You are on page 1of 2

КОМЬПЮТЕРТ МОНГОЛ БИЧГИЙН ФОНТ СУУЛГАХ

Windows Vista, windows 7 зэрэг сүүлийн үеийн үйлдлийн системүүдэд Mongolian Baiti
гэсэн фонт суусан байдаг ч бидний нийтлэг хэрэглэдэг windows XP үйлдлийн системд
монгол бичгийн фонт байдаггүй. Иймд CD-нд бичигдсэн бэлэн фонтуудыг хэрэглэх нь
зүйтэй ба комьпютерт суулгах хэд хэдэн арга бий.

1. CD доторх Mongolian fonts хавтсанд байгаа фонтуудыг бүгдийг нь идэвхжүүлээд


Copy командаар сануулна.
2. My computer > Local Disk (C:) >Windows > Fonts хавтас руу paste товчийг дарж
хуулна.

Эсвэл start>settings> Control Panel >Fonts гэсэн хавтсанд хуулж болно.

Бичихээс өмнө анхаарах зүйлс


Комьпютерт монгол бичгээр бичиж эхлэхээсээ өмнө хойно дурдах хэдэн
санамжтай танилцана уу.

/Үсгийн байрлалыг харуулсан дээрх зураг CD дээр бичигдсэн байгаа тул хэвлээд томоор харах боломжтой./
Үүнд:
1. Нэг товч дээрх хоёр үсгийн дээд талынх нь Shift товчтой хамт дарагдах үсгүүд
болно.
2. Гарны хамгийн зүүн дээд буланд байгаа товчин дээр буй ` үсэг нь b`, k` зэрэг
үсгийн дараа ороход хэрэглэгдэх хэлбэр юм. Хэрэв w товч дарж бичвэл bw , shift+ w товч
дарж бичвэл дараах байдалтай гарна. bW
3. Адагт орсон на, нэ үеийг бичихэд заавал % буюу Shift +5 товч дарна.
4. Адагт орсон Г /эр/ үсэг буюу Ха гэсэн үеийг бичихэд Shift+9 гэж дарна. Үүнийг
анхаарахгүйгээр е+a (шүд +сүүл) гэж даран буруу бичих явдал байдаг. Харьцуулна уу
буруу ea, зөв (
5. Е товч дээр хоёр янзын шүд бий. Е гэж дарвал, be, ke гэх мэт хэлбэртэйгээр
гарна. Харин shift+E гэж дарвал bE, kE гэсэн хэлбэртэй харагдана. Сүүлийнх нь ямар
нэг доголгүй, зөв хэлбэртэй гарч буйг анхаарна уу.
6. Дээрхтэй адил l товч дээр дарвал шилбэ дараах байдалтай харагдана. Bi. ki
Харин U товч дээр shift даралгүй бичвэл bu, ku гэх мэтээр зөв хэлбэртэй бичигдэнэ.
7. Т үсэг дээр орхиц ба цацлага бий. Хэрэв Shift-гүй дарвал шууд залган гарна.
Жишээ: *t Иймд уг хэлбэрийг bEt, kEt зэрэг тохиолдолд хэрэглэнэ. Харин shift дарж
бичвэл *T гэсэн зөв хэлбэртэй болно. Дээрх хоёрын ялгааг анзаараагүйгээс зай авч
бичдэг алдаа байдаг. Жишээ нь * t гэх мэт.
8. Й үсгийг Ү товч дээр байгааг анхаарна уу. FetoeeO гэж бичиж болохгүй. Зөв
хэлбэр нь: feyoeeO
9. Shift+ U гэж дарахад U гэсэн дүрс гарч буй нь FeU& зэрэг тохиолдолд
хэрэглэгдэнэ. Харин Ua гэх буюу l + l ii гэсэн хэлбэрээр Jia зэрэг тохиолдлыг бичих нь
буруу юм. Өөрөөр хэлбэл, энэ тохиолдолд Shift+J гэж эхэлнэ.
10. buA, kuA (…+u+A)зэрэг хэлбэрийг bI, kI (…+l)гэж бичиж болохгүй. Түүнчлэн энд
шилбийг ч анхаарах хэрэгтэй. Зөв fekuA, буруу- fekiA
11. Н үсгийг shift-гүй дарахад жижиг хэлбэртэй г үсэг гарч буй нь дараах тохиолдолд
хэрэглэгдэнэ. Жишээ нь: зөв feehkuA, буруу feekkuA, зөв Moehgo& , буруу Moekgo&
12. Энэ мэтчилэн hiK гэж буруу болно. Зөв хэлбэр нь К товч дээр бий. Харьцуулна уу.
kiK
13. L үсгийн хажууд буй ; товчийг дарвал b; зэрэг тохиолдолд хэрэглэх Л үсэг гарна.
Харьцуулна уу.bl
14. Харин дээрх товчийн баруун талд буй товч дээр дарвал `гэсэн дүрс гарна. fe`гэх
мэт. Харин гарны зүүн доод буланд байх Ctrl товчийг Z тэй хамт дарах буюу (Undo-буцах)
үйлдэл хийснээр дараах байдалтай болно. Жишээ нь: fe
15. Хаалтыг дээрхийн адилаар буцах үйлдэл хийж гаргана. (feB)
16. Х товч дээр М зэрэг үсгийн дараа шууд залган орох Л үсэг бий. Жишээ нь:
femXeeeOгэх мэт. Харьцуулна уу. femleeeO
17. Хашилтыг дарахад < fe > гэж дангаар гардаг тул аль аль талд нь << fe >>гэж
хоёр удаа дараaх байдлаар гаргана.

You might also like