You are on page 1of 73

[Type the document title]

Гарчиг

 ОРШИЛ

 ДАДЛАГЫН ХӨТӨЛБӨР

БҮЛЭГ I: ТАНИЛЦУУЛГА

 БАЙГУУУЛЛАГЫН БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

 УДИРДЛАГЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ, ОНЦЛОГ

 НББ-Н ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ОНЦЛОГ, НББ-Н АЖИЛТНУУДЫН АЖИЛ ҮҮРГИЙН

ХУВААРЬ, ЭРХ ҮҮРЭГ

 ДОТООД ХЯНАЛТЫН БҮТЭЦ

БҮЛЭГ II: ДАДЛАГЫН БИЕЛҮҮЛЭЛТ

 НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН ТАЛААР

 САНХҮҮГИЙН БҮРТГЭЛИЙН ТАЛААР

 ЗАРДАЛ, УДИРДЛАГЫН БҮРТГЭЛИЙН ТАЛААР

 БУСАД

БҮЛЭГ III:

 ДҮГНЭЛТ

 ХАВСРАЛТУУД

Оршил
[Type the document title]

Миний бие тэнхимд суралцсан онолын мэдлэгээ практикт хэрхэн ашигладаг

талаар мэдэж тодруулах, түүнийгээ баталгаажуулах, НББ-н мэдээ цуглуулах, мэдээлэл

боловсруулах, мэдээллээр хангах үйл ажиллагаанд биечлэн оролцох, практик дадал олж

авах нь үйлдвэрлэлийн дадлагын зорилго болно. НББ-н ОУ-ын стандарт, эрхзүйн акт

баримтын дагуу байгууллага дээр хэрхэн бүртгэл хөтлөлтийг гүйцэтгэж байгааг олж мэдэх

нь дадлагын ажлын бас нэг зорилт юм. Уг тайландаа дадлагын хөтөлбөрийн дагуу хийж

гүйцэтгэлээ. Үйлдвэрлэлийн дадлагаа 2010 оны 08-р сарын 01-ээс “АПУ” ХК дээр

хийхээр болсон. Мэргэжлийн дадлагын явцад хичээлийн танхимд олж авсан мэдлэгээ

практик хэрэглээнд ашиглаж, үйлдвэрийн байгууллагын нягтлан бодох бүртгэлийн үйл

ажиллагаанд биечлэн ороцож, практикаас суралцах нь хэрхэн үр дүнгээ өгдөгийг нь

нягтлан бодох бүртгэлийн танилцах дадлага хийх явцдаа олж мэдэхийг хичээлээ.

Батлав. Дадлагын удирдагч /............................/

СЭЗДСургуулийн НББ-н ангийн оюутан .............

Үйлдвэрлэлийн дадлагын төлөвлөгөө


[Type the document title]

2010 оны 08 дугаар сар 01 өдөр

/2010.08.01-2010.08.31/

д/д Дадлагаар гүйцэтгэх үүрэг Гүйцэтгэх Биелэлтийн тухай товч тэмдэглэл


чиглэлийн үндсэн агуулга хугацаа

1 Байгууллагын бүтэц, зохион 2010-08-01


байгуулалт, үйлдвэрлэл зэрэгтэй 2010-08-02 Бизнесийн онцлог, үндсэн үйл

танилцах ажиллагаатай танилцав.

2 Байгууллагын дотоод журам, 2010-08-02


Нягтлан бодогчдын ажлын байрны
нягтлан бодогчийн ажлын байрны 2010-08-05
тодорхойлолт ажил үүргийн хуваарийг
тодорхойлолт, дотоод хяналтын
бүтэцтэй танилцах судалж мэдэв.

3 Дансны нэгдсэн төлөвлөгөө, тайлан 2010-08-02 Дансны нэгдсэн төлөвлөгөөтэй


баланс, анхан шатны баримт 2010-08-10 танилцаж, ДҮ-ийн анхан шатны
зэрэгтэй танилцах баримттай нэгбүрчлэн үзэж
тэдгээрийн боловсруулалт
хадгалалттай танилцав.
4 Ерөнхий болон тусгай журнал, 2010-08-10 Программ ашигладаг тул эдгээрийг
тэдгээрийн хөтлөлттэй танилцах 2010-08-12 нарийн үзэх боломжгүй байсан

5 ТЭМ, ДҮ, ББ, хангамжийн зүйл, 2010-08-10 Сэлбэг шатахуун ТЭМ-ийн өртөг
сэлбэг шатахууны өртөг тооцох 2010-08-15 тооцохын тулд хөтлөж байгаа анхан
зэрэг зүйлүүдтэй танилцах шатны баримт зэрэгтэй танилцав
6 Авлага өглөг, хөрөнгө оруулалт 2010-08-16 Авлага өглөг үүсэх шалтгаан нөхцөл,
танилцах 2010-08-18
төлөх хугацаа зэргийг мэдэж авав.

7 Үндсэн ба биет бус хөрөнгө 2010-08-20 Үндсэн хөрөнгийг хэрхэн тоолох болон
тэдгээрийн тооцоолол, хөрөнгийн 2010-08-23 бүртгэлийн талаар мэдэв.
тооллого

8 Зардлын ангилалт, төсөв зохиох, 2010-08-24 Зардал тус бүрийг хуримтлуулан


бүтээгдэхүүний өртгийн тайлан бүртгэх байдал болон өртгийн тайлан
[Type the document title]

бэлтгэх зэрэгтэй танилцах 2010-08-25 бэлтгэхэд суралцав

9 Цалин хөдөлмөрийн хөлс түүнийг 2010-08-26 Нийгмийн даатгалийн шимтгэлийн


тооцоолохтой танилцах 2010-08-27 дэвтэрт бичилт хийх, цалин хөлсний
тооцоололтой биечлэн танилцав.

10 Үйл ажиллагааны үр дүнг тооцох 2010-08-28 Борлуулалтын ахлах нягтлангаас


арга аргачлалтай танилцах 2010-08-29 эдгээрийн талаар мэдэж авав.

11 Санхүү, зээл, мөнгөний бодлого, 2010-08-29 Ерөнхий нягтлан бодогчоос асууж


Татвар, НД-н байгууллагатай 2010-08-30 тодруулан тэмдэглэл бичиж авав.
тооцоо хийх зэрэгтэй танилцах

Төлөвлөгөө боловсруулсан

Оюутан ........................

БҮЛЭГ I

ХҮНСНИЙ МАНЛАЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ “АРХИ ПИВО УНДАА” ХУВЬЦААТ


КОМПАНИЙН ТАНИЛЦУУЛГА

Эрхэм зорилго - Mission

Бид чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэн, хэрэглэгчидтэй урт хугацааны харилцааг


бэхжүүлж ухаалаг хэрэглээг төлөвшүүлнэ.

Товч түүх
[Type the document title]

Анх 1924 оны 5-р сард “Архины онц хэргийг эрхлэх газар” нэртэйгээр одоогийн

“АПУ” ХК-ийн үндэс суурь тавигдсан. Тус компани 2001 онд хувьчлагдаж, архи пиво ус

ундааны үйлдвэрүүдээ Герман, Итали улсын орчин үеийн тоног төхөөрөмжөөр иж бүрэн

шинэчлэгдсэн. Тамгат “Чингис хаан ” хэмээх тансаг сархадаас гадна идээний тэргүүнд 26

жилийн турш заларч, монголчуудын хүндэтгэлийн идээний дээж болсон “БОЛОР” архи,

“Алтантүрүү” 38 градусын экспортын архи, 40 градусын шинэчилсэн экспортын архи,

Шилдэг брэнд, Ард түмний өргөмжлөлт “Ерөөл” зэрэг архинуудаас гадна, дээд

зэрэглэлийн “Алтанговь”, “Хархорин”, “Боргио”, “Апу цэвэр ус”, “Тэрэлж”, “Сэлэнгэ” зэрэг

ундаануудаа техник технологи чанарын өндөр түвшинд үйлдвэрлэн хэрэглэгч түмэндээ

хүргэж байна. Мөн монголчуудын таашаан уудаг Боргио пиво gold, light, гэсэн 2 төрлөөр

баяжигдан 3 төрлийн сонголттой хэрэглэгчиддээ хүргэж байна. “АПУ” ХК чанарын

удирдлагын тогтолцоогоо олон улсын ISO-9001 стандартад нийцүүлэн баталгаажуулж

гэрчилгээ авсан нь дотоод гадаадын зах зээлд нэр хүндээ өсгөх хүрээгээ тэлэх боломжийг

олгосон байна. АПУ ХК нь нийслэл хотод 1800 орчим худалдаа үйлчилгээний

байгууллагуудтай хамтран ажиллахаас гадна хөдөө орон нутагт нийт 50 орчим гэрээт

болон нэрийн барааны дэлгүүрүүдээр дамжуулан эх орныхоо өнцөг булан бүрт

бүтээгдэхүүний үйлдвэрийн үнээр хүргэж байна. Апу трейдэнг нь “АПУ” хк-ны

борлуулалтын үйл ажиллагааг гүйцэтгэдэг ба энэ нь өөрийн биш гадны байгууллага юм.

Архины үйлдвэр

“АПУ” ХК 2003 оны 6 сараас эхлэн техник технологийн иж бүрэн шинэчлэлтийг хийж
Герман, Австри, Италийн техник технологи бүхий архи дарс, пиво, ус ундааны
[Type the document title]

үйлдвэрүүдээ ашиглалтад оруулсан. Жилд 6-8 сая литр архи дарс коктейль үйлдвэрлэх
хүчин чадалтай архины үйлдвэртэй.

Пивоны үйлдвэр

АПУ ХК нь 1927 оноос Чех улсын мэргэжилтний оролцоотойгоор 1940 оноос эхлэн
үйлдвэрлэлээ өргөжүүлж 1960 онд пивоны үйлдвэрлэлээ өргөжүүлж 1972 онд ЗХУ-ын иж
бүрнээр нь ашиглалтанд оруулж одоог хүртэл тоног төхөөрөмжөө шинэчлэн ажиллаж
байна.2003-08-15 наас эхлэн Германы техник технологи бүхий жилд 25 сая литр пиво
үйлдвэрлэх хүчин чадалтай. Одоогийн байдлаар хар ба цайвар гэсэн 2 ангиллаар 7 нэр
төрлийн пиво үйлдвэрлэн хэрэглэгчиддээ хүргэж байна.

Ус ундааны үйлдвэр

АПУ ХК нь ус ундааны үйлдвэрээ Европын холбооны эрүүл ахуйн шаардлага хангасан


дэлхийн нэртэй фирмүүдийн тоног төхөөрөмжөөр тоноглож жилдээ 5-6 сая литр ус, ундаа
жүүс үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг ашиглаж байна.

Спиртийн үйлдвэр

Натур Агро үйлдвэр нь дэлхийд алдартай Германы SHMITT фирмийн тоног


төхөөрөмжөөр тоноглогдсон. Дэлхийн томоохон үйлдвэрүүдийн адил спиртийг нэрлэгийн
6 колонноор дамжуулан цэвэршүүлдэг.

Сүүний үйлдвэр

АПУ ХК нь ЦЭВЭР СҮҮ –нийхээ үйлдвэрлэлийг улам өргөжүүлж, нийслэлийн сүүн


бүтээгдэхүүний хэрэглээний 30%-ийг хангах боломжтой. Хоногт 72 тн, жилд 25 сая литр
сүү үйлдвэрлэх боломжтой

Бүтээгдэхүүнүүд

Архи: Болор архи,http://192.168.0.6/apu/Portals/0/Products/Slide3_001.jpg Алтан түрүү архи,


http://192.168.0.6/apu/Portals/0/Products/Slide4_001.jpgЭкспортын цагаан архи, Тамгат чингис
[Type the document title]

архи, Соёмбо архи, Алтангагнуур архи,


Ямаахай,http://192.168.0.6/apu/Portals/0/Products/Slide6_001.jpg Ерөөл архи

Хагас боловсруулсан бүтээгдэхүүн: Монгол виски, ургамлын ханд, аньсны ханд,


үзэмний ханд, үсүний ханд, алтангагнуур ханд, ямаахай ханд

Пиво: Алтанговь, Боргио лаазтай, Боргио шилтэй, Fusion шилтэй, нийслэл лаазтай, gold
боргио

Торхонд савлах: Алтанговь задгай 30, 50 л, Боргио задгай 20, 30, 50 л, Боргио задгай
шүүлтгүй 50 л, Нийслэл задгай шүүлттэй 50л, Нийслэл задгай шүүлтгүй 50л

Ус ундаа: Апу цэвэр ус, тэрэлж сэлэнгэ ундаа

Сүү жүүс АПУ цэвэр сүү, алим, жүрж, олон жимст, задгай жүүс, задгай сүү

http://192.168.0.6/apu/Portals/0/Products/Slide7_001.jpg зэрэг бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэн,


борлуулж байна.
[Type the document title]

БҮТЭЦ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ


ХНХ

ТУЗ

Гүйцэтгэх
захирал
Дэд захирал Дэд захирал Захирлын ажлын

алба
Үйлдвэрийн
ХН-ийн газар Стратеги Санхүү
газар МКТ-ын алба
төлөвлөлтийн
газар Санхүү бүртгэлийн
ХН-ийн алба Архины үйлдвэр
алба
Мэдээлэл судалгаа
Пивоны үйлдвэр
Захиргаа эрх зүйн
Шинжилгээ
алба
төлөвлөлтийн алба Ундаа, усны Идэвхжүүлэлт
үйлдвэр сурталчилгаа

Аж ахуйн алба Техник Чанарын


Брэнд, борлуулалтын
үйлчилгээний алба хяналтын алба
нэгж
Итгэмжлэгдсэн

Хамгаалалтын Хангамжийн алба лаборатори


Ачилт,
алба Авто граж зохицуулалтын нэгж

ШТС-ын алба
[Type the document title]

КОМПАНИЙН УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

АПУ нь хувьцаат компани бөгөөд эрх барих дээд байгууллага нь ХНХ байх бөгөөд Хувь

нийлүүлэгчдийн ээлжит болон ээлжит бус хурлаас бусад цагт компанийн эрх барих байгууллага

нь ТУЗ болно. Хувьцаат компанийн өдөр тутмын ажлыг гүйцэтгэх захирал удирдана. Тус

компани нь дараах газруудтайгаар үйл ажиллагаагаа явуулдаг.

 Захиргаа хүний нөөцийн газар

 Санхүүгийн газар

 Хангамжийн газар

 Үйлдвэрийн газар

 Чанарын хяналт, бүтээгдэхүүний хөгжлийн алба

 Захирлын ажлын алба

 Хамгаалалтын алба

 Стратеги төлөвлөлтийн алба


[Type the document title]
Санхүүгийн
газрын дарга

Санхүү Санхүүгийн газрын Санхүү менежментийн


бүртгэлийн алба дотоод хяналтын алба алба

Мөнгөн хөрөнгийн Борлуулалтын ахлах Дотоод хяналтын ахлах Ахлах эдийн


ахлах нягтлан бодогч нягтлан бодогч нягтлан бодогч засагч
Кассын Үндсэн хөрөнгийн Борлуулалт хариуцсан Төсөв хариуцсан

нярав нягтлан бодогч нягтлан бодогчид эдийн засагч


Цалин хөлсний Акц хариуцсан нягтлан Балансын хяналтын
Санхүү төлөвлөлт
нягтлан бодогч нярав нягтлан бодогч хариуцсан эдийн
Байгууллага хоор-н Өртөг зардлын нягтлан Хяналтын нягтлан засагч
тооцоо хариуцсан Материал,
бодогч бодогч
нягтлан бодогч нормчлолын
Үндсэн хөрөнгийн Тээвэр хариуцсан Хяналтын нягтлан эдийн засагч

нягтлан бодогч нягтлан бодогч бодогч


Хөдөлмөр цалин
ТЭМ шатах тослох
хөлсний эдийн
материалын нягтлан засагч
бодогч
Оператор нягтлан

бодогч
[Type the document title]

НББ-Н ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ОНЦЛОГ, НББ-Н АЖИЛТНУУДЫН

АЖИЛ ҮҮРГИЙН ХУВААРЬ, ЭРХ ҮҮРЭГ

Санхүүгийн албаны ажилчдын ажил үүргийн хуваарь

1. Нягтлан бодогчийн ажил үүргийн хуваарь


1.1 Компаний хувьд бүртгэл тооцоо анхан шатны бүртгэл хөтлөлт, хөрөнгө мөнгө,
материал зардалд бүртгэлээр тавих хяналт шалгалтын ажлыг бүрэн хариуцна.
1.2 Анхан шатны баримтын бүрдэл болох он сар өдөр байгууллага, хүмүүсийн хаяг,
падаан гэрчилгээний регистрийн дугаар, баримт гүйлгээний нэр төрөл, утга авсан
өгсөн хүний гарын үсэг хэмжих нэгж, тоо хэмжээ, нэгжийн үнэ зэрэг бүрдэлийг
бүрэн бичүүлж байх болон зохион байгуулалтаар хангаж ажиллана.
1.3 Хөтлөгдвөл зохих анхан шатны бүртгэлийн жагсаалт гаргаж салбар хэсгээр хөтлөх
хувиар гарган өгч, маягтаар хангаж, хөтлөлтөнд хяналт тавьж бүрэн хөтлүүлэх
ажлыг хариуцна.
1.4 Компаний гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэлийг бичиж санхүүжилт хийх ажлыг
бүрэн хариуцаж холбогдох акт баримтыг бүрдүүлж ажиллана.
1.5 Мөнгө, эд хөрөнгийн тооллого тооцоо, орлого зарлага, хадгалалт, хамгаалалт,
зарцуулалт байнгын хяналт тавьж төсвийн хэтрэлт хэмнэлтийг тооцож үлдэгдэл
хөрөнгийн бүртгэл тооцоог гаргаж ажиллана.
1.6 Сар улирал жилээр гаргадаг мэдээ тайлангийн график хийж тогтоосон хугацаанд
нь холбогдох дээд байгууллагад мэдээ тайлангаа гаргаж тушааж ажиллана.
1.7 Батлагдсан төсвийг үндэс болгон мөнгө, эд материалын олголтонд хяналт тавьж
судалсны үндсэн дээр баримтын шаардлага хангасан мөнгө эд материалын
зарцуулалтын баримтанд 2-р гарын үсэг зурж зөвшөөрөл олгож ажиллана.

