You are on page 1of 36

II

ТООЧИН ДҮРСЭЛСЭН ЭХИЙГ ЗАДЛАН


ШИНЖЛЭХ

Гадаад ба дотоод шинжийг дүрсэлсэн арга


хэрэглүүрийг задлан шинжлэхийн тулд:
™™ Зохиогчийн сонин содон дүрслэлийн онцлогийг
судлах.
™™ Эсрэг ба ойролцоо утгат үгийн найруулгын үүргийг
судлах.
™™ Тэмдэг нэрийн хэрэглээг судлах.
™™ Давтан тоочих аргын онцлогийг судлах зэрэгцүүлэн
холбох үг, нөхцөл, ЗНӨ-ийн хэрэглээг судлах.
МОНГОЛ ХЭЛ VII

ЗОХИОГЧИЙН СОНИН СОДОН


ДҮРСЛЭЛИЙН ОНЦЛОГИЙГ СУДЛАХ

1. Чи хэн нэгэн алдартай хүний тухай уншигчдад мэдээлэл өгөх боллоо.


Түүндээ тэр хүний тухай юуг илүү тодруулж бичих вэ? Бодоод бичнэ үү?
2. Дараах жишээнүүдийг уншаад бичлэгийн онцлогоор ямар ялгаатай
байгааг ярилцаарай.

Навсгар жаахан Манжаа элбэгдсэн дээл томдсон


Д.Цоодол
гуталтайгаа зогсож байх нь модоор зорсон монгол шатрын
“Манжаа”
ноёнорхуу бас ч хэвлүү....
Манжаа нээрээ л буузгар хүн юм. Хонины муухан мөлжсөн
тойгорхуу хоовон толгойтой, үсээ ямагт тонгорогоор үргээлгэж, нэг
талын шазуураа зууж ярих тул ээзгий үмхчихсэн юм шиг нэг хацар
нь бумбайж, буузгар дээрээ буузайгаад, ярих гэж удаан зуурч өгнө
дөө.

... Ийм л орчинд Нямсүрэнгийн маань дорно зүгийн Ж.Нэргүй. “Агуу их


тансаг мэдрэмж, гүн ухаанаар нэвчиж гүйцсэн, байгаль Нямсүрэнгийн дээр өвс
дэлхийгээ, орчин тойрноо ажиглаж, урласан болохоор урганам зээ.”
байгальтайгаа салах нь аргагүй ширэлдсэн, уягдсан
шүлгүүдийн олонх нь төрсөн байх аа.
Яг шүлгүүдтэйгээ адилхан өр зөөлөн хүн гэвэл Нямсүрэн минь л билээ

Хүний амьдралд илүү юу ч хэрэггүй гэдгийг би


О.Дашбалбар Дашбалбараас хардаг. Өрөөлийн л адил эгэл төрх, өнгө
хөөгөөгүй энгийн араншин. Байдаг л нэг ноосон цамц,
таардаг л нэг Дарханы нэхий... ялимгүй хуучин гутал, яг
зохисон үс... илүү гоёл, илүү хэрэглээ, илүү шунал үгүй ээ. Гэтэл
өнөөдөр ард түмэн нь түүний аугаа шүлгүүдээр сэтгэлээ чимж,
алсыг харсан үзэл бодлоор зүрхээ хулдаж, хайрын шадуудыг нь
хувцас болгон өмсөж, халуун омгоор нь хамаг Монгол амьсгалж
байна. Тэр агаар мэт, амьдрал мэт, амгалан хийгээд омголон
оршихын утга учир мэт. Р.Эмүжин

Бенжамин
... Хэвлэх цехэд өглөөнөөс орой хүртэл ажиллаж байсан Франклин
Бэнжамин шөнийн цагаар ном уншиж, бичгийн чадвараа (1706-1790)
дээшлүүлэхийн тулд уйгагүй хичээллэдэг байлаа.
Олдсон жаахан мөнгөө ном худалдаж авахад зориулдаг
байсан түүнд цорын ганц амралт нь уншлагын цаг болдог байв....
3. Хэн нэгний тухай бичсэн хөрөг найрууллыг уншихад түүнээс юу мэдэж
авах боломжтойг тунгаан бодно уу?
4. Юу юугаар ялгарч байгааг харьцуулна уу?

30
МОНГОЛ ХЭЛ VII

5. Дараах эхийг анхааралтай уншаарай. Утгыг нь сайн мэдэхгүй үгийг


толиос тодруулаарай.
6. Цогцолбор бүрд юу, юуг дүрсэлснийг ялгаж хэлнэ үү?
Нацагдорж минь ийм хүн байлаа
Нөхөр Нацагдоржийг хувьсгалаас өмнө зүс таних
төдий явсаар 1921 оны долдугаар сард бие тулж
танилцсан юм.
... Нөхөр Нацагдорж бие нарийхан, нуруу тэгш
шулуухан, царай цагаан, үс хөмсөг хар, цочмог харсан
хүнд хялардуу юм уу гэмээр, ажиглавал тийм биш,
нүдний цагаан их, зовхи нимгэн бөгөөд гар хуруу цэвэр
гоолиг, царайлаг залуу байсан юм.
Монгол дээл голдуу өмсөх боловч мөн европ хувцас
холимог хэрэглэдэг. Жишээлбэл зангиатай цамцны дээр
монгол дээл өмсөж явна. Савхин гутал өмсөнө. Тэр үед
ардын намын малгай гэж нэрлэж байсан ногоон хилэн
малгай өмсөнө. Хааяа тоорцог өмсөнө. Сүүлийн үед
үргэлж бүрх малгай өмсөж явах болсон. Бас цэргийн
хувцас хааяа өмсөнө. Тэгж явахдаа хувцас нь цэвэр бөгөөд ямар хувцас боловч
биедээ тохирсныг эдэлнэ...
Нөхөр Нацагдорж зан ааш дөлгөөн даруу, үг цөөн,
үерхэг нөхөрсөг, хүнийг хүндэтгэх нь дуурайлтай, ™™ Д.Нацагдоржийн
ихэрхэг бардам зан огт байхгүй, энгийн ярих буюу намтар түүхээс юу
хурал дээр үг хэлэхийн өмнө нүдээ дээш харж мэдэхээ ярилцана уу?
бодлого тавьж байгаад ярихдаа удаан, болгоомжтой,
бодлоготой, оновчтой цөөхөн үгээр санал шүүмжлэлээ тавих бөгөөд ер илүү сул үг
хэлэхгүй. (Ө.Чимэд дуртгалаас)

7. Асуулт бүрийг сайтар бодоод хариулж бичээрэй.

а. Д.Нацагдоржийн бусдаас ялгарах шинжийг юу гэж тоочсон байна вэ?


б. Зохиолчийн гадаад төрхийг мэдэхэд чинь ямар, ямар үг хэллэг чамд тусалж
байна вэ?
в. Үүнийг бичигч “цочмог харсан хүнд”, ажиглавал тийм биш” гэсэн хэллэгийг
ямар зорилгоор хэрэглэсэн гэж бодож байна?
г. Эхэд байгаа цэг тэмдгийг тооцож үз. Ялангуяа таслал олон удаа хэрэглэснийг
чи юу гэж бодож байна?
бие нарийхан
нуруу тэгш шулуухан
царай цагаан
үс хөмсөг хар
Нөхөр Нацагдорж (бол)
хялардуу (юм уу гэмээр)
(цочмог харсан хүнд)
нүдний цагаан их,
(ажиглавал тийм биш)
зовхи нимгэн (бөгөөд)
гар хуруу цэвэр гоолиг,
царайлаг залуу (байсан юм.)

31
МОНГОЛ ХЭЛ VII

Шинж, чанар, өнгө зүс, хэлбэр хэмжээг заасан утгатай үгсийг илүүтэй
хэрэглэж тухайн хүний зан чанар, сэтгэл, дүр төрхийг тодруулдаг.
Харин зохиогч, бичигч сонин содон үг
хэллэгийг яах гэж хэрэглэдгийг бодъё.
8. Сонирхолтой үг хэллэгийг тэмдэглэж уншаарай.
9. Дараах үг хэллэгийг хэрэглэсэн зорилго нь юу болохыг өөрийн бодлоор
тайлбарлан бичье.

Навсгар Үг цөөн

Жаахан Дуурайлтай

Буузгар Үерхэг, нөхөрсөг

Зуурч Ааш дөлгөн даруу


Ямар учраас энэ үгийг
Элбэгдсэн дээл хэрэглэсэн бол? Бардам зан байхгүй

Томдсон гутал Ярихдаа удаан

Тойгорхуу хоовон Болгоомжтой


бодлоготой
Ээзгий үмхчихсэн юм шиг
Сул үг хэлэхгүй
Модоор зорсон шатрын ноёнорхуу Монгол дээл голдуу өмсөх

9. Хоёр өөр хөрөг найрууллын хэсгийг уншаад Манжаа ба Нацагдорж нарыг


хараагүй, танихгүй, мэдэхгүй хүмүүст ойлгуулахын тулд зохиогч нарын
хэрэглэсэн үг хэллэг ямар ялгаатай байгааг харьцуулан бичнэ үү.

А Б
Навсгар жаахан Манжаа Монгол дээл голдуу өмсөх
элбэгдсэн дээл томдсон боловч мөн европ хувцас холимог
гуталтайгаа зогсож байх хэрэглэдэг. Жишээлбэл зангиатай
нь модоор зорсон монгол цамцны дээр монгол дээл өмсөж
шатрын ноёнорхуу бас ч явна...
хэвлүү....
... Манжаа нээрээ л буузгар Нөхөр Нацагдорж зан ааш дөлгөөн
хүн юм. Хонины муухан даруу, үг цөөн, үерхэг нөхөрсөг,
мөлжсөн тойгорхуу хоовон хүнийг хүндэтгэх нь дуурайлтай,
толгойтой, үсээ ямагт ихэрхэг бардам зан огт байхгүй,
тонгоргоор үргээлгэж, нэг энгийн ярих буюу хурал дээр үг
талын шазуураа зууж ярих хэлэхийн өмнө нүдээ дээш харж
тул ээзгий үмхчихсэн юм шиг бодлого тавьж байгаад ярихдаа
нэг хацар нь бумбайж, буузгар удаан, болгоомжтой, бодлоготой,
дээрээ буузайгаад, ярих гэж оновчтой цөөхөн үгээр санал
удаан зуурч өгнө дөө. шүүмжлэлээ тавих бөгөөд ер илүү
(Д.Цоодол) сул үг хэлэхгүй. (Ө.Чимэд)

32
МОНГОЛ ХЭЛ VII

10. А хэсэгт зохиогч сонин содон үг хэллэг нэлээд хэрэглэсэн байна.


Тэдгээрээр ямар зан араншин, дүр төрхийг харуулсныг тайлбарлан бичээрэй.
Үлгэрлэвэл: элбэгдсэн дээл томдсон гутал - Манжаа жижигхэн биетэй
гэдгийг шууд хэлэлгүй ярианд өргөн хэрэглэгддэг хэллэгээр илэрхийлсэн. Энэ нь
уншигчдын сэтгэлийг хөгжөөж сонирхолтой болгосон.
™™ буузгар хүн -
™™ зуурч өгнө дөө -
™™ муухан мөлжсөн тойгорхуу -
™™ ээзгий үмхчихсэн юм шиг -
™™ модоор зорсон монгол шатрын ноёнорхуу-

11. Хөрөг найрууллыг дахин, дахин уншиж чухал санаануудыг олъё.


Ингэснээр дараагийн даалгавруудыг хийхэд хялбар байх болно.

