You are on page 1of 36

Error! No text of specified style in document.

1 Агуулга
1 Үүрэн сүлжээ ....................................................................................................................................
1.1 Юнителийн үүрэн сүлжээ ...................................................................................................
1.2 Гар утас сүлжээнд холбогдох .............................................................................................
1.3 Үүр хоорондын шилжилт буюу Handover .........................................................................
2 Селл параметр .................................................................................................................................
2.1 2G селл параметр .................................................................................................................
2.2 3G селл параметр .................................................................................................................
2.3 4G селл параметр .................................................................................................................
3 Инженеринг параметр ..................................................................................................................
3.1 Сайтын байршил, өндөр......................................................................................................
3.2 Антенны тилт тохируулах ...................................................................................................
3.3 Mэдээлэл өгөх хүснэгт ........................................................................................................
4 Станц асаасны дараах тест ...........................................................................................................
4.1 2G шинэ станц асаасны дараах тест ..................................................................................
4.2 3G шинэ станц асаасны дараах тест ..................................................................................
4.3 4G шинэ станц асаасны дараах тест ..................................................................................
4.4 Хамрах хүрээний тест .........................................................................................................
4.5 Тест хийх tool .......................................................................................................................
5 Drive-Test хийх .................................................................................................................................
5.1 Сүлжээний сайжруулалт хийгдэх үндсэн процесс ...........................................................
5.2 Drive-Test хийх tool..............................................................................................................
5.3 Drive-Test хийх .....................................................................................................................
5.3.1 Drive-Test хийх бэлтгэл ...............................................................................................
5.3.2 PHU test plan үүсгэх ....................................................................................................
5.3.3 Auto call тест хийх .......................................................................................................
5.3.4 Auto download тест хийх .............................................................................................
5.3.5 Тестийг эхлүүлэх .........................................................................................................

ЮНИТЕЛ
Error! No text of specified style in document.

5.5.6 Тестийн явцыг хянах ...................................................................................................


5.5.7 Тестийн лог файлыг хадгалах, илгээх .......................................................................

6 Интерференц ....................................................................................................................................
6.1 Интерференц буюу нөлөөлөл гэж юу вэ? ..........................................................................
6.2 Нөлөөллийн түвшин ............................................................................................................
6.3 Дотоод эх үүсвэртэй нөлөөлөл ...........................................................................................
6.4 Гадаад эх үүсвэртэй нөлөөлөл ............................................................................................
6.5 Интерференцийг шийдвэрлэх хугацаа ...............................................................................

ЮНИТЕЛ
2 Үүрэн сүлжээ

2 Үүрэн сүлжээ
2.1 Юнителийн үүрэн сүлжээ
Тухайн давтамж дээр ажиллаж буй бааз станцын үйлчлэх хүрээгээр хэмжээ нь
тодорхойлогдох орон зайг үүр(селл) гэнэ. Бааз станц нь чиглэлгүй антенна хэрэглэсэн үед
үйлчлэх хүрээ нь тойрог хэлбэртэй байна . Үүрүүдийг жигд хуваарилан байрлуулах замаар
нийт нутаг дэвсгэрийг хамарсан радио бүрхэцийг үүсгэдэг.
Үүр бүрд ялгаатай давтамж ашиглах ба уг давтамжийг үл нөлөөлөх цэгт буюу үүрт дахин
ашиглах нь үүрэн холбооны үндсэн зарчим юм.

Үүрэн сүлжээний ерөнхий бүтэц

Үүрэн холбооны компаниудын үйл ажиллагаа технологийн хүчин чадлыг G-Generation


гэсэн хэмжигдэхүүнээр тодорхойлдог. Үүрэн холбооны хөгжлийн үе шатыг 1G,2G,3G,4G гэж
хуваан үздэг.