2. Кассын няравын ажил үүргийн хуваарь


[Type the document title]

2.1 Бэлэн мөнгө хүлээн авахад мөнгө хүлээн авах орлогын баримт бичүүлж кассын
орлогын ордерын маягт бичиж орлогодон авч кассын хөтөлгөө дэвтэрт бичиж
байна.
2.2 Мөнгөн хөрөнгийг зарлагадахад мөнгө олгохыг хүссэн өргөдөлийн маягт бичүүлж
дарга ня-бо нараар цохуулж кассын зарлагын ордер маягтыг бичиж өгсөн авсан
хүний гарын үсэг зурж олгож байна.
2.3 Сар бүрийн 25-нд кассын тайланг батлагдсан маягтаар гаргаж орлого зарлагын
баримтын хамт тушаана.
2.4 Санхүүгийн бусад ажилд ня-богийн өгсөн үүргийн дагуу ажиллаж биелэлтийг
эргэж мэдэгдэж байна.
2.5 Нярав нь сар бүр ажилчдын цалинг сар бүр батлагдсан маягтанд бичиж
батлуулаад тавьж олгож байна.
3. Аж ахуйн няравын хариуцах ажил
3.1 Бараа материалыг хүлээн авахдаа дагалдах падааныг үндэслэн орлогын падаан
бичиж материалын бүрэн бүтэн байдал, чанар тоо хэмжээ зэргийг үзэж хүлээн
авч байна.
3.2 Материалыг олгохдоо дарга ня-бо нарын зөвшөөрөл бүхий гарын үсэгтэй шаардах
хуудсыг үндэслэн зарлагын падаан бичиж авсан хүний гарын үсэг зуруулж олгож
байна.
3.3 Хөрөнгийн хөтлөх маягт, складны бүртгэл, орлого зарлагын падаан шаардах
хуудсыг бүрэн хөтөлж байна.
3.4 Материалын тайланг сар бүрийн 25-нд гаргаж нягтлан бодоход орлого зарлагын

баримтын хамт тушааж ажиллана.

Мөнгөн хөрөнгийн гүйлгээнд оролцогчид


[Type the document title]

 Мөнгөн сангийн /кассын / нярав


 Опериатар нягтлан бодогч
 Мөнгөн хөрөнгийн нягтлан бодогч
 Тээвэр, үйлдвэрлэл, борлуулалтын нягтлан бодогч
 Ерөнхий нягтлан бодогч
 Санхүүгийн газрын дарга
 Гүйцэтгэх захирал

Кассын нярав

Бэлэн мөнгөний орлогын гүйлгээ:

- Бэлэн мөнгөний орлогын гүйлгээг хийхдээ “Бэлэн мөнгөний орлогын баримт” –


ыг 2% үйлдэн бэлэн мөнгийг хүлээн авч, мөнгөн хөрөнгө хүлээлгэн өгсөн хүний
гарын үсгийг зуруулан өөрийнхөө гарын үсгийг зурж, 1%-ийг мөнгө тушаагчид
өгч үлдсэн %-ийг өөртөө хадгална.
- Холбогдох орлогын гүйлгээг санхүүгийн программд шивж орлогын ордерийг
бэлтгэнэ.
- Бэлэн мөнгөний орлогын гүйлгээг мөнгөн сангийн дэвтэрт тэмдэглэн “ Бэлэн
мөнгөний гүйлгээний тайлан” д тусгаж тогтоосон хугацаанд бэлтгэж мөнгөн
хөрөнгийн нягтлан бодогчид тушаана.
- Кассын нярав нь бэлэн мөнгөнөөс гадна “ Түргэн борлогдох үнэт цаас” -ууд
болох татварын акц, шатахууны талон гэх мэтийг хариуцна. Үнэт цаасны
орлогын гүйлгээг гүйцэтгэхдээ харилцагч байгууллагын зарлагын баримтыг
үндэслэн холбогдох үнэт цаасуудыг нэр төрлөөр нь ангилан тоолж хүлээн авч
орлогын ордерийг бичиж, орлогын баримтыг 2% бичиж, хүлээлгэн өгсөн
хүний гарын үсгийг зуруулан , хүлээн авсан хүний гарын үсэг гэдэгт өөрийнхөө
гарын үсгийг зуран нэг хувийг хүлээлгэн өгсөн хүнд өгч нэг хувийг өөртөө
үлдээнэ.
[Type the document title]

- “Үнэт цаасны гүйлгээний тайлан”-д бичиж зарлагыг гүйцэтгэхдээ холбогдох

зарлагын баримт, шаардах хуудсыг үндэслэн олгоно.

Мөнгөн зарлагын гүйлгээ

- Мөнгөн сангийн нярав нь “ Бэлэн мөнгөний зарлагын баримт” , “ Бэлэн мөнгө


олгохыг хүссэн өргөдөл”, бусад дагалдах баримтыг үндэслэн бэлэн мөнгийг
хүлээн авагчид тоолж өгнө.
- Мөнгө хүлээн авагчид “ Бэлэн мөнгөний зарлагын баримт”ын 1%-ийг өгч, үлдэх
хувь дагалдах баримтыг үндэслэн мөнгөн сангийн дэвтэрт бичилт хийж, “Бэлэн
мөнгөний гүйлгээний тайлан”-г бэлтгэн тайлант сар бүрийн сүүлчийн өдөр
мөнгөн хөрөнгийн нягтлан бодогчид хүлээлгэн өгдөг.
- “Бэлэн мөнгөний гүйлгээний тайлан”д мөнгөн сангийн нярав орлогын болон
зарлагын баримтыг тоолж тайланд тэмдэглэх ба мөнгөний дэвсгэртийн
жагсаалтыг гаргана.
- Үнэт цаасны зарлагын гүйлгээг гүйцэтгэхдээ холбогдох хүчин төгөлдөр болсон
зарлагын баримт, шаардах хуудсыг үндэслэн олгож “ Үнэт цаасны гүйлгээний
тайлан”- д тэмдэглэн холбогдох нягтлан бодогчид гаргаж өгнө.
- Кассын үлдэгдлийн мэдээллийг өдөр бүр гарган мөнгөн хөрөнгө болон
холбогдох нягтлан бодогч (тээврийн нягтлан бодогчид шатахууны талон,
борлуулалт, үйлдвэрлэлийн нягтлан бодогч нарт татварын акцны үлдэгдлийг

танилцуулах) нарт танилцуулна.

АПУ ХК нь НББ-ийн бодлогоороо бүх нягтлан няравынхаа ажил үүргийн хуваарь,


эрх үүрэг хариуцлагын талаар нарийвчлан зааж өгсөн байна. Нягтлан бодогчид нь маш
завгүй ажиллаж байсан. Мөн дадлагын хугацаагаар ихэнх нягтлангууд нь ээлжлэн
ээлжийн амралтаа авч байсан бөгөөд амарсан нягтлангуудынхаа ажлыг давхар орлон
гүйцэтгэж байсан тул дадлагын оюутан надаар гүйцэтгүүлэх ажил үүрэг их байсан.
Нягтлан бодогчид нь цайны цагаа ч мартан ажиллаж байсан нь нэг талаар ажил
[Type the document title]

мэргэжилдээ дур сонирхолтой, идэвхтэй ажиллаж байна гэж бодогдовч нөгөө талаар
бас ингэж цаг наргүй компьютр дээр ачаалалтай ажиллах нь эрүүл мэндэд муугаар
нөлөөлөх юм шиг санагдлаа. Заримдаа бүр шөнийн 12 цаг хүртэл ажиллаж байсан. АПУ
ХК-ийн санхүүгийн албаны ажилчдад ажлын цаг хийдүүлэх, ажлын цагаар ажлын
өрөөндөө байхгүй байна гэсэн ойлголт байхгүй. Цаг ашиглалт маш сайн. Үндсэн
хөрөнгийн нягтлан, Элэгдэл, зардлын нягтлан, ДҮ-ийн нягтлан, Хангамж түүхий эдийн
нягтлан гэх мэтчилэн ажил үүргийн хуваарь нь өөр өөр нэг талаар ажил нь бага юм шиг
санагдавч өдөр тутмын ажил гүйлгээ ихтэй энэ компанийн нягтлан бодогч нар дор
бүртээ маш их ажилтай, ажилдаа ч гарамгай сайн ажилладаг юм билээ. Ерөнхий нягтлан
нь ажил мэргэжилдээ гаршчихсан бусад нягтлангууддаа байнга заавар зөвлөгөө өгдөг, их
эелдэг зантай хүн байсан. Мөн АПУ ХК-ийн санхүүгийн алба нь ихэвчлэн залуу боловсон
хүчнээр багаа бүрдүүлсэн төдийгүй, СЭЗДС-ийн төгсөгчид их байсан нь сургууль болон

багш нараараа бахархах сэтгэлийг өөрийн эрхгүй төрүүлж байлаа.

ДОТООД ХЯНАЛТ

Дотоод хяналт гэдэг нь хөрөнгийг хамгаалах, НББ-ийн мэдээний үнэн зөв, найдвартай

байдлыг шалгах, үйл ажиллагааны үр ашгийг урамшуулах, удирдлагын тогтоосон

бодлоготой нийцэх байдлыг хангах зохион байгуулалтын төлөвлөгөө ба бизнесийн

хүрээнд баталсан зохицуулалтын арга хэмжүүрүүд юм.


[Type the document title]

АПУ ХК-ийн хяналтын тогтолцоо дараах бүтэцтэй.

1. Өмчлөгчийн хяналт

2. Дотоодын хяналт

3. Хөндлөнгийн аудит

1. Өмчлөгчийн хяналтыг “Хянан шалгах зөвлөл” хэрэгжүүлнэ. ХШЗ-ийн гишүүдийг

хувь эзэмшигчээс нэр дэвшүүлэх замаар ХНХ-аас сонгодог.

2. Дотоод хяналт

а. Санхүүгийн өдөр тутмын үйл ажиллага

б. Санхүүгийн төлөвлөгөөт хяналт гэсэн 2 үндсэн чиглэлээр гүйцэтгэнэ.

а. Уг хяналтыг санхүүгийн газрын дарга, ерөнхий нягтлан бодогч болон санхүүгийн


дотоод хяналтын алба хэрэгжүүлнэ.

- Байнгын хяналт тавих, баримтын гэнэтийн шалгалт хийх

- Компанийн өр авлагын талаар тогтмол хяналт тавьж тэдгээрийг барагдуулах,

тооцоо нийлж баталгаажуулах арга хэмжээг авна.

Мөн миний ажигласнаар Ерөнхий нягтлан бодогч буюу Санхүүгийн газрын даргын өрөө
нь бусад нягтлан бодогч нарынхаа өрөөгөөр дамжин орох зохион байгуулалттай байсан
ба энэ нь дотоод хяналттай холбоотой гэж дүгнэсэн. Санхүүгийн газрын дарга нь орж
гарахдаа нягтлан бодогч нарын ажил дээрээ байгаа болон ажлын байран дээрээ хийж
гүйцэтгэж буй ажил үүргийг давхар ажиглаад хянаад явдаг.

б. ТУЗ болон Захирлын зөвлөлийн хяналтын дор жилд 1 удаа явуулна. Уг шалгалтаар
компанийн төлөвлөлт, түүний биелэлт, үйл ажиллагааны санхүүжилт, тайлан бүртгэл
зэргийг нийтэд нь хамарсан бүрэн шалгалт явуулдаг.

3. Хөндлөнгийн хяналт
[Type the document title]

Аудитын компаниар жилд 1-ээс доошгүй удаа хийлгэдэг. Хөндлөнгийн аудитаар доорх
үүргийг гүйцэтгүүлдэг байна.

 НББ-ийн тайлангууд, программ нь СТОУС-д нийцэж буй эсэх


 Хэрэгжүүлж байгаа дотоод хяналтын журам нь компанийн дотоод дэг журам
болон НББ-ийн ОУС-тай нийцэж байгаа эсэхийг шалгах
 Санхүүгийн үйл ажиллагаа нь холбогдох хууль журам, тогтоол шийдвэрийг даган
мөрдөж байгааг шалгаж дүгнэлт гаргуулна.

АПУ ХК нь дотоод хяналтын бодлого боловсруулж баримталдаг бөгөөд санхүүгийн


албаны ажилчдын ёс зүйн дүрэм, хэлтсийн ажиллах журам, дотоод хяналтын албаны
ажиллах журам, санхүүгийн газрын ажилчдын дагаж мөрдөх эрх зүйн дүрэм, санхүүгийн
газрын даргын ажил үүргийн хуваарь, эдийн засагч болон дотоод хяналтын нягтлан
бодогчийн ажил үүргийн хуваарь зэргийг бодлогын баримт бичигтэй нарийвчлан
тусгаж өгсөн байна. Мөн дотоод хяналтын биеэ даасан алба ажилладаг. Нягтлан бодогч
нар долоо хоногийн ажлын өдрүүдэд хийх ажлаа санхүүгийн газрын даргаар батлуулж
дотоод хяналтын нягтлан бодогчоор хянуулан төлөвлөгөө гаргадаг.

БҮЛЭГ II ДАДЛАГЫН БИЕЛҮҮЛЭЛТ

НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН ТАЛААР

1.Дансны нэгдсэн төлөвлөгөө

АПУ ХК нь Сангийн сайдын 2004 оны 12-р сарын 248 тоот тушаалаар шинэчлэн

батлагдсан “Аж ахуйн нэгж байгууллагын санхүүгийн тайлангийн маягт, бэлтгэх


[Type the document title]

аргачлал” болон бусад холбогдох хууль тогтоомж, эзэмшигчээс зөвшөөрсөн эрх зүйн

баримтуудыг баримтлан бэлтгэгдэнэ.

Хөрөнгө

Эргэлтийн хөрөнгө

Мөнгөн хөрөнгө

Кассад байгаа бэлэн мөнгө

100101 Бэлэн мөнгө (төгрөг)

Кассад байгаа бэлэн мөнгө (валют) /валютын төрөл тус бүрээр нээнэ/

100201 Бэлэн мөнгө (валют)

Банкинд байгаа мөнгө (төгрөг) /харилцдаг банк тус бүрээр нээнэ/

110101 Худалдаа хөгжлийн банк 499008262


Богино хугацаат хөрөнгө оруулалт

130100 Богино хугацаат хөрөнгө оруулалт /хадгаламж, түргэн

борлогдох үнэт цаасаар хийсэн хөрөнгө оруулалт зэрэг

хөрөнгө оруулалтын төрлөөр нээнэ/

Авлага

Харилцагчаас авах авлага

120101 Бусад харилцагчаас авах авлага

120102 Баглааны авлага

120103 Гадаадын байгууллагаас авах авлага


[Type the document title]

120104 Авлага- Түүхий эд материал

Ажилчдаас авах авлага

120106 Ажилчин албан хаагчийн дараа тайлангийн авлага

120107 Жолооч нартай хийх тооцоо

Татварын авлага

120201 ОАТ-ын авлага- Архи

120202 ОАТ-ын авлага – Пиво гэх мэт бүтээгдэхүүн тус бүрээр нээнэ

120204 ААНБОАТын авлага

120205 НӨАТ-ын авлага

120207 Суутган тооцсон 5, 10, 20 хувийн татварын авлага

120208 ҮХХ татварын авлага

Нийгмийн даатгалаас авах авлага

120301 ЭМНШД-ийн авлага

120401 Зээлийн хүүгийн авлага

Найдваргүй авлагын нөөц

120501 найдваргүй авлагын нөөц

120502 Найдваргүй авлагын хасагдуулга

Бараа материал

Түүхий эд

140101 ТЭМ- Спирт /материал тус бүрээр/

140106 ТЭМ- Үнэт цаас


[Type the document title]

140111 ТЭМ- Спиртийн үйлдвэр

140112 ТЭМ- Спиртийн үйлдвэрийн цехүүд

Дуусаагүй үйлдвэрлэл

140201 Үйлдвэрлэлийн шууд зардал /салбарын код + зардлын код/

140401 ҮНЗ /салбарын код + зардлын код/

140501 Үйлдвэрлэлийн зардлын нэгтгэл

140601 Хуваарилагдах зардлууд /Туслах цехүүд/

Хагас боловсруулсан бүтээгдэхүүн

150201 Хагас боловсруулсан бүтээгдэхүүн /Дамжлага бүрээр /

Үйлдвэрийн эцсийн бэлэн бүтээгдэхүүн /савлах цех/

150100 Бэлэн бүтээгдэхүүн /Савлах цех бүрээр нээнэ/

Сав баглаа боодол

160211 БАСББ Архины хоосон шилний агуулах

160202 БАСББ Бэлэн бүтээгдэхүүн Пиво

160211 БАСББ Импорт

160211 БАСББ бөөний төвүүд

Сэлбэг хэрэгсэл

160201 Үйлдвэрийн сэлбэг хэрэгсэл

Хангамжийн материал /агуулах/

160501 Агуулахад байгаа хангамжийн материал

Шатахуун
[Type the document title]

160102 Шатахууны талон

Урьдчилж гарсан зардал

180100 Урьдчилж гарсан зардал

Эргэлтийн бус хөрөнгө

Үндсэн хөрөнгө

Барилга байгууламж

200200 Барилга байгууламж – Шинэ пивоны үйлдвэр


201201 Барилга байгууламжийн хуримтлагдсан элэгдэл

Машин, тоног төхөөрөмж

200401 Үйлдвэрлэлийн машин тоног төхөөрөмж


201401 Үйлдвэрлэлийн машин тоног төхөөрөмжийн хури.элэгдэл

Тээврийн хэрэгсэл

200501 Тээврийн хэрэгсэл


201501 Тээврийн хэрэгсэл- Шинэ пивоны үйлдвэр

Дуусаагүй барилга

200700 Дуусаагүй барилга – Шинэ пивоны үйлдвэр

Биет бус хөрөнгө

210701 Биет бус хөрөнгө /программ хангамж, гүүдвил, патент,барааны


тэмдэгт тус бүрээр нээнэ/

Урт хугацаат бусад хөрөнгө оруулалт

220100 Хөрөнгө оруулалт / хувьцаагаарх, бонд, өрийн бичиг г.м/

Хөрөнгө оруулалт ба бусад хөрөнгө

220102 Хөрөнгө оруулалт Сүүний үйлдвэр


[Type the document title]