МАНЖАА (Хөрөг)

Зохиогчийн
Манжаагийн уг нэр нь Манал. Гэвч миний л мэдэхийн сэтгэгдэл, дурсамж
толгойтой болгон Манжаа Манжаа гэцгээдэг байлаа. .
Хүүхдээс өндөргүй, өөртөө томдсон ээтэн монгол гутал, элбэгдсэн дээлтэй Манжаа
минь. Навсгар жаахан Манжаа элбэгдсэн дээл томдсон гуталтайгаа зогсож байх нь
модоор зорсон монгол шатрын ноёнорхуу бас ч хэвлүү. Дээр нь нэг онцлог түүнд
байжээ, одоо бодоход. Хүн бүр тэр үед “бидний монгол эзэн Чингисийн үеэс эхлээд...”
гэж хэлж байсангүй. Манжаа л хэлнэ. Айл саахалтын адууны хөвгүүд, хурга тугалаас
хэтрээгүй муусайн дудрай хүүхдийг ч залуу юм, бага юм гэж чамлахгүй, өглөөний
адуу оройтуулах, хурга нийлүүлэх зэрэгт “манай монгол эзэн Чингисийн үеэс малаа
малласаар ирсэн байтал чи яасан...” энэ тэр гэх мэтээр загнаж дуулдана

Төрх байдал
“Манжаа гадаа зун болсон шүү дээ, мэдсэн үү? Үстэй дээлээ
тайлаач, айраг залгилаад байх, үстэй дээлээ пөөнийлгөчхөөд хаашаа амьтан бэ” гэж
охид хүүхнүүд жиг жиг хийнэ. Ингэж л байдаг юм, юугаа өмсөнө та нарт ямар пад
байна гэсэн мэт Манжаа чихгүй толгой царайлан өөрийнхөө гоё, нимгэхэн цэнхэр
шаазан хуланд айраг хийлгээд нүд анин цөлж хэрэндээ хөөрхөн хөлчүү буузайн
сууна. Манжаа нээрээ л буузгар хүн юм. Хонины муухан мөлжсөн тойгорхуу хоовон
толгойтой, үсээ ямагт тонгорогоор үргээлгэж, нэг талын шазуураа зууж ярих тул
ээзгий үмхчихсэн юм шиг нэг хацар нь бумбайж, буузгар дээрээ буузайгаад, ярих гэж
удаан зуурч өгнө дөө. Тэгж явж “Зуураа” хочтой болсон юм.

Ахуй амьдралын
Тэднийх зундаа Талын булгийн хавиас холдохгүй. дүрслэл
Гэргий нь идээ цагаатай, гар элбэгтэй гэгддэг сайхан эгч.
Гэр нь хэзээний хээгүй. Хоймроо том бор авдартай. Дээр нь утаатай Говийн лхаа
бурхантай, тос утаа, тараг цагаа болсон тогооны эрэгнэг, энэ тэрхэн айл болсоор
хогоо туужуудаагүй байж магадгүй айл.
Цөөхөн гүүний нь айраг бурам л гэсэн үг. Зэл зэлээр гүүтэй айлуудаас түрүүнд
хүмүүс тэдний айргийг шавхаад үдээс хойш Манжаа өнөө гоё хулаараа уух айраггүй
хоцорно. Үргэлжлэл бий

33
МОНГОЛ ХЭЛ VII

12. Дараах хоёр зургийг сайн ажиглаад тэдний гадаад дүр төрхийг ямар,
ямар үгээр илэрхийлж болохыг харуулна уу?

ЭСРЭГ БА ОЙРОЛЦОО УТГАТ ҮГИЙН


НАЙРУУЛГЫН ҮҮРГИЙГ СУДЛАХ

1. “Манжаа” хөрөг найрууллын төгсгөлөөс хэсэглэснийг уншаарай. Энд


эсрэг утга хаана, хаана илэрч байгааг жишээ татан хэлнэ үү

Өөрөө намхан ч үнэндээ гэвэл тийм ч намхан эр явсангүй ээ гэж одоо харин
санагдана.
...1940-өөд оны дундуур хүмүүсийг шинэ бичигт сургах ажил дэгджээ. Манжааг
ч дугуйланд адилхан хөөсөн юм байна. Манжаа юм сурдаггүй ээ. Хоёр дахиа, бүр
гурав дахиа хөөгөөд, хөөх болгондоо сар болгоод "үнэхээр сурахгүй хүн юм", тэнэг
юм байх гэж дархлаад буцаасан гэдэг. Гэтэл мань хүн “Өөрийн монгол бичигтэй ,
гагцхүү хүний бичиг заалаа, хуучнаа хаялаа” гэж дургүйцэн бачилсан нь тэр байжээ.

2. “Манжаа” хөрөг найрууллыг дахин уншаарай.


а. Манжааг “хүүхдээс өндөргүй” гэснийг ойролцоо утгаар дахин
дэлгэрүүлснийг олж бичнэ үү.
б. Зохиогчийн үзэл бодол үнэлэлт дүгнэлтийг олж бичээрэй.
в. Дараах загвараас эсрэг санааг гаргана уу.

(Гэтэл)
Өөрийн бичигтэй
Тэнэг юм байх
хүний бичиг заалаа
дургуйцэн
бачилсан

3. (1), (2) хэсгээс Манжаагийн тухай юу мэдэж авав? Мэдэж авсан зүйл тань
Манжааг ямар хүн гэж ойлгуулав, чамд?
(1) Хүүхдээс өндөргүй, өөртөө томдсон ээтэн монгол гутал, элбэгдсэн дээлтэй
Манжаа минь. Түүнийг өдий олон жилийн хойно сэтгэлийн олон гуу жалга

34
МОНГОЛ ХЭЛ VII

нэгжин дурсах юм гэж санасан ч биш дээ. Манжаагийн уг нэр нь Манал.


Гэвч миний л мэдэхийн толгойтой болгон Манжаа Манжаа гэцгээдэг байлаа.
Навсгар жаахан Манжаа элбэгдсэн дээл томдсон гуталтайгаа зогсож байх нь
модоор зорсон монгол шатрын ноёнорхуу бас ч хэвлүү.
(2) Дээр нь нэг онцлог түүнд байжээ, одоо бодоход. Хүн бүр тэр үед "бидний
монгол эзэн Чингисийн үеэс эхлээд..." гэж хэлж байсангүй. Манжаа л хэлнэ.
Айл саахалтын адууны хөвгүүд, хурга тугалаас хэтрээгүй муусайн дудрай
хүүхдийг ч залуу юм, бага юм гэж чамлахгүй, өглөөний адуу оройтуулах,
хурга нийлүүлэх зэрэгт "Манай монгол эзэн Чингисийн үеэс малаа малласаар
ирсэн байтал чи яасан..." энэ тэр гэх мэтээр загнаж дуулдана.

4. Дараах (3), (4) хэсэгт байгаа сонин содон дүрслэлийг олж ямар утгатай
байгааг тайлбарлан бичээрэй.

Үлгэрлэвэл:

гэсэн нь тэр
хүний намха
өөд н, навсгардуу
Пөөнийлгөчх гадаад төрхий
г илүү тодруул
ж
юу ч сонсоогү
й мэт царай га
байдлыг унш ргаж байгаа
й игчдад илүү
Чихгүй толго далд утгаар
илэрхийлсэн
сонирхолтой
царайлан бол ерөөс л
нэг тийм олон
нь Манжаа
хүн гэдгийг то үггүй дуугүй
друулж
өөртөө их л
таашаалтай
нүд анин гэ ууж байгааг
ж ж, тун дур
нүд анин цөл ууж байгааг
нь “цөлж” хэ
тай, ихээр
шилжүүлэн д мээн утга
үрсэлж бичс
эн
(3) "Манжаа гадаа зун болсон шүү дээ, мэдсэн үү? Үстэй дээлээ тайлаач,
пөөнийлгөчхөөд хаашаа амьтан бэ" гэж охид хүүхнүүд жиг жиг хийнэ. Ингэж
л байдаг юм, юугаа өмсөнө та нарт ямар пад байна гэсэн мэт Манжаа чихгүй
толгой царайлан өөрийнхөө гоё, нимгэхэн, цэнхэр шаазан хуланд айраг
хийлгээд нүд анин цөлж хэрэндээ хөөрхөн хөлчүү буузайн сууна. Манжаа
нээрээ л буузгар хүн юм. Хонины муухан мөлжсөн тойгорхуу хоовон толгойтой,
үсээ ямагт тонгоргоор үргээлгэж, нэг талын шазуураа зууж ярих тул ээзгий
үмхчихсэн юм шиг нэг хацар нь бумбайж, буузгар дээрээ буузайгаад, ярих
гэж удаан зуурч өгнө дөө. Тэгж явж "Зуураа" хочтой болсон юм.
(4) Тэднийх зундаа Талын булгийн хавиас холдохгүй. Гэргий нь идээ цагаатай,
гар элбэгтэй гэгддэг сайхан эгч. Гэр нь хэзээний хээгүй. Хоймроо том бор
авдартай. Дээр нь утаатай Говийн Лхаа бурхантай, тос утаа, тараг цагаа
болсон тогооны эргэнэг, энэ тэрхэн, айл болсоор хогоо туужуудаагүй
байж магадгүй айл. Цөөхөн гүүний нь айраг бурам шиг. Зэл зэлээр гүүтэй
айлуудаас түрүүнд хүмүүс тэдний айргийг шавхаад үдээс хойш Манжаа өнөө
гоё хулаараа уух айраггүй хоцорно.

35
МОНГОЛ ХЭЛ VII

5. “Идээ цагаатай гар элбэгтэй тараг цагаа болсон” эдгээр


ойролцоо санаагаар тэднийхийг дүрсэлснийг цааш гүйцээж олно уу.
6. а. Дараах (5) хэсгийн эхний өгүүлбэр нь энэ хөргийн эхэнд байгаа
санаатай эсрэгцэж байгааг жишээ татан тайлбарлаарай.
б. “Намхан эр явсангүй” гэдгийг юугаар тайлбарлаж болох вэ?

(5) Өөрөө намхан ч үнэндээ гэвэл тийм их намхан эр явсангүй ээ гэж одоо харин
санагдана.
...1940-өөд оны дундуур хүмүүсийг шинэ бичигт сургах ажил дэгджээ. Манжааг
ч дугуйланд адилхан хөөсөн юм байна. Манжаа юм сурдаггүй ээ. Хоёр дахиа,
бүр гурав дахиа хөөгөөд хөөх болгондоо сар болгоод "үнэхээр сурахгүй хүн
юм", тэнэгээс тэнэг юм байх гэж дархлаад буцаасан гэдэг. Гэтэл мань хүн
сайхан монгол бичигтэй , гагцхүү хүний бичиг заалаа, хуучнаа хаялаа гэж
дургүйцэн бачилсан нь тэр байжээ.

1950-аад оны дундуур хөдөө аж ахуйн нэгдэл үүслээ. Хүний үгээр юу л гэнэ
дагадаг Манжаа энэ удаа олноос зөрөв. Элсэхгүй гэж зүтгэжээ. Цөөхөн хүн
нэгдэлд оролгүй үлдсэний нэг нь болж дээ. Нэгдэлд сайн дурын үндсэн дээр
элсэнэ гэдэг биз дээ? гэж хацраа бувайлган асууна. Тэгж байтал сумын
дарга, аймгийн төлөөлөгчтэй ирж уурлаж нэг, учирлаж нэг суучхаад явдаггүй.
Манжаа арга буюу нэгдэлд орохоор болж албаны хоёр бөөн баяр бололгүй
яахав. Манжаа элсэх өргөдлөө ч гаргажээ. Энэ бүхний дараа ирсэн хэрэг
бүтэв гэж баяссан хоёр төлөөлөгч явахаар шийдэж шинэ "гишүүнд" баяр
хүргэхээ ч мартсангүй. Тэд гэрээс гарахаар яг хаалганы наана очтол Манжаа:
'Хүүхээд, би энэ удаа орлоо. Ер нь тэгээд энэ нэгдэл гэдэг чинь хэзээ тарах
юм бэ?" гэж асуусан юм гэнэлээ. Нэгдэл гээч арай гэж энхэр дэвэн хатаж
хурааж хумьсан олны амин зуулгыг бусдынхтай нь сайн дур нэрээр хүчээр
хольчих нь буруу гэж, бодохоос санаанд нь эс багтаж буруу явдлын учгийг
бүр угаар нь мэдэж байсан хэрэг юм.
в. Манжаа ямар хүн байсныг эхээс татан дүгнэж бичээрэй.
1961 онд манай сум атар газар эзэмших юм боллоо. Сумаас хойш тариа
бригад гэж байгуулагдлаа. Газар хагалах, буудай тарих юм болоод явчхав.
Манжааг гэрээрээ очиж тарианы газрын манаач хий гэж сумаас хэлж дээ.
Манжаа асуух юм гэнэ:
Тариан дээр Номт байна уу, Баярт очсон уу, Буянхишиг тэнд байгаа юу?"
Нэр гарч байгаа энэ хүмүүс бол хориод онд монголд ирээд буцаж хариагүй
манай суманд нутагшсан хятад иргэд юм.
"Тийм улс тариан дээр очоогүй ээ" гэхээр нь Манжаа их гайхаж, "Хачин юм
аа. Эд нар л тариа таримаар юм. Эзэн Чингисийн үеэс эхлээд манай монгол
улс малаа маллаж ирсэн. Газар дээрээ малаа бэлчээгээд газрынхаа шимийг
малаараа дамжуулан хүртээд байхад будаанаас шимтэй юм гарна гэж би
боддог" гэж хэлсэн юм гэсэн. Тэгээд тариа тарих гээд байгаа Гэрэлт гэдэг
хөндийн өвсний өтгөн өндрийг нэг магтаж, “Тэнд чинь Бүрэнгийн бүх адуу
өвөлждөг ганц хөндий. Одоо байхгүй болох юм байх даа" гэж их харамсаж
байсан удаатай.

