents
2А улирал лекц
2А улирал лекц
Ширээ засалт хийхдээ сандлыг зүүн хойд хөл дээр нь цагийн зүүний дагуу эргүүлж, байрнаас нь
хөдөлгөнө. Зөөгч сандал ширээ хоёрын хоорондох зайнд явж, засалтыг хийж гүйцэтгэнэ.
1. Ширээг бүтээнэ. Бүтээлэг нь ширээндээ тохирсон байна. Энэ үед зочны суух талын
бүтээлэг нь сандлын тавцанг шүргэж байна. 4 сэжүүр нь ширээний хөлийг далдалсан байна.
Наперон: Бүтээлэгний дээр давхарлан бүтээсэн жижиг бүтээлгийг хэлнэ. Напероныг ширээний
бүтээлэгний төвийн нугалаасыг дайруулан ташуу бүтээнэ. Өнгө нь бүтээлэгний өнгөтэй
зохицсон байх ба хэлбэр хийцийн хувьд квадрат байхаас гадна дугуй ширээнд зориулсан дугуй
хэлбэртэй байдаг. Стандарт хэмжээ нь 80х80 см, 90х90 см, 100х100 см байна. Ширээний бүтээлэг
дээр наперон заавал тавих шаардлагагүй боловч энэ нь доорх үүргийг гүйцэтгэдэг ач
холбогдолтой юм.
Угаалга цэвэрлэгээний үнэ өртөг багатай
Ширээний бүтээлэгний залгаа хэсгийг далдалдаг
Хурдан хугацаанд солих боломжтой
2. Шаазан эдлэл тавина. Зуушны тавгийг суудал голлуулан ширээний ирмэгээс дотогш
2см-ийн зайд тавина. Талхны тавгийг зочны зүүн гар талд тавина.
3. Багаж хэрэгслийг тавина. Хутганаас эхлэн тавих бөгөөд суудал бүр дээр нэг нэгээр
нэмэгдүүлэн тавина. Зочны баруун гар талд II хоолны, загасны хутганууд, шөлтэй хоолны
халбага, зуушны хутга, зүүн гар талд II хоолны, загасны, зуушны сэрээнүүд тавина. Багаж
нь ширээний ирмэгээс дотогш 2см-ийн зайд тавигдах ба хоёр багажны хоорондын зай1-
2мм байна. Цөцгийн тосны хутгыг талхны тавган дээр ирийг нь таваг руу буюу зүүн тийш
харуулан тавина. Амтлаг хоолны, жимсний багаж хэрэгслийг хоол олгохоос өмнө ширээн
дээр тавих албагүй Эдгээр хоолыг өгөхөөс өмнө ширээн дээр авчирч тавина Эсвэл дээр
дурьдсан багажуудыг ширээний ирмэгтэй параллелиар зочны урд талд тавина . Сэрээний
ишийг зүүн тийш, халбага, хутганы ишийг баруун тийш харуулан тавина. Амтлаг хоол
олгохын өмнө багаж хэрэгслийг баруун, зүүн тийш шилжүүлэн тавина.
4. Шилэн эдлэлийг тавина. Зочны баруун гар талд байгаа хутганы үзүүрээс эхлэн шилэн
эдлэлийг томсгох байдлаар тавина . Шилэн эдлэлийг нэг эсвэл хоёр эгнээгэээр тавина. 3-5
нэр төрлийн шилэн эдлэл тавигдана.
ЦАЙЛЛАГА
Энэ хүлээн авалтыг эмэгтэйчүүдэд зориулан зохион байгуулна. Гэхдээ эрэгтэйчүүд
оролцож болно.16-18 цагийн хооронд явагдана.Үргэлжлэх хугацаа 2 цагаас ихгүй байна. 6-12
зочин, цөөн тохиолдолд 30-40 зочин оролцож болно. Эмэгтэй зөөгч нар үйлчилнэ.10 зочинд 2
зөөгч үйлчлэхээр тооцно.Үйлчилгээнд дугуй, зуйван ширээ хэрэглэх нь тохиромжтой. Бүтээлэг,
салфетокны өнгө нь сервизны өнгөтэй ижил байна. Хоолны цэсэнд амтлаг хоол, зөөлөн чихэр,
торт, пирожное, кекс, печенье, жимс жимсгэнэ орсон байна.Ундааны зүйлээс жимсний болон
рашаан ус, цэвэр ус, шампанское, болон ликёр, коньяк өгнө.Төгсгөлд нь цай, кофе сонгуулна.
Зочин бүрт амтлаг хоолны болон жимсний багаж хэрэгсэл, нарийн боовны таваг, стакан,
шампанскоены болон ликёрт зориулсан хундаганууд тавина.Зочдыг орж ирэхээс өмнө ширээ
засалтанд чихэр, жимс, нарийн боов, халуун ундаатай хэрэглэх зөгийн бал, жимсний чанамал,
ёотон, нимбэг, сүү, цөцгий зэргийг тавьсан байна. Ширээг үзэмжтэй болгохын тулд самовар
тавина.Үүнийг ширээний дэргэд жижиг ширээ байрлуулаад дээр нь тавьж бэлтгэнэ. Подносон
дээр тавина. Зочдыг ширээнд урина.Үйлчилгээ нь хүндэт зочноос эхэлнэ.Дараа нь ахмад
хүмүүс гэх мэт .
Цай олгоход зөөгчөөс гадна хүлээн авалт зохион байгуулж байгаа эмэгтэйчүүд оролцож болно.
Зочны хүсэлтээр 2 дахь аяга цай, кофег олгоно. 2 дахь цайг олгохдоо ширээн дээр байгаа аяганд
хийж өгдөггүй ,хоосон аягыг авч яваад дахин цай хийж авчирч өгнө .Хэрэв аяганы ёроолд
жимсний үлдэгдэл, тундас байвал аягыг солино. 2 дахь аяга кофег ширээн дээр байгаа хоосон
аяга руу хийж өгч болно. Ширээнээс хамгийн түрүүнд хүндэт зочид босч явна.