ЮНИТЕЛ
2 Үүрэн сүлжээ

Үүрэн холбооны сүлжээ нь үндсэн дөрвөн элементээс тогтоно. Үүнд:


Гар утас (MS, UE)
Бааз станц (BTS, NodeB, eNodeB)
Хөдөлгөөнт холболтын төв(BSC, RNC, MSC, HLR, VLR, SGW, MME, GSN)
Телефон сүлжээ (PSTN)

Үүрэн холбооны системийн ерөнхий бүтэц

Юнителийн бааз станцууд нийт орон даяар тархан байрласан ба дараах давтамж дахь
зурвасуудад ажилладаг.

2G 3G 4G

DCS 1800MHz UMTS 2100MHz BAND3 FDD1800MHz

GSM 900MHz UMTS 900MHz BAND28 FDD700MHz

BAND40 TDD2300MHz

Юнител бааз станцын ажиллах зурвас

ЮНИТЕЛ
2 Үүрэн сүлжээ

2.2 Гар утас сүлжээнд холбогдох

Гар утас асаахад өөрийн дэмжиж ажиллах зурваст хайлт хийж тухайн сүлжээнд
тохируулагдсан байгаа хамгийн өндөр урьтамжтай(priority) селлд аттач хийж сүлжээнд
холбогддог.

ТDD2300 зурвас нь юнителийн сүлжээнд хамгийн өндөр урьтамжтай. Хамгийн урьтамж


багатай нь 2G GSM900 юм. Доорх зурагт ихээс бага руу нь эрэмбэлж харуулав.
Юнител компани нь гар утас болон гэр интенетийн үйлчилгээ үзүүлдэг. Гэр интернет нь
зөвхөн 4G сүлжээнд ажилладаг. Гар утас TDD2300-аас бусад зурвас ажиллахаар сүлжээг
тохируулсан.

ЮНИТЕЛ
2 Үүрэн сүлжээ

2.3 Үүр хоорондын шилжилт буюу Handover

Үүрэн хөдөлгөөнт радио системийн гол зарчмын нэг нь хөдөлгөөнт хэрэглэгч нэг үүрээс
нөгөөд шилжих үед холбоо тасралтгүй байх явдал юм. Үүнийг үүр хоорондын
шилжилт(Handover) гэнэ. Дараах 3 үндсэн Handover байна. Үүнд:
 Intra handover - ижил давтамж хоорондын шилжилт
 Inter handover - cистем дотроо үүр хоорондын (4G, 3G, 2G)
 Inter RAT handover – Систем хоорондын шилжилт. (4G<->3G, 4G<->2G, 3G<->2G)

ЮНИТЕЛ
3 Селл параметр

3 Селл параметр

Тест хийх селлийн үндсэн параметрүүд


2G 3G /UMTS/ 4G /LTE/
MCC -428 Mobile Country Code – Улсын код
MNC - 88 Mobile National Code – Операторын код
DCS1800 & PGSM 900 UMTS 2100, UMTS 900 Band3, Band28, Band40
LAC - Location Area Code LAC - Location Area Code TAC - Tracking Area Code
Cell ID Cell ID eNodeB id / Cell id
BCCH - Main TRX
F1 - > 10637 /U2100/ E-UARFCN ->Band 3
Frequency
Cell DCS1800 -> 512 - 560 F2 - > 10662 /U2100/ E-UARFCN ->Band 3
parameter PGSM 900 - > 64 - 124 F3 - > 10613 /U2100/ E-UARFCN ->Band 3
F4 - > 3087 /U900/ E-UARFCN ->Band 28
E-UARFCN ->Band 40
E-UARFCN ->Band 40
BSIC – PSC - PCI -
/BCC & NCC/ Primary Scrambling Code Physical Cell ID
RX level -> /dBm/ RSCP /dBm / RSRP -> /dBm/
ECNO SINR

ЮНИТЕЛ
3 Селл параметр

3.1 2G селл параметр


Юнителийн 2G сүлжээ нь DCS1800 болон GSM900 зурвасуудад ажиллах ба дараах
параметрүүдээр тест хийнэ.