ЭХ ҮҮСВЭР

Өр төлбөр

Богино хугацаат өглөг

310101 Бусад харилцагчдад өгөх өглөг

310401 Цалингийн өглөг

Татварын өглөг

310501 Онцгой татварын өглөг /бүтээгдэхүүн тус бүрээр/

Зээлийн хүүний өглөг

311201 Зээлийн хүүгийн өглөг

НДШимтгэлийн өглөг

310401 НДШ –ийн өглөг

Богино хугацаат зээл

310801 банкны зээл

Дотоод тооцооны данс

311101 дотоод тооцооны данс /ваучер/ нягтлан бодогч бүрээр нээнэ

Урт хугацаат өглөг

330102 Урт хугацаат зээл

Эзэмшигчдийн өмч

Хувьцаа

420101 Энгийн хувьцаа


[Type the document title]

420201 Давуу эрхтэй хувьцаа

420301 Халаасны хувьцаа

Өмчийн бусад хэсэг

430301 Эзний татан авалт

430201 Үндсэн хөрөнгийн дахин үнэлгээний өөрчлөлт

Хуримтлагдсан ашиг

Тайлант үеийн хуримтлагдсан ашиг

440101 Тайлант үеийн ашиг

440102 Хуримтлагдсан ашиг

Үйл ажиллагаа, үр дүн

Үндсэн үйл ажиллагааны борлуулалт

510100 Борлуулалтын орлого /архи, пиво, ус ундаа, спирт гэж салгах/

Өртөг 610101 ББӨ

6103102 Өртгийн хэлбэлзэл

Ерөнхий удирдлагын зардал

70... ... Ерөнхий удирдлагын зардал салбар нэгж+70 71

71 ... ... Борлуулалт маркетингийн зардал

Үйл ажиллагааны бус орлого, зардал

840520 Гадаад валютын ханшийн зөрүүгийн алдагдал

850530 Гадаад валютын ханшийн зөрүүгийн ашиг


[Type the document title]

870101 Хүү, торгуулийн зардал

870401 Акталсан хөрөнгө

870403 Үндсэн хөр борл болон ашиглалтаас хассаны алдагдал

870603 Буцалтгүй тусламж

870901 Туслах аж ахуйн зардал

870902 Бараа материал борлуулсны алдагдал

870906 Шагнал урамшууллын зардал

870907 Хүнсний материал

870909 Сав баглааны дундаж үнийн зөрүү

880101 Хүү торгууль, хөнгөлөлтийн орлого

880901 Туслах аж ахуйн орлого /гуанз, мал г.м/

890101 Онцгой шинжтэй орлого

2. Анхан шатны баримтууд

Аж ахуйн нэгж байгууллагын удирдлага, нягтлан бодогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний


шат дамжлага, аж ахуйн үйл ажиллагааны хүрээнд гарсан хөрөнгө, эх үүсвэрийн хөдлөл,
өөрчлөлт бүрийг анхан шатны баримтад бичилт хийж бүрдүүлнэ.
[Type the document title]

Анхан шатны баримтад түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн буюу шалгасан ажилтан гарын
үсэг зурж, тамга тэмдэг дарснаар уг баримт хүчин төгөлдөр болно. Анхан шатны

баримтгүй ажил гүйлгээг бүртгэл, тайланд тусгахыг хориглоно.

“Апу” ХК нь Санхүү, эдийн засгийн сайд, Үндэсний статистикийн газрын даргын 2002

оны 6 сарын 18 ны 171/111 тоот тушаалын дагуу өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж,

байгууллагад нийтлэг хэрэглэгдэх анхан шатны бүртгэлийн маягтыг нөхөх зааврын дагуу

анхан шатны баримтуудаа хөтөлдөг.

Дуусаагүй үйлдвэрлэлд

Спиртийн үйлдвэр

Архины үйлдвэр

Пивоны үйлдвэр

Ус ундааны үйлдвэр

Сүү жүүсний үйлдвэрүүд орно. Эдгээр дуусаагүй үйлдвэрлэл дээр гардаг анхан

шатны баримтуудыг үзэж танилцлаа.

- Бараа материалын товчоо тайлан – үйлдвэрлэлийн цех тус бүр дээр


гардаг.Товчоо тайланг өдөр бүр үйлдээд явдаг. Эхний үлдэгдэл, орлого, зарлага,
эцсийн үлдэгдлийг өртөг, худалдах үнэ болон тоо хэмжээгээр тооцно. Түүхий эд
материал, хагас боловсруулсан бүтээгдэхүүн гэх мэтчилэн бүтээгдэхүүн бүрээр
товчоо тайлан бэлддэг.
- Архины тооцоо - Архины төрөл тус бүрээр архи савлах болон захиалгат архины
цехрүү хичнээн литрийг шилжүүлэх вэ гэдэг тооцоог энэ хуудсаар хийнэ.
- Архи найрах цехийн 2010 оны 07 сарын дуусаагүй үйлдвэрлэлийн тооллого
6000 л-ын багтаамжтай температур хэмжигчтэй сав /баллон/ байдаг. Мөн чангыг
нь хэмждэг. Гаднаасаа хичнээн хэмжээтэй байгаа нь мэдэгддэг. Түүнийг нь
[Type the document title]

тэмдэглэж аваад тооллогын хуудас дээр бичдэг. Лабораторийн эрхлэгч, дуусаагүй


үйлдвэрлэл хариуцсан нягтлан бодогч, эд хариуцагч мастер 3ын бүрэлдэхүүнтэй уг
тооллогыг хийнэ. Сар бүрийн эцэст тооллого хийгээд товчоо тайлантайгаа
тулгадаг.
- Архи найрах цехийн 2010 оны 07 сарын нэмэлтийн тооцоо – маш олон төрлийн
бодис, түүхий эд материал архины найрлагад ордог.
Аньсны навчны ханд, алкософт, бонификатор,мөнгөний уусмал,үзэм, абсолют,
лимон, мята, алтангагнуурын ханд, ямаахайн ханд, хадан цагаан, кварцын элс,
зуун настын ханд, orange, mandarin, cranberry,Nat.Cranberry.type, молоко,аньсны
навч, давсны хүчил, БАУ нүүрс, ямаахайн үндэс, алтангагнуурын үндэс гэх мэт
нэмэлт бүтээгдэхүүн архин бүтээгдэхүүнд ордог юм байна. Архи тус бүрд орох орц
хэмжээ найрлага нь өөр өөр байна. Уг тайланг архи найрах цехийн мастер гаргаад
санхүүгийн газрын нягтлан хянаад явдаг.
- Архи найрах цехийн 2010 оны 07 сарын хандны тооцоо
Ямар ямар ханд байгаа, тэдгээрийн эхний үлдэгдэл, орлого, зарлага, хорогдол,
эцсийн үлдэгдлийг тэмдэглээд тооцоо гаргадаг.
- Брак архины цехийн 07 сарын хандны тооцоо – Брак архи гэдэг нь хадгалалтын
горим зөрчигдсөнөөс архи үйлдвэрлэх боломжгүй болсон архийг архи найрах
цехэд шаардах хуудас бичээд ус ундааны цехрүү шилжүүлдэг. Ус ундааны цех
хандлаад ханд бэлтгэдэг. Уг брак архины эхний үлдэгдэл, архи савлах болон
туршилт, дарс савлахаас хичнээн литр ирсэн нийт орлого, түүнийг ус ундаа болон
натурд зарлагдсан нийт зарлага, эцсийн үлдэгдлийг тэмдэглэнэ. Уг тооцоог архи
найрах цехийн мастер гаргаад нягтлангаар хянуулна.
- Материалын тооллогын хуудас - туслах материал болон үндсэн материалын
сарын эцсийн тооллого
- Зарлагын баримт – архи найрах цехийн хувьд үндсэн түүхий эд материал болох
спиртийг архи найрах цехрүү зарлагдсаныг илтгэх баримт. Уг баримтыг хүлээлгэн
өгсөн эд хариуцагч, хүлээн авч байгаа хүн, шалгасан нягтлан 3 гарын үсэг зурж
баталгаажуулна. Мөн архи найрах цехээс туршилтанд зарлагдсан брак архийг
баримтжуулсан байна. Архи найрах цехээс захиалгат архины цех болон архи
[Type the document title]

савлах цехрүү бэлэн бүтээгдэхүүн шилжүүлснийг зарлагын баримтаар


баталгаажуулсан байна.
- Шаардах хуудас – ус ундааны үйлдвэр архи найрах цехээс брак архи хүссэн
шаардах хуудас бичнэ.
- Хоногийн тооцоо – архи савлах цех бэлэн бүтээгдэхүүн болон хаяг, бөглөө,
лонхны эхний үлдэгдэл, орлого, нийт гүйлгээг /бэлэн бүтээгдэхүүний агуулахад,
шинжилгээнд, нийт хорогдол/ тусгаад эцсийн үлдэгдлээ гаргаж явна. Хорогдлын
норм, зөрүү, хорогдол үүссэн шалтгаан зэргийг тусгасан баримт. Өдөр шөнө
үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээр 2 янз байна.Өдөр бүр уг тооцоог хийж явна.
- Бараа материалын хөдөлгөөн - Архи савлах цехийн хоногийн тооцоон дээрх
бэлэн бүтээгдэхүүнээ тоо хэмжээгээр агуулах руу шилжүүлсэн баримт. Бөглөө хаяг
гэх мэт түүхий эд материалыг агуулахаас архи савлах цехрүү шилжүүлсэн баримт,
мөн хоосон шилний агуулахаас архи савлах руу шил шилжүүлсэн Бараа
материалын хөдөлгөөн -
- Нэмэгдсэн өртгийн татварын падаан – Апу компаний үйлдвэрээс хувь хүн
пивоны шаар НӨАТ-тай үнээр худалдан авсан баримт /уг баримтыг 2 хувь бичих
бөгөөд өнгөн хувь нь худалдан авагчид, нөгөө хувь нь татвар төлөгчид үлдэнэ/
- Ханд устгасан акт – Ундааны үйлдвэрлэлд ашиглах боломжгүй ... л хандыг устгав.
Устгахад байлцсан үйлдвэрлэл хариуцсан ахлах нягтлан бодогч, нягтлан бодогч,
ус ундааны мастерын гарын үсгээр баталгаажсан.
- Апу ХК-ийн гүйцэтгэх захирлын тушаал /акталж устгах тухай/ - үйлдвэрлэлд
ашиглах боломжгүй болсон хандыг данснаас хасаж акталж устгах тухай тушаал
гаргана.
- 2010 оны 07 сарын хандны тайлан /хорогдлын акт/
Ус ундааны үйлдвэрлэлд 4-11, 11-18, 19-26, 27-31 гэх мэт өдрүүдээр хандны
тайлан гаргасан байсан. С1, орлого, С2 гэх мэтчилэн. Мөн хорогдлын акт
гаргасан байсан. Нэрэлтийн, нүүрстэй байна, ариутгал, шүүлтийн, салгалтын гэх
мэтчилэн хорогдол үүссэн шалтгааныг бичсэн байсан.
- Орлогын баримт - Сүү жүүсний үйлдвэр дээр өдрийн үйлдвэрлэсэн нийт
бүтээгдэхүүнээ бөөн дүнгээр орлого болгож аваад, бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд
шаардлагатай түүхий эд материал тус бүрийг зарлагын баримт бичсэн байна.
[Type the document title]

- Ус ундаа, Сүүний үйлдвэрийн хоногийн мэдээ- бэлэн бүтээгдэхүүн, ТЭМ, туслах


материал, Сав баглаа боодлын тухай мэдээгээ өдөр бүрээр дүгнэн тайлан гаргадаг
байна.

Анхан шатны баримтуудыг боловсруулахдаа интерактив компанийн диамонд5

програмыг ашигладаг. Дадлага хийх хугацаанд санхүүгийн алба нь мөнгөн хөрөнгийн

нягтлан, түүхий эд материал, шатах тослох материалын нягтлан, дуусаагүй

үйлдвэрлэлийн нягтлан болон ахлах нягтлан, ерөнхий нягтлан, цалингийн нягтлан гэсэн

6 хүний бүрэлдэхүүнтэй ажил үүргээ гүйцэтгэж байсан. Тэдгээр нягтлангийн зарим нь

амарч байгаа нягтлан бодогчийнхоо ажил үүргийг давхар орлож хийж байсан тул маш

их завгүй ажиллацгааж байсан. Дадлага хийх хугацаандаа баримт цэгцэлж, үдэж, архивт

хадгалах үйл ажиллагаатай танилцлаа. Анхан шатны баримт нь бүх бичиг баримтын

үндэс нь тул маш нарийн хөтөлж цэгцлэх шаардлагатай. Мөн миний дадлага хийх

хугацааны өмнөхөн аудитын шалгалт хийгдсэн тул аудиторууд дүгнэлтээ гаргах гээд

баримт шаардаад нэлээдгүй хугацааг архивын тайлангуудаас баримт хайх ажилд

зарцууллаа.

Эдгээр баримтуудаа нягтлан бодогч нар нь өөр өөрсдийн хариуцсан чиглэлийн дагуу
бүрдүүлж тухайн сар, улирал бүрийн эцэст нэгтгэн тайлан гаргана. Өмнөх оны тайлангаа
архивруу шилжүүлэх ба шилжүүлсэн баримтуудыг архивт хэд хэдэн шинжээр төрөлжүүлэн

хадгалдаг.

o Баримтын нэр төрөл


o Он сар
o Үйл ажиллагааны чиглэл
[Type the document title]

o Газар нутгийн нэр гэх мэтээр хадгалдаг. Архивт ирсэн материалуудаа архивын
материалын танилцуулах бүртгэл гэдэг хуудас ашиглан хүлээн авдаг.

Гэхдээ АПУ ХК-ны архив нь дээр хэлсэнчлэн хөтөлдөг ч байршуулах тал дээр нэлээд

замбараагүй санагдаж байв. Кассын тайлангууд гэхэд л энд тэндгүй байрласан, шороо

тоосонд дарагдсан байсан нь бичиг баримт хайхад нэлээдгүй хүндрэлийг учруулж

байсан.

Архивын материалын танилцуулах хуудас

Огноо Танилцуулсан Танилцуулж хүлээн авсан

Хадгаламжийн Хаана, Танилцсан хүний Он тэмдэглэл

нэгжийн нэр хэнд гарын үсэг

Бичиг хэрэг хөтлөлтөө албан бичиг хөтлөлтийн үндсэн заавар батлах тухай Засгийн

газарын 1995 оны 53-р тогтоол болон Монгол улсын МNS-54,40:2002, 54,41:2002

стандартыг баримтлан явуулдаг. Нягтлан бодох бүртгэлийн мэдээлэл боловсруулах

ажиллагааг дараах дарааллаар хийж гүйцэтгэнэ.

 Анхан шатны баримт бүрдүүлэх

 Журналд бичих

 Дэлгэрэнгүй болон ерөнхий данс хөтлөх

 Ажил гүйлгээний мэдээ гаргах

 Тайлан гаргах

Ерөнхий болон тусгай журнал, туслахуудын төрөл


[Type the document title]

Нягтлан бодох бүртгэлийг хурдан шуурхай, үнэн, зөв, бүрэн гүйцэд бүртгэх зорилгыг

хангахуйцаар “ Журнал бүртгэлийн систем”-ийг зохион байгуулж ажиллана.

Журнал бүртгэлийн үндсэн зорилго нь тайлант үед нягтлан бодох бүртгэлийн дансдад

гарсан дебет, кредитийн ажил үйлчилгээг хуримтлуулан бүртгэж ерөнхий дэвтэрт бичилт

хийх боломжийг бүрдүүлэхэд оршино. Журнал бүртгэл нь ерөнхий дансны эхний ба

эцсийн үлдэгдлийн тохируулга болон түүнтэй холбоотой ямар нэг ажиллагааг

хамаарахгүй, харин тайлант үеийн ажил гүйлгээг дансны давхар бичилтийн зарчмаар

хуримтлуулан бүртгэхэд чиглэгдэнэ.

Журналыг

 Ерөнхий журнал
 Туслах журнал

Тусгай журналд нэг төрлийн олон тооны ажил гүйлгээг хуримтлуулан бүртгэнэ.

Дансны харилцааг хийж хөтлөх журнал

 Ерөнхий журнал
 Мөнгөний журнал
 Борлуулалт ба авлагын журнал
 Өглөгийн журнал
 Бараа материалын журнал
 Цалингийн журнал зэрэг хамаарна.

Ямар нэг дансны харилцаа хийлгүйгээр тодорхой дансны ажил гүйлгээг бүртгэх, түүний

хөдөлгөөнд хяналт тавьж лавлагаа болон ашиглах дэлгэрэнгүй бүртгэл болон тайлангууд

 Өглөгийн дансны дэлгэрэнгүй бүртгэл

 Авлагын дансны дэлгэрэнгүй бүртгэл


[Type the document title]

 Бараа материалын тайлан

 Кассын тооцооны журнал

 Тээврийн хэрэгслийн мэдээний журнал

Тайлангийн эцэст журнал тус бүрийн хураангуй дансны бичилтийг бэлтгэж

журналуудын дүнг тулган баталгаажуулна. Журнал, туслах дэвтэр бүр тохирох гарчиг ба

тэмдэглэгээг хэрэглэнэ.

Журналд дараах нэмэлт үзүүлэлтүүдийг заавал багтаасан байна. Үүнд:

Компани салбарын нэр

Ямар тайлангийн үеийн ажил, гүйлгээг хамарсан тухай тэмдэглэл

Холбогдох баримтыг үндэслэн журналд ажил гүйлгээг бүртгэсэн болон

баталгаажуулсан нягтлан бодогчийн нэр, гарын үсэг зэрэг ордог.

