You are on page 1of 3

Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газар

Удирдлагын Академи

Харилцааны ур чадвар /513/


Эсээ: Өөрийгөө танин шинжихүй

Гүйцэтгэсэн:

Б.Амар /PA17E701/

Огноо: 2019 оны 09 сарын 30

Улаанбаатар, Монгол улс


Удиртгал

Б.Амар миний бие өөрийгөө харилцаа талаас танин шинжихийн тулд хүүхэд нас,
шилжилтийн буюу өсвөр нас мөн нас биенд хүрсэн үеүүдээр ангилан тайлбарлах нь зөв юм.
Учир нь өнөөгийн миний харилцааны ур чадвар нас биенд хүрсэн цагт шинээр бий болоогүй,
хүүхэд насанд байсан ур чадвар нь тэр чигээрээ өөрчлөгдөн хувьсалгүй өнөөг хүрээгүй
харин он цагийн туршид олон хүчин зүйлүүдээс шалтгаалан хувьсаж, хэвэнд орсон гэхэд
хилсдэхгүй байх.

Үндсэн хэсэг

Би багаасаа олны дунд биеэ барьдаг, ичимхий, бүрэг, дуугүй хүүхэд байсан ч дотны
найз нөхөдтэй байсан ба тэдний дунд өөрийгөө чөлөөтэй илэрхийлж чаддаг, нээлттэй
байсан. Харамсалтай нь бие бялдрын хөгжлийн хувьд тийм ч “авъяастай” байгаагүй учир
спорт, тэр дундаа багийн спортоор хичээллэдэггүй байснаас нийгэмших, багаар ажиллах
чадвар тун тааруу байсан юм. Магадгүй үүнээс шалтгаалж би өөрийнхөө найз нөхдийн
хүрээгээ хүссэнээрээ тэлж чадахгүй байсан байж болох юм. Хэдий бүрэг, ичимхий байсан ч
өөртөө итгэх итгэл маш өндөр байсан нь одоо ч хэвээрээ билээ. Энэ нь бага ангидаа гадаад
хэлний гүнзгийрүүлсэн сургалттай сургуульд орох элсэлтийн шалгалтанд 500 гаруй
сурагчдаас 2-р байранд орсон үеээс эхэлсэн юм. Хэдий хүүхэд байсан ч 3 сар хичээлээ
давтаж, хичээл зүтгэл гаргавал чамлахааргүй амжилтанд хүрч чадахаа ойлгож байлаа.

Харин нөгөөтэйгүүр шилжилтийн насанд илүү багийн спортоор хичээллэх болсон нь


нийгэмших чадварыг минь хөгжүүлсэн нь бусадтай харилцах ур чадварыг хамтад нь
нэмэгдүүлсэн гэж үзэж байна. Мөн миний бие тухайн цаг үед Сингапур улс руу ЕБС-д
сурахаар шилжин очиж байсантай давхцсан нь надад хувь хүний харилцааны ур чадвараа
улам дээшлүүлэх боломжийг олгосон юм. Түүнээс гадна Сингапурын оюутан залуучуудын
нээлттэй зан чанар, гадаад оюутнуудыг тойрон хүрээлэлдээ чөлөөтэй оруулдаг байдал нь
“Алтны дэргэдэх гууль шарлана” гэдгээр надад нөлөөлж байлаа. Улмаар сургуулийнхаа
оюутны зөвлөлийн дэд дарга болж оюутнууд болон сургуулийн захиргаа хоёрын хооронд
дахь “гүүр” болж 1.5 жил ажиллахдаа нийгмийн ажил ямар их золиос, цаг зав, хүч хөдөлмөр
шаарддагийг ойлгож билээ. Харамсалтай энэ нь миний сурлагад шууд нөлөөлж би хүссэн
их сургуульдаа элсэж чадаагүй юм. Их сургуульд элсэх эсэхээ ч мэдэхгүй хэсэг “төөрсний”
дараа АНУ-ын 1-р зэрэглэлийн их сургуульд сурах боломж олдон 4 жил АНУ-д инженерээр
сураад Монголдоо ирсэн билээ. Тийм ч учраас би өөрийгөө их аз, завшаантай хүн гэж
боддог. Гэвч зөвхөн азаар би сургуулиа амжилттай төгсөөгүй; 4 жилийн туршид нойргүй
хичээлээ хийж өнгөрөөсөн шөнө олон бий. Надад тохиолдсон аз завшаан намайг улам
хурцалж, амжилт гаргах хүслийг улам бадрааж өгсөн юм. Инженер хүнийхээ хувьд үүнийг
физикийн инерцийн хуультай харьцуулан тайлбарлаж болно. Энэ нь нэг ёсондоо тухайн
биеийн хөдлөх эсвэл зогсох үйлдлийн эсэргүүцэгч чанар юм. Ажил хийдэггүй залхуу хүн
ажил хийж эхлэхэд маш хэцүү байдаг шиг ажилч, хөдөлмөрч хүн ажлаасаа гарч гэртээ
суухад маш хүнд байдаг. Энэ онол надад ч ялгаагүй үйлчилдэг бөгөөд би аль болох өөрийгөө
завгүй байлгаж, ажил хийж цаг өнгөрөөхийг хичээдэг.

АНУ-д оюутан байхдаа хичээлийн ачаалал багатай үед би нисгэгчийн курст явсан нь
миний хариуцлага, найдвартай байх мөн цаг барих, дүрэм журамд захирагдах чадваруудыг
надад олгосон юм. Мөн өнгө ялгах чадвар муутай миний хувьд нисгэгч болно гэдэг маш
хүнд байсан ч би өөрийгөө сорихоор шийдэн зарим мэргэжилтнүүдийн намайг чадахгүй
гэсэн зүйлийг хийхийг хүссэн хүсэлдээ хөтлөгдөн 2 жил нисгэгчийн курст амжилттай сурч
байлаа. Үүнээс одоо дүгнэхэд би бууж өгөх дургүй, хүмүүс намайг басахад тэднийг буруу
гэж нотлох дуртай байх. Өөрийнхөө эдгээр зан чанар, сул болон давуу талуудаа гүнзгий
ойлгож чадвал эргүүлээд тэдгээрийг өөртөө ашигтай байдлаар хөрвүүлвэл амжилтанд хүрнэ
гэдэгт би бүрэн итгэдэг.

You might also like