You are on page 1of 123

Монгол овогт Гочоогийн Мөнх-Эрдэнэ

БОДОМЖ-1
Хөрөнгийн зах зээлийг эхлэн сонирхогчдод зориулав.

Анхдугаар хэвлэл

Улаанбаатар хот
2009
DDC

332.632
M-819

Зохиогч: Г. Мөнх-Эрдэнэ
Редактор: Б. Оюунчимэг ШУТИС-ийн дэд проф, док (Ph.D)
Г. Балж СЭЗДС-ийн багш, дэд проф
Зураач: Ч. Зууннаст
Дизайнер: С. Анхбаяр
Эх бэлтгэсэн: Б. Даваадорж

Номын хавтасны зургийн тайлбар:


Өнөөгийн Монголын нийгэм Сократын “Агуйн тухай алдарт
харьцуулалт”-ад бичигдсэн хүмүүстэй адил санаатай хүмүүсээр
дүүрсэн бололтой. Бид аливаа зүйлийн сүүдрийг харчихаад,
түүнийгээ бодит байдал гээд ойлгочихдог. Өнгөрсөн 20 жилийн
турш нийгэм энэ замаар явсан учир өнөөдөр бид худал хуурмаг,
хээл хахууль, хуйвалдаан, бохир зүйлээр дүүрэн нийгэмд амьдарч
байна. Иймээс хар, бараанаар дүүрсэн дээрх сүүдрийг бус тухайн
ойлголтынхоо жинхэнэ мөн чанар, ач холбогдлыг таних нь
хамгийн чухал. Аливаа зүйлийн уг үндэс, агуулга, мөн чанарыг
ойлгосон цагт бид сүүдрийн амьдралаа орхиж агуйн аманд хүрч
бодит байдлын шимээр дүүрсэн нарны туяаг харах болно.

“Өрнийн мэргэн ухаан”-аас сэдэвлэв.

Энэхүү номыг эрхлэн хэвлэгчийн зөвшөөрөлгүйгээр хувилж


олшруулах, хэсэгчлэн авч ашиглах, хэвлэн нийтлэхийг хориглоно.
Хүндэт ах Сорогжоогийн Төмөрийн гэгээн дурсгалд
зориулав.
ГАРЧИГ

Оршлын оронд
Энэхүү номыг хэрхэн ашиглаж болох тухайд

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
1.1 Монголын эдийн засаг - Шилжилтийн үеийн эдийн
засгийн хямрал 16
1.2 Өмч хувьчлал - Чухам юу болж өнгөрөв өө? 24
1.3 Суралцах жишээ - Сэргэлт 29
1.4 Бодо Шефер - Бирж дээр баримтлах дүрмүүд 33

ХОЁРДУГААР БҮЛЭГ
2.1 Хувьцаа хэрхэн бий болов? – Адам хүү хаана хүрэв? 37
2.2 Үнэт цаасны зах зээл – Санхүүгийн зах зээлийн
бүрэлдэхүүний нэг 39
2.3 Эрэлт бий юу?-Хөгжлийн гарц, Хөрөнгийн зах зээл 43
2.4 Хөрөнгийн зах зээл, түүний эрэлт, нийлүүлэлт,
тэнцвэр, оролцогч талууд 52
2.5 Хөрөнгийн зах зээлийн үйл ажиллагаа
(Хувьцааны арилжаагаар) 58
2.6 Суралцах жишээ - Хөөс 60
2.7 Сул талыг давуу тал болгохуй 73
2.8 Зохиогчийн бодол - Өөрийгөө хоослох нь 78

ГУРАВДУГААР БҮЛЭГ
3.1 Хэдээр эхлэх вэ? 83
3.2 Бэлтгэл үйл ажиллагаа 85
a) Дансны шимтгэл 85
b) Брокерийн компаний байршил 86
c) Брокерийн мэдээлэл, зөвлөгөө өгөх чадвар 86
3.3 Данс хэрхэн нээлгэх вэ? 87
3.4 Монголын хөрөнгийн зах зээлийн онцлог шинжүүд 88
А. Зах зээлийн онцлог 88
B. Хөрөнгийн зах зээлд тоглогчдын ур чадвар 93
3.5 Хувьцаа худалдан авахад анхаарах зүйлс 99
A. Андеррайтерийг үнэлэх асуудал 99
B. Төлөөлөн Удирдах Зөвлөлийг үнэлэх асуудал 99
C. Төсөл үү? Биет капитал уу? 100
3.6 Хувьцааны ханшийн түр зуурын өсөлт, түүний учир
шалтгаан, үр дагавар 101
3.7 Ханшийн урт хугацааны өсөлтийн учир шалтгаан 104
3.8 Хөрөнгийн зах зээл бол мэдээллийн зах зээл 106
3.9 Эрсдлийн тухайд 108
A. ХОЭБ-ээр хувьчлагдсан компаниудын эрсдэл 108
B. Нээлттэй хэлбэрээр хувьчлагдсан
компаниудын эрсдэл 109
3.10 Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй 110
3.11 Зохиогчийн бодол – Өөрийгөө (таних) олох нь 111
3.12 Эргэлтийн эхэнд 114
Хавсралтууд 118
Ном зүй 121


Би юу ч мэдэхгүйгээ л мэднэ
Сократ

ОРШЛЫН ОРОНД

Баян ч бай, ядуу ч бай, хэн бүхний амьдралд гурван хүчин


зүйл нөлөөлдгийг би олж харсан юм. Экологи, эрүүл мэнд,
эдийн засаг. Эхний хоёрыг та бид сайн мэднэ. Харин гуравдахь
хүчин зүйл нь үүсмэл ажээ. Эрт дээр үед хүн болгоны амьдралд
эдийн засаг хүчтэй нөлөөлөөд байсангүй ээ. Энэ нь тухайн
үеийн нийгмийн нөхцөл байдал, хөгжил дэвшилтэй холбоотой
байсан бололтой. Харин XVIII зууны сүүлээр эдийн засагт нэгэн
томоохон сэтгэлгээний тэсрэлт болсон нь Шотландын эдийн
засагч Адам Смит1 “Үндэстнүүдийн баялаг” хэмээх бүтээлээ
туурвисан явдал байв. Энэхүү бүтээл нь эдийн засгийг цоо шинэ
өнцгөөс харах боломжийг хүн төрөлхтөнд олгож, шинэ чиг
хандлага, шинэ зам мөрийг нээж өгсөн тухай Баабар “Дори идэр
дүүдээ” номондоо өгүүлжээ. Чухам энэ үеэс эхлэн эдийн засгийн
онолын үндэс суурь тавигдаж, алдарт сонгодог эдийн засагчид
ар араасаа төрж эхэлсэн байна. Цаг хугацаа улиран одсоор
бүтэн хоёр зуун өнгөрч, хүн төрөлхтөн XX зуунтай золгожээ.
Дэлхийн эдийн засгийг бүхлээр нь донсолгосон 1929 оны “Их
хямрал” бүтэн 10 жил үргэлжлэв. Эдийн засгийн хямралын
хүнд үед Их Британий алдарт эдийн засагч Жон Мейнард Кейнс2
1936 онд “Ажил эрхлэлт, хүү ба мөнгөний ерөнхий онол”

1
Шотландын философич, улс төрийн эдийн засагч Адам Смит
(Adam Smith)1723 онд төржээ. Тэрээр алдарт бүтээлээ 1776 онд “An In-
quiry into the Nature and Causes оf the Wealth of the Nations” нэртэйгээр
туурвижээ. Энэхүү номны товч нэрийг мөн “The Wealth of Nations”
гэдэг ажээ. Тус бүтээл нь эдийн засгийн ойлголтуудыг маш сайн эмхэлж,
багцалж цэгцэлсэн, чөлөөт зах зээлийн нийгэм дэх үр өгөөж, ач тусыг
илэрхийлэн гаргасан бүтээл байжээ.
2
Их Британий эдийн засагч Жон Мейнард Кейнс (John Maynard
Keynes) 1883 онд төржээ. Тэрээр 1936 онд “The Theory of Employ-
ment, Interest and Money” хэмээх бүтээлээ туурвижээ. Түүний энэ
бүтээлийг XX зууны нийгмийн шинжлэх ухааны хамгийн нөлөө бүхий
бүтээлүүдийн нэг гэж хүлээн зөвшөөрдөг байна. Энэхүү бүтээлд
дэлхийн эдийн засгийн хурдацтай, байнгын өөрчлөлт, засгийн газрын
нийгэм дэх үүргийн тухай голчлон бичигдсэн байдаг ажээ.
хэмээх бүтээлээ туурвисан байна. Тэрээр засгийн газрын үр
ашигтай зардлыг өсгөснөөр хямралыг даван туулж болох тухай
бичиж байсан бөгөөд түүний энэ онолоор хямралыг даван
туулсан гэдэг. Чухам энэ цаг үеэс эхлэн орчин үеийн макро эдийн
засгийн онолын үндэс суурь тавигдсан гэж эдийн засагчид үздэг.
Үүнээс хойш даруй 70 жилийн дараа буюу 2009 онд бид аж төрөн
амьдарч байна.
Алтайн нуруунд гарч ан амьтан агнан, өвс ногоогоор хооллож
нийгмээс тасарч ганц биеийг тэжээхгүй л юм бол энэ нийгэмд
амьдарч өөрийгөө болоод гэр бүлээ тэжээхийн тулд найз нөхөд,
хөдөлмөрийн хамт олон гэх зэрэг ямар нэгэн бүлэгт харъяалагдаж
нийгмийн нэгэн эс болон амьдарч буйн хувьд та өөрөө өөртөө
тодорхой хэмжээний эдийн засагч болох ёстойг өнөөгийн нийгэм,
эдийн засгийн хөгжил, нөхцөл байдал бидэнд тулгажээ. Асар
хурдацтай даяаршиж буй нийгэмд та бид, Монголчууд маань
эдийн засгийн талаар төдийлөн хангалттай сайн ойлголтгүй
байсаар байна. Эдийн засаг, бизнесийн үндсэн зарчим, суурь
мэдлэгийн талаар хангалттай сайн ойлголтгүйн улмаас өнгөрсөн
хугацаанд ард иргэд бид цөөнгүй удаа хохирлоо. Үүний нэгэн тод
жишээ өмч хувьчлал юм.
Монголчууд анхнаасаа хөрөнгийн зах зээлд тийм ч элэгтэй
байсангүй. Учир нь нэг талаас ард иргэд маань угийн хувийн
өмчийн талаар ойлголт үгүй, нөгөө талаас өмч хувьчлалын үйл явц
хөл толгой нь мэдэгдэхгүй замбараагүй үйл явдал болж өнгөрсөн
нь ард иргэдийн дунд хөрөнгийн зах зээлийн тухай андуу, ташаа
ойлголтыг төрүүлж байжээ. Эдийн засгийн чиглэлийн зарим их
дээд сургуулиудын хичээлийн хөтөлбөрт хөрөнгийн зах зээлтэй
холбогдсон хичээл, сургалт тусгагдаагүй, төр засаг нь төдийлөн
сайн дэмжихгүй, ард түмэн маань андуу ташаа ойлголттой хэвээр
буй нь хөрөнгийн зах зээл хөгжих шимт хөрс бүрэлдэн тогтох
боломжийг хааж байна. Хэрэв хөрөнгийн зах зээлийг сонгодог
утгаар нь хөгжүүлж чадвал эдийн засагт маш их үр өгөөж өгч улс
орны хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулах билээ.
Иймээс эдийн засгийн онолыг эхлэн судлагч миний бие
хөрөнгийн зах зээлийн хөгжил, цаашлаад улс орны хөгжил
дэвшилд өчүүхэн ч гэсэн хувь нэмэр оруулах болов уу гэж итгэн
өөртөө ахадсан зорилго өвөртлөн энэхүү номыг зориг гарган
бичихээр шийдсэн нь өнөөдөр та бүхний гар дээр бодит биелэлээ
олон очоод байна. Ард иргэдийн бодолд үлдсэн хөрөнгийн зах
зээлийн талаарх андуу, ташаа ойлголтыг илаашруулах, хөрөнгийн
зах зээлийн ач холбогдол, үр өгөөжийг ойлгуулах, Монголын
хөрөнгийн зах зээлд амжилт гаргах арга замыг сонгоход тань
өөрийн санал бодлыг нэмэрлэх зорилгоор энэхүү номыг бичиж
байна.
Сэдэв бүр эхэндээ товч танилцуулга, эцэстээ товч дүгнэлттэй,
бүлэг болгон англиар бол “STUDY CASE” гэж нэрлэдэг түүхэнд
өмнө болж байсан үйл явдлыг дүгнэж, түүхээс суралцаж, түүнийгээ
ирээдүйд ашиглах зорилгоор бичигддэг суралцах жишээтэй,
тухайн сэдэвтэй холбоотойгоор уншигч таны сэтгэлгээнд сэрэл,
цочрол өгөхүйц афоризмуудтай, бирж дээр баримталбал зохих
дүрмүүд, зөвлөгөө гэх мэт хэсгүүдийг багтаан англиар бол “BEST-
SELLER” номнуудын бүтцийн дагуу бичиж, үүний зэрэгцээ аль
болох хамгийн энгийн үг, жишээгээр тайлбарлахыг туйлын их
чармайсан билээ.

Нэг үгээр хэлбэл, барилгачин, эмч, багш, сурагч, инженер,


орчуулагч, оюутан хэн бүхэн уншихад ойлгохоор тийм энгийн үг
хэллэг, жишээ ашиглан бичсэн гэж ойлгож болно. Эхлэн бичигч
миний бие алдах магадлал өндөр тул эрхэм уншигч та уужуу
сэтгэлээр хандаж цэцэн мэргэн оюундаа шүүн тунгааж ажаа муу.

УХААН ДАЛАЙ НОМООС ЭХТЭЙ.

Хүндэтгэсэн

Г.Мөнх-Эрдэнэ

2009.04.16

Улаанбаатар хот.
Энэхүү номыг бичихэд мэргэжлийн нарийн зөвлөгөө өгч гүн
туслалцаа үзүүлсэн “Голомт” банкны “Валютын хэлтэс”-ийн
ахлах дилер Б.Загал, “BDSEC” брокер, дилер, андеррайтерийн
компаний гүйцэтгэх захирал Д.Даянбилгүүн ах нар болон СЭЗДС-
ийн “Сэтгэшгүй” клубын найз нартаа талархал илэрхийлж байна.

Тус номтой холбоотой санал хүсэлт, шүүмжийг


mgh824@yahoo.com хаягаар илгээнэ үү.
ЭНЭХҮҮ НОМЫГ ХЭРХЭН АШИГЛАЖ БОЛОХ ТУХАЙД

Хэрэв та:

• Эдийн засгийн тухай мэдлэгээ өргөжүүлэх болон


хөрөнгийн зах зээлийг сонирхож арилжаанд оролцохыг
хүсч буй бол номыг цогцод нь;

• Монголын хөрөнгийн зах зээлийн үүсэл хөгжил, түүхийн


талаар сонирхож буй бол I бүлгийг, статистик мэдээлэл
шаардлагатай бол Хавсралтуудыг;

• санхүүгийн зах зээлийн онолын ойлголтыг мэдэхийг


хүсвэл II бүлгийг;

• хөрөнгийн зах зээлийн талаар анхан шатны мэдлэгтэй бол


III бүлгийг, “Зохиогчийн бодол”, “Суралцах жишээ”-
нүүдийн хамт тус тус уншихыг зөвлөж байна.

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

Эх үүсвэр: www.cartoonstock.com
“Хуримтлуулсан туршлага дээр бидний бүх мэдлэг үндэслэнэ.
Эцсийн эцэст түүнээс л бүх үйл явдал өрнөнө” Жон Локк

Аливаа асуудлыг судлахад уг асуудлын өмнөх үеийн нөхцөл


байдлыг мэдэх зайлшгүй шаардлага тулгардаг. Сайн эдийн засагч
гэдэг нэр сайн түүхч байхыг давхар агуулдаг гэж би ойлгодог.
Тухайн сэдвийнхээ түүхийг судалснаар үндэслэл, агуулга,
мөн чанар, хөгжлийн зүй тогтлыг танин мэдэж цаашдын чиг
хандлагыг төсөөлөх боломжтой болно. Иймд дээрх сэдвийг
бичихээр шийдсэн бөгөөд тус сэдэвт 1990-ээд оны эхэнд болсон
эдийн засаг, улс төрийн шилжилтийн зайлшгүй нөхцөл байдал,
түүний учир шалтгаан, үр дагавар, эдийн засгийн хямралын уг
үндэс, тухайн үеийн улс төрийн нөхцөл байдал, эдийн засагт авч
хэрэгжүүлж байсан арга хэмжээ, эдийн засгийн шилжилтийг
хийх анхны алхам болох ард түмний дунд “20 дугаар тогтоол”
хэмээн нэрлэгддэг Засгийн газраас эдийн засгийн механизмыг
боловсронгуй болгох зорилгоор гаргасан тогтоол, уг тогтоолын
үнэн бодит байдал, хүлээгдэж байсан үр дүнгээсээ хэрхэн
хазайсан тухай, ард түмний сэтгэл зүй, чөлөөт зах зээлийн үндсэн
суурь ойлголт болох “өрсөлдөөн”, түүний ач холбогдол, улс төр,
эдийн засгийн шилжилтийн “Европ, Азийн загвар”-ууд, “шок
эмчилгээ” ба “gradualism”-ийн тухай ойлголт, улсын нөөцийн 4,4
тн алтыг арбитраж3-ийн гүйлгээний алдагдалд зарцуулсан тухай,
“Алт-дилер”-ийн хэргийн үнэн бодит байдал гэх зэрэг асуудлыг
багтаан бичихийг зорилоо.

3
Эдийн засагт хоёр эсвэл түүнээс дээш тооны зах зээлд арилжаа
хийж үнийн зөрүүнээс ашиг хүртэх үйл ажиллагааг арбитражийн
гүйлгээ гэдэг. Арбитражийн гүйлгээгээр хувьцаа, бонд, валют гэх мэт
санхүүгийн хэрэгслүүдийг арилжаалдаг байна.

15
Амьдрал бол эцэс төгсгөлгүй төгөлдөржилт юм. Би төгс төгөлдөр
боллоо хэмээн үзэх нь өөрийгөө алж байгаа л гэсэн үг.
Христиан Хеббель

1.1 Шилжилтийн үеийн эдийн засаг - Монголын эдийн


засгийн хямрал

Өрсөлдөөнд суурилсан чөлөөт зах зээл, шударга өрсөлдөөн,


хувийн өмч, гадаад худалдааны либеральчлал, шинэ санаа,
оргилуун их хүсэл тэмүүлэл, шинийг санаачлах идэвхи чармайлт,
энэ бүгд капитализмын үнэт зүйлс. 1980-аад оны сүүлчээр
олон арван жил бүтээн байгуулсан социализм нуран, ЗХУ-задран
унаж, зүүн, баруун Германыг тусгаарлаж байсан Берлины хана
1989 оны 11-р сарын 7-ны өдөр нуржээ. Ийнхүү дэлхий “чөлөөт
зах зээл, капитализм” хэмээх нэрийн дор нэгэн гэр бүл болж
нэгдэж эхэлснээс хойш хуучин социалист орнуудад өөрчлөлт,
шинэчлэлтийн нөр их ажил өрнөж эхэлсэн бөгөөд эдгээр орнуудын
өмнө тулгарч байсан нэн тэргүүний асуудал нь “шилжилт” байв.
Улс төр, эдийн засгийн тогтолцоог аль болох богино хугацаанд
шинэчлэн, шилжилтийг хамгийн бага хохиролтойгоор даван
туулах арга замыг дэлхийн улс орнууд хайж эхэлжээ. Үүний дотор
Монгол улс зүй ёсоор багтана.

Монгол улсад 1980-аад оны сүүлийн хагасаас өөрчлөлт


шинэчлэлийн үзэл санаа бүрэлдэж эхэлсэн нь дотоод, гадаад
бодит нөхцөл шалтгаантай байлаа....1984-онд Монголын нам,
төрийн дээд удирдлага солигдсон явдал нь улс орны нийгэм, улс
төрийн амьдралд онцгой үйл хэрэг болсон бөгөөд шинэ нөхцөл
байдлыг бүрдүүлэхэд нөлөө хамааралтай болсон байж болох
юм (Намжим 2004, 790).

1980-оны сүүлээр эдийн засаг, улс төрийн байдал хүндрэхийн


хэрээр ард түмний сэтгэл санаа, үзэл бодол асар хурдацтай
хувьсан өөрчлөгдөж шинэчлэлийг хүсч байв. Улс төрийн дээд
удирдлагууд ч мөн адил өөрчлөлт шинэчлэлтийг хүсч, дэмжиж
байсныг дараах илтгэлийн ишлэлээс харж болно.

16
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ Г.Мөнх-Эрдэнэ

1988 оны 12-р сард болсон МАХН-ын хурал дээр Ж.Батмөнх:

...Эдийн засгийн шинэчлэлийг улам гүнзгийрүүлэхийн хамт


нийгмийн амьдралын бусад хүрээнд ч өөрчлөлт шинэтгэлийг
иж бүрэн хийх шаардлагатай (Намжим 2004, 790).

Илтгэлийн амьдрал дээрх хэрэгжилт нь үйлдвэрлэгч


хэрэглэгчтэйгээ шууд холбогдсон, хэрэглэгч төвтэй үйлдвэрлэл,
түүн дээр суурилсан эдийн засгийн тогтолцоог бий болгож, пүүс,
компаниудыг бие даан ажиллах чадвартай болгох, эдийн засгийн
механизмыг улам боловсронгуй болгох гэх зэрэг ажлаар эхэлж
байжээ. Бүр 1986 оноос эхлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн
дээрээс тогтоох төлөвлөлтийг аль болох багасгаж, эдийн засгийн
зарим зайлшгүй цөөн тооны үзүүлэлтүүдийг төлөвлөдөг болсон
байна.
Орчин үеийн чөлөөт эдийн засагтай улс орнуудын макро эдийн
засаг нь бүтээгдэхүүн, үйлчилгээний зах зээл, санхүүгийн зах зээл
хэмээх хоёр зах зээлээс бүрддэг. Эдгээр хоёр зах зээл тэнцвэрт
орсон үед эдийн засаг тогтворждог жамтай. Бүтээгдэхүүн,
үйлчилгээний зах зээл дээр бараа бүтээгдэхүүн арилжаалагддаг
бол санхүүгийн зах зээлд янз бүрийн хэлбэрт хувирсан мөнгө
арилжаалагддаг. Жишээ нь: хувьцаа, бонд, үүсмэл үнэт цаас,
сертификат, чек, бэлэн мөнгө гэх мэт. Одоо эдгээр зах зээлүүд
тухайн үед ямар нөхцөл байдалтай байсныг сонирхоцгооё.

Өмнөх тогтолцооны үед бүтээгдэхүүн үйлчилгээний хэмжээг


дээрээс тогтоосон норм, нормативийн дагуу төлөвлөдөг байв.
Ийнхүү төлөвлөхдөө хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээ (өнөөгийн
бидний ярьдгаар бол хэрэглэгч төвтэй бизнес), тэдний хүсэл
эрмэлзэлийг үл харгалзан нэгэн хэвийн бүтээгдэхүүнийг бөөнөөр
үйлдвэрлэх зарчим баримтлахын зэрэгцээ тухайн бүтээгдэхүүнийг
зөвхөн улсын ганц, хоёрхон үйлдвэр үйлдвэрлэдэг байжээ.
Энэ байдал нь бүхий л талаар өрсөлдөөнийг хааж байсныг тод
харуулдаг. Нөгөө талаас санхүүгийн зах зээлээр дамжин өнгөрөх
учиртай хөрөнгө оруулалт, санхүүжилтийг зөвхөн төрөөс хийдэг
байсан тул хөрөнгийн зах зээл, арилжааны банк хэмээх ойлголт

17
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ БОДОМЖ-1

огт байсангүй. Дээрхээс дүгнэвэл, өмнөх тогтолцооны үед
хөгжил, дэвшлийн үндсэн тулгуур болох “өрсөлдөөн”-ний тухай
ойлголт огт байхгүй байсан нь харагддаг.

Ийм өрсөлдөөнгүй эдийн засаг нь эцэстээ хүмүүсийг овсгоо,


самбаагүй, нэг үзэл бодолд баригдсан, идэвхи чармайлтгүй, аз
турших, эрсдэл гаргах чадваргүй болгох, бэлэнчлэх сэтгэлгээнд
оруулах гэх зэрэг нийгмийн сөрөг үр дагаварт хүргэсэн байна.

Асуулт:
Нийгмийн энэхүү сөрөг үр дагавар нь эдийн засагт ямар нөлөө
үзүүлж байсан бол?

Хариулт:
Ямар нэг бараа бүтээгдэхүүнээр дутагдаж, хомсдвол түүнийг
Эдийн Засгийн Харилцан Туслалцах Зөвлөл (ЭЗХТЗ)-ийн
шугамаар болон ах дүүсийн харилцаа холбоо гэдгээр шууд
бэлнээр буюу зээлээр олгодог байсан учир өөрсдийн дотоод нөөц
бололцоогоо дайчлах, шинийг санаачлах, бүтээх, аливаа зүйлд
бүтээлчээр хандах, бусадтай өрсөлдөх гэх мэт хөгжил дэвшлийн
үндэс суурь болсон хүчин зүйлс амьдралд бүрэлдэн тогтох эх
үндсийг тасалж байв. Эдийн засаг өнгөн дээрээ сайхан харагдаж
байсан боловч үнэн хэрэгтээ аль хэдийнээ уналтанд орж эхэлсэн
байжээ. Энэ тухай доктор, профессор Ц.Дэмбэрэл “Сүйрлийн
онол” номондоо өгүүлсэн байна. Нийгэм эдийн засгийн ийм учир
шалтгааны улмаас шилжилт нь зайлшгүй зүйл байв.

1990 оны 3-р сарын 9-нд Монгол Ардын Хувьсгалт нам


(МАХН)-ын Улс Төрийн Товчоо (УТТ) бүрэн бүрэлдэхүүнээрээ
огцрох мэдэгдэл хийж, Монгол оронд ардчилал ялж, чөлөөт
эдийн засгийн тогтолцоонд шилжин өөрчлөлт, шинэчлэлийн замд
эргэлт буцалтгүй оржээ. Тухайн үед, ард иргэд болоод төрийн дээд
удирдлагуудын бодол санаанд улс орны эдийн засаг өсч, хөгжил
дэвшилд хүрнэ гэсэн итгэл найдвар дүүрэн байв. Гэтэл үйл явдал
эрс эсрэгээр эргэсэн байна.

18
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ Г.Мөнх-Эрдэнэ

Аливаа зүйлийг эвдлэн, нураахад төдийлөн их хугацаа
шаарддаггүй бол тийм хэмжээний зүйлийг бүтээн босгоход
хэдий хэр хугацаа орохыг хэлэхэд хэцүү. Монгол улс олон арван
жил бүтээн босгосон социалист нийгмээс татгалзаж капиталист
нийгмийг сонгосон учир, шинээр асар их зүйлийг алдаа мадаггүй
аль болох богино хугацаанд хийж гүйцэтгэх хариуцлагатай цаг
үед тулж ирсэн байв. Гэтэл шинээр гарч ирсэн төрийн удирдлагууд
маань улс орны эдийн засгийг Адам Смитын “үл үзэгдэгч4” гарт
найдан орхисон гэлтэй. Орчин үеийн эдийн засагт үл үзэгдэгч гарт
найдах нь тийм ч оновчтой арга биш, тэр дундаа шилжилтийн үед
энэ аргыг огт хэрэглэж боломгүй зүйл мэт ойлгогддог.
Манай улсын хувьд шилжилтийг амжилттай даван туулахын
тулд дэлхийн улс орнуудын хэрэгжүүлж амжилтанд хүрч
байсан аргуудыг шууд хуулбарлан хэрэглэж байжээ. Ийнхүү
хуулбарлахдаа өөрийн орны эдийн засаг-газар зүй, байгаль-цаг
уур, нийгмийн сэтгэл зүйн хүчин зүйлийг харгалзан үзэхгүйгээр
шууд хэрэглэж байсан нь араасаа асар их хямралыг дагуулсан
байна.
Чөлөөт эдийн засгийн тогтолцоонд шилжих хамгийн анхны
алхамыг “20 дугаар тогтоол”-оор эхэлсэн гэж үздэг. 1991 оны
1-р сарын 15-нд гарсан Засгийн газрын 20 дугаар тогтоолд зах
зээлийн шилжилттэй уялдуулан мөнгө, үнэ, зээл, санхүүгийн
механизмыг боловсронгуй болгох зорилгоор тогтоох нь гээд
нефтийн бүтээгдэхүүний үнийг 95%-иар, техник технологийн
хэрэгцээнд нийлүүлэх нүүрсний үнийг 75%-иар, цахилгаан эрчим
хүчний үнийг 94%-иар, ХАА-н гол нэрийн бүтээгдэхүүний үнийг
20-280%-иар, аж үйлдвэрийн зарим бүтээгдэхүүний үнийг 7-70%-
иар, бүх төрлийн барааны жижиглэнгийн үнийг 2 дахин нэмэх,
улсын байгууллагуудын ажилчдын цалин, тэтгэвэр, оюутны
тэтгэлгийг 2 дахин нэмэгдүүлэх, төсөвт төлөх татвар,
4
Сонгодог эдийн засгийн онолыг үндэслэгч Адам Смит 1776 онд
бичсэн “Үндэстнүүдийн баялаг” зохиолдоо “invisible hand” буюу “үл
үзэгдэгч гар”-ын тухай бичсэн байдаг. Төр эдийн засагт оролцолгүй
орхивол эдийн засаг аяндаа төлөвшин бүрэлдэж, хөгжин дэвшинэ гэсэн
санааг илэрхийлэхдээ үл үзэгдэгч гараар төлөөлүүлсэн байна.

19
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ БОДОМЖ-1

хураамжийн хэмжээг 2 дахин нэмэгдүүлэх гэх мэтээр заажээ.
Төсвийн алдагдлыг бууруулах, мөнгө, үнэ, зээл, санхүүгийн
механизмыг боловсронгуй болгох зорилгоор гаргасан тогтоол
харин ч эсрэг үр дагавар авчирсан ажээ. 20-р тогтоолын зорилго,
тогтоол гарсны дараах төрийн удирдлагуудын сонин хэвлэлд
өгсөн ярилцлагын утга агуулга хоорондоо таардаггүй, тогтоол
гарахаас өмнө ярьж байсан үр дүнгүүд тогтоол гарсны дараах үр
дүнгүүдээс эрс эсрэг байсан тухай академич Т.Намжим “Монгол
улсын эдийн засаг” II боть номондоо бичсэн байна. Уншигч авхай
та сонирхож байвал дээрх номноос дэлгэрүүлэн уншаарай.

Улс төр, эдийн засгийн шилжилтийн загваруудыг “Европ”-


ийн болон “Ази”-ийн гэж хоёр хуваадаг. Европын улс орнууд
улс төр, эдийн засгийн тогтолцоог аль алиныг нь өөрчилж, эдийн
засгийн тогтолцоог өөрчлөхдөө эхлээд макро эдийн засгийн
өөрчлөлтүүдийг хийж, “шок эмчилгээ” хэмээх аргыг ашигласан
байна. Харин Азийн улс орнууд зөвхөн эдийн засгийн тогтолцоог
өөрчилж, эхлээд микро эдийн засгийн өөрчлөлтүүдийг хийж,
“gradualism” буюу “аажмаар зохицуулах” хэмээх аргыг
ашиглажээ. “Шок эмчилгээ” гэдэг нь эдийн засгийг маш богино
хугацаанд шилжүүлэх арга бол “gradualism” гэдэг нь аажмаар,
үе шаттайгаар шилжүүлэх арга ажээ. “Шок эмчилгээ”-нийхэн
болон “gradualist”-туудын хооронд хүчтэй маргаан өрнөж байсан
боловч дэлхийн олонхи орнууд “шок эмчилгээ”-ний аргыг
ашигласан байна. Манай улсын хувьд Европ загварыг ашиглажээ.
Шилжилт хийх хүнд цаг үетэй давхцан ЭЗХТЗ татан буугдсаны
дараа ЗХУ-аас Монгол улсад шилжүүлж байсан хангамжийн
бараа, материал, бүтээгдэхүүн, түүхий эд, хөрөнгө, мөнгө
бүгд зогссон явдал нь байдлыг улам бүр хүндрүүлсэн байна.
Шилжилтийн үеийн эхний он жилүүд болох 1992 онд инфляци
325,5%, ажилгүйдэл 20%, дотоодын нийт бүтээгдэхүүн 1989
онтой харьцуулахад 1993 онд 36%-иар буурсан сөрөг үзүүлэлтүүд
илэрчээ (МУИС-ийн Эдийн засгийн сургууль; Манчестерийн их
сургууль 1999). Ийнхүү макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд
зохист хэмжээнээсээ хазайсан явдал нь Монголын эдийн засаг
гүн хямралд орсныг тод харуулдаг.

