You are on page 1of 4

Хичээл : Органик хими

Сэдэв: Циклан ба арен Семинар 6


МОЛЕКУЛ БҮТЭЦ: CnH2n гэсэн ерөнхий томьёонд захирагдах зөвхөн нүүрстөрөгч ба
устөрөгчөөс тогтсон дан сигма холбоо агуулсан битүү хэлхээт энгийн органик нэгдлийг
цагираг

С3Н6 –ц-пропан

 Ц-алканы нүүрстөрөгчийн молекулын орбиталиуд нь sp3 гэсэн эрлийзжилт бүхий


тетраэдр бүтэцтэй ба өөр хоорондоо 109028 өнцөг үүсгэн байрладаг. Гомологи
эгнээний хамгийн эхний гишүүн нь С3Н6 –ц-пропан юм.

 Ц-алкан нь олон улсын нэршил болох IUPAC- аар нэрлэхдээ цагираг гэсэн угтвар
авч салбарлалт ойр талаас дугаарлана. Жишээ нь:

1,2-диметил

 ИЗОМЕРИ : Молекул бүтцийн онцлогоосоо хамааран салбарлалтын, орон зайн,


анги хоорондын изомеритэй байдаг. Гомологи эгнээний дөрөв дэх гишүүн болох ц-
бутанаас эхлэн изомери үүсгэх боломжтой.

 Салбарлалтын изомери:
Анги хоорондын изомери :

 Халагч бүлгийн байрлалын изомери.

 Хими шинж : Гидрогенжих урвал. Зөвхөн бага цагирагт нэгдлүүд ордог.

 Галогенжих урвал.

 Дегидрогенжих урвал.

 Исэлдэх урвал.
Гарган авах арга

 Дигалогент алканыг идэвхтэй металлаар үйлчилж гарган авдаг.

 Гидрогенжих урвалаар

Бодлого, дасгал:
1. Бензолын гомолог эгнээний нүүрсустөрөгчдийн ерөнхий томьёог бич.
2. Молекулдаа 8 нүүрстөрөгчийн атом агуулсан бензолын эгнээний нүүрсустөрөгчийн
молекулын байгуулалтын томьёог бич.
3. 780гр масстай бензол хэдэн моль байх вэ?
4. Бензолын гомолог эгнээний нүүрсустөрөгчдийн байгуулалтын томьёог бич.
5. Молекулдаа 9 нүүрстөрөгчийн атом агуулсан бензолын эгнээний боломжтой бүх
изомерийг бичиж, ИЮПАК нэршлээр нэрлэ.
6.156гр бензол хичнээн эзлэхүүн байх вэ?

Гэрийн даалгавар
1.Ароматик нүүрсустөрөгчид нэгдэх урвалд муу ордог, химийн урвалжийн нөлөөнд
тэсвэртэй байдгийн учир ву вэ?
2.C6H6, C6H14, C6H12 гэсэн найрлагатай гурван шингэн бодис, алкан, алкен ароматик
нүүрсустөрөгчийн алин болохыг химийн аргаар яaж туршин мэдэх вэ?
3.Бензолын халагдах урвалын жишээ гаргаж, урвалын тэгшитгэлүүдийг бич
4.Толуолын халагдах урвалд бензолоос хялбар ордгийн учрыг тайлбарла.
6.Циклогексанаас бензол гарган авах урвалын тэгшитгэлийг бич.

You might also like