You are on page 1of 4

Цогжав овогтой Баясгалан миний

гурван үеийн намтар

1.1. Миний өвөг эцэг С.Бумбажаагийн намтар

Миний өвөг эцэг Сэмбээгийн Бумбажаа нь 1888 онд одоогийн Увс аймгийн
Хяргас суманд айлын том хүү болж төрсөн. Ах дүү 4. 2 эрэгтэй, 2 эмэгтэй.
Малчны гэр бүлд өсөж мал маллаж байгаад 1912 онд Түгжил овогтой
Тогтмолтой гэр бүл болж 6 хүүхэд төрүүлж өсгөсөн. Охин Аюуш 1914 он, хүү
Жалцан 1916 он, охин Мядаг 1918 он, хүү Цанжаа 1920 он, хүү Цэрэн 1922он,
хүү Цогжав 1930 онд төрсөн. Өвөг эцэг маань 1936 онд нас барсан.

1.2. Миний эмэг эх Т.Тогтмолын намтар

Миний эмэг эх Түгжил овогтой Тогтмол нь 1890 онд Увс аймгийн Хяргас
суманд төрсөн.

Айлын ганц охин. Гэртээ мал маллаж байгаад 1912 онд миний өвөг эцэг
С.Бумбажаатай гэр бүл болж 6 хүүхэд төрүүлж өсгөсөн. Охин Аюуш 1914 он,
хүү Жалцан 1916 он, охин Мядаг 1918 он, хүү Цанжаа 1920 он, хүү Цэрэн
1922он, хүү Цогжав 1930 онд төрсөн. Эмэг эх маань 1964 онд нас барсан.

2.1. Миний эцэг Б.Цогжавын намтар

Эцэг Бумбажаа овогтой Цогжав 1930 оны хаврын дунд сарын шинийн 15-нд
Бумбажаагийн бага хүү болон төрсөн. Малчны гэр бүлд эрүүл саруул өсөж бие
дааж бичиг үсэг сурч байгаад 1948-1951 онд Улаанбаатар хотын Мал
эмнэлгийн техникум төгсөөд ХАА-н яаманд мэргэжилтэн хийж байгаад 1954-
1959 онд ХААИС-д малын их эмчээр суралцаж төгссөн.

1959-1961 онд Төв аймгийн Жаргалантын САА-д малын их эмчээр;

1961-1972 онд Булган аймгийн Дашинчилэн, Баян-Агт сум нэгдлийн дарга;


1972-1980 онд Сэлэнгэ аймгийн Мал эмнэлгийн газрын дарга;

1980-1981 онд Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хотын дарга;

1982-1984 онд Зүүнхараа Мандал САА-н малын их эмчээр;

1984-1987 онд Зүүнхараа хотын захын даргаар ажиллаж байгаад тэтгэвэрт


гарсан.

Улс эх орондоо идэвхи чармайлт гарган ажиллаж байх хугацаанд аавын минь
хөдөлмөр зүтгэлийг төр засаг өндрөөр үнэлж “Хөдөлмөрийн гавъяаны улаан
тугийн одон”, “Алтан гадас”, “Ардын хувьсгалын 50, 60, 70 жилийн ойн
медаль”-уудаар шагнасан болно. Миний аав ажиллах хугацаандаа амьдралын
түшиг хань ээж Б.Оросоотой гэр бүл болж 5 хүүхэд төрүүлсэн. Том хүү
Даваасүрэн Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хотын модны үйлдвэрт жолооч, том
охин Сувдмаа Герман улсын Берлин хотод нөхрийн хамт ажиллаж амьдардаг,
дунд охин Болормаа Дархан-Уул аймагт хувиараа ажил эрхэлдэг, миний бие
Баясгалан нь Герман улсын Берлин хотод ажиллаж амьдарч байгаа, бага хүү
Баярсайхан Дархан-уул аймагт хувиараа ажил хийж гэр бүл хүүхдийн хамт тус
тус амьдарч байна. Миний аав 2008 оны 08 сарын 12-нд нас барсан.

2.2. Миний эх Б.Оросоогын намтар

Миний эх Б. Оросоо 1942 оны 7 сарын 1-нд Булган аймгийн Баян-Агт сумын
эмнэлэгт малчин ард Баасангийн том охин болон мэндэлсэн.

1950-1958 онд тус сумын 8 жилийн сургуулийн 8-р ангийг

1958-1960 онд Булган аймгийн 10 жилийн сургуулийн 10-р ангийг амжилттай


сурч төгсөөд улмаар 1960-1964 онд Улаанбаатар хотын ХААИС-г эдийн
засагч, нягтлан бодогчоор төгссөн.