1. LAC - Location Area Code


Тухайн селлийн бүсчлэлийн талаарх мэдээлэл

2. Cell ID – Селлийн ID
Селл тус бүр тухайн BSC дээрээ үл давхцах дугаартай байх ба үүнийг cell id гэнэ.
3. BCCH - Main TRX Frequency (DCS1800 -> 512 – 560 ; GSM 900 - > 64 – 124)
GSM селл бүр FDMAccess-ийн давтамжийн завсрыг илэрхийлэх кодтой байх ба тус
кодыг мөн BCCH frequency, ARFCN гэж нэрлэдэг.

ЮНИТЕЛ
3 Селл параметр

4. BSIC – (BCC & NCC)


Оператор компани болгон өөрийн гэсэн сүлжээг таних код NCC(Network Color
Code)-той байх ба тухайн операторын бааз станцууд таних BCC(Base station Color
code)-той байна. Уг кодуудыг хамтад нь BSIC/NCC+BCC/ гэж нэрлэнэ.
5. RX level -> dBm
Хэрэглэгчийн гар утас дээр хүлээн авагдаж байгаа бааз станцаас ирсэн дохиог RX
level-ээр хэмжинэ.
RX level Дохионы чанар
>-90dBm Сайн
-91dBm to -105dBm Дунд
<-106dBm Муу

3.2 3G селл параметр


Юнителийн 3G сүлжээ нь UMTS 2100, UMTS 900 зурвасуудад ажилладаг. 3G селлүүд
нь дараах үндсэн параметрүүдтэй байна.

ЮНИТЕЛ
3 Селл параметр

 LAC - Location Area Code


Тухайн селлийн бүсчлэлийн талаарх мэдээлэл ба манай сүлжээнд бүсчлэлээс хамааран
3 өөр LAC ашигладаг.
 NodeB ID - Станц тус бүр тухайн RNC дээрээ үл давхцах дугаартай байх ба үүнийг
nodeb id гэнэ.
 Cell ID - Селл тус бүр тухайн RNC дээрээ үл давхцах дугаартай байх ба үүнийг cell
id гэнэ.
 DL UARFCN - Frequency Channel Number
UMTS систем нь 5МГц-ийн зурвасын өргөн бүхий зөөгчүүдээр яриа, датаг
дамжуулдаг ба зөөгч бүр түүний давтамжийг орлох кодоор илэрхийлэгдэнэ. Эдгээр
кодуудыг UARFCN гэж нэрлэдэг. Юнител 3G сүлжээ нь доорх зөөгчүүдийг ашигладаг.
Carrier Downlink UARFCN Зурвас
F1 10637 UMTS 2100
F2 10662 UMTS 2100
F3 10613 UMTS 2100
F4 3087 UMTS 900

 PSC- Primary Scrambling Code


3G сүлжээ нь зөөгч давтамж дотроо W-CDMA-ийг ашигладаг. Энэ хандалтын
технологийн үед селл тус бүр хоорондоо ялгарах кодтой байх ба үүнийг PSC гэнэ.
0-511 хүртэлх ашиглах боломжтой.
 RSCP -> dBm
Хэрэглэгчийн утсан дээр хүлээн авагдаж байгаа Node-B-ээс ирсэн дохионы түвшинг
RSCP-ээр хэмжинэ.
RSCP Дохионы чанар
>-90dBm Сайн
-91dBm to -105dBm Дунд
<-106dBm Муу
 Ec/No - Дохио шуугианы харьцаа
EcNo Дохионы чанар
>-5 Сайн
-6 to -14 Дунд
<-14 Муу

ЮНИТЕЛ
3 Селл параметр

3G сектор доторх селлүүдийн дугаарлалт


3G станцын нэг чиглэлд харсан антенна болон RRU –нд нэгээс олон зөөгч давтамжтай
селлүүд үүсч болно. Тухайн ялгаатай зөөгч бүхий селлүүдийг нэгтгээд сектор гэнэ. Доорх
зурагт харуулав.