36
МОНГОЛ ХЭЛ VII

7. Дараах (6) хэсэгт байгаа эсрэг утгыг олж ямар үүрэгтэй байгааг хэлье.

(6) "Явах гэж зогсдог, ярих гэж зуурдаг" гэж нутгийнхаа агаруу Дамдинд дооглуулж,
залхаг соёлгүйгээ захын хүнд дуудуулж явсан Манжаа минь! Нэгдэл тарлаа.
Амьсгал хураах нь болсон гэж ад үзэгдэж байсан монгол бичиг тань сэргэлээ.
Гэрэлтийн хөндий одоо тариа ч үгүй, өвс ч үгүй хар шарилжны орон болжээ.
Бодлогогүй улсын балгаар манай сум юутай их хохиров! Таныг тоох хүн
байгаагүйгээс биш, та бүгдийг мэдэж байсан юм байнаа, аугаа их Манжаа
минь!

Бусдад тохиолдсон бодит үйл явдал, амьдралын түүх, ажил хөдөлмөр,


эрдэм оюун, алдар гавьяаг үр хүүхэд, хойч үедээ ярих, бичих зэргээр
бусдад дамжуулан үлдээдэг. Ийм агуулгыг уншиж судалснаар алдартай
хүмүүсийн хичээл зүтгэл, ажил хөдөлмөр, эрдэм оюуны арга ухаанаар
амжилтад хүрснийг мэдэж өөртөө олон чухал санаа, сургамжийг тусган
авах боломжтой.

6. Манжаагийн дүрийг тодорхойлсон үг хэллэгийг түүж бич.

Гадаад дүр, төрх Үг яриа

............................. .............................

.............................. ..............................

Сэтгэл, зан ааш Үйл хэрэг

............................. .............................

.............................. ..............................

7. Ялгарах онцлогийг яаж тодруулан дүрсэлснийг загварчилж харуулаарай.


8. МУ-ын хөдөлмөрийн баатар Л.Чинбат гэдэг хүний тухай бичсэн хэсгийг
уншаарай.
а. Дээрх хөрөг найрууллаас ялгарах онцлогийг бичнэ үү.
б. Энэ хүний тухай дэлгэрүүлэн судалж хөрөг найрууллыг гүйцээж
бичээрэй.

Л.Чинбат гэдэг хүн нэр цэвэр, хөлс хүчээрээ өдий өндөрлөгт хүрсэн гэсэн давуу
тал бий.
Хүн бүр өөр өөрийнхөө ажлыг сайн хийгээд явбал Монгол улс ядах юмгүй
хөгжинө шүү дээ. Газар тариалан эрхлэхдээ оршин тогтнохын тулд заавал будаа
тариалах албагүй. Янз бүрийн өөр таримлууд, тухайлбал малын тэжээл, рапс,
маалинга болон тосны олон төрлийн ургамлыг тарих төлөвлөгөөтэй байгаа.

37
МОНГОЛ ХЭЛ VII

Ер нь бол чанартай баталгаатай хүнсээр


дотоодоо хангах ёстой. Иймээс л импортыг орлох,
эх орныхоо хөрсөнд тарьсан будаагаар найдвартай
гурил үйлдвэрлэх ёстой гэж үзсэн.
Тэдний хөрсний лабораторийн хувьд Хятад,
Дорнод Сибирь талдаа ховорхон байдаг, олон
улсын стандартад нийцсэн юм. Ногоо тарих
хөрсөө эрүүл байгаа эсэхийг мэдэхээс гадна эх
орондоо хөрс усны бүрэн хэмжээний шинжилгээ
хийх боломж бүрдүүлж лабораторидоо томоохон
хөрөнгө оруулалт хийсэн.
Мөн гурил, будаагаа зуун хувь шинжлэх хүнсний лабораторио бэлэн болгож
байна.

ТЭМДЭГ НЭРИЙН ХЭРЭГЛЭЭГ СУДЛАХ

1. Тэмдэг нэрийг түүж бич. Заавал тэмдэг нэр хэрэглэсний учрыг юу гэж
тайлбарлах вэ?
™™ Хүүхдээс өндөргүй, өөртөө томдсон ээтэн монгол гутал, элбэгдсэн дээлтэй
Манжаа минь.
™™ Манжаа чихгүй толгой царайлан өөрийнхөө гоё, нимгэхэн цэнхэр шаазан
хуланд айраг хийлгээд нүд анин цөлж хэрэндээ хөөрхөн хөлчүү буузайн
сууна.
™™ Манжаа нээрээ л буузгар хүн юм.
™™ Айл саахалтын адууны хөвгүүд, хурга тугалаас хэтрээгүй муусайн дудрай
хүүхдийг ч залуу юм, бага юм гэж чамлахгүй, өглөөний адуу оройтуулах,
хурга нийлүүлэх зэрэгт "Манай монгол эзэн Чингисийн үеэс малаа малласаар
ирсэн байтал чи яасан..." энэ тэр гэх мэтээр загнаж дуулдана.

2. Дараах өнгө зүс, хэлбэр дүрс, хэмжээ, шинж чанарыг заасан утгатай
үгсийг бүлэглэн түүж бич.
А. Чулууг тэмдэг нэрээр илүү тодотгон нэрлэжээ. Тэгвэл байгаль дахь өөр
нэг зүйлийг сонгон аваад энэчлэн тэмдэг нэрээр тодотгож бичээрэй.

ТЭМДЭГ НЭР

Аяа, би хорвоо чамтай чулуугаар л анх танилцаж дээ.Чулууны өнгө тоолж


баршгүй олон. Улаан, ногоон, бор, шар, хөх, цагаан, чулуу дангаараа буюу холилдон
оршино. Чулуу бас зөөлөн, хатуу, халуун, хүйтэн, иртэй, иргүй, мөлгөр, бас бүлээхэн,
эелдэг байдаг. Өндөр уулын орой дээрх чулуу салхины урсгалд элэгдэн зөөлөрсөн
боловч хүйтэн байна. Харин асгын чулуу юунд ч элэгдээгүй учир хатуу, хурц бас
хүйтэн байдаг.Аяа, чулуу чи ертөнцийн хөрсөнд ургасан хатуу цэцэг юм билээ.

38
МОНГОЛ ХЭЛ VII

Б. Доорх “А” загварыг ажиглаад дээрх эхээс дараагийн “Б” загварыг


бүтээгээрэй. Доорх загваруудыг дэлгэрэнгүй тайлбарлаж бичээрэй.

А. зөөлөн
хатуу
халуун
хүйтэн байдаг
иртэй, иргүй ямар?
мөлгөр (үйл үг)
бүлээхэн
эелдэг
Б

...................
...................
................... холилдон оршино.
................... ямар?
................... (үйл үг)
...................
...................

хатуу ямар? цэцэг юм билээ.


(нэр үг)

Хүн юмс үзэгдлийн өнгө зүс, шинж чанар, хэмжээ, хэлбэр дүрсийг
зааж “ямар” гэсэн асуултад хариулагдан, нэр ба үйл үгэнд үндэс
хэлбэрээр холбогдох үгийг тэмдэг нэр гэнэ.

3. “Манжаа” хөрөг найруулалд байгаа тэмдэг нэрийг дараах байдлаар


бүлэглэн түүж бичээрэй.
4. Зохиогч эдгээр тэмдэг нэрийг ямар зорилгоор хэрэглэсэн бол? Чи юу
гэж бодож байгаагаа бичнэ үү?

өнгө зүс шинж чанар хэмжээ хэлбэр дүрс

.................... .................... .................... .................... ....................


Тэмдэг нэр ашиглан сонин содон үг дүрслэл хэрэглэх нь:

39
МОНГОЛ ХЭЛ VII

Нэг.

Аливаа юмыг төсөөтэй шинжээр нь адилтган дүрсэлдэг.


Навсгар жаахан Манжаа элбэгдсэн дээл томдсон гуталтайгаа зогсож байх
нь модоор зорсон монгол шатрын ноёнорхуу бас ч хэвлүү гэсэн өгүүлбэрт
“Манжаагийн гадаад төрхийн нэг агшныг өөрөөр хэлбэл том гутал элбэг
дээлтэй зогсож байхдаа л “модоор зорсон монгол шатрын ноёнорхуу”
харагддагийг адилтган зүйрлэсэн байна. Монгол хэлэнд аливаа юмыг
™™ уулнаас өндөр, ургаа модноос намхан, туйлаас хүйтэн, далайгаас
гүн, амттанаас амттай гэх зэргээр илүү байгааг;
™™ хамгийн ухаантай, бүгдээс гарамгай, түмнээс тод гэхчлэн давуу
байгааг ;
™™ ноёнорхуу, үүргэн хавчигны бөглөө шиг, үдийн нарны сүүдэр шиг гэх
зэргээр ижил төстэй байгааг харьцуулан дүрсэлж бичдэг.

Хоёр.

Гэхдээ шатрын хүү Үнэндээ “ноёнорхуу”


шиг, шатрын бэрс шиг гэж гэсэн нь чухамдаа Манжаад
хэлээгүйн учрыг юу гэж байдаг ноён шинжийн занг
бодож байна? илүү тодруулсан байх гэж
таамаглаж болох юм.

5. Дараах өгүүлбэрүүдэд байгаа тэмдэг нэрээр дүрсэлсэн дүрслэлийг


дээрхийн адилаар тайлбарлаж бичье.
™™ Манжаа нээрээ л буузгар хүн юм. Хонины муухан мөлжсөн тойгорхуу хоовон
толгойтой, үсээ ямагт тонгоргоор үргээлгэж, нэг талын шазуураа зууж ярих тул
ээзгий үмхчихсэн юм шиг нэг хацар нь бумбайж, буузгар дээрээ буузайгаад,
ярих гэж удаан зуурч өгнө дөө. Тэгж явж "Зуураа" хочтой болсон юм.
™™ Цөөхөн гүүний нь айраг бурам шиг.
™™ Манжаа юм сурдаггүй ээ. Хоёр дахиа, бүр гурав дахиа хөөгөөд хөөх болгондоо
сар болгоод "үнэхээр сурахгүй хүн юм", тэнэгээс тэнэг юм байх гэж дархлаад
буцаасан гэдэг.

40
МОНГОЛ ХЭЛ VII

Тэмдэг нэрийн үнэлсэн зэрэг


™™ Ижил зэрэг: цас шиг цагаан, мөс шиг хатуу.......
™™ Илүү зэрэг: цаснаас цагаан, мөснөөс хатуу.......
™™ Давуу зэрэг: хамгийн цагаан, бүхнээс ухаантай.....

Бууруулсан утга: цагаавтар цаас, улаандуу даавуу, халуувтар


газар тухайн тэмдэг нэрийн язгуур үндсэн -втар (-втэр,-втор,-втөр)
- дуу, (-дүү) дагавар заалгаж уг байгаа утгын эрчийг бууруулдаг. Энэ нь
тэмдэг нэрийн утгыг дэлгэрүүлж байгаа хэрэг болно.

6. Тэмдэг нэрийн харьцуулсан ба бууруулсан зэргийн жишээг ажиглаад


дараах үгсийг юу гэж тайлбарлаж болохыг харуулна уу?

Хүүхдээс өндөргүй – ™™ Хүүхдээс өндөргүй – хүн хүнээс намхан,


хүүхдийн дайтай - дэндүү намхан гэсэн утга уу? Ер нь л
хүүхдийн хэр өндөртэй- хүүхэдтэй адил гэсн утга уу?
хүүхэд шиг жижиг

7. Чулууны өнгийг 3 янзаар бичсэний утгын ялгааг юу гэж тайлбарлаж


болох вэ?
Аяа, би хорвоо чамтай чулуугаар л анх танилцаж дээ. Чулууны өнгө тоолж
баршгүй олон.

Улаан, ногоон, бор, шар,


хөх, цагаан

Улаавтар, ногоовтор,
чулуу дангаараа боровтор, хөхөвтөр,
юм уу холилдон шаравтар, цагаавтар
оршино.

Улаандуу, ногоондуу, бордуу,


хөхдүү, шардуу, цагаандуу

8. Чулууны шинжийг илүү нарийн ялган дүрслэхийн тулд ямар үг сонгож


болохыг харуулна уу.

Чулуу бас зөөлөн, (..........)


хатуу (..........),
халуун (..........),
хүйтэн (..........),
иртэй, иргүй, мөлгөр (..........), бас бүлээхэн, эелдэг байдаг.