Ерөнхий журнал: Холбогдох анхан шатны баримт болон дэлгэрэнгүй бүртгэлийг

үндэслэн тусгай журналуудад хөтлөгдөөгүй зүйлсийг бүртгэнэ. Тухайлбал:

 Дэлгэрэнгүй бүртгэлээс ажил гүйлгээг ерөнхий дансанд тусгах

 Ямар ч журналд бүртгэх боломжгүй эсвэл бүртгэгдээгүй орхигдсон ажил

гүйлгээг бүртгэлд тусгах

 Бүртгэсэн ажил гүйлгээг залруулах, тохируулах

 Хяналтын бичилт, хөрвүүлэх бичилтийг хийх зэрэгт ашиглана.

Хураангуй дансны бичилт: Журнал тус бүрт бүртгэсэн тайлангийн үеийн ажил гүйлгээг

ерөнхий дэвтрийн дансдаар хураангуйлан бүртгэж, ерөнхий дэвтэрт бичихэд ашиглана.

Тайлант үеийн ажил гүйлгээг журналуудыг үндэслэн ерөнхий дэвтрийн дансдаар


[Type the document title]

хураангуйлан бүртгэнэ. Журнал тус бүрт бэлтгэсэн хураангуй дансны бичилтийн хуудас

нь ажил гүйлгээг ерөнхий дэвтэрт нэгтгэх буюу санхүүгийн тайлан зохиох үндэслэл

болно.
[Type the document title]

Борлуулалтын Мөнгө хүлээн Худалдан авалт, Цалин хөлс Үндсэн хөрөнгийн Мөнгө зарцуулах
өглөгийн горим тооцох горим горим горим
горим авах горим

Борлуулалтын Мөнгө хүлээн Худалдан авалтын Цалин хөлсний Үндсэн хөрөнгийн Мөнгө зарцуулалт
гүйлгээ гүйлгээ
гүйлгээ авалтын журнал гүйлгээ
ваучер

Журналын

ваучерын файл
Ерөнхий дэвтэр Ерөнхий дэвтэр
сэргээн, тайлан гаргах
Журнал

Олон дахин давтагдах


тусгай ажил гүйлгээ

Журналын Ерөнхий дэвтэрийн


Журнал ваучер
бичилт шалгах баланс

Журналд оруулах
Бүртгэлийн хэлтэс

Засварлах

Онцгой байдлын
тайлан
Нягтлан бодох бүртгэлийн тэнхим СЭЗДС

САНХҮҮ БҮРТГЭЛИЙН ТАЛААР

Байгууллагын үйл ажиллагааны болон үйл ажиллагааны бус орлого, мөнгөн хөрөнгө

Байгууллагын үйл ажиллагааны орлого нь бараа бүтээгдэхүүний борлуулалтын


орлого, үйл ажиллагааны бус орлогуудад түрээсийн орлого, гэрээт харуул хамгаалалтын
албаны ажлын цагаар өөр бусад байгууллагад ажил гүйцэтгэснээс олсон орлого гэх мэт
орлогууд хамаардаг байна. Орлого олох болон зарлагын үйл ажиллагатай холбоотой

бүртгэлийн талаар доор тодрууллаа.

Мөнгөн хөрөнгө нь компанийн касст болон харилцах дансанд байгаа төгрөг,


гадаад валют, тусгай зориулалт бүхий мөнгөн сан, мөнгө түүнтэй адилтгах зүйл зэргийг

хамруулна.

Тусгай зориулалт бүхий мөнгөн санд жижиг мөнгөн сан, цалин ба ноогдол ашгийн
сан зэрэг ордог. Мөнгөний адилтгагч нь тодорхой мөнгөн дүнд шууд хөрвөх, хүүний
төвшний өөрчлөлтөөр бараг эрсдэл хүлээхгүй байхаар богино хугацаатай байх гэсэн 2
шинжийг хоёуланг нь агуулсан хөрөнгө оруулалт юм. Үүнд хэрэгцээнээс илүүдэл мөнгөөр
худалдан авсан сангийн өрийн бичиг, арилжааны бичиг, мөнгөний зэх зээлийн зэрэг

орно.

Мөнгө болон түүнтэй адилтгах хөрөнгийг нэрлэсэн үнээр нь бүртгэх бөгөөд бусад
орны мөнгөн тэмдэгтийг гадаад валют гэх ба түүнийг Монголбанкны зарласан албан

ханшаар үндэсний мөнгөн тэмдэгтэд шилжүүлэн бүртгэнэ.

Мөнгөн хөрөнгийн бүртгэлийн явцад дараах процедурууд хэрэгждэг. Үүнд:

 Мөнгөн хөрөнгийн хадгалалт, зарцуулалтанд хяналт тавих


 Мөнгөн хөрөнгийн орлого, зарлагын баланс зохиож ирээдүйн мөнгөний хэрэгцээг
тодорхойлох, орлого зарлагын төсөв боловсруулж батлуулах
 Албан ёсны бүрдэл болсон анхан шатны баримтаар мөнгөн хөрөнгийн орлого,
зарлагыг зохих журмын дагуу бүртгэлд тусгах
Нягтлан бодох бүртгэлийн тэнхим СЭЗДС

 Компанийн бэлэн мөнгөний тооллогыг санхүүгийн тайлан гаргах болон 7 хоног

бүрд хийж үр дүнг нь бүртгэлд тусгах

Мөнгийг касс дахь мөнгө, банканд байгаа мөнгө гэж 2 ангилна.

А. Кассанд дахь мөнгийг дотор нь шинж чанараас нь хамааруулан бүртгэнэ.

- Кассанд байгаа мөнгө

- Бусад байгууллагын чек

-Тусгай зориулалтын мөнгөн сөн гэх мэтээр ангилна.

Б. Банкан дахь мөнгийг дотор нь шинж чанараас хамааруулан бүртгэнэ.

- Харилцах дансанд байгаа мөнгө

- Замд яваа мөнгө

- Хугацаатай хадгаламж - 3 сараас дээшгүй хугацаатай

- Тусгай зориулалттай харилцах дансан дахь мөнгө гэх мэтээр ангилна.

АПУ ХК нь бэлэн мөнгөөр орлого хүлээн авах, төлбөр тооцоог хийх зэрэг үйл ажиллагааг
зохицуулах мөнгөн касстай. Мөнгөн кассын үйл ажиллагаанд кассын үйл ажиллагааны
журмыг, харилцах дансны үйл ажиллагаанд харилцах дансны үйл ажиллагааг мөрдөн
ажилладаг.

 Мөнгөний хуваарилалт
а. Ерөнхий нягтлан бодогч нь цалин, касс ба бусад зардлууд гэх мэтийн мөнгөний
бүх хуваарилалтыг хариуцна.
в. АПУ ХК-ын хүлээн авсан бүх мөнгийг мөнгөн хөрөнгө хариуцсан нягтлан бодогч
холбогдох бичиг баримтыг хүлээн авч бүртгэнэ.
с. Кассын бүх ажил гүйлгээг боловсруулахаас өмнө түүнд холбогдох бүх бичиг
баримт болон зөвшөөрлийг заавал хавсаргах ёстой.
Нягтлан бодох бүртгэлийн тэнхим СЭЗДС

 Мөнгөний удирдлага
а. Мөнгөн хөрөнгийн нябо нь сар бүр банкны зохицуулалтын тайланг бэлтгэнэ
б. Банкны хуулга ба бүртгэлийн үлдэгдлийн хооронд гарсан зөрүүг ерөнхий нябо-
оор хянуулж батлуулдаг.
с. Мөнгөн хөрөнгийн нябо нь зөрүүг бүртгэхэд шаардлагатай журналын
бичилтүүдийг бэлтгэдэг.
d. Ерөнхий нябо сар бүрийн төгсгөлд мөнгөн хөрөнгийн тооллого ба банкны

дэвтрийн зохицуулалтыг хянаж байна.

Компанийн орох мөнгөн урсгал нь дараах зүйлсээс бүрдэнэ.

 Борлуулалтын орлого
 Харилцах дансны хүүний орлого
 Хадгаламжийн хүүний орлого
 Аж ахуйн үйлчилгээний орлого

 Хууль тогтмоомжийн дагуу олсон бусад орлого зэрэг болно.

Мөнгөн хөрөнгийн ажил үйлчилгээний журналын бичилт

Аж ахуйн ажил үйлчилгээний орлого орсон бол (түрээсийн орлого гэх мэт)

Дт Мөнгөн хөрөнгийн холбогдох данс

Кт Урьдчилж орсон орлого

Кт Орлогын холбогдох данс (түрээсийн орлого)

Кт Авлагын холбогдох данс

Гадаад валютын арилжаа болон гадаад валютаар үүссэн авлагыг барагдуулахтай


холбоотой үүссэн болон бусад ханшийн зөрүүнээс үүссэн бодит олзыг хүлээн авсан бол

Дт Мөнгөн хөрөнгийн холбогдох данс

Кт Гадаад валютын ханшийн зөрүүний бодит олз


Нягтлан бодох бүртгэлийн тэнхим СЭЗДС

Торгууль, төлбөрийг мөнгөөр хүлээн авсан бол

Дт Мөнгөн хөрөнгийн холбогдох данс

Кт Татварын бус орлого (торгууль төлбөрийн орлого)

Кассыг шалгахад мөнгө илүүдвэл

Дт Касс

Кт Кассын илүүдэл, дутагдлын данс

Мөнгөн хөрөнгийн зарлагын гүйлгээ

Компанийн мөнгөн хөрөнгийн зарлагын гүйлгээ нь цалин хөлс олгох, түүхий эд материал,
бараа материал, ашиглалтын зардлын төлбөр, харилцагч байгууллагад өгөх өглөг зэрэг
болно.

 Цалин хөлс
 НДШ
 Ашиглалтын зардлууд
 Хуулиар заагдсан татварын төлбөрүүд
 Гэрээт ажлын цалин, цалингаас суутгасан төлбөрүүд, гэрээт ажлын төлбөрүүд
 Бэлтгэн нийлүүлэгчид төлөх төлбөр
 Банкны зээл, зээлийн хүү
 Түрээсийн төлбөр, хүү

Мөнгөн хөрөнгийн зарим зарлагын гүйлгээний бүртгэлийн бичилт

Бэлнээр хүлээн авсан орлогыг харилцах дансанд тушаасан бол

Дт Харилцах данс

Кт Касс

Цалинг бэлнээр болон картаар тавьж олгоход


Нягтлан бодох бүртгэлийн тэнхим СЭЗДС

Дт Цалингийн өглөг

Кт Касс (Картын харилцах данс )

Хувьцаа борлуулбал

Дт Мөнгөн хөрөнгийн холбогдох данс

Кт Энгийн хувьцаа

Банкны тохируулгын тайлан: Харилцагч банк нь данс бүрээр мөнгөний хөдлөлийг


харуулсан өдөр бүрийн харилцах дансны хуулгыг илгээнэ. Үүнээс үндэслэн нябо нь
холбогдох ажил гүйлгээ нь бүрэн тусгагдсан эсэхийг тулган шалгана. Тайлант хугацаа
бүрийн эцэст мөнгөн хөрөнгийн нягтлан бодогч нь банкны дансны тохиргоог гүйцэтгэдэг.

Хариуцлага:

- Компани болон банкны харилцахын үлдэгдэл их хэмжээний зөрүүтэй тохиолдолд

гүйцэтгэх захирлын тушаалаар томилогдсон комисс холбогдох шалтгааныг

тогтоож захирлын зөвлөлийн хурлаар эсвэл ТУЗ-өөр хэлэлцүүлэн уг асуудлыг

шийдвэрлүүлдэг. Харилцах дансны буруутай үйл ажиллагааг компанийн гүйцэтгэх

удирдлагын түвшинд шийдвэрлэх боломжгүй бол мэргэжлийн байгууллагаар

дүгнэлт гаргуулж баримтжуулах замаар асуудлыг шийдвэрлүүлнэ.

Мөнгөн хөрөнгийн гүйлгээнд ашиглагдах анхан шатны баримт, журнал тайлангууд

Орлогын гүйлгээний баримт

 Бэлэн мөнгөний орлогын баримт НХ Маягт МХ-1


 Төлбөр гүйцэтгэгч байгууллагын төлбөрийн хүсэлт УБЕХ Маягт БТ-2
 Банкны хуулга
 Бэлэн мөнгөний тооллогын баталгаа НХ Маягт МХ-5
 Мөнгөн орлогын журнал МО-1,2
Нягтлан бодох бүртгэлийн тэнхим СЭЗДС

 Мөнгөний урьдчилгааны тайлан НХ Маягт ТМ-2


 Бэлэн мөнгөний гүйлгээний тайлан НХ Маягт МХ-4

Зарлагын гүйлгээний баримт

 Бэлэн мөнгөний чек


 Бэлэн мөнгөний зарлагын баримт НХ Маягт МХ-2
 Бэлэн мөнгө олгохыг хүссэн өргөдөл НХ Маягт МХ-3
 Бэлэн мөнгөний гүйлгээний тайлан НХ Маягт МХ-4
 Бэлэн мөнгөний тооллогын баталгаа НХ Маягт МХ-5
 Итгэмжлэл /бэлэн мөнгө авах няравын олгосон баримт/
 Төлбөрийн хүсэлт Маягт ТТ-1
 Ваучер
 Төлбөрийн нэхэмжлэх
 Гэрээ, төсөв, тушаал
 Гэрээ дүгнэсэн акт
 Харилцагч байгууллагуудтай тооцоо нийлсэн акт
 Харилцах дансны үлдэгдлийн баталгаа
 Төлбөрийн жагсаалт
 Мөнгөний зарлагын журнал МО-1,2
 Бэлэн мөнгөний гүйлгээний тайлан НХ Маягт МХ-4

Мөнгөн орлогыг хүлээн авах, бүртгэх үйл ажиллагааг Санхүүгийн газрын дарга удирдан
зохион байгуулна.

Бараа бүтээгдэхүүн, ТЭМ, ДҮ,Хангамжийн зүйл,

сэлбэг шатахууны бүртгэлийн талаар

АПУ ХК нь архи пиво ундааны төрлийн хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг ба үндсэн

үйлдвэрлэлдээ дараах бараа материалын зүйлсийг ашиглана. Үүнд:

Үндсэн түүхий эд материал (спирт, солод)


- ДҮ
Нягтлан бодох бүртгэлийн тэнхим СЭЗДС

- Бэлэн бүтээгдэхүүн
- Бараа

- Хангамжийн материал

Сав баглаа боодол

АПУ ХК нь шил, хуванцар сав, ган сав, цаасан болон бусад төрлийн хайрцаг гэх мэт

бүтээгдэхүүн бүрд тохирох сав баглаа боодлыг ашигладаг.

Марк, үнэт цаас

АПУ ХК –ийн бүтээгдэхүүний онцлогтой холбоотойгоор Үндэсний татварын газраас


гаргасан онцгой албан татварын тэмдэгтийг ашиглана. Үүнээс гадна сурталчилгааны
зорилгоор сугалаа зэрэг бусад үнэт цаасууд байдаг.

АПУ ХК –д бүх бараа материалын хөдөлгөөнийг бүртгэх ажлыг ахлах нягтлан бодогч,
түүхий эд бараа материалын нягтлан бодогч, аж ахуй үнэт цаасны нягтлан бодогч,
спиртийн нягтлан бодогч, сав баглаа боодлын нягтлан бодогч нар тус тус хариуцна.
Сарын эцэст ахлах ня бо нэгтгэл хийж нэгдсэн тайлан гаргадаг. Хариуцагчид нь бараа
материалын худалдан авалт, ашиглалт, үр ашиг, үр бүтээлтэй зарцуулалт, ашиглалтаас
хасах зэрэг бараа материалын удирдлагын бүх асуудлыг хариуцаж, бараа материалын

бүрэн бүтэн байдалд бүртгэлээр хяналт тавьж ажилладаг.

Хариуцаж байгаа нягтлангууд тодорхой хугацаа тутамд холбогдох агуулахуудад


хадгалагдаж байгаа түүхий эд материалуудад үзлэг тооллого хийж, дотоодын хэрэгцээнд
ашиглагдах эсэхээр нь ангилан ялгаж, дотоодод ашиглагдахгүй бараа материалуудыг
актлах, худалдан борлуулах жагсаалт, үнийн саналыг боловсруулж гүйцэтгэх захиралд
танилцуулдаг юм байна. Шаардлагатай тохиолдолд гэнэтийн тооллого хийдэг.
Тооллогын комисст хангамжийн албаны дарга, хуулийн зөвлөх, хангамжийн ахлах

мэргэжилтэн, чанарын инженер, нягтлан бодогчид няравууд орно.


Нягтлан бодох бүртгэлийн тэнхим СЭЗДС

Бараа материалын өртөг тооцох

Олон төрлийн бараа материалыг тээвэрлэхэд зарцуулсан зардлыг бараа материалын


өртөгт хуваарилахдаа биет хэмжигдэхүүний аргаар буюу бүтээгдэхүүний тоо

хэмжээнээс хамааран хуваарилна.

Бараа материалын худалдан авалтыг хангамжийн алба хариуцах ба материал


нормчлолын эдийн засагч материалын хэрэгцээг жил, улирал, сараар гаргаж өгнө. Уг
нормыг бараа материалын нөөцтэй харьцуулж шаардлагатай материалыг захиалах ба
зах зээлийн үнийн болон бусад судалгааг хийж нийлүүлэгчийг сонгосны дараагаар

бараа материал худалдан авах гэрээ хийж татан авалт хийнэ.

Бараа материалын худалдан авалт ба зарцуулалтыг ахлах нягтлан бодогч ба бараа

материал хариуцсан нягтлан бодогч нар хянаж батална.

Бараа материал хариуцсан нярав (Бэлэн бүт-ний агуулахын няравууд, сэлбэгийн


нярав, аж ахуй үнэт цаасны нярав, спиртийн нярав, сав баглаа боодлын нярав, түүхий
эд материалын нярав) нь холбогдох маягтыг бөглөөд бараа материалын системд

бүртгүүлэхээр бараа материал хариуцсан нягтлан бодогчид өгнө.