Carrier/зөөгч/ Downlink UARFCN Зурвас


F1 10637 UMTS 2100
F2 10662 UMTS 2100
F3 10613 UMTS 2100
F4 3087 UMTS 900

Хэрэв NodeB ID нь 1000 гэж үзвэл 3 сектортой станцын хувьд селл ID нь доорх
байдлаар дугаарлагдана.

Sector 1 Sector 2 Sector 3


Carrier 1 /F1/ 10001 10002 10003
Carrier 2 /F2/ 10004 10005 10006
Carrier 3 /F3/ 10007 10008 10009

Хэрэв NodeB ID нь 1001 гэж үзвэл 6 сектортой станцын хувьд селл ID нь доорх
байдлаар дугаарлагдана.

Sector 1 Sector 2 Sector 3 Sector 4 Sector 5 Sector 6


Carrier 1 /F1/ 10011 10012 10013 20011 20012 20013
Carrier 2 /F2/ 10014 10015 10016 20014 20015 20016
Carrier 3 /F3/ 10017 10018 10019 20017 20018 20019

ЮНИТЕЛ
3 Селл параметр

3.3 4G селл параметр

 Юнителийн 4G сүлжээ нь BAND -> 3, BAND -> 28, Band->40 зурвасуудад ажилладаг.
4G селлүүд нь дараах үндсэн параметрүүдтэй байна.
 TAC - Tracking Area Code
Тухайн селлийн бүсчлэлийн талаарх мэдээлэл
 PCI - Physical Cell ID
LTE селлүүд нь селлийг таних, селлийн хэмжилтийн мэдээлэл (measurement report)
дамжуулах зориулалт бүхий reference дохиотой байна. Ажиллаж буй resource
element-үүд дээрээ Reference signal-ийн хаана байрлахыг заах хэмжигдэхүүнийг PCI
гэнэ.
 eNodeB id / Cell id
4G бааз станц буюу eNodeB нь үл давхцах ID-тай байх ба түүний селлүүд нь
хоорондоо үл давхцах cell id-тай байна.

ЮНИТЕЛ
3 Селл параметр

 EARFCN - LTE селлүүдийн ажиллаж буй давтамжийг илэрхийлэх кодуудыг EARFCN


гэж нэрлэдэг. Юнител 4G сүлжээ нь доорх зөөгчүүдийг ашигладаг. TDD 2300 MHz
дээр LTE TDD 2 carrier-тайгаар ажиллаж байна.

 RSRP -> dBm


Хэрэглэгчийн гар утас дээр хүлээн авагдаж байгаа E-NodeB-ээс ирсэн дохиог
RSRP-ээр хэмжинэ. Энэ нь Reference signal-ийн чадал юм.

RSRP Дохионы чанар


>-90dBm Сайн
-91dBm to -105dBm Дунд
<-106dBm Муу
 SINR - Дохио интерференц шуугианы харьцаа.

SINR Дохионы чанар


10 –оос их Сайн
0 - > 10 Дунд
0 – ээс бага Муу

ЮНИТЕЛ
3 Селл параметр

TDD 2300 сектор доторх селлүүдийн дугаарлалт


TDD станцын нэг сектор нь дотроо 2 зөөгчтэй(carrier) байхаар тохиргоо хийгдсэн.

LTE Band Carrier Downlink EARFCN


TDD 2300 Band 40 Carrier 1 39150
TDD 2300 Band 40 Carrier 2 39350

3 сектортой станцын хувьд селл ID нь доорх байдлаар дугаарлагдана.