41
МОНГОЛ ХЭЛ VII

9. Тэмдэг нэр ашиглан хүүгийн дүр төрх, тодруулъя.


Америкийн гэрэл зурагчин Фил Борхес (Phil
Borges) шүдний эмчийн боловсролтой. Гэхдээ
амьдралынхаа 25 жилийг гэрэл зурагт зориулжээ.
Борхесын хөргүүд нь жинхэнэ мэргэжлийн хүний
чанар, авьяасаар ялгардаг төдийгүй хувь хүний
бодгаль төрхийг нээж чаддагаараа гайхамшигтай
байдаг. Үүний нэгэн яруу илрэл нь Tibetan Por-
trait: The Power of Compassion арт төсөл юм. Алга
болж буй ховор хэл, соёлыг харуулах зорилготой
энэ төслөөр Борхес төвд хүмүүсийн цуврал хөрөг
бүтээжээ.

10. Тэмдэг нэр ашиглан хүүгийн дотоод сэтгэлийг тодруулъя

Төвөдийн цувралын хамгийн алдартай зургийн нэг эгч дүү 8 настай Жигмээ, ой
хагастай Соном нарын хөрөг. Нүүдэлчин амьдралтай тэд толь огт үзээгүй бөгөөд
Жигмээ гэрэл зургаа харчхаад айн цочиж гэр лүүгээ гүйн одсон байна. Анх удаа
өөрийгөө харсан нь томоохон цочрол болсон гэнэ.

ЗЭРЭГЦҮҮЛЭН ХОЛБОХ ҮГ НӨХЦӨЛИЙН


ХЭРЭГЛЭЭГ СУДАЛЪЯ

1. Дараах хөрөг найрууллыг уншихдаа асуулт даалгаварт хариулъя.


Жүжигчин Б.Цэрэнпагма

Яагаад ч юм би эмэгтэйчүүдийн зүрх сэтгэлийнхээ


Хөрөг найрууллын эхлэл
гүнд тээж яваа гайхамшигт далд ертөнц, хэр
хэсэг чамд юу бодогдуулж
баргийн эрчүүдийн насан турш мөшгөөд ч олж
байна?
чадамгүй нандин нууцад ухаангүй татагддаг
зантай.Зарим хүн гайхах л байх.Гэхдээ тэрэн
Унших гэж буй хөрөг
шиг сонгодог баримтууд гэж миний хувьд хаа ч
найрууллаас юу мэдэрнэ
байхгүй.Бүсгүй хүн бүхий л амьдралынхаа турш
гэж бодож байна?
тэрхүү гайхамшигт нууцыг бүтээж амьдраад,
буцахдаа аваад явчихдаг болохоор сэтгүүлч
Өмнө уншсан хөрөг
хүний хувьд мэдэж авахыг, мэдэрч үлдэхийн
найрууллаас ялгарах
төлөө шунадаг.Энэ хүсэл маань өнөөдөр уншигч
онцлог байгаа болов уу?
та бүхэнтэй Монгол Улсын гавьяат жүжигчин
Яагаад?
Б.Цэрэнпагмын тухай хөргөөр уулзуулж байна.

2. Цаг хугацааны утга илэрхийлсэн үгсийг түүж бичээд цагийн утгыг нь


тайлыарлан бичнэ үү.
(1) Түүнтэй би одоогоос арван хэдэн жилийн тэртээ танилцсан билээ.
Өнөөгийн ардын жүжигчин С.Мягмарнаран театрын гадна гансарч, Гантөмөр

42
МОНГОЛ ХЭЛ VII

гэртээ муур тэжээж, нэрт жүжигчин Нямсүрэн, Н.Сувд нар


багшилж, Б.Цэрэнпагма хөдөө хээр тэнэж явсан үе байв
даа.
Киноны ертөнцийн нэрт хатагтай Б.Цэрэнпагма гомдож
тунилгүй гүдэсхэн зангаар театрынхаа хаалгыг хааж,
сураг ажиггүй алдран одсон тэр хатагтайн араас уйгагүй
эрж хайх ажилд орлоо.

3. Дараах загварт байгаа үйл явдлуудын байрыг солиход цагийн утгад


өөрчлөлт гарах эсэхийг бодож дүгнэлт гаргая.

...театрын гадаа
гансарч

...гэртээ муур тэжээж ...үе байв.

....нар багшилж

Нэг цаг хугацаанд үйл явдал болсныг, үйл явдлууд нэг цаг
хугацаанд зэрэгцэн болсныг илэрхийлэхдээ –ч, -ж нөхцөлүүдээр
хэлбэржүүлэн холбожээ. Ингэхдээ дээрх үйлүүд өөр өөр эзэнтэй
байгааг анхаараарай.

4. Нэг нь нөгөөдөө захирагдахгүй зэрэгцүүлэн холбох янз бүрийн арга


байдгийг дараах өгүүлбэрүүдээс судалъя.
™™ Дуурийн театрын үүдэнд зогсон түүний ирэхийг хүлээв.
™™ Бас л сайхан хүүхэн юм аа…Уруул дээрх мэнгэ, инээхэд нь ярс хийх цагаан
шүд, илүү дутуу хиймэл зан авиргүй байгаагаараа…
™™ Зураг авалтын дараа сэтгэл хэзээ ч байгаагүйгээр ханаж, ахиад юунд ч
шунахааргүй цатгалан амьтан болчихсон шүү”

5. Дараах өгүүлбэрийн бүтцийг ажиглаад зэрэгцэх холбоо илэрч байгааг


хэлнэ үү?

ид сайхан
Цагаан цамц,
насандаа яваа,
өмсөж
хуниастай хар
банзал
товор товор
үсээ ардаа алхлан айсуй нүд дүүрэн
сулхан боосон, эмэгтэй,

43
МОНГОЛ ХЭЛ VII

6. Хөрөг найрууллын аль нэг хэсгийг сонгож аваад зэрэгцүүлэн холбосон


хэрэглүүрийг олж бичээрэй.

Аялгын
арга ........................................

Зэрэгцүүлэх
нөхцөлийн ........................................
арга

холбоосын
арга
........................................

7. Манжаа хөрөг найруулалд тэр хүний гадаад дүр төрхийг илүүтэй


товойлгон гаргасан. Харин энэ найрууллаас жүжигчний дотоод мөн чанарыг
дүрслэн гаргасан хэсгийг уншаарай. Тэмдэг нэийн үүргийг тодорхойлж бичнэ
үү.
(2) Хөдөө л сураг нь гараад байв.Хоёр гурван сар явсны эцэст нүүр тулан
уулзахаар болздог юм байна.
Дуурийн театрын үүдэнд зогсон түүний ирэхийг хүлээв.Цагаан цамц,
хуниастай урт хар банзал өмсөж, үсээ ардаа сулхан боосон, ид сайхан
насандаа яваа, нүд дүүрэн эмэгтэй товор товор алхлан айсуй.
Киноныхны дунд үлгэр домог шиг үлдсэн, цуутай хүүхэн Б.Цэрэнпагма…Зөрж
өнгөрсөн хүн болгон эргэж харна.Олны яриа ортой.бас л сайхан хүүхэн юм
аа…Уруул дээрх мэнгэ, инээхэд нь ярс хийх цагаан шүд, илүү дутуу хиймэл
зан авиргүй байгаагаараа…
(3) Энэ өдрөөс хойш түүнтэй би олон арван удаа уулзаж учирч явав.Зарим үед
гөжөөд барагтай үг унагахгүй. Эгзэг нь таарсан өдөр сэтгэлд нь өөр юу ч
үлдээгүй байх гэж итгэмээр бүхий л үүх түүхээ уудалсаар, тэрэндээ улам
хөндүүрлэсээр санаа алдан үлдэнэ. Тэгснээ маргааш нь утас цохиж, эгчийнх
нь сэтгэл дотор далайн шуурга шиг нэг юм эрчлээд, яаж намжаах уу, жаахан
хамт суух уу, тайвширч, номондоо оръё л доо гэж инээд алдан “өднө”.Тэр
болгонд нь би дэгдсээр очно.Зарим үед ажил хийж яваагаа тас мартаж үлгэр
домгийн тэр сайхан эгчийн аясаар гансарч, хамт тэсэрч, хамт уйлж, хамт ууж
орхино.
Ерээд оны дундуур түүний тухай ёстой элдвийн яриа гарч байв.Архинд орж
гэнэ.Амьдралаа алдаж гэнэ.Дэмий тэнэдэг болчхож гэнэ.Залилан хийж гэнэ
гээд л…Хачирхалтай нь тэр алийг нь ч тоохгүй.Угаасаа ч тоож шиншлэхийн
аргагүй цуу ярианууд.
Өмнөөс нь огшиж, арай ч дээ… Энэ хүн чинь монголын тайз дэлгэцийн урлагт
30 жил зүтгэсэн, арилж баларшгүй томоос том орон зайг эзэлсэн, дунд үеийн
лидер жүжигчдийн нэг шүү дээ гэж бухимдмаар. Гэвч өөрөө энэ тухайд үл
тооно. Гайхамшигтай том жүжигчин атлаа гайхмаар энгийн зан авиртайн
илрэл.

44
МОНГОЛ ХЭЛ VII

Театраас яваад арван хэдэн жил болохдоо нэгээхэн ч удаа эргэж хурган,
хаалга үүдийг нь онголзуулаагүй. Усанд хаясан чулуу мэт дув дуугүй, алга
болсныг нь жүжигчид одоо ч гайхан дурсдаг.

8. Хөрөг найруулалд тухайн хүний ажил хөдөлмөр намтар түүх, гадаад


төрх байдал, дотоод мөн чанар, зан аашийг тоочин дүрсэлж бичдэг.
Тэгвэл“Манжаа”, “Б.Цэрэнпагма” гэсэн хоёр найрууллыг дахин уншаад
дараах загварыг гүйцээж бичнэ үү?

“Манжаа” Б.Цэрэнпагма

дүр төрх дүр төрх

Зан ааш, мөн чанар Зан ааш, мөн чанар

9. Зохиогчдын сонгосон сонин содон үг хэллэгийг түүж бичээд онцлогийг


харьцуулан тайлбарлаж бичнэ үү?
10. Б.Цэрэнпагма” найрууллыг дахин уншъя. Доорх загварт жишээ олж
бичье.
Үгийг чөлөөтэй зэрэгцүүлэн Хөрөг найруулалд
холбох нь: байгаа жишээ:
Нэрлэхийн тийн ялгал, нэр үндэс хоёр нь хэлзүйн хоёр .......................
өөр хэлбэр боловч хоёулаа тэг хэлбэрээр илэрдэг. Үүнийг
ярианд түр зогсосхийж, бичигт таслал (,) -аар тэмдэглэдэг. .......................

Хоёр үгийг чөлөөтэй зэрэгцүүлж –н, -ж,-ч, -аад, -ээд, -оод, .......................
-өөд, -саар, -сээр, -соор, -сөөр, - вч нөхцөлүүдээр холбодог. .......................
Хоёр үгийг чөлөөтэй зэрэгцүүлж холбоосоор холбодог.
.......................
Зэрэгцүүлэх холбоос: ба Зэрэгцүүлэн холбох үг: болон, болоод,
бөгөөд, буюу, агаад, хийгээд,эсвэл, аль эсвэл,байтугай, тэр ч .......................
байтугай,түүгээр зогсохгүй,түүгээр,барахгүй, түүнчлэн,харин,
бас, төдийгүй,бол, зэрэгцээ гадна,мөн, бас гм. .......................
(4) Одоогоос 30 гаруй жилийн тэртээ драмын театрт хүмүүс зөвхөн барааг нь
л харах гэж зорьж ирдэг, борооны дараах солонго шиг төрсөн хэдэн сайхан
хүүхэн байсан гэдэг. Б.Цээнямбуу, Н.Сувд, Б.Тунгалаг гээд ёстой нөгөө
эрчүүдийн хэлдгээр согоо шиг амьтад. Тэдний нэг нь Б.Цэрэнпагма. Тэр бас
монголын тайзнаа амилсан тоотой хэдхэн Дездемоны нэг. бөгөөд тэр “Манай
хамгийн анхны алдартай Дездемон болох Б.Сэржханд, Ч.Долгорсүрэн,
Б. Цээнямбуу нарын тоглож байсан дүрд би тоглоно гэхээс айж, халширч
байлаа. Гурав дахь тавилт шүү дээ. Н.Сувд, Н.Мэндбаяр бид гурав ээлжилж
тоглодог байлаа. Би энэ дүрд хангалттай сайн тоглосон гэж хэлж чадахгүй”
гэж эрс шулуухан хэлнэ. Харин Таагүрийн “Цусан тахилга”-д тоглохдоо
найруулагч Доржсамбуугаа уйлуулж байснаа дурсдаг. Найруулагч хүн
жүжигчний өрөөнд орж ирж баяр хүргэнэ гэдэг ховорхон тохиолдол. Түүгээр

45
МОНГОЛ ХЭЛ VII

барахгүй Доржсамбуу найруулагч маань миний өрөөнд орж ирэн баяр


хүргэж, Дорлигжав бид хоёртой хамт зургаа татуулаад гарч байсан. Энэ бол
жүжигчин хүнд хамгийн том шагнал шүү дээ гэж тэр шүүрс алдан ярьж билээ.
Б.Цэрэнпагма театртаа эргэж ирж болох байсан. Хэн түүний өмнө хориглох
тэмдэг тавих юм бэ.
Энэ тухай шалгаахад минь “Та яв, одоо болноо л гэж театр надад хэлсэн. Би
явсан. Ингээд л гүйцээ” гэж тэр эрсхэн хариулж байв.