Бараа материалын үнэлгээ:

АПУ ХК нь санхүүгийн тайлангаарх бараа материалын үнэлгээг цэвэр дүнгээр


илэрхийлэх шаардлагын дагуу тайлант жилийн эцсээр агуулах дахь бараа материал
болон бусад хангамжийн материалын үлдэгдэлд иж бүрэн тооллого хийж, нэр төрөл
болон агуулахад хадгалагдаж байгаа хугацаагаар нь ангилсан насжилтын судалгааг
гаргана. Уг насжилтын судалгаанд хамрагдсан материал тус бүрийн хувьд цаашид
ашиглагдах боломжтой эсвэл биет байдлаараа хуучирч муудсан, моралын элэгдэлд
Нягтлан бодох бүртгэлийн тэнхим СЭЗДС

орсон, удаан хугацаагаар ашиглагдахгүй байгаа эсэхэд нь тооллогын комиссын

бүрэлдэхүүн бодит үнэлгээ гаргаж өгнө.

Үнэлгээ хийгдсэн жагсаалтыг үндэслэн хуучирсан, ашиглалтгүй байгаа бараа


материалын хасагдуулгыг компанийн удирдлагаас өмнөх жилүүдийн туршлага дээрээ
үндэслэн тусгай хувь тогтоон гаргах захирлын зөвлөлөөр хэлэлцүүлж батлуулсан байна.
Хуучирсан, ашиглалтгүй байгаа бараа материалын хасагдуулгын эхний болон эцсийн
үлдэгдлийн зөрүүгээр тайлант хугацааны хуучирсан болон ашиглагдахгүй байгаа бараа

материалын алдагдлыг бүртгэн орлого үр дүнгийн тайланд тусгана.

Өртөг тодорхойлох арга

АПУ ХК нь бараа материалын зарцуулалтын өртгийг “Жигнэсэн дундаж өртөг”-ийн


аргыг ашигладаг. Энэ нь ижил төрлийн барааны хувьд тайлант хугацааны эхний
үлдэгдэл, тайлант үеийн туршид худалдан авсан бараа материалын дунджаар
тодорхойлдог. Өөрөөр хэлбэл хэрэглэхэд бэлэн байгаа бараа материалын өртгийн
нийлбэрийг тэдгээрийн тоо хэмжээнд хувааж, нэгжийн өртгийг тодорхойлно. Үүнийг
зарлага болгож буй бараа материалын тоо хэмжээгээр үржүүлж зарлага болгосон
бараа материалын нийт хэмжээг тодорхойлно. Бараа материалын нэр төрөл тус
бүрээр тодорхойлно. Бараа материалыг худалдаж авах бүртээ ЖДӨ хэмжээг шинэчлэн
тодорхойлно. Гэрээний үнэт гааль, НӨАТ, Тээврийн зардал, Ачиж буулгах тээврийн
зардал, Гаалийн байгууллагын хураамж, Бусад гэсэн зүйлсийн нийлбэрээр нэгж

бүтээгдэхүүний өртөг тодорхойлогддог.

Дээрх аргыг хэрэглэхдээ дараах зарчмын дагуу зарлага болгоно.

 Цех хэсгүүдэд батлагдсан лимит зөвшөөрлийн дагуу тавьж олгосон түүхий эд


материалын хэмжээгээр цех, хэсгийн зардалд дундаж өртгөөр
 Гадагш худалдан борлуулсан буюу солилцоо хийсэн үед борл зардалд ДӨ-өөр
 Бараа материалын хэвийн хорогдлыг ү.а бус зардалд дундаж өртгөөр
Нягтлан бодох бүртгэлийн тэнхим СЭЗДС

 Акталж устгасан зүйлийг ү.а бус зардалд дундаж өртгөөр


 Дутагдуулсан бараа материалыг ДӨ-өөр нь зарлага болгон төлүүлсэн үнийн зөрүүг

ү.а-ны бусад орлогод хамааруулан бүртгэдэг.

Бараа материалын өртөг ба зах зээлийн аль багаар үнэлэх

Хуучралт, эвдрэл, үнийн өөрчлөлт гэх мэт бараа материалын үнэ цэнэ анхны
өртгөөсөө доогуур болох тохиолдолд бараа материалын үнэ цэнийг бууруулснаар
бүртгэлд тусгаж өгнө. Тухайн цаг үеийн орлогоос нэгэнт орлого олох чадвар буурсан
бараа материалын гарзыг хасна. Энэ тохиолдолд бараа материалын анхны өртгийг уг
анхны өртөг эсвэл ЗЗҮ-ийн аль багаар нь үнэлнэ. Бүртгэлийн ямар ч арга хэрэглэсэн янз
бүрийн эвдрэл, хулгай, бичилтийн болон баримт хөтлөлтийн алдаа зэргээс бүртгэлийн
дүн гар дээр байгаа бодит дүнгээс зөрөх тохиолдол байдаг тул бүртгэл дэх бараа
материалын дэлгэрэнгүй бүртгэлтэй харьцуулж үзэх ба бүртгэл дэх алдаануудыг гар дээрх
жинхэнэ тоо хэмжээгээр залруулдаг.

Компани нь бараа материалыг ашиглалтанд тавьж олгосон үед нь тайлант хугацааны

зардлаар хүлээн зөвшөөрнө.

Бараа материалын дансны бичилт

Олон нэр төрлийн материалын зардлууд бөөн дүнгээр төлөгдсөн бол нийт
худалдан авсан бараа материалын үнийн дүнд тухайн нэр төрөл бүрийн эзлэх хувь

хэмжээгээр хуваарилж, нэр төрлийн өртгийг тодорхойлно.

Бараа материал, хангамжийн зүйлсийг орлого болгосон үед хариуцсан нябо нь бараа
материалын хүлээн авалтын баримтанд няравын бичсэн материал тус бүрийн нэр,

нөөцийн дугаараар материалын программд оруулж өгнө.

Материал хариуцсан нябо нь сар бүрийн материалын тайлангийн орлого талыг өглөг
хариуцсан нябо-той тулгаж тохируулна. Бараа материалыг олгохдоо нягтлан бодогч
Нягтлан бодох бүртгэлийн тэнхим СЭЗДС

холбогдох баримт, нэхэмжлэлийг үндэслэн материалын дансанд бүртгэхийн зэрэгцээ


материалын нэр төрөл тус бүрээр хөтөлсөн дэлгэрэнгүй бүртгэл (карт) материалын
дэлгэрэнгүй бүртгэлийн товчоо буюу хөдөлгөөний тайланд орлого зарлагын гүйлгээг

тухай бүр тусгана.

Үйлдвэрлэлийн бус зориулалтаар зарлага болгож буй БМ-ын дүнгээр

Дт Ерөнхий ба удирдлагын зардал

Кт Материал, хангамжийн зүйлс

Сэлбэг хэрэгслийн зардлыг татвар ноогдох орлогоос хасч тооцдог. Их үнэтэй, машин
тоног төхөөрөмж үндсэн хөрөнгийн ашиглалтын хугацааг нэмэгдүүлэх, чанар үзэмжийг
дээшлүүлэхэд шууд зориулагдсан шинж чанартай сэлбэг бараа материалыг орлогод авах
зарлагдах журмын дагуу бүртгэлийг хөтөлдөг байна. Тэдгээрийг суурилуулах,
ашиглалтанд оруулах үед үндсэн хөрөнгийн өртөгт шингээж капиталжуулна.
Капиталжуулсан ү.хөр-ийн элэгдлийг ШША-аар тооцно. Харин агуулахад байхад нь
элэгдэл тооцохгүй. Жишээ нь: 600000 үнэтэй моторыг машинд суурилуулав. Мотор нь
машины хүчин чадлыг нэмэгдүүлэх учир капиталжуулна. Машины анхны өртөг 5000000

хуримтлагдсан элэгдэл нь 2000000 ашиглалтын хугацаа 10 жил

Үлдэгдэл өртөг 5000000-2000000= 3000000

Жилийн элэгдэл 5000000/10= 500000 ба цаашид 6 жил ашиглана.

5 дахь жилийн элэгдэл 3000000+600000=3600000/6=600000

Сэлбэг хэрэгслийг агуулахын бүртгэл хөтлөн, ААНБ-ын НББ-н дагуу бүртгэнэ.

Сав баглаа боодол

“АПУ” ХК нь сав баглаа боодлыг эргэлтийн ба эргэлтийн бус гэж ангилна.


Эргэлтийн бус сав баглаа боодолд бэлэн бүтээгдэхүүний өртөгт ҮНЗ-аар хуваарилагдах
Нягтлан бодох бүртгэлийн тэнхим СЭЗДС

туслах материалын шинж чанартай шил, шошго, бөглөө, хайрцаг гэх мэт хамаарагддаг

байна. Эргэлтийн бус сав баглаа боодлыг ТНО-оос хасаж тооцдог.

Эргэлтийн сав баглаа боодолд байнга ашиглагдах, эргэлтийн хөрөнгийн бусад хэсэгт
хамаарагдах архи ундаа пивоны авдар сав гэх мэт ордог. Үйл ажиллагааны бус

зардлаар тооцно.

Эргэлтийн сав баглаа боодлын хорогдлыг ТУЗ-аар хэлэлцүүлэн баталсан борлуулалтын


орлогын тодорхой хувиар юмуу эсвэл СЭЗХ-ийн материал нормчлолын дагуу эдийн

засагчийн санал оруулан ТУЗ-аар хэлэлцүүлэн батлагдсан хувиар тооцно.

Хэвийн ба хэвийн бус хорогдлын зардал нь ТНО-оос хасагддаггүй. Туршилтанд


зарцуулсан бараа материал, акталсан буюу бараа материалын хэвийн хорогдлын

зардлыг үйл ажиллагааны бус зардалд бүртгэнэ.

Бараа материал, хангамжийн зүйлсийг зарлага болгох

Материалыг эрх бүхий албан тушаалтнаар зөвшөөрөгдсөн шаардах хуудас, түүнтэй


адилтгах баримтаар ашиглалтанд тавьж олгоно. Шаардах хуудсанд хүлээн авсан хүний
албан тушаал, нэр, харьяа алба, мат нэр, тоо хэмжээ, хүлээн авсан огноо гарын үсгийг

тодорхой тусгасан байдаг.

Нярав материалыг олгох бүртээ агуулахын бүртгэлд зарлагын гүйлгээг тэмдэглэнэ.


Ашиглалтанд тавьж олгосон материалын шаардах хуудсыг агуулахын бүртгэлтэй тулгаж

тэдгээрийг үндэслэн сард нэгээс доошгүй удаа няравын тайланг гаргадаг.

Нягтлан бодогч няравын тайланг шаардах хуудастай тулгаж шалгасны дараа

материалын зарлагын гүйлгээг хийж холбогдох зардалд бүртгэдэг.

Тухайн материал ямар зориулалтаар зарцуулагдсанаас хамаарч, материалын зарлагын


гүйлгээг зардлын ямар ангиллаар бүртгэхийг нягтлан бодогч шийдвэрлэнэ. Тухайлбал :
Түүхий эд материалыг үйлдвэрлэлд зарлага болгож буй хэмжээгээр
Нягтлан бодох бүртгэлийн тэнхим СЭЗДС

Дт ДҮ

Кт ТЭМ

Материалыг бичиг хэргийн зориулалтаар олгосон бол

Дт Бичиг хэргийн зардал

Кт Материал хангамжийн зүйлс гэх мэтчилэн бүртгэнэ.

Шатахууны хувьд тухайн тайлан гаргах хугацаанд жолоочийн хөтөлсөн замын хуудсанд
тэмдэглэгдсэн явсан км болон тухайн тээврийн хэрэгслийн шатахуун зарцуулалтын
норм зэрэг үзүүлэлтийг ашиглаж зарцуулсан шатахууны биет хэмжээг гаргадаг. Шунхлай
компанийн шатахууны талоныг хэрэглэдэг. Шунхлай компанитай гэрээ хийж ажилладаг.
Кассын нярав нь 3 өдрөөр юмуу сараар тооцоолсон шатахууны талоныг олгодог.

Автомашинд зарцуулсан шатахууныг

Дт Тээврийн зардал

Кт Шатахуун

Бараа материал зарцуулсан нягтлан бодогч нь сар бүр бараа материалын журнал
/бараа материал, хангамжийн зүйлсийн зарлагын бичилтүүдийг тусгасан / материалын
нөөцийн бүртгэл буюу материалын тайлан, гадагш худалдсан материалын дэлгэрэнгүй

бүртгэл зэргийг ахлах нягтлан бодогчид гаргаж өгнө.

Шаардах хуудсаар бараа материалыг хүлээн авсан жолооч болон бусад ажилчид нь
бараа материал хариуцсан нягтлан бодогчид ашигласан бараа материалын зарцуулгын

тайланг цаг тухай бүр гаргаж өгдөг.

Байгууллагатай холбоотой авлагыг ерөнхий нягтлан бодогч хувь хүмүүсийн авлагыг


тооцооны нягтлан бодогчид хариуцаж, байгууллага хувь хүмүүс тус бүрээр нь тусган
харуулж, түүнээсээ журналд бичиж, ерөнхий дэвтрийн системд оруулж үйл ажиллагааны
бус олз, гарзыг бүртгэдэг.
Нягтлан бодох бүртгэлийн тэнхим СЭЗДС

Материал худалдсаны олзтой бол

Дт Авлага

Кт Бараа материал

Кт Бараа материал худалдсаны олз /гарз бол эсрэгээр/

1-с дээш тайлангийн жилийн хугацаанд ашиглагдах боловч үндсэн хөрөнгийн шинж
чанаргүй буюу үндсэн хөрөнгөтэй адил бүртгэж, элэгдүүлэх бүртгэлийн ач холбогдолгүй,

үнэ багатай хөрөнгийг материал үнэ бүхий зүйлсийн нэгэн адил бүртгэнэ.

Бараа материалын зарлагын ашиглах анхан шатны баримт

 Бараа материалын хүлээн авалтын баримт


 Бараа материалын орлогын баримт
 Бараа материалын зарлагын баримт
 Бараа материалыг гаргах зөвшөөрөл
 Агуулахын бүртгэл
 Шаардах хуудас
 Бараа материалын тооцоо бодсон баримт

 Эд хөрөнгийн тооллогын бүртгэл

Бараа материалын орлогын гүйлгээний анхан шатны баримтууд

 Бараа материалын орлогын баримт /НХМаягт БМ-2/


 Бараа материалын захиалгын хуудас
 Материалын хэрэгцээ
 Хувь хүн /зах зээл/-ээс авах сэлбэг бараа материалд үнэ тогтоож хүлээн авах акт
маягт №03

 Зах зээлийн үнийн судалгаа ба үнэлгээ


Нягтлан бодох бүртгэлийн тэнхим СЭЗДС

Бэлтгэн нийлүүлэгчээс болон өөрийн үйлдвэрлэлийн цех, тасаг, туслах аж ахуйгаас


боловсруулсан зүйл, үйлдвэрт тавьж олгосон материалын зарцуулагдаагүй үлдэгдэл,
үндсэн хөрөнгийн устгалаас ашигласан материал, үнэ бүхий зүйлсийг орлого болгоход эд
хариуцагч нар дагалдан ирсэн бичиг баримтыг үндэслэн орлогын баримтыг 4 хувь
бичиж 1 хувийг бараа материалын тайланд, 1 хувийг агуулахын бүртгэлд бичилт
хийсний дараа тайлангийн хугацаанд санхүүгийн албанд, 1 хувийг мөнгөн хөрөнгийн
тайлан, 1 хувийг тээвэрлэгч болон материалыг тушаагчид өгдөг. Бараа материалын

бүртгэлд дараах НББ-ийн дэлгэрэнгүй бүртгэл хөтөлдөг.

1. Бараа материалын орлогын журнал


2. Бараа материалын зарлагын журнал

3. Бараа материалын тайлан

Богино ба урт хугацаат авлага өглөг үүсэх шалтгаан

Авлагаас найдваргүй авлагын нөөцийг хассан дүнгээр буюу цэвэр боломжит үнэ цэнээр
нь тусгадаг. Төлбөрийн нэхэмжлэх, албан ёсны баримт нь зохих ёсоор бүрдэл болсон

үед авлагыг хүлээн зөвшөөрнө.

Богино хугацааны худалдааны үйл ажиллагааны үр дүнд үүсэх бараа бүтээгдэхүүн, ажил

үйлчилгээг эргэлтийн авлага гэдэг.

Ихэвчлэн хөрөнгө оруулалт оруулалтын шинж чанартай борлуулалтын бус урт


хугацаатай үйл ажиллагаатай холбогдон бий болсон авлагыг эргэлтийн бус авлага гэдэг.
Компани нь бэлтгэн нийлүүлэгчдэд бараа материал, үндсэн хөрөнгө зэрэг биет хөрөнгө
бэлтгэх зорилгоор урьчдилж шилжүүлэх, цалингийн урьдчилгаа өгөх, томилолтын
урьдчилгаа олгох зэргээр авлага үүсдэг.

Авлагыг удирдах тухайд:

 Дансны авлага үүсэх болон төлөгдөх бүрт бүртгэлд тусгах


Нягтлан бодох бүртгэлийн тэнхим СЭЗДС

 Үлдэгдлийг сар, улирал, жилийн эцсээр тасалбар болгосон хугацаанд


баталгаажуулж, тооцоо нийлсэн акт үйлдэх

 Ерөнхий дэвтэрт бичилт хийх

Найдваргүй авлагын нөөц байгуулах шууд бус арга буюу хасагдуулгын аргыг
хэрэглэдэг. Тайлангийн хугацааны эцэст байгаа бүх авлагын үлдэгдлийг тооцоолж,
түүнийг төлөхөө хүлээн зөвшөөрсөн бичгэн баталгааг холбогдох харилцагч байгууллага,
иргэдээс гаргуулна. Тооцооны үлдэгдлийн баталгаа маягтын үндсэн дээр харилцагч
байгууллагуудтай тооцооны үлдэгдлийг улирал,жилийн эцэст тохируулдаг. Мөн
шаардлагатай бол санхүүгийн тайлангийн дундуур хийж болно. Тооцооны үлдэгдлийн
баталгааг тооцоо үүссэн данс тус бүрээр хөтөлнө.