20
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ Г.Мөнх-Эрдэнэ

Асуулт:
Монголын эдийн засаг гүн хямралд ороход нөлөөлсөн гадаад
хүчин зүйлсээс гадна, дотоод хүчин зүйлийн сөрөг нөлөөлөл
байсан уу?

Хариулт:
1989 оноос эхлэн манай улс арбитражийн гүйлгээнд оролцож
эхэлсэн бөгөөд эхэн үедээ алдагдалгүй байсан боловч 1990
оны дунд үе гэхэд 50-аад сая, оны сүүлээр дахин 30 орчим сая
ам.долларын алдагдал хүлээснийг5 улсын санд байсан 4,4 тн
орчим алтны нөөцөөр барагдуулсан явдал нь богино хугацаанд
эдийн засгийг сэргээх боломжоо алдахад хүргэж улс орныг
картын системд орох хүртэл доройтуулсан байж болох юм. Хэрэв
энэхүү нөөцөөр эдийн засгийн голлох салбаруудад хөрөнгө
оруулалт хийсэн бол богино хугацаанд макро эдийн засгийн
үзүүлэлтүүдийг сэргээх боломж байсан болов уу. Гэвч түүхэнд
“хэрэв” гэдэг үг байхгүй билээ.

5
“Улсын сангийн нөөц, алт арбитражийн гүйлгээний талаар
шалгах комисс”-ын даргаар ажилласан тухайн үеийн сангийн сайд асан
А.Базархүү 1991 оны “Үнэн” сонины 138 дугаарт өгсөн ярилцлагадаа
“урьдчилсан байдлаар 70-80 сая ам долларын алдагдал хүлээсэн”
хэмээн мэдэгдэл хийсэн байна.

21
TOВЧ ДҮГНЭЛТ

1. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцоонд


хөгжлийн үндэс болсон өрсөлдөөн бүхий л талаар хаалттай
байв.

2. Өрсөлдөөн үгүй газар яг л тогтонги устай адил. Амархан


үмхийрч, амархан мууддаг.

3. Эдийн засаг, улс төр, нийгмийн хөгжлийн түүхийн


шаардлагаар шилжилт зайлшгүй зүйл байсан. 1990 онд
шилжилт эхлээгүй бол байдал улам хүндрэх байсан нь
ойлгомжтой.

4. Улс төрийн удирдлагууд өөрчлөлт, шинэчлэлтийг дэмжиж


байсан нь Монголд тайван замаар хувьсгал хийх боломжийг
бүрдүүлж өөрчлөлт, шинэчлэлтийн эхлэлийг тавьж чадсан
нь Монголын ард түмний том амжилт байлаа.

5. Тухайн үеийн төрийн удирдлагууд улс орны эдийн засгийг


А.Смитын үндэслэсэн А.Маршалл, Фон Хаек, Милтон
Фридман нарын хөгжүүлсэн чөлөөт зах зээлийн талыхны
онолд найдаж орхисон нь алдаатай бодлого байсан болов
уу.

6. Хэрэв улс төр, эдийн засгийн шилжилтийн эхний жилүүдэд


Карл Марксын үндэслэсэн Жон Кейнс, Роберт Солоу
нарын хөгжүүлсэн макро эдийн засгийн түвшинд төрийн
оролцоо зохицуулалт хэрэгтэй төдийгүй ямар байх талаар
гаргасан онолыг хэрэгжүүлсэн бол илүү үр дүнд хүрэх
боломжтой байсан байж болох юм.

7. Монгол улс 1993 онд 1.3 тн алт олборлосонтой


харьцуулахад 4.4 тн алт ямар их хэмжээний нөөц байсан
болох нь тодорхой харагдаж байна.

22
Нийтийн өмч гэдэг хэний ч өмч биш.
Фридрих А. Хаек

Чөлөөт эдийн засгийн тогтолцоонд шилжихийн тулд үнийг


чөлөөлөх, өмчийг хувьчлах, банкны тогтолцоог боловсронгуй
болгох, гадаад худалдааг либеральчилах, татварын системийг
өөрчлөх гэх мэт шинэчлэлүүдийг хийдэг ажээ. Манай улс эдийн
засгийн шилжилтийн эхний алхмыг үнийн чөлөөлөлтөөр эхэлсэн.
Дараах алхам нь “өмч хувьчлал” юм. Монголын ард түмний улс
төр, эдийн засгийн шилжилт хийх болсон учир шалтгааныг маш
энгийнээр тайлбарлавал илүү их хөгжин дэвшиж, сайн сайхан аж
төрөхийн тулд хэмээн тодорхойлж болно. Ийнхүү хөгжин дэвших
уг үндэс нь өрсөлдөөн бөгөөд түүнийг эдийн засагт гагцхүү хувийн
хэвшлийнхэн бий болгодог. Тиймээс капиталист нийгэм буюу зах
зээлийн эдийн засгийн чөлөөт тогтолцоонд шилжихийн тулд юун
түрүүнд өмчийг хувьчлах асуудал нэн тэргүүнд тулгардаг. Энэхүү
сэдвээр:

• өмч хувьчлалын явцад хэрэглэсэн арга,


• хувьчлагдсан нийт өмчийн үнэлгээ,
• түүнээс ард иргэдэд хуваарилагдсан болон төрд үлдсэн
хөрөнгийн хэмжээ
• өмч хувьчлалын явцад гарсан алдаа дутагдал, гарз хохирол
болон ололт амжилт
• тухайн үеийн ард иргэдийн үнэт цаасны талаарх мэдлэг,
мэдээлэл
• дуудлага худалдаа, менежментийн хувьчлал,
• өмч хувьчлалаар бүрдүүлсэн хөрөнгийн эх үүсвэрийн
зарцуулалт гэх мэт асуудлуудтай танилцана.

23
Ард түмэн хөгширдөггүй, ухааждаггүй, тэд үүрд хүүхдээрээ үлдэнэ.
Гёте
1.2 Өмч хувьчлал - Чухам юу болж өнгөрөв өө?

1980 оны дунд үеэс эхэлсэн өөрчлөлт шинэчлэлийн уур


амьсгал 1990 оны 3-р сард бодит биелэлээ олж Монгол улс
шилжилт хийх замыг эргэлт буцалтгүй сонгожээ. Зах зээлд
хэдий чинээ олон пүүс үйл ажиллагаа явуулж байна төдий чинээ
үр ашигтай. Олон пүүс хэмээх нэрийн цаана өрсөлдөөн хэмээх
агуулга оршино. Микро эдийн засгийн онолоор төгс өрсөлдөөнт
зах зээл (ТӨЗЗ)-д үйлдвэрлэл6-ийн болоод хуваарилалт7
-ын үр ашиг хоёул тогтдог гэж үздэг. Өрсөлдөөн хүчтэй байх
тусам хэрэглэгчид хамгийн чанартай бараа бүтээгдэхүүнийг
хамгийн хямд үнээр хэрэглэдэг. Харин төгс бус өрсөлдөөнт зах
зээл (ТБӨЗЗ)-д нөхцөл байдал эрс эсрэг. Үүнийг микро эдийн
засгийн онол судалсан хэн бүхэн мэднэ. Өрсөлдөөн гэдэг өөрчлөлт
шинэчлэлт, хөгжил дэвшлийн эх булаг мөн. Эдийн засгийн онолд
зах зээлийг ТӨЗЗ, ТБӨЗЗ гэж өрсөлдөөнөөр ангилах болсон нь
тохиолдлын хэрэг биш юм.

Капиталист нийгэм, чөлөөт зах зээлийн оршин тогтнох үндэс


суурь нь хувийн өмч. Иймд шилжилт хийсэн орнуудын өмнө
тулгардаг нэн тэргүүний асуудал нь төрийн өмчийг хувийн өмч
болгох явдал юм. Ийнхүү хувьчлах гол зорилго нь эдийн засагт
хувийн секторыхны үүргийг нэмэгдүүлэн зах зээлд өрсөлдөөнийг
бий болгож нийгэм, эдийн засгийг хөгжүүлэхэд оршдог.

Зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжсэний дараа 1991


оны 1-р сарын 18-ны өдөр Монголын Хөрөнгийн Бирж (МХБ)-
ийг зохион байгуулсан нь өмч хувьчлах үйл явцын үндэс суурийг
тавьсан явдал байв. Өмчийг хувьчлахын өмнө дараах асуудлуудыг
шийдэх шаардлагатай.
6
Төгс өрсөлдөөнт зах зээлд пүүсүүд урт хугацаанд дундаж зардлаа
хамгийн бага төвшинд хүргэнэ гэж үздэг бөгөөд үүнийг үйлдвэрлэлийн
үр ашиг гэдэг.
7
Хуваарилалтын үр ашиг гэдэг нь эдийн засаг дахь нийт нөөц аль
ч салбар илүүдэл, хомсдолгүй байх, өөрөөр хэлбэл, нөөц оновчтой
хуваарилагдах үед үүснэ. Үүнийг тухайн пүүсийн хувьд математикаар
илэрхийлбэл MC=MR байх нөхцөл юм.

24
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ Г.Мөнх-Эрдэнэ

Үүнд:

• Өмч хувьчлахад хэрэглэх арга


• Хувьчлагдах хөрөнгийн үнэлгээг тогтоох

Олон улсын хэмжээнд өмч хувьчлалыг хэрэгжүүлэхэд үндсэн


гурван арга ашигласныг эрдэмтэд тогтоожээ. Үүнд:

• Хурдавчилсан буюу бөөн бөөнөөр худалдах арга: Энэ


аргыг Ардчилсан Германд хэрэглэсэн байна.
• Дундын зуучлах сан байгуулах арга: Үүнийг Польш,
Казахстан зэрэг орнууд хэрэглэжээ.
• Эрхийн бичгээр хувьчлах арга: Энэ аргыг Чех, Молдав,
Монгол гэх зэрэг орнууд хэрэглэсэн байна (Санхүүгийн
Зохицуулах Хороо 2007, 9).
Манай орны хувьд эрхийн бичгээр үнэ төлбөргүй хувьчлах
аргыг сонгосон шалтгаан нь нэг талаас өмч хувьчлалыг хурдан
шуурхай хэрэгжүүлэх замаар хувийн секторын эдийн засагт
гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх шаардлага тулгарсан нөгөө талаас
хувьчлагдсан үйлдвэрийн хувьцааг худалдан авах чадалтай хүн
цөөн, нийгмийн баялаг нь бүх ард түмнийх байна гэсэн нийгмийн
сэтгэлзүй (Санхүүгийн Зохицуулах Хороо 2007, 9), тэрчлэн ард
иргэдийн үнэт цаасны талаарх мэдлэг хомс, түүний ач холбогдлыг
төдийлөн сайн ойлгоогүйтэй холбоотой байсан болов уу.
Монгол улсын үндсэн хөрөнгө 46 тэрбум орчим төгрөгөөр
үнэлэгдэж, үүнээс 44,3% болох 22 тэрбум төгрөгийн
хөрөнгийг хувьчлах шийдвэр гарч (Ядамсүрэн 2001, 80), нэг
бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэтэйгээр нийт 212,2 сая
ширхэг хувьцаа бүхий компаниуд бий болжээ (Санхүүгийн
Зохицуулах Хороо 2007, 9). Мөн эрхийн бичгийг ягаан,
цэнхэр хэмээн хоёр ангилж, харгалзан бага8 болон их9
хувьчлал гэж нэрлэсэн байна. 212,2 сая ширхэг хувьцааны 51,2%
буюу 109,8 сая ширхэг хувьцаа төрийн мэдэлд, 102,3 сая хувьцааг
8
Бага хувьчлал гэдэг нь 3000 төгрөгийн үнэ бүхий ягаан өнгөтэй
тасалбар байсан бөгөөд түүнийг худалдаа үйлчилгээ, жижиг үйлдвэрийн
газруудыг хувьчлахад ашиглажээ.

25
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ БОДОМЖ-1

олон нийтэд санал болгож, (Санхүүгийн Зохицуулах Хороо 2007,
9) нийт 475 улсын үйлдвэрийн газрыг хувьцаат компаний хэлбэрт
шилжүүлэн, тэдгээрийн 8,2 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий
96,1 сая ширхэг хувьцааг (Санхүүгийн Зохицуулах Хороо 2007,
2) МХБ-ээр дамжуулж иргэдэд Хөрөнгө оруулалтын эрхийн
бичгээр (ХОЭБ)-ээр эзэмшүүлэн, 1995 оны 8-р сарын 28-аас
бэлэн мөнгөний арилжаа буюу үнэт цаасны хоёрдогч зах зээлийг
эхлүүлсэн байна (Санхүүгийн Зохицуулах Хороо 2007, 2).
Ард иргэд маань компаний эздийн төлөөлөн удирдах
асуудлаар мэдлэг үгүй, үнэт цаас, хувьцааны талаар төдийлөн
сайн ойлголтгүй байсны дээр нэг компанийг маш олон хувьцаа
эзэмшигч жижиглэн эзэмшиж байсан явдал нь байгууллагыг
тодорхой удирдлагатай болгоход хүндрэл учруулж, олон хүний
өмч болсон хэний ч биш өмч бүхий компаниудыг бий болгосон.
Нийт хувьцаат компаниудын 11% нь 100-аас доош, 28% нь 101-
500, 24% нь 501-1000, 34% нь 1001-5000, 7,8% нь 50001-20000,
2,7% нь 20001-дээш тус тус хувьцаа эзэмшигчидтэй байжээ
(Санхүүгийн Зохицуулах Хороо 2007, 10). Энэ нь үйлдвэрийн
газрыг удирдлагагүй болгож, үйл ажиллагааг нь зогсоход хүргэн
үйлдвэрлэл унах, улмаар дотоодын нийт бүтээгдэхүүн буурах, ард
түмний амжиргааны түвшин доройтох хортой үр дагаваруудыг
араасаа дагуулж байв. Үүний уршгаар 1995 онд нийт 5 хувьцаат
компани шүүхийн шийдвэрээр дампуурч 7880 орчим хувьцаа
эзэмшигч 686282 ширхэг хувьцаагаа алдаж хохирчээ (Санхүүгийн
Зохицуулах Хороо 2007, 10).
Өмч хувьчлалын дараагийн үе шат нь 1996 оноос хойшхи
хугацаанд хамаарна. Энэ хугацаанд төрийн өмчид үлдсэн
үйлдвэрүүд, мал, орон сууцыг хувьчилжээ. Засгийн газар
“Төрийн өмчийн хороо”-г “Төрийн өмчийн газар”, “Хувьчлалын
газар” гэсэн бүтэцтэйгэр байгуулж, өмч хувьчлалыг
боловсронгуй хэлбэрт шилжүүлэн “дуудлага худалдаа”-ны болон
“менежмент”-ийн аргаар хувьчилж эхэлжээ.

9
Их хувьчлал гэдэг нь 7000 төгрөгийн үнэ бүхий цэнхэр өнгийн
тасалбар байсан бөгөөд түүнийг томоохон үйлдвэр, аж ахуй нэгжүүдийг
хувьчлахад ашиглажээ.

26
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ Г.Мөнх-Эрдэнэ

Дуудлага худалдаанд орох төрийн өмчийг өмнөх жил нь
ашигтай ажилласан бол цэвэр ашгийн хэмжээг анхны үнээр,
ашиггүй ажилласан бол 1 төгрөгөөр үнэлэн хувьчилдаг байсан
(Намжим 2004, 856)

Энэ аргын дараа менежментийн хувьчлалын аргыг ашигласан


бөгөөд нилээд сайн эерэг үр дүн өгчээ. Монголд хамгийн анх
өнөөгийн “Санхүү Эдийн Засгийн Дээд Сургууль”-ийг хувьчлахад
энэ аргыг ашигласан байна. 1996-2000 онд 448 жижиг аж ахуй
нэгжийн хувьцааг 23,5 тэрбум төгрөг, 80 шахам том аж ахуй
нэгжийн хувьцааг 16 тэрбум төгрөгөөр тус тус худалдаж төсөвт
оруулжээ (Намжим 2004, 858).

27
ТОВЧ ДҮГНЭЛТ

1. Эдийн засагт өрсөлдөөнийг хувийн хэвшлийнхэн бий


болгодог.

2. Угийн зах зээлийн эдийн засгийн талаарх мэдлэг хомс ард


түмний хувьд үнэт цаас гэдэг ойлголт тунчиг бүрхэг байв.

3. Хувьцаат компанийг олон жижиг хувьцаа эзэмшигчтэй


болгосон явдал нь компанийг дампууруулах эх үндэс
болжээ.

4. Өмч хувьчлалын үйл явцыг 1992-1995, 1996-оноос


хойш гэсэн үе шаттайгаар авч үзэж болно. 1992-1995
онд үйлдвэрлэл, үйлчилгээний газруудыг хувьчилсан,
1996 оноос хойш мал, орон сууц, төрд үлдсэн өмчийг
хувьчилсан байна. Хувьчлах арга нь ХОЭБ-ээс дуудлага
худалдаа, менежментийн аргад шилжсэн.

28
Маш их хүссэн зүйлдээ хүн амархан итгэдэг.
Вольтер
1.3 Суралцах жишээ - Сэргэлт

1995 оны 8-р сарын 28-аас хоёрдогч буюу бэлэн мөнгөний зах
зээлийн үйл ажиллагаа эхэлсэн. 1995-2005 оны үеүдэд ард иргэд
хөрөнгийн зах зээлийн талаар төдийлөн сайн ойлголтгүй, эдийн
засгийн чиглэлийн зарим сургуулиуд хичээлийн хөтөлбөртөө
хөрөнгийн зах зээлтэй холбогдсон онол, арга зүйн асуудлыг тусгаж
өгөөгүй, төр засгаас дэмжиж, хөгжүүлэх бодлого тааруухан, хууль
эрх зүйн орчин тодорхой бус, улсын эдийн засгийн нөхцөл байдал
хүндхэн гэх мэт олон хүчин зүйлсийн нөлөөгөөр хөрөнгийн зах
зээлийн хөгжлийн чиг хандлага тодорхой бус байлаа. Тэр үед
өдрийн арилжааны дундаж бага, зах зээлийн үнэлгээ10 доогуур,
ханшийн хэлбэлзэл багатай, шинэ бүтээгдэхүүн гэх ойлголт
байхгүй, ерөнхийдөө зах зээл зогсонги байдалд орсон байжээ.
Харин 2006 оноос шинэ бүтээгдэхүүн гарахын зэрэгцээ дэлхийн
зах зээлд алт, зэсийн үнэ урт хугацаанд тогтвортой өссөн,
гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдсэн нь манайд хөрөнгийн зах
зээл хөгжих таатай нөхцлийг бүрдүүлжээ.
“Зоос банк”, “Женко Тур Бюро”, “Монгол шилтгээн” гэх
мэт компаниуд нээлттэй хувьцаат компаний хэлбэрээр зохион
байгуулагдсан явдал нь Монголд анх удаа сонгодог утгаар нь
компаниа хувьчилсан онцлон тэмдэглүүштэй үйл явдал байв.
Хөрөнгө оруулагчид хөрөнгийн зах зээлийг жинхэнэ утгаар нь
ойлгож, идэвхитэй үйл ажиллагаа явуулж эхэлсэн нь Монголын
хөрөнгийн зах зээлийн хөгжлийн түвшин нэг шат ахисныг
харуулж байлаа. Ийнхүү 2006 оноос зах зээл сэрж, 2007 оны
1-р сараас 9-р сарын хооронд улам идэвхжин, сэргэлтийн үедээ
орж, оны эхэнд 2000 нэгж байсан TOP2011 индекс 9-р сарын 4-нд
түүхэндээ анх удаа 13676,95 нэгжид хүрч 6,8 дахин өссөн байна.
Мөн зах зээлийн үнэлгээ 2007 оны 1-р сард дунджаар 150
тэрбум төгрөг байсан бол 9-р сард дунджаар 750 тэрбум төгрөг
болж, АПУ-ийн хувьцаа 3,4 дахин, СББ-ийн хувьцаа 6,6 дахин,
Баянгол Зочид Буудал хувьцааны ханш 5 дахин, Улсын Их
10
Хувьцаат компаний нийтэд гаргасан үнэт цаасны тоог тухайн
өдрийн үнэт цаасны арилжааны хаалтийн ханшаар үржүүлж гаргасан
үзүүлэлт. (Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны үнийн индекс
тооцох тухай журам, 2.2)

29
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ БОДОМЖ-1

Дэлгүүрийн хувьцааны ханш 20 дахин, Говь компаний хувьцааны
ханш 4 дахин, МХЦ компаний хувьцааны ханш 5 дахин тус тус
өссөн байна.
Хувьцааны ханш өсөх нь иргэдийн хөрөнгийн зах
зээлийг сонирхох сонирхлыг улам бүр өдөөж байсан
нь гарцаагүй. 2007 оны 9-р сарын 3-ны өдөр нээлтийн
ханш нь 100 төгрөгөөр эхэлсэн “Женко Тур Бюро” ХК-
ний хувьцааны ханш маргааш өдөр нь 200 төгрөг болсон
байв. Ханшийн гэнэтийн өсөлт нь хүмүүсийг аль болох
богино хугацаанд хувьцаа авч их хэмжээний ашиг олох
хүсэл эрмэлзлийг өдөөн, нөхцөл байдлыг улам тогтворгүй
болгож байв. Нэг талаас ханшийн өсөлтөөс богино
хугацаанд ашиг олох хүсэл эрмэлзэлдээ хөтлөгдөх, нөгөө
талаас эрсдэлд орохоос болгоомжлох тэрхэн агшинд
шинээр тоглогчдын нэг хэсэг нь алдаж, нөгөө хэсэг нь
хожсон.

Асуулт:
Зах зээлийн сэргэлтийн учир шалтгаан юунд байсан
вэ?

Хариулт:
Сэргэлтийн учир шалтгааныг дараах хоёр голлох хүчин
зүйлээр тайлбарлъя:

1. 2005 оноос дэлхийн зах зээлд алт зэсийн үнэ урт хугацаанд
тогтвортой байсан,
2. 2006 оноос хөрөнгийн зах зээлд оруулсан гадаадын хөрөнгө
оруулалтын хэмжээ нэмэгдсэн
11
МХБ-д бүртгэлтэй шилдэг 20 хувьцаат компанийн үнэт цааснаас
бүрдэнэ. 20 компанийг хагас жил тутамд шинэчлэх бөгөөд ингэж
шинэчлэхдээ зах зээлийн үнэлгээ, өдрийн арилжааны дунджаар эхний
20-д орсон хувьцаат компанийг сонгоно. Индексийг дараах суурь
томъёогоор тооцно. I=P/C*100, I-тухайн өдрийн индекс, P-тухайн
өдрийн зах зээлийн үнэлгээ, C-зах зээлийн суурь үнэлгээ. (Монголын
хөрөнгийн биржийн үнэт цаасны үнийн индекс тооцох тухай журам, 2.2)

30
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ Г.Мөнх-Эрдэнэ

2004 оны 1-р сард 1 унц алт дунджаар 413,99 ам доллар
байсан бол 2006 оны 12-р сар гэхэд дунджаар 803,2 ам доллар
болсон, энэ хугацаанд 1 тн зэсийн үнэ 2200 ам доллараас 8800 ам
долларт хүрч, хугацааны эцэст 6400 ам доллар хүрчээ12. Тухайн
үед Монгол улсын нийт экспортын 70%-ийг эзэлж байсан алт,
зэсийн үнэ ийнхүү өссөнөөр манай гадаад худалдааны тэнцэл
анх удаа 2004 онд 63,4 тэрбум, 2005 онд 84,2 тэрбум, 2006 онд
321,6 тэрбум төгрөгийн ашигтай гарсан байна. Үүнийг дагаад
эдийн засгийн өсөлт 2004 онд 10,8%, 2005 онд 7,1%, 2006 онд
8,4%-иар тус тус өсчээ (Үндэсний статистикийн газар 2008).
Алт, зэсийн үнэ өсөх явдал нь экспортыг нэмэгдүүлэн валютын
дотогш чиглэх урсгалыг ихэсгэж гадаад валютын ханшийг
буруулах, тогтворжуулах, эдийн засгийг өсгөх эерэг нөлөөтэй.
Эдийн засгийн өсөлт өндөр байсан нь эдийн засгийн агентуудыг
хөрөнгөжүүлснээр хөрөнгийн зах зээлд тоглох боломжийг
нэмэгдүүлсэн.
2007 онд гадаадын хөрөнгө оруулагчид нийт 25 тэрбум
төгрөгийн гүйлгээ хийсэн нь нийт арилжааны дүнгийн 60%-ийг,
2008 онд нийт 10,5 тэрбум төгрөгийн гүйлгээ хийсэн нь нийт
арилжааны 30%-ийг тус тус эзэлж байна (Монголын хөрөнгийн
бирж 2009-2-р сар). 2007 оны нийт арилжааны дийлэнх хэсгийг
гадаадын хөрөнгө оруулагчид гүйцэтгэсэн нь хөрөнгийн зах
зээлд хөрөнгө урсан орсныг илтгэж байна. Хөрөнгийн хурдацтай
өсөлтөөр хөрөнгийн зах зээл сэргэх бүрэн үндэстэй.

Асуулт:
Сэргэлт хэр удаан хугацаанд үргэлжлэх вэ?

Хариулт:
Хэдий хэр хугацаанд үргэлжлэхийг хэлэх боломжгүй
боловч хэзээ дуусахыг нь мэдэх боломжтой. Учир
шалтгаан үгүй болоход үргэлжлэх хугацаа дуусна гэж
хэлж болно.
2009 оны 5-р сарын байдлаар эдгээр хоёр учир шалтгаан
хоёул үгүй болжээ.
12
www.lme.com

31
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ БОДОМЖ-1

1. Нэг талаас алт, зэсийн үнэ буурсан явдал нь
эдийн засгийн өсөлтийг сааруулсан, нөгөө талаас
инфляцийн түвшин хэт их өссөн нь хүн амын
худалдан авах чадварыг бууруулж хүмүүсийг
хөрөнгийн зах зээлээс хөрөнгөө татахад хүргэсэн.

2. 2008 оны гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ


2007 онтой харьцуулахад 52%-иар буурчээ. Мөн зах
зээлийн үнэлгээ 30%-иар буурсан байна. Дээрхээс
дүгнэвэл, гадаадын хөрөнгө оруулалтын бууралт нь
зах зээлийн үнэлгээнд шууд нөлөөлжээ. Дэлхийн
эдийн засгийн хямрал болж гадаадын хөрөнгө
оруулагчид хөрөнгөө татсан явдал нь уналт үүсэх
гол хүчин зүйл болсон гэж үзэж болно.

Дүгнэлт:
Мөнгөний голлох их урсгалууд хаагдсанаар хөрөнгийн
зах зээл хумигдаж уналтын байдалд орсон байна.

Асуулт:
Энэ бүхнээс юуг суралцах ёстой вэ?

Хариулт:
1. Ханшийн өөрчлөлтийн учир шалтгааныг
мэдэхгүйгээр тоглох нь үйл явдал хэрхэн өрнөж,
ямар төвшинд хүрч, хэзээ дуусахыг мэдэх
боломжийг хааж эрсдэлтэй байдалд оруулдаг.
2. Монголын хөрөнгийн зах зээл улсын эдийн засгийн
нөхцөл байдал, гадаадын хөрөнгө оруулагчдаас
шууд хамааралтай байна.
3. Гадаадын хөрөнгө оруулагчдын үйл хөдлөлийг
нарийн сайн ажиглах хэрэгтэй.
4. Алт, зэсийн үнийн хэлбэлзэл (өсөлт, бууралт)-ийг
байнга судалж байх хэрэгтэй.

32
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ Г.Мөнх-Эрдэнэ

1.4 Бодо Шефер - Бирж дээр баримтлах дүрмүүд

“Санхүүгийн эрх чөлөөнд хүрэх зам” номыг зохиогч Бодо


Шефер дараах зөвлөгөөг өгч байна.

ДҮРЭМ 1.

Хоёроос таван жил мөнгөө биржид зээлдүүлэхэд бэлэн


байгаа хүн л өндөр ашиг хүлээж болно.
Ямар нэгэн шалтгаанаар богино хугацаанд танд эргээд хэрэгтэй
болох мөнгийг хувьцаанд хэзээ ч оруулж болохгүй. Учир нь
хувьцааны үнэ хонгилд байх үед таны мөнгө гэнэт хэрэгтэй болж
хувьцаагаа зарахад хүрвэл та ихээхэн алдагдалд орно. Дахиад
ханш сэргэтэл хүлээж чадахаар нөхцөлд л хөрөнгө оруулалт хийх
ёстой.

ДҮРЭМ 2.

Та доод тал нь тав, гэхдээ арваас илүүгүй төрлийн хувьцаа


худалдан авч бай.
Та эрсдлийг удирдахын тулд доод тал нь 5 төрлийн хувьцаанд
хөрөнгө оруулах хэрэгтэй. Болж өгвөл хувьцаа бүрийг янз бүрийн
салбар, янз бүрийн улс оронд байхаар сонго. Хэрэв та биржийн
мэргэжилтэн биш л бол 10-аас илүү төрлийн хувьцаа авах
шаардлагагүй ба үүнээс ихэдвэл хяналтаа алдана.

ДҮРЭМ 3.

Олноос тасар. Бирж дээр “хэн бүгдтэй адил хийнэ тэр


бүгдтэй адил хүртэнэ” гэдэг зарчим үйлчилдэг.
Дээрх дүрмүүдийг баримтладаггүй учраас биржийн тоглогчдын
90% нь алддаг. Хувьцаагаар тоглогчдын дийлэнх хэсэг нь
цөөнхийнхөө ашгийг санхүүжүүлдэг юм. Угтаа олонх танд нөхөр
болж чадахгүй, тэд “биржийн галт тэргэнд даруйхан суулгүй
болохгүй, одоо л хамгийн тохиромжтой үе” гэж хэдий чинээ
их ярих тусам төдий чинээ хожимдсон гэдэгт та итгэлтэй байж

33
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ БОДОМЖ-1

болно. Ханшийн томоохон өсөлтүүд хэдийнээ болоод өнгөрчээ
гэсэн үг. Иймээс та хэрэв бүгд авч байвал бүү ав. Зарж байвал бүү
зар.

ДҮРЭМ 4.

Хөрөнгө оруулах мөнгөө та өөрөө олсон байх ёстой. Хувьцаа


худалдан авахын тулд хэзээ ч битгий зээл ав.
Хэрэв болзошгүй алдагдал таны амьдралд сөргөөр нөлөөхүйц
байвал хувьцаанд хөрөнгө оруулж болохгүй. Энэ зарчмыг
дагаагүйн шалтгаанаар олон хүмүүс бэрхшээлд орж байсныг би
мэднэ. Тэд бирж рүү орох гэж мөнгө зээлсэн юм (Бодо 2002, 198).