ДИПЛОМАТ ХҮЛЭЭН АВАЛТ
Дипломат хүлээн авалтыг үндэсний баяр, чухал тэмдэглэлт өдөр, олон улсын гэрээ
хэлэлцээрт гарын үсэг зурсан өдөр зэрэг үйл явдалд зориулан зохион байгуулна.Хүлээн авалт
нь улсуудын хооронд албан ёсны болон албан ажил, соёлын харилцаа бий болгох, түүнийг
хөгжүүлэхэд чухал үүрэгтэй .
Дипломат хүлээн авалтыг сайн зохион байгуулалтай зоогийн газар, элчин сайдын яам, төрийн
байгууллагын байранд хийнэ. Зочдыг ширээний ард суулгах дараалал нь протоколын дагуу
явагдана. Энэ үед зочдын албан тушаал, нийгмийн байдал, алдар цол .нас зэргийг харгалзана.
Протокол нь засгийн газар, төрийн байгууллага, дипломат ёсонд мөрдөх, мөн олон улсын
хэмжээнд албаны хүмүүсийн мөрдөх уламжлал, дүрмийн нэгтгэл юм Энэ нь бүх оронд адил
хэмжээнд мөрдөгдөх ба улс бүр өөрийн орны үндэсний онцлогийг тусгасан байж болох юм
.Дипломат хүлээн авалтанд өндөр албан тушаалын хүмүүс оролцдог .Хүлээн авалт албан ёсны
хэмжээнд явагддаг тул эрэгтэй, эмэгтэйг үл харгалзан албан тушаалыг нарийн баримтална.
Дипломат хүлээн авалтын зохион байгуулалт нь захиалга авах, үйлчилгээнд бэлтгэх, үйлчлэх
зэрэг үндсэн хэсгээс бүрдэнэ. Захиалга авахдаа хүлээн авалтын эхлэх дуусах хугацаа, сар өдөр,
үйлчилгээний хэлбэр, хүндэт зочноор хэн уригдсан, зааланд төрийн далбаа байрлуулах эсэх,
хөгжмийн тоглолт байх, үгүйг тодруулна. Дипломат хүлээн авалтын хэд хэдэн хэлбэр байдаг.
Өглөөний цай /завтрак/: 12-15 цагийн хооронд, гэхдээ ихэвчлэн 1230 -1330-ын хооронд зохион
байгуулагдана. 1,5 цаг үргэлжилнэ. 1-2 төрлийн хүйтэн зууш, загасны махан халуун хоол,
махан хоол, амтлаг хоол өгнө. Хүйтэн зуушинд хөргөсөн цагаан дарс, настойка, загасны махан
хоолонд цагаан дарс, махан хоолонд улаан дарс, амтлаг хоолонд шампанское өгнө. Хоолны
өмнө сок өгнө. Төгсгөлд нь цай, кофе өгнө.
Цай /чай/: 16-18 цагийн хооронд эмэгтэйчүүдэд зориулан зохион байгуулна. Гэхдээ
эрэгтэйчүүд оролцож болно. Цайны хамт нарийн боов, торт, пирожное, жимс, сок, ус цөөн
тохиолдолд сандвич өгнө.
Фуршет хэлбэрийн хүлээн авалт: 17-20 цагийн хооронд болох ба 2 цаг үргэлжилнэ. Олон нэр
төрлийн хүйтэн зууш, нарийн боов, жимс, сок, рашаан өгнө. Зарим тохиолдолд халуун зууш
өгдөг. Төгсгөлд нь мөхөөлдөс, шампанское өгнө.
Коктейль хэлбэрийн хүлээн авалт: 17-20 цагийн хооронд болдог. Энэ хүлээн авалт
шампанское, кофе өгснөөр төгсдөг. Коктейль хүлээн авалтын хэлбэр нь Бокал шампанского,
Бокал вина зэрэг хүлээн авалт юм. Эдгээрийг зөвхөн хэн нэгэн хүнд зориулан зохион
байгуулдаг онцлогтой. I тохиолдолд зөвхөн шампанское, сок, зуушинд жижиг пирожное,
канапе, самар өгдөг байна. Бокал вина- хүлээн авалт нь ердийн коктейль хүлээн авалтаас
ялгаагүй, ихэвчлэн 12 цагт эхэлдэг.
Үдийн хоол /oбед/: Хүлээн авалтын хамгийн хүндтэй хэлбэр, 19-21 цагийн хооронд зохион
байгуулах ба 2-2,5 цаг үргэлжилнэ. Ширээний ард 50-60минут хооллох ба зочдын өрөөнд
үлдсэн хугацааг өнгөрүүлнэ. Цэсэнд хүйтэн зууш, шөлтэй хоол, загас, II хоолыг тус бүр нэг,
амтлаг хоол орно. Үдийн хоолны дараа өөр зааланд эсвэл зочны өрөөнд кофе, цай өгнө.
Оройн хоол /ужин/: Үдийн хоолноос ялгагдах ялгаа нь 21 цаг ба түүнээс хойно эхэлдэг.
Заримдаа театрын үзвэрийн дараа зохион байгуулдаг.
Дээрх хүлээн авалт бүрд цэс зохиохдоо улс орны үндэсний болон шашны уламжлалыг тусгасан
байна. Суудлыг хамгийн хүндтэй, хүндтэй суудал гэж 2 ангилна.
Суугаа болон босоо хүлээн авалтын онцлог
Швед болон буфет ширээ засалт
Зочдод халуун, хүйтэн бүх төрлийн хоол, ундаа, салат зэргийг бүгдийг нь эсвэл зарим
хэсгийг зассан ширээн дээр дэлгэн тавьсан байна. Зочид тэндээс сонголт хийх боломжтой бөгөөд
зөөгчид зөвхөн бохир таваг, багаж хэрэгслийг хураах үүрэгтэй. Сайн зохион байгуулсан буфет
үйлчилгээ нь зочинд төрөл бүрийн хоолноос өөрийн хүссэн хоолыг сонгож авах бололцоог
олгодог.