ЗЭРЭГЦСЭН НИЙЛМЭЛ ӨГҮҮЛБЭР

1. Дараах жишээг сайтар ажиглаарай. Зэрэгцүүлэх холбоо нь ямар аргаар


илэрч байгааг тодорхойлж бичнэ үү

Зэрэгцүүлэх
холбоо (аялгаар,
Жишээ өгүүлбэр
нөхцөлөөр, холбох үг,
холбоосоор)
...тэднийг газар газраас олон цуглуулж, чухам л
1. Тереза эх мэт асрамжилж, хөгжүүлж, өөр амьдралд
дагуулсан.
Олны яриа ортой. бас л сайхан хүүхэн юм аа…
2. Уруул дээрх мэнгэ, инээхэд нь ярс хийх цагаан
шүд, илүү дутуу хиймэл зан авиргүй байгаагаарай.
Энэ бүхнийг тэр аяглаж, аргалж, захалж, эрхэлж
3.
туулсангүй.
Хээ шаагүй, атаа жөтөөгүй, алдаж онохоос сийхгүй,
4.
дур зоргоороо.
Бас “Одойчуудын театр” гэгчийг байгуулж, аялан
5.
тоглолт хийв.

2. “5”, “6” дахь хэсгийг уншаад дараах даалгаврыг гүйцэтгээрэй.


А. Түүний хамгийн их хөлсөө урсгаж
хүчээ шавхаж босгосон дүр нь “Хүн чулууны нулимс” киноны галзуу Цэвэлийн
дүр. Дээрх тодруулсан өгүүлбэрүүд нь хоорондоо ямар холбоонд байна вэ?
Б. “Нялхамсуу, танхил, ад мөрийн шинж юу ч байхгүй” хэмээх өгүүлбэрт буй
зэрэгцсэн үгсийг олоод яаж зэрэгцсэнийг тайлбарлан бичээрэй.
В. “Тэгсэн атлаа жинхэнэ монгол хүүхний намба төрх, гоо сайхныг харамгүй
аваад төрчихсөн “ гэсэн өгүүлбэрт байгаа зэрэгцсэн үгсийг олоод тэдгээр
үгсэд холбогдох дундын ижил гишүүнийг олоорой.
Г. Дараах өгүүлбэрийн зэрэгцүүлэн холбох хэрэглүүрийг олж ямар үг, өгүүлбэрийг
холбож буйг тайлбарлаарай.
™™ Хээ шаагүй, атаа жөтөөгүй, алдаж онохоос сийхгүй, дур зоргоороо.
™™ Бүсгүй хүний заяа төөрөг, гуниг баяр, дурлал хайр, хагацал зовлонгоос яаж
ангид байхав.
™™ Энэ бүхнийг тэр аяглаж, аргалж,захалж,эрхэлж туулсангүй.

46
МОНГОЛ ХЭЛ VII

(5) Түүний хамгийн их хөлсөө урсгасан, хүчээ шавхаж


босгосон дүр нь “Хүн чулууны нулимс” киноны галзуу
Цэвэлийн дүр. “Галзуу Цэвэлээр би өөрийгөө чинээнд
нь тулгаж шавхсан. Зураг авалтын дараа сэтгэл хэзээ ч
байгаагүйгээр ханаж, ахиад юунд ч шунахааргүй цатгалан
амьтан болчихсон шүү” гэж хэлэхдээ тэр анх удаа том
жүжигчний ихэмсэг инээмсэглэл уруул дээрээ тодруулсан.
Том хүн том л байдаг юм билээ.
(6) Зан чанарын хувьд Б.Цэрэнпагма бусад эмэгтэйчүүдээс
тэс ондоо. Нялхамсуу, танхил, ад мөрийн шинж юу ч байхгүй. Тэгсэн атлаа
жинхэнэ монгол хүүхний намба төрх, гоо сайхныг харамгүй аваад төрчихсөн.
Авьяас билгээс гадна хөдөлмөрч, шантаршгүй эрч хүчтэй болохоор тайз
дэлгэцийн урлагт өөрийн гэх томоос том орон зайг дархалж чадсан бөгөөд
нэр алдартай жүжигчин, цуутай сайхан хүүхэн, хувь хүнийхээ хувьд асар гоё
ертөнц. Хээ шаагүй, атаа жөтөөгүй, алдаж онохоос сийхгүй, дур зоргоороо.
Бүсгүй хүний заяа төөрөг, гуниг баяр, дурлал хайр, хагацал зовлонгоос яаж
ангид байхав. Энэ бүхнийг тэр аяглаж, аргалж, захалж, эрхэлж туулсангүй.
Гудиггүй туучаад л гарсан.
(7) Театраас гараад тэр монгол орноо хөндлөн гулдгүй аялжээ. Нэг ч сум
үлдээгээгүй. Хөдөө урлагаар ангаж байна шүү дээ гэж энэ тухайгаа
тайлбарлана. Бас “Одойчуудын театр” гэгчийг байгуулж, аялан тоглолт хийв.
Байгаль эхийн хайр хишгийг дутуу хүртэн шаналж яваа тэднийг газар газраас
олон цуглуулж, чухам л Тереза эх мэт асрамжилж, хөгжүүлж, өөр амьдралд
дагуулсан. Тэд нь байн байн элдвийн зан гаргана. Гэвч тэр шантрахгүй.
Гэрээрээ дүүрэн цуглуулчхаад оймс гутлыг нь зэхчихсэн сууж байдаг сан.

“Бөгөөд” хэмээх холбох үг нь аль нэгнээс шалтгаалахгүй утга


үүргийн хувьд эн тэнцүү байгааг холбон харуулсан зэрэгцүүлэн
холбох үг юм. Тухайлбал:

... тайз дэлгэцийн урлагт


нэр алдартай жүжигчин,
өөрийн гэх томоос том орон бөгөөд цуутай сайхан хүүхэн...
зайг дархалж чадсан

3. “Бас” гэсэн зэрэгцүүлэн холбох үг нь ямар ямар өгүүлбэрийг хооронд


холбосныг эхээс олж бичээрэй.
“Гэрээрээ дүүрэн цуглуулчхаад оймс гутлыг нь зэхчихсэн сууж байдаг сан” гэсэн
өгүүлбэр нь зэрэгцсэн нийлмэл өгүүлбэр мөн , биш болохыг жишээ баримт гарган
тайлбарлая. Эхлээд дараах асуултад хариулъя.
™™ Хэдэн өгүүлбэрээс бүтсэнийг мэдье
™™ Хоорондоо ямар нөхцөлөөр холбогдсоныг мэдье.
™™ Өгүүлэхүүн тус бүрийн эзнийг тодорхойлъё.

47
МОНГОЛ ХЭЛ VII

Тайлбарлах нь:
А өгүүлбэр: Гэрээрээ дүүрэн цуглуулав. 2 өгүүлбэрийг холбосон
Б өгүүлбэр: Оймс гутлыг нь зэхчихсэн сууж байдаг.

Гэрээрээ дүүрэн цуглуулчхаад бас оймс гутлыг нь зэхчихсэн сууж


байдаг.
™™ Үйлийн нөхцөлдүүлэн холбохын “урьдчилах” нөхцөлөөр холбогдсон.
™™ Өгүүлбэр тус бүрийн эзнийг тодорхойлбол, “цуглуулсан”, ”зэхсэн” үйлийн
эзэн нь Цэрэнпагма хэмээх 1 хүн байна. Үүнээс дүгнэвэл, хэдийгээр
2 энгийн өгүүлбэр нь хоорондоо “–аад” хэмээх зэрэгцүүлэн холбох
нөхцөлөөр холбогдсон ч гэсэн үйлийн эзэн 1 байх юм бол зэрэгцсэн
нийлмэл өгүүлбэр болж чадахгүй. Учир нь ЗНӨ-ийн 1 онцлог нь өгүүлбэр
тус бүр ондоо эзэнтэй байдаг. Энэхүү өгүүлбэр нь энгийн өгүүлбэрээс
нийлмэл өгүүлбэр болох завсрын түвшний өгүүлбэр байна. Өөрөөр
хэлбэл, хэлхэц өгүүлбэр юм.
4. Дараах өгүүлбэрийг дээрхийн адилаар тайлбарлан дүгнэж бичье.
™™ “Тэгснээ нэг их гомдож, том том нулимс унагана “
™™ “Б.Сосорбарам, Д.Батсүх хоёртойгоо хамтран хошин урлагийн ертөнцөд
буурь заан зогсож, өөрийнхөө “байгаа”-г зарласан”
5. Дараах онцлог шинжийг ажиглан харьцуулаад зэрэгцсэн нийлмэл
өгүүлбэрийн тодорхойлолтыг өөрийнхөөрөө гаргаж бичээрэй.
™™ Хоёр буюу түүнээс дээш энгийн өгүүлбэрээс бүтсэн
™™ Өгүүлэхүүн төв тус бүр үйлийн эзэнтэй
™™ Үйлийн зэрэгцүүлэн холбох нөхцөлөөр холбогдсон
™™ Үйл явдал зэрэгцэж нэг цагт болсон утга илэрхийлж байдаг
6. Дараах 2 өгүүлбэрийг хооронд нь харьцуулаад ямар ялгаа, онцлог
байгааг дүгнэн ярилцаарай.
™™ Бусдад амархаан гэгч нь хууртаж, байгаагаа тавьж туучхаад төдөлгүй мэдэж,
амаа барина.
™™ Бусдад амархаан гэгч нь хууртаж , байгаагаа тавьж туучихсаныг төдөлгүй
бид мэдэж амаа барина.

7. (8), (9) хэсгийг уншаад зэрэгцүүлэн холбох нөхцөлүүдийг ажигла.


Ингэхдээ үйлийн эзнийг олж ЗНӨ мөн бишийг дүгнэж бичнэ үү.
(8) Олон жил ханилж, алдаа оноогоо хуваалцаж, гурван хүүхдийн эх эцэг
бололцсон ханиа алдсан явдал түүнийг гүн хямралд оруулсан юм. Хэнэггүй,
эршүүд, бас гэгээхэн түүнийг энэ хагацал багагүй өөрчилсөн. Эзгүйрч, хачин
хоосорсон сэтгэлээ анагаах гэж тэр ахин босож ирээд, нийслэлд тоглолтоо
хийсэн. Б.Сосорбарам, Д.Батсүх хоёртойгоо хамтран хошин урлагийн
ертөнцөд буурь заан зогсож, өөрийнхөө “байгаа”-г зарласан.
8. Зохиогч ямар ямар содон үг хэллэгээр жүжигчний дотоод мөн чанар,
аугаа байдлыг нь тодруулж өгснийг тунгаан бодоорой.
(9) Хувийн зан чанарын хувьд түүнд нэг том дутагдал байдаг. Тэр үгийн зөрөөн
дээр шахам бусдад итгэж орхидог гэнэн. Түүнийхээ шанг ч сайн авна. Гэсэн

48
МОНГОЛ ХЭЛ VII

ч төрөлхийн итгэмтгий цагаахан зан нь хашир суулгаж дөнгөөгүй. Бусдад


амархаан гэгч нь хууртаж, байгаагаа тавьж туучхаад, төдөлгүй мэдэж амаа
барина. Тэгснээ нэг их гомдож том том нулимс унагана.
Ёстой л бор зүрхээрээ, бурхнаас хайрласан төрөлхийн авьяасаараа өөрийнхөө
эзэгнэх ёстой орон зайг дархалж, тэр цайз дотроо өөрийн гэсэн зол баяр, уйтгар гуниг,
үүх түүхтэйгээ хамт аж төрөн, алдсан шиг алдаж, оносон шиг онож явсан сайхан
монгол бүсгүй. (Б.Ганчимэг.)

