Professional Documents
Culture Documents
Номын сангийн фондыг тоон хэлбэрт шилжүүлэх нь
Номын сангийн фондыг тоон хэлбэрт шилжүүлэх нь
Оршил
Xxi зуунд номын санг хөгжүүлэх гол арга үндсэн чиглэл нь электрон номын санг
байгуулах явдал юм. Электрон номын сан байгуулсаны ач холбогдол нь тухайн
фондын ном хэвлэлийг компьютэрийн дэлгэцнээс түүний тухай мэдээллийг олж
унших эсвэл хүсвэл хэвлэж авах боломжийг бий болгодог юм.Номын сангийн фонд
гэдэг нь тухайн номын сангийнхаа зорилго үйл ажиллагаа чиглэлийн дагуу
бүрдүүлсэн, уншигчдад ашиглуулах зорилготой ном хэвлэлийн цуглуулга юм.Жил
улирал өнгөрөх тусам дэлхий нийтээр даяарчлагдан хөгжиж түүнтэй нэгэн адилаар
манай улс нь мөн хөгжиж байна. Үүний нэгэн жишээ Монголын номын сангууд нь
уламжлалт номын сангийн арга барилаас электрон хэлбэрт шилжин уншигчиддаа
түргэн шуурхай үйлчлэх, түүнд дадлагашуулан сургах зэрэг олон нийтийн үйл
ажиллагааг ихээн явуулж байна.Номын сангийн фондоо электрон хэлбэрт
шилжүүлсэнээр номын сангийн ажилчдын ажлыг хөнгөвчилхөөс гадна уншигч
хэрэглэгчдийн хэрэгцээт ном хэвлэлийг түргэн хугацаанд олж өгөх, ажил хэрэгч
цаг зав багатай уншигч нар гэхэд гэрийн нөхцөлд уншиж ашиглах зэрэг олон давуу
талыг бий болгож байна.Номын сангийн е.нөөцөд ebook, e-journal, аудио видео
файл, онлайнаар болон CDROM дээр хэвлэгдсэн лавлагааны ном зохиол, номзүйн
гарын авлагууд болон вэбэд суурилсан мэдээллүүд багтдаг.Мөн номын сангийн
ном, сэтгүүл, кино, дуу, зураг гэх мэт зүйлсийг электрон хэлбэрт оруулж
болно.Эдгээрийг CD-Rom
Электрон ном, Ярьдаг ном, Кино, Концерт, Web хуудас, Ердийн текст, Электрон
ном (тусгай програм) зэрэг хэлбэрт оруулж болно.Ямарч номын сангийн ажиллах
үндэс нь тухайн номын сангийн фонд нь байдаг.Тиймээс ч тоон номын сан
байгуулж ажиллах үйл явц нь түүний нэгэн адилаар фонд нь болдог байна. Тоон
хэлбэрийн мэдээллийг ашиглахдаа түүнийг унших, сонсох, засварлах боломжтой
бүхий л төхөөрөмжийг хэрэглэдэг.Мөн тоон хэлбэрийн фонд бүрдүүлэхэд
шаардлагатай хэд хэдэн төхөөрөмжүүд байдаг. Үүнд: сканнер, фото аппарат,
аудио бичигч, дижитал видео камер болон компьютер зэрэг нь ихэвчлэн хэрэглэнэ.
Тоон хэлбэрийн фондын хадгалалт хамгаалалт
Номын сангийн фондын хадгалалт хамгаалалтыг зайлшгүй хийдгийн адилаар
тоон хэлбэрийн фондын хадгалалт, хамгаалалтыг тогтмол, чанартай хийж байх нь
түүний үйл ажиллагаа хэвийн явагдах нөхцөлөөр мөн хангагдана гэсэн үг юм.
Тоон технологи нь ховордсон эсвэл гэмтсэн эх материалуудтай холбогддог ба зорилго нь
нэн тэргүүнд удаан хадгалагдсан эх хувибаруудаас яг ижил хувилбаруудаас бүтэх бөгөөд
зөвхөн шаардлагад нийцсэн материал сонгохдоо гол нь биш юм.Эдгээр хувилбарууд нь
одоогийн болон ирээдүйн хэрэглэгчдийн хэрэгцээг хангах ёстой юм.Мөн цаашилбал
хэрэглэгчид орчин үед нийцсэн бие бялдрын тогтвортой байдлыг хангах өндөр чанарт
зүйлийг эзэмшсэн байх ёстой юм.
