You are on page 1of 5

ЭСЭЭ

ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН МАНЛАЙЛЖ АЖИЛЛАХ ХЭРЭГЦЭЭ


ШААРДЛАГА НЬ ТӨРИЙН АЛБАНЫ ӨӨРЧЛӨЛТ, ШИНЭЧЛЭЛТЭЙ
ХАМААРАЛТАЙ ЮУ?

Гүйцэтгэсэн
БАЯСГАЛАНГИЙН АМАР
(A.PA17E701)

Улаанбаатар 2018
Удиртгал

1970-аад оноос хойш төрийн албан дахь захиргааны хэлбэрийг улсын салбарын
шинэ удирдлага буюу New Public Management (NPM) болгох өөрчлөлт дэлхий
даяар эхэлсэн байдаг. Сүүлийн 20 орчим жилийн хугацаанд NPM загварыг
дэлхийн олон орон хэрэгжүүлсэн байна. Гэвч эдгээр улс орнууд дахь төрийн
албаны өөрчлөлт, шинэчлэл нь бүгд харилцан адилгүй амжилт авчирсан байдаг.
1994 оны Fortune 500 буюу АНУ-ын хамгийн том 500 компанид хийсэн судалгаанд
“Өөрчлөлтийн гол түлхүүр бол манлайлал” гэж дурьдсан байдаг. Тиймээс ч
төрийн албаны өөрчлөлтийг амжилттай хэрэгжүүлж чадсан эсэх нь тухайн улс
орны манлайлагчдаас хамаарах юм.
Үндсэн хэсэг

Төрийн албан хаагчийн манлайлах хэрэгцээ шаардлага нь төрийн албаны


өөрчлөлт, шинэчлэлтэй хамааралтай эсэхийг уг өөрчлөлтийг тодорхой
хэмжээний амжилттай болон амжилтгүй хэрэгжүүлсэн Сингапур болон
Бангладеш хоёр улсын жишээгээр тайлбарлавал илүү хялбар байх болов уу.

Амжилтгүй хэрэгжүүлсэн жишээ: Бангладеш

Бангладеш улс нь бусад хөгжиж буй орнуудын адилаар менежментийн дэд бүтэц
муу хөгжсөн учир хэдий өөрчлөгдөн шинэчлэгдэх хүсэлтэй ч зах зээлд
тулгуурласан өөрчлөлтийг идээшүүлэх чадваргүй байдаг байна. Мөн олон улсын
байгууллага, агентлагуудын бодлогыг дагахаас аргагүй байдаг. Бюракрат
тогтолцоо нь ил тод биш, авлига газар авсанаар санхүүгийн сахилга бат
алдагдаж, хууль дүрмийн хэрэгжилт багассан байна. Тусгаар тогтносон 1971
оноос хойшхи олон засгийн газрууд төрийн албанд өөрчлөлт хийх гэж оролдсон
байдаг. 1990-ээд оны сүүлээр NPM зарчмын өөрчлөлт хийж эхэлсэн байдаг
болно. Гэвч Бангладешийн төрийн захиргаа нь хөдлөшгүй бодлого, хууль дүрэм
болон эгэх хариуцлага зэргийг суурьшуулж чадаагүй. Энэ нь төрийн албан дахь
авлигыг арилгаагүй харин бүүр газар авахад нэмэр болсон учир NPM-г амжилтгүй
хэрэгжүүлсэн орны тоонд Бангладеш зүй ёсоор ордог юм.

Амжилттай хэрэгжүүлсэн жишээ: Сингапур

Бангдадештэй харьцуулахад Сингапур улсын нийгэм эдийн засаг болон зах зээл
нь NPM зарчимтай илүү дөхөм байсан байдаг. Эдгээр нь мэдээж NPM-г
амжилттай хэрэгжүүлэхэд нэмэр болсон ч Сингапур улсад байсан “байгалийн”
баялаг нь хамгийн давуу тал болж өгсөн юм. Энэ нь Ли Куан Юү-гийн бүрдүүлсэн
засгийн газар болон төрийн удирдагч нар болно. Захиргааны шинэчлэл хийж
эхэлсэн үеээсээ л Сингапурын улс төрийн манлайлагчид мерократ тогтолцоо ба
авлигагүй захиргааг урдаа барьж ирсэн байдаг. Ли Куан Юү хэлэхдээ “Ард
түмний хүндлэлийг хүлээхийн тулд удирдагч нар нь хүчирхэг, шударга байх
шаардлагатай байдаг. Мөн төрийн албаны хорт хавдар болох авлигыг даруй
устгах ёстой” гэжээ. Үүнээс харахад Сингапур улсын засгийн газар болон
удирдагч нар нь улсынхаа эдийн засаг, нийтийн хөгжлийг хурдасгахын тулд NPM
шаардлагатай байсныг ухаарч, уг төрийн албаны шинэчлэлийг амжилтаай
хэрэгжүүлэхэд шаардлагатай арга хэмжээнүүдийг цаг алдалгүй авсан байна.
Дүгнэлт

NPM-г амжилттай “идээшүүлэхэд” шаардлагатай хэд хэдэн хүчин зүйлс байдаг ч


төрийн албан хаагчдын манлайлал нэн чухал юм. Сингапурт Ли Куан Юүгээр
манлайлуулсан засгийн газар нь өнөөгийн хамгийн авлига багатай, хурдацтай
хөгжиж буй эзийн засагтай улсын бий болгох суурийг тавьсан. Энэ улсад хамгийн
гол “байгалийн” нөөц баялаг нь хүний нөөц гэсэн үзэл бодол, итгэл өнөөдөр ч
байдаг билээ.

Нөгөөтэйгүүр Бангладеш улсын засгийн газар болон удирдагч нар нь захиргааны


шинэчлэлийг хийх гэж тууштай хөдөлсөн эсэх нь эргэлзээтэй харагдаж байна.
Сонгуулийн кампанит ажлын үеээр төрийн албаны өөрчлөлт шинэчлэлийн тухай
байнга ярьдаг ч хэзээ ч түүнийгээ бодитой хэрэгжүүлдэггүй байна. Хүн ам ихтэй,
зах зээл том энэ оронд хүчирхэг манлайлагч дутагдаж байгаа тул ийнхүү өнөөг
хүртэл төрийн албандаа шинэчлэл хийх гэж оролдсоор байна.
Ном зүй

1. Abu Sarker, New public management in developing countries, United Arab


Emirates 2006
2. Benedetto Francesco, The reform of the Public Administration in Singapore: a
model to follow in Italy?, 2013
3. В.Өлзийбаяр, Төрийн албаны манлайллын өөрчлөлт, Улаанбаатар 2009

You might also like