You are on page 1of 5

Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангах ажлын зохион байгуулалт

 Мөрдөж буй хууль дүрэмтэй нийцүүлэн байгууллага, аж ахуйн нэгжийн хүрээнд


хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангах үүргийг ажил олгогч хариуцна.
 Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангах ерөнхий удирдлага нь байгууллагын
дарга, эсвэл байгууллагаас томилсон албан тушаалтанд оногдоно.
 Ажилтан нь ажил олгогчийн баталсан байгууллагын хөдөлмөр хамгаалал,
аюулгүй ажиллагааны дүрэм зааврыг заавал биелүүлэн ажиллана.
 Ажилтанг ажилд орох, эсвэл өөр ажилд шилжүүлэх үед хөдөлмөр хамгаалал,
аюулгүй ажиллагааны дүрэм, зааврыг танилцуулж, гарын үсэг зуруулж хувийн
хэрэгт хадгална.
 Ажил олгогчийн төлөөлөгч, ажилтнууд нь хууль дүрэмд нийцүүлэн холбогдох
төрийн захиргааны төв байгууллагаас батласан зөвлөмжийн дагуу
хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны гэрээ хэлэлцээр, хөдөлмөрийн
нөхцлийг сайжруулах арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллана.
 Байгууллагад хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нөхцөл, байдалд
үнэлэлт, дүгнэлт өгөх болон хяналт, шалгалт хийх ажлыг дор дурдсан
хэлбэрээр зохион байгуулна. Үүнд:
– Ажилтнуудын аюулгүй ажиллагааны зааварчилгааны дагуу ажил
эхлэхийн өмнө, ажлын явцад багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж,
хаалт хашлага, газардуулга бусад хамгаалалтын хэрэгслүүдийн
хамгаалалт бүрэн бүтэн байдалд тавих тогтмол хяналт
– Аж ахуйн нэгж, байгууллагын болон салбар нэгжийн урирдагчдын,
ажил үүргийнхээ дагуу явуулах, удирдлагын шуурхай үзлэг
шалгалт
– Аж ахуйн нэгж, салбар нэгжүүдэд, батлагдсан төлөвлөгөөний дагуу
хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн болон хөдөлмөрийн
нөхцөл байдлыг шалгах түүвэрчилсэн хяналт зэрэг болно.
 Машин механизм тоног төхөөрөмж, техник хэрэгслийн үйлчилгээ явуулж байгаа
аж ахуйн нэгж, байгууллагын ажилтнууд нь хяналт шалгалтын байгууллагуудаас
тавигдаж байгаа шаардлагыг хангасан нөхцөлд, тэдгээрийг ажилд гаргахыг
зөвшөөрнө.

Барилгын үйлдвэрлэл дээр хөдөлмөр хамгаалал зохион байгуулах

 Ажлын байрны зохион байгуулалтад хэрэглэж байгаа үйлдвэрлэлийн тоног


төхөөрөмж, багаж хэрэгсэл нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн
шаардлагыг хангаж байвал зохино.
 Үйлдвэрлэлийн талбай, хэсэг ажлын байрыг ажиллагсдын нэг бүрийн буюу
нийтийн хамгаалах болон гал унтраах анхан шатны хэрэгсэл, түүнчлэн
дохиолол, холбооны хүчин төгөлдөр мөрдөж буй норматив баримт бичиг,
хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангах бусад техник хэрэгслээр хангагдсан
байна.
 Үйлдвэрлэлийн талбай, ажлын хэсгийг тохижуулахдаа ажиллагсдын тогтмол
буюу түр байрлах газар (эрүүл ахуйн болон амрах байр, гарц)-ыг аюултай
бүсийн гадна байрлуулбал зохино.
 Үйлддэрлэлийн талбай дээрх зам, гарц, түүнчлэн ажлын байр руу очих зам ба
ажлын байр нь эмх цэгцтэй, цэвэр цэмцгэр байдлыг хадгалахын зэрэгцээ, хог,
цааснаас цэвэрлэгдсэн, хураалттай материал ба бүтээцээр дүүргээгүй байвал
зохино.
 Үйлдвэрлэлийн талбайд гадны хүмүүс, мансуурлын байдалтай буюу тухайн
талбайд ажиллах ёсгүй ажилтанг нэвтрүүлэхийг хориглоно.
 Барилгын үйлдвэрлэлийн талбай дээр ахуйн үйлчилгээ, ажлын байранд байж
байх үедээ ажилтнууд, түүнчлэн бусад байгууллагын төлөөлөгчид нь тухайн
байгууллагад мөрдөж байгаа хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм,
хөдөлмөрийн дотоод журмыг биелүүлэх үүрэгтэй.
 Алс зайтай байрласан байр, талбай, хэсэг, ажлын байрыг утсан болон радио
холбоогоор хангасан байна.