Sector 1 Sector 2 Sector 3


Carrier 1 31 32 33
Carrier 2 41 42 43

ЮНИТЕЛ
4 Инженеринг параметр

4 Инженеринг параметр
Үүрэн сүлжээний бааз станцуудын байршил, антенна чиглэл, тилт болон системийн
параметр тохиргооноос хамааран тухайн сүлжээний чанар, ачаалалын үзүүлэлт, хамрах хүрээ
тодорхойлогддог. Инженеринг параметр нь сүлжээний өргөтгөл сайжруулалт хийхэд нэн
түрүүнд шаардагддаг бааз станцуудын үндсэн мэдээллүүдийг агуулсан нэгдсэн бүртгэл юм.
Иймд тухайн мэдээллийг үнэн зөв бүртгэж явах нь сүлжээний чанартай шууд холбоотой.
Шинэ станц асах болон өөрчлөлт хийх тухай бүрд доорх хүснэгтийн мэдээллүүдийг
шинэчлэн хөтлөх шаардлагатай байдаг.

Сайт Уртраг градус


байршил Өргөрөг градус
Цамхагийн
өндөр Метр Антенны газраас дээш /м/
Чиглэлтэй /Single band/
Engineering Омни
Антенна төрөл
parameter Multi band антенна /Double band, Tri-band,
Quadband, Pentaband, Hexaband/
2G, 3G, 4G
Антенны чиглэл Градус /0-360/
Антенны тилт /Механик
тилт, Электрикал тилт/ Down tilt /0-16/
Тайлан

ЮНИТЕЛ
4 Инженеринг параметр

3.1 Сайтын байршил, өндөр


GPS ашиглан сайтын байршлын мэдээлэл авах.

Жишээ нь: G-NetTrack Lite ашиглан сайтын байршлын мэдээлэл авах.

1. Уртраг
2. Өргөрөг

Тухайн хэсэгт сүлжээний антенна газрын гадаргуугаас дээш хэдэн метрын өндөрт байрлаж
байгаа өндрийг оруулна.
 Цамхагийн өндөр
 Байрны өндөр

ЮНИТЕЛ
4 Инженеринг параметр

4.2 Антенны тилт тохируулах


Анхаарах зүйлс
 Антенны уртаас хамаарч тилт дарах өнцгийн хуваарь өөр өөр байдаг. Доорх зурагт
тодорхой харуулав. Жишээ нь:
 Антеннын урт 0.8 метр бол механик тилтийг өгөгдсөн параметрийн дагуу
L=0.8 метрт харгалзах 0-20 хуваариар тооцож дарна.
 Антеннын урт 1.4метр бол механик тилтийг өгөгдсөн параметрийн дагуу
L=1.4 метрт харгалзах 0-16 хуваариар тооцож дарна.
 Антеннын урт 2метр бол механик тилтийг өгөгдсөн параметрийн дагуу L=2
метрт харгалзах 0-12 хуваариар тооцож дарна.
 Аймгийн төвд асч байгаа шинэ станцын антенна болгон электрикал тилт тохируулах
РЕТ кабель заавал холбогдсон байх шаардлагатай.
 Антенна, пол сайтын стандартын дагуу суурилуулалт хийгдэж байж тилтны хуваарь
үнэн зөв тодорхойлогддог.
 Антенны чиглэлийг заавал аналог луужин хэмжилтийн багаж ашиглаж нарийн зөв
тодорхойлж тохируулна.
 Антенны чиглэл өөрчлөхөд халхлагдахааргүй байх.

1 - Антенны механик тилтны хуваарь

ЮНИТЕЛ
4 Инженеринг параметр

4.3 Mэдээлэл өгөх хүснэгт

Шинэ сайт асах болон сайжруулалтын ажилтай холбоотой сайтуудын инженеринг


параметрийг доорх загварын дагуу тухай бүр бөглөж, мэдээллийг илгээж байна.