Зэрэгцсэн гишүүн, зэрэгцсэн өгүүлбэрт байдаг бас нэг онцлог бол дундын нэг
гишүүнтэй байх явдал. Жишээлбэл:

1. Гэсэн ч төрөлхийн итгэмтгий,


зан нь хашир суулгаж дөнгөөгүй.
цагаахан
™™ Олон жил ханилж
™™ Алдаа оноогоо хуваалцаж хань
™™ 3 хүүхдийн эх эцэг бололцсон
Дээрх тодруулсан “зан” хэмээх нэр үг нь зэрэгцсэн гишүүд, “хань” хэмээх нэр үг
нь зэрэгцсэн өгүүлбэрүүдийн дундын гишүүн нь болж байна.
7. Дараах өгүүлбэрт байгаа дундын ижил гишүүнийг олоод ямар ямар
өгүүлбэрийн дундын гишүүн болсныг дүгнэж бичээрэй.
“Ёстой л бор зүрхээрээ, бурхнаас хайрласан төрөлхийн авьяасаараа өөрийнхөө
эзэгнэх ёстой орон зайг дархалж, тэр цайз дотроо өөрийн гэсэн зол баяр, уйтгар
гуниг, үүх түүхтэйгээ хамт аж төрөн, алдсан шиг алдаж, оносон шиг онож явсан
сайхан монгол бүсгүй”
8. а,б,в,г хэсэгт буй үг,өгүүлбэрийн хоорондох зэрэгцлийг олж, хэрхэн яаж
зэрэгцсэнийг тайлбарлаарай.

а. Зол баяр б. алдсан шиг алдаж


Уйтгар гуниг оносон шиг онож
Үүх түүх
в. ёстой л бор зүрхээрээ г. ...орон зайг дархалж
төрөлхийн авьяасаараа ..хамт аж төрөн
9. “Хэнэггүй, эршүүд, бас гэгээхэн түүнийг энэ хагацал багагүй өөрчилсөн”
хэмээх өгүүлбэрт буй зэрэгцлийг олоод холбох хэрэглүүрийг нь тодорхойлж
бичээрэй.

49
МОНГОЛ ХЭЛ VII

ДАВТАН ТООЧИХ АРГЫГ МЭДЬЕ

1. Дараах хэсэглэлд зарим үгийг дахин давтан хэрэглэсэн байна. Энэ нь


эхэд ямар үүрэгтэй байгааг тайлбарлан бичье.
.... айраг хийлгээд нүд анин цөлж хэрэндээ хөөрхөн хөлчүү буузайн сууна.
Манжаа нээрээ л буузгар хүн юм. Хонины муухан мөлжсөн тойгорхуу хоовон
толгойтой, үсээ ямагт тонгоргоор үргээлгэж, нэг талын шазуураа зууж ярих тул
ээзгий үмхчихсэн юм шиг нэг хацар нь бумбайж, буузгар дээрээ буузайгаад, ярих
гэж удаан зуурч өгнө дөө. Тэгж явж "Зуураа" хочтой болсон юм.

2. Дээрх хэсэглэлийг уншихад ямархуу хүний дүр төрх бууж байна вэ?
Зургаар илэрхийлж үзье.
Зурахын тулд буузай- буузайх- буузгар, зуурч- зуураа- зуурдаг гэхчлэн хувирч,
давтан орсон үг бүрийн утгыг мэдэх хэрэгтэй болно.

™™ буузайн сууна.
™™ буузгар хүн Үгийн утгын
™™ буузгар дээрээ буузайгаад тайлбар .......

? Зуурч
? Зуураа
? Зуурдаг

Хүн юм үзэгдлийн гадаад төрх байдал, дотоод мөн чанар, үйл


хөдлөл, бодит байдлыг тодорхой нэгэн цагт зэрэгцүүлэн тоочиж дүрслэн
бичсэнээр хөрөг найруулал бүтдэг.

3. Зохиогч Манжаагийн мөн чанарыг хөрөг найрууллынхаа төгсгөлд нэгтгэн


тун товчоор дүгнэж бичжээ. Дараах өгүүлбэрүүд хөрөг найруулал дахь аль,
аль санааг давтан баталсан байгааг олж бичээрэй.
™™ "Явах гэж зогсдог, ярих гэж зуурдаг" гэж нутгийнхаа агаруу Дамдинд
дооглуулж, залхаг соёлгүйгээ захын хүнд дуудуулж явсан Манжаа минь!
- Нэгдэл тарлаа.
- Амьсгал хураах нь болсон гэж ад үзэгдэж байсан монгол бичиг тань
сэргэлээ.
- Гэрэлтийн хөндий одоо тариа ч үгүй, өвс ч үгүй хар шарилжны орон
болжээ. Бодлогогүй улсын балгаар манай сум юутай их хохиров! Таныг
тоох хүн байгаагүйгээс биш, та бүгдийг мэдэж байсан юм байнаа, аугаа
их Манжаа минь!
Тухайн дүрслэн өгүүлж буй зүйлийнхээ онцлогийг гаргахдаа гайхшируулах,
итгэл үнэмшил төрүүлэх, дургүйцэл төрүүлэх, гунигт автуулах, бахархах
сэтгэгдэл төрүүлэх, даган дуурайх хүсэл бодолд автуулах сэтгэл догдлуулах
гэх зэрэг янз бүрийн зорилгоор давталтыг хэрэглэдэг.

50
МОНГОЛ ХЭЛ VII

4. Хөрөг найрууллын төгсгөл хэсэгт “Манжаа минь!” гэж хоёр удаа давтан
хэрэглэсний учрыг тайлбарлан бичнэ үү?

5. Энэ хөрөг найруулалд дүрсэлж буй хамгийн чухал зүйл нь юу байв?


Түүнийг “чухал” болгосон арга нь чухам юу бол? Чи юу гэж дүгнэж байгаагаа
бичнэ үү?

6. Дараах хоёр өөр бичлэгийг уншаад харьцуулан дүгнэлт гаргая.


™™ Харьцуулахын тулд юу юуг харьцуулахаа бодъё.
™™ Дүгнэлт нь ижил төстэй ба ялгаатай байдалд үндэслэхийг бодож
харьцуулалтаа зөв хийе.

Сэтгэлийн минь толин доторх Миний анд “Шар шуурга”


Шаравын Сүрэнжав /Ш.Сүрэнжавын тухай/
... Бурханлаг сайхан сэтгэлт, эмзэг ... Сүрэнжавыгаа харлаа. Хоёр
уяхан, авьяасын гал дөл нь үргэлжид өлмийгөөрөө дотогшоо гишгэлсэн,
л бадран гийж явдаг найрагч бүлгээ. түргэн хөдөлгөөнтэй дээгүүр харцтай
Уулзах бүр шинэ уран бүтээлийнхээ шар залуу байлаа. ...
тухай ярина. Тэр нь чи юу хийж, ... Сүрэнжав хурц сэргэлэн зан,
туурвиж байна даа гэсэн сануулга хэлэмгий шаламгайгаараа нөхдөөсөө
болно. Онгод авьяас гэдэг үргэлжийн ялгарч байв. Тэр цагийн оюутны болон
залуу мөнх байдаг гэдгийг цог жавхлант нийслэлийн залуусын олон удаагийн
найрагчийн сүүлийн үед бичсэн ном цэнгээнт үдэшлэгүүдийг гал дөлтэй
зохиол, кино ший, шүлэг найраг бидэнд шүлгээр хөгжөөн хөтөлж, олны танил
баталж байна. ... болж байлаа. ...
... Сүрэнжав найрагчийн шүлэг, ... Найзыгаа харахад хэдийгээр 65
яруу найраг, зохиол бүтээл бол нас хүрсэн ч залуугийн ааг омог, хүч
худал хуурмагийн харанхуйг нэвтлэн чадал нь хэвээрээ, улам ч эрчимтэй
гийгүүлэгч чанараараа бурхны сургаал бүтээж туурвиж явна. Энэ бол чухам л
номлолтой эн тэнцэх ажгуу. ... сэтгэл ариуслын гэрэл гэгээ мөн биз.
... Хавраар, цасны сэмдэс Сүүлийн жилүүдэд шүлэг найраглал,
хайлуулан ургах яргуйтай хамт хамгийн баримт туужийн ном, роман хэвлүүлж
түрүүн сэрэгч, намраар, жаврын үзүүрт Монгол улсынхаа тусгаар тогтнолыг
далавч юугаа холгон буцах тогоруудтай ямар тэмцэл, үнэ цэнээр олсныг
хамт хамгийн түрүүн гунигч тэрбээр харуулсан кино хийж байна. ...
“байгалийн нэгэн уяхан ятга” билээ... “Урам хайрласан үгс” Пүрэвжавын
“Урам хайрласан үгс” Дан.Нямаа Пүрэвсүрэн /Соёлын гавьяат зүтгэлтэн,
/Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч/ зохиолч, яруу найрагч/

Шинж, чанар, өнгө зүс, хэлбэр хэмжээ зэргийг заасан утгатай


үгсийг илүүтэй хэрэглэж тухайн хүний зан чанар, сэтгэл, дүр төрхийг
тодруулдаг.

51
МОНГОЛ ХЭЛ VII

ЮУ ЧАДДАГ БОЛСНОО СОРЬЁ

1. Зохиогчийн хэрэглэсэн сонин содон дүрслэлүүдийг түүж харьцуулан


дүгнэлт гаргаарай.

I II
Хүүхдээс өндөргүй, өөртөө Цагаан цамц, хуниастай урт хар
томдсон ээтэн монгол гутал, банзал өмсөж, үсээ ардаа сулхан
элбэгдсэн дээлтэй боосон, ид сайхан насандаа яваа,
Манжаа минь. нүд дүүрэн эмэгтэй товор товор
Навсгар жаахан Манжаа алхлан айсуй.
элбэгдсэн дээл томдсон гуталтайгаа Киноныхны дунд үлгэр домог шиг
зогсож байх нь модоор зорсон монгол үлдсэн, цуутай хүүхэн ... Уруул дээрх
шатрын ноёнорхуу бас ч хэвлүү. мэнгэ, инээхэд нь ярс хийх цагаан
Манжаа чихгүй толгой царайлан шүд, илүү дутуу хиймэл зан авиргүй
өөрийнхөө гоё, нимгэхэн цэнхэр байгаагаараа…
шаазан хуланд айраг хийлгээд нүд 30 жил зүтгэсэн, арилж баларшгүй
анин цөлж хэрэндээ хөөрхөн хөлчүү томоос том орон зайг эзэлсэн, дунд
буузайн сууна. Манжаа нээрээ л үеийн лидер жүжигчдийн нэг шүү дээ
буузгар хүн юм. Хонины муухан гэж бухимдмаар Зан чанарын хувьд
мөлжсөн тойгорхуу хоовон толгойтой, Б.Цэрэнпагма бусад эмэгтэйчүүдээс
үсээ ямагт тонгорогоор үргээлгэж, нэг тэс ондоо. Нялхамсуу, танхил, ад
талын шазуураа зууж ярих тул ээзгий мөрийн шинж юу ч байхгүй.
үмхчихсэн юм шиг нэг хацар нь Хээ шаагүй, атаа жөтөөгүй, алдаж
бумбайж, буузгар дээрээ буузайгаад, онохоос сийхгүй, дур зоргоороо.
ярих гэж удаан зуурч өгнө дөө. Тэгж Бүсгүй хүний заяа төөрөг,
явж “Зуураа” хочтой болсон юм. гуниг баяр, дурлал хайр, хагацал
зовлонгоос яаж ангид байхав. Энэ
бүхнийг тэр аяглаж, аргалж, захалж,
эрхэлж туулсангүй. Гудиггүй туучаад
л гарсан.

2. Дараах өгүүлбэрүүдийг ойролцоо ба эсрэг утгаар солин найруулж


бичээрэй. Онцолсон үг хэллэгийг тунгаан бодоод солин найруулна.
™™ Энэ бол жүжигчин хүнд хамгийн том шагнал шүү дээ гэж тэр шүүрс алдан
ярьж билээ.
™™ Б.Цэрэнпагма театртаа эргэж ирж болох байсан. Хэн түүний өмнө хориглох
тэмдэг тавих юм бэ.
™™ Зураг авалтын дараа сэтгэл хэзээ ч байгаагүйгээр ханаж, ахиад юунд
ч шунахааргүй цатгалан амьтан болчихсон шүү” гэж хэлэхдээ тэр анх
удаа том жүжигчний ихэмсэг инээмсэглэл уруул дээрээ тодруулсан.
™™ Зан чанарын хувьд Б.Цэрэнпагма бусад эмэгтэйчүүдээс тэс ондоо.
Нялхамсуу, танхил, ад мөрийн шинж юу ч байхгүй.