Бетон зуурмаг цутгах ажлын үед өгөх аюулгүй ажиллагааны үлгэрчилсэн


заавар
 Ажилчин бүр ажлын хувцас, хувийн хамгаалах хэрэгслээ бүрэн хэрэглэсэн байх
шаардлагатай
 Өргөгчийн оосор, ган татлага, дэгээ бүрэн эсэх, баталгаат зөвшөөрөлтэй эсэхийг
шалгана.
 Бетон зуурмагийн тэвшний бункерийн бүрэн бүтэн ажиллагааг шалгасны эцэст
хэрэглэнэ. Тэвшний сэнжний ачаа өргөх даацын чадварыг шалгах, Тэвшний
хаалтын ажиллагаа хэвийн эсэх
 Хэв хашмал түүний бэхэлгээ тулаас ба залгаас, уулзвар бат бөх хийгдсэн эсэхийг
шалгана.
 8м-ээс дээш өндөрт хийх багана, балка, ригелийн хэв хашмал зэрэгт тулгуур шатан
дээр бэхэлсэн ажлын талбайг бэлтгэж өгнө. Ажлын талбай нь 0.7м-ээс багагүй
өргөнтэй, 1м-ээс багагүй өндөр хайс хамгаалалттай байвал зохино.
 Өндөрт хэв хашмалыг угсрах, өндөрт хийгдсэн хэв хашмалыг буулгах ажлыг
гүйцэтгэхдээ хамгаалалттай шат, зөөврийн тэрэг ашиглана.
 Хэв хашмал, шатыг угсарч буулгахдаа ( нарийн, төвөгтэй хийц, хүнд жинтэй төмөр
бетон эдлэлийн) технологийн ажлын дэс дарааллыг баримтлавал зохино.
 Арматурыг хэв хашмалд хийж угсрахдаа ойролцоох хүчдэлтэй шугам болон
барилга, байгууламжинд хэрэглэж байгаа кабель утасны гэмтлээс ажилчдыг
хүчдэлд цохиулахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна.
 Цахилгаан нягтруулагчийг бетоны ажилд хэрэглэх үедээ резин бээлий, резинэн
ултай гутал хэрэглэнэ.
 Бетон насос хэрэглэх үед цахилгаанаар тасралтгүй жигд хангах нөхцлийг
бүрдүүлсэн байвал зохино.
 Өвлийн нөхцөлд бетон цутгахдаа ажлын байрны цас, мөсийг цэвэрлэж, элс, үнс,
үртэс зэргийг бэлтгэсэн байвал зохино.
 Цутгах хийцийн налуугийн өнцөг 300-аас илүү байх нөхцөлд ажиллах бетончдод
хамгаалах бүс хэрэглүүлнэ.