34
ХОЁРДУГААР БҮЛЭГ

Эх үүсвэр: www.cartoonstock.com
Амьдралын сайхныг таашаан амтлах хамгийн шилдэг арга бол
ажил юм.
Иммануил Кант

Орчин үеийн макро эдийн засаг бүтээгдэхүүн үйлчилгээний


зах зээл болон санхүүгийн зах зээлээс бүрддэг тухай өмнөх бүлэгт
дурьдсан. Харин энэ бүлэгт санхүүгийн зах зээлийг судлах болно.

Үүнд:

• санхүүгийн зах зээл, түүний эдийн засаг дахь үүрэг

• үнэт цаасны зах зээл, түүний үйл ажиллагаа

• хөрөнгө оруулалтыг хямд зардалтайгаар татан төвлөрүүлэх


арга зам

• үнэт цаасны зах зээлийн нийгэм эдийн засгийн үр ашиг

• хувьцаа, бондын тухай ойлголтууд багтана.

Үүний зэрэгцээ уншигчдад ойлгомжтой болгох зорилгоор үнэт


цаасны зах зээлд оролцогчдыг эрэлт нийлүүлэлтийн хуулийн
дагуу ангилж үйл ажиллагааг нь схемчлэн харуулсны зэрэгцээ
аль болох мэргэжлийн үг хэллэгээс татгалзсан болно.

36
Гүйцэт болсон бэлэн юм бүхэнд хүмүүс хүндэтгэлтэй ханддаг.
Харин бий болж байгаа юмыг ойшоодоггүй.
Фридрих Ницще

2.1 Хувьцаа хэрхэн бий болов? – Адам хүү хаана хүрэв?

Тэртээ олон зуун жилийн өмнө Адам нэрт нэгэн хөрст


дэлхийд мэндэлжээ. Хүүгийн аливаа зүйлийг сониучирхан
үздэг, овсгоо самбаатай, ухаантай зан чанар нь бага наснаас нь
илэрч байв. Тэрээр хүн оршин байхын тулд идэж уух, унтаж
амрах хэрэгтэйг ойлгожээ. Үүнийг өнөөгийн шинжлэх ухаанд
анхдагч хэрэгцээ гэдэг. Адам анхдагч хэрэгцээгээ хэрхэн хангах
тухай хүн төрөлхтөнд зааж сургажээ. Гэвч нийгмийн нэг хэсэг
хүмүүс өөр өөрсдийн амьдран буй газар орны цаг уурын онцлог,
байгалийн баялагт тулгуурлан өөрт хэрэгцээт барааныхаа хэдхэн
төрлийг үйлдвэрлэж байхад нөгөө хэсэг хүмүүс эхний хүмүүсийн
үйлдвэрлэж чадахгүйг буй болгож байв. Үүнийг анзаарсан
Адам хүмүүсийн бүх хэрэгцээг хангахын тулд тэднийг хооронд
нь уулзуулж барааг нь өөр хооронд нь харилцан солилцуулах
хэрэгтэйг ойлгов. Үүнийг эдийн засагт бартер13-ийн худалдаа
гэдэг. Тэрээр энэ аргыг олсондоо тун их баяртай байсан боловч
барааг бараагаар солилцох явцад заримдаа хүмүүсийн эрэлт,
хэрэгцээ, хүсэл, сонирхол нь нийцэхгүй, барааг хувааж болохгүй,
амархан муудаж гэмтдэг барааг хол зайд тээвэрлэх боломжгүй
зэрэг учир дутагдал байгааг олж харав.
Адам арилжааны илүү амар хялбар хэрэгслийг олохоор
шийдэв. Ийнхүү тэрээр удтал бодсоны эцэст зоосон мөнгө14
-ийг олжээ. Зоосон мөнгөөр арилжаа хийх нь хүмүүсийн хувьд
тун амар, хялбар байв. Өмнө нь хэдэн зуун бээр газар бараа тээж
явдаг байсан бол зоос хэрэглэснээр энэ байдал үгүй болж, хүмүүс
хоорондоо амархан тохиролцож арилжаа наймаа хийдэг болов.
Энэ байдалд тэрээр тун ч сэтгэл хангалуун байж түүндээ
13
Энэ төрлийн арилжаа хүн төрөлхтөн үүсч хөгжсөнөөс эхлээд өдгөөг
хүртэл явагдаж байна. МЭӨ 9000-6000 оны хооронд бартерын арилжааг
явуулахдаа малыг арилжааны нэгж болгодог байжээ.
14
МЭӨ 1000 онд Хятадад металл зоосны эхлэлийг тавьсан бөгөөд
өнөөдрийн бидний хэрэглэдэг металл зоосны эх үндэс эндээс эхтэй аж.

37
ХОЁРДУГААР БҮЛЭГ БОДОМЖ-1


урамшин бүр илүү хялбар арга хайж олохоор шийдэв. Ингээд
арилжаа наймаанд хэрэглэх нэгэн хэрэгсэл олсон нь цаасан
мөнгө15 байв. Цаасан мөнгийг арилжаанд хэрэглэсэн нь арилжааг
улам бүр хялбар болгожээ. Адам ийнхүү нэг хэсэгтээ л амар
тайван байх болов.
Хүн төрөлхтний хөгжлийн жам ёсоор хүн амын тоо олширч,
шинэ шинэ улс гүрнүүд буй болохын хэрээр шууд бэлнээр их
хэмжээний арилжаа хийх болон хөрөнгө оруулалт хийх асуудал нь
урьдын адил амар хялбар байхаа болив. Адам хүүд асуудал дахин
ургав. Хүү угийн ухаантай, сэргэлэн нэгэн учир асуудлыг шийдэх
арга замыг олсон нь хүмүүсийн хооронд зуучлах тогтолцоо буюу
орчин үеийн санхүүгийн зах зээлийн бүрэлдэхүүний нэг болох
банкны систем16- ийн үндэс суурь байв. Банк үүссэнээс хойш
хүмүүсийн хоорондын арилжаа наймаа, зээллэг, хөрөнгө оруулалт
илүү найдвартай, амар хялбар явагдах болжээ.
Хэсэг хугацаа өнгөрсний дараа Адамын чихэнд банк хонх
уях болов. Учир нь зуучлагч маань бүхнийг өөрөө шийдэж,
гөжүүдлэн зүтгэх болжээ. Заримдаа бүр Адамаас явуулж буй
үйл хэргээ нуух болов. Эндээс Адам ганцхан зуучлагчаас хараат
байж болохгүйг ойлгож дахин нэгэн зуучлагчийг бий болгосон
нь өнөөгийн хөрөнгийн зах зээл байв. Сүүлчийн зуучлагч бүх
үйл ажиллагаагаа ил тодоор харуулж, Адамын үгнээс огтхон ч
гөжүүдлэхгүй байж, түүнд бүх үйл хэргээ танилцуулдаг байна.
Харин ганц гэм нь хаврын тэнгэр шиг хувьсамтай ааштай, хамхуул
шиг буурь суурьгүй нэгэн байв. Маш хурдан хувьсдаг аашийг нь
заримдаа хүү өөрөө ч ойлгодоггүй бөгөөд тогтвор суурь муутай
түүнээс болж олон ч удаа хүндхэн байдалд орсон гэдэг. Адам
одоо нас биенд хүрсэн бөгөөд банк, хөрөнгийн зах зээл хэмээх
хоёр зуучлагчийн хамт аж төрөн амьдарсаар байна.
15
IX зуунаас XV зууны хооронд Хятадад цаасан мөнгийг арилжааны
зориулалтаар ашигладаг байжээ.
16
Энэ үг нь Италийн “banco” хэмээх үгнээс гаралтай бөгөөд
орчуулбал ширээ гэсэн утгатай аж. Сэргэн мандалтын үеийн Флорентин
(Florentine)-ний банкерууд ширээн дээр ногоон дэвсгэр бүтээлэг тавьж
ажил хэргээ явуулдаг байсан ба энэ үгийг анх тэд хэрэглэжээ.

38
ХОЁРДУГААР БҮЛЭГ Г.Мөнх-Эрдэнэ

Адам гэгч ийнхүү хөрөнгийн зах зээлд хүрч, хувьцааг буй


болгож, түүнийг арилжаалах асуудлыг шийдвэрлэсэн нэгэн билээ.

Дүгнэлт:
Банк цаасан мөнгийг нэгээс нөгөөд дамжуулдаг бол хөрөнгийн
зах зээл мөнгөн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг нэгээс
нөгөөд дамжуулдаг. Гол ялгаа нь банк зөвхөн өөрөө бүхнийг
шийдэж ажилладаг бол хөрөнгийн зах зээл бүх мэдээллийг ил тод
болгож ард иргэдэд ашигтайтайгаар зуучлах ажлыг гүйцэтгэдэг.
Хөгжлийн явцад арилжааны хэрэгсэл нь бараан, зоосон, цаасан
мөнгөн, үнэт цаасны хэлбэрээр хувьсан өөрчлөгдөж иржээ.

2.2 Үнэт цаасны зах зээл - Санхүүгийн зах зээлийн


бүрэлдэхүүний нэг

Санхүүгийн зах зээл, түүний эдийн засаг дахь үүрэг, үнэт


цаасны зах зээлийн талаарх ойлголтыг хялбар байдлаар өгөхийн
тулд доорх түлхүүр өгүүлбэрүүдийг ашиглалаа.

Санхүүгийн зах зээл бол байнгын хөдөлгөөнд, тухайлбал


хуваарилалт, дахин хуваарилалтад байдаг мөнгөний бүх
нөөцийн нийлбэр цогцос билээ (Ядамсүрэн 2001, 12).

Санхүүгийн зах зээл нь хөрөнгийн зах зээл, валютын зах


зээл, уламжлагдсан зах зээлүүдээс бүрддэг. Мөнгөний зах зээл,
үнэт цаасны зах зээлийг хамтад нь хөрөнгийн зах зээл хэмээн
нэрлэдэг. Бид өдгөө зөвхөн үнэт цаасны зах зээлийг хөрөнгийн
зах зээл хэмээн ойлгож байна. Учир нь хөрөнгийн зах зээлийн
үйл ажиллагааны дийлэнх хэсэг нь үнэт цаасны зах зээлтэй нягт
холбоотой явагддаг тул ийнхүү нэрлэж заншсан болов уу.

39
ХОЁРДУГААР БҮЛЭГ БОДОМЖ-1

Бүдүүвч – 1. Санхүүгийн зах зээлийн бүтэц

Санхүүгийн зах зээлд эдийн засаг дахь бүхий л хэлбэрийн


мөнгө эргэлддэг. Жишээ нь, хувьцаа, бонд, үүсмэл үнэт цаас,
сертификат, чек, бэлэн мөнгө гэх мэт. Санхүүгийн зах зээлийн
эдийн засагт гүйцэтгэх үндсэн үүрэг нь хөрөнгийн илүүдэлтэй
салбараас дутагдалтай салбар руу хөрөнгийг оновчтой
хуваарилахад оршино. Иймд дээрх зах зээлүүдийн үйл ажиллагаа
хэрхэн явагддагийг нарийвчлан авч үзье.

Санхүүгийн зах зээл бол мөнгөн хөрөнгийн анхны эзэмшигчид


болон тэдгээрийн эцсийн хэрэглэгчдийн хооронд зуучлагчдын
зах зээл мөн (Ядамсүрэн 2001, 16).

Мөнгөний зах зээлийн гол төлөөлөгч банк нь ард иргэдийн


хадгалуулсан сул чөлөөтэй мөнгөн хөрөнгийг эдийн засгийн
агентуудад хөрөнгө оруулалт хийх замаар эдийн засгийн эргэлтэнд
оруулдаг. Ийнхүү хөрөнгө оновчтой хуваарилагддаг ажээ. Монгол
улсын мөнгөний зах зээлд банк, банк бус санхүүгийн байгууллага
(ББСБ), хадгаламж зээлийн хоршоо (ХЗХ) ажиллаж байна.

Асуулт:
Мөнгөний зах зээл үүргээ гүйцэтгэхдээ банк хэмээх
зуучлагчийг ашигладаг бол хөрөнгийн зах зээлийн үйл ажиллагаа
хэрхэн үүргээ гүйцэтгэдэг вэ?

40
ХОЁРДУГААР БҮЛЭГ Г.Мөнх-Эрдэнэ

Хариулт:
Хөрөнгийн зах зээл нь мөнгөний зах зээлээс илүү өргөн ойлголт
юм. Мөнгөний зах зээлд банк, ББСБ, ХЗХ-дууд дан дангаараа
зуучлагчийн үүргийг гүйцэтгэдэг бол хөрөнгийн зах зээлд хэд
хэдэн мэргэжлийн оролцогчид хамтран ажиллаж зуучлагчийн
үүргийг гүйцэтгэнэ. Иймээс тус ойлголтыг тайлбарлахын
тулд эхлээд хөрөнгийн зах зээлийн мэргэжлийн оролцогчдын
талаар мэдэх шаардлагатай бөгөөд энэ тухай дараагийн сэдэвт
нарийвчлан авч үзнэ.
Бид санхүүгийн зах зээл нь мөнгөний болоод хөрөнгийн (үнэт
цаасны) зах зээлд суурилдаг тухай авч үзлээ. Дэлхийн улс орнууд
өөрийн орны нийгэм эдийн засгийн онцлогоос хамаарч нэг хэсэг
нь банкны секторт тулгуурласан, нөгөө хэсэг нь хөрөнгийн
зах зээлд суурилсан санхүүгийн зах зээлтэй байна. Жишээ нь,
Итали, Герман, Франц, БНСУ, Энэтхэг, Монгол зэрэг улсууд
банкны секторт тулгуурласан санхүүгийн системтэй бол АНУ,
Их Британи, Австрали, Сингапур, Филиппин (САНГИЙН ЯАМ
2007, 22) зэрэг улсууд хөрөнгийн зах зээлд суурилсан санхүүгийн
системтэй байдаг ажээ.

41
ТОВЧ ДҮГНЭЛТ

1. Санхүүгийн зах зээл нь хөрөнгийн зах зээл, валютын зах


зээл, уламжлагдсан зах зээлээс бүрддэг.

2. Санхүүгийн зах зээлийн үндсэн зорилго нь хөрөнгийг


оновчтой хуваарилах явдал юм.

3. Банкинд хүмүүс мөнгөө хадгалуулж хөрөнгө оруулалт


хийдэгтэй адил хөрөнгийн зах зээлд мөнгөө хувьцаа
хэлбэрээр байршуулж хөрөнгө оруулалт хийдэг.

4. Хөрөнгийн зах зээл нь мөнгөний зах зээл, үнэт цаасны зах


зээлээс бүрддэг.

5. Мөнгөний зах зээлд банк дангаараа зуучлагчийн үүргийг


гүйцэтгэдэг бол хөрөнгийн зах зээлд мэргэжлийн
байгууллагууд зуучлагчийн үүрэг гүйцэтгэнэ.

6. Хүний биеэр цус гүйдэгтэй адил эдийн засагт мөнгө


эргэлддэг.

7. Цусны эргэлт удааширвал бие мууддагийн адилаар


мөнгөний эргэлт зогсвол эдийн засаг уналтад орно.

42
Хэдийгээр бүх юм жижиг сажиг аар саархнаас эхэлдэг ч, аливааг зөв
эхэлнэ гэдэг яавч аар саар явдал биш.
Сократ

2.3 Эрэлт байна уу? – Хөгжлийн гарц – Хөрөнгийн зах зээл

Хөрөнгийн зах зээлийн эдийн засагт гүйцэтгэх үүрэг он


жилийн турш хадгалагдсаар иржээ. XVI зууны үеэс эхлэн
хөгжсөн хөрөнгийн зах зээл XVIII зууны сүүл гэхэд орчин үеийн
хөгжлийнхөө дүр түрхийг олж эхэлжээ. Хамгийн анх Нью-
Йоркийн хөрөнгийн биржийн эх үндсийг 1792 оны 5-р сарын 17-
ны өдөр тухайн үеийн 24 томоохон худалдаачид тавьсан байна.

Хөрөнгийн зах зээлийг бүрдүүлэгч мөнгөний болоод үнэт


цаасны зах зээлийг зохист харьцаатай хөгжүүлэхийн учир
холбогдлыг авч үзье. Эдийн засаг судалж буй хэн бүхний
сонирхлыг татдаг нэгэн асуудал бол 1929 оны “Их хямрал”
юм. Энэ бол гашуун сургамжийн тухай түүх билээ. Хаа сайгүй
ажил хайсан хүмүүс гудамжаар дүүрэн холхилдож, хаалга болгон
“Closed” гэсэн үгээр дүүрч, энд тэндгүй уртаас урт цуваанд
жагсаж зогссон хүмүүс -энэ бол XX зууны эхэн үеийн АНУ-ын
дүр төрх.

Асуулт:
Амьдрал гаднаас нь харахад тийм байсан бол эдийн засаг ямар
байдалтай байсан бол?

Хариулт:
Банкуудын хадгаламж хоосрон, хувьцааны үнэ навс унаж,
банкууд эзэмшилдээ бэлэн мөнгө бус орон сууц, машин, үл
хөдлөх хөрөнгө эзэмших болов. Энэ бүхэн банкны барьцаанд
хураагдаж ирсэн эд хөрөнгө байлаа. Хөрөнгийн зах зээлд асар том
уналт болж, банкууд ар араасаа дампуурч АНУ-ын санхүүгийн
зах зээл бүхэлдээ сүйдсэн байв. 1933 онд АНУ-ын бодит ҮНБ
1929 оныхоос 20%-иар буурч, ажилгүйдлийн түвшин 25.2% хувьд
хүрч, инфляци 1929 онд 20% давжээ17.
17
www.commerce.gov

43
ХОЁРДУГААР БҮЛЭГ БОДОМЖ-1


Асуулт:
Эдийн засгийн механизмыг сүйтгэсэн энэ хямралын учир
шалтгаан юу байсан бэ?

Хариулт:
Их хямралын учир шалтгааныг таван голлох хүчин зүйлээр
тайлбарладаг.

1. Хөрөнгийн зах зээлийн уналт-“Хар Мягмар гариг”


2. Банкны дампуурал
3. Худалдан авалтын бууралт
4. Гадаад худалдааны бодлого
5. Ган гачиг

Дээрх учир шалтгаануудын нэг нь таны анхаарлыг зүй ёсоор


татаж байгаа болов уу.
Түүхэнд 1929 оны 10-р сарын 29-ны Мягмар гаригийг “Хар
Мягмар гариг” гэж нэрлэдэг ажээ. Тэр өдөр АНУ-ын Нью-
Йоркийн хөрөнгийн бирж дээр асар том уналт болжээ. Чухамхүү
энэ үйл явдал эдийн засгийг “Их хямрал”-д хүргэх уг сурвалж нь
болжээ. 10-р сарын 24-өөс эхэлж 29 нд оргилдоо хүрсэн уналтын
уршигаар 16 тэрбум доллар салхинд хийсч хувьцаа эзэмшигчид
болоод хувьцаат компаниуд маш хүнд байдалд оржээ. Энэ
явдлаас хойш хоёр сарын дараа нийт 40 тэрбум гаруй долларын
алдагдлыг хөрөнгийн зах зээл хүлээсэн байна.
Хүмүүс балмагдан, уналтыг харж зогссоор байв. Өглөөхөн
нь тэрбумтан байсан баян эр орой нь толгой хорогдох орон ч
үгүй хоосон хоцорч, дансандаа хэдэн саяын хөрөнгөтэй байсан
хөрөнгө оруулагчид сохор зоос ч үгүй үлдэж, уналтын уршигаар
хөрөнгийн зах зээлтэй холбоотой банкууд дампуурчээ.
Эхлээд хөрөнгийн зах зээл хямарч, үүний дараагаар банкны
сектор уналтанд орсон явдал нь АНУ-ын санхүүгийн зах зээлийг
өвдөг сөхрүүлжээ. Санхүүгийн зах зээл хямралд орсон нь худалдан
авалтыг бууруулж, үйлдвэрлэлийг сааруулан, ажилгүйдлийг өсгөн
бүтээгдэхүүн үйлчилгээний зах зээлийг мөн уналтанд оруулсан
байна. Ийнхүү санхүүгийн зах зээл, бүтээгдэхүүн үйлчилгээний

44
ХОЁРДУГААР БҮЛЭГ Г.Мөнх-Эрдэнэ

зах зээл хоёул хямарч нийт эдийн засаг хямралд өртжээ.

Дүгнэлт:
Аливаа зүйл нэг хүчин зүйлээс бүрэн хамаарч эхэлбэл сүйрлийн
эхлэл байдаг ажээ. АНУ-ын санхүүгийн зах зээл тухайн үедээ
хөрөнгийн зах зээлээс бүрэн хамааралтай байсныг “Хар Мягмар
гариг” тод харуулжээ. АНУ-ын санхүүгийн зах зээл өнөөдөр ч
мөн адил хөрөнгийн зах зээлд суурилсан хэвээр байна.
10 жил үргэлжилсэн “Их хямрал” Дэлхийн II дайнаар дуусчээ.
Дэлхийн II дайн хүн төрөлхтний түүхийн хуудаснаа нэгэн хар
мөрийг үлдээсэн хэдий ч, ямар ч атугай эдийн засгийн сэргэлтэнд
нөлөөлжээ. Дайны зардалд их хэмжээний хөрөнгө төсөвлөж,
түүнийг эдийн засагт эргэлдүүлснээр ажил эрхлэлт өсч, иргэдийн
худалдан авах чадвар нэмэгдэн, бүтээгдэхүүн үйлчилгээний зах
зээлийг дэмжсэнээр үйлдвэрлэлийг өсгөж хямралын цагирагаас
гарчээ. Товчхон өгүүлбэл, “Их хямрал”-ын учир шалтгаан, үр
уршиг, сургамж ийм байна.

Өнөөдөр бидэнд учраад буй “II Их хямрал”.

“2007 оны 12 сараас эхэлсэн санхүүгийн зах зээлийн хямрал


нь өдгөө дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн хямрал болоод
байна. Үл хөдлөх хөрөнгийн зах зээл дэх хөнгөлөлттэй нөхцлөөр
олгогдсон орон сууцны зээлийн эргэн төлөгдөлт муудаж,
банкны сектор хямарснаас санхүүгийн сектор хямралд орж
энэ нь тус улсын эдийн засгийн бүхий л үйл ажиллагаа тэр
дундаа үйлдвэрлэл, ажил эрхлэлт, бодит орлогод ихээхэн
сөрөг нөлөө үзүүлж байна. 2008 оны дунд үеэс Европын улсууд
болон Японы эдийн засагт хямрал эхэлсэн бөгөөд дэлхийн
өнөөгийн хямралын цар хүрээ, далайц нь 1930-аад оны “Их
хямрал”-тай дүйцэхүйц байгааг судлаачид онцлон тэмдэглэж
байна. Тухайлбал, 2008 оны Нобелийн шагналт эдийн засагч
П.Кругман энэ хямралыг хоёр дахь Их хямрал эхэлж байна
хэмээн тодорхойлжээ (Сувд, et al. 2008)”.

45
ХОЁРДУГААР БҮЛЭГ БОДОМЖ-1


Асуулт:
АНУ яагаад ахин хямрах болов?

Хариулт:
“Өнгөрсөн зуунаас эхлэн Нью-Йоркийн хөрөнгийн биржийн
үйл ажиллагаанаас АНУ-ын эдийн засаг ихээхэн хамаарч
ирсэн...Тухайн үед хөрөнгийн бирж дээрээс үнэт цаас худалдан
авснаар жилийн 25-30 хувийн орлого хүртэж байсан нь асар
өндөр үзүүлэлт. Энэ үсрэнгүй ашиг, шинэ үзэгдэл богино
хугацаанд газар авч 1990-ээд онд АНУ-ын нийт гэр бүлийн 60
гаруй хувь нь хөрөнгийн биржийн арилжаанд оролцож мөнгөө
өсгөдөг болчихоод байв. Гэхдээ ингэж хөрөнгийн бирж дээр
том жижиг янз бүрийн арилжаа хэтэрхий хавтгайрсан нь
зах зээлийг хоосон бөмбөлөг мэт зохиомлоор хийлж байсан
учраас эдийн засагт хий хоосон үнийн хөөрөгдөл үүсэх аюулд
орсон. Энэ нь эргээд зах зээл дээрх бараа бүтээгдэхүүн, түүхий
эдийн үнэ өсөхөд нөлөөлж байсан учраас л өнөөгийн хямралт
байдлын суурь ингэж тавигдсан гэж үзэх бүрэн үндэстэй
(Даваасүрэн 2008)”.

Дүгнэлт:
Ямар нэгэн зүйлд хэт туйлшрах явдал нь асуудлыг сүйрлийн
ирмэгрүү хөтөлж байна. АНУ-ын санхүүгийн зах зээл хөрөнгийн
зах зээлээс хүчтэй хамааралтай байгаа нь хөрөнгийн зах зээл
дангаараа хямрахад эдийн засаг бүхэлдээ хямрах аюул нүүрлэхийн
зэрэгцээ банкууд хөрөнгийн зах зээлтэй шууд холбоотой байгаа
нь нөхцөл байдлыг улам хүндрүүлжээ.

Монгол улс 200 гаруй жилийн турш Манжийн дарлалд байсан.


Ийнхүү хараат байх нь тусгаар тогтнолоо алдаж, хүний эрх, эрх
чөлөө хязгаарлагдаж, улс үндэстний соёл иргэншил, уламжлал
устан үгүй болж, угсаа, язгуур гарал бохирдон эцэст нь улс
үндэстнийг сүйрэлд хүргэдэг аймшигт аюултай. Хэрэв хараат
байдалд ямар нэгэн аюулгүй, амар тайван аж төрөх боломжтой
байдагсан бол улс орны тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө
бидний өвөг дээдэс тэмцэх учир юусан билээ.

46
ХОЁРДУГААР БҮЛЭГ Г.Мөнх-Эрдэнэ

Асуулт:
Нэг улсаас хараат улс байхын аюулаас нэг пүүсээс хараат байх
зах зээлийн аюул ямар байх вэ?

Хариулт:
Зах зээлд нэг пүүс ноёлсоноор, бэлтгэн нийлүүлэгчид,
худалдаачид пүүсээс хараат болж, хэрэглэгчид чанар муутай бараа
бүтээгдэхүүнийг өндөр үнээр худалдан авч, тэргүүний шилдэг
технологи, өөрчлөлт шинэчлэлт үгүй болон зах зээлд үр ашиггүй
байдал тогтдог. Зах зээл нэг пүүсээс ийнхүү хараат болохыг эдийн
засагт монопольчлол гэнэ.

Асуулт:
Улс орнууд яагаад монополийн эсрэг хууль гаргадаг вэ?

Хариулт:
Монополь пүүс эдийн засгийн хүрээнд үр ашиггүй байдал
үүсгээд зогсохгүй улс төрд хүртэл гажуудал үүсгэдэг. Хэн нэгэн
бизнес эрхлэгчийн төлөө хууль батлагдаж, тэдний төлөө шүүх,
цагдаа, прокурор үйлчлэн, адил тэгш байдал алдагдан шударга
бус байдал нийгэмд ноёлж эцэстээ нийтийг хамарсан бослого
хөдөлдөөн өрнөх аюултай.

Дүгнэлт:
Хараат байдал мөхлийн аюулыг авчирдаг учраас улс
үндэстнүүд тусгаар тогтносон эрх чөлөөт байдлыг хүсдэг. Зах
зээлд монопольчлол тогтохоос сэргийлэн монополийн эсрэг хууль
батлан шударга бус өрсөлдөөний эсрэг хяналтын байгууллагууд
ажилладаг.

Зохиогчийн бодол:
Энэ бүхнээс юу гэх гээд байна вэ гэвэл өнөөгийн манай улсын
санхүүгийн зах зээл банкнаас хараат байна уу? Хөрөнгийн зах
зээлээс хараат байна уу? хэмээх асуултыг тавихыг хүслээ.
Монгол улсад арилжааны 16 банк үйл ажиллагаа явуулж нийт
эдийн засаг дахь мөнгөний эргэлтийн дийлэнх хэсэг банкаар

47
ХОЁРДУГААР БҮЛЭГ БОДОМЖ-1


дамжиж байна. 2008 оны байдлаар нийт хөрөнгө оруулалтын 95
орчим хувь нь банкаар, 5 орчим хувь нь хөрөнгийн зах зээлээр
дамжин өнгөрсөн тухай албан бус мэдээлэл гарчээ. Энэ нь
Монголын санхүүгийн зах зээл банкинд суурилж буйг харуулж
байна. Энэ бол яавч сайн зүйл биш. Хэрэв банкны секторт
доголдол гарвал санхүүгийн зах зээл, улмаар эдийн засаг бүхэлдээ
хямралд орох нь гарцаагүй үнэн.

Банкууд хадгаламж, хувьцаа эзэмшигчдийн хөрөнгө мөнгөн


дээр тогтдог учраас энэ салбарт итгэх итгэл буурахад банкны
үйл ажиллагаа эрс хумигдаж  санхүүгийн пирамидууд нурж
унахад хүрдэг (Даваасүрэн 2008).

Валютын ханш чангарч, банкууд зээлээ зогсоон нийт эдийн


засаг царцанги байдалд орсон 2009 оны хаврыг уншигч та санаж
байгаа болов уу. Банкууд зээлээ зогсоовол Монголын эдийн засаг
шууд нуран унах нь гарцаагүй гэдгийг 2009 оны хавар бидэнд
харуулсан. Хэрэв зээл зогсоолт илүү урт хугацаанд үргэлжилсэн
бол нөхцөл байдал улам бүр дордох байсан нь гарцаагүй.
Хэрэв тухайн үед хөрөнгийн зах зээл эдийн засагт нөлөөлөхүйц
хэмжээнд хүртэл хөгжсөн байсан бол нөхцөл байдал тэгтлээ
хүндрэхгүй байх байсан болов уу. Монголын санхүүгийн зах
зээл банкны сектороос ийнхүү хараат байгаа явдал нь АНУ-ын
санхүүгийн зах зээл хөрөнгийн зах зээлээс хараат байгаатай нэг
адил нэг тал руугаа хэт хазайсан хэрэг юм.
Чухамхүү эндээс хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхийн учир
шалтгаан урган гарна. Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх нь
нэг талаас санхүүгийн зах зээлийг банкны секторын хараат
байдлаас гаргаж, эдийн засгийг дархлаажуулах, нөгөө талаас
зээлийн хүүг бууруулж, үндэсний үйлдвэрлэлийг дэмжих,
импортлогч орон байхаас зайлсхийж, валютын ханшийг
тогтворжуулах, эдийн засгийн хараат бус, бие даасан улс болох
зэрэг бодлого, зорилтуудыг хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлнэ.
Эдийн засагт ил тод, шударга байдлыг буй болгож, эрүүл
өрсөлдөөн, оновчтой хуваарилалтын механизмыг нэвтрүүлэх
асуудал нь гагцхүү хөрөнгийн зах зээлийг сонгодог утгаар нь

48
ХОЁРДУГААР БҮЛЭГ Г.Мөнх-Эрдэнэ

хөгжүүлснээр бодит биелэлээ олно. Хөрөнгийн зах зээлийн


үйл ажиллагаанд оролцогч мэргэжлийн байгууллагуудын олон
жилийн тууштай үйл ажиллагаа, улс төрийн тогтвортой байдал,
гадаад эдийн засгийн таатай нөлөөлөл, аудитын шударга хяналт,
нарийн нягт боловсруулсан төсөл, төлөвлөгөө, засгийн газрын
дэмжлэг, шударга өрсөлдөөний үр дүнд хөрөнгийн зах зээлийг
сонгодог утгаар нь хөгжүүлж чадна. Түүнчлэн хөрөнгийн зах
зээлийн хөгжил дэвшилд нөлөөлөх гол хүч бол та, бид гэдгийг
ухамсарлах хэрэгтэй. Бидний тууштай хүч хөдөлмөрийн үр дүнд
хөрөнгийн зах зээл жинхэнэ утгаараа хөгжих ёстой. Үүнд иргэн
таны оролцоо идэвхи чармайлт нэн чухал. Хөрөнгийн зах зээлийг
хөгжүүлснээр нийгэмд ил тод, эрүүл, шударга өрсөлдөөний
зарчим тогтож, хөрөнгийн хуваарилалт оновчтой хийгдэж,
мөнгөний эргэлт хурдасч улсын санхүүгийн систем хямралаас
ангид байж, үндэсний үйлдвэрлэл өсч, иргэдийн орлого нэмэгдэн,
эдийн засаг эрчимтэй өсөх боломжтой болно.