52
МОНГОЛ ХЭЛ VII

3. Тэмдэг нэрийг түүж жагсаан бичээд ямар үүрэгтэй байгааг тайлбарлаарай.

ихэмсэг
Түүний хамгийн алдартай
цатгалан амьтан инээмсэглэл
их хөлсөө жүжигчин, цуутай
болчихсон шүү” уруул дээрээ
урсгасан, сайхан хүүхэн,.
тодруулсан.

............. ...................... ............... ............

төрөлхийн
итгэмтгий Нялхамсуу,
бусдад итгэж том том нулимс танхил, ад
цагаахан зан нь
орхидог гэнэн. унагана. мөрийн шинж юу
хашир суулгаж ч байхгүй.
дөнгөөгүй.

............. ...................... ............... ............

хувь хүнийхээ алдаж онохоос


Хээ шаагүй, атаа Том хүн том л
хувьд асар гоё сийхгүй, дур
жөтөөгүй, байдаг юм билээ. 
ертөнц зоргоороо. 

............. ...................... ............... ............

4. а. Давтан тоочсон нөхцөл, үг, өгүүлбэр нь ямар үүрэгтэй гэж бодож


байгаагаа бичнэ үү.
б. Зохиогчийн “Хувь хүнийхээ хувьд асар гоё ертөнц” гэсэн санаагаа
тодруулан давтсан хэсгүүдийг ажиглаад аргыг нь тодорхойл.

- яаж намжаах уу, - тэр сайхан эгчийн


- жаахан хамт суух уу, аясаар гансарч,
- хамт уйлж, - хамт тэсэрч,
- хамт ууж орхино.

Архинд орж гэнэ.


Амьдралаа алдаж гэнэ.
Дэмий тэнэдэг болчхож гэнэ.
Залилан хийж гэнэ гээд л…

5. Хэн нэгний гадаад дүр төрх, зан ааш, сэтгэлийн мөн чанарыг
илэрхийлсэн цогцолбор зохиож бичээрэй. Түүндээ зэрэгцсэнүг, хэллэг, ЗНӨ
хэрэглэж чадаж байгаагаа харуулаарай.

53
МОНГОЛ ХЭЛ VII

54
III
ГАДААД ДОТООД ШИНЖИЙГ ТООЧИН
ДҮРСЭЛЖ БИЧИХ

Гадаад дотоод шинжийг тоочин дүрсэлж бичихийн


тулд:
™™ Шинэ мэдээлэл, сонин содон дүрслэл, уран
дүрслэл оруулж бичих
™™ Зэрэгцүүлэн холбох үг, нөхцөл, ЗНӨ-ийн онцлогийг
зөв хэрэглэж бичих
МОНГОЛ ХЭЛ VII

ШИНЭ МЭДЭЭЛЭЛ, СОНИН СОДОН


ДҮРСЛЭЛ ОРУУЛЖ БИЧЬЕ.

1. Энэ хүртэл уншсанаа тунгаан бодъё. Дараах дүрслэлүүдийг дахин


эргэцүүлж бодъё.
2. Хэрэв чи хэн нэгний тухай бичих гэж байгаа бол эдгээрээс алийг ашиглах
вэ? Яагаад?
™™ хэвлэх цехэд өглөөнөөс орой хүртэл ажиллаж
™™ шөнийн цагаар ном уншиж, бичгийн чадвараа дээшлүүлж
™™ олдсон жаахан мөнгөө ном худалдаж авахад зориулдаг
™™ цорын ганц амралт нь уншлагын цаг

 дорно зүгийн тансаг мэдрэмж, гүн ухаанаар нэвчиж


 байгальтайгаа салах нь аргагүй ширэлдсэн, уягдсан шүлгүүд
 өр зөөлөн хүн

™™ навсгар жаахан элбэгдсэн дээл томдсон гутал


™™ модоор зорсон монгол шатрын ноёнорхуу бас ч хэвлүү....
™™ буузгар хүн
™™ хонины муухан мөлжсөн тойгорхуу
™™ шазуураа зууж ярих
™™ ээзгий үмхчихсэн юм шиг
™™ нэг хацар нь бумбайж
™™ ярих гэж удаан зуурч өгнө

 гүдэсхэн зангаар театрынхаа хаалгыг хааж,


 нүд дүүрэн эмэгтэй товор товор алхлан
 арилж баларшгүй томоос том орон зайг эзэлсэн
 борооны дараах солонго шиг төрсөн
 ихэмсэг инээмсэглэл уруул дээрээ тодруулсан
 Хээ шаагүй, атаа жөтөөгүй, алдаж онохоос сийхгүй, дур зоргоороо
 тэр аяглаж, аргалж, захалж, эрхэлж туулсангүй
 алдсан шиг алдаж, оносон шиг онож явсан

Өнөөгийн цаг хугацаанд байгаагаар нь, эсвэл өнгөрсөн цаг хугацаанд


байсныг дурссан зэргээр өөр өөр орон зай, цаг хугацаанаас хамаарч тэр
хүнийхээ онцлогийг гаргахын тулд үг хэллэгээ сонгох хэрэгтэй болно.

Тухайн хүнийхээ давтагдашгүй онцлогийг гаргахын тулд, түүгээрээ уншигчдын


сэтгэл зүрхэнд хүрэхийн тулд зохиогч шинэ мэдээлэл, сонин содон дүрслэл оруулж
бичдэг.
Зохиогч нь Манжаа, Цэрэнпагма гэж хүнтэй насаараа хамт байсан юм шиг тов
тодорхой бичжээ. Энэ нь зохиогч тухайн хүнээ маш сайн судлах хэрэгтэй гэсэн үг.
Сайн мэдэж байж л түүний тухай тодорхой сайн бичнэ шүү дээ.

56
МОНГОЛ ХЭЛ VII

3. Хэн нэгний тухай тоочин дүрсэлж тодорхой бичье.


Өөрийн сайн мэдэх хүний тухай бичихээр сонгож аваарай.
™™ Тэр хүний тухай яаж бичих вэ?
- Гадаад төрх байдлыг илүү тодорхой бичих үү?
- Зан аашийг илүү тодорхой бичих үү?
- Ажил үйлсийг илүү тодорхой бичих үү?
- Эрдэм боловсролыг нь илүү тодохой бичих үү?

Зан аашийг дүрсэлсэн үг хэллэг: Дүр байдлыг дүрсэлсэн үг хэллэг:


™™ бүхий л бие сэтгэлээрээ хүүхэд ™™ бидэндээ бол ахадсан байрын
™™ байсан юм биш байгаа даа. буурьтай,
™™ Хүний үгээр гэдэг нь дэндүү ™™ залуудсан байрын төрхтэй
™™ идээ цагаатай, ™™ гүржүүдийн өмсдөг саравчтай
™™ гар элбэгтэй ™™ хар малгайг урт үстэй толгой дээрээ
™™ түүнийг юу ч өөрчлөөгүй ™™ тогооны таг шиг тавьчихсан юм шиг
™™ хүсэл зорилгодоо хүрсэн ™™ шөрмөслөг байрын залуу
™™ хүмүүсийн зовлонг мэддэг ™™ ноёлог агаад ёсорхуу ч юм уу
™™ сайн сайхны эрэлчин ™™ булбарай агаад цэмцгэр
™™ итгэлтэй царай, ™™ дээрэнгүй агаад өндөр дуутай
™™ баяр бахархал дүүрэн ™™ нурмайчихсан шар нөхөр
™™ агуу том ертөнц ™™ харц дээгүүр
™™ Бусдын л адил гэхдээ... ™™ од шиг гялалзах сэргэлэн нүд
™™ Ерөөс түүнийг хараад л.... ™™ Хэнээс ч эмээхгүй шулуун шударга
™™ Сэтгэл хайлам харц
™™ Сэтгэлийг нь нөмөрч, үгийг нь ™™ Толийтол самнасан хар үс
дэрлэж ™™ Усгал алаг нүд төвгөрдүүхэн шанаа
™™ Ганган костюм, аль нэг сонин зангиа

Ажил үйлийг дүрсэлсэн үг хэллэг:


™™ 24 цаг ч багадна
™™ эв дүй, ур ухаан
™™ бурхан ухаанаар
™™ нууц товчоог цээжээр мэддэг
™™ товхийсэн
™™ Л.Түдэвийн бичсэн нийтлэл, эссе бичлэгүүдээс шинэ мэдлэг, түүхэн
мэдээлэл, уг үндсээр нь гаргаж ирсэн хөдөлшгүй баримт, хурц ухааны
илэрхийлэл болсон хошин өнгө аяс, өвөрмөц содон санаа, сонирхол татам
хэллэг, оновчтой гарчиг, энгийн ойлгомжтой тод томруун дүрслэлийг олж

57
МОНГОЛ ХЭЛ VII

харах боломжтой бөгөөд нийгмийн асуудлыг уг мөн чанарт нь хийсэн өргөн


цар хүрээтэй судалгаанд суурилан гаргаж ирэх гарц, боломжийг уншигчийн
өмнө нээж өгдгөөрөө давуу талтай юм
™™ Сэтгэлээ бас нандин ухаан зориулсан
™™ Түүний ажил хөдөлмөрт алдаанаас оноо нь илүү
™™ Бүтээсэн бүтээл, туулсан замналыг
™™ Эдүгээ цагийн сайхан бүхний эхлэл түүнээс улбаатай ч байж мэднэ

4. Эгэл энгүүний давтагдашгүй дүр төрхийг, эглээс эгэлд байгаа аугаа сайн
чанарыг А, Б хэсгээс олж уншаад ямар үг хэллэг хэрэглэснийг түүж бичнэ үү?
Ийм байдлаар өвөө, эмээ эсвэл хэн нэгэн сайн мэдэх хүнийхээ тухай
бичээрэй. Үг -80 орчим
А
Л.Түдэвийн аав С.Лодон Говь-Алтай аймгийн Наран сум, аймаг, улсдаа
алдартай уран гарт “нарийн” мужаан, дархан хүн байжээ. Аав нь хүүдээ цуурга
цоожтой модон цүнх урлаж өгөөд эрдмийн их аянд мордуулсан нь “Номын
сав бүтэн байхын” билиг ерөөл байсан аж. С.Лодон мужаан хэзээний төлөв
түвшин, дуу цөөтэй, ажлын төлөө нойр хоолгүй зүтгэдэг гүндүүгүй сайхан эр
байсныг нутгийн мужаан О.Туваанжав дурсан ярьдаг байжээ. Ээж Н.Цаян нь
нутгийнхандаа Жүүжээ хэмээн авгайлагддаг, орсон гарсан хүмүүсийг дайлж
цайлж хуучилсан сайхан ааш зантай монгол эмэгтэй байв. Үг-77

5. Л. Түдэв гуайн тухайн хөрөг найрууллын хэсгээс уншаарай. Чиний сайн


мэдэхгүй үг хэллэг байвал жагсаан бичээд утгыг тайлбарлаарай.
Энэ хүний тухай онцлон мэдээлсэн үг хэллэгүүдийг түүж бичээрэй. Эдгээр
үгнээс уг хүний тухай юуг ойлгож авав?
Б
ӨӨРИЙН “БИ”-Г ОЛСОН ТӨГС Содон
ЭРХЭМСЭГ ХҮН дүрслэл
Л.Түдэв бол бэх үнэртсэн гартай бичиг номын хүн. СГЗ Х.Цэвлээгийн
тодорхойлсноор, Түдэв маягийн аж төрөх ёс гэж түүнд бий. “Их унших,
гүн сэтгэх, бүтээлч ажиллах, цаг хугацааг цагийн механизм шиг Шинэ
ашиглах, аливаа дэл сул занг үл таашаах, хүмүүст хариу нэхэхгүй тусч
мэдээлэл
сэтгэлээр хандах, үзэл бодолдоо үнэнч байх, холч мэргэнээр угтан
харах”.
Ийм зарчим, ийм хэмнэлээр цаг мөч бүртэй уралдан үр бүтээлтэй
ажиллаж ирсэн учир тэрбээр энэ их амжилтад хүрчээ. Түүний амжилт
ололт, бүтээж туурвисан бүхнээс сэтгүүл зүйн бүтээлүүдийг нь анхлан
онцлохыг зорьж буй тул баримт иш татъя.
“...Би сэтгүүлзүйн төрлүүд дотроос асуудал дэвшүүлсэн нийтлэлийг
Хөрөг найрууллын
эзний үзэл бодол

голчлон сонгож авсан. Сүүлд нь түүнийг иссэн бодлын ханд буюу


эсээ маягт оруулаад онцгой чухал гэж бодсон асуудал бүрээр бичиж
байсан болохоор нийгмийн анхааралд хүргэх ёстой юмаа хэлсээр тул
харамсах юмуу төсөөлөл зөрсөн зүйл байхгүй. Харин харамсах зүйл
бол нэгэнт байгааг нь нотлоод дэвшүүлчихсэн асуудлыг шийдвэрлэх
эрмэлзэл улстөрчдөд их дутаж байсан, одоо бүр ч унтарч байх шив
дээ!” хэмээн Л.Түдэв ярилцлагадаа хэлсэн байдаг.