Авлагын анхан шатны баримтууд

- Бэлэн мөнгө хүссэн өргөдөл МХ-3


- Нэхэмжлэх НХМаягтТ-1
- Мөнгөн урьдчилгааны тайлан НХМаягтТ-2
- Тооцооны үлдэгдлийн баталгаа НХМаягтТ-3

- Авлагын дэлгэрэнгүй бүртгэл АВ-1

Санхүүгийн газрын дарга нь зээлээр хийгдэх ажил гүйлгээг зөвшөөрдөг.

Өглөгийн талаар

Өр төлбөр нь дараах тохиолдолд үүснэ.

 Үйл ажиллагаандаа шаардлагатай эргэлтийн ба эргэлтийн бус хөрөнгийг зээлээр


олж бэлтгэх
 Үйл ажиллагаанаас олсон орлогыг хуваарилах явцад /ногдол ашиг/
 Цалин, НДШ, Татварыг тооцоолох үед үүснэ
Нягтлан бодох бүртгэлийн тэнхим СЭЗДС

АПУ ХК-ийн бүх өр төлбөртэй холбоотой гүйлгээг мөнгөн хөрөнгийн нягтлан бодогч,
бараа материалын нягтлан бодогч, үндсэн хөрөнгийн нягтлан бодогч, өглөгийн

нягтлан бодогч нар гүйцэтгэнэ.

Өр төлбөрийн гүйлгээнд ашиглагдах анхан шатны баримтууд

Нэхэмжлэх НХМаягт Т-1

Мөнгөн урьдчилгааны тайлан НХМаягт Т-2

Тооцооны үлдэгдлийн баталгаа НХМаягт Т-3

Гэрээ дүгнэсэн акт

Өглөгийн дансны дэлгэрэнгүй бүртгэл

Хөрөнгө оруулалт үүсэх шалтгаан нөхцөл

Хөрөнгө оруулалтын хэлбэр нь хугацаат хадгаламж, түргэн борлогдох үнэт цаас, Урт

хугацаат хөрөнгө оруулалтын тайлант үед ноогдох хэсгийг санхүүжүүлэх

Худалдан авсан хөрөнгө оруулалтыг өртгөөр бүртгэдэг.

Хугацаат хадгаламж хэлбэрийн хөрөнгө оруулалтыг бүртгэхэд

Дт Хадгаламж

Кт Мөнгөн хөрөнгө

АПУ ХК нь урт хугацаат хөрөнгө оруулалтанд эргэлтийн бус өмчийн үнэт цаас, хараат
компанийн энгийн хувьцаанд оруулсан хөрөнгө оруулалт, бонд, барьцаат өрийн бичиг
зэрэг өрийн хэрэгслийн хөрөнгө оруулалт, бондыг эргэлтээс гаргах, хувьцаа худалдан

авах зэрэг бусад зорилго бүхий сан гэх мэт төрөл бүрийн хөрөнгө оруулалт байдаг.

Сул чөлөөтэй байгаа илүүдэл мөнгөн хөрөнгийг ашиг олох зорилгоор үр өгөөжтэй
байршуулах гэж хөрөнгө оруулдаг. АПУ ХК-ийн эдийн засагч болон санхүүгийн
Нягтлан бодох бүртгэлийн тэнхим СЭЗДС

ажилтнууд нь хөрөнгө оруулалт хийхийн тулд санхүүгийн болон эдийн засгийн


шинжилгээ хийж, байгууллагын мөнгөн урсгал хэрхэн өөрчлөгдөж байгааг нарийн
тооцоолж, хөрөнгө оруулалт хийх нэгдсэн төлөвлөгөөг боловсруулдаг. Өөрөөр хэлбэл
ирээдүйн хөрөнгө оруулалтын өгөөжийн зохих тооцоог хийж удирдлагад танилцуулна.
Удирдлагаас гаргасан шийдвэрийн дагуу ерөнхий нягтлан бодогч нь хөрөнгө оруулалтын
үйл ажиллагаатай холбоотой ажил гүйлгээг нягтлан бодох бүртгэлийн олон улсын
стандартыг үндэслэн бүртгэлд тусгана. Хувьцааг ихэвчлэн үнэт цаасны бирж, брокерийн

пүүс, компани, эсвэл хувьцаа эзэмшигчээс худалдан авдаг.

Бүртгэх арга

1. Өртгийн ба өртөг зах зээлийн аль бага арга /20%хүртэл /


2. Өмчийн буюу капиталын цэвэр өртгийн арга /20-50% хүртэл/

3. Нэгтгэх арга /50%-с дээш /

1а. Санхүүжигчийн гаргасан саналын эрхтэй хувьцааны 20% хүртэлх хувийг эзэмшвэл
компани нь санхүүжигчийнхаа болон үйл ажиллагааны үндсэн бодлогод мэдэгдэхүйц
нөлөө үзүүлж чадахгүй бөгөөд энэ үед хөрөнгө оруулалтыг өртгийн арга, өртөг зах зээлийн
аль бөгөөр үнэлэх гэсэн аргуудаас сонгон бүртгэнэ.

Дт Хувьцаагаарх хөрөнгө оруулалт

Кт Мөнгөн хөрөнгө

Санхүүжигчээс ногдол ашиг хүлээн авсан үед

Дт Мөнгөн хөрөнгө

Кт Хувьцаагаарх хөрөнгө оруулалтын орлого

1б. Компани нь санхүүжигчийн үйл ажиллагаа болон санхүүгийн бодлого, шийдвэр


гаргалтанд хяналтын болон мэдэгдэхүйц нөлөөлөлгүй бөгөөд урт хугацаат хөрөнгө
оруулалт нь түргэн борлогдох шинж чанар бүхий байвал хөрөнгө оруулалтыг өртөг зах
зээлийн үнийн аль багаар бүртгэнэ.
Нягтлан бодох бүртгэлийн тэнхим СЭЗДС

Зах зээлийн үнэ нь өртгөөс бага байгаа бол энэхүү бууралтыг байнгын болон түр зуурын
гэж ангилан бүртгэлд дараах байдлаар тусгана.

Байнгын бууралт

Дт УХХО-ын үнэлгээний хэрэгжсэн гарз

Кт УХХО

Түр зуурын бууралт

Дт УХХО-ын үнэлгээний хэрэгжээгүй гарз

Кт УХХО-ын үнэлгээний хасагдуулга

Байнгын бууралтын хэрэгжсэн гарзыг орлогын тайланд, харин түр зуурын бууралтын
хэрэгжээгүй гарз дансыг орлогын тайланд бус балансад эздийн өмчийн доор хасагдах
байдлаар тусгана.

2. 20-50%-ийг эзэмших тохиолдолд компани санхүүжигч компаний үйл ажиллагаа болон


санхүүгийн бодлого, шийдвэр гаргалтанд хууль ёсны хяналтын хувь оролцоогүй боловч
мэдэгдэхүйц нөлөөтэй байна гэж үздэг. Энэ аргын үед компани нь хөрөнгө оруулалтын
орлогыг санхүүжигч компани цэвэр ашиг тайлагнах үед уг цэвэр ашигт эзлэх хувь

хэмжээгээр хүлээн зөвшөөрдөг.

Дт Хувьцаагаарх хөрөнгө оруулалт

Кт Мөнгөн хөрөнгө

Санхүүжигч компани цэвэр ашиг тайлагнасан үед

Дт Хувьцаагаарх хөрөнгө оруулалт

Кт Хөрөнгө оруулалтын орлого

Санхүүжигч компани алдагдал тайлагнасан үед

Дт Хөрөнгө оруулалтын алдагдал


Нягтлан бодох бүртгэлийн тэнхим СЭЗДС

Кт Хувьцаагаарх хөрөнгө оруулалт

Санхүүжигчээс мөнгөн ногдол ашиг хүлээн авсан үед

Дт Мөнгөн хөрөнгө /ногдол ашгийн авлага/

Кт Хувьцаагаарх хөрөнгө оруулалт

3. Компани нь санхүүжигч компаниас хувьцаагаарх ногдол ашиг хүлээн авсан үед ямар

нэг журналын бичилт хийдэггүй бөгөөд үүнийг орлого гэж үздэггүй. Харин хувьцаагаарх

ногдол ашиг хүлээн авснаар хөрөнгө оруулалтын нэгжийн үнэ буурна.

Үндсэн хөрөнгө бүртгэх горим

1. Шинэээр хөрөнгө олж бэлтгэсэн тохиолдолд батлагдсан хөрөнгө оруулалтын


төсөв, тендрийн хорооны шийдвэр холбогдох баримтуудад үндэслэн үндсэн хөрөнгийг
олж бүртгэнэ. “АПУ” ХК нь өөрсдөө хөрөнгө бий болгож байгаа бол зарцуулсан нийт

өртгийг хуримтлуулан бүртгэж, ашиглалтанд хүлээлгэн өгсөн акт үйлддэг.

2.Хөрөнгийг хүлээж авах буюу угсарч суурилуулах бол хүлээн авах ажилтан
хөрөнгийн худалдан авалтын захиалга, гэрээний заалт бусад бичиг баримттай тулган

шалгаж хүлээн авдаг.

Үндсэн хөрөнгийг шилжүүлэх, бүртгэх

Үндсэн хөрөнгө дотооддоо шилжүүлж байгаа тохиолдолд удирдах ажилтны зөвшөөрлийг


үндэслэдэг. Ингээд хөрөнгө шилжүүлэн өгч байгаа эд хариуцагч, үндсэн хөрөнгийн нярав
“Дотоодод шилжүүлэх дагалдах хуудас” НХМаягт-ҮХ4-ийг 2 хувь үйлдэн 1 хувийг өөртөө
нөгөө хувийг хөрөнгө хүлээн авагчид өгөх бөгөөд үндсэн хөрөнгийн нягтлан бодогчоор

хянуулан дагалдах баримтын хамт өгнө.


Нягтлан бодох бүртгэлийн тэнхим СЭЗДС

Тухайн хөрөнгийг хүлээн авсан болон шилжүүлсэн нябо үндсэн хөрөнгийг эзэмшиж
байгаа болон эзэмшиж байсан эд хариуцагчийн “ААХ-ын хэрэглэж байгаа эд хөрөнгийн
ашиглалтын бүртгэл”-ийн карт дээр дор бүрд нь хөрөнгийн хөдлөлийн өөрчлөлтийг
тэмдэглэнэ. Өөрөөр хэлбэл нягтлан бодогч нь ҮХ-1, ҮХ-2, ҮХ-3, ҮХ-4 маягтаар хийгдсэн
хөрөнгийн хөдлөлийг “ААХ-ын хэрэглэж байгаа эд хөрөнгийн ашиглалтын бүртгэл”

НХМаягт БМ-10-д үнэн зөв тусгахын хамт хяналт тавина.

Эд хөрөнгө хариуцаж байгаа хүн нь өөрийн эзэмшилд байгаа хөрөнгийг эвдэж гэмтээн
дутааж үрэгдүүлбэл “Нягтлан бодох бүртгэлийн тухай” хуулийн 9.4 т заасны дагуу өртөг

зах зээлийн үнийн аль өндрөөр төлбөрийг барагдуулдаг.

Үндсэн хөрөнгийг ашиглалтаас данснаас хасах горим

Компанийн үйл ажиллагаа болон хувь хүмүүсийн буруутай ажиллагааны явцад


техникийн эвдрэл гэмтлээс шалтгаалан цаашид ашиглахаа больсон хөрөнгийг хариуцагч,
эзэмшигч цаг хугацаанд нь тодорхойлон нябод мэдэгдэнэ. Удирдлагад танилцуулах
үүргийг нябо хариуцдаг. Хагас жил болгон захирлын тушаалаар томилогдсон тооллогын
комисс ашиглалтаас хасч актлах шаардлагатай хөрөнгийг тодорхойлон жагсаалтыг
нябогоор дамжуулан ТУЗ-д өгнө. Үндсэн хөрөнгийг ТУЗ-ийн шийдвэрт үндэслэн гүйцэтгэх
захирал тушаал гарган түүний дагуу хасах, худалдах, үнэ төлбөргүй шилжүүлэх, устгах
асуудлыг шийднэ. Актлах үндсэн хөрөнгийг газар дээр нь нябо шалгаад дээрхийн аль нь

тохирохыг шийднэ.

Үндсэн хөрөнгийг ашиглалтаас хасахдаа шалтгааныг тогтоосон комиссийн актыг


үндэслэн “Үндсэн хөрөнгө ашиглалтаас хасах баримт” ҮХ-3-г 2% бичиж дэлгэрэнгүй
тодорхойлолтын хамт удирлагад асуудлыг тавьж удирдлагын тогтоолоор данснаас
хасдаг. Хариуцсан нябо НХМаягт ҮХ-3-г үндэслэн дансанд бичилт хийж НХМаягт БМ-10г
асуултын дагуу хөтөлж баримтыг хадгалдаг.
Нягтлан бодох бүртгэлийн тэнхим СЭЗДС

Хөрөнгийн тооллого хийх

Хөрөнгийн тооллого хийхдээ гүйцэтгэх захирлын тушаалаар комисс байгуулан


тоолдог. Энэхүү комисст тухайн хөрөнгийн эд хариуцагч, үндсэн хөрөнгийн нягтлан,
мөнгөн хөрөнгийн нягтлангуудыг оролцуулдаггүй. Бараа материал, хангамжийн зүйлсийн
тооллогыг жилд хамгийн багадаа 2 удаа хийнэ. АПУ ХК-ийн бүтээгэдхүүн борлуулдаг
нэрийн барааны дэлгүүр, гэрээт борлуулагч, борлуулалтын менежер болон тэдний

харилцагчид хамрагдана.

Зарим тохиолдолд хөндлөнгийн аудитаас төлөөлөгч оруулж болдог. Хэрэв тоолох явцад
комиссийн гишүүдийн нэг нь байхгүй тохиолдолд тооллогын үр дүнгүүдийг хүчингүй
болгодог. Ихэвчлэн тооллогын комиссийг ерөнхий инженер, санхүү бүртгэлийн хэлтсийн
дарга ахлах бөгөөд бүрэлдэхүүнд бүртгэлийн ажилтан, мэргэжлийн инженер, техникийн
ажилтныг оролцуулдаг. Тооллого хийх явцад шаардлагатай материал нөхцлөөр хангасан
байх ёстой байдаг. Мөн хөрөнгийн баримт бүрэн бүтэн байхаас гадна харилцагч
байгуулгатай тооцоо нийлж баталгаажуулсан байна. Эд хөрөнгийн тооллого хийсэн үр
дүнг тэмдэглэх баримтыг “тоологын данс” харин нэгтгэн илэрхийлснийг тусгасан

баримтыг “тооллогын акт” гэдэг.

- Тооллогын комисс эд хөрөнгийн тооллогын материалыг үндсэн хөрөнгийн нягтлан


бодогчид өгнө. Тооллогын материал хариуцсан нягтлан бодогч бүртгэлийн хураангуй
болон дэлгэрэнгүй бүртгэлээр байвал зохих үлдэгдэлтэй тулган шалгаж үр дүнг
хөрөнгийн нэр төрөл бүрээр тулган шалгаж баталгаажуулна. Тооллогын явцад
бүртгэлээрх зүйлс гар дээр байгаа хөрөнгөөс зөрдөг бөгөөд үүнийг гар дээр байгаа тоо
хэмжээгээр залруулан холбогдох бичилтийг хийж бүртгэдэг. Товчоо тайланг өдөр бүр

гаргаж явдаг. Тооллого хийгээд товчоо тайлантайгаа тулгаад тохируулга хийдэг.

Тооцоо бодох
Нягтлан бодох бүртгэлийн тэнхим СЭЗДС

Тооллогын комисс бараа материал, сэлбэг хэрэгслийн тооллогын материалыг нягтлан


бодогчид өгнө. Тооллогын материалыг хариуцсан тооцооны нягтлан бодогч бүртгэлийн
хураангуй, дэлгэрэнгүй бүртгэлээр байвал зохих үлдэгдэлтэй тулган шалгаж, зөрүүг

хөрөнгийн нэр төрөл бүрээр гаргана

Биет бус хөрөнгийн бүртгэл

Тус компани биет бус хөрөнгийн бүртгэлдээ НББ-ийн тухай, НББОУС-1 Санхүүгийн
тайлан, НББОУС-36 Хөрөнгийн үнэ цэнийн бууралт, НББОУС-38 Биет бус хөрөнгө,

НББОУС бусад гэсэн хууль тогтоомж стандартуудыг мөрддөг.

Тус байгууллагын үндсэн хөрөнгөд -санхүүгийн программ хангамж

-бүртгэлийн программ

-бусад

Биет бус хөрөнгийн өртөгт импортын болон эргэн төлөгдөхгүй худалдааны татварыг
багтаасан худалдан авсан үнэ ба хөрөнгийг тухайн зориулалтаар нь ашиглахад бэлэн
болгохтой холбоотой хуулчийн үйлчилгээний төлбөр зэрэг нэмэлт шууд зардлуудыг
оруулан тооцдог. Биет бус хөрөнгийн өртөг нь худалдан авалтын хөнгөлөлт болон үнийн
хямдралаар хорогдоно. Дотооддоо бий болгосон гүүдвил, барааны тэмдэг, оюуны өмч,
хэвлэлийн эрх, үйлчлүүлэгчдийн жагсаалт зэргийг биет бус хөрөнгө гэж бүртгэдэггүй.

Биет бус хөрөнгийн хорогдол

Биет бус хөрөнгийг түүний дансны үлдэгдэл үнээр бүртгэнэ. Өөрөөр хэлбэл биет бус

хөрөнгийн анхны өртгөөс хуримтлагдсан хорогдлыг хасч бүртгэнэ.

Үнэ цэнийн бууралт

Энэ нь хөрөнгийн дансны үнэ нөхөн төлөгдөх үнээс их байгаа тохиолдол юм.
Нягтлан бодох бүртгэлийн тэнхим СЭЗДС

Биет бус хөрөнгөө ашиглах боломжгүй болсон эсвэл түүний ашиглалтаас хүртэх эдийн

засгийн өгөөж байхгүй болсон бол бүртгэлээс хасна.