Үнэт цаасны зах зээл мөнгөний зайлшгүй нөөцийг олж


авахад эдийн засгийн субьект бүрт өргөн бололцоог олгодог
(Ядамсүрэн 2001, 13)

Монголын банкны секторт нийт 16 арилжааны банкууд үйл


ажиллагаа явуулж байгаа бөгөөд банкны нийт активын хэмжээ
2008 оны эхэнд 3,3 их наяд төгрөгт хүрсэн нь ДНБ-ний 71,9%-
тай тэнцэж байна (Монгол банк 2008, 43). Улсын эдийн засаг
ийм жижиг байгаа үед банкны секторт 16 банк ажиллаж буй нь
тус зах зээл төгс өрсөлдөөний хэлбэрт шилжиж үр ашигт байдал
тогтсон гэх ойлголт төрүүлдэг. Гэвч үнэн хэрэгтээ тийм биш юм.
Арилжааны банкууд жижиг дунд бизнес эрхлэгчдэд өндөр хүүтэй,
богино хугацаатай, зээлийн санхүүжилт олгож буй нь зээлдэгчдэд
урт хугацааны санхүүжилтийн эх үүсвэр олгох боломжийг хааж
байна. Ийм нөхцөлд хөрөнгийн зах зээлээс хөрөнгө оруулалт
татвал дээрх асуудал үр ашигтайгаар шийдвэрлэгдэх болно.
Хөрөнгийн зах зээлээс урт хугацаанд барьцаагүй, хүүгүй хөрөнгө
оруулалт татан төвлөрүүлэх боломжтой учир зээлдэгчдэд ихээхэн
давуу тал үүсдэг. Энэ бол алтан боломж юм.

49
ХОЁРДУГААР БҮЛЭГ БОДОМЖ-1


Бизнес эрхлэгчдэд дээрх үр ашигтай нөхцөл үүсдэг бол
арилжаанд оролцогч хувь хүний хувьд бодит мэдээллийг түргэн
шуурхай цуглуулж, үнэн зөв боловсруулалт хийх, сэтгэл хөдлөлөө
барих, логикоор сэтгэх, цаг хугацаа эрсдлээ үнэлэх, мөнгөний
нөөцөө оновчтой хуваарилж арилжаалах, зохист хэмжээг тогтоох
замаар санхүүгийн хэрэгцээгээ хангах чадварыг эзэмшдэг. Ийнхүү
бизнес эрхлэгчид болоод хувь хүнд ихээхэн ашиг авчирдаг учир
хөрөнгийн зах зээл нь өндөр хөгжилтэй орнуудад өдгөөг хүртэл
ач холбогдолтой хэвээр төдийгүй улам бүр хөгжсөөр байна.
Эрүүл, зөв хөгжсөн зах зээл эх орны хөгжлийн нэгэн гарц болох
нь гарцаагүй.

50
ТОВЧ ДҮГНЭЛТ

1. Эдийн засгийг тогтворжуулан, төлөвшүүлэх бодлогыг


хөрөнгийн зах зээлээр дамжуулан хэрэгжүүлэх боломжтой.

2. Хөрөнгийн зах зээл нь эдийн засгийн төдийгүй хувь хүний


хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулдаг.

51
Дорно, Өрнө хоёр бие биендээ харш. Гэвч нэг нь нөгөөгүйгээр оршин
тогтнож чадахгүй.
Жуанз

2.4 Хөрөнгийн зах зээл, түүний эрэлт нийлүүлэлт,
тэнцвэр, оролцогч талууд

Бид энэ сэдвээр:

Зах зээлийн ойлголтууд болох:

1. Анхдагч зах зээл


2. Хоёрдогч зах зээл
3. Ханшийн зөрүүний ашиг
4. Ногдол ашиг
5. Хувьцаа
6. Бонд
7. Брокер
8. Дилер
9. Андеррайтер зэрэг ойлголтуудтай танилцаж

Зах зээлд оролцогч мэргэжлийн байгууллагууд болох:

10. Үнэт цаас төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв


(ҮЦТТТХТ)
11. Монголын хөрөнгийн бирж (МХБ)
12. Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ)-ны үйл ажиллагнааны
талаар зохих мэдээлэлтэй болно.

52
ХОЁРДУГААР БҮЛЭГ Г.Мөнх-Эрдэнэ

1. “Үнэт цаасны анхдагч зах зээл гэж үнэт цаас гаргагч


үнэт цаасаа өөрөө буюу андеррайтерийн үйл ажиллагаа эрхлэх
компаниар дамжуулан худалдах, арилжихтай холбогдсон
харилцааг хэлнэ” гэж Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн
3.1.8-д заасан байна. Үүнийг дэлгэрүүлбэл, анхдагч зах зээл гэдэг
нь тухайн компаний олон нийтэд зарласан бүх хувьцааг хөрөнгө
оруулагчид худалдан авч дуусах хүртэлх хугацаанд үргэлжлэх зах
зээлийг хэлдэг. Ийм учраас энэ хугацаанд бүх хувьцааг “нэрлэсэн
үнэ” хэмээх тогтмол үнээр хөрөнгө оруулагчид худалдаж авах
ба зөвхөн хувьцаат компани хөрөнгө оруулагч хоёрын хооронд
арилжаа явагдана. Жишээ нь, “А” ХК олон нийтэд нийт 1.000.000
ширхэг хувьцааг нэгж бүрийг нь 100 төгрөгөөр арилжаалсан
гэвэл 1.000.000 ширхэг хувьцаа 100 төгрөгөөр зарагдаж
дуустал анхдагч зах зээл үргэлжилнэ. Энэ нь анхдагч зах зээл
хэдий хугацаанд ч үргэлжлэх боломжтойг харуулдаг. Гагцхүү
хувьцааг хөрөнгө оруулагчид худалдан авах сонирхол, эрэлт
хэдий хэмжээнд буйгаас анхдагч зах зээлийн үргэлжлэх хугацаа
хамаарна. Хөрөнгө оруулагчид хэдий чинээ их сонирхож, авах
хүсэл эрмэлзэлтэй, эрэлттэй байна төдий чинээ богино хугацаанд
анхдагч зах зээл үргэлжилнэ. Жишээ нь, “Hermes” ХК анхдагч
зах зээлд 23 сая ширхэг хувьцаа арилжаалахад 4 хоногт зарагдаж
дуусчээ. “Hermes” ХК хувьцаа гаргасны дараа “Remicon” ХК 98
сая ширхэг хувьцааг олон нийтэд нээлттэй зарласан. 2008 оны
зун эхлүүлсэн анхдагч зах зээл 2009 оны 9 сар хүртэл дуусаагүй
үргэлжилсээр байна.

Анхдагч зах зээлд зөвхөн хувьцаат компани хөрөнгө


оруулагчдын хооронд арилжаа явагддаг тухай дээр дурьдсан. Энэ
нь та анхдагч зах зээлээс хувьцаа худалдан авбал анхдагч зах зээл
үргэлжлэх хугацаа дуустал мөнгөө эргүүлэн татах боломжгүй
болно гэсэн үг. Өөрөөр хэлбэл, мөнгө түгжигдмэл байдалд орно гэж
ойлгох хэрэгтэй. 2008 оны зун “Remicon”-ний хувьцаа худалдан
авсан хөрөнгө оруулагчид нэг жилийн хугацаанд мөнгөө түгжиж
эргэлтэнд оруулж чадахгүй байгаа гэсэн үг. Тиймээс анхдагч зах
зээлээс хувьцаа худалдан авахдаа тухайн компаний зах зээл дээрх
нэр хүнд, зарлаж буй хувьцааны нийт тоо, нэгжийн нэрлэсэн

53
ХОЁРДУГААР БҮЛЭГ БОДОМЖ-1


үнэ, үр өгөөж төдийгүй, зуучлагч андеррайтерийн компаний үйл
ажиллагаа, арилжааны зар сурталчилгаа зэрэг хүчин зүйлсийг
тооцсоны үндсэн дээр авах эсэхээ шийдэх хэрэгтэй.

2. “Үнэт цаасны хоёрдогч зах зээл гэж анхдагч зах


зээлд гаргасан үнэт цаасыг дахин худалдах, худалдан авах,
арилжихтай холбогдсон харилцааг хэлнэ” гэж Үнэт цаасны зах
зээлийн тухай хуулийн 3.1.19-д заасан байна.
Үүнийг дэлгэрүүлбэл, хөрөнгө оруулагчид хувьцаагаа өөр
хоорондоо арилжина гэсэн үг. Ингэснээр нэрлэсэн үнэ зах
зээлийн үнэ рүү шилжиж ханш хэлбэлзэж эхэлнэ. Зах зээлийн
ханшны хэлбэлзэл нь хувьцаат компаний талаарх мэдээлэл, үйл
ажиллагааны өргөжилт, нийт эдийн засгийн өсөлт, бууралт гэх
мэт олон хүчин зүйлээс хамаарна.

3. Ханшийн зөрүүний ашиг: Энэ нь таны худалдан авсан


хувьцааны тань үнэ өссөнөөс орж ирэх ашиг юм. Жишээ нь, “Хөх
ган” ХК-ний хувьцааг нэгж бүрийг 90 төгрөгөөр худалдан авч
100 төгрөгөөр эргүүлэн зарсан гэвэл нэгжээс 10 төгрөгийн ашиг
хүртэх юм. Үүнийг ханшийн зөрүүнээс олох ашиг гэнэ.

4. Ногдол ашиг: Таныг “B” ХК компаний 10000 ширхэг


хувьцаа эзэмшдэг гэж бодъё. “B” ХК 2009 онд нэгж хувьцаанд 100
төгрөгийн ногдол ашиг өгсөн гэвэл та 1,000,000 төгрөгийн ногдол
ашиг авна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, та тухайн компанид хөрөнгө
оруулалт хийсний төлөө зохих шан харамж хүртэж байгаа хэрэг
юм.

5. “Хувьцаа гэж компанид хөрөнгө оруулж, түүнийг үндэслэн


хувь нийлүүлэгчдийн хуралд оролцон санал өгөх, ногдол ашиг
авах, компанийг татан буугдсаны дараа үлдсэн эд хөрөнгийн
борлуулснаас олсон орлогоос хувь хүртэх болон хуулиар
тогтоосон бусад эрхийг гэрчилсэн үнэт цаасыг хэлнэ” хэмээн
Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 3.1.5-д тодорхойлжээ.
Үүнийг энгийн үгээр тайлбарлавал ямар нэг компаний хувьцааг
эзэмшинэ гэдэг нь тухайн компаний хөрөнгийн тодорхой хэсгийг

54
ХОЁРДУГААР БҮЛЭГ Г.Мөнх-Эрдэнэ

өөрийн эзэмшилдээ авсан гэсэн үг юм. Харин өмчөө эзэмших


эрхээ хувь нийлүүлэгчдийн хурал (ХНХ)-аар дамжуулан
эдлэх бөгөөд хэдий чинээ их хувьцаа эзэмшинэ компаний үйл
ажиллагаанд төдий чинээ нөлөөлөх чадамжтай болно.
Давуу тал: Хөрвөх чадвар хамгийн сайн үнэт цаасны нэг
хэлбэр бол хувьцаа юм. Хувьцаа нь бонд шиг хугацаа зааж
өгдөггүй учир хөрөнгө оруулагчдад хүссэн цаг үедээ хувьцааг
худалдан авах, зарж борлуулан бэлэн мөнгө болгох боломжийг
олгодог. Мөн хувьцааны ногдол ашиг авахын зэрэгцээ, ханшийн
зөрүүний ашиг хүртэх боломжтой.
Сул тал: Бондтой харьцуулахад эрсдэл ихтэй үнэт цаас юм.
Учир нь хувьцаат компаний тухайн цаг үеийн үйл ажиллагааны
төлөв байдал, эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийн өөрчлөлт,
олон нийтэд тарсан мэдээлэл гэх зэрэг олон хүчин зүйлээс
хамааран хувьцааны ханш их хэмжээгээр хэлбэлзэх талтай. Үүний
улмаас тоглогчид ихээхэн эрсдэлд орох аюултай.

6. “Өрийн бичиг гэж тодорхой хугацааны дараа үндсэн


төлбөр болон хүүг мөнгөн эсвэл тодорхой эд хөрөнгө, эд
хөрөнгийн эрхийн хэлбэрээр эргүүлэн төлөхийг гэрчилсэн үнэт
цаасыг хэлнэ” гэж Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 3.1.6-
д заасан байна. Үүнийг дэлгэрүүлбэл, бонд худалдан авагч буюу
хөрөнгө оруулагч нь зээлдүүлэгч, бонд худалдаж буй компани нь
зээлдэгч юм. Энэ үйл ажиллагаа нь банкны зээлтэй төстэй. Гол
ялгаа нь урт хугацаанд, бага хүүтэй хөрөнгө татан төвлөрүүлж
буйд оршино. Үүнээс гадна бонд гаргаж буй компаний хувьд
хөрөнгө оруулагчдад эргэн төлөх хүү нь банкнаас зээл авахад
төлөх хүүнээс бага, харин мөнгөө зээлүүлж буй хөрөнгө
оруулагчдын хувьд банкинд хадгалуулснаас их хүүг авч байдаг.
Жишээ нь, банкны зээлийн хүү сарын 2%, хадгаламжийн хүү 1.2%
гэж бодъё. Энэ тохиолдолд бонд гаргаж буй компани бондийн
сарын хүүг 1.6%-иар тогтоосон гэвэл хүмүүс мөнгөө банкинд
хадгалахын оронд бонд худалдан авбал хүүний ашиг илүү олох
ба компани банкнаас зээл авахын оронд бонд гаргавал хүүний
төлбөр бага төлж байна. Ингэж харилцан бие биендээ ашигтай
байдлаар бондыг гаргадаг.

55
ХОЁРДУГААР БҮЛЭГ БОДОМЖ-1


7. “Брокерийн үйл ажиллагаа гэж үнэт цаасны зах зээл дээр
бусдын нэрийн өмнөөс үнэт цаасыг зуучлан худалдах, худалдан
авах ажиллагааг хэлнэ” гэж Үнэт цаасны зах зээлийн тухай
хуулийн 3.1.10-д заасан байна.

8. “Дилерийн үйл ажиллагаа гэж үнэт цаасны зах зээл дээр


ашиг олох зорилгоор үнэт цаасыг өөрийн хөрөнгөөр худалдан
авах, худалдах, арилжих ажиллагааг хэлнэ” гэж Үнэт цаасны
зах зээлийн тухай хуулийн 3.1.11-д заасан байна.

9. “Андеррайтерийн үйл ажиллагаа гэж үнэт цаас


гаргагчтай байгуулсан гэрээний дагуу гаргаж буй үнэ цаасны
тухай танилцуулга бэлтгэх, шинээр болон нэмж гаргаж буй
үнэт цаасыг бүгдийг буюу түүний тодорхой хэсгийг худалдан
авах, худалдах эсхүл үнэт цаас гаргагчийн нэрийн өмнөөс үнэт
цаасыг нь олон нийтэд санал болгон арилжих ажиллагааг
хэлнэ” гэж Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 3.1.12-т
заасан байна. Андеррайтерийн тухай дэлгэрэнгүй ойлголтыг
“Андеррайтер үнэлэх асуудал” хэмээх сэдвээс уншаарай.

56
ХОЁРДУГААР БҮЛЭГ Г.Мөнх-Эрдэнэ

Зах зээлд оролцогч мэргэжлийн байгууллагууд:

10. Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн


төв (ҮЦТТТХТ)

Арилжаанд оролцогч бүх компаниудын хувьцааны болоод


арилжааны данс тооцоо, мэдээ, мэдээлэл энд хадгалагддаг. МХБ-
ийн 1 давхарт байрлах энэ албанаас өөрийн хийсэн гүйлгээ буюу
үнэт цаас худалдсан, худалдан авсан дэлгэрэнгүй хуулгыг авч
болно. Мөн 1990-1995 оны үед “Хөрөнгө оруулалтын эрхийн
бичиг”-ээр худалдан авсан компанийхаа хувьцааг шүүлгэх
боломжтой.

11. Монголын хөрөнгийн бирж (МХБ)

МХБ-ийн үйл ажиллагааны гол чиглэл нь үнэт цаасны


арилжааг тогтвортой, түргэн шуурхай, найдвартай, шударга
явуулахад оршино. Монголын үнэт цаасны арилжаа ажлын таван
өдөр 11-ээс 12 цагийн хооронд МХБ дээр явагддаг. Үнэт цаастай
холбоотой мэдээ, мэдээллийг МХБ-ийн 2 давхарт байрлах
“Мэдээллийн Төв”-өөс авч болно.

12. Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ)

СЗХ-ны Үнэт цаасны зах зээл (ҮЦЗЗ)-ийн хэлтсийн үйл


ажиллагааны үндсэн чиг үүрэг нь үнэт цаастай холбоотой
дүрэм, журам, тогтоол, шийдвэр гаргах, хувьцаат компаниудад
хувьцаагаа худалдах эрх олгох, хувьцааны арилжааг зогсоох,
хувьцаат компаний тайлан баланс, үйл ажиллагаанд хяналт
тавихад оршдог. Хэрэв танд үнэт цаастай холбоотой гомдол,
өргөдөл, хүсэлт байвал асуудлаа СЗХ хороонд хандсанаар
шийдвэрлүүлж болно.

57
ХОЁРДУГААР БҮЛЭГ БОДОМЖ-1


2.5 Хөрөнгийн зах зээлийн үйл ажиллагаа
(Хувьцааны арилжаагаар)

Хөрөнгийн зах зээлийн үйл ажиллагааг Бүдүүвч 2-оор тоймлов.

Бүдүүвч – 2. Хөрөнгийн зах зээлийн үйл ажиллагаа

Бүдүүвч – 2. Хөрөнгийн зах зээлийн үйл ажиллагаа


Дээрх бүдүүвчид дараах тайлбарыг хийе.

Жич:

1. Зуучлагч гэдэг утгаар нь Монголын хөрөнгийн биржийг


гүүрээр төлөөлүүлэн авсан.

2. Зах зээлд оролцогч субьектүүдийн үйл хөдлөл сумны заасан


чиглэлийн дагуу явагдана.

3. Сумны хажууд бичсэн үгнүүд нь субьектуудын хооронд


ямар үйл явц явагддагийг илтгэнэ.

58
ХОЁРДУГААР БҮЛЭГ Г.Мөнх-Эрдэнэ

Арилжаа явагдах ерөнхий зарчим:

1. Анхдагч зах зээлд тухайн компаний хувьцааг арилжаалах


бэлтгэл ажлыг андеррайтерийн компани гүйцэтгэнэ.

2. Бэлтгэл ажлын дараа хөрөнгө оруулагчид худалдан авах


захиалгаа брокерт өгнө.

3. Брокер ажлын таван өдөр 11 цагаас 12 цагийн хооронд


арилжаанд оролцож таны захиалгыг биелүүлнэ.

4.1. Арилжаа үнэн шударга явж буй эсэхийг хянах зорилгоор


МХБ хяналт тавина.

4.2. Шаардлагатай гэж үзвэл хувьцааны арилжааг зогсоох,


дүрэм, журам, тогтоол, шийдвэрийн хэрэгжилт болон, санхүүгийн
тайланг хянах зорилгоор СЗХ ажиллана.

5. Өдөр бүрийн арилжааны дүн, данс, тооцоог ҮЦТТТХТ-д


архивлан хадгална.

Хоёрдогч зах зээлд хөрөнгө оруулагчид өөр хоорондоо


хувьцаагаа арилжаалах учир гүүрний хоёр талд хоёуланд нь
хөрөнгө оруулагчид байрлана. Арилжааны үйл явц өмнөхтэй
ижил зарчмаар явагдана.

59
Урьдаар мэд, дараа нь хий
Жу Си

2.6 Суралцах жишээ – Хөөс

Энэ дэлхий дээр аж төрөхийн учир бид нэгэн хуулийн үйлчлэл


дор амьдрах болно. Энэ бол байгалийн хууль. Аливаа зүйл шинээр
үүсэн, өсч хөгжиж уруудан доройтож эцэстээ үгүйрэн алга болно.
Мөнхийн нэг хэвээр орших зүйл ертөнцөд үгүй бөгөөд байнгын
хувьсал, хөдөлгөөн, өөрчлөлтөд байдаг. Төрсөн бол үхнэ, эхэлсэн
бол дуусна. Байгалийн энэхүү бодит хуулийг дагаж хэрэгжүүлсэн
нь амжилтанд хүрнэ.

Энэхүү хуулийг хүн бүхэн мэддэг атлаа үйл хэрэг болгох нь


тун ховор ажээ. Магадгүй маш энгийн зүйл болохоор хүмүүс
тоодоггүй юм болов уу? Гэхдээ энгийн гэдэг үг ач холбогдолгүй
гэсэн агуулгыг багтаахгүй шүү дээ. Харин ч энгийн зүйлээс агуу
зүйл төрсөн нь олонтаа. Жишээ нь Ньютон. Хүн болгон модноос
алим газарт унадагийг мэднэ. Гэхдээ яагаад заавал газарт унадаг
юм бэ? хэмээх асуултыг гагцхүү Ньютон өөртөө тавьж, түүний
учир шалтгааныг олсон. Архимедийг аваад үзье. Хааны титмийг
хийхэд уран дархан өгсөн алтыг нь бүгдийг нь ашиглаж хийсэн
эсэхийг мэдэх хүндхэн даалгавар авсан эрдэмтэн маань усанд
орж байхдаа алдарт “Архимедийн хууль”-иа нээж баярласандаа
гудамжаар чармай нүцгэн “Эврика” хэмээн орилж гүйж байсан
гэлцдэг.

Байгалийн бодит хуулийн дагуу зохистой үйл ажиллагаа


явуулбал бидэнд амжилт ирэх нь гарцаагүй. Одоо байгалийн
хуулийн үйлчлэлийг бирж дээр хөрвүүлцгээе. Ханшийн өсөлт,
уналт. Энэ бол байгалийн хуулийн нэгэн жишээ. Ханш өсч эхэлсэн
бол ямар нэгэн цэгт хүрч, буцаад буурна. Хэрэв буурч эхэлсэн бол
буцаад өснө. Байгалийн хуулийг хэрэгжүүлэхгүйгээр та амжилтанд
хүрэхгүй. Маш энгийн энэ зүйлийг хэрэгжүүлээгүйгээсээ болоод
хүмүүс алддаг. Ийнхүү алдаж байсан нэгэн тод жишээ бол
Монголын хөрөнгийн биржид 2007 оны 10-р сараас 2008 оны 6-р
сар хүртэл үргэлжилсэн үйл явдал билээ.

60
ХОЁРДУГААР БҮЛЭГ Г.Мөнх-Эрдэнэ

2007 оны 10-р сарын 22-ны өдөр анхдагч зах зээлийн арилжаагаа
эхэлсэн Olloo ХК олон нийтэд 5,820,299 ширхэг хувьцааг нэгж
бүрийг нь 100 төгрөгөөр арилжаалсан нь тэр өдөртөө дууссан.

Хоёрдогч зах зээл эхэлснээс хойшхи хувьцааны ханшийн


өсөлтийг доорх графикаар харууллаа.

Эх үүсвэр: www.bdsec.mn
График - 1. Olloo ХК-ний хувьцааны ханш

100 төгрөгийн нэрлэсэн үнэтэй гаргасан хувьцаа 3 хоногийн


хугацаанд зах зээлийн үнэ нь 400 төгрөг хүрч өсөхийг харсан
хэн боловч түүнийг худалдан авч ашиг олохыг хүсэх нь мэдээж.
Тоглогчдын хувьд яагаад ийнхүү ихээр өсч байсныг мэдэх нь чухал
бус, харин өсөлтөөс аль болох их хэмжээний ашиг олох нь чухал
байв. Ингэж бодсон нь логик алдаанд хүргэсэн хэрэг байв. Ямар
учраас өсч буйг нь мэдэхгүйгээр, ханшийн өсөлт хэд хүрэхийг
мэдэх боломжгүй бөгөөд ийм нөхцөлд их хэмжээний ашиг олно
гэдэг мөсөн дээр гал асаахтай адил хэцүү. Алив зүйлийн учир
шалтгаан, уг үндсийг мэдэхгүйгээр үйл явцын өрнөл болоод
төгсгөлийг мэдэж үл чадна. Ийм тодорхой бус байдалд тоглогчид
манан будан дунд төөрч байсан нь эргэлзээгүй.

Асуулт:
Ханш ихээр өсөх учир шалтгаан юунд оршиж байсан бэ?
Үүнийг урьдчилан мэдэх боломж байсан уу?

61
ХОЁРДУГААР БҮЛЭГ БОДОМЖ-1


Хариулт:
Ханшийн өсөлтийг урьдчилан мэдэх боломжийг дараах бичил
судалгаагаар тодорхойлъё.

Хувьцааны ханшийн өсөлтийг дараах хүчин зүйлүүдээр


тооцох оролдлогыг хийлээ.

1. Компаний үнэлгээ
2. Хувьцааны үнэлгээ
3. Маркетинг

“Компаний үнэлгээ” хэмээх хэсэгт нийгмийн хөгжилд


нөлөөлөхүйц ямар чиглэлээр, зах зээлд хэр тогтвортой үйл
ажиллагаа явуулж буйг тодорхойлох;

“Хувьцааны үнэлгээ” хэсэгт хувьцааны олон нийтэд зарласан


тоо ширхэг, нэрлэсэн үнэ болон хувьцааны баталгаа нь төсөл,
эсвэл бодит капитал мөн эсэхийг тодорхойлох;

“Маркетинг”-ийн хэсэгт зар сурталчилгаа болон олон нийтэд


мэдээлэл хүргэсэн байдал гэх мэтийг үнэлсэн болно.

Дээрх дүгнэлтийн зорилго нь хувьцааны эрэлтийн хэмжээг


тодорхойлж ханшийн өсөлтийг урьдчилан тодорхойлох явдал юм.

1. Компаний үнэлгээ

Үйл ажиллагааны чиглэл: Мэдээллийн технологи-website

Өнөө үед үнэн бодит мэдээллийг түргэн шуурхай олж авах


явдал нэн чухал ач холбогдолтой болоод байна. Учир нь мэдээлэл
өөрөө бусдад дамжуулагдахын тулд бичиг, ярианы эсвэл дохио
зангааны хэлбэрт хувирсан, одоо болж буй эсвэл ирээдүйд болох
бодит үйл явдал юм. Чухамхүү мэдээлэл нь бодит үйл явдал учир
асар хүчтэй. Жишээ нь олон улсын валютын арилжаанд аль нэг
улсын төв банк эсвэл хөдөлмөрийн бирж, эдийн засгийн зөвлөл

62
ХОЁРДУГААР БҮЛЭГ Г.Мөнх-Эрдэнэ

гэх мэт агентуудаас валютын ханшинд нөлөөлөгч эдийн засгийн


үзүүлэлтүүдийн өөрчлөлтийг мэдээллэхэд ханш шууд хэлбэлзэж
өөрчлөгддөг байна. Үнэн бодит мэдээллийг түргэн шуурхай олж
авч дүн шинжилгээ хийсний эцэст арилжаандаа ашигладаг учраас
мэдээлэл нь асар их ач холбогдолтой юм. Эндээс мэдээллийг
дамжуулах үйл явц нь өөрөө өндөр ач холбогдолтой болох нь
харагдаж байна. Асар хурдацтай даяаршиж буй нйигэм эдийн
засгийн орчинд мэдээлэлээс тасарна гэдэг усгүй атлаа ургамал
тарихтай адил зүйл болно. Тус компани нь интернетийн орон
зайд www.olloo.mn хэмээх цахим хуудсаар дамжуулан цаг агаар,
зурхай, хэлэлцүүлэг, өдөр тутмын мэдээ, мэдээллээс эхлээд эдийн
засаг, эрүүл мэнд, улс төр гэх мэт нийгэм, эдийн засгийн чиглэлээр
мэдээлэл хүргэдэг. Энэ утгаар нь авч үзвэл ханшийн өсөлтөнд
эерэг нөлөө үзүүлэх магадлалтай.

2. Хувьцааны үнэлгээ

• Хувьцааны нэрлэсэн үнэ:100 төгрөг


• Нээлттэй хэлбэрийн хувьцааны тоо: 5820299
• Хаалттай хэлбэрийн хувьцааны тоо: 5820299
• Төсөл эсвэл бодит капитал: Бодит капитал

Дээрх тоо, баримтаас харахад, хувьцааны нэгжийн үнэ 100


төгрөг байсан нь бага мөнгөтэй тоглогчдод илүү таатай нөхцлийг
бүрдүүлж худалдан авах боломжийг өсгөсөн. Энэ нь ханш өсөхөд
хүчтэй нөлөөлөгч хүчин зүйл болох магадлал өндөр.

Нийлүүлэлт харьцангуй бага байгаа явдал нь, эрэлт


нийлүүлэлтийн хуулийн дагуу эрэлт нийлүүлэлтээсээ давахад үнэ
өсөх нөхцлийг бүрдүүлдэг. Энэ бол ханш өсөх хамгийн томоохон
хүчин зүйлийн нэг.

“Оlloo” ХК-ны үйл ажиллагаа нь жигдэрсэн, зах зээлд


танигдсан, бодит капиталтай байсан учир хувьцааны ханшид
эерэгээр нөлөөлсөн байж болох юм.

63
ХОЁРДУГААР БҮЛЭГ БОДОМЖ-1


3. Маркетинг

Зар сурталчилгааны хувьд тус компани нь интернет ашигладаг


хэн бүхний мэддэг хайлтын хуудас болох “Google”-ийг
сурталчилгаандаа ашиглаж байсан. Тухайн үед “Google” хувьцаат
компани болсон байсан бөгөөд хувьцааны ханш нь хэд дахин
өссөн байжээ. Ийнхүү “Google”-ийг ашиглах болсон нь “Google”-
ийн хувьцаа шиг манай хувьцааны ханш өсөх болно гэсэн санааг
агуулж байлаа. Энэ нь хөрөнгийн зах зээлийг төдийлөн сайн
судалж амжаагүй, эхлэн тоглогчдын оюун санаанд “ашигтай юм
байна” хэмээх ойлголтыг төрүүлж байсан нь ойлгомжтой. Дээрх
үнэлгээнээс харахад хувьцааны ханш өсөх магадлалтай.

Асуулт:
Хувьцааны ханш яагаад 4 дахин өссөн бэ?

Хариулт:
Хувьцааны ханшийн өндөр өсөлтийг хоёрдогч зах зээлийн үйл
явцын өрнөлөөр тайлбарлах нь илүү оновчтой болно.

Одоо танд өгөх тайлбар итгэмээргүй ч юм шиг, инээдэмтэй


ч юм шиг байж магадгүй.

Хоёрдогч зах зээлийн үйл ажиллагааны эхний 2 өдөр тус


компаний хувьцаа огт зарагдаагүй. Гэтэл 3-дахь өдөр нь гэнэт
100 төгрөгийн ханштай байсан хувьцаа 400 төгрөг болсон нь
нэн хачирхалтай байв. Өсөлт нь 300%. Их хэмжээний өсөлтийг
харсан хүмүүс шокд орсон нь гарцаагүй. Энэ үед зах зээл даяар
“ашигтай, ав” гэх үгс шуугиж эхэлжээ. Зах зээл даяар өснө гэж
ярьж байгаа учир ханш өсөх нь мэдээж хэрэг. Гэвч тэрхүү өсөлт түр
зуурынх гэдэг нь ойлгомжтой. Ханшийн их хэмжээний өсөлтийг
харсан хүмүүс ханш цааш өсөөд л байхаар сэтгэн, байгалийн
хуулийг умартаж эхлэх бөгөөд сэтгэл хөдлөл, шуналдаа автан
бодит байдлыг мэдрэх чадваргүй болсон.