4.3.1 2G

4.3.2 3G

4.3.3 4G

ЮНИТЕЛ
5 Станц асаасны дараах тест

5 Станц асаасны дараах тест


Шинэ станц асаасны дараах болон өмнөх тест

Станц асаасны дараа хийх тестийн үндсэн зорилго нь тухайн станц, үүрүүд тус
бүрийн сервис, тоног төхөөрөмжүүд ямар нэгэн доголдолгүй хэрэглэгч авч эхлэхэд бэлэн
болсон эсэхийг шалгах процесс юм. Дараах үндсэн тестүүдийг станц, селл тус бүр дээр хийж
шалгасан байх шаардлагатай.
 Ярианы тест холболт тогтолт хэвийн байгаа эсэх
 Селлийн чиглэл болон антенна фидер холболт зөрүүгүй байгаа эсэх
 Селл хоорондын шилжилт буюу HandOver хэвийн хийгдэж байгаа эсэх
 Селл тус бүр дээр дата холболт хэвийн хийгдэж байгаа эсэх
 Селлийн хамрах хүрээг шалгах
 Сүлжээний стратеги, урьтамж(priority) шалгах

Дээрх үндсэн тестыг шинэ станц асаасны дараа хийх ба станц асаахаас өмнө тухайн
станц асаахтай холбоотой өгөгдсөн бүсэд хамрах хүрээний тестийг хийх ба шинэ станц
асаасны дараа хамрах хүрээ хэрхэн сайжирсаныг харьцуулан дахин тест хийнэ.
Хамрах хүрээний тест хийхдээ G-Net Track Lite ашиглан хийх ба зааврыг “хамрах
хүрээний тест хийх аргачлал” видеогоор дэлгэрэнгүй оруулсан.

ЮНИТЕЛ
5 Станц асаасны дараах тест

5.1 2G шинэ станц асаасны дараа хийх тест

2G шинэ станц асаасны дараа дараах тестыг селл тус бүр дээр хийнэ.
 Селлийн чиглэл шалгах: Ингэхдээ селлийн антенны чиглэлд цамхагаас 50 метрээс багагүй
зайд зогсож тухайн чиглэлд харсан Селлийн id өгөгдсөн параметрийн дагуу байгаа
эсэхийг шалгана.
 Call test: Станцын селл тус бүр дээр дуудлага хийж холболт тогтолт хэвийн байгаа
эсэхийг шалгана. Яриа тасалдалгүй, шуугиангүй 2 талын хэрэглэгчид хэвийн сонсогдож
байх. Хамгийн багадаа 1минутын үргэлжлэлтэй 5-аас багагүй дуудлага хийх.
 Селл хоорондын шилжилт буюу handover шалгах: Станцын селл хооронд амжилттай
шилжиж байгаа эсэхийг шалгана. Ингэхдээ станцын аль нэг селл дээр дуудлага хийж
холболт тогтсны дараа дуудлагаа таслахгүйгээр нөгөө сэллүүдийн хооронд яриа хийсэн
хэвээр явна. Ингэж хэрэглэгч селл хооронд шилжих үед дуудлага тасрахгүй байгаа
эсэхийг шалгана.
 Fast Return and Reselection буюу 2G->3G, 2G->4G селл рүү хэвийн шилжиж байгаа
эсэхийг шалгах: Хэрэв тухайн бүсэд 3G, 4G станц ажиллаж байгаа болон шинээр асааж
байгаа бол дуудлага хийж дууссаны дараа утасны сүлжээ 2G-c 3G, 2G-с 4G сүлжээ рүү 2-5
cекундын дотор шилжиж байгаа эсэхийг шалгана.
 Хамрах хүрээ: Шинэ станц асаахаас өмнө болон асаасны дараах хамрах хүрээний тестийг
өгөгдсөн бүсэд хийж харьцуулсан тайланг илгээнэ.