Эздийн өмчийн бүртгэл

“АПУ” ХК нь хуулинд заасны дагуу энгийн хувьцаагаа нэрлэсэн үнээр бүртгэдэг.


Хувьцаа гаргахтай холбогдон гарсан зардлууд буюу өмгөөлөгчийн хөлс, мэргэшсэн
нягтлан бодогч, аудиторын хөлс, андеррайтерийн хөлс, хувьцааг хөрвүүлэх, үнэт цаасны
хороонд бүртгүүлэх зэрэг зардлуудыг орлого олох зардал болох “Зохион байгуулалтын
зардал” гэж бүргэх эсвэл “Нэмэгдэж төлөгдсөн капитал” дансанд бичин өөрийн хөрөнгөөр

санхүүжүүлэхээр шийдвэрлэдэг.

Тус компани халаасны хувьцааг бүртгэх өртгийн аргыг ашигладаг.

Хөрөнгийн зах зээлийн үнэ нь дансны үнээсээ материаллаг ялгаатай байвал дахин

үнэлэх шаардлагатай. Үндсэн хөрөнгийг дахин үнэлэхдээ тухайн хөрөнгийн харьяалагдаж

байгаа үндсэн хөрөнгийн эд ангийг бүхэлд нь дахин үнэлэх шаардлагатай. Үүний үр дүнд

хөрөнгийн дансны үнэ нэмэгдсэн тохиолдолд тэр хэмжээгээр дахин үнэлгээний нэмэгдэл

нэрээр өмчийн дансд шууд кредитлэнэ. Гэхдээ хөрөнгийн ижил ангийн дахин үнэлгээний

бууралтыг зардал гэж өмнө нь хүлээн зөвшөөрсөн бол дахин үнэлгээний нэмэгдлийг ашиг

гэж хүлээн зөвшөөрнө. Үнэлгээний үр дүнд хөрөнгийн дансны үр дүн буурсан тохиолдолд

буурсан хэмжээг зардал гэж хүлээн зөвшөөрнө. Гэхдээ хөрөнгийн ижил эд ангийн

өсөлтийн дүнгээс дээрх бууралт нь хэтрэхгүй тохиолдолд дахин үнэлгээний бууралтыг

холбогдох дахин үнэлгээний өсөлтөөс суутгана.

Хуримтлагдсан ашгийн бүртгэл


Нягтлан бодох бүртгэлийн тэнхим СЭЗДС

Хуримтлагдсан ашиг нь компани байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж


эхэлснээс хойш ашгийн хуваарилагдаагүй үлдэгдэл хэлбэрээр хуримтлагдсан нэмэлт эх
үүсвэрийн хэмжээ юм. Хуримтлагдсан ашиг дансанд тайлант хугацааны туршид тэр
болгон бичилт хийгдэхгүй бөгөөд цөөн тохиолдолд өөрчлөлт орно. Орлогын нэгтгэлийн
дүнгээр өсч буурах, бүртгэлийн бодлогын өөрчлөлт болон зарчмын өөрчлөлт, өмнөх
тайлант үеийн алдааны залруулга хийгдсэн үед өсч буурах ноогдол ашиг зарлавал
буурах, халаасны хувьцаа данстай холбоотойгоор бий болсон зөрүүг нөхөхөд “НТК”
дансны үлдэгдэл хүрэлцэхгүй байгаа тохиолдолд буурах зэрэг өөрчлөлт гарч болдог.
Эдгээрээс жишээлбэл: Тодорхой зорилгоор байгуулсан сангуудад ашгаас хуваарилсан

үед

Дт хуримтлагдсан ашиг

Кт сангийн нөөц

Хувьцааны жижигрүүлэлт

Хувьцааны жижигрүүлэлт нь ерөнхийдөө бусад байгууллагынхтай адил зарчимаар


хийгдэж адил зорилгыг агуулдаг. Энэ байгуулгын хувьд шаардлагатай тохиолдолд

хувьцаагаа ½, ¼ гэсэн харьцаагаар жижигрүүлэлт хийдэг.

Гадаад валютын гүйлгээг бүртгэх

Гадаад валютаар хийгдсэн ажил гүйлгээг балансын өдөр бүр дараах байдлаар бүртгэж
ханшийн зөрүүг тайлант хугацааны орлого, зардлаар хүлээн зөвшөөрнө. Валютын ханшны
өөрчлөлтийг программаар гаргадаг. Гаргасан өөрчлөлтийг эдийн засагчдад шилжүүлдэг

бөгөөд эдийн засагчид тооцоо хийдэг.

 Мөнгөн зүйлсийг хаалтын ханшаар


 Түүхэн өртгөөрөө байгаа мөнгөн бус зүйлсийг ажил гүйлгээ гарсан өдрийн валютын
ханшаар
Нягтлан бодох бүртгэлийн тэнхим СЭЗДС

 Зах зээлийн үнэтэй мөнгөн бус зүйлсийг үнэ нь тодорхойлогдсон үеийн валютын

ханшаар тайлагнана.

Гадаад валютаарх ажил гүйлгээнд гадаад валютаар гарсан болон гадаад валютаар

төлбөр тооцоог хийх шаардлагатай, компани дараах үйл ажиллагаанууд хамаарна.

 Гадаад валютаар орлого авах


 Гадаад валютаар үнэ нь тогтоогдсон бараа, үйлчилгээг худалдан авах эсвэл
худалдах
 адаад валютаар төлбөр хийгдэх, зээл авах
 Гадаад валютаар илэрхийлэгдсэн хэрэгжээгүй байгаа гэрээ хэлэлцээрт оролцогч
этгээд болох үед
 Гадаад валютаар тогтоогдсон хөрөнгө худалдан авах, худалдах эсвэл өглөг үүсгэх,

барагдуулах

Гадаад валютын гүйлгээгээр үүссэн мөнгөн зүйлсийг тооцох, тайлагнах үед тэдгээрийг
анх бүртгэсэн эсвэл өмнөх үеийн санхүүгийн тайланд тайлагнасан ханшнаас ялгаатай
байснаас үүсэн хэлбэлзсэн өөрчлөлтийг ханшийн зөрүүний ашиг алдагдлаар бүртгэдэг.
Ханшийн зөрүүнээс үүсэх ашиг, алдагдлыг дараах байдлаар ангилдаг.

Бодит ашиг алдагдал (Гадаад валютыг зах зээлийн ханшаар худалдан борлуулах болон
гадаад валютаар илэрхийлэгдсэн авлага, өглөгийн тооцоог барагдуулах зэрэг ажил
гүйлгээнээс үүссэн ханшийн зөрүү) Гадаад валютаар үүссэн өр төлбөрийн төлбөр хийх
өдрийн гадаад валютын албан ханш, гүйлгээ гарсан өдрийн ханшнаас хэлбэлзсэн

хэмжээгээр ханшийн бодит зөрүү үүснэ.

Ашигтай бол Дт өглөг

Кт Гадаад валютын ханшийн зөрүүгийн бодит ашиг

Алдагдалтай бол Дт Гадаад валютын ханшийн зөрүүгийн бодит алдагдал


Нягтлан бодох бүртгэлийн тэнхим СЭЗДС

Кт Өглөг

Жишээлбэл Компанид 01.25 нд интернетийн төлбөрийн 20$ нэхэмжлэх ирсэн бөгөөд

төлбөрөө 02.20 нд төлсөн. Төлбөрийн нэхэмжлэл ирсэн өдрийн Монголбанкны ханш 1$=

1180 төгрөг. Төлбөр хийсэн өдрийн монголбанкны ханш 1$= 1220 төгрөг байсан

Бүртгэлийн бичилт

01.05-нд Дт Шуудан холбооны зардал (20*1180) 23600

Кт Байгууллагад өгөх өглөг 23600

02.20-нд Дт Байгууллагад өгөх өглөг (20*1180) 23600

Дт Гадаад валютын ханшийн зөрүүгийн бодит

алдагдал (1220-1180)*20 800

Кт Харилцах данс (20*1220) 24400

Гадаад валютыг албан ханшнаас өндөр үнээр борлуулбал бодит ашиг алдагдал тооцно.

Дт Мөнгө- төгрөг

Кт Мөнгө- гадаад валют

Кт Гадаад валютын ханшийн зөрүүгийн бодит ашиг

Бодит бус ашиг, алдагдал (Гадаад валютын харилцах данс, бэлэн мөнгөний үлдэгдэл,
авлага, өглөгийн үлдэгдлийг санхүүгийн тайлан гаргаж байгаа өдрийн Монголбанкнаас

зарласан албан ханшаар төгрөгт шилжүүлэн бүртгэх үеийн зөрүү )

Дт Мөнгөн хөрөнгө, авлага, өр төлбөр

Кт ГВ-ын ханшийн зөрүүгийн бодит бус ашиг


Нягтлан бодох бүртгэлийн тэнхим СЭЗДС

Тайлангийн хугацааны эцэст байгаа гадаад валютын үлдэгдлийг тайлангийн өдрийн


Монголбанкны зарласан тухайн өдрийн ханшаар дахин үнэлэхэд ханшийн зөрүүгээс

бодит бус алдагдал үүсч болно.

Дт ГВ-ын ханшийн зөрүүгийн бодит бус алдагдал

Кт Мөнгөн хөрөнгө, авлага, өр төлбөр

Жишээлбэл Санхүүгийн тайлангийн жилийн эцэст компанийн касст 200$ байсан.

Харилцахаас касст 200$-ийг татан авахад Монголбанкны албан ханш 1$= 1180 төгрөг
байсан бөгөөд 12.31 –нд 1$= 1190 төгрөг болсон байв.

Дт ГВ-ын ханшийн зөрүүгийн бодит бус алдагдал 8000

Кт Касс (1190-1180)*200 8000

Санхүүгийн тайлангийн хөрвүүлэлт

Компанид гадаад валютаар гарсан ажил гүйлгээг төгрөгт хөрвүүлэн санхүүгийн


тайлангаа бэлтгэнэ. Гадаад үйл ажиллагаа хэрэгжсэн үед түүнтэй холбоотой ажил
гүйлгээг компанийн санхүүгийн тайланд тайлагнах валютанд хөрвүүлэх замаар тусгадаг
байна.

ЗАРДАЛ УДИРДЛАГЫН БҮРТГЭЛИЙН ТАЛААР

Зардлын бүртгэл

Зардлын бүртгэлд гол баримтладаг зарчмууд нь нягтлан бодох бүртгэлийн тухай


хууль, НББОУС-1 Санхүүгийн тайлангийн тодруулга, НББОУС-23 Зээлийн зардал,

НББОУС-37 Нөөц, болзошгүй өр төлбөр ба хөрөнгө, НББОУС бусад юм.

Зардлыг зөвшөөрөхдө эдийн засгийн үр ашгийн бууралт нь хөрөнгийг багасгах буюу өр


төлбөрийг нэмэгдүүлж байгаа бөгөөд хэмжиж болохуйц байвал зардлыг хэлээн
зөвшөөрнө. Жинхэнэ хэрэгжилтийн зарчмын дагуу хөтөлдөг. Тус компани зардлуудыг
Нягтлан бодох бүртгэлийн тэнхим СЭЗДС

дараах байдлаар ангилан тайлангийн эцсийн дүнгээр орлого үр дүнгийн тайланд

тусгана. 1. Борлуулсан бүтээгдэхүүний өртөг

2. Үйл ажиллагааны зардал

-удирдлагын зардал

-борлуулалт маркетингийн зардал

3. Үйл ажиллагааны бус зардал буюу гарз

“АПУ” ХК-н ББӨ гэдэг нь үйлдвэрлэсэн архи, пиво, ус, ундаа, сүү, спиртийн борлуулалтын

орлогод ноогдох өртөг юм. Тайлант хугацааны ББӨ-г тооцохдоо өртгийн төв тус бүрээр

холбогдох зардлуудыг хуримтлуулан гаргасан мэдээнд үндэслэнэ. Үйлдвэрлэлийн

өртгийг программ ашиглан гаргадаг ба үйлдвэр тус бүр тус тусдаа шат дамжлагатай

байдаг. Хариуцсан нягтлангууд цех тус бүрийн зардлыг хуримтлуулан бүртгэдэг. Үндсэн

хөрөнгийн нягтлан элэгдлийн зардлыг, цалин хөлсний нягтлан хөдөлмөрийн зардлыг гэх

мэтээр хуримтлуулалан бүртгэдэг.

Үйл ажиллагааны зардал гэдэг нь ямар нэгэн бүтээгдэхүүн ажил үйлчилгээний өртөгт
шингээгдэхгүй боловч байгууллагын үйл ажиллагаатай хобоотойгоор гарч байдаг
ерөнхий удирлага, маркетингийн болон бусад зардлуудаас бүрдэнэ. “АПУ” ХК нь дараах

зардлын дансдуудыг ашигладаг. Үүнд:

 Үндсэн болон нэмэгдэл цалин


 НДШ-н зардал
 ТУЗ-н зардал
 Тээврийн зардал
 Бичиг хэргийн зардал
Нягтлан бодох бүртгэлийн тэнхим СЭЗДС

 Хөдөлмөр хамгааллын зардал /тус компани нь хөдөлмөр хамгааллын хувцас,


эмнэлгийн тусламжийн ажилчдад олгодог бөгөөд уг зардлын дүнгээр хөдөлмөр
хамгааллын зардал дансанд тусгана.
 Нормын сүүг бохирын үйлчлэгч, гагнуурчин, станцын слесарь зэрэг ажилчдад
олгоно. Үүнийг олгосон тухай бүрд нь тухайн тайлант үеийн зардал болгон
бүртгэлд тусгана. Эдгээрийг гүйцэтгэх захирлын тушаалаар батлагдсан ажилчдад
олгоно.
 Тээвэр, шатахууны зардал /энэ зардлыг нормчлогдсон хэмжээ, гүйцэтгэлээрх дүнг
харгалзан зардалд хүлээн зөвшөөрч бүртгэнэ. Шаардлагатай шатахууны үнийг
жолооч нарын гар дээр бэлэн мөнгө олгож, тооцоог 7 хоног бүрээр хянаж,
гүйцэтгэлээр гарсан дүнгээр нь бүртгэлд тусгана. Жолооч нар замын хуудсанд
бүртгэл хийж шатахууны хэмжээг гаргадаг бөгөөд холбогдох нягтлангаар хянуулж
гарын үсэг зуруулж явдаг.
 Хангамжийн зардал
 Сэлбэг хэрэгслийн зардал
 Засварын зардал
 Элэгдлийн зардал
 Шагналын зардал
 Сургалт, ажилчдыг хөгжүүлэх зардал /сургалтын зардлыг жилийн эхэнд урьдчилан
төлөвлөж төлөвлөгөөний дагуух явагдаж байгаа сургалтын зардлыг гарсан тухай
бүрт нь тайлант хугацааны зардал болгон бүртгэнэ. Зарим үед гадаадад явагдах
сургалт урьдчилан төлөвлөгдөөгүй байдаг учир тухай бүрт нь шийдвэрлэн зардлыг
бүртгэнэ./
 Томилолтын зардал /энэ зардлыг хүлээн зөвшөөрч бүртгэлд тусгахдаа 2001 оны 6
сарын 10-ны өдрийн 188 тоот тушаалын дагуу “Төсөвт байгуулгын гадаад арга
хэмжээний зардлыг төлөвлөх, гадаад албан томилолтын зардлын төсвийг зохиох,
Нягтлан бодох бүртгэлийн тэнхим СЭЗДС

хянах, санхүүжүүлэх, тайлагнах журам”-ыг загвар болгон өөрийн байгууллагад


тохируулан шинэчлэн журамлан мөрдлөг болгоно./
 Найдваргүй авлагын зардал
 Цахилгаан дулааны зардал
 Усны зардал
 Газрын төлбөр
 Удирдлага хяналтын зардал
 Сурталчилгааны зардал
 Холбооны зардал
 Даатгалын зардал
 Бусад холбогдох зардлын дансдууд
 Хэвийн хорогдол

 Хэвийн бус хорогдол

Үйл ажиллагааны бус зардал буюу гарз гэдэг нь компанийн туслах үйл ажиллагааны үр
дүн буюу гарсан зардал юм. /Хүү торгууль, хөнгөлөлтийн зардал, хувьцаа бондын
зардлын хорогдол, үнэт цаас борлуулсны алдагдал, ҮХ борлуулсны алдагдал, материал

борлуулсны алдагдал, валютын ханшийн өөрчлөлтөөс гарсан алдагдал, бусад

 АПУ ХК нь Хангамжийн газар


 Санхүүгийн газар
 Захиргаа хүний нөөцийн газар
 Үйлдвэрийн газар
 Дотоод хяналтын алба
 Харуул хамгаалалтын алба
 Чанарын хяналт хөгжүүлэлтийн алба
 Захирлын ажлын алба
 Стратеги төлөвлөлтийн алба
Нягтлан бодох бүртгэлийн тэнхим СЭЗДС

 Техник үйлчилгээний алба гэсэн газруудтайгаар үйл ажиллагаа явуулж байгаа


бөгөөд эдгээрийн зардлуудыг тайлант жилийн эхэнд төлөвлөөд жилийн эцэст
зардлын гүйцэтгэл, төлөвлөгөөний биелэлтийг харгалзан үр дүнгийн шагнал

олгодог.