64
ХОЁРДУГААР БҮЛЭГ Г.Мөнх-Эрдэнэ

Асуулт:
Ханш дахин өсөх үү?

Хариулт:
Сэтгэлийн хөдлөлдөө автаж, байгалийн хуулийг мартсан
хүмүүсийн хувьд ханш цааш өснө хэмээн сэтгэнэ. Гэвч бодит
байдал тийм биш. Харин ханш унаж эхэлнэ.

Асуулт:
Яагаад?

Хариулт:
Тэрхүү өсөлт нь тус компаний үйл ажиллагааны өргөжилт,
технологийн шинэчлэлт, ашгийн өсөлт гэх мэт бодит хүчин
зүйлсэд тулгуурлаагүй. Харин хүмүүс “ашигтай, одоо л авахгүй
бол олдохгүй шүү” гэсэн үгийг дагасны үр дүн юм. Өөрөөр хэлбэл,
хүмүүсийн сэтгэлийн хөдлөлийн үр дүнд бий болсон өсөлт. Зах
зээл даяар ашигтай гэж шуугиж эхлэхээр ханш өсч, хүмүүсийн
бодол, санаанд 4 нэгжээр томорсон атлаа бодит амьдралд нэг
нэгж хэвээр орших хөөсөрсөн “хөөс”-тэй зах зээл болж хувирсан
хэрэг юм. Салхи нэг үлээхэд бүх хөөс хагаран агаарт замхарна.

Асуулт:
Ханш яагаад ахиж өсөлгүй унасан вэ?

Хариулт:
Ханш унаж эхлэхэд тодорхой судалгаа, шинжилгээнд
тулгуурлан шийдвэр гаргаагүй, бусдын үгэнд итгэж хувьцаа
худалдан авсан хөрөнгө оруулагчид зах зээлийн үнэлгээ, баримжаа
байхгүй учир барьц алдана. Эрсдлээс зайлсхийх зорилгоор шууд
зарж эхэлнэ. Ингэж нийлүүлэлт ихэсмэгц ханш унана. Үүнийг
харсан тоглогчид бие биенээсээ өрсөлдөн зарж эхлэх бөгөөд
үүний үр дүнд ханш улам ихээр унана. Нэгэнт унаж эхэлсэн
ханшийг тогтоон барих боломжгүй. Ингэж хүмүүс бие биенээсээ
өрсөн зарж ханш унагаж эхлэхийг сүргийн хүч гэдэг. Сүргийн
хүчийг хэн ч тогтоож чадахгүй. Зах зээлд оролцогчдын дийлэнхи

65
ХОЁРДУГААР БҮЛЭГ БОДОМЖ-1


нь хувьцаагаа бие биенээсээ өрсөн зарж шуурч эхлэхээр ханш
нэг хэсэгтээ унана. “Olloo” ХК-ний хувьд ханшийн уналт удаан
хугацаагаар үргэлжилж дахин өсөх горьдлого, найдвар тасарч
2008 оны эхнээс эдийн засгийн хямралтай золгосон билээ.

Дүгнэлт:
1. Манай хөрөнгө оруулагчид хөрөнгийн зах зээлээс
хувьцаа худалдан авахдаа хувьцаат компаний санхүүгийн
шинжилгээ, ашгийн прогноз, компаний үнэлгээ болон зах
зээлийн судалгааг төдийлөн анхаарч үзэхгүй байна.
2. Зах зээлд зах зээлийн ямарч баримжаагүй тоглогч анхны
алхмаа хийсний дараа хоёр дахь алхмаа хийхэд тун хэцүү.
3. Ханшинд нөлөөлөгч дээр дурьдсан бодит хүчин зүйлсийг
тооцохгүйгээр “ашигтай, ав” гэсэн бусдын үгэнд итгэх нь
өөрөө өөрийгөө эрсдэлд оруулж байна.
4. Ийм байдлаар шийдвэр гаргах нь өөрийгөө эрсдэлд
оруулах, улмаар зах зээлийг улам тогтворгүй, тодорхой бус
болгодог.
5. Олон улсын зах зээлд хөрөнгө оруулагчид
техник шинжилгээ18, суурь шинжилгээ19
-ний үр дүнд тулгуурлан тоглодог бол манай хөрөнгийн
зах зээлд тийм арга техникүүд ажиллахгүй байна. Түүнд
нөлөөлөгч маш олон хүчин зүйлсээс хамгийн хүчтэй
нөлөөлөл нь хөрөнгийн зах зээлд тоглож буй хүмүүсийн
мэргэжлийн ур чадвар юм. Хөрөнгийн зах зээлд
тоглогчдын мэргэжлийн ур чадварын талаар гуравдугаар
бүлгийн “Хөрөнгийн зах зээлд тоглогчдын ур чадвар”
хэмээх сэдвээс уншаарай.
Olloo-гийн дараа Туул Сонгино Усны Нөөц, Гермес, Хөх Ган,

18
Тухайн хувьцааны өнгөрсөн үеийн түүхэн мэдээлэл дээр тулгуурлан
дүн шинжилгээ хийж ирээдүйн ханшийг таамаглах процессыг техник
шинжилгээ гэнэ.
19
Эдийн засгийн микро, макро үзүүлэлтүүд, мөн улс төрийн
мэдэгдлүүд хувьцааны ханш болон зах зээлд хэрхэн нөлөөлөхийг судалж
шинжлэхийг суурь шинжилгээ гэнэ.

66
ХОЁРДУГААР БҮЛЭГ Г.Мөнх-Эрдэнэ

гэх мэт компаниуд хувьчлагдсан. Эдгээр компаниудын хувьцааны


ханшийн өөрчлөлтийг доорх графикуудад харуулав.

Эх үүсвэр: www.bdsec.mn
График - 2. Гермес ХК-ний хувьцааны ханш

Эх үүсвэр: www.bdsec.mn
График - 3. Хөх Ган ХК-ний ханш

67
ХОЁРДУГААР БҮЛЭГ БОДОМЖ-1

Эх үүсвэр: www.bdsec.mn
График - 4. Туул Сонгино Усны Нөөц ХК-ний хувьцааны ханш

Асуулт:
Хувьцааны ханш яагаад ийнхүү тогтмол өсөх болов?

Хариулт:
Өсөлтөнд хүчтэй нөлөөлсөн ганц л учир шалтгаан байсан.
Энэ бол “өснө, ав, ашигтай” гэсэн үг хөрөнгийн зах зээл даяар
тархаж, хөрөнгө оруулагчид түүнийг дагасных юм.

Тухайн үед зах зээлд чухам ямар үйл явц өрнөж байсныг танд
толилуулъя.

1. Ямар нэг компани хувьцаа гаргана.


2. Шинээр гаргасан хувьцаа болгоныг хүмүүс худалдан авах
хүсэлтэй.
3. Энэ хүслийг нь брокерийн компаниуд улам бүр дэвэргэнэ.
4. Хүмүүс өөр хоорондоо “өснө” гэж ярилцана.
5. Тэгэхээр хүмүүс эрэлтийг маш ихээр үүсгэнэ.
6. Ингээд ханш өснө.

Итгэхэд бэрх ийм үйл явц явагдаж байсны үр дүнд хувьцааны


ханш өссөн. Энэ бол хөдлөшгүй үнэн. Мөн үүний зэрэгцээ
хөрөнгө оруулагчдын тархинд “хэрэв шинэ хувьцаа гарах л юм
бол ханш нь өснө” гэсэн бодол суусан байв. 2007 оны 9-р сараас

68
ХОЁРДУГААР БҮЛЭГ Г.Мөнх-Эрдэнэ

2008 оны 8-р сарыг дуустал хугацаанд хувьчлагдсан Olloo, Туул


Сонгино Усны Нөөц, ЖТБ, Гермес, Анод, Хөх Ган, Нако зэрэг
компаниудын ханш хоёрдогч зах зээл эхлэхэд өсөлттэй гарч
ирсэн. Үүнийг эдийн засгийн онолын талаас нь “хүлээлтийн
онол20”-оор тайлбарлаж болох боловч хүлээлт гэхээс илүүтэйгээр
хөрөнгө оруулагчдын дунд тогтсон гажуудал гэж ойлговол илүү
үнэнд нийцнэ. Маш богино хугацаанд ханш ихээр өсөх нь эргээд
түүнээс ч богино хугацаанд ханш унахад хүргэдэг учир ийм
арилжаа нь эрсдэл ихтэй.

20
Эдийн засагт олон хэлбэрийн хүлээлт байдаг. Статик, Адаптив,
Экстраполитив, Рациональ, Регресссив гэх мэт. Дээрх жишээнд хамгийн
ойрхон хүлээлтийн хэлбэрийг “bandwagon” загвар илэрхийлдэг ажээ.
Энэ нь эдийн засгийн агентууд хүлээлтийг цуурхал, шуугиан, дээр
үндэслэх, бусдын хийсэн үйлдлийг даган дуурайх байдлаар хийдэг.
Мөн Адаптив хүлээлт байж болох юм. Энэ нь эдийн засгийн агентууд
өнгөрсөн үеийн болон одоо үеийн мэдээлэлд үндэслэж ирээдүйг
тамааглаж буй хүлээлт юм.

69
ХОЁРДУГААР БҮЛЭГ БОДОМЖ-1


Асуулт:
Энэ бүхнээс бид юуг суралцах ёстой вэ?

Хариулт:
Зохиогчийн зүгээс боловсруулсан дараах дүрмүүдийг
санал болгож байна.

ДҮРЭМ1.

Сэтгэл хөдлөлөө барьж сур. Эс бөгөөс эрсдэл хүлээнэ.


Сэтгэл хөдлөлдөө хөтлөгдсөн нэгэн юуг ч хийдэг
талтай. Энэ удаад аз дайрчээ гэж бодоход дараагийн удаад
азгүйтэх магадлалтай. Сэтгэлийн хөөрлөөр тоглогчдод
амжилт ирэхгүй.

ДҮРЭМ2.

Хэнд ч бүү итгэ. Өөртөө л итгэ. Бусдын яриаг


анхааралтай сонс. Авах гээхийн ухаанаар ханд.
2008 оны 7-р сард өөрийн үйлчлүүлдэг брокертойгоо
уулзахаар үйлчилгээний танхимд ороход нэг эмэгтэй
“Хай Би Ойл”-ийн хувьцааг худалдаж ав гэсэн зөвлөгөөг
найздаа өгч байхтай таарлаа. Өмнөхөн талд нь Хай
Би Ойлийн тоног төхөөрөмж ирж байгаа удахгүй
ашиглалтанд орно гэсэн яриа гарч байсан юм. Тэр
ярианаас улбаатай ингэж зөвлөж байгаа юм болов уу даа.
Юу л бол доо гэсэн болгоомжлол надад төрж байсан юм.
Учир нь 2008 оны 7-р сард хөрөнгийн зах зээлийн уналт
эхэлчихсэн арилжаа зогсонги байдалд орсон үе байсан
юм. Найзын өгсөн зөвлөгөө таалагдсан бололтой нөгөө
эмэгтэй нилээд хэдэн саяар “Хай Би Ойл”-ийн хувьцаа
авч байна. Брокертойгоо тохирсон ёсоор маргааш нь
намайг очиход танил хоёр маань нилээд баргар царайтай,
басчхүү чухалчлан зөвлөлдөж байгаа бололтой сууж
харагдав. Би сониучирхлаа. Худалдан авсан “Хай Би

70
ХОЁРДУГААР БҮЛЭГ Г.Мөнх-Эрдэнэ

Ойл”-ийн хувьцааны ханш уначихсан байжээ. Хамгийн


хачирхалтай нь нөгөө эмэгтэй буцаад зарах захиалга
өгчихлөө. Буруу шийдвэр гаргаж байна даа гэсэн бодол
зурвасхийн орж ирэв. Нэг өдрийн дотор ашиг олно
гэж бодоогүй л байлтай. Магадгүй зарах өөр шалтгаан
байсан ч байж болох юм. Түүнээс хойш юу болсныг би
мэдэж чадаагүй. Надтай таарсан нь энэ. Харин таараагүй
нь хэд ч байгаа юм билээ. Ямартай ч тэрээр нилээд
хэдэн төгрөгийн алдагдал хүлээсэн нь ойлгомжтой. Ам
дамжсан бусдын ярианд итгэх нь ийм л хор уршигтай. Тэр
ч байтугай мэргэжлийн брокер дилерүүд хүртэл алдаж,
эндэх тохиолдол байдаг шүү дээ. Гэхдээ мэргэжлийн
дилерүүд хэзээ ч “энэ хувьцааг ав гэж зөвлөдөггүй”.
Тэд зөвхөн санал болгож, үндэслэлээ тайлбарладаг.
Мэргэжлийн тэд худалдан авахыг зөвлөхгүй байхад та
бусдын үгэнд итгэж болно гэж үү? Үгүй ээ. Тийм учраас
та өөрөө өөртөө итгэж, өөрөө өөртөө багш болох ёстой.

ДҮРЭМ3.

Байгалийн бодит хуулийг бүү зөрч.


Байгалийн хууль бол мөнхөд давагдашгүй хүчин.
Бид байгалийн бодит хуулийн үйлчлэлд тохирсон үйл
ажиллагаа явуулж амьдрах учиртай. Ихэнхи хүмүүс бирж
дээр тоглож ашиг олоод эхлэхлээр байгалийн хуулийг
мартчихдаг. Ханш өсч тодорхой түвшинд хүрнэ, буцаад
унана, эргээд өснө. Гэтэл тоглогчид олсон ашигтаа
урамшиж, хүсэл шуналдаа хөтлөгдөн ханш үргэлжлэн
өсөх мэтээр сэтгэж арилжааг цаашид үргэлжлүүлдэг.
Энэ нь тэднийг байгалийн хуулиас ангид үйл ажиллагаа
явуулж буйг харуулж байна. Зүйрлэвэл, бид өвөлд дулаан
хувцас өмсөж, зун нь нимгэн хувцас өмсдөг. Бирж дээр
өвөл болчихоод байхад та зуны хувцастай байж яавч
таарахгүй ээ. Тэгвэл байгалийн бодит хуулийн дагуу өвөл
нь зузаан нэхийгээ, зун нь нимгэн хувцасаа өмсдөгийн

71
ХОЁРДУГААР БҮЛЭГ БОДОМЖ-1


нэг адил бирж дээрх ханшийн өөрчлөлтийг соргог мэдэрч
цаг тухай бүрд нь тохирсон тийм л шийдвэрийг гарга.

ДҮРЭМ4.

Алдаан дээрээ суралц.


Хүмүүс нэг удаа алдаа гаргасан мөртлөө дахиад алддаг.
Өмнөх алдаан дээрээ суралцаагүй учраас алдаж буй хэрэг.
Ирээдүйн амьдралдаа та олон удаа алдах болно. Гагцхүү
алдсан алдаагаа хэзээ ч давтаж болохгүй. Чухамхүү
алдаан дээрээ суралцахын учир холбогдлыг “Алдаа бол
хамгийн сайн багш” гэсэн үгээр хэлдэг болов уу.

ДҮРЭМ5.

Мэдээллийг баттай эх сурвалжаас ав. Ам дамжсан


яриа “авах” гэдгийг “зарах” болгох вий.
Монголчууд угийн нүүдэлчин ард түмэн учир эрт дээр
үеэсээ мэдээллийг ам дамжуулан авдаг байжээ. Жишээ нь,
Сүрэн гуайх хаагуур нутаглаж байгаа бол гэж асуухад. Урд
хайрхны баруун бэлээр л байгаа байх даа гэж хариулна.
Нэг зүйлийг та анзаарсан байх аа. “Баруун бэлээр л”,
“байгаа байх даа” гэж хэлжээ. Мэдээлэл дамжуулагч
маань өөртөө итгэлтэй бус байгаа нь ажиглагдаж байна.
Иймээс энэ мэдээлэл андуу ташаа байж болох нь. Хэлсэн
газар нь яваад хүрэхэд аль хэдийнээ нүүгээд явчихсан
байж болох нь ээ. Бодит амьдралд урд уулын баруун
бэлд очих тийм ч хэцүү биш, харин хөрөнгийн зах зээлд
бол эсрэгээр. Буруу мэдээлэл авснаас болж та дампуурч
мэднэ. Ийм учраас мэдээллийг баттай эх сурвалжаас авах
хэрэгтэй. Энэ тухай “Хөрөнгийн зах зээл бол мэдээллийн
зах зээл юм” хэмээх сэдэвт дэлгэрэнгүй өгүүлэх болно.

72
ХОЁРДУГААР БҮЛЭГ Г.Мөнх-Эрдэнэ

2.7 Сул талыг давуу тал болгохуй

Хүмүүс бусдын үгэнд итгэх буюу сэтгэл хөдлөлөөр шийдвэр


гаргаж хувьцааг их хэмжээгээр худалдан авч улмаар эрэлтийг
нэмэгдүүлж ханшийг өсгөдөг тухай авч үзсэн. Тэгвэл энэхүү сул
талыг ашигтайгаар эргүүлэх боломж бий.

Асуулт:
Яаж?

Хариулт:
Ямартай ч сэтгэл хөдлөлийн үрээр ханш өсдөгийг мэдсэн учир
энэ өсөлтийн үед ашиг олох боломжтой. Хамгийн аюултай нь
ийм замаар өссөн ханш унахдаа маш хурдан. Шаарыг хийлэхэд
хэд дахин томорч эцэстээ хагарахад хоромын зуур юу ч үгүй
тасарч унадагтай адил. Тиймээс ийм байдлаар ашиг олох нь
маш эрсдэлтэй алхам. Хүмүүс ашиг олохоор маш их хичээж хэт
их ашгийн хойноос хөөцөлдсөөр эцэстээ бүр юу ч үгүй хоцрох
тохиолдолд ч гардаг. Эхний нэг, хоёр, гурван өдрийн ханшийн
өсөлтийг харна. Толгойд нь үргэлж өсөөд байх мэт төсөөлөл
бууж байгалийн хуулийг зөрчинө. Хангалттай хэмжээний ашиг
олсон мөртлөө улам их ашгийн төлөө галзуу барын аманд гараа
хийхээс ч буцахгүй байдалд орчихдог. Тодорхой түвшинд хүртэл
өссөн ханш жам ёсоороо унана. Тэр үед “ээ, би зарж байхгүй яав
даа” гэж өөртөө хэлээд “за яахав ахиад өсч л таараа, өсөхөөр нь
зарна даа” гэж бодож байтал өөр ямар нэг хувьцааны ханш өсөөд
ирнэ. Бүх мөнгөө ганцхан хувьцаанд хийчихсэн тоглогч маань өөр
хувьцааны ханш өсөөд ирэхээр байж суух газраа олж ядан “зарж
байхгүй яав” хэмээн бухимдан хувьцаагаа эргэж арилжаалан,
мөнгөө өөр хувьцаанд байршуулна. Гэтэл энэ хооронд цаг
хугацаа өнгөрсөөр байх тул нөгөө ханш нь өсч байхад нь авсан
хувьцааны ханш буцаад унана. Ингээд жинхэнэ шаталтанд ордог.
Ийм байдлаар мөнгөө алдсан цөөнгүй хүмүүсийг би мэднэ.
Тэдэнд би өөрийн мэдэх хэрээр санал болгож байсан хэдий ч тэд
өөрсдийнхөөрөө тоглосон.

73
ХОЁРДУГААР БҮЛЭГ БОДОМЖ-1


Асуулт:
Эрсдлээ хэрхэн бууруулах вэ?

Хариулт:
Танд хэсэгчлэн зарах аргыг санал болгож байна. Эхлээд
анхдагч зах зээлийн үйл явцыг авч үзье. “А” компани хувьцаа
гаргасан гэж бодъё. Одоо та яах вэ?

1. Зах зээлд тухайн компаний хувьцааны талаар юу гэж ярьж


буйг мэдэх хэрэгтэй. Брокер, дилер, мэргэжлийн хүмүүсийн үгийг
сонсох ёстой. Тэднийг саналыг тоглогчид хэрхэн хүлээн авч буй
талаар мэдээлэл цуглуулах шаардлагатай.

2. Мэдээлэл дээр тулгуурлан хувьцааны ханшийн өсөлтийг


таамаглах хэрэгтэй.

3. Дараа нь та хэсэгчлэн зарах ажилдаа орно.

Жишээ нь, хувьцааны нэрлэсэн үнэ 100 төгрөг гэж бодъё.


Та өөрийн олж авсан мэдээлэл, туршлага, чадвар, мэдрэмждээ
тулгуурлан 130 төгрөг хүртэл өснө гэж таамагласан гэе.
Дараах хэсэгчлэлүүдийг ашиглаж болох юм.

1.
Зарах үнэ(төгрөгөөр) Өсөлтийн хувь Зарах хувь
105 5% 10%
110 4,76% 20%
115 4,54% 30%
120 4,166% 40%
Нийт 20% 100%

74
ХОЁРДУГААР БҮЛЭГ Г.Мөнх-Эрдэнэ

2.
Зарах үнэ(төгрөгөөр) Өсөлтийн хувь Зарах хувь
110 10% 10%
120 9,09% 20%
125 4,16% 30%
130 3,84% 40%
Нийт 30% 100%

3.
Зарах үнэ(төгрөгөөр) Өсөлтийн хувь Зарах хувь
115 15% Зараагүй
125 8,69% 30%
135 8% 30%
140 3,7% 40%
Нийт 40% 100%

Хүснэгтийн мэдээллийг харьцуулан тайлбарлая.

Анхдагч зах зээлд тоглогчид нэг бодолтой байсан бол хоёрдогч


зах зээлийн арилжааны явцыг харснаар тэс өөр бодолтой болдог.
Иймээс хоёрдогч зах зээлийн явц маш чухлаар тавигддаг.

Нэгдүгээр хүснэгтээс харахад, өсөлтийн хурд нь 2, 3-дугаар


хүснэгтийн үзүүлэлтүүдээс харцангуй бага байна. Эхний өдөр
5%-ийн өсөлт ажиглагдсан нь таны 130 төгрөг буюу 30% хүртэл
өсөх байх гэж таамагласан үнэлгээ тань буруу байж болох дохиог
өгч байна. Цаашид өсөлт удааширсаар эцэст нь ханш 120 төгрөг
буюу 20%-ийн өсөлтөнд хүрээд зогсчээ. Иймээс та хоёрдогч зах
зээлийн явцыг анзаарч хувьцаагаа хэсэгчлэн зарах хэрэгтэй.

Хоёрдугаар хүснэгтэд эхний өдрийн ханшийн өсөлт 10%-тай


байна. Нэг өдрийн дотор 10% өсч байгаа учир цаашдаа нилээд
өсөх магадлалтай байж болох юм. Өсөлтийн хурд нь 3-дугаар
хүснэгтийнхээс бага, 1-дүгээрийнхээс их байна. Таны таамаглаж

75
ХОЁРДУГААР БҮЛЭГ БОДОМЖ-1


байсан хэмжээнд ханш хүрсэн байна.

Гуравдугаар хүснэгтийн үзүүлэлтүүдийг авч үзье. Эхний өдөр


15% буюу нэг өдөрт өсч болох дээд хувиар өссөн учир цаашдаа
өсөх магадлал өндөр. Иймээс тоглогч эхний өдөр хувьцаагаа
заралгүй өнжсөн байна. Ханш цаашдаа өссөөр 140 төгрөгт хүрч
40%-иар өсчээ. Энэ таны таамаглалаас давж гарсан үзүүлэлт
байна.
Хоёрдогч зах зээлийн үйл явцаас хамаарч ханш өсөөд, буурах,
буураад өсөх гэх мэт янз бүрийн чиглэлүүд үүснэ. Ханш хэрхэн
хэлбэлзэхийг урьдчилан таамаглахын тулд зах зээлд шинээр гарч
буй мэдээллийг соргог мэдэрч, түүнийг хэсэгчлэлийнхээ зарах
хувьтай уялдуулах хэрэгтэй.

Ханшийн өсөлт 5, 10, 15 хувиар өсч, 120, 130, 140 төгрөг


хүрэхийг мэдэрч, таамаглах нь энд бичсэнчлэн тийм амар хялбар
байхгүй нь ойлгомжтой. Наанадаж таны туршлага, чадвараас
хамаарна цаашлаад эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийн
өөрчлөлт, зах зээлийн үнэлгээ, улирлын нөлөөлөл гэх мэт олон
хүчин зүйл ханшид нөлөөлнө. Санамсаргүй, магадлашгүй хүчин
зүйл ч нөлөөлж болно. Гагцхүү хэсэгчлэн зарах аргыг ашиглах
хэрэгтэйг санал болгож байгаа юм.
Энэ аргыг ашигласнаар:
1. Эрсдэл их хэмжээгээр буурах
2. Ашиг нэмэгдэх
3. Цөөн тоогоор зарж буй учир шуурхай зарагдах боломж
нэмэгдэх
4. Мөнгийг түгжигдмэл байдлаас гаргах гэх мэт давуу талтай.
Хэрэв та өөртөө итгэлтэй, бүх мэдээллээ баттай эх сурвалжаас
авч, хөрөнгийн зах зээлд тоглох туршлага, чадвар хуримтлуулсан
бол энэ аргыг хэрэглэлгүйгээр бүх хувьцаагаа нэг дор зарж болно.
Гэвч ийм үйлдэл нь маш их эрсдэл дагуулдаг гэдгийг анхаарах нь
чухал. Ингээд анхдагч зах зээл дээр яаж тогловол илүү амжилттай

76
ХОЁРДУГААР БҮЛЭГ Г.Мөнх-Эрдэнэ

байж болох талаар өөрийн бодол санаагаа та бүхэнтэй хуваалцлаа.


Одоо хоёрдогч зах зээл дээр хэрхэн тоглох талаар авч үзье.
Би бирж дээр тоглож эхэлсэн эхний үедээ хувьцаа худалдан
аваад буцааж зарахдаа ашиг олдог боловч дээд үнээр нь зарж
чадалгүйгээр олох боломжит ашгаа алддаг байлаа. Би яагаад
чадахгүй байгаа юм болоо гэж өөртөө асуулт тавилаа. Ертөнцөд
төгс төгөлдөр юм гэж байдаггүйн адилаар би төгс төгөлдөр үйл
ажиллагаа явуулж чадахгүй юм байна гэсэн дүгнэлтэнд хүрэв.
Гэтэл зарим тоглогчид дээд үнээр зараад байх юм. Тэд төгс юм
гэж үү? хэмээн өөртөө асуулт тавив. Удтал бодсоны эцэст би гадна
талд нь, тэд дотор талд нь байгааг ойлгосон юм. Би арилжаанд
оролцохдоо гадна талаас нь харж дүгнэлт хийн захиалгаа өгдөг
бол тэд дотор нь ажилладаг учраас, шууд хэлбэл дилерүүд учир
үйл явдлын халуун цэг дээр байгаагийн хувьд тийнхүү дээд үнээр
зарж ашиг олох боломж бүрдэж буйг мэдсэн. Одоо ч энэ бодолдоо
бат итгэдэг. Тэгвэл миний гарц юу байж болох вэ гэж бодсоны
эцэст хоёрдогч зах зээлд тоглохдоо өөртөө “зорилго” тавьдаг
болсон. Аз таарвал авч болох хамгийн их ашгийн төлөө маш их
эрсдэл гаргаж байхын оронд өөрт байгаа мэдээлэл, мэдрэмж,
чадвар, чадамждаа тулгуурлан “зорилго” тавьдаг болов.
Жишээ нь, 2009 оны 8-р сарын 18-нд 470 төгрөгөөр АПУ-гийн
хувьцааг худалдаж авлаа. Өөрийн туршлага, чадвар, мэдээлэлдээ
тулгуурлаад 570 төгрөгөөр зарна гэсэн зорилго тавив. 8-р сарын
21-нд 570-аар зарсан юм. 8 сарын 24-нд АПУ-гийн хувьцаа
зарагдсангүй. Харин 25-нд 570, 26-нд 490 төгрөг болж унасан
байлаа.
Та өөртөө зорилго тавьж ажиллавал эрсдлээ бууруулахын
зэрэгцээ бага ч гэсэн байнгын ашигтай ажиллаад байх боломжтой.
Аливаа бизнесийн зорилго нь их ашгийн төлөө бус байнгын
тогтвортой урт хугацааны ашгийн төлөө байх ёстой. Ингэж
ажиллах нь аль ч талаасаа бидэнд давуу байдлыг олгодог. Хэт
их ашгийн төлөө ажиллах нь араасаа маш их эрсдлийг дагуулж
байдаг учир учирч болох эрсдлээ эргэцүүлэн бодсоор байтал
сэтгэлийн дарамтанд орох аюултай. Харин тодорхой зорилго
тавьж ажиллавал энэ бүхнээс зайлсхийх боломжтой.

77
Аз жаргалтай байх хоёр арга: Нэгдэх нь хүслээ хорогдуулах, нөгөөх
нь мөнгөө нэмэх. Хэрэв чи ухаалаг бол энэ хоёрыг нэгэн зэрэг хийнэ.
Бенжамин Франклин

2.8 Зохиогчийн бодол – Өөрийгөө хоослох нь

Хөрөнгийн зах зээлийн арилжаанд оролцон тоглож эхлэхээр


танд шийдвэр гаргахад хүндрэлтэй олон асуудал тулгарна.
Олон хүчин зүйлийг тооцон бодож оновчтой шийдэл олохын
тулд толгойгоо ажиллуулсаар эцэстээ бүр оюуны ядаргаанд орж
магадгүй. Цуглуулсан олон арван мэдээллийг эерэг, сөргөөр нь
ангилан задалж, нэгтгэн дүгнэж эцсийн шийдлийг олно гэдэг
эцэстээ төөрөгдөлд оруулж, гарах гарцыг хаадаг талтай. Зүйрлэвэл,
дэлгүүрээс бараа авахаар ороход таны өмнө лангуу дүүрэн төрөл
бүрийн бараа байвал та яах вэ? Би л лав хэсэг хугацаанд алийг нь
сонгохоо мэдэхээ байчихдаг. Удаан бодох тусам улам бүр төөрсөөр
эцэстээ бүр шийдвэр гаргаж чадахгүйд хүрч нүдэнд харагдсанаа
авах жишээтэй. Арай гэж сонгосон бараа тань хамгийн муу
нь байвал яах вэ? Үүн лугаа адил та хэтэрхий олон мэдээлэл
цуглуулбал оновчтой шийдлээ олж чадахгүй төөрч, эргэлзсээр
эцэстээ буруу шийдвэр гаргах магадлалтай. Тэгвэл одоо дэлгүүрт
ороход тань хэдхэн бараа байсан гэж бодьё. Та толгой тархиа
ядраах эргэлзэх явдалгүйгээр сонголтоо шууд хийж орхино. Иймд
та цуглуулсан мэдээлэл бүрийг үнэлэх шаардлагагүй. Гол чухлаар
нөлөөлөгч мэдээллүүдийг үнэлэхэд хангалттай. Аливаа зүйлийг
ахин дахин бодох тусмаа улам л гарах гарцгүй болж шийдлээ олж
харж чаддаггүй. Хүмүүс олон дахин сайн бод гэж хэлдэг. Үнэндээ
зохист хэмжээнээсээ хэтэрсэн сайн зүйл ч гажуудлыг авчирдаг.
Эмийн тунг хэтрүүлж хэрэглэвэл хор болдогийн нэгэн адилаар
ахин дахин бодно гэдэг илүү олон хүчин зүйлсийг нэмж тооцсоны
уршигаар буруу шийдэлд хүрдэг. Харин үүнээс зайлсхийх нэгэн
арга Күнзийн сургаальд бичигдсэн байдаг.

Күнзэд нэгэн хүн хэлэхдээ: Би аливаа зүйлийг хийхдээ үргэлж


гурвантаа боддог гэжээ.

Хариуд нь Күнз: Хоёр удаа бодоход л хангалттай шүү дээ гэж


хариулсан байна.