Бетон зуурмагыг цахилгаанаар халаах үед өгөх аюулгүй ажиллагааны


үлгэрчилсэн заавар
 Бетон зуурмагыг цахилгаанаар халаахдаа дамжуулах утас, цахилгаан
төхөөрөмжинд найдвартай хамгаалалт хийж, төхөөрөмжиын эх биеийг газардуулах
ёстой. Цахилгаан төхөөрөмжийг тэжээх хэлхээг холбож угсрах түүнчлэн жижүүрийг
зөвхөн III зэрэг ба түүнээс дээш зэрэгтэй цахилгаанчин гүйцэтгэнэ. Цахилгаан
халаалт хийж байгаа хэсгийн ойролцоо ажиллагсад цахилгаан гүйдэл, түүнээс
учрах аюул, ослын талаар тусгайлан заавар зөвлөгөөг өгсөн байна.
 Цахилгаан халаагуурын холболтонд кабель, дамжуулах утас хэрэглэвэл зохино.
Кабель утсыг шууд газрын хөрс, үртсэн дээгүүр болон амархан шатах материал
дээгүүр татахыг хориглоно.
 Цахилгаан халаалт ашиглаж байгаа хуваарилах самбар, трансформаторыг өндөр,
нам хүчдэлийн талаас нь цахилгаан хөндийрүүлэгчээр тусгаарласан байвал
зохино.
 Бетон, төмөр бетон бүтээцийг цахилгаанаар халаахдаа 127 вольтоос илүү хүчдэл
хэрэглэж болохгүй. Арматургүй цул бетон болон ойролцоох ажлын байртайгаа
ямар нэгэн төмөрлөг эдлэлээр холбогдоогүй, салангид байгаа төмөр бетон
хийцийг халаахдаа 220 вольтын хүчдэл хэрэглэж болно.
Бетоныг гадна талаас нь цахилгаанаар (арматурт битүү холбоо үүсгэх боломжгүй)
халаахдаа 300 вольтын хүчдэл ашиглах боловч аюулгүй ажиллагааны шаардлагыг
бүрэн хангасан байвал зохино.
 Цахилгаан халаагуурт 380 вольтоос илүү хүчдэл ашиглахыг хориглоно. Халаах
хийц, эдлэл халаагуурын зурваст халааж буй хэсэг 3м-ээс багагүй байна.
Найдвартай хамгаалалт хийж тавих ба хориглолтын систем, гэрэл дохио,
урьдчилан сэргийлэх санамж тэмдэг тавьсан байна. Ажиллах хүмүүст аюулгүй
ажиллагааны заавар, зөвлөгөө өгсөн байна.
 Цахилгаан халаагуурын үйлчлэлийн хүрээний шугама хүчдэлтэй байгааг заах
дохионы гэрэл тавина. Дохионы чийдэн тавихад шугамын хүчдэл автоматаар
тасарч байхаар тохиргоог хйисэн байвал зохино.
 Цахилгаан халаагуурын хэсэг болон цахилгаан халаагуурыг байрлуулах газарт
зурагт хуудас / аюулгүй, хүчдэл осолтой гэсэн/ тавих, мөн гүйдэлд нэрвэгдсэн
ажиллагсдад эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх журмыг тавьж байрлуулна.
 Дулааны улиралд хур тундастай үед цахилгаанаар халаах ажлыг ил задгай
орчинд хийхийг хориглоно.
 Бетоныг цахилгаанаар халааж байгаа хэсэгт цахилгаанчин өдөр, шөнийн цагт
жижүүрлэх, хамгаалах хэрэгсэл бүхий мэргэжлийн албаны хүмүүс дулааны
хэмжилт хийхээс бусад тохиолдолд хүн явуулахыг хориглоно.
 60В-оос илүү хүчдэлд ажиллахад цахилгаан тусгаарлагч бээлий, шаахай, өмсөж
хүчдэлийг салгахгүйгээр, угсралт тохируулгын ажил хийхийг хориглоно.
 Зөвхөн хүчдэлээс салгасны дараа цахилгаанаар халааж буй бетоныг усаар
шүршинэ.
 Цахилгаан халаагуур залгасан хэсэгт холбогдсон, бетондоогүй арматурыг заавал
газардуулна.
 Хүчдэлд залгахын өмнө болон цахилгаан төхөөрөмжийг нэг байрнаас нөгөөд
шилжүүлсний дараа, дамжуулах утасны тусгаарлалт, хамгаалах хэрэгсэл,
цахилгаан төхөөрөмжийн хаалт, хамгаалалт, газардуулгын байдлыг байнга
шалгаж холбогдох арга хэмжээг хойшлуулалгүй авч байвал зохино.
 Халаалтын трансформатор дээр уг төхөөрөмжийн ажиллах зарчмыг мэддэг
дадлага бүхий ажилчинг ажиллуулна.
 Трансформаторыг хүчдэлтэй самбарт холбох ажилд бэлтгэхийг заавал
мэргэжлийн цахилгаанчин гүйцэтгэнэ.
 Халааж буй хийцэд холболт хийхдээ трансформаторыг цахилгаан самбараас
салгасан байна.
 Бетон халаагч трансформаторт газардуулга хийсэн байх шаардлагатай.
 Халаалт хийгээгүй үед трансформаторыг цахилгаан самбараас салгасан байна.