1964-1972 онд Булган аймгийн Баян-Агт сумын банкинд эдийн засагч,


нягтлан

1972-1980 онд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын банкинд нягтлан бодогч


1980-1986 онд Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хотын банкны дарга, эдийн
засагч, нягтлангийн ажил эрхэлж байгаад

1986-1989 онд Булган аймгийн банкны эдийн засагч, нягтлан

1989-1994 онд Эрдэнэтийн Хоршоодын холбооны нягтлан

1994-1998 онд Орхон бирж, Орхон кабелийн телевизийн нягтлан бодогчоор


ажиллаж байгаад гавъяаны амралтандаа гарсан. Миний ээж улс эх орондоо
идэвхи чармайлт гарган ажиллах хугацаандаа байгууллагын аваргаар удаа
дараа шагнуулж байсан. Мөн төр засгаас ээжийн минь хөдөлмөрийг өндрөөр
үнэлж хувьсгалын 1960, 1970, 1980 жилийн ойн медаль, хөдөлмөрийн хүндэт
тэмдэг, тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнуулж байсан. Миний ээж
ажиллах хугацаандаа миний эцэг Б.Цогжавтай гэр бүл болж таван хүүхэдтэй
болсон. Том хүү Даваасүрэн Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хотын модны
үйлдвэрт жолооч, том охин Сувдмаа Герман улсын Берлин хотод нөхрийн
хамт ажиллаж амьдардаг, дунд охин Болормаа Дархан-Уул аймагт хувиараа
ажил эрхэлдэг, миний бие Баясгалан нь Герман улсын Берлин хотод ажиллаж
амьдарч байгаа, бага хүү Баярсайхан Дархан-уул аймагт хувиараа ажил хийж
гэр бүл хүүхдийн хамт тус тус амьдарч байна. Миний ээж 2017 оны 11 сарын
29-нд зуурдаар нас барсан.

3.1. Ц.Баясгалан миний намтар

Миний бие Ц.Баясгалан нь 1970 оны 8 сарын 1-нд Булган аймгийн Баян-Агт
сумын нэгдсэн эмнэлэгт Цогжавын 4-р охин болж мэндэлсэн.

1978-1980 онд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын 2-р 8 жилийн сургуульд;

1980-1986 онд Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хотын 2-р 8 жилийн сургуулийн 8-


р ангийг амжилттай суралцаж төгссөн.

1986-1990 онд Дархан хотын Анагаах ухааны дунд сургуулийг эх баригч бага
эмчээр төгсөж, 1990-1992 онд Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын эмнэлэгт эх
баригч бага эмчээр ажиллаж байгаад 1992 онд Эрдэнэт хот руу шилжсэн.
1992-1995 онд Орхон аймгийн Нэгдсэн эмнэлэгт нярайн сувилагч;

1996-1998 онд Орхон кабелийн телевизэд оператор;

1998-2000 онд хувиараа ажил эрхэлж байсан. Ажиллаж амьдрах хугацаандаа


иргэн Д.Пүрэвдоржтой хамт амьдарч 2 хүүхэдтэй болсон. Хүү П.Эрдэнэ-Очир
1993 оны 1 сарын 6-нд Эрдэнэт хотын нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт, охин
П.Эрдэнэтуяа 1995 оны 12 сарын 19нд Эрдэнэт хотын нэгдсэн эмнэлэгт
төрсөн. Миний бие Баясгалан 2001 онд амьдралын шаардлагаар Герман
улсыг зорьж тэнд байх хугацаандаа тус улсын иргэн М.Дийкэ гэдэг хүнтэй
танилцаж хамт амьдарч байгаад 2003 оны 7 сарын 22 – нд гэр бүлээ батлаж
хуримаа хийсэн.

2003 оны 10-р сарын 9-нд хүү Флориан Эрдэнэ маань Берлин хотын
Лихтэнбэрг дүүргийн Оскар Зийтхэн эмнэлэгт төрсөн. 2004 онд хүү Эрдэнэ-
Очир, охин Эрдэнэтуяа хоёрыг амьдралын шаардлагаар өөр дээрээ авчирсан
болно. Одоогоор хүү Эрдэнэ-Очир Берлин хотын Техникийн их сургуулийн
оюутан, охин Эрдэнэтуяа Магдэбург хотын Отто Гюрикэ их сургуулийн оюутан,
бага хүү Флориан Эрдэнэ Берлин хотын Барним Гимназиумын 9-р ангийн
сурагч. Нөхөр М. Дийкэ Берлин хотын Дамлер АГ Мэрцэдэс Бэнзийн үйлдвэрт
хянан шалгагч.

Миний бие 2003-2008 онд гэртээ ажилгүй хүүхдүүдээ асарч байгаад 2008-2014
онд Фирма Эвроклийнд цэвэрлэгч, 2015-2016 онд Катаринэн Гмбх-д
сэрвисассистэнт 2016 оноос Архэ Ноах хөгшин хүн асрах газар аж ахуйн
ажилтнаар одоог хүртэл ажиллаж байна.

Гурван үеийн намтраа үнэн зөв бичсэн Ц.Баясгалан

Гарын үсэг /................................................./

Гэрийн хаяг: Баясгалан Дийке

Роткамп 37

13053 Берлин

Утас: 017683328437

You might also like