78
ХОЁРДУГААР БҮЛЭГ Г.Мөнх-Эрдэнэ

Философийн мөн чанар, утга санаа, агуулгыг гүнзгий ойлгоогүй


ч шууд утгаар нь ухвал аливаа зүйлийг гурвантаа бодвол олдоно,
нэг удаа бол цөөднө. Харин хоёр удаа бодоход оновчтой шийдэлд
хүрнэ гэсэн санааг хэлж буйг та анзаарч байгаа байх аа. Ийнхүү
аливаа зүйлийг зохист хэмжээнд барих нь амжилтын нэг үндэс
болдог.
Өөрийгөө төөрөгдлөөс чөлөөлж, бодол санаагаа эмхэлж
цэгцлэн, зөв шийдэл гаргахад тусалдаг хамгийн сайн арга бол
“хоосрох” явдал юм.

Асуулт:
Хоосрох гэдгийг юу гэж ойлгох вэ?

Хариулт:
Таны оюун ухаанд шинээр хувьцаа худалдан авах уу
эсвэл эзэмшиж буй хувьцаагаа зарах уу гэсэн эргэлзээ төрж,
тээнэгэлзэж байгаа бол таны толгой тархи буруу зөв, үнэн, худал
түмэн мэдээллээр дүүрчихсэн байна гэсэн үг. Дүүрэн цайтай
аяганд дээрээс нь нэмж цай хийж болдоггүйн нэгэн адил дүүрэн
мэдээлэлтэй толгойд нэмж мэдээлэл хийж болохгүй. Харин энэ
бүх эмх замбараагүй мэдээллийг толгойноосоо авч хаях хэрэгтэй.
Ингэж авч хаяхын гол зорилго нь юуг ч бодолгүй сэтгэл санаагаа
амрааж хоосрох явдал юм. Толгой дотор тань эргэлдэж буй эмх
цэгцгүй, олон арван бодол санааг цэвэрлэснээр танд ахин цоо
шинээр харж, зөв сэтгэх сэдэл буй болно.

Асуулт:
Өөрийгөө хэрхэн хоослох вэ?

Хариулт:
Өөрийгөө хоослохын тулд та нэг өдөр эсвэл хэдэн цагаар
ч хамаагүй хувьцааны талаарх бодлоо ор тас март. Өөрийгөө
хүлээснээс гаргаж чөлөөл. Та зөвхөн мөнгөний төлөө амьдраагүй.
Бусадтай уулзаж өөр сонирхолтой сэдвээр ярилц, ном унш, зурагт
үз, цэвэр агаарт алхаж бие сэтгэлийн алжаалаа тайл, өндөр уулын
оройд гарч өөрийн энергийн давтамжаа байгаль эх дэлхийн

79
ХОЁРДУГААР БҮЛЭГ БОДОМЖ-1


энергийн давтамжтай ойртуулахыг хичээ. Ингэж хувьцааны
талаарх бодлоосоо тасарснаар оюун ухаан тань эмх цэгцгүй түмэн
бодлоо умартан хоосорч шинэ эрч хүчийг өөртөө сэлбэнэ. Хэсэг
хугацаанд ийнхүү амарч байгаад эргээд ор. Танд цоо шинэ зам
харагдаж, түүгээр итгэл төгс алхах болно. Ямар ч эргэлзээгүйгээр
оновчтой шийдлийг олж чадна. Энэ арга бол сонгомол арга. Хэзээ
ч хуучирч, үгүй болохгүй.

Хоосролын тухай ойлголтыг дэлгэрүүлэн уншихыг хүсвэл


орчуулагч, яруу найрагч Г.Аюурзаны “Дао:Амьдралыг танихуй”
номыг уншаарай.

80
ГУРАВДУГААР БҮЛЭГ

Эх үүсвэр: www.cartoonstock.com
3.1 Хэдээр эхлэх вэ?

Надтай уулзаж, миний лекцэнд сууж байсан хүмүүсийн ихэнхи


нь гараагаа хэдээр эхлэх вэ гэж асуудаг. Хариуд нь би тэдэнд
дараах зөвлөгөөг өгдөг.

Эхэлж буй хүний хувьд мэдлэг, чадвар, дадал дутмаг байх тул
их хэмжээний мөнгөөр эхлэхээс аль болох татгалзах хэрэгтэй. Бага
мөнгөөр эхэлж, олох ашгийн хэмжээг бус харин өсөлтийн хувийг
тооцох нь чухал. Жишээ нь, танд 100,000 төгрөг, таны найзад
1,000,000 төгрөг байсан гэж бодъё. Та хоёр өөр өөрсдийнхөө арга
барилаар тоглож та мөнгөө 110,000 төгрөг, найз тань 1,050,000
төгрөг болгон өсгөжээ. Таны найз 50000 төгрөгийн ашиг олж, та
10000 төгрөгийн ашиг хүртжээ.

Асуулт:
Хэн нь чадварлаг тоглогч байна вэ?

Хариулт:
Та мөнгөө 10%, найз тань 5%-иар өсгөсөн байна. Хэрэв танд
1,000,000 төгрөг байсан бол 1,100,000 төгрөг болгож өсгөх байжээ.
Иймээс та илүү чадварлаг тоглогч гэдэг нь харагдаж байна.

Эсрэгээр та 10%-ийн, найз 5%-ийн алдагдал тус тус хүлээсэн


гэж бодъё. Тэгвэл таны алдагдал 10000 төгрөг, найзын тань
алдагдал 50000 төгрөг болно.

Иймээс таныг бага мөнгөөр эхэлж, өөрийн чадвар чадамжаа


ашиглан олох ашгийн өсөлтийн хувь болон хүлээх эрсдлийн
магадлалыг тооцож аль болох эрсдлээ бууруулж ажиллахыг
зөвлөж байна. Үнэт цаасны арилжааг явуулах мэдлэг чадвар,
тоглолтын арга техникийг бүрэн эзэмшсэн нөхцөлд илүү их
хэмжээний мөнгөөр тоглох нь зүйтэй.

Ханш хэд дахин өсч байсан ч бүх мөнгөөрөө худалдан авалт


бүү хийгээрэй. Хэдий чинээ их ашигтай байна төдий чинээ их

83
ГУРАВДУГААР БҮЛЭГ БОДОМЖ-1

эрсдэлтэй байдгийг мартаж болохгүй. Дансандаа бэлэн мөнгөний


нөөцтэй байх нь чухал. Энэ нь нэг талаар гэнэтийн эрсдлийн үед,
нөгөө талаар ханш уналтын үед худалдан авалт хийхэд ашиглах
зориулалттай юм.
Тоглогчид ихэнхдээ ханш өсөлтийн үед зах зээлд түлхүү
оролцдог. Өсч буй ханшийг харсан хэн бүхэнд ашиг олох нь маш
амархнаар төсөөлөгддөг. Өнөөдөр авсан хувьцаа нь маргааш нь
өсч ашиг хүртэх юм байна гэсэн бодол толгойд нь суудаг. Гэвч
үнэн хэрэгтээ тийм биш. Хэрэв тэгдэгсэн бол тоглогч болгон
саятан, тэрбумтан болчих байсан биз. Хүүхэд шиг гэнэн бодлоосоо
салж, амьдралын аливаад ханддаг шигээ маш хянамгай тоглох
шаардлагатай. Бүтээлчээр сэтгэж, бодитоор тогло. Цаг нь болоогүй
байхад их хэмжээний мөнгөөр тоглож ирээдүйд тэрбумтан болох
боломжоо алдаж болохгүй. Их хэмжээний ашгийн төлөө яарах
хэрэггүй. Баяжих цаг хэзээ ч оройтохгүй. Хөрөнгийн зах зээлд
тоглох онолын мэдлэг, эзэмшсэн ур чадвар, олсон дадал тань
эрийн цээнд хүрсэн тэр үед их хэмжээний мөнгөөр тогло. Та бага
алдана.

84
ГУРАВДУГААР Г.Мөнх-Эрдэнэ

3.2 Бэлтгэл үйл ажиллагаа

Хөрөнгийн зах зээлд тоглохын тулд брокерийн компаниудтай


зайлшгүй холбогдох шаардлагатайг дээр дурьдсан. Монголын
хөрөнгийн зах зээлд 2009 оны 9-р сарын байдлаар нийт 44
брокерийн компануд үйл ажиллагаагаа явуулж байна.

Брокер сонгох:
Та үйлчлүүлэхийг хүсч буй өөрийн брокероо дараах 3
шалгуураар үнэлэн сонговол таны зардал бага байх болно.

a) Дансны шимтгэл
Брокерийн компани, МХБ, СЗХ гэх зэрэг үнэт цаасны
арилжаатай холбогдсон үйл ажиллагаа явуулдаг субьектууд
танд үйлчилж буйн хувьд үйлчилгээний төлбөр болгон дансны
шимтгэл авна. Дансны шимтгэл нь брокерийн компаниудад
харилцан адилгүй байдаг.

Дансны шимтгэл гэдэг нь таныг мөнгөн гүйлгээ хийх бүрд


тогтоогдсон тогтмол хувиар тооцогдон таны мөнгөнөөс хасагдаж
байдаг зардлыг хэлнэ. Жишээ нь: Женко Тур Бюро компаний
хувьцааг нэгж бүрийг 100 төгрөгийн үнэтэйгээр 1000 ширхэгийг
худалдан авах буюу зарах захиалга өгсөн гэж бодъё. Тэгвэл та:

1000*100=100000 болох бөгөөд та 100000 төгрөгийн мөнгөн


гүйлгээ хийжээ. Үүнээс таны дансны шимтгэлийг 2%-иар
тооцвол:

100000*2%/100%=2000 төгрөг болно. Та 2000 төгрөгийн


шимтгэл төлнө.

Иймээс та Женко Тур Бюро компаний хувьцааг нэгж бүрийг нь


100 төгрөгийн үнэтэйгээр 1000 ширхэгийг худалдан авах хүсэлтэй
байгаа бол дансандаа 102000 төгрөгтэй байх шаардлагатай. Хэрэв
дансанд тань ийм хэмжээний мөнгө байхгүй бол захиалга тань
биелэхгүй.

85
ГУРАВДУГААР БҮЛЭГ БОДОМЖ-1

Үүнээс дүгнэвэл:

1. Дансандаа байгаа бүх мөнгөөрөө захиалга өгвөл биелэхгүй.


Иймээс тооцооллоо зөв хийх хэрэгтэй.
2. Дансны шимтгэлийн хувиас цэвэр ашгийн хэмжээ хамаарах
тул дансны шимтгэл багатай брокерийн компаниар үйлчлүүлэх нь
ашигтай.
3. Зарим талаар сайн үйлчилгээ үзүүлдэг брокерын
компаниудын дансны шимтгэл өндөр байж болно. Өөрөөр хэлбэл,
шимтгэл өндөр байх нь найдвартай байдлыг илэрхийлж болох
юм. Иймээс шууд утгаар нь бага дансны шимтгэлтэй брокерийг
сонгож болохгүй. “Үнэ дагаж чанар” хэмээх үгийг бүү март.

b) Брокерийн компаний байршил


Манайд брокерийн компанийг сонгоход, түүний байршил
чухал ач холбогдолтой. Учир нь гадаадын улс орнуудад захиалгаа
интернетээр эсвэл утсаар өгөх зэрэг боломжууд нээлттэй байдаг
бол манайд одоогоор бараг хаалттай, биеэр очиж өгдөг. Иймээс
брокерийн компаний байршлыг харгалзан үзэж сонголт хийх
асуудал чухал ач холбогдолтой.
Өөрийн орон гэр, ажлын байр, сургууль болон өөрийн байнга
байдаг газарт ойр орших брокерийн компанийг сонгох нь таны
цаг, зардлыг хэмнэнэ. Брокерийн компаниудын байршлыг www.
mse.mn хаягаас авна уу.

c) Брокерийн мэдээлэл, зөвлөгөө өгөх чадвар


Хөрөнгийн зах зээлд амжилт олох үндэс суурь нь мэдээлэл юм.
Иймд нэг талаас бодит үнэн мэдээллийг түргэн шуурхай хүргэх
брокерийн үйлчилгээ танд амин чухал ач холбогдолтой. Нөгөө
талаас арилжааны явцад танд эргэлзэж, тээнэгэлзсэн асуудлууд
нилээдгүй тулгарах учир та өөрөө брокерийн компанитайгаа
байнгын харилцаатай байж хамтран ажиллах шаардлагатай. Таны
амжилтын нэгэн үндэс нь чадварлаг брокерийн түргэн шуурхай
үйлчилгээнд тулгуурлана гэдгийг анхаарна уу.

86
ГУРАВДУГААР Г.Мөнх-Эрдэнэ

3.3 Данс хэрхэн нээлгэх вэ?

Та сонгосон брокерийн компанидаа дансаа нээлгэхдээ дараах


2 алхамыг хийнэ.

1-р алхам.

Данс нээлгэхийн тулд дараах баримтыг бүрдүүлнэ. Үүнд:

1. Дансны хураамж болох 5000-10000 төгрөг

2. Иргэний үнэмлэх

3. Гарын үсгийн баталгаа21

2-р алхам.

Та хөрөнгийн зах зээлд тоглох эрхтэй боллоо. Одоо хөрөнгийн


зах зээлд тоглож үнэт цаасны арилжаа явуулахын тулд бэлэн мөнгөө
брокероор эсвэл банкаар дамжуулан дансандаа байршуулна.
Данс нээлгэж арилжаанд оролцож эхэлснээр та дансны
дэлгэрэнгүй хуулгыг ҮЦТТТХТ-өөс авч өөрийн хийсэн
арилжааны явцыг өгсөн захиалгын хуудастайгаа тулган шалгаж
алдаа гарсан эсэхийг тогтмол хянаж байх нь зүйтэй.

21
Гарын үсгээ нотариатаар баталгаажуулан брокертоо өгөх эсвэл
МХБ-ийн 3-н давхарт байрлах ҮЦТТТХТ-д биеэр өгөх шаардлагатай.
Энэ нь таны дансыг өөр хэн нэгэн ашиглахаас сэргийлж буй хэрэг.
Хийгдсэн арилжаа, данснаас мөнгө гаргуулах, дансанд мөнгө
байршуулах бүрд та баталгаат гарын үсгээ ашиглах тул өөрийн зурж
сурсан хэвшмэл хэлбэрээр зурах нь зүйтэй.

87
Мэдлэг нь чинээлэг аж байдлын хоёр дайсныг зайлуулдаг
Чарльз Гивенс

3.4 Монголын хөрөнгийн зах зээлийн онцлог шинжүүд

Аливаа бизнес эрхлэхээр төлөвлөж буй хэн боловч юун


түрүүнд тухайн үйл ажиллагаатай холбогдох судалгаа хийдэг.
Жишээ нь: маркетинг, зах зээл, үйлдвэрлэлийн судалгаа гэх мэт.

Асуулт:
Судалгааны ач холбогдол юу вэ?

Хариулт:
Өнөөгийн асар хурдацтай хувьсан өөрчлөгдөж буй бизнесийн
орчинд өөрийн бизнесийн үйл ажиллагааг урт хугацаанд
тогтвортой үр өгөөжтэй эрхлэхийн тулд дээрх судалгаануудыг
хийдэг. Зах зээлийн төлөв байдлыг үнэлж, онцлог шинжүүдийг
мэдэж түүнийг өөрийн бизнесийн үйл ажиллагаатайгаа уялдуулж
чадсанаар зах зээлд өрсөлдөх давуу байдлыг олж авдаг. Иймийн
учир танд Монголын хөрөнгийн зах зээлийн онцлог шинжүүдийг
багцлан толилуулж байна.

A. Зах зээлийн онцлог

а. Зах зээлийн хэмжээ:


Монголын хөрөнгийн зах зээлд 2007 онд 102 тэрбум, 2008
онд 60.35 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэн бол 2009 оны
эхний хагас жилд дөнгөж 9 тэрбум төгрөгийн арилжаа хийжээ.
Монголын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 2009 оны 6-р сард 456
тэрбум төгрөг байсан нь 2008 оны мөн үетэй харьцуулахад 2 дахин
буурсан үзүүлэлт бөгөөд 2008 онд дунджаар 13074,9 нэгж байсан
TOP20 индекс 2009 оны 9-р сар хүртэлх хугацаанд дунджаар
5000 нэгж хүртэл буурчээ. Ийнхүү зах зээл хумигдаж, зах зээлийн
үнэлгээ буурч, нийт арилжааны хэмжээ буурсан нь хувьцааны
ханшид үзүүлэх нэг тоглогчийн нөлөөллийг нэмэгдүүлж ханшийн
хуурамч өсөлт, уналтыг бий болгох аюултай. Их хэмжээний
мөнгөтэй хүмүүс хуйвалдан зах зээлд арилжаа хийвэл ханшийг
зохиомлоор өсгөх эсвэл буруулах нөхцөл бүрдэж бодит бус ханш

88
ГУРАВДУГААР Г.Мөнх-Эрдэнэ

тогтох магадлал өндөр. Ханшийн өсөлтийг харсан шинэхэн


тоглогчид түүнд хууртан эрсдэлд ордог. Ханшийн зохиомол өсөлт
хэд хоногийн дотор буцаж унадаг ба хуйвалдагчид зах зээлээс
гарахад үлдсэн тоглогчид эрсдэлд ордог байна.

Асуулт:
Энэ байдлаас хэрхэн сэргийлэх вэ?

Хариулт:
Ханш өсөлтийн учир шалтгааныг нарийн судалж мэдсэн
байхад хангалттай.
Зах зээлийн хэмжээ бага байх нь өөр нэгэн эрсдлийг дагуулдаг.
Энэ нь ямар нэг компани шинээр хувьцаагаа гаргахад бусад
компаний хувьцааны ханшийг унагадаг явдал юм.

Жишээ нь, Гермес Төв, Анод банк хувьцаагаа 2008 оны 5-р
сард арилжаалсан. Маш ойрхон хугацаанд ар араасаа хувьцаагаа
арилжаалсан эдгээр компаниуд хөрөнгийн зах зээлээс нийт 21,3
тэрбум төгрөгийг татан төвлөрүүлжээ.

Одоо “Женко Тур Бюро”, “Olloo”, “Монинжбар” ХК-иудын


хувьцааны ханшийг графикаас харцгаая.

Эх үүсвэр: www.bdsec.mn
График – 5. Женко Тур Бюро ХК-ий хувьцааны ханш

89
ГУРАВДУГААР БҮЛЭГ БОДОМЖ-1

Эх үүсвэр: www.bdsec.mn
График - 6. Монинжбар ХК-ий хувьцааны ханш

Эх үүсвэр: www.bdsec.mn
График - 7. Olloo ХК-ий хувьцааны ханш
Графикаас харахад дээрх гурван компаний хувьцааны ханш
4-р сарын сүүлч, 5-р сарын эхээр бараг хугацааны нэг агшнаас
эхлэн унажээ.

Асуулт:
Хувьцааны ханш уналт цаг хугацааны нэг үед давхцахын учир
шалтгаан нь юу вэ?

90
ГУРАВДУГААР Г.Мөнх-Эрдэнэ

Хариулт:
2008 оны 5-р сард инфляцийн түвшин өмнө жилийн мөн үетэй
харьцуулахад 32,6%-иар ихэсч, хөрөнгийн зах зээлд гадаадын
хөрөнгө оруулагчдын хийсэн арилжаа 50%-иар буурчээ. Ийнхүү
нэг талаас инфляцийн өсөлтөөс улбаалан хөрөнгө оруулагчид
мөнгөө хөрөнгийн зах зээлээс татахын зэрэгцээ гадаадын хөрөнгө
оруулалт эрс буурсан явдал нь зах зээлийг хумьж, хувьцааны
ханш унахад нөлөөлсөн. Нөгөө талаас тухайн үеийн тоглогчдын
бодол санаанд хэрэв шинэ хувьцаа гарах л юм бол ханш өсч, ашиг
олно гэсэн ойлголт гүнээ суусан байлаа.

Зах зээлд шинэ хувьцаа гарахад түүнийг худалдан авахын тулд


хөрөнгө оруулагчид шинээр зах зээлд орж ирэх, хуучин тоглогчдын
хувьд нэг хэсэг нь нэмэлт хөрөнгө оруулалт татах, нөгөө хэсэг нь
өөрт буй хувьцаагаа зарж бэлэн мөнгөнд хөрвүүлэн шинэ хувьцаа
худалдан авах арга замыг сонгох үйл явцууд ажиглагдаж байв.
Хоёрдогч арга замыг сонгосон хөрөнгө оруулагчид мөнгөө татан
төвлөрүүлэхийн тулд эзэмшиж буй хувьцаагаа зарж эхэлснээр
эрэлт нийлүүлэлтийн хуулийн дагуу хувьцааны ханш унасан
учир дээрх гурван компаний хувьцааны ханш хугацааны бараг
нэг эгшнээс унаж эхэлсэн гэж дүгнэх үндэслэлтэй.

Нийлүүлэлт талаас нь авч үзвэл: хөрөнгө оруулагчид хуучин


хувьцаагаа зарж эхлэхэд, тухайн хувьцааны нийлүүлэлт өсч,
ханш унахад, бусад хөрөнгө оруулагчид алдагдалд орохгүйн тулд
хувьцаагаа зэрэгцэн арилжаалах бөгөөд улмаар нийлүүлэлтийг
улам бүр ихэсгэнэ.

Эрэлт талаас нь авч үзвэл: хөрөнгө оруулагчдын сонирхол


шинэ хувьцаан дээр төвлөрч байгаа учир хуучин хувьцааг
худалдан авах эрэлт бага байв. Ийнхүү нийлүүлэлт ихэсч, эрэлт
буурснаар дээрх хувьцааны ханш унасан гэж үзэж болно. Ингэж
шинэ хувьцаа гаргах нь ханшийн уналтанд тодорхой хэмжээгээр
нөлөөлсөн нь гарцаагүй. Манай зах зээлийн хэмжээ бага байгаа
нь шинэ хувьцаа арилжаалахад бусад хувьцааны ханшийг унаган
шинэхэн тоглогчдыг эрсдэлд оруулдаг.

91
ГУРАВДУГААР БҮЛЭГ БОДОМЖ-1

Дүгнэлт

1. “Анод”, “Гермес”-ийн хувьцааг худалдан авсан хөрөнгө


оруулагчдын тодорхой хувь нь “Женко Тур Бюро”, “Ol-
loo”, “Монинжбар”-ийн хувьцааг эзэмшдэг байсан болов
уу гэх таамаглал төрж байна. Энэ нь зах зээлийн багтаамж
бага буйг давхар харуулж байна.
2. Цаашид ямар нэг хэлбэрээр санхүүгийн хямрал гарах
эсвэл дахин их хэмжээний шинэ хувьцаа гарч хөрөнгө
оруулагчид хөрөнгөө татах шаардлага тулгарвал нээлттэй
хэлбэрээр хувьчлагдсан компаниудын дийлэнхи хэсгийн
хувьцааны ханш унах магадлал өндөр байна.

б.Хөрөнгийн зах зээлд үйл ажиллагаа явуулж буй хувьцаат


компаниудын онцлог:
“Нээлттэй хэлбэрээр хувьчлагдсан компани” гэдэгт олон
нийтэд хувьцаагаа нээлттэй арилжаалсан компаниудыг багтаан
ойлгоно. 2006 онд хувьчлагдсан “Женко Тур Бюро” ХК-аас эхлэн
хамгийн сүүлд 2008 онд хувьчлагдсан “Ремикон” ХК-иуд орно.
Нээлттэй хэлбэрээр хувьчлагдсан компаниудын өөр нэгэн онцлог
нь бизнесийн шинэ салбарууд юм.
“ХОЭБ-ээр хувьчлагдсан компани” гэдэгт ХОЭБ-ээр
хувьчлагдсан компаниуд багтана.
Монголын хөрөнгийн зах зээлд одоогоор нийт нээлттэй
хэлбэрээр хувьчлагдсан 13 компани байна. Хавсралт 1-д
нээлттэй хэлбэрээр хувьчлагдсан компаниудыг харуулав.
Нээлттэй хэлбэрээр хувьчлагдсан компаниуд нь дараах
онцлогтой:
1. Хувьцааны тоо ширхэг олон
2. Хувьцааны үнэ хямд
3. Төвлөрөл харьцангуй бага

92
ГУРАВДУГААР Г.Мөнх-Эрдэнэ

Хувьцааны тоо ширхэг олон, үнэ хямд байх нь олон хүнд


хувьцаа эзэмших боломжийг нээж, зах зээлийг төгс өрсөлдөөний
хэлбэрт шилжүүлэн бодит ханш тогтоох нөхцлийг бүрдүүлдэг.
Нэг үгээр хэлбэл, зах зээлийг нэг эсвэл цөөн хүний хараат байдалд
орохоос хамгаалж буй арга зам юм.
Төвлөрөл бага байх нь хувьцааны тоо, ширхэг болон үнэтэй
шууд холбоотой. Олон хувьцааг бага үнээр арилжаалах нь
төвлөрлийг бууруулж хувьцааны ханшинд үзүүлэх нэг хүний
нөлөөллийг багасгаж ханшийн бодит байдлыг хангадаг. Өөрөөр
хэлбэл, компаний удирдлагыг нэг эсвэл цөөн тооны томоохон
хувьцаа эзэмшигчдэд өгөх бус аль болох олон хүний удирдлагаар
компанийг удирдах арга замыг нээдэг. Энэ нь мөн зах зээлд бодит
бус ханш тогтохоос сэргийлж буй нэгэн хэлбэр юм.

ХОЭБ-ээр хувьчлагдсан компаниуд нь дараах онцлогтой:


1. Хувьцааны тоо харьцангуй цөөн
2. Хувьцааны үнэ өндөр
3. Төвлөрөл их

Хувьцааны тоо харьцангуй цөөн, хувьцааны үнэ өндөр,


төвлөрөл их байх нь зах зээлд бодит бус ханш тогтох нөхцлийг
бүрдүүлдэг. Зах зээлийн хуулиар бус цөөн хэдэн хүний хүслээр
ханш тогтох нь ханшийг урьдчилан таамаглах боломжгүй байдалд
хүргэнэ. Иймээс хэрэв та ХОЭБ-ээр хувьчлагдсан компаний
хувьцааг худалдан авах сонирхолтой байгаа бол маш сайн
судалгаа хийсний эцэст авах хэрэгтэй.

B. Хөрөнгийн зах зээлд тоглогчдын мэргэжлийн ур чадвар


Байгалийн өөрийнх нь заяагдмал баялагийг эс тооцвол хүний
гараар бүтээгдээгүй бүтээл, эд зүйл гэж энэ дэлхий дээр үгүй.
Хүний гараар бүтээгдсэн нэг төрлийн бүтээгдэхүүн янз бүрийн
хэлбэр хийц, хэв, загвар, онцлог шинжүүдтэй байдаг нь тухайн
бүтээгдэхүүнийг бий болгосон хувь хүний ертөнцийг үзэх үзэл,
зан араншин, мэдлэг чадвар, арга барилтай шууд холбоотой.
Тухайн байгууллагын гишүүд болон удирдлагууд ямар үзэл

93
ГУРАВДУГААР БҮЛЭГ БОДОМЖ-1

бодол, мэдлэг, чадвар, арга барилтайгаас хамааран байгууллагын


өнөөгийн болоод ирээдүйн чиг хандлага тодорхойлогддог. Ийм
ч учраас “Төлөөлөн Удирдах Зөвлөлийг үнэлэх асуудал” хэмээх
сэдэв бичигдсэн юм.
Харин одоо хөрөнгийн зах зээлд тоглогчдын ур чадварын тухай
ярилцацгаая. Эдийн засагт дээрх ойлголтыг хүмүүн капитал22
хэмээх нэр томъёогоор тайлбарладаг.
Хүмүүн капитал хэмээх ойлголтод доорх хүчин зүйлс багтана.

1. Мэдлэг
2. Чадвар
3. Дадал

Үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхэд хүмүүн капиталын сонголт


тун чухал. Мэдлэг чадвар муутай 100 хүнийг ажилтнаар авах уу?
Мэдлэг, чадвар сайн 10 хүн ажиллуулж үйлдвэрлэлээ эрхлэх үү?
Бага үнээр олон ажилчин авах уу, өндөр үнээр цөөн ажилчин авах
уу? Гагцхүү бизнес эрхлэгчид энэ хоёр сонголтын аль нэгийг нь
сонгох ёстой.

Хөрөнгийн зах зээлд тоглогчдын мэдлэгийг дараах


үзүүлэлтүүдээр тогтооё.

1. Эдийн засгийн мэдлэг


2. Хөрөнгийн зах зээлийн мэдлэг
3. Үнэт цаасны талаарх мэдлэг

Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай анги, жирийн анги


төгссөн хоёр сурагчаас нилээд хүнд бодлогоор шалгалт авсан гэж
бодъё. Мэдээж хэрэг гүнзгийрүүлсэн сургалттай ангид сурч

22
Адам Смит капиталын 4 хэлбэрийг тэмдэглэжээ. 1. Тоног
төхөөрөмж, 2. Байшин, барилга, 3. Газар, 4. Хүмүүн капитал. Орчин
үеийн эдийн засагт хүмүүн капиталыг мэдлэг, чадвар, дадалаар хэмждэг
байна.

94
ГУРАВДУГААР Г.Мөнх-Эрдэнэ

байсан сурагч бодлогыг түрүүлж бодно. Харин нөгөө сурагч


бодлогыг удаан бодох нь гарцаагүй. Магадгүй бодож чадахгүй ч
байж болох юм. Нэг нь B, нөгөө нь F үнэлгээ авсан гэж бодъё.
Эдийн засаг, хөрөнгийн зах зээл, үнэт цаасны талаарх суурь
мэдлэг тань хангалттай түвшинд хүрсэн цагт арилжаанд оролцох
хэрэгтэй. Эс бөгөөс арван жилийн жирийн ангийг төгсөгч дээд
математикийн хүнд бодлого бодох гэж оролдохтой адил зүйл
болно. Үр дүнд нь F үнэлгээ авна. Жирийн анги төгссөн сурагчийн
хувьд угаас өөрийнх нь эзэмшсэн мэдлэгийн түвшнээс дээгүүр
түвшний бодлогоор шалгалт авсан учир түүний хувьд F үнэлгээ
авах нь гарцаагүй бөгөөд дүнтэйгээ эвлэрч болох юм. Харин
хөрөнгийн зах зээлд F үнэлгээ яавч авч болохгүй. Энд таныг хэнч
жирийн анги төгсөгч гэж бодохгүй. Хэн ч танд туслахгүй. Тиймээс
та гүнзгийрүүлсэн сургалттай ангид сурахаас өөр аргагүй. Тэр
цагт хөрөнгийн зах зээлд хөлөө олно. Иймээс гүнзгийрүүлсэн
сургалттай ангид сурч мэдлэгээ дээшлүүлэх шаардлагатай.
Мэдлэгээ нэмэгдүүлсний дараа тогловол та B үнэлгээ авах нь
гарцаагүй. Ашиг орлого тань ихэсч, олз омог ихтэй байх болно.
Иймээс хэрэв та хөрөнгийн зах зээлд тоглож амжилт олохыг
хүсч буй бол юуны өмнө эдийн засаг, хөрөнгийн зах зээл, үнэт
цаасны талаарх мэдлэгээ хангалттай түвшинд хүртэл дээшлүүлэх
хэрэгтэй. Ашиг олох хүслээ түр хойш нь тавьж онол, практикийн
мэдлэгтэй болоход цагаа зарцуул. Битгий яар. Баяжих цаг хэзээ ч
оройтохгүй.

Асуулт:
Гүнзгийрүүлсэн сургалттай ангийн сурагч яагаад А үнэлгээ
авч чадаагүй вэ?

Хариулт:
Зөвхөн сургалтаар олж авсан мэдлэг А үнэлгээ авахад
хангалтгүй. А үнэлгээ авахийн тулд онолын мэдлэгээс гадна
чадвар хэрэгтэй.
Хэдийгээр сайн мэдлэг олж авсан боловч гүнзгийрүүлсэн
сургалттай ангийн сурагч гэртээ төдийлөн хичээллэдэггүй байсан
учир туршлага суугаагүй байжээ. Хангалттай хэмжээнд туршлага

95
ГУРАВДУГААР БҮЛЭГ БОДОМЖ-1

хуримтлуулаагүй учир тэрээр чадвар эзэмшиж амжаагүй байв.