Хадгалалт
Үнэт материалуудыг тоон хэлбэрт хадгалж болдог. Электрон хэлбэр нь материалуудыг
урагдаж үрэгдэхээс хамгаалхаас гадна чөлөөтэй электронжсон цаг хугацааг хэмнэсэн
байдаг. Хэдий тийм боловч хувилсан бүтээгдэхүүн нь заавал байх ёстой.
Тоон хэлбэр нь үргэлж хуучин хэвээ байнга хадгалахгүй хэрэгтэй цагт шинэчлэгдэн
өөрчлөгдөж байх ёстой.
Тоон хэлбэрийн сул тал
Тоон хэлбэр нь гадаад орчныг үл харгалзан маш сайн электронжсон байх хэрэгтэй. Тоон
хэлбэрийн цуглуулга бүр ач холбогдол өгч чаддаггүй бөгөөд зарим номын сангийн
мэрэгжилтэн музейн ажилтан нар тэр болгон онлайныг ашиглаад байддаггүй. Электрон
төслийн үр дүн нь тоон цуглуулгыг хэрэглэгчдэд чөлөөтэйгөөр гаргасан байх
шаардлагатай байдаг.
Тоон хэлбэрт оруулах ажлын дараалал:
Анхны алхамууд:
1. Дижитал фондын
2. Технологи бол үнийн хувьд үр ашигтай болон ашгилхад хялбархан
Дижитал үүсгүүр:
Зураг
Зураг + нэмэлт өгөгдөл
Зураг + нэмэлт өгөгдөл + тэмдэглэгээ
Бит зохицуулагч
Хандалтын дүрслэл
Тоон хуваалт
Гэрлийн нягтрал:
Гэрлийн нягтрал: энгийн зураг дахь нэг инч дэх цэгүүдийг нэг инчид хэдэн
цэгээр илэрхийлэх
өндөр DPI = өндөр чанар
өндөр DPI = том хэмжээ
Хадгалалтийн шийдэл:
онлайн
вэб серверт хадгалах
ойролцоо буюу дотоод сүлжээнд хадгалах
зургийн хадгалалтийн төхөөрөмж билдэх
сүлжээний хадгалалтийн төхөөрөмж
Онлайнаар биш, эх хувилбараар нь
CD-ROM
DV
Тоон хэлбэрт хөрвүүлэн ажиллах технекийн үнэ 3.000 доллар
Жижиг хэлбэртэй сканнер /11 инч /
Ажилах орчины 2 GHz сервер , 100 GB HD болон 1GB RAM-тай хамт
21 инчийн дэлгэц
Тоон хэлбэрт хөрвүүлэн ажиллах технекийн үнэ 5.000 доллар
Том хэлбэртэй сканнер /17 инч /
Ажилах орчины 2 GHz сервер , 100 GB HD болон 1GB RAM-тай хамт
21 инчийн дэлгэц
Terabyte сүлжээнд хадгалхад бөгөөд 14.000 доллар байна
1 Terabyte = 1024G байна.
WYSIWYG засварлагч
XML Spy /$300+/
XMetal /$500+/
Бичвэр засварлагч
Note Tab /$0 or $29/
BBEdit
ОРАС үүсгэгч
SIRSI- Hyperion
III – Millennium
Encompass – Endeavor
Орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхах мөн Монголын номын сангуудуудад шинэ
үеийн техник технологыг нэвтрүүлэн үр дүнтэй, үр ашигтай уншигч хэрэглэгчдэд
түргэн шуурхай найдвартай үйлчлэхэд дараах зөвлөмжийг ашигладаг.
НОМЫН САНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ АВТОМАТЖУУЛАХАД
БАРИМТЛАХ ЗӨВЛӨМЖ
Номын сан 2001 оноос Интернэтэд холбогдсон. Сүүлийн 10-аад жилд гурван сая
сан хөмрөгийн цаасан каталогийг цахим каталогт шилжүүлэх ажил эхлүүлж
одоогоор 300,000 орчим ном бүртгэгдээд байна. Үндэсний номын сан үүрэг,
зорилгынхоо дагуу 1990 он хүртэл үндэсний хэмжээний нэгдсэн /цаасан/
каталогийг зохион байгуулах ажлыг гүйцэтгэж байсан ба шилжилтийн үеийн төсөв,
санхүүгийн хомсдлоос Сангийн Яамнаас тус каталогийг хариуцан хийх ажилтны
төсвийг хасч энэ үйл ажиллагаа зогссон. Одоогоор номын сангууд тус тусдаа
каталоги зохион байгуулалт, лавлагаа номзүйн ажлыг бие даан хийж байгаа нь
эцсийн дүндээ харин ч илүү төсөв хөрөнгө, хүн хүч шаардсан ажил болоод байгаа
юм. Иймээс шинэ стратегийн хүрээнд Үндэсний нэгдсэн электрон каталог зохион
байгуулах ажлыг үе шаттайгаар хийхээр төлөвлөж байна.