ББӨ-ий өртөгт шингэх зардал болон үйл ажиллагааны зардал:

 Үндсэн болон нэмэгдэл цалин ба нийгмийн даатгалын шимтгэлийн зардал


 Засвар үйлчилгээний зардал
 Ашиглалтын зардал
 Түрээсийн зардал
 Бусдаас үйл ажиллагааны түрээсээр авч ашиглаж байгаа орон байшин, тоног
төхөөрөмж болон бусад хөрөнгийн түрээсийн зардал, санхүүгийн түрээсээр авсан
хөрөнгийн өртгөөс бусад тайлант хугацаанд ногдох зардлыг өмнөх тайлант үеийн
дундаж үнээр үнэлж болно.
 Шатахууны зардал: Байгуулгын өөрийн авто тээврийн хэрэгсэлд зарцуулсан
шатахууныг зарцуулалтаар буюу гүйцэтгэлээр нь энэ дансанд бүртгэнэ. Бүртгэхдээ
жолоочийн замын хуудас, такси, автобусны билет, нэхэмжлэх зэрэг баримтыг
үндэслэнэ.
 Сургалтын зардал: Хичээлийн хөтөлбөр, ажлын цагийн тооцоо, шаардах хуудас,
зарлагын падаан, гэрээ нэхэмжлэх зэрэгт үндэслэнэ.
 Шагналын зардал: Холбогдох тушаал шийдвэрийг үндэслэнэ.
 Зээлийн хүүгийн зардал: Холбогдох шийдвэр, харилцагчийн нэхэмжлэх, бусад
баримт
 Баяр ёслол, бусад арга хэмжээний зардал: Холбогдох шийдвэр, төсөв хөтөлбөр,
гүйцэтгэлийн тайлан, шаардах хуудас, зарлагын падаан болон бусад баримт
 Хөдөлмөр хамгаалал ариун цэврийн зардал
Нягтлан бодох бүртгэлийн тэнхим СЭЗДС

 Бусад зардал: дээр нэр заагдсан бараа үйлчилгээний зардалд нэр заагдаагүй

бизнес төлөвлөгөөнд тусгагдсан зардлыг энэ дансанд бүртгэнэ.

Үйл ажиллагааны бус зардал ба гарз

 Хүү торгууль, хөнгөлөлтийн зардал


 Хөрөнгө борлуулсан данснаас хассан зардал
 Гадаад валютын ханшийн зөрүүний алдагдал

 Үндсэн бус үйл ажиллагааны зардал

Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний өртөг тооцоололт

Хамаарах зүйлс нь: үйлдвэрлэсэн архины өртөг

Үйлвэрлэсэн пивоны өртөг

Үйлдвэрлэсэн ундааны өртөг

Үйлдвэрлэсэн усны өртөг

Үйлдвэрлэсэн сүүний өртөг

Үйлдвэрлэсэн спиртний өртөг

АПУ нь өртгөө архи найрлага, архи савлах дотоод, коктел савлах, дарс найрлага,
дарс савлах, пиво чанах, пиво исгэх, пиво савлах, торх савлах, ундаа найрлага, ундаа
савлах, сүү найрлага, сүү савлах, спирт чанах, спирт исгэх, спирт нэрэх гэсэн цех

дамжлагуудад хуваарилдаг.

Өртгийн зарим суурь

Хамгаалалтын албаны зардлыг өртгийн төвүүдийн талбайн хэмжээнд, чанарын албаны


зардлыг бүтээгдэхүүний тоонд, материал бэлтгэлийн зардлыг цехүүдэд жигнэсэн дундаж

хувьд суурилан өртгийг хуримтлуулдаг.


Нягтлан бодох бүртгэлийн тэнхим СЭЗДС

Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн өртгийг холбогдох өртгийн объектоор хуримтлуулан


бүртгэж, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, гүйцэтгэсэн ажил үйлчилгээний нэгжийн өртгийг
тооцно. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний өртөг тооцохдоо “Технологийн үе шатны арга”-ыг
ашигладаг. Энэ нь зардлыг хуримтлуулан бүртгэх хариуцлагын төв нь үйлдвэрлэлийн
тодорхой үйл явц, бие даасан цех тасаг байна. Тодорхой бүтээгдэхүүнийг хэд хэдэн цех,
ажлын үе дамжуулан үйлдвэрлэж, бэлэн бүтээгдэхүүнд шилжүүлдэг нөхцөлд энэ аргыг
ашигладаг. Өөрөөр хэлбэл үе шат бүрт өртөг тооцож хуримтлуулж бүртгэнэ гэсэн үг юм.
Энэ аргаар өртөг зардлыг бүртгэхэд ерөнхий дэвтрийн дуусаагүй үйлдвэрлэл дансыг
ашиглах бөгөөд тодорхой ажлын захиалгын дэлгэрэнгүй бүртгэл ба цех тасгийн
дэлгэрэнгүй бүртгэл хөтөлнө. Технологийн үе шатны аргын үед ногдуулж байгаа зардлаас
нь хамааруулж “Нормативт зардлаар өртөг тооцох систем“-г ашиглана. Энэ нь
урьдчилан тооцсон нормативт зардлыг ашигладаг ба гүйцэтгэл бүтээгдэхүүний өртөг нь
нормативаар тооцогдон гүйцэтгэл болон нормативт өртөг хоёрыг харьцуулан хяналтыг
хэрэгжүүлнэ. Энэ аргыг мөнгөний ханш тогтворжсон, бэлтгэн нийлүүлэгч болон худалдан

авагч тогтвортой найдвартай түнштэй нөхцөлд ашиглавал зохистой.

Хорогдол, гологдлын бүртгэл

Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хорогдлын явцад асгарах, уурших, хаягдах, гэмтэх гэх мэт

янз бүрийн шалтгаанаар элдэв хорогдлууд гардаг.

Хэвийн хорогдол

Үйлдвэрлэлийн явцад зайлшгүй гарах хорогдлыг нормт хорогдол гэх бөгөөд энэ нь

үйлдвэрлэлийн явцад ба төгсгөлд илэрч болдог.

ДҮ-н эцсийн үлдэгдлийн иж бүрдлийн хувиас хэвийн хорогдлын иж бүрдлийн хувь бага
байвал хэвийн хорогдлыг явцад илэрсэн гэж үзэх бөгөөд эквивалент бүтээгдэхүүний
тооцоололд хэвийн хорогдлыг оруулахгүй. ДҮ-д үлдсэн болон үйлдвэрлэсэн бэлэн
Нягтлан бодох бүртгэлийн тэнхим СЭЗДС

бүтээгдэхүүний өртөгт шингээж тэдгээрийн нэгжийн өртгийг нэмэгдүүлнэ. Хэрвээ эхний

цехээс бусад цех тасаг бол өмнөх цехийн өртөгт залруулга хийнэ.

Өмнөх цехийн өртгийн залруулга= ДҮС1 өмнөх цехийн өртөг+өмнөх цехийн өртөг

ДҮС1-н Тх+ӨЦШИ Тх-хэвийн хорогдол

ДҮ-н иж бүрдлийн хувиас хэвийн хорогдлын иж бүрдлийн хувь их байвал хэвийн


хорогдлыг үйлдвэрлэлийн процессын эцэст илэрсэн гэж үзэх бөгөөд энэ үед эквивалент
бүтээгдэхүүний тооцоонд хэвийн хорогдлын тоо хэмжээнд оруулж болно. Өөрөөр хэлбэл
ДҮ-д байгаа зүйлс нь шалгалт хийхэд хамрагдаагүй учраас хэвийн хорогдлын өртгөөс

өөртөө шингээхгүй өмнөх цехийн өртөгт залруулга хийх шаардлагагүй.

Эквивалент бүтээгдэхүүн= дуусгавар болсон нэгж+ ДҮС2*иж бүрдлийн хувь+ хэвийн

хорогдол*иж бүрдлийн хувь

Хэвийн бус хорогдол

Гарах ёсгүй хорогдлын хэмжээг хэвийн бус хорогдол гэнэ. Ямарч үед хэвийн бус

хорогдлыг эквивалент бүтээгдэхүүний тооцоололд оруулна.

Уг компани нь дуусаагүй үйлдвэрлэлийн эхний үлдэгдэлтэй нөхцөлд өртгийн тайланг


дундаж өртгийн аргаар бэлтгэнэ.

Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний өртөг тооцох ажил гүйлгээнд ашиглагдах анхан шатны

баримтууд:

 Шаардах хуудас НХМаягт БМ-6


 Бүтээгдэхүүнүүдийг шилжүүлэх холбогдох журналиуд
 Хоногийн тооцоо
 Үйлдвэрлэлийн үндсэн болон туслах цех, үйлчилгээ болон үйл ажиллагаатай
холбогдох бусад баримтууд

 Бусад ҮНЗ-д хамаарах тооцооллууд


Нягтлан бодох бүртгэлийн тэнхим СЭЗДС

Аливаа үйлдвэрлэл эрхэлдэг байгууллагуудад дайвар бүтээгдэхүүн гарч түүнийг өртөг

тооцох асуудал үүсч байдаг.

АПУ ХК-ийн хувьд үндсэн бүтээгдэхүүн нь архи, пиво, сүү, ус, ундаа, спирт байдаг.
Харин дайвар бүтээгдэхүүн нь үндсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх явцад үүссэн зах зээлийн
эрэлт бага, цаашид ашиглагдах боломж бага бүтээгдэхүүн бөгөөд үүнд өтгөн шингэн

шаар, нүүрс хүчлийн хий/СО2/ байдаг.

Удирдлагын бүртгэлийн бодлого

Удирдлагын бүртгэл нь компанийн шийдвэр гаргалт болон төлөвлөлтөнд шаардлагатай


мэдээллээр менежрүүдийг хангах, үйл ажиллагааг удирдах болон хянахад менежрүүдэд
туслах, менежрүүдийн үйл ажиллагааг компанийн зорилгод чиглүүлэх, удирдлага ба

байгууллагын доторхи салбар нэгжүүдийн үзүүлэлтүүдийг хэмжих зэрэг болно.

АПУ ХК -ийн удирдлагын шийдвэр гаргахад дараах гурван шиншилгээг хийх

шаардлагатай.

 Зардал- үйлдвэрлэлийн хэмжээ- ашгийн харилцан хамаарлын шинжилгээ


 Ялгаварт зардлын шинжилгээ

 Мастер төсөв боловсруулах

Хэдийгээр эдгээр шинжилгээг хийх шаардлагатай гэж баримт бичигтээ тусгасан боловч
яг бодит байдалд хийдэггүй юм байна. Орлогч нягтлан нь одоо л хийж хэрэгжүүлэхээр
оролдож байгаа гэж тайлбарласан. Үйл ажиллагааны хувьд ажиллагаа ихтэй аливаа
ажил гүйлгээ үе шат их дамждаг учир энэ асуудал шийдэхэд хүндрэлтэй байгаа нь

ажиглагдсан.

 БУСАД

Нийгмийн даатгалын болон татварын байгууллагуудтай холбогдох тооцоог хууль заасан

хугацаанд хийх ба эдгээр тооцоонд:


Нягтлан бодох бүртгэлийн тэнхим СЭЗДС

Татварын албатай хүн амын орлогын албан татвар, ААНБОТ, гаалийн татвар, онцгой
албан татвар зэргээр тооцооо нийлнэ. Харин нийгмийн даатгалын байгууллагатай
нийгмийн даатгалын шимтгэл болон байгууллагын НДШ, ажилчидтай холбоотой бусад
асуудлаар тооцоо хийнэ. АПУ ХК нь хагас жил ба бүтэн жилийн эцсээр хөндлөнгийн
аудитын байгууллагаар тайлан балансаа хянуулж, баталгаажуулдаг ба ингэснээр тухай
байгууллагын удирдлага болон гадны хөрөнгө оруулагч зөв мэдээллээр хангагдаж,
шийдвэр гаргахад тусална. АПУ ХК нь монголын НИМ аудитын компаниар аудит
хийлгэдэг байсан. Гэтэл гадны байгууллагаас зээл аваад тэдний шаардлагааар ОУ-ын

/хятадын/ КPMG гэдэг байгууллагаар аудит хийлгэх болсон.

Гарч болох алдаа мадагаас сэргийлэх үйл ажиллагааны зохион байгуулалт

Тайлант хугацааны зарим алдааг санхүүгийн тайланг нийтэд мэдээлэхээс өмнө


илрүүлж, залруулж болно. Нягтлан бодох бүртгэлийн алдаа нь дараах нийтлэг төрлүүдтэй
байдаг.

НББ-ийн зөвшөөрөгдөөгүй зарчмыг хэрэглэх. Ингэснээр өмнөх үеүдийн санхүүгийн


тайлангийн үзүүлэлтүүд буруу илэрхийлэгдэх

Тооцооллын аргыг зөв ашиглаагүй. (НА-ын хувьд тохиромжгүй хувийг ашиглах)

Бүртгэлийн бичилтийг орхигдуулах (бараа материалын худ авалтыг бүртгээгүй)

Үндсэн хөрөнгийн үлдэх өртөг, түрээсийн баталгаатай үлдэх өртгийг харгалзахгүйгээр

буруу тооцоолол хийх

Өртгийг зардал, эсвэл зардлыг өртөг хэлбэрээр буруу тайлагнах

Алдаа засварлах үндсэн 4 үе шат байдаг.

1. Алдааг бий болгосон бичилт эсвэл нөхцөл байдлыг тодорхойлох


2. Алдаатай холбоотой хийгдэх байсан зөв бичилтийг тодорхойлох
Нягтлан бодох бүртгэлийн тэнхим СЭЗДС

3. Өмнөх болон тухайн санхүүгийн тайланд бий болох алдааны нөлөөллийг


тодорхойлох

4. Алдааг засварлах бичилтийг хийх (хэрэв шаардлагатай бол)

НББ-ийн бүртгэлийн залруулга хийх журам

Ерөнхий зүйл

Компанийн нягтлан бодох бүртгэл тооцоонд гарч буй алдааг засах, зайлшгүй хийгдэх
өөрчлөлтийг тусгахад энэхүү журмыг мөрдөнө.

Бүртгэлийн алдаа, зайлшгүй хийгдэх өөрчлөлт

- Анхан шатны баримт хөтлөлтийн үйл ажиллагаанд гарсан алдаа


- Суурь алдаа- Тухайн тайлант үед илрүүлсэн, өмнөх нэг буюу хэд хэдэн тайлангийн
үед хамаарах материаллаг алдаа
- Бүртгэлийн бодлогын өөрчлөлт – Санхүүгийн тайлан бэлтгэн тайлагнахад
баримталж буй тодорхой зарчим, дүрэм, журам, суурь аргачлалаа өөрчлөх
өөрчлөлтийг хэлнэ
- Бүртгэлийн тооцооллын өөрчлөлт – Хөрөнгө, өр төлбөрийн дансны үнэ, тэдгээрийн

өгөөж зэрэгт гарах өөрчлөлтийг хэлнэ.

Алдаа, өөрчлөлтийн тооцооллыг дараах байдлаар бүртгэлд тусгах

1. НББ-ийн хуульд заасны дагуу НББ-ийн анхан шатны баримтыг хөтлөх явцад
гарсан алдааг залруулахдаа албан тушаалтан нь холбогдох бичиг баримт
материалыг үндэслэн зөв үзүүлэлтийг бичиж, тооцоолол хийсэн нэмэлт баримт
бүрдүүлсэн байна. Уг бүрдүүлсэн баримт материалд залруулга хийсэн болон
зөвшөөрсөн албан тушаалтан гарын үсэг зурж баталгаажуулсны үндсэн дээр
залруулга хийнэ.
Нягтлан бодох бүртгэлийн тэнхим СЭЗДС

2. Санхүүгийн тайланд алдаа гарсан тухай аудиторын дүгнэлтийг компанийн


удирдлага зөвшөөрсөн тохиолдолд журмын 4.2 д заасны дагуу залруулга хийх

бүрэн эрх бүхий албан тушаалтнууд гүйцэтгэнэ.

Залруулга хийх эрх бүхий албан тушаалтнууд, залруулга хийх дараалал

1. Бүртгэлийн бичилтийн алдаа гарсан тохиолдолд


 алдааг илрүүлсэн холбогдох ажилтан алдаа гарсныг ерөнхий нягтлан бодогчид
яаралтай мэдэгдэнэ.
 Ерөнхий нябо алдааг нягтлан үзэж, алдааны шинж чанарыг тодорхойлуулахаар
туслах нябо-г томилно.
 Туслах нябо алдаа гарсан шалтгааныг тодруулан алдаа гаргасан ажилтнаас
мэдээллийг авч залруулга бичих үндэслэлийг бичгээр бэлтгэж ерөнхий нябо-д
танилцуулна.
 Залруулга хийгдэх үндэслэлийг зөвшөөрөхдөө мөнгөн дүнгийн хэмжээ, цар хүрээ
материаллаг байдлыг харгалзан үзэж ерөнхий нягтлан бодогч, компанийн
гүйцэтгэх захирал шийдвэр гаргана. Үүнд:
o 0-500000 төгрөгийн дүн бүхий алдааны залруулгыг санхүү, аж ахуйн албаны
дарга (ерөнхий нягтлан бодогч) –ын зөвшөөрлөөр
o 500000 төгрөгнөөс дээш дүн бүхий алдааны залруулгыг гүйцэтгэх захирлын

тушаалаар шийдвэр гаргаж залруулгыг ерөнхий нягтлан бодогч хийнэ.

2. Хөндлөнгийн аудитын компани залруулга санал болгосон тохиолдолд

 Аудиторын санал болгосон залруулгыг ерөнхий нябо холбогдох нябо- д


танилцуулна.
 Аудиторын залруулгыг ерөнхий нябо гүйцэтгэх захиралд танилцуулж залруулга

хийх зөвшөөрөл олгогдсоноор залруулга хийнэ.

Бүртгэлийн бодлогын болон тооцооллын өөрчлөлтийг тусгах тохиолдолд


Нягтлан бодох бүртгэлийн тэнхим СЭЗДС

 бүртгэлийн бодлого болон тооцоололд зайлшгүй өөрчлөлт хийх шаардлага гарвал


саналыг ерөнхий нябо-д тавина.
 Саналд өөрчлөлт зайлшгүй хийгдэх үндэслэлийг тухайн өөрчлөлтийг санал болгогч
ажилтан тодорхойлно. Ерөнхий нябо саналтай танилцсаны үндсэн дээр гүйцэтгэх
захиралд танилцуулж шийдвэрлүүлнэ.
 Компанийн гүйцэтгэх захирлын шийдвэрийн дагуу залруулгыг ерөнхий нябо
хийнэ.
 Бүртгэлийн бодлогын болон тооцооллын өөрчлөлтийг компанийн нягтлан бодох

бүртгэлийн бодлогын баримт бичигт тухай бүр нь ерөнхий нябо тусгана.

You might also like