58
МОНГОЛ ХЭЛ VII

6. Дараах үгээр өөрийгөө илэрхийлж бичээрэй.

™™ их унших, ™™ Сонирхож судлах


™™ гүн сэтгэх ™™ найзыгаа ойлгож хүндлэх
™™ бүтээлч ажиллах ™™ бахархан дуурайх
™™ цаг хугацааг ашиглах ™™ өөртөө том зроилго тавих
™™ аливаа дэл сул занг үл таашаах ™™ заримдаа ч илүү ихээр ....
™™ хүмүүст хариу нэхэхгүй тусч
сэтгэлээр хандах
™™ үзэл бодолдоо үнэнч байх
™™ холч мэргэнээр угтан харах

Чамд эдгээр шинжүүдээс өөр ямар онцлог байгаагаа


бодож үз. Түүнийг нэмж жагсаан бич.

7. “Манжаа” найрууллыг дахин уншаарай. Түүнээс авсан дараах


өгүүлбэрүүдэд адилтгал ихэсгэл, багасгал, амьдчилал, амьгүйчлэлийн аль
нь байна вэ?

™™ Хонины муухан мөлжсөн тойгорхуу хоовон толгойтой


™™ Навсгар жаахан Манжаа элбэгдсэн дээл томдсон гуталтайгаа зогсож байх нь
модоор зорсон монгол шатрын ноёнорхуу бас ч хэвлүү....

8. Ийм уран дүрслэлийг ямар зорилгоор хэрэглэдэг бол? Тайлбарлан


бичнэ үү.

™™ Аав нь гээд тавь нилээн гарсан, нар салхинд онгож гандсан, хүрэл шиг хүрэн
бор царайтай, шавилхан биетэй, хөнгөн шингэн гэж жигтэйхэн, жижигхэн
гялалзуур өвгөн байлаа.
™™ Танд омгорхол, ихэрхэл, нулимст цэцэн уярал, инээмсэглэл бүгд байнам.
Д.Нямаа.
™™ Эцсэн шар хөллөсөн тэрэгний дугуй шиг энхэн донхон дайвалзан, залхуутай
эргэх эгэл жир гунигт бор өдрүүд. Д.Урианхай.
™™ Надаас авах юм гэж юу байхав. Адайр зан, адсага шиг хөх царай, хавчиг хар
толгой. Ц.Чимэддорж
™™ Адуу морьд шигээ омголон, хийморьтой эр явлаа. (О.Содномпил)

Тухайн хүний зан ааш, сэтгэлийн онцлог, ажил үйлсийн


гайхам бишрэм байдлыг илүү тодруулах, уншигчийн
сонирхлыг татахын тулд уран дүрслэл ашиглан бичдэг.
Ийм уран дүрслэлүүдийн талаар Уран зохиолын хичээлээр
судалснаа сэргээн санаж хөрөг бичихдээ ашиглаарай.

59
МОНГОЛ ХЭЛ VII

9. Дараах өгүүлбэрийг ашиглан Тогтохтөр гэдэг хүний тухай хөрөг бичье.


Бичихийн тулд сурах бичгийн 13-15-р хуудсанд байгаа “То ван -Тогтохтөр”
намтрыг үзээрэй.

То ван хэдийгээр феодал ангийн томоохон төлөөлөгчдийн нэг байсан ч гэлээ


бусад ноёдоос ялгарах холч, гойд гоц, цэц ухаантай хүн.

БИЧИХ ТӨЛӨВЛӨГӨӨ ГАРГАЖ ХӨРӨГ БИЧЬЕ.

1. Хөрөг бичихийн тулд бэлтгэх төлөвлөгөө зохиоё.

Хэн нэгний тухай бичнэ гэдэг нь зүгээр л тэр хүнийг магтах гэсэн
үг биш. Тэр хүнд байгаа сайн сайхан зан ааш, мөн чанар, ажил үйлс,
амжилт бүтээл нь уншигч олонд шинэ мэдээлэл, сонин содон санаа
болохуйц байдаг гэдгийг бодож онцлон бичих юм.

Бичих сэдвээ зөв сонгох (ямар


Амжилтад хүрэхэд юу нөлөөлсөн,
асуудлаар бичихээ бодож байж
амьдралын зорилго юу гэдгийг мэдэх
түүний “эзэн” хүнийг олж бичнэ)

Энэ сэдвээр хэнтэй уулзах вэ (хэний Тухайн хүнийхээ, зан байдал, дотоод
тухай бичих) ертөнцийг судалж мэдэх

Тэдний гэр бүл, най3 нөхөд,


Хангалттай баримт цуглуулах
өрсөлдөгчийн хэлсэн үгээс иш татах

2. Тэр хүний тухай дүрслэн бичихийн тулд бичих бүтцээ төлөвлөе.

Эхлэл Гол Төгсгөл

Гадаад байдал, дүр төрх, зан


Сонирхолтой эхлэлийг аашийг яаж тоочин дүрсэлж
яаж гаргах вэ? бичихээ жагсааж үзье. Өөрийн
Б.Ганчимэгийн бичсэн Жагсааснаа найруулж сонин дүгнэлтээ
хөрөг яаж эхэлснийг содон үг хэллэг, дүрслэл оруулж оруулж бичье.
саная бичье. Сэтгэгдэл мэдрэмжээ
оруулж бичье

Хэн нэгний тухай бичихийн тулд


™™ Энэ сэдэв (асуудал) чиний хувьд яагаад чухал байв ?
™™ Энэ сэдвийн талаар чи хэр мэдлэгтэй вэ?
™™ Энэ талаар ямар хүнтэй уулзаж юуг асууж тодруулан бичих вэ?
™™ Уншигчид юуг ойлгоосой гэж хүсэж байна? гэдгээ эргэцүүлье.

60
МОНГОЛ ХЭЛ VII

3. Бичих сэдвийн хүрээнд судалгаа хийж, баримт цуглуулъя

Хэвлэл мэдээллийн
Энэ сэдвийн талаар
хэрэгсэл, хүмүүсийн санал
ямар, ямар хүмүүс илүү их
бодлоос асуудлыг олж харах
амжилттай байгааг мэдэх,
(“Хүүхдүүд ном уншихаа
тэдэнтэй уулзах, хэн нэгийг
байжээ.”гэдэг асуудлыг хүмүүс
сонгож хөрөг бичих
ихэд ярьж байна гэх мэт)

А Б В Г

Түүний талаар асууж


Ижил төстэй баримтуудаас
ярилцах, мэдээлэл цуглуулах,
аль нь оновчтойг сонгож авах
түүнийгээ цэгцлэх

4. Бичих төлөвлөгөө гаргая. Гарчиг ямар байх вэ? Жишээг харъя.

Импляц галзуурах цагаар


Зүүд биш ээ
(Л.Болормаа)

Их хааныг хилэгнүүлсэн байх аа.


Эглээс эгэл
(Л.Эрдэнэбулган)

Үйлс заяны зам Биднийг хэн тэжээдэг вэ?


(Б.Баабар)

Туулаа бодоод уйлмаар аа Сүүдэр


Амтгүй
(Б.Ганчимэг) дайрахад ч

Үргэлжлэлтэй Хөх зүрхний зураас Чулуу эмэнд ордог


зам. (Б.Баабар) эрдэнэ (Ж.Оюун)

61
МОНГОЛ ХЭЛ VII

5. Бичвэрээ хэдэн цогцолборт багтаан бичих вэ? Түүнийгээ эхлэл, гол,


төгсгөл хэсэгт яаж хуваарилах вэ? Ямар агуулга байх вэ?

Эхлэл хэсэг

™™ Яаж эхлэх вэ? (асуултаар уу, сонирхолтой


жишээгээр үү, өөрийн эргэцүүллээр үү)
™™ Эхлэлээ юугаар дэмжих вэ (бусдын яриа,
жишээ баримт, тэр хүний бүтээл, амжилтын
баримтаар уу, бусдын хэлсэн үгээр үү гэх мэт)

Гол хэсэг

Содон үг хэллэг, дүрс лэл яаж


орулах вэ?

Тэр хүний үзэл тэр хүний төрх


бодол, амжилт Баримт, жишээ яаж оруулах вэ? байдал, зан ааш,
бүтээл, түүний сэтгэлийн мөн
талаарх бусдын чанар, тэр нь түүний
хэлсэн үг, баримт, Үйл явдлын зэрэгцлийг яаж амжилт бүтээлтэй
чухал санаанууд бичих вэ? холбоотой болох нь
гэх мэт

Чухлыг яаж давтан тоочих вэ?

Төгсгөл хэсэг

Сэтгэгдэл мэдрэмжээ
Дүгнэх үү,
оруулах уу

6. Төлөвлөсний дагуу бичье.

Бичихдээ юуг анхаарах вэ?


™™ Нийгэмд хэрэгтэй зүйлийг нь тодорхой гаргах,
™™ Тэр хүний хувийн онцлогийг гаргахдаа судалсан, цуглуулсан баримт,
мэдээллээсээ оновчтой, тохиромжтойг нь сонгон оруулах
™™ Тэр хүнийг танихгүй мэдэхгүй, үзээгүй хүмүүсийн нүдэнд харагдтал гадаад
төрхийг нь дүрслэн гаргах
™™ Тэр хүний зан ааш, сэтгэлийн мөн чанарыг бусдад дуурайл болохуйцаар
дүрслэн бичих

62
МОНГОЛ ХЭЛ VII

7. а. Бичсэнээ засаж сайжруулья.


™™ Төлөвлөсөн зүйлээ бүгдийг оруусан у
™™ Эхлэл, гол, төгсгөл хэсэг тодорхой болж уу.
™™ Хүмүүс уншихад сонирхолтой байна уу.
™™ Уншсан хүнд хэрэгтэй чухул мэдээлэл байна уу.
™™ Төлөвлөсөн зүйлээ бүгдийг оруусан у

б. Дахин уншиж сайжруулья.


™™ Өгүүлбэрийн төгсөлүүд өнгөрсөн цагт байна уу.
™™ Үйл явдлууд зэрэгцэж болсныг зөв холбож уу?
™™ Сонин содон үг, дүрслэл оруулж бичсэн үү?
™™ Уншсан хүнд хэрэгтэй чухул мэдээлэл байна уу.

в. Алдаагүй зөв бичсэнээ нягталья. Зөв бичих дүрмийн толь ашиглан


эргэлзээтэй үгийг тодруулья.

63
МОНГОЛ ХЭЛ VII

ЮУ ЧАДДАГ БОЛСНОО СОРЬЁ

1. “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт орсон хүмүүсийн нэгийг


сонгож түүний тухай бичээрэй.
Бичихийн тулд:
™™ Тэр нэвтрүүлгийг бүрэн үзэж түүнээс таалагдсан чухал санагдсан зүйлүүдийг
авах
™™ Өөрөө нэмж судлах хэрэгтэй болно.

Яруу найрагч, Монгол улсын Төрийн шагналт, Монгол улсын


Нацагдоржийн хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч гавьяат жүжигчин,
шагналт, Соёлын геологийн Бавуугийн төрийн шагналт
гавьяат зүтгэлтэн, ухааны доктор Лхагвасүрэн. Д.Сосорбарам
Ардын уран зохиолч Чойжингийн ХУРЦ
Пунцагийн Бадарч.

Монгол Улсын Монгол улсын Монгол улсын Монгол улсын баатар,


Ерөнхий Сайд асан Хөдөлмөрийн Хөдөлмөрийн баатар сансрын нисгэгч,
Дашийн Бямбасүрэн. баатар Мэргэжлийн Л.Чинбат ЗХУ-н баатар,
сумогийн 69 дэх их хошууч генерал
аварга Мөнхбатын Жүгдэрдэмидийн
Даваажаргал. Гүррагчаа.

Төрийн хошой шагналт Соёлын Гавьяат


хөгжмийн зохиолч, Зүтгэлтэн, сэтгүүлч
Ардын жүжигчин Д.Амбасэлмаа.
Н.Жанцанноров.

64

You might also like