Газар шорооны ажил гүйцэтгэх үед өгөх аюулгүй ажиллагааны


үлгэрчилсэн заавар
 Газар шорооны ажлыг барилга байгууламж, замын улаан шугам тавьж , тэг
тэнхлэг татаж, тэмдэг тавьсаны дараа эхэлнэ.
 Хот сууринд газар шорооны ажил гүйцэтгэхдээ газар доорхи шугам сүлжээг
гэмтээхгүй байх арга хэмжээг урьдчилан авч, шугам сүлжээний ашиглалт
хариуцсан байгууллагын зөвшөөрөл авсан байна.
 Хөрсний устай нөхцөлд ажил гүйцэтгэхийн өмнө ус зайлуулах түр болон
байнгын байгууламжуудыг тоноглосон байна.
 Газар шорооны ажлыг аюул, осолгүй гүйцэтгэхийн тулд нуралтаас хамгаалах
арга хэмжээг урьдчилан авна.
 Хэрэв ухсан нүхний хана хөрсний усны үйлчлэлээр нурж болохуйц нөхцөлд
бэхэлгээ хийнэ.
 Газрыг бэхэлгээгүй хөндийлөн ухах ба элсэрхэг хөрсөнд бэхэлгээгүй 1 метрээс
илүү гүн нүх, шуудуу ухахыг хориглоно.
 Элс шавар холимог хөрсөнд 1.25м, шаварлаг хөрсөнд 1.5м, нягт хөрсөнд 2
метрээс илүүгүй гүнд эгц босоо хана босгож болно.
 Нүх, шуудуунд орж гарахдаа хоёр талаасаа хашлагатай шатыг хэрэглэнэ.
Суурь ухах үед өгөх аюулгүй ажиллагааны үлгэрчилсэн заавар
 Суурийн ажлыг газар шорооны ажил бүрэн дууссан, бэхэлгээг хийсний дараа
эхэлнэ.
 Суурь угсрах ажилчид нь ажлын тусгай хувцас бие хамгаалах хэрэгслийг бүрэн
хэрэглэсэн байх шаардлагатай.
 Нүх шуудуунд чулуу, зуурмаг, бетон зэргийг тусгай бэлтгэсэн ховил хоолойгоор
дамжуулан өгөх, эсвэл машин механизм ашиглан гүйцэтгэвэл зохино.
 Суурийн гулдмайг барилгын гадна талаас угсрахдаа ажлын байр нь засагдсан
байх шаардлагатай. Гулдмайг зохих байранд нь тохируулан оосорлож, найдвартай
бэхэлсний дараа угсрах хэрэгтэй. Суурийн гулдмай хавтанг өргөгч механизмын
тусламжтайгаар угсарна.
 Суурийн бетон гулдмай, гулдмай ба төмөр бетон хийцийг угсрах үед механизмыг
нүхний ирмэгээс 2 метрээс багагүй зайд байрлуулна.
 Суурь угсрах үед дохиочинг заавал ажиллуулна.
 Суурийн бетон гулдмай, гулдмай, төмөр бетон эдэлхүүний сэнжний бат бэхийг
урьдчилан шалгасны дараа өргүүлэх хэрэгтэй.
 Суурийн ус тусгаарлах хар тос (битум)-ыг хайлуулж зөөвөрлөхдөө тусгай
бэлтгэсэн битүү сав хэрэглэнэ. Уг савны дөрөвний гурваас илүүгүй хэсэгт тосыг
хийнэ.

Өндөрт ажил гүйцэтгэх үед өгөх аюулгүй ажиллагааны үлгэрчилсэн


заавар
 Барилга, объёктийн өндөрт ажиллагсад нь ажлын тусгай хувцас, хамгаалах
хэрэгсэл, бүс, дуулга малгай бүрэн хэрэглэсэн байна.
 Хоёроос дээш давхарт төмөр бетон хийцийн угсралтыг зориулалтын шат буюу
хийцэд тавигдсан хашлагатай шалавч дээр гүйцэтгэх ба барилгын даацын бус,
туслах хийц дээрээс ажил гүйцэтгэхийг хориглоно.
 Хашлагагүй захын хийц дээрээс хамгаалах бүсгүйгээр ажил гүйцэтгэхийг
хориглоно.
 Байнгын үйлчлэл бүхий үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлийн хүрээнд болон
үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлүүд тохиолдож болзошгүй бүсэд өндрийн ажлыг
гүйцэтгэхдээ хамгаалалтын бүс заавал хэрэглэнэ.
 Хана, хучилтад гаргасан нүхийг заавал хаасан байвал зохино.
 Өндөрт механизмаар ажил гүйцэтгэхдээ зөвхөн мэргэжлийн оосорлогч, дохиочны
тусламжтай гүйцэтгэнэ.
 Өндөрт гүйцэтгэх ажлыг зөвхөн ажил гүйцэтгэх зөвшөөрлийн үндсэн дээр
гүйцэтгэнэ.
 Өвлийн цагт шатан дээрх цас мөсийг шалгаж, цэвэрлэсний дараа шат, дамжуургад
гарна.
 Шөнийн ээлжинд өндөрт ажиллагчдын зам, гарц, гэрэлтүүлгийг талбайн даамал,
хэсгийн инженер, ажлын хэсгийн ахлагч шалгаж зөвшөөрөл өгнө.
 10.7м-ээс дээш өндөрт 12м/с-ээс дээш хурдтай, хүчтэй салхитай үед ажлыг
зогсооно.

You might also like