Зочид ихэвчлэн хоолны тавгаа зүүн гараараа барин баруун гараараа хоолыг халбагаддаг
учраас хоол унд баруун гар талд байх тохиромжтой. Тэгснээрээ зочин зүүнээс баруун тийш
явангаа хоолоо таваглана. Хоолоо таваглах явцад зочдод хүндрэл учруулахгүйн үүднээс халбага,
сэрээ, талх болон амны алчуурыг хоолны тавиурын эцэст зүүн гар талд тавих нь тохиромжтой.
Буфет үйлчилгээ
1 2 3 4 5 6 7 8
Зочид
1. Талх, багаж хэрэгслүүд 2. Бяслаг, түүгээр хийсэн хоол
3. Амтлаг хоол 4. Халуун үндсэн хоол, хачир, сүмс
5. Хүйтэн үндсэн хоол, хачир, сүмс 6. Шөлтэй хоол
7. Хүйтэн зууш, хачир, сүмс 8. Таваг
Босоо хүлээн авалтын ширээ нь стандарт ширээг бодвол өргөн байх ёстой. Өндөр нь 0.9-
1.0 м, өргөн 1.2-1.5 м байвал хэвийн хэмжээ гэж үзнэ. Ширээнүүдийг хэдэн хэсэг болгон
бүтээнэ. Нэг хэсгийн урт 7 м - ээс их байж болохгүй. Ширээ хоорондын зай 1.5м –ээс багагүй
зайтай байна.
Хэсэглэн байрлуулсан ширээний нэг м тутамд 6-8 хүн ноогдохоор тооцоолж ширээний
нийт уртыг гаргана. Ширээг бүтүү бүтээх ба ширээний бүтээлэг нь шалнаас 10-15 см зайтай
байна.
Ширээн дээр зуушны тавгийг 8-10 ширхгээр давхарлан хурааж ширээний ирмэгээс 2 см зайтай
байрлуулж тавина. Тавагнууд ширээний хоёр талд нэгэн ижил зайтай нэг шугманд байрлах
ёстой.
Багаж хэрэгслийг хэд хэдэн аргаар байрлуулдаг.
Od
ФУРШЕТ ХҮЛЭЭН АВАЛТ.
Энэ хүлээн авалтыг 18-20 цагийн хооронд зохион байгуулна. Үргэлжлэх хугацаа 1-1,5 цаг.
Хүлээн авалтын давуу тал нь :
- бага талбайд олон зочныг хүлээн авах боломжтой.
- бүх зочид зогсож хооллоно.
- Зочид дуртай байрлалаа сонгож авахаас гадна өөрсдөө хоол, ундаа, жимсийг авч идэх
боломжтой.
- Зочид хүлээн авалт дуусахыг хүлээхгүйгээр гарч явж болно.
- Нэг хүнд ноогдох зардал бага.
- Фуршет хүлээн авалтанд сандал байрлуулахгүй.
Хоолны цэсэнд хүйтэн, халуун зууш, II хоол, амтлаг хоол, халуун ундаа орсон байна. Халуун
хоолыг ясгүй, сүмсгүй бэлтгэнэ. Зуушийг жижиг хэмжээтэй зүсэж, цэцгэн, цөгцөн, канапе
хэлбэрээр бэлтгэнэ.
Энэ хүлээн авалтанд зориулан 90-100 см өндөртэй ширээ хэрэглэнэ. Ширээг салангид Г,П,Ш,Т,
үсгийн хэлбэрээр, эсвэл хэд хэдэн эгнээгээр байрлуулна. Хоёр талаас нь зассан ширээнд 1м
зайд 3-4 зочинд ноогдохоор тооцоолно. Үүнээс үндэслэн ширээний уртыг тодорхойлно.
Ширээг шалнаас дээш 10 см-ийн зайтай битүү ороож бүтээнэ. Таваг, багаж хэрэгсэл, шилэн
эдлэлийг зочин нэг бүрт зориулсан байдлаар тарааж байрлуулахгүй. Харин тавгийг 6-8
ширхэгээр давхарлан тавьж, дэргэд нь багаж хэрэгслийг тавина. Багаж хэрэгслийг бөөнөөр нь,
хөмөрсөн байдлаар, эсвэл сэрээний шүдэнд хутгыг угсарсан байдлаар, эсвэл хутга, сэрээг
үелүүлэн тавина. Хутганы тоо нь сэрээний тооноос 2 дахин цөөн байна.
Шилэн эдлэлийг долгио, гацуурын мөчир, эсвэл 1-2 эгнээгээр тавьж байрлуулна. Зочид орж
ирэхээс өмнө ширээн дээр зууш, салат, ногоо, мөөг, архи дарс, ундаа, хүйтэн сүмс, чихэр, жимс
зэргийг тавина. Зочдыг ширээнд урина. Зочид өөрсдөө үйлчилгээнд оролцоно. Зөөгч нар архи
дарсыг онгойлгох, хундагалах, ойртуулж өгөх, хоол зуушийг таваглах зэргээр үйлчилгээнд
оролцоно. 20-30 зочинд нэг зөөгч үйлчлэхээр тооцно. Ширээг тухай бүрт нь цэгцэлж,
дараагийн хоол өгөхөд бэлтгэнэ. Төгсгөлд нь цай, кофе өгнө.