Иймээс бодлого бодох аргыг сайн мэдэж байсан хэдий ч бодолтын
явцад алдаа гаргасан байна.
Өндөр хөгжилтэй орнуудын хөрөнгийн зах зээлд тоглохын
тулд эхний ээлжинд дадлагын дансаар тоглож туршлага суудаг
байна. Манай улсын хувьд дадлагын данс нээж тоглох боломж
байхгүй учир ажиглалт хийх замаар туршлагажих нь зүйтэй.
Онолын холбогдох ном материалыг судлан, арилжааны явцыг
ажиглаж, дүн шинжилгээ хийх замаар туршлагажаарай.
Гүнзгийрүүлсэн сургалттай ангийн сурагчаас дараагийн
жил нь ахин өмнөх жилд авсан бодлоготой төстэй бодлогоор
шалгалт авчээ. Тэрээр шалгалтандаа А үнэлгээ авсан байна.
Өнгөрсөн нэг жилийн хугацаанд тэрээр нилээдгүй олон бодлого
бодож туршлагажижээ. Үүний үр дүнд алдаагүй бодох чадварыг
эзэмшсэн байна. Алдаан дээрээ суралцаж цааш ахисаар байвал
арилжаа таны гарт орж эцэстээ дадал суух болно. Ингэж дадал
сууснаар та өндөр түвшний хүмүүн капиталтай боллоо гэсэн үг.
Олон ном уншиж судалсан маш их мэдлэгтэй, удаан жил
ажиллаж хуримтлуулсан арвин баялаг туршлагатай, ажлаа сайн
хийж гүйцэтгэх чадварлаг ажилтанг өндөр цалинтай ажил хүлээж
байдагтай нэг адил мэдлэг, чадвар, дадалтай тоглогчийг их ашиг
хүлээж байгаа. Харин тэр их ашгийг хүртэх гэж бүү яар. Юун
түрүүнд мэд. Туршлага суу. Гартаа оруул. Эцэст нь ашгаа хүрт.

Асуулт:
Нийт тоглогчдын хүмүүн капиталын түвшин зах зээлийн үйл
явцад хэрхэн нөлөөлөх вэ?

Хариулт:
Үсчний мэргэжил эзэмшээд 30 жил ажилласан үсчин, дөнгөж
сургуулиа төгсөөд ажиллаж буй шинэхэн үсчин хоёрын аль нь
илүү сайн үс засах вэ? Мэдээж насаараа ажилласан үсчин илүү
байх нь ойлгомжтой. Үүнтэй адилаар хөрөнгийн зах зээлд олон
жил тоглосон, мэдлэг, чадвар, дадалтай тоглогчид зах зээлийн
дийлэнхи хувийг эзэлж байвал ханшийн гэнэтийн том уналт,
өсөлтүүд харьцангуй багасдаг. Тоглогчдоос хамаарсан ханшийн

96
ГУРАВДУГААР Г.Мөнх-Эрдэнэ

хэлбэлзэл багатай, зах зээл харьцангуй тогтвортой байна гэсэн


үг. Харин зах зээлийн дийлэнх хэсгийг шинэхэн (хүмүүн капитал
багатай) тоглогчид эзэлж эхэлбэл тоглогчдоос хамаарсан ханшийн
хэлбэлзэл ихэсч зах зээл хөөсөрч эхэлдэг талтай. Өөрөөр хэлбэл,
сүргийн хүч их байна гэсэн үг.
Тэрбумтан Жон Морган ханш унахаас өмнө бүх хувьцаагаа
заржээ. Түүний энэхүү гэнэтийн шийдвэрийн шалтгааныг
тодруулахаар конгресс дуудаж “Жон Морган та хүний ухаан
чадлаас давсан онцгой мэдрэмжтэй хүн үү, эсвэл энэ зах зээлийг
та л удирдан залдаг юм уу?” хэмээн асуужээ.
Жон Морган хариуд нь: Намайг ийм гэнэтийн шийдвэр
гаргахад гудамжинд суудаг жирийн гутал цэвэрлэгч нөлөөлсөн.
Би нэг өдөр гутлаа цэвэрлүүлээд сууж байтал гутал цэвэрлэгч
“Хөрөнгийн бирж дээрх төмөр замын компаниудын хувьцааны
ханш ирээдүйд яах талаар та хэлж өгөөч, Би тэнд хэдэн хувьцаа
эзэмшдэг юм” гэж хэлсэн. Тэгээд миний бие хөрөнгийн бирж дээр
гутал цэвэрлэгч хүртэл тоглож байхад над шиг өндөр мэргэжлийн
хүнд хийх ажил байхгүй юм байна гэж ойлгосон учраас бүх
хувьцаагаа маш хурдан зарсан юм” хэмээн хариулжээ.
Гутал цэвэрлэгчээс эхлээд төрөл бүрийн мэргэжилтэй, янз
бүрийн ажилтай тоглогчид биржид тоглох болсон нь хүмүүн
капитал багатай тоглогчид тоглож буйг харуулж байна. Тэдний
гэнэтийн шийдвэр ханшийг тогтворгүйжүүлж томоохон
савлалтыг бий болгоно. Хүмүүн капитал багатай тоглогчид
санаанд багтамгүй гэнэтийн шийдвэрүүд гаргаж, урьдчилан
таамаглаж боломгүй нөхцөл байдлыг үүсгэн таагүй тоглолт
хийдэг. Зах зээлд тоглогчдын дийлэнх хэсгийг шинэ тоглогчид
эзэлж эхэлбэл ханш эхлээд асар хурдан өсч дараа нь унадаг. Энэ
бол хууль.
Сонирхолтой нь зах зээл өсч эхлэхэд шинэ тоглогчид маш
ихээр орж ирдэг. Үүний тод жишээ бол манай хөрөнгийн зах
зээлд Анодын хувьцаа гаргасан үе. Шинэ хувьцааг худалдан
авахаар шинэ тоглогчид нилээдгүй орж ирсэн. Анодын хувьцаа
1080 төгрөгөөс 1888 төгрөг хүрсэн нь шинэ тоглогчдын сүргийн
хүчтэй шууд холбоотой.

97
ГУРАВДУГААР БҮЛЭГ БОДОМЖ-1

Дээрх цаг үеүдэд ханшийн өсөлт маш өндөр байсан учир


хүмүүсийн анхаарлыг ихээр татан шинэ тоглогчдын дотогшлох
урсгалыг нэмэгдүүлсэн. Ийнхүү зах зээлийн дийлэнх хэсгийг
шинэ тоглогчид эзэлж эхлэхэд ханшийн савлалт улам бүр
ихэсч улмаар зах зээл хөөсөрч эхлэнэ. Ингээд зах зээл хаос23
-лог шинжтэй болно. Нэг тоглогчийн санамсаргүй хийсэн
үйлдлээс үүдсэн ханшийн маш бага уналт эсвэл өсөлтийг шинэ
тоглогчид соргог мэдэрч (тэд өсөлт, уналтын учир шалтгааныг
үл хайхран өсөлт, уналтад анхаарлаа хандуулна. Ингэж сэтгэж
буй нь тэдний хүмүүн капиталтай холбоотой) арилжаа хийснээр
томоохон савлалтуудыг үүсгэдэг. Энэхүү үйл явц нь тэдний
хөрөнгийн биржид тоглох мэддэг, чадвар, дадал шаардлагын
түвшинд хүрээгүйтэй холбоотой. Эцэст нь шинэ тоглогчид өөрөө
өөрсдийгөө эрсдэлд оруулсан.
Зах зээлийн дийлэнх хэсгийг хүмүүн капитал өндөртэй
тоглогчдоор бүрдүүлж эрсдлийг бууруулснаар зах зээл харьцангуй
тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлэх онолын үндэслэл
байдаг ч амьдралд хэрэгжүүлэх боломжгүй юм. Учир нь хугацаа
өнгөрөхөд шинэ, хуучин тоглогчдын зах зээлд гарах, орох урсгал
тасралтгүй эргэсээр байх болно. Энэхүү урсгалыг хэн ч тогтоон
барьж үл чадна.

23
Хаосыг ойлгох гурван түвшин байдаг. Энгийн ойлголтоор
эмх замбараагүй шинж төлөв, шинжлэх ухааны ойлголтоор
аливаа шалтгаант систем анхны нөхцлөө хэт мэдрэх шинж төрх,
гүн ухаанд бүхий л хөгжил хувьслын заяагдмал мөн чанар. Энд
шинжлэх ухааны ойлголтоор буюу анхны нөхцлөө хэт мэдрэх
шинжээр нь хаос шинжтэй хэмээн ойлгоно.

98
Цаг үеийнхээ ач холбогдлыг зөв ухаарсан хүн чулууг алт болгохоос ч
хавьгүй илүү гайхамшгийг бүтээж чадна.
Чанг Жу Юнг

3.5 Хувьцаа худалдан авахад анхаарах хүчин зүйлс

A. Андеррайтерийг үнэлэх асуудал

Тухайн компаний анхдагч зах зээлд гаргахаар төлөвлөж буй


хувьцааны эрэлт бүхий зах зээлийг хэдий чинээ амжилттай бий
болгож чадна хувьцааны арилжааны явц төдий чинээ амжилттай
болж, компаний нэр хүнд, зах зээлийн үнэлгээ тэр хэрээр
дээшилнэ. Иймээс анхдагч зах зээлийг амжилттай бий болгох нь
нэн чухал асуудал.

Асуулт:
Анхдагч зах зээлийг хэн бий болгох вэ?

Хариулт:
Анхдагч зах зээлийг бий болгох ажлыг андеррайтер гүйцэтгэнэ.
Иймээс тухайн компаний сонгож авсан андеррайтерийн компаний
удирдлага зохион байгуулалт, ажилтнуудын хөрөнгийн зах
зээлийн болоод санхүүгийн менежментийн талаарх онолын
мэдлэг, ажиллах ур чадвар, санхүүгийн чадавхиас анхдагч зах
зээлийг бий болгох ажлын үр дүн шууд хамаарна. Цаашилбал
анхдагч зах зээлийг хэр амжилттай бий болгох нь хоёрдогч зах
зээлийн үйл явцад нөлөөлдөг. Иймд андеррайтерийг зөв үнэлж
сонгох нь ихээхэн ач холбогдолтой. Хавсралт 2-т нээлттэй
хэлбэрээр хувьчлагдсан компаниудын андеррайтерийн
компаниудыг харуулав.

B. Төлөөлөн Удирдах Зөвлөлийг үнэлэх асуудал

ТУЗ-нь хувьцаат компаний гүйцэтгэх захирал, түүний


зөвлөлтэй хамтран компаний үйл ажиллагааг удирдан чиглүүлэх
үүргийг гүйцэтгэнэ. Тэдний хамтын зорилго нь зохистой бага
зардлаар өндөр үр ашигтай үйл ажиллагаа явуулж, компаний
нэр хүнд, үнэ цэнийг дээшлүүлж улмаар компаний хөрөнгийн
үнэлгээг өсгөж хувь нийлүүлэгчдийн хөрөнгийг өсгөх, хувьцаа

99
ГУРАВДУГААР БҮЛЭГ БОДОМЖ-1

эзэмшигчдэд олгох ногдол ашгийн хэмжээг нэмэгдүүлэх явдал


байдаг. Иймд төлөөлөн удирдах зөвлөлийг оюуны өндөр чадавхи
удирдан зохион байгуулах авъяас, тухайн бизнесийн чиглэлээр
тодорхой ойлголт, зохих ухагдахуун бүхий төлөөллөөр бүрдүүлэх
шаардлагатай. Компаний чадварлаг удирдлага хэрхэн амжилтанд
хүрч хувьцааны ханшийг салбарын дунджаас олон дахин
нэмэгдүүлдэг тухай “САЙНААС АГУУД ДЭВШИХҮЙ” номонд
тод томруун өгүүлсэн байдаг.
Компаниуд өөрсдийн эзэмшиж буй үндсэн хөрөнгийнхөө
үнийн дүнтэй тэнцэх хэмжээний үнэ, тоо ширхэг бүхий хувьцааг
хөрөнгийн зах зээлд арилжаалахаас гадна төсөл хэлбэрээр
хувьчлагдаж буй компаниуд цөөнгүй байна. Хэрэв та төсөл
хэлбэрээр хувьчлагдсан компаниудын хувьцааг худалдан авахыг
сонирхож буй бол тухайн төслийн удирдагчийг сайтар судлах
шаардлагатай. Тухайн төсөл хугацаандаа эхэлж үр ашигтай
хэрэгжиж, цаашид тогтвортой ажиллах эсэх нь төслийн
удирдагчаас шууд хамааралтай. Ер нь төслийн болоод компаний
удирдлагууд, тэдний багийн гишүүдийн мэдлэг, чадвар,
боловсролын түвшин төдийгүй хувь хүний талаас нь сайтар
судалсны дараа худалдан авалт хийх нь оновчтой сонголт болно.

C. Төсөл үү? Биет капитал уу?

Нээлттэй хэлбэрээр хувьчлагдсан компаниуд нь “төсөл”


болон “биет капитал”-д тулгуурласан байна.
Өнөөгийн байдлаар компаниудын дийлэнхи нь бизнесийн
үүсэл, хөгжлийн эхний шатандаа явж эзэмшсэн хөрөнгө багатай
байгаа учир өөрийн хөрөнгө (биет капитал)-ийн үнийн дүнтэй
таацуулан гаргасан хувьцаагаа арилжих замаар шаардлагатай
хөрөнгө оруулалтын эх үүсвэрээ олж авах нь ховор байна. Харин
судалгаа шинжилгээний үр дүнгээр ирээдүйд өндөр үр ашиг, өгөөж
өгөх нь тодорхойлогдсон “төсөл”-үүдийг санхүүжүүлэхийн тулд
хувьцаа гаргах нь цөөнгүй болжээ.
Төсөл хэлбэрээр хувьчлагдсан компаний хувьцааг худалдан
авах буюу хөрөнгө оруулах нь харьцангуй эрсдэл ихтэй алхам
юм. Гэхдээ төслийн хувьцааг томоохон хөрөнгө оруулагчид

100
ГУРАВДУГААР Г.Мөнх-Эрдэнэ

худалдан авч цөөн хэдэн хувь нь ард иргэдийн гар дээр очдог тал
бий. Иймээс эрсдэл буурах боломжтой. Хавсралт 3-д нээлттэй
хэлбэрээр хувьчлагдсан, төслийн шатандаа явж буй болон
биет капиталтай хувьцаат компаниудыг ангилан харуулав.

3.6 Хувьцааны ханшийн түр зуурын өсөлт, түүний учир


шалтгаан, үр дагавар

Зах зээлд ханшийн богино хугацааны өсөлтүүд ихээхэн


ажиглагддаг. Ханшийн өсөлтөөс богино хугацаанд ихээхэн ашиг
олох боломжтой боловч энэ нь өндөр эрсдлийг дагуулдаг.

Ханшийн түр зуурын өсөлтийн учир шалтгаанууд:


1. Ямар нэг мэдээлэл гарсан үед
2. Ямар нэг үйл явдал болсон тохиолдолд

Ямар нэг мэдээлэл гарсан үед: Зах зээлд мэдээлэл хамгийн


чухал гэдгийг өмнө дурьдсан билээ. Жишээ нь, 2009 оны
9-р сарын 12-ны өдөр Хөх Ган ХК хөрөнгө оруулагчдыг
үйлдвэртэйгээ танилцуулах аяныг зохион байгуулжээ. Дараа
нь 2009 оны 9-р сарын 15-ны өдөр www.bdseс.mn электрон хаяг
дээр Хөх Ган ХК-ний тухай мэдээлэл гарсан байна. Хөрөнгө
оруулагчдад үйлдвэрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч,
мэдээллийг нээлттэй ил тод байлгасан нь хувьцааны ханшинд
эерэгээр нөлөөлсөн байна.

101
ГУРАВДУГААР БҮЛЭГ БОДОМЖ-1

Эх үүсвэр: www.bdsec.mn
График - 8. Хөх Ган ХК-ий хувьцааны ханш
Графикийн баруун дээд буланд бичигдсэн хугацаа нь
график дээр тэмдэглэгдсэн цэгт хийгдсэн арилжааны хугацааг
зааж байна. 9-р сарын 12-ны Бямба гаригт үйлдвэрийн үйл
ажиллагаатай танилцах аян болсон бөгөөд 14-ны өдөр нь Даваа
гариг байв. Танилцах аянд хамрагдсан болон электрон хаяг дээр
гарсан мэдээлэлтэй танилцсан хөрөнгө оруулагчид 14-ны өдрөөс
эхлэн хувьцаа нэмж худалдан авч эхэлсэн нь эрэлтийг нэмэгдүүлж
ханшийг өсгөсөн гэж үзэж болно.

Манай хөрөнгийн зах зээлд мэдээлэл нээлттэй бус байдаг.


Учир нь олон нийтэд хүргэгдсэн мэдээллээс тухайн компаний
бизнесийн үйл ажиллагааны шинэ санаанууд бусдад хулгайлагдах
магадлал өндөр байдагтай холбоотой. Иймээс мэдээллийг ил тод
байлгахыг төдийлөн хүсдэггүй байна. Харин өндөр хөгжилтэй
орнуудын хөрөнгийн зах зээлд мэдээллийн ач холбогдол асар
өндөр бөгөөд мэдээллээ хэдий чинээ ил тод байлгана компаниуд
төдий чинээ давуу талыг олж авдаг ажээ.
Ямар нэг үйл явдал болсон тохиолдолд: Тэмдэглэлт ой,
баяр, айлчлал гэх мэт тохиолдлын үед хувьцааны ханш богино
хугацаанд ихээр өсдөг. Жишээ нь, УИХ-ын даргын захирамжаар
байгуулагдсан Санхүүгийн зах зээлийг судлах ажлын хэсгийн
бүрэлдэхүүнд орсон УИХ-ын гишүүн Ц.Сэдваанчиг, Р.Буд,

102
ГУРАВДУГААР Г.Мөнх-Эрдэнэ

Н.Ганбямба, Ц.Шинэбаяр нар 2008 оны 12 дугаар сарын 24-


ний өдөр Монголын хөрөнгийн биржид ажиллажээ. Энэ үеэр
үндэсний үйлдвэрүүдийн хувьцааны ханш өссөн байна.

Эх үүсвэр: www.bdsec.mn
График - 9. Говь ХК-ий хувьцааны ханш
Графикийн баруун дээд буланд бичигдсэн хугацаа нь график
дээр тэмдэглэгдсэн цэгт хийгдсэн арилжааны хугацаа (2008 оны
12-р сарын 23-ны өдөр)-г зааж байна. УИХ-гишүүдын айлчлал
хийсэн 12-р сарын 24-нөөс 25-ны өдрүүдэд Говь ХК-ний ханш
өсчээ. Ийнхүү 2 хоногийн турш богино хугацааны ханшийн өсөлт
ажиглагдсан байна.

Ханшийн түр зуурын өсөлтийн үр дагавар: Түр зуурын


өсөлт нь ханшийн өндөр өсөлтөөс богино хугацаанд ашиг олох
боломжтой ч маш их эрсдэлтэй. Ханшийн өсөлтийн хурд хэр
их байна эргээд унахдаа түүнээс ч илүү хурдан унадаг. Иймээс
богино хугацааны өсөлтөөс ашиг хүртэх нь ихээхэн эрсдэлтэйг
анхаарах хэрэгтэй.

103
ГУРАВДУГААР БҮЛЭГ БОДОМЖ-1

3.7 Ханшийн урт хугацааны өсөлтийн учир шалтгаан

Ханшийн урт хугацааны өсөлтийн учир шалтгааныг дараах


хүчин зүйлүүдээр тайлбарлаж болно:

• Гадаад улс орнуудын эдийн засгийн төлөв байдал


• Макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийн өөрчлөлт
• Компаний үйл ажиллагааны өргөжилт

Гадаад улс орнуудын эдийн засгийн төлөв байдал:


Дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал тогтвортой, өсөлттэй
байвал гадаадын хөрөнгө оруулагчид манай улсад хөрөнгөө
тогтвортой байршуулж, улмаар хөрөнгийн зах зээл тогтвортой
байна. Харин гадны улс орны эдийн засаг унаж, доголдож эхэлбэл
гадаадын хөрөнгө оруулагчид хөрөнгөө буцаан татаж манай
хөрөнгийн зах зээл урт хугацаанд уналтанд орох аюултай. Үүний
тод жишээ бол 2008 оны эхэн үеэс Монголын хөрөнгийн зах
зээлд нөлөөлсөн “Дэлхийн эдийн засгийн хямрал” юм.

Макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийн өөрчлөлт:


Макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд урт хугацаанд
тогтвортой өсөлттэй байвал хөрөнгийн зах зээлд ханшийн урт
хугацаанд ханшийн өсөлт ажиглагдана. Манай улсын эдийн
засаг гадаад эдийн засаг болон байгаль-цаг уурын нөлөөллөөс
хүчтэй хамаардаг учир макро эдийн засгийн болон хөрөнгийн зах
зээлийн үндсэн үзүүлэлтүүд тийм ч тогтвортой байдаггүй. Өндөр
хөгжилтэй улс орнуудын хөрөнгийн зах зээлд ДНБ, инфляци,
ажилгүйдэл, мөнгөний нийлүүлэлт, гадаад худалдаа, засгийн
газрын төсөв гэх мэт үзүүлэлтүүд ихээхэн нөлөөлдөг. Манай орны
хувьд эдийн засагт хамгийн их нөлөөлж буй үзүүлэлт нь гадаад
худалдааны тэнцэл гэдгийг нэгдүгээрт бүлэгт дурьдсан билээ.
Жишээ 1 дэлхийн зах зээлд алт зэсийн үнэ сар дараалан
унавал манай улсын экспорт буурч, гадаадын валютын
нийлүүлэлт буурснаар дотоод валютын ханш суларна. Гадаад
валютын ханшийн чангаралт нь нийт хэрэгцээт барааныхаа 70

104
ГУРАВДУГААР Г.Мөнх-Эрдэнэ

гаруй хувийг импортолдог манай орны хувьд гадаадын барааг


үнэтэй болгох учир дотоодод инфляцийг үүсгэнэ. Гадаадын
хөрөнгө оруулалт хийгдэхгүй гэж үзвэл хөрөнгө оруулалт буурч,
инфляци их хэмжээгээр өсч, гадаад валютын нөөц буурснаар
үйлдвэрлэгчдийг үйл ажиллагаагаа тогтвортой эрхлэх боломжийг
хаан, хэрэглэгчдийн худалдан авах чадварыг бууруулан эдийн
засгийн хямралд хүргэнэ. Эдийн засгийн энэ мэтчилэн доголдлууд
нь дунд болон урт хугацаанд хөрөнгийн зах зээлд сөргөөр
нөлөөлнө.
Жишээ 2, 2009 онд манай улс 380 мянган тн орчим үр тариа
хурааж нийт хэрэглээний 80 орчим хувийг хангах төлөвлөгөөтэй
ажиллаж байгаа. Гэтэл 9-р сарын 18-аас 20-ны хооронд газар
тариалангийн бүс нутгуудаар цас орж, шууран үр тариа налж,
цасанд дарагдаж ургац хураалтын ажил хүндэрсэн. Хэрэв
төлөвлөсөн 380 мянган тн үр тариагаа гүйцэт хурааж чадахгүйд
хүрвэл гурилын үйлдвэрүүдийн үр тарианы нийлүүлэлт, улмаар
гурил, гурилан бүтээгдэхүүний үйлдвэрлэлтийн хэмжээ буурч
инфляци үүсэн, хэрэглэгчдийн худалдан авах чадвар буурна.
Хөрөнгө оруулагчид өнөөгийн хэрэгцээндээ зориулж мөнгөн
хөрөнгөө татсанаар урт хугацаанд хөрөнгийн зах зээлд уналт
нүүрлэнэ. Энэ мэтчилэн тооцооллыг хийснээр дунд болон урт
хугацаан дахь ханшийн чиг хадлагыг урьдчилан тодорхойлох
боломжтой.

Компаний үйл ажиллагааны өргөжилт:


Компани нэмэлт хөрөнгө оруулалт хийж дэвшилтэт технологи
нэвтрүүлэн шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадлаа
өргөжүүлснээр олох ашгийн хэмжээ урт хугацаанд нэмэгдэж зах
зээл дээр компаний нэр хүнд өсч хувьцааны ханш аажмаар өснө.
Жишээ нь, 2008 оны дунд үе гэхэд Женко Тур Бюро ХК 2007 оны
бүтэн жилийн ашигтай тэнцэх хэмжээний ашгийг олжээ. Тэгвэл
төлөвлөсөн ёсоор 2010 онд үзүүлэх үйлчилгээнийхээ хүчин
чадлыг 100% эзэмшиж зуны турш ажиллавал олох ашиг нэмэгдэх
нь гарцаагүй. Ийнхүү үйл ажиллагааны өргөжилт нь ашгийг
нэмэгдүүлэн хувьцааны ханшийг урт хугацаанд өсгөдөг.

105
ГУРАВДУГААР БҮЛЭГ БОДОМЖ-1

3.8 Хөрөнгийн зах зээл бол мэдээллийн зах зээл

“Хана нурсаны дараа ач холбогдол үй түмээрээ гарч ирж


байхад харин яагаад нурсан шалтгаан байсангүй. Зарим
талаараа системийн өөрийнх нь дотоод зөрчил, үр ашиггүй
байдал системээ үндэс сууриар нь ганхуулж байсан бол зарим
талаар ерөнхийлөгч Рейганы удирдлаган доорх Европын
цэргийн шнэчлэл Кремлийг хамаг мөнгөө зэвсэглэлд зарцуулахад
хүргэж дампууруулсан ба зарим талаар ямар нэгэн байдлаар
шинэчлэх боломжгүй зүйлийг шинэчлэх гэж оролдсон Михайл
Горбачевийн бүтэлгүй оролдлого зэрэг нь коммунист систем
нуран унахад голлон нөлөөлсөн байх. Харин миний бодол бол
1980-аад оны дунд үеэс эхэлсэн мэдээллийн хувьсгал энд голлох
үүрэг гүйцэтгэсэн. Тоталитар тогтолцооны маань амин сүнс
мэдээллийн давуу, монополь эрхэд оршиж байсан бол төмөр
хөшигний завсраар хянагдаагүй асар их мэдээлэл факс, телефон
утас, персонал компьютерийн тусламжтайгаар гоожиж
эхэлсэн (Томас 2007, 64).

Мэдээлэл гэдэг нь ирээдүйд болох эсвэл одоо болж буй бодит


үйл явдлыг дамжуулагч учраас маш их хүчтэй байдаг ажээ.
Чухамхүү тухайн үед ЗХУ-ын удирдлагуудын удаа дараагийн
хийсэн бүтэлгүй оролдлогуудын талаарх мэдээлэл улс орнуудад
асар хурдацтай тархсан нь тоталитар тогтолцооны мөн чанарыг
тэдэнд таниулж байв. Хэрэв мэдээлэл ийнхүү хурдацтайгаар тарж
дэлхийн өнцөг булан бүрт хүрээгүй бол өөрчлөлт, шинэчлэлт
удаан үргэлжилж, магадгүй зарим улс орнууд хожимдож хоцрох ч
байсан байж болох юм. Мэдээллийг цаг алдалгүй хүлээж авснаар
улс орнууд маш хурдацтай өөрчлөгдөн шинэчлэгджээ.
Үүнтэй адилаар хөрөнгийн зах зээлд мэдээлэл тарснаар
ханш асар хурдацтай өөрчлөгддөг. Хэн хамгийн түрүүнд үнэн
бодит мэдээллийг түргэн шуурхай хүртэнэ түүнд давуу тал бий
болно. Зах зээлийн дийлэнхи хэсэг мэдээллийг хүртэж амжаагүй
байхад та аль хэдийнээ мэдээллээс гарч болох үр дүнг тооцоолон,
сүрэг хөдөлж эхлэхээс өмнө шийдвэрээ гаргасан байх хэрэгтэй.
Чухамхүү энэ давуу талаа ашиглан мэдээллийн үр дүнг үнэн

106
ГУРАВДУГААР Г.Мөнх-Эрдэнэ

зөв тооцоолон амжилтанд хүрэх эсэх нь өөрийн тань хүмүүн


капиталаас хамаарна. Энэ утгаараа хөрөнгийн зах зээл нь нэг
талаас мэдээллийн зах зээл болдог ажээ.
Мэдээлэл болгон үнэн байдаггүй. Тоглогчдыг төөрөгдүүлэх,
өөрсдөдөө ашигтай байдлыг үүсгэх зэрэг зорилгоор худал
мэдээлэл цацагдаж болно. Энэ нь худал учир мэдээлэл биш болох
юм. Гэвч худал мэдээлэл зах зээлийн ханшид нөлөөлөхгүй гэсэн үг
биш. Яагаад гэвэл хүн болгон “энэ мэдээлэл үнэн үү?” гэж асуулт
тавьдаггүй. Тоглогчдын дийлэнхи нь мэдээллийг авмагцаа шууд
үр дүнг нь тооцоолж үйл хөдлөлөө хийдэг. Иймээс зах зээлийн
дийлэнхи ийнхүү хөдлөхөд ханш унах эсвэл өсөх нь гарцаагүй.
Тухайн мэдээлэл үнэн, худал эсэхийг заавал судалж үзэхийг
танд зөвлөж байна. Учир нь худал мэдээлэл тарж эхлэхэд зах
зээл нэг тийш (ханш өсөх эсвэл буурах) хөдөлнө. Үүний дараа
тоглогчид үнэн бодит байдлыг мэдэх нь гарцаагүй бөгөөд зах зээл
ахин нөгөө тийш (ханш буурах эсвэл өсөх) хөдлөх болно. Ийм
учир хэрэв та тухайн мэдээлэл худал гэдгийг мэдсэн бол өнөөгийн
өөрчлөлтийг мэдэхийн зэрэгцээ дараагийн өөрчлөлтийг мэдэх
боломжтой. Нэг үгээр хэлбэл, хоёр нүүдлийн цаадахийг харах
боломжтой болно. Энэ нь танд бас нэгэн давуу талыг үүсгэнэ.

107
ГУРАВДУГААР БҮЛЭГ БОДОМЖ-1

3.9 Эрсдлийн тухайд...

Бидний амьдралд өдөр бүр эрсдэл их бага ямар нэг хэмжээгээр


тулгардаг. Өглөө босоод сургуульдаа очихоор зам гарахад, өдөр
үдийн цайгаа уухад, орой гэрлүүгээ яаран автобусанд суух
гэх зэрэг бүхий л үйл хөдлөлд эрсдэл тодорхой хэмжээгээр
агуулагддаг. Иймээс гэнэтийн хүчинд өртөхгүйн тулд эрсдлийг
тооцоолж сурах хэрэгтэй. Эрсдэл хэмээх ойлголт өргөн хүрээг
хамрах бөгөөд энд Монголын хөрөнгийн зах зээлд тоглоход учирч
болох эрсдлийн талаар бичлээ.

A. ХОЭБ-ээр хувьчдагдсан компаниудын эрсдэл

Эдгээр компаниудын хувьд эрсдлийг үнэлэх асуудал нь нилээд


ярвигтай. Аль өнцгөөс нь харж буйгаас шалтгаалан эрсдэл өндөр
эсвэл бага харагддаг.

Эрсдэл их байх талаас нь харцгаая.


Хувьцааны тоо харьцангуй цөөн учир төвлөрөл ихтэй байдаг.
Төвлөрөл ихтэй учир тухайн хувьцааны зах зээл цөөн тооны
томоохон тоглогчдын хүрээлэлд орж урьдчилан таамаглах
боломжгүй ханшийн савлалтууд үүсэх аюултай. Үүнээс гадна
тухайн компаний хувьцааг багцаар эзэмшигчдэд их хэмжээний
мөнгөн хөрөнгийн хэрэгцээ гарвал тийм хэмжээний хувьцааны
нийлүүлэлт хийгдсэнээр ханш унах аюултай. Энэ талаас нь
дүгнэвэл, эрсдэл харьцангуй өндөр байдаг тул энэ төрлийн
хувьцаа авах шийдвэрийг нарийн судалж, шинжилсний эцэст
гаргах хэрэгтэй.