ЮНИТЕЛ
5 Станц асаасны дараах тест

5.2 3G шинэ станц асаасны дараа хийх тест

3G шинэ станц асаасны дараа дараах тестыг селл тус бүр дээр хийнэ.
 Селлийн чиглэл шалгах: Ингэхдээ селлийн антенны чиглэлд цамхагаас 50 метрээс багагүй
зайд зогсож тухайн чиглэлд харсан Селлийн id болон PSC өгөгдсөн параметрийн дагуу
байгаа эсэхийг шалгана.
 Call test: Станцын селл тус бүр дээр дуудлага хийж холболт тогтолт хэвийн байгаа
эсэхийг шалгана. Яриа тасалдалгүй, шуугиангүй 2 талын хэрэглэгчид хэвийн сонсогдож
байх. Хамгийн багадаа 1минутын үргэлжлэлтэй 5-аас багагүй дуудлага хийх.
 Интернет холболт шалгах: Станцын селл тус бүр дээр интернет холболт хэвийн байгаа
эсэхийг шалгаж Speedtest ашиглан өгөгдөл татах болон илгээх хурдыг тэмдэглэж авна.
Селл тус бүр 3-аас багагүй удаа шалгана.
 Селл хоорондын шилжилт буюу handover шалгах: Станцын селл хооронд амжилттай
шилжиж байгаа эсэхийг шалгана. Ингэхдээ станцын аль нэг селл дээр дуудлага хийж
холболт тогтсны дараа дуудлагаа таслахгүйгээр нөгөө селлүүд рүү орно. Ингэж селл
хооронд шилжих үед дуудлага тасрахгүй байх естой.
 Fast Return and Reselection буюу 3G->4G селл рүү хэвийн шилжиж байгаа эсэхийг шалгах:
Хэрэв тухайн бүсэд 4G станц ажиллаж байгаа болон шинээр асааж байгаа бол дуудлага
хийж дууссаны дараа утасны сүлжээ 3G-с 4G сүлжээ рүү шууд шилжиж байгаа эсэхийг
шалгана.
 Хамрах хүрээ: Шинэ станц асаахаас өмнө болон асаасны дараах хамрах хүрээний тестийг
өгөгдсөн бүсэд хийж харьцуулсан тайланг илгээнэ.

ЮНИТЕЛ
5 Станц асаасны дараах тест

3G станцын тест хийх хүснэгт

ЮНИТЕЛ
5 Станц асаасны дараах тест

5.3 4G шинэ станц асаасны дараа хийх тест


4G шинэ станц асаасны дараа дараах тестыг селл тус бүр дээр хийнэ.
 Селлийн чиглэл: Селл тус бүрийн чиглэл өгөгдсөн параметерын дагуу эсэхийг шалгана.
Ингэхдээ селл тус бүрийн PCI болон селл id –г харгалзуулж шалгана.
 Call test: Станцын селл тус бүр дээр дуудлага хийж холболт тогтолт хэвийн байгаа
эсэхийг шалгана. Тухайн станцын CSFB тохиргооноос хамааран дуудлага хийхэд утасны
сүлжээ 4G->3G эсвэл 4G->2G рүү шилжиж холболт тогтолт хийгдэнэ. Тест хийгдсэн
тайлан дээр тухайн шилжиж буй хугацааг бичиж тэмдэглэнэ.
 Селл хоорондын шилжилт буюу Hand Over шалгах: Станцын селл хооронд амжилттай
шилжиж байгаа эсэхийг G-NetTrack Lite ашиглан станцын селл хооронд явж селл
хооронд амжилттай шилжиж /cell id өөрчлөгдөж/ байгаа эсэхийг шалгана.
 Селлийн priority шалгах: LTE сүлжээнд хэрэглэгч холбогдохдоо түрүүлж аль зурвасын
LTE сүлжээнд холбогдохыг зааж өгсөн дараалал. Селлийн priority-г Airplane mode ->On
-> Off хийхэд хэрэглэгчийн сүлжээ LTE сүлжээг сонгож орно