You are on page 1of 1

Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх

“Улаанбаатарын яриа хэлэлцээ”


олон Улсын VI бага хурал маргааш өглөө эхлэх гэж байна

Стратеги судалгааны хүрээлэнгээс Монгол Улсын Гадаад харилцааны яамтай хамтран зохион
байгуулдаг Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон
улсын VI бага хурал 2019 оны 6 дугаар сарын 5, 6-ны өдрүүдэд болно.
Энэ удаагийн олон улсын хуралд Монгол Улс, ОХУ, БНХАУ, БНАСАУ, БНСУ, Япон, АНУ,
ИБУИНВУ, ХБНГУ, Франц, БНЭУ, Австрали, Канад, Швед, Швейцарь зэрэг улсуудын засгийн
газрын төлөөлөл, эрдэмтэн судлаачид, мөн НҮБ, Европын Холбоо, Олон улсын улаан загалмайн
нийгэмлэг оролцоно. “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын бага хурлыг сурвалжлан дэлхий
дахинд хүргэхээр гадаадын 20 гаруй хэвлэл мэдээллийн байгууллага одоогийн байдлаар
бүртгүүлээд байна.
Дээр дурдсан орнуудын нийт 200 гаруй төлөөлөл дор дурдсан сэдвүүдээр санал бодлоо
солилцох юм.
- Зүүн хойд Азийн аюулгүй байдлын боломж, сорилтууд
- Бүс нутгийн орнуудын хамтын ажиллагаа ба өрсөлдөөний динамик
- Эрчим хүчний хамтын ажиллагааны хэтийн төлөв
- Энх тайван, аюулгүй байдлын төлөөх залуучуудын оролцоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Зүүн хойд Азийн эрчим хүчний нэгдсэн
сүлжээ байгуулах, Монгол Улс дахь нар, салхины эрчим хүчний арвин их нөөцийг ашиглах асуудал
энэ удаагийн хурлын нэг гол сэдэв байх юм.
“Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын хурал нь Зүүн хойд Азийн энх тайван, аюулгүй
байдалд ихээхэн чухал үүрэгтэй, бүс нутгийн гол арга хэмжээ юм.

You might also like