Эрсдэл бага байх талаас нь харцгаая.


Нэг талаас хувьцаа эзэмшигчдийн дийлэнхи нь өмч хувьчлалын
үед худалдан авсан, нөгөө талаас энэ хэлбэрийн компаниуд нь олон
жил үйл ажиллагаа явуулж зах зээлд танигдсан, орлого ашиг их
компаниуд байдаг тул эдгээр компаниудын хувьцааг эзэмшигчид
арилжааны ханшийн зөрүүгээс ашиг хүртэхээс илүүтэйгээр урт

108
ГУРАВДУГААР Г.Мөнх-Эрдэнэ

хугацаанд компаний үйл ажиллагаанд оролцож, ногдол ашиг


авах хүсэл сонирхол нь давамгайлдаг учир өдрийн арилжааны
тоо хэмжээ харьцангуй цөөн байдаг. Ийнхүү нийлүүлэлт их
хэмжээгээр хийгддэггүй нь ханшийн тогтвортой байдлыг хангаж
эрсдлийг буруулдаг. Нэг үгээр хэлбэл, энэ төрлийн хувьцааны
ханшид сүргийн хүч тийм ч хүчтэй нөлөөлдөггүй. Зах зээлд
компаниуд шинээр хувьцаа арилжаалахад нээлттэй хэлбэрээр
хувьчлагдсан компаниудын хувьцааны ханш унаж, харин
ХОЭБ-ээр хувьчлагдсан компаний хувьцааны ханш харьцангуй
тогтвортой үлддэг нь дээрх учир шалтгаантай холбогддог. Энэ
талаас нь дүгнэвэл эрсдэл харьцангуй багатай нь харагддаг.

B. Нээлттэй хэлбэрээр хувьчдагдсан компаниудын эрсдэл

Эрсдэл их байх талаас нь харцгаая.


Зах зээлд шинээр хувьцаа арилжаалахад сонгодог хэлбэрээр
хувьчлагдсан компаниудын хувьцааны ханш унаж байсныг
дээр дурьдсан. Мөн хувьцаа эзэмшигчдийн тоо харьцангуй
олон бөгөөд тэд зах зээлд тоглохдоо асуудалд бодит бус, сэтгэл
хөдлөлөөр хандах нь цөөнгүй тул сүргийн хүч-ийг нэмэгдүүлж
ханшийн томоохон савлалтыг үүсгэдэг. Энэ талаас нь харвал
эрсдэл ихтэй харагддаг.

Эрсдэл бага байх талаас нь харцгаая.


Хувьцааны тоо харьцангуй олон, төвлөрөл бага байх нь нэг
тоглогчийн зах зээлийн ханшид үзүүлэх нөлөөллийг багасгаж
урьдчилан тооцоолох боломжгүй уналт үүсэхээс сэргийлдэг. Энэ
талаас нь харвал эрсдэл бага байх боломжтой.
Хэрэв хөрөнгийн зах зээлээс ашиг хүртэнэ гэж бодож байгаа
бол тодорхой хэмжээний эрсдэл хүлээгдэж буйг тооцох ёстой. Эс
бөгөөс та ямар ч ашиг хүртэхгүй. Иймд та хөрөнгийн зах зээлийг
сонирхож байгаа ч гэлээ хувь хүний атрибут талаасаа өөрийгөө
нарийн шинжилж арилжаанд оролцох эсэхээ шийдээрэй.

109
ГУРАВДУГААР БҮЛЭГ БОДОМЖ-1

3.10 Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй

Монголчууд бид “өөрөө унасан хүүхэд уйлдаггүй” хэмээн


ярьцгаадаг. Үүнийг биржийн хэлэнд хөрвүүлбэл “эрсдлээ хүлээж
сур” гэсэн үг. Зарим тоглогч эрсдэлд орж алдагдал хүлээсэн
атлаа түүнийгээ хүлээн зөвшөөрч чаддаггүй. Хүлээсэн алдагдлаа
үргэлж бодсоор толгой, тархиа ядрааж туйлдан цааш явах замаа
хааж орхидог. Ингээд улам бүр эрсдэлтэй алхамууд хийж өөрийгөө
аюулд унагадаг талтай. Хэрэв та бирж дээр тоглож алдагдалд
орсон үедээ түүнийгээ хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа бол
өөрийгөө биржийн тоглогч биш гэдэгтээ эвлэрэх хэрэгтэй. Учир
нь хувьцаагаар тоглоно гэдэг тэр чигээрээ эрсдэл юм. Эрсдлээ
хүлээн зөвшөөрч чаддаг болсон цагтаа өөрийгөө биржийн тоглогч
мөн гэж үнэлээрэй. Эс чадваас оройтоогүй дээрээ өөр бизнес
сонирхох нь зүйтэй. Энд нэгэн зүйлийг сануулахад “эрсдлээ
хүлээж сур” гэдэг нь алдаатайгаа эвлэрч бүгдийг март гэсэн үг
огт биш. Харин алдаан дээрээ суралцаж “Алдаан дээрээ суралц”
дүрмийг баримтлан тоглох хэрэгтэйг хэлж буй хэрэг. Та эрсдлээ
хүлээн зөвшөөрч алдаан дээрээ суралцаж эхэлсэн бол маш сайн.
Энэ бол сайн тоглогчийн шинж чанар.

110
Бүхэл өдөржингөө ажилладаг хүнд мөнгө хийх зав гарахгүй
Жон Д.Рокфеллер

3.11 Зохиогчийн бодол - Өөрийгөө олох (таних) нь

Ихэнхи хүмүүс аливаа зүйлсийн утга, учир шалтгааныг


бусдаас асуудаг. Өөрийгөө хайрлаж сураагүй атлаа хүнийг
хайрлахыг хүсдэг. Өөрийгөө хэн болохыг таниагүй мөртлөө хэн
нэгэнтэй дотносож нөхөрлөн, түүнийг таньж хайрлахыг хичээдэг.
Ингэж их хичээсний эцэст амжилтанд хүрэх бус асуудалд ордог ч
талтай. Дараа нь “би ямар буруутай юм бэ?, би чадах чинээгээрээ
хичээсэн, гэтэл надад яагаад ингэж хандаж байна вэ?” гэж
өөртөө харамсдаг. Магадгүй танд хэзээ нэгэн цагт ийм асуудал
тохиолдож байсан байж ч болох юм. Амжилтанд хүрэхгүй байсан
шалтгааныг хожим нь би “санаа нь зөв ч сажилж хүрэх зам нь
буруу” байжээ гэдгийг ойлгосон.

Асуулт:
Яаж зөв замд орох вэ?

Хариулт:
Дээрх замаар явах нь логикийн хувьд гажуудсан хэрэг
бөгөөд буруу замаар будаа тээвэл буцахдаа шороо тээнэ гэгч
болж буй хэрэг. Зөв зам гагцхүү бидний дотор оршдог ажээ.
Асуултын зөв хариулт өрөөлд бус бидэнд, өөрсдөд маань байна.
Тэгэхлээр өөрийгөө эхлээд таних ёстой юм байна. Гэтэл үүнийг
бид мэддэггүй учраас гадагшаа үргэлж хандсаар хариултаа авч
чадалгүй хамаг хүч чадал, цаг хөдөлмөрөө барж орхидог ажээ.
Үнэндээ бол гадагшаа биш дотогшоо чиглэсэн асуулт тавьж
гагцхүү зөв замаар санасан санаа, дэвшүүлсэн зорилгодоо хүрэх
ёстой юм байна.
Өрөөл бусдаас бус өөрийнхөө дотоодоос хариултыг эрэх нь
зөв гэдгийг өнөөгийн шашин, гүн ухаан баталж байна. Шашинд
өөрийгөө танихийг “гэгээрэх” гэнэ. Гүн ухаанд гэгээрэхийг
“өөрийгөө таних” гэнэ. Шашинд гэгээрэхийн тулд бясалгал
хийдэг бол гүн ухаанд өөрийгөө танихын тулд өөртэйгээ
тэмцэлдэнэ. Бясалгал нь өөрийн дотоод дуу хоолойг сонсох

111
ГУРАВДУГААР БҮЛЭГ БОДОМЖ-1

гэж хичээдэг бол өөртэйгээ тэмцэлдсэнээр жинхэнэ “би”-гээ


олж авахыг зорино. Энэ бол уулын нэг оргилд хоёр өөр замаар
хүрч байгаа хэрэг. Хүн төрөлхтний туулж өнгөрүүлсэн түүхээс
харвал амьдралын бүхий л асуудал хүнд өөрт нь байдаг гэдэг
үзэлд нэгджээ. Философичид өөрөө өөрийгөө таних тухай их
бага хэмжээгээр өгүүлсэн байдаг. Учир нь өөрийгөө таньсан хүн
бусад бүх юмыг төвөггүй таньж, ойлгодог гэнэ. Өөрийгөө олсон
хүн найз нөхдөө таньж нөхөрлөнө. Өдөр тутам бидний амьдралд
тохиолддог аливаа асуудал аяндаа шийдвэрлэгдэнэ. Өөртөө асуулт
тавьж, дотоод дуу хоолой, жинхэнэ “би”-гээ сонсоод ирэхийн
цагт бүх асуултын хариулт өөрөө аяндаа тодорхой болж амар,
тайван байдлаар амьдрал цааш үргэлжлэх учиртайг би ойлгосон.

Асуулт:
Хөрөнгийн зах зээлд амжилт гаргахын тулд өөрийгөө таньсан
байх хэрэгтэй юу?

Хариулт:
“Өөрийгөө таних” хэмээх ойлголтыг бирж рүү хөрвүүлбэл
“өөрийн арга барилаараа тогло” гэсэн утгатай болно. Бид уулын
нэг л оргилд хүрэх зорилготой яваа хүмүүс. Энэхүү номдоо уулын
оргилд дөхөж очих ганц салаа замыг та бүхэнд санал болголоо.
Миний олж хараагүй хүрэхэд илүү амар хялбар, дөт зам олон байх
нь гарцаагүй. Арилжаа хийх явцад янз бүрийн асуудал тээсэн
олон бул чулуу таарна. Эхний удаад миний явсан замаар яваад
үзээрэй. Таны хөрөнгийн зах зээлийн талаарх онолын мэдлэг
зузаарч арилжаа хийхдээ дадлагажин, чадваржихын хэрээр миний
явсан зам мөр хэтэрхий их хад чулуу, саад тотгортой болох нь
мэдрэгдэнэ. Тиймээ би мэдэж байгаа. Гэхдээ замд минь буй хад
чулууг одоохондоо би зайлуулж хүчрэхгүй байгаа учир хэцүү ч
гэсэн эвийг нь олж хажуугаар нь явсаар байгаад багагүй дасчихсан
юм. Харин та бүхний хувьд байдал эрс өөр байх ёстой. Арилжаанд
оролцох явцад миний арга барил, техникийн алдаа, сул тал илрэх
үед өөрийнхөөрөө засаж, залруулах хэрэгтэй. Мэдээж хэрэг
эхэндээ яаж засаж, залруулахаа мэдэхгүй учир хэцүү байх болно.
Цөхрөлтгүй зүтгэж, хичээвэл амжилтанд хүрэх нь гарцаагүй.

112
ГУРАВДУГААР Г.Мөнх-Эрдэнэ

Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг биз дээ. Алдааг засаж, сул талыг
залруулахын хэрээр та нэг л мэдэхэд өөрөө цоо шинэ арга барил,
техникийг олж нээсэн байх болно. Энэ үед миний явсан замаар
цаашид явсаар байх уу? эсвэл өөрийн олсон шинэ замаар уулын
оргилд гарах уу? хэмээх хоёр хувилбараас нэгийг нь сонгох
шаардлага тулгарна. Та өөрийн олсон замаа сонгоорой. Би тэгж
хүсч байна. Үүнд хоёр шалтгаан бий. Нэгдүгээрт, энэ дэлхий
дээр ганцхан Г.Мөнх-Эрдэнэ байхад хангалттай. Миний хуулбар
байхын огтхон ч хэрэггүй. Хоёрдугаарт, та өөрөө хэнээс ч үл
хамаарах нэгэн цоо шинэ ертөнц шүү дээ. Хэрвээ намайг дагавал
миний л ертөнцөд орших болно. Иймд та хэнээс ч үл хамаарах
агуу ертөнц, хэн ч үл халдаж чадах тийм газартаа эрх дураараа
амьдрах ёстой. Ийнхүү ертөнцөө олохын тулд өөрийгөө таних
(олох) нь л бидэнд үлдээд байна. Хэрхэн өөрийгөө олох арга замаа
одоогоор би мэдэхгүй байна. Харин олох нь маш чухал гэдгийг
ойлгож байна. Цоо шинэ, өөр хаана ч байхгүй тийм ертөнцөд аж
төрөх сайхан биш гэж үү? Зүйрлэвэл, хэдий тав тухтай ч айлд
хэд хоноод өөрийн бор гэртээ ирэхэд ямар сайхан, амар тайван
тааламжтай мэдрэмжийг авдаг билээ дээ? Өөрийнхөө ертөнцийг
олж түүндээ аж төрөхөд яг дээрхтэй ижил мэдрэмж авч таараа. Та
одоо өөрийн замбуу тивд амьдардаг гэртээ байгаа бол өөрийгөө
олсноор жинхэнэ “би”-тань амьдардаг гэрээ олох болно. Жинхэнэ
“би”-гээ олсон хүний амьдрал аз жаргалаар дүүрэн байдаг гэнэ
ээ. Би таныг насан туршдаа айлаар хэсүүчлэхийг хүсэхгүй байгаа
байх хэмээн итгэж байна. Иймээс би өөрийгөө таних (олох)-ын
ач холбогдлыг багахан ч болов тантай хуваалцахыг хүссэн юм.
Өөрийгөө ол, өөрийгөө тань. Тэр цагт бид уулсын нэг оргилд өөр
өөрсдийн олсон замаараа саадгүй явж хүрэх болно.

Өөрийгөө танихын мөн чанарыг гүнзгийрүүлэн ойлгохыг


хүсвэл орчуулагч, яруу найрагч Г.Аюурзаны “Шинэ үеийн
номын сан” цувралыг уншаарай.

113
ГУРАВДУГААР БҮЛЭГ БОДОМЖ-1

3.12 Эргэлтийн эхэнд

Санхүү Эдийн Засгийн Дээд Сургуулийн 1996 оны төгсөгч


1995 оны оны “Шилдэг оюутан” Голомт банкинд өдгөө 15-дахь
жилдээ ажиллаж байгаа “Валютын хэлтэс”-ийн Ахлах дилер
Б.Загалтай 2008 оны зун хийсэн ярилцлагаас.
Г.Мөнх-Эрдэнэ: Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе.
Би танай банкны олон улсын арилжааны асуудлыг ихээхэн
сонирхож байгаа юм. Чухам яаж явагддаг юм бол оо?
Б.Загал: Одоогийн байдлаар манай банк олон улсын бүх
арилжаагаа хаасан байгаа
Г.Мөнх-Эрдэнэ: Яагаад?
Б.Загал: Үүсч хөгжөөд хоёр зууныг элээсэн АНУ-ын
санхүүгийн зах зээлийн өгөөж өнөөгийн байдлаар ихээхэн буурч
байна. Өнөөдрийн өндөрлөгөөс харахад энэ зах зээлийг хөгжлийн
жам ёсоор үүсэн сэргэж, өсч хөгжин дэвжсээр хөгжлийнхөө
оргилд хүрсэн гэж ойлгож болно. Зүйрлэвэл, нэг хүнд ноогдох
талбай гэдэгтэй адил дэлхийн томоохон зах зээлүүдийн нэг хүнд
ноогдох орон зай бага болжээ. Хэдэн зуун мянган тоглогчтой
асар хүчтэй өрсөлдөөнтэй энэ зах зээлээс ашиг олно гэдэг нэгд
маш их эрсдэлтэй, хоёрт их хэмжээний ашиг хүртэж чадахгүй.
Тэр өрсөлдөөнд тэсч үлдэнэ гэдэг маш хэцүү. Харин Монголын
хөрөнгийн зах зээл дөнгөж хөгжиж эхэлж байгаа тул өгөөж нь
их байна. Зах зээлийн багтаамж одоогоор бага байгаа ч ирээдүйд
маш их болно. Энэ зах зээлд эзэн суух боломж бидэнд бий. Тийм
ч учраас одоо дотооддоо анхаарлаа хандуулж байгаа.
Г.Мөнх-Эрдэнэ: Өнөөгийн байдлаар Монголын хөрөнгийн
зах зээл нээлттэй бус, жижиг, тогтворгүй, тодорхой бус байна.
Ийм орчинд хэн ч хөрөнгө оруулалт хийхийг хүсэхгүй гэсэн
хэмжээнд би ойлгож байгаа. Хөгжлийн цаашдын чиг хандлага,
хэрхэн яаж хөгжих талаар төсөөлөл алга. Та аль өнцгөөс нь
хөгжих потенциалыг харж байна вэ?
Б.Загал: Өмнөх жишээгээ авъя. АНУ-ын санхүүгийн зах

114
ГУРАВДУГААР Г.Мөнх-Эрдэнэ

зээлийг 200 давхар барилга гэж төсөөлье. Түүх 200 давхар


барилгыг барьж болдгийг харуулж байна. Харин хоёр зууныг
элээсэн барилга дээр нэмж барьж болох эсэх нь одоогоор
тодорхойгүй байна. Дэргэд нь манай хөрөнгийн зах зээл 19 давхар
барилгатай адил тул дээр нь нэмж барих боломж бүрэн дүүрэн
байна. Хөгжих боломж маш их бий гэдэг нь шууд харагддаг.
Гадны гэхээсээ илүү дотоодын зах зээлийн судалгааг сайн хийж
зөв шийдэлд хүрвэл эндээс илүү их ашиг олох боломж бий.
Г.Мөнх-Эрдэнэ: Илүү их ашиг хүртэж болох юм гэж та хэллээ.
Хөрөнгийн зах зээлийн нөхцөл байдал тогтворгүй, тодорхой бус
байгаа өнөө цагт тэрхүү хөгжлийг ямар механизмаар бий болгох
вэ?
Б.Загал: Энэ бол чухал асуудал. Бэлэн жор одоогоор алга
байна. Гагцхүү бидний удаан жилийн уйгагүй хөдөлмөрийн
үр дүнгээр бий болно. Судалгааны үр дүнгээр тухайн зах зээл
нээлттэй бус, тогтворгүй, тодорхой бус болох нь харагдана.
Гарч буй үр дүнг нь харна гэдэг нэг асуудал. Харин гарсан үр
дүнг ирээдүйд хэрхэн өөрчилж болохыг олж харна гэдэг тэс
өөр асуудал. Монголчууд бид бэлэнчлэх сэтгэлгээгээр багагүй
тордогдсон ард түмэн учир үр дүн нь муу гараад ирвэл түүнийг
шууд хаячихдаг зуршилтай. Бид өөрсдөө хөгжүүлэхгүй юм бол
энэ цаг үед бидэнд бэлдэж өгөх хүн байхгүй. Бидний алдаа энд
л байгаа юм. Зах зээлийн системд дасан зохицож амьдрахын
тулд бид бодол сэтгэлгээний, соёлын, ажил амьдралын цоо шинэ
стандартад шилжих шаардлагатай. Тэгэж гэмээнэ бид амжилтанд
хүрнэ. Өнөөдрийн Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжлийн
төвшинг нялх хүүхэдтэй зүйрлэж болохоор байна. Иймд энэхүү
зах зээлийн багтаамж бага, хаалттай, тогтворгүй, тодорхой бус
байх нь зүйн хэрэг. Энэ зах зээлийг хөгжүүлэх нь нялх хүүхдийг
өсгөж хүмүүжүүлэхийн нэг адилаар маш их хүч хөдөлмөр, цаг
хугацаа, хараа хяналт шаардана.. Өнөөдрийн бидний зарцуулсан
хөдөлмөрийн үр шим 5 эсвэл 10 жилийн дараа амьдралд бодитоор
харагдана. Өөрөөр хэлбэл, Монголын хөрөнгийн зах зээлийн
хөгжил нас биед хүрсэн тэр цагт бид өнөөдөр цагаа дэмий үрээгүй
байжээ гэдэгтээ итгэл төгс байх болно.

115
ГУРАВДУГААР БҮЛЭГ БОДОМЖ-1

Г.Мөнх-Эрдэнэ: Энэ зах зээлд залуучууд бид хувь нэмрээ


хэрхэн оруулах вэ?
Б.Загал: Эхлээд өөрсдийнхөө эдийн засгийн болоод хөрөнгийн
зах зээлийн онолын суурь мэдлэгийг дээшлүүлэх шаардлагатай.
Хөрөнгийн зах зээлд амжилт олохын тулд наад зах нь холбогдох
статистик үзүүлэлтүүдийн тооцоо, компаний санхүүгийн
шинжилгээ, ашгийн прогноз зэрэгт тулгуурлан тоглох учиртай.
Иймд мэдлэг боловсролоо тасралтгүй хөгжүүлэх шаардлагатай.
Хөрөнгийн зах зээлд тоглох онолын мэдлэг, чадвар, дадал
өсөхийн хэрээр зах зээл танд улам ойр болно. Хөрөнгийн зах зээл
нээлттэй, тогтвортой, тодорхой болж ирнэ. Эхний гараанд ашиг
орлого олно гэхээсээ илүүтэйгээр мэдлэг чадвар, хүчтэй болохын
тулд тоглох хэрэгтэй.
Г.Мөнх-Эрдэнэ: Яг одоогийн байдлаар манай хөрөнгийн
зах зээлд санхүүгийн, техник, суурь шинжилгээний аргууд
ашиглагдахгүй байгаа шүү дээ. Бид энэ тохиолдолд яаж тоглох
ёстой юм бэ?
Б.Загал: Бүх л тоглогчид өнгөрсөн хугацааны мэдээлэл
болон өнөөгийн нөхцөл байдлыг зэрэгцүүлэн үнэлж тоглодог.
Мэдээлэл зах зээлд их бага ямар нэг хэмжээгээр байгаа. Техник
болон суурь шинжилгээ, ашгийн прогноз гэх мэт арга техникүүд
бол мэдээллийг тодорхой шинжлэх ухааны үндэслэлтэйгээр
нарийвчлан боловсруулж буй хэрэг. Түүнээс бус хол тасархай
зүйл огт биш. Хөгжлийн явцад тодорхой цаг хугацааны дараа
шинжилгээний арга техникүүд ашиглагддаг болно. Бид аливаа
зүйлийн потенциал, хөгжиж болох хувилбаруудыг харж, хувилбар
бүрийг үнэлэн, тэдгээрээс оновчтойг нь сонгож чаддаг байх нь
чухал. Ингэж ажиллавал амжилтанд хүрнэ.
Г.Мөнх-Эрдэнэ: Цаг, зав гарган үнэтэй зөвлөгөө өгсөн танд
баярлалаа. Таны цаашдын ажилд тань амжилт хүсье.

116
Төгсгөлийн үг:

Улс орны хөгжлийн түлхүүр хөрөнгө оруулалт, хөрөнгийн зах


зээлийн үйл ажиллагааг авч үзвэл өнөөгийн байдлаар манай улсын
санхүүгийн зах зээлийн дөнгөж 4%-ийг хөрөнгийн зах зээл эзэлж
байна. Гэтэл дэлхийн жишгээс харвал энэ харьцаа 50:50 хувьтай
байдаг гэнэ. Хөрөнгө оруулалтын банкыг зохион байгуулах
хууль эрх зүйн орчин Монголд бүрдээгүй байна. Монголчууд уул
уурхайгаа ирээдүйн хөгжлийн чиглэл болгон дөрвөн 4 тэрбум
ам.долларын өртөг бүхий “Оюу Толгой”-н төслийн гэрээг
баталсан нь Монголын эдийн засагт асар том түлхэц өгөх нь
гарцаагүй. Тус төслийн хүрээнд 2010 онд 758 сая ам.доллар буюу
ДНБ-ний 15 орчим хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгө оруулалт
хийгдэх тооцоо гарчээ. Энэхүү бодит боломжийг алдахгүйн тулд
хөрөнгийн хоёрдогч зах зээлийн хууль эрх зүйн орчин бүрхэг,
ганцхан үнэт цаасны хуулиар бүх зүйл зохицуулагдаж байгааг
өөрчилж, хөрөнгийн зах зээл дээр олон улсын стандартыг бий
болгон, эдийн засагт шинэ уур амьсгалыг авчирч, бизнесийн
байгууллагыг нийлэх, нэгдэхэд зөв эрсдэлгүй санхүүгийн
зөвлөгөө өгөх, компаниудыг өрийн бичиг буюу бонд, хувьцаагаа
гаргах үйл ажиллагааг зохион байгуулах, үнэт цаасны арилжаа
хийх зэрэг үйлчилгээнүүдийг үзүүлдэг хөрөнгө оруулалтын
банкны үйлчилгээг эхлүүлэх ажлыг хугацаа алгуурлалгүй зохион
байгуулах асуудал мэргэжлийн байгууллага, мэргэжилтнүүдийн
түвшинд тавигдаж байна.
Хөрөнгийн зах зээлийн эхлэл тавигдсан 90-ээд онд бид ямар
том боломжийн өмнө зогсож байснаа мэдээгүй алдсан бол өнөөдөр
түүнээс ч илүү боломжийн өмнө зогсож байна. Хөрөнгийн зах
зээл өнгөрсөн хугацаанд хөгжиж дэвшин боловсронгуй болсоор
байгаа бөгөөд өнөө илүү хурдацтай хөгжих боломж нээгдээд
байна. Өөрөөр хэлбэл, шинэ цагийн эргэлт бидний хаалгыг
тогшиж байна. Хаалгаа нээж зөв зүг рүүгээ эргэж, боломжийг
ашиглацгаая. Гагцхүү та сонголтоо зөв хийгээрэй.
Танд амжилт хүсье.

117
Хавсралт 1

№ Хувьцаат Компани
1 Женко тур бюро
2 Би Ди Сек
3 Туул сонгино усны нөөц
4 Хай Би Ойл
5 Хөх ган
6 Нако түлш
7 Оллоо
8 Анод банк
9 Гермес
10 Зоос банк
11 Ремикон
12 Монфрэш
13 Монгол шилтгээн
14 Монинжбар
Эх үүсвэр: www.mse.mn

118
Хавсралт 2

№ Андеррайтер Хувьцаат Компани


1 BDSEC Женко тур бюро
2 BDSEC Би Ди Сек
3 BDSEC Туул сонгино усны нөөц
4 BDSEC Хай Би Ойл
5 BDSEC Хөх ган
6 BDSEC Нако түлш
7 Си Си Пи Оллоо
8 Си Си Пи Анод банк
9 Батс Инвест Гермес
10 Word key Зоос банк
11 World key Ремикон
12 Micc Монфрэш
13 BDSEC Монгол шилтгээн
14 BDSEC Монинжбар
Эх үүсвэр:www.mse.mn, www.nayad.mn

119
Хавсралт 3

№ Биет капитал
1 Женко тур бюро
2 Гермес
3 Би Ди Сек
4 Зоос банк
5 Монгол шилтгээн
6 Оллоо
Төсөл
7 Туул сонгино усны нөөц
8 Ремикон
9 Монинжбар
10 Хай Би Ойл
11 Нако түлш
12 Хөх ган
Эх үүсвэр: www.nayad.mn

Тайлбар: Монфрэш компаний хувьцааны арилжаа амжилтгүй


болсон, Анод банк дампуурсан учир дээрх жагсаалтаас эдгээр
компаниудын нэрсийг хасав.

120
НОМ ЗҮЙ

1. Бодо, Шефер. “Санхүүгийн эрх чөлөөнд хүрэх зам.”


Улаанбаатар: Виртуал Принтинг, 2002.
2. Даваасүрэн, А, interview by Ч Бүжин. Дэлхийн эдийн
засгийн хямралын тухай (2008 оны 11 22).
3. Монгол банк. “Жилийн тайлан 2007.” Улаанбаатар,
2008.
4. Монголын хөрөнгийн бирж. “Сар тутмын сэтгүүл.”
2009-2-р сар.
5. МУИС-ийн Эдийн засгийн сургууль; Манчестерийн их
сургууль. МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГ-Шилжилтийн
эдийн засаг. Улаанбаатар: Адмон, 1999.
6. Намжим, Төмөр. Монголын улсын эдийн засаг.
Улаанбаатар: Монгол улсын Шинжлэх Ухааны
Академи, 2004.
7. САНГИЙН ЯАМ. “МОНГОЛ УЛСЫН НИЙГЭМ
ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖИЛ 2006 ОНД.” Улаанбаатар,
2007.
8. Санхүүгийн Зохицуулах Хороо. Үнэт цаасны зах зээл,
II-р дэвтэр. Улаанбаатар: Голден Ай Принтинг, 2007.
9. Үнэт цаасны зах зээл, I-р дэвтэр. Улаанбаатар: Голден
Ай Принтинг, 2007.
10. Хөрөнгийн зах зээлийн хөгжил 2007. Улаанбаатар:
Голден Ай Принтинг, 2007.Сувд, Б, Б Алтанцэцэг, С
Даваасүрэн, and С Отгонтөгс. “Дэлхийн эдийн засгийн
хямрал:Гадаад эдийн засгийн Монголд үзүүлэх нөлөө.”
Улаанбаатар, 2008.
11. Сэтгүүлчид. Алт-Дилер, Ардын банк. Улаанбаатар,
1999.
12. Томас, Л Фрийдман. Дэлхий бөөрөнхий биш.

121
Улаанбаатар, 2007.
13. Үндэсний статистикийн газар. “Статистикийн
эмхэтгэл.” Улаанбаатар, 2008.
14. Ядамсүрэн, Ж. Үнэт цаасны зах зээл. Улаанбаатар,
2001.
15. Аюурзана, Г. Цэцэн мэргэний нэвтэрхий толь.
Улаанбаатар: Сорхон Цагаан, 2007.
16. Аюурзана, Г. 2Х2=6 буюу Суут жаран сэтгэгч.
Улаанбаатар: Сорхон Цагаан, 2007.
17. Гансүлд, Д, Б.Баярдаваа. Микро экономикс.
Улаанбаатар: Сэлэнгэпресс, 2006.
18. Аюурзана, Г. Зэн-Буддизм: Амьдралаас ангижрахуй.
Улаанбаатар: Сорхон Цагаан, 2007.
19. Аюурзана, Г. Дао: Амьдралыг танихуй. Улаанбаатар:
Сорхон Цагаан, 2007.
20. Дэмбэрэл, Цэрэн. Сүйрлийн онол ба Монголын эдийн
засаг. Улаанбаатар: ГанПринт, 2002.
21. Энх-Амар, Ш. Шугаман бус динамик ба Хаос.
Улаанбаатар: Ган Принт, 2005.
22. БААБАР. Дорь идэр дүүдээ. Улаанбаатар: Ирмүүн
Мальтемедиа, 2008.
23. Жек, У, Жон А.Бөрн. Сэтгэлийн өчил. Улаанбаатар,
2008
24. Жим, Коллинс. Сайнаас агуйд дэвшихүй. Улаанбаатар:
МОНСУДАР, 2007.
25. Рассел, Б. Өрнийн мэргэн ухаан. Улаанбаатар:
МОНСУДАР, 2007.

122
26. Электрон хаяг:

Дотоод:

www.mse.mn

www.frc.mn

www.bdsec.mn

www.nayad.mn

www.nso.mn

www.mongolbank.mn

www.forum.mn

Гадаад:

www.nyse.com

www.londonstockexchange.com

www.tse.or.jp

www.nasdaq.com

www.worldbank.orj

www.imf.orj

www.wikipedia.orj

www.lme.com

www.commerce.gov

www.bloomberg.com

123

You might also like