КОКТЕЙЛЬ ХҮЛЭЭН АВАЛТ
Энэ хүлээн авалт нь үзэсгэлэнгийн нээлтийн болон хаалтын ажиллагаа, залуучуудын
нөхөрсөг уулзалт, хурал зөвлөлгөөний завсарлагааны үеэр зохион байгуулна. Бага талбайд олон
зочныг хүлээн авах боломжтой. Нэг цаг орчим үргэлжилнэ. Ихэвчлэн өдрийн 2-р хагаст зохион
байгуулна. Бүх зочид зогсож хооллоно. Ширээ байрлуулахгүй, таваг, багаж хэрэгсэл олгохгүй,
сэрээний оронд хатгуур хэрэглэнэ. Хоол, зуушийг жижиг хэмжээтэй хэрчиж зүсэж бэлтгэнэ.
Залны хана, баганы дэргэд жижиг ширээ байрлуулж, дээр нь үнсний сав, тамхины асаагуур,
цаасан салфетоктой сав, чихэртэй болон давстай самрыг байрлуулна. Үйлчилгээний танхимын
хоймор талд буфет-бар ажиллуулна. Энд нэг эгнээгээр тавьсан хэд хэдэн ширээ угсарч
байрлуулан бүтээнэ. Дээр нь архи дарс, ундааны зүйл, поднос, хундага, стакан байрлуулна.
Ширээний ард 2-3 зөөгч зогсож, архи дарс, ундааны зүйлийг хундагалж подносон дээр тавина.
Зочдод үйлчлэх зөөгч нар бэлтгэсэн подносыг авч, зочдын дундуур явж үйлчилнэ. Энэ хүлээн
авалтын үйлчилгээ подносон дээрээс явагдана. Зочдын дэргэд очоод хундагалсан ундааны
зүйлийг нэрлэх хэрэгтэй. Мөн хүйтэн, халуун зууш, II хоолоор үйлчилнэ. Хоолыг зогсож
хооллоход боломжтой байдлаар бэлтгэсэн байна. Үйлчилгээ нь хамгийн эхний зочноос
сүүлчийн зочин гарч явах хүртэл үргэлжилнэ. Эхлээд ундааны зүйлийг, дараа нь хоол, зуушийг
олгоно. Хүлээн авалтын төгсгөлд кофе өгч болно.
КОКТЕЙЛЬ- ФУРШЕТ ХҮЛЭЭН АВАЛТ
Энэ хүлээн авалт нь коктейль, фуршет гэсэн 2 төрлөөр явагдана. Хоёр танхимд зохион
байгуулж явуулах бөгөөд аль алинд нь зочид багтаж байх хэрэгтэй. Нэг танхимд зочид
цугларна.Энэ танхимыг коктейль хүлээн авалтанд зориулсан байдлаар бэлтгэж, зөөгч нар
подносон дээр тавьж бэлтгэсэн ундааны зүйл, таваглаж бэлтгэсэн хатгуураар хатгасан
зуушаар үйлчилнэ .
Үйлчилгээ 30-40 минут үргэлжлэх бөгөөд дараа нь зочдыг 2-р танхимд урина.Энэ танхимд нэг
эсвэл хэд хэдэн ширээ байрлуулж бүтээгээд фуршетын ширээнээс ялгагдах ялгаа нь
таваг,багаж хэрэгслийг урьдчилан тавиагүй байна. Зочдыг орж ирэх үед ширээ рүү хүйтэн
болон халуун зууш,амтлаг хоол, жимс, соус, амтлагч, талх, хоол олгох багаж хэрэгслийг
тавина. Хана, баганы дэргэд жижиг ширээ байрлуулж ,дээр нь тамхи, асаагуур, үнсний сав,
цаасан салфетоктой сав тавина. Танхимд буфет- бар ажиллуулж , ундааны зүйлийг эндээс
олгоно .Зочдыг орж ирэхэд зөөгч нар бэлтгэсэн ундааны зүйл таваг, багаж хэрэгслийг олгоно .
Үйлчилгээнд зочид өөрсдөө оролцоно.Төгсгөлд нь кофе өгнө .
Батлав. ХҮҮТэнхэмийн эрхлэгч ……………….Х.Өнөржаргал
Лекц №2
Хичээлийн сэдэв: Цэсний төрөл, ангилал
Орох анги ХҮЗГА-2, ЗБЗГА-2-р ангиуд
• Тухайн хоолны газрын үйлдвэрлэсэн, үйлчилж буй хоолны нэр төрлийн жагсаалт
Цэсний ангилал:
Цэсний төрлүүд :
• A la carte menu
• Хоол бүр нь тус тусдаа үнэтэй, чөлөөт сонголтын цэс бөгөөд түгээмэл
хэрэглэгддэг.
• Иж бүрдэл хоолны цэс бөгөөд олон төрлийн хоолыг нэгтгэн нэг үнэтэй бичсэн
байна.
• Du Jour menu
• Cycle menu
• Menuekarte
• Тусгай захиалгат цэс. Ихэвчлэн хурим, шинэ жил гэх мэт тодорхой үйл явдалд
зориулан гаргасан байдаг.
II. Цэсэнд тавигдах шаардлага:
Зоогийн газар бүр өөр өөрийн онцлогт тохирсон хоолны цэстэй байх ба цэс нь гоё үзэмжтэй,
цэвэрхэн байх ёстой.Хоолны цэсийг хийх, бичихдээ дараах зүйлсийг анхаарах хэрэгтэй.
• Хоол, ундааны нэр, томьёолол, орчуулга, хэллэг оновчтой, ойлгоцтой, тодорхой, товч
байх
• Хоол, ундааны нэр төрөл нь цаг, улирал, хугацаа зэрэг олон хүчин зүйлүүдээс хамаарч
өөрчлөгддөг учир нэгэнт хэвлэж бэлтгэсэн цэсэнд өөрчлөлт оруулах бололцоог бас
бодолцсон байх
• Цэсэнд бичигдсэн хоолны үнэнд ямар нэгэн нэмэгдэл орсон бол заавал тусгана.
• Цэсэнд олон төрлийн хоол бичих нь зохисгүй бөгөөд зочдод болон тогооч нарт хүндрэл
учруулдаг.
• Олон хоолтой байгаа тохиолдолд хоол ундаанууд хоорондоо ижил төстэй байх нь мөн
тохиромжгүй юм.
Зочдын хэрэгцээг бүрэн төгс хангасан цөөн нэрийн, сайн технологитай, өнгө үзэмжтэй хоол
ундааг зохиож, дарааллын дагуу бичих нь чухал юм.
Үйлчлүүлэх хүрээ, зочдын бүрэлдэхүүн, худалдан авах чадвар, цаг улирал, түүхий эд материалын
хангамж, тоног төхөөрөмж зэргийг харгалзан үзнэ.
Цэсийг зориулалтаас нь хамаарч хэд хэдэн нэр төрөл болгоно.
Дарс
• Цагаан, оргилуун дарс, улаан дарс
Аперитив
• Цагаан вермут, улаан вермут, бусад
Хатуу дарс
• Порто, херес, ликёр
Шар айраг
• Эх орны, нэрд гарсан олон улсын
Ус, ундаа
• Минерал ус, ундаа, жимсний шүүс
Зочид бүр өөр өөрийн хүсэлтэй байна. Энэ нь янз бүрийн шалтгаантай бөгөөд үүний нэг
нь зочдын зан авирын шинж тэмдэгтэй холбоотой.
Хөндий зочин – Ийм шинжтэй зочныг дуугүй мөн өөртөө итгэлгүй байдлаар нь таньж
болно. Ийм хүмүүстэй уриалгахан харьцах хэрэгтэй.
Юманд хямгатай зочин – Ийм хүн зоогийн газарт орохоосоо өмнө л үүдэнд байгаа
хоолны цэстэй танилцчихсан байдаг учраас хоол захиалахдаа их цаг зарцуулдаггүй. Ийм
хүнд зөөгч хоол санал болгох нь тохиромжгүй, мөн үл тоомсорлосон хүндэтгэлгүй хандаж
огт болохгүй.
Яарч сандарсан зочин – Яарсан заримдаа юмыг үл анхаарсан байдлаар нь түүнийг таньж
болно. Ийм зочид аль болох хурдан үйлчлүүлэхийг хүсдэг. Та аль болох хурдан болдог
хоолыг санал болгоорой.
Тайван зочин – Иймэрхүү магтмаар сайхан зантай зочин гаднаасаа л мэдэгддэг. Тэд
тайван амирлангуй харагддаг. Тэр хоол сонгохдоо огт яардаггүй. Удаан хүлээгдэх хоолыг
ч төвөгшөөлгүй хүлээж чаддаг.
Мэргэжлийн зочин – Ийм хүн зарим тал дээр амиа бодсон сайрхуу бусдаас илүү мэдэгч
шиг харагддаг. Мэргэжлийн талаар маргалдах ярилцах нь тохиромжгүй. Ийм хүн гол дүрд
байх дуртай. Тиймээс түүнтэй эелдэг харьцах хэрэгтэй.
Хөгжлийн бэрхшээлтэй зочин – Эдгээр хүнд туслахад тэр талархах уу эсвэл уурлах уу
гэдгийг мэдэхэд хэцүү. Ер нь тусламж үзүүлэх нь чухал байдаг. Гэхдээ хэтрүүлж болохгүй
зочин өөрийг нь чадваргүй гэж үзлээ хэмээн бодох тул тохируулан харьцах.
Настай зочин – Настай зочин нь онцгой хүмүүс байдаг ч тэдэнд эелдэг харьцаж
уриалгаханаар ширээнд суулгахад сэтгэл ханамж нь хурдан илэрнэ.
Байнгын зочин – Байнгын үйлчлүүлэгч гэдэг бол гүйлгээнд тодорхой хувь оруулж байгаа
хүмүүс. Тиймээс тэдэнд онцгой эрх эдлүүлэх хэрэгтэй. Жишээ нь: Биечлэн мэдлэх, нэр юм
уу цол, хэргэмээр нь ярих, орж ирэх болгонд нь тухтай ширээг санал болгох, байнга
захиалдаг зүйлийг нь сайн мэдэж байх гэх мэт.
Гадаад зочин – Энэ тохиолдолд бид өөрсдийгөө тэдний оронд тавьж үзвэл хялбар. Тухайн
улсын хэлээр ярьдаг зөөгчийг үйлчлүүлэх шаардлагатай. Хоолны цэс тэр хүний төрөлх
хэл дээр байвал эх орондоо байгаа мэт сэтгэгдэл төрнө.
Согтуу зочин – Ийм үйлчлүүлэгч хэдэн хормын дотор зангаа хувиргадаг учир их хэцүү.
Шүүмжлэл огт хэрэггүй. Согтуу зочинтой аль болох эелдэг гэхдээ албархуу харьцаж
ухааруулах хэрэгтэй. Харин хэт согтсон зочныг гэрт нь хүргэж өгөх нь байх асуудал.
Настай зочин – Настай зочин онцгой хүмүүс байдаг ч тийм ч хэцүү биш. Тэдэнтэй
эелдэгээр харьцаж, тухтай ширээнд суулгахад сэтгэл ханамж хурдан илэрдэг.
Зочдыг үйлчилгээний танхимд орж ирэхэд зөөгч нар угтан авч мэндлээд, ширээнд урьж суулгана.
Зочдын бүрэлдэхүүнээс хамаарч суудал сонгож өгөх хэрэгтэй.. Олон хүний суудалтай ширээнд
зочид суудал эзэлсэн бол үлдсэн суудал дээр зөвшөөрөл авсны дараа зочдыг суулгана. Эрэгтэй
зөөгч нар эмэгтэйчүүд, ахмад хүмүүст, эмэгтэй зөөгч нар ахмад хүмүүст суудлаа эзлэхэд тусална.
Сандлыг хажуу тийш болгон урдуур нь зочныг өнгөрүүлж, сандлыг байранд нь буцаан тавьж
суулгана.
Үйлчлүүлэгч бүрийн сэтгэлд нийцсэн таатай уур амьсгалыг бүрдүүлэх үйлчлүүлэгчийг сэтгэл
хангалуун байлгах үүднээс үйлчилгээний дарааллыг зөв зохион байгуулах нь чухал.
Батлав. ХҮҮТэнхэмийн эрхлэгч ……………….Х.Өнөржаргал
Лекц №6
Хичээлийн сэдэв: Хоолны цэс танилцуулах, захиалга авах
Орох анги ХҮЗГА-2, ЗБЗГА-2-р ангиуд
Та захиалга авахаас өмнө үйлчлүүлэгчийн асууж болох дараах асуултанд хариулж чадна гэдэгтээ
итгэлтэй байх хэрэгтэй. Жишээ нь:
Телефон утсаар ярихдаа аль болохоор тодорхой дуу хоолойгоор эелдэг, зөөлөн ярих
Утсаар ярихдаа хажуугийн чимээ, шуугианаас хол уруулаа телефон утасны гараас
ойролцоогоор 1.5 см зайтай барих
Захиалгыг баталгаажуулахдаа
Хүний тоо
Зочин хэд хэдэн хүний захиалга өгсөн бол хүүхэд байгаа эсэхийг лавлах
Зочид тухайн зочид буудалд амьдардаг бол өрөөний дугаар, харин өөр зочид буудалд
буудалсан бол нэр ба тасалгааны дугаарыг заавал тодруулах хэрэгтэй.
Зочдын карт
Захиалгын карт
Захиалгын хуудсыг ашиглаад зочин ирэх он, сар, өдөр, цагийг түргэн шуурхай тэмдэглэж авна.
Хэрэв зочин хугацаандаа ирээгүй бол тухайн ширээнд бусад зочдыг бүү урь. Зочин захиалга өгөх
үед ширээг 30 минут хадгална гэдгийг сануулах хэрэгтэй. Үүний дагуу 30 минут ширээг
хадгална. Хугацаандаа ирээгүй,болон хугацаанаасаа хоцорч ирсэн бол ачааллын улмаас
зайлшгүй зочин урьж суулгах болсон гэдгийг эелдэгээр тайлбарлах хэрэгтэй.
Зочин ширээг эзлэх үед өөр нэгэн хүнийг хүлээж буй эсэхийг лавлаж асууна. Ажлаа хөнгөвчлөх,
зочдын тав тухтай байдлыг хангах үүднээс ширээн дээр холоос харагдах дугаар тавих нь маш их
үр дүнтэй.Ширээнүүдийг нийлүүлж тавьсан дугаарыг нь хэвээр үлдээх хэрэгтэй.
Зочинтой мэндлэх нь үйлчлэгч, үйлчлүүлэгч хоёрын анхны харьцаа юм. Мэндлэхдээ тухайн
зочныг үйлчлүүлэх гэж буйд баярлаж байгаагаа илэрхийлэн зөөгч найрсагаар угтан авч
инээмсэглэх нь тухайн зочны итгэлгүй байдлыг үгүй болгоно.
Урьдчилан захиалга өгсөн үед нэрийг нь мэдэж авсан зочдын нэрээр нь дуудаж, харьцах нь
тэднийг хүндэтгэж, бусдаас дотно үзэж буй мэт сэтгэгдэл төрүүлдэг тул зочид дуртай байдаг юм.
Зочинтой мэндлэхдээ хүндэтгэлийн үг хэрэглэхээс гадна тухайн цаг үед нь тохирч мэндийг мэдэх
шаардлагатай. Мэндэлсэний дараа зочны хувцасыг өлгүүрт урьж ширээнд суулгана.
Зоогийн газрын заалаас хамаарч зочдын хувцасыг мэндэлсэний дараа эсвэл захиалсан ширээн
дээр нь урьж суулгасны дараа авна.
Зочдыг сэтгэл хангалуун байлгах ширээнд урихдаа үүднээс дараах зүйлсийг анхаарах хэрэгтэй.
Сул ширээ байхгүй үед зочдын зөвшөөрөлтэйгээр өөр зочинтой хамтран суулгах
Хоолны цэсийг хатуу хавтсанд хийсэн бол үйлчлүүлэгч цэсийг уншиж, хоол сонгоход хялбар
болгох үүднээс өгөхийн өмнө нээж олгоно. Зүүн гартаа цэсийг босоо байдлаар барина. Баруун
гараараа цэсний дээд талаас нээж өгнө. Зочны баруун гар талаас өгнө. Бүх үйлчлүүлэгчдэд
цэсийг өгсний дараа байхгүй хоолыг хэлэх эсвэл хоолны төрлүүдийг хэлж өгнө. Цэсийг
гардуулаад хоол сонгож авахуйц хугацаа өгнө. Үйлчлүүлэгч цэстэй танилцсан гэж үзвэл
захиалгыг авч эхэлнэ.
Зоогийн газрын үйлчилгээнд хоол, ундааны зүйлийн олгох дарааллыг нарийн баримтлах
хэрэгтэй. Энэ нь хоолыг цэсэнд бичих дараалалтай адилхан байдаг. Иймээс зочны захиалгыг
авсны дараа олгох дарааллыг төлөвлөж гаргасан байна. Ямар ч тсхиолдолд загасны махан хоолыг
хамгийн түрүүнд өгдөг журамтай. Хоолыг өгсний дараа түүнд тохирсон архи дарсны зүйлийг
хундагална.
Ундааны зүйлийг буфетээр болон автоматаар үйлчлэхэд зочид өөрөө өөртөө үйлчилдэг бөгөөд
энэ үед зочдод цэвэрхэн эдлэл, лонх эсвэл графин аваачиж өгнө.
Лонх эсвэл графинаар үйлчлэх
Энэ тохиолдолд цэвэрхэн шилэн эдлэл хэрэгтэй болно. Лонхыг зочдын дэргэд туслах
ширээн дээр онгойлгон ширээн дээр зассан шилэн эдлэлд хундагална. Харин графинаар ундааны
зүйл олгохын өмнө зочдоос захиалгыг лавлан асууж түүнийг дахин давтан хэлж зөвшөөрсний
дагуу үйлчилнэ. Графин болон лонхон дахь ундааны зүйлийг хундагалахдаа баруун гараараа
лонхны шошгыг зочин руу харуулан суурь хэсгээс барьж хундагална.
Ус ундааг зочинд хамгийн түрүүнд олгох ба урьдчилан хөргөсөн байна. Лаазтай шилтэй
ундааны зүйлийг сайн арчиж, хаягийг нь бүрэн бүтэн байлгана.Хаяган дээр байгуулагын тамга
дарсан байдаг. Чанарыг шалгаж хүлээж авна.
Жишээлбэл: Пиво, жимсний ус, сокны муудаж эхлэх анхны шинж тэмдэг нь тунадас үүсэх явдал
юм. Пивыг онгойлгоход хурц үнэр үнэртэнэ. Ундааны зүйл хундагалах үед их хэмжээний
хөөсрөлт өгдөг байна.Сокийг домбо, конус хэлбэрийн стаканд, мөстэй усыг домбонд хийж
бэлтгэнэ. Мөсийг тусад нь салатны тавганд хийгээд олгож болно. Хүйтэн ундаа олгох темпратур
нь 8-12 0 С байна. Шилтэй ундааны зүйлийг туслах ширээн дээр онгойлгоод амсрыг нь арчина.
Ингээд зочны баруун гар талаас нь олгоно. Лаазтай ундааг онгойлголгүйгээр авчраад зочны
дэргэд онгойлгож зочны баруун гар талаас нь олгоно.
Хэрэв зочин ус ундаа захиалаагүй тохиолдолд ширээн дээрх шилэн эдлэлийг хураахгүй,
учир нь зочин хэсэг хугацааны дараа үйлчилгээний явцад уух ундаа захиалж болно.
Гоожуурын ундаагаар үйлчлэх:
Гоожуурын гэдэг нь ширээнд ердийн лонхгүйгээр олгодог бүх төрлийн согтууруулах ба
сул согтоогч согтууруулагчгүй ундааг хэлнэ. Зоогийн газарт эдгээр нь ихэнхи тохиолдолд
торхтой шар айраг, дарс, зориулалтын савтай согтууруулагчгүй ундаа эсвэл 1-2 литрийн лонхонд
дарс, согтууруулагчгүй ундааг хийж олгодог.
Дарс хундагалах ёс дүрэм нь эмэгтэйгээс эхлэж цагийн зүүний дагуу хундагалсаар эзэнд
хамгийн сүүлд хундагална. Архи дарсыг зоны баруун гар талаас хундагална. Хундаганы 3/4 –т
хундагалах бөгөөд шилтэй архи дарсыг хундаганы амсарт эргүүлж авна. Цагаан дарсыг
хундаганы амсраас тодорхой зайд, харин улаан дарсыг хундаганы амсарт ойрхон барьж
хундагална.
Улаан дарсыг ууж дуусаагүй бол сэргээж хундгалахгүй, бусад архи дарсыг уусны дараа
ахин хундагална.
Оргилуун дарсыг зөв онгойлгох хэрэгтэй Салфетокоор жийрэглэн зүүн гараараа бөглөөн
дээр дарж, баруун гараараа бэхэлгээг сулруулна. Баруун гартаа шилжүүлэн барьж, бөглөөг
аажмаар авна. Оргилуун дарсыг 1-2 удаагийн хундагалалтаар зохих хэмжээнд нь хүргэнэ. Баярын
үйлчилгээнд хөөсрүүлэн онгойлгож болно. Шилтэй дарсыг олон дахин зайлаж хөдөлгөхийг
хориглоно. Архи дарсыг савалсан хэмжээнээс багаар олгохдоо хэмжиж аваад графинд
шилжүүлэн хийх хэрэгтэй.
Тооцооны систем
1. Тооцооны хуудас
Бага хүчин чадалтай болон улирлаар ажилладаг зоогийн газрууд энэ тооцооны хуудсыг
хэрэглэнэ. Тооцооны хуудас нь 1-100 хүртэл дугаарлагдсан , янз бүрийн өнгөтэй, кодтой байна.
Тооцооны хуудас нь 2-3 хувиас бүрдсэн байж болно. Үндсэн хэсэг нь үйлчилгээний ажилтанд,
нөгөө хувь нь гал тогоо, буфет руу илгээгдэнэ. Үлдсэн нэг хувь нь үйлчлүүлэгчид үлдэнэ. Ажлын
өдөр дуусахад тооцооны хуудсын үндсэн хэсгийн дүн хяналтын хэсэгт мэдээлэгддэг.
Энэхүү тооцооны хуудас нь нилээд түгээмэл бөгөөд хоцрогдсон арга юм. Хорын цаасаар
хордуулж буулгах систем дээр тулгуурладаг. Бүх л хуудсан дээр санхүүгийн тамгалсан код,
ширээний дугаар, хүний тоо, хоолны нэр төрөл, нэг бүрийн үнэ, нийт үнэ, тооцоо хийсэн хүний
гарын үсэг байдаг.
Тооцооны хуудсын системийн эерэг тал:
Хямд өртөгтэй, компьютер касс, бүртгэлийн кассын машин шаардлагагүй. Тусгай арга хэмжээнд
тусгай тооцоо хийхэд ашигтай.
Сөрөг тал нь:
Тасалбарыг гараараа бичихэд цаг их ордог, илүү ажил, үйлдэл хийгддэг.
2. Бүртгэлийн касс
Дунд зэргийн үйлдвэр, үйлчилгээний газрууд энэ системийг сонгодог. Тооцооны хуудас бичих
хэрэггүй бөгөөд захиалсан бараан дээр зөөгчийн дугаар ба үнэ, он сар, өдөр нь хэвлэгдсэн байна.
Үйлчилгээний ажилтны завсрын болон өдрийн эргэлтийн гүйлгээ тушаалын дагуу
зохицуулагдана. Нийт гүйлгээ нь түргэн шуурхай, илүү үйлдэл хийх шаардлагагүй.
3. Компьютер касс
Томоохон хүчин чадалтай үйлчилгээний газрууд хэрэглэдэг. Энэ нь тогтсон үнэтэй олон талын
ашигтай программчлагдсан, шалгах товчоо болон үйлчилгээний ажилчдын ажлыг хөнгөвчилдөг.
Эерэг тал нь:
• Тооцооны хуудас гараар бичих шаардлагагүй
• Хоол ундааны нэр төрөл үнийн нөөцтэй
• Хоол ундааны үнийг нэмэхэд ямар ч хүндрэлгүй
• Үнийг нь шууд үржүүлж болдог.
• Тасалбар бичих цагийг хэмнэдэг
• Тасалбар дээр ширээний таних тэмдэгтэй
• Ямар ч үед автомат үнийн өөрчлөлт хийж болдог
• Тооллогын дүнтэй дүйх барьцаа
• Чекийн системтэй
• Үйлчилгээний ажилтны автомат тооллого
• Зочдыг дайлж цайлахад зарцуулсан мөнгөний бичиг нь улсын мөнгөн санхүүгийн дүрэм
журамд нийцдэг.
Энэ нь машинаар ажиллаж, машинаар бүртгэгдэж цөөн хэсэг нь үлддэг. Тухайн газрын нэр хаяг,
дайллага хийх өдөр, ажлын бүтээмж, хэмжээ ба хөлс, нэмэгдсэн өртгийн албан татварын тогтсон
хэмжээ, НӨАТ-ын нийт дүн, тооцооны төгсгөлийн нийт дүн зэргийг багтаана.
4. Үнэт марк буюу талон
Үнэт марк тооцоо хийх төрөлд багтах ба шалгах хянах систем нь хялбарчлагдсан байна. Энэхүү
марк нь үйлчилгээний ажилтанд олгогдох бөгөөд үүнийг уух зүйлээр сольж болдог. Өнгөнөөс
хамааран үнэ нь өөр өөр байдаг.
Бэлэн бус тооцоо хийх төлбөрийн хэрэгслүүд
Үүнд:
• Чек буюу бонн /ваучер/
• Чекийн онцгой төрлүүд /еврочек, еврокарт/
• Аялалын чек
• Зээлийн карт
Чек буюу бонн /ваучер/ - ийм төрлийн баримтыг зөвхөн тодорхой хэмжээгээр олгодог. Хэрэв
үйлчлүүлэгч төлбөрт зориулсан чек эсвэл бонноор тооцоо хийвэл банкны нэр, тэнд тооцоо
хийгсэн эсэх мөн зохих санхүүгийн хяналтаар хийгдсэн эсэхийг шалгах хэрэгтэй.
Еврочек – европын олон банк ашигладаг. Тэдгээрийг ашиглахдаа дараах зүйлийг анхаарах нь
зүйтэй. :
• Чек нь зөвхөн картын хамт хүчин төгөлдөр байна.
• Чек карт нь европ гаралтай байна.
• Чек нь нэг удаагийн төлбөрийн доод хэмжээг агуулсан байна.
• Чек нь машинд сайн уншигддаг байна.
• Чек картын тухайн дугаарыг ар талд нь тэмдэглэсэн байх ёстой.
• Чекэн дээрх гарын үсэг нь ашиглагчийн нэрийн өмнө тавигдсан байх ёстой.
• Үйлчлүүлэгч өөр орноос ирсэн бол чекэн дээр түүний паспортын дугаар байна.
Эдгээрийг баримталбал ердийн байдлаар төлбөрийг гүйцэтгэх боломж олгож янз бүрийн үл
ойлголцох байдлыг үгүй болгоно.
Аялалын чек – Нилээд дэлгэрсэн энэ хэлбэрийг барааны төлбөрийн бүх төрөлд ашигладаг. Чекэнд
хоёр төрлийн гарын үсэг байна. Нэгдүгээр гарын үсгийг банкинд үйлчлүүлэхэд, хоёрдугаарыг
эзэмшигчийн нэрийн өмнө тавьдаг. Энэ эь хоёр гарын үсгийг адилтган шалгах бололцоог
олгодог.
Чек эзэмшигчийн баримтыг ашигласанаар нэмэлт хяналт хийж болно.
Гол төлөв паспортыг нь шалгадаг учир паспортын дугаар нь чекэнд тэмдэглэгдсэн байдаг.
Зээлийн карт – Зээлийн картаар тооцоо хийх нь дэлхийд нилээд дэлгэрч байна. Гол төлөв
шаарддаг зээлийн картууд:
Американ экспресс
Виза
Мастер
Тусгай картын төрлүүд багтана.
Төлбөрийг хоёр хэлбэрээр хийж болно.
Энгийн хэлбэр – Billing
Яаралтай хэлбэр - Terminal
Үйлчлүүлэгч зээлийн картаа өгнө. Картын төрөл бүрт зориулан уг байгууллага нь
эзэмшигч пүүстэй гэрээ байгуулдаг. Картын дугаар ба зочны нэрийг тусгайлан бүртгэсэн байдаг.
Тиймээс чек эзэмшигчид баталгаа гаргаж тодорхой хэмжээг зарцуулах бололцоо олгодог. Тухайн
карт нь мөнгөтэй байх үедээ хүчинтэй. Картын жагсаалт байгууллагад байна.Зээлийн картыг
шалгахын тулд том байгууллагад одоо цагт Terminal-ыг хэрэглэдэг. Картыг хүчинтэйг мэдэхийн
тулд электрон шуудан ашиглана. Үүгээр НХГ нь зээлийн карт өгсөн газартай шууд холбогдоно.