Үндэсний номын сангаар үйлчлүүлүүлэгчдийн тоо Улаанбаатар хотын нийт хүн
амын дөнгөж 5 хувьтай тэнцэнэ. Номын сангийн одоогийн үйлчилгээ нь гол
үйлчлүүлэгчид болох оюутан, эрдэмтэн судлаачдын хэрэгцээ шаардлагыг бүрэн
дүүрэн хангаж чадахгүй (судалгаанд хариулсан хүмүүсийн 60 орчим хувь12 нь)
байгааг судалгааны дүн харуулсан. Зөвхөн хэвлэмэл бүтээлийн сангаар танхимд
үйлчлэхээс өөр төрлийн, дижитал дэд бүтцэд суурилсан энгийн хялбар, шинэ
үйлчилгээ хөгжүүлж, электрон нэгдсэн хайлтын системтэй болж, орчин үеийн 5
технологийн дэвшил нэвтрүүлэхгүй бол ойрын хэдэн жилдээ Интернэтийн
хайлтаас илүү мэдээлэл хүртээж үйлчлүүлэгчдийн тоогоо нэмэгдүүлэх найдваргүй
байна. Одоогийн байдлаар тус Номын сан монгол гар бичмэл номын болон төвд
судрын гэсэн хоѐр төрлийн дижитал сантай. Энэтхэгийн Засгийн Газрын
дэмжлэгтэйгээр 3 нэрийн 385 боть монгол гар бичмэл номыг, Америкийн ACIP
хөтөлбөртэй хамтран 2 нэрийн 226 боть, 150 төвд лам нарын 2840 төвд ном
судрыг тоон хэлбэрт шилжүүлсэн хэдий ч олон нийтэд ашиглуулах, үзүүлж
харуулах тоног төхөөрөмж дутагдалтайгаас үйлчлүүлэгчдэд хүртээмжгүй
/ашиглуулахгүй/ байгаа. Үнэт, ховор номыг дижиталчилах ажил ч эхлэлийн
шатандаа байна.
Энэ бүхнийг харгалзан цаашид Номын сангийн сан хөмрөгийг шинэчлэн баяжуулах
чиглэлээр дорвитой ажлууд хийгдэнэ.
Тухайлбал:
Гадаад орны номын сангуудыг авч үзхэд өөрсдийн өв хөрөнгө, түүхийн үнэт
зүйлсээ электрон хэлбэрээр хадгалах түүнийгээ уншигч хэрэглэгчиддээ үзүүдэн
таниулах ашиглуулах тал дээр шинэ техник технологийг зориулан үйлдвэрлэж
түүнийг үйлчилгээгээ түргэн шуурхай хүргэхэд ашиглах зэрэг олон давуу талтай
ажлуудыг хийж байгаа юм. Энэ нь ч нэг талаараа өндөр хөгжилтэй орнуудын
нөхцөл бололцоо санхүүжилт сайн байдагтаа холбоотой юм.
Дүгнэлт
Монгол орны хувьд номын сангууд нь нөхцөл байдалдаа тулгуурлан өөрсдийн
үйлчилгээгээ хүргэж байгаа билээ. Тиймээс номын сангийн фондыг тоон хэлбэрт
шилжүүлэх асуудал нь манай орны хувьд хараахан хөгжиж амжаагүй байгаач
эрчимтэй сайн хөгжих боломж удахгүй бүрэлдэн бий болох байх. Хамгийн гол нь
чанарын шаардлага хангасан техник төхөөрөмж , тэр бүхнийг хийх материал ,
мэргэжлийн боловсон хүчин , төсөв санхүү нь шаардагдах юм .Энэ бүхэн нь манай
хэрэглэгч, үйлчлүүлэгчээ дээдэлсэн номын сангийн байгууллага өөрсдийн чадвар ,
төсөв мөнгөний хэмжээнд чамгүй олон ажил хийж манай уншигчид орчин үеийн
техник технологийн хөгжлөөс арай хол тасраагүй байгаа ч жаахан хоцорч яваа нь
мэргэжилтний чадвар , төсөв санхүү гэх мэт олон бэрхшээлтэй асуудал байгаад
оршиж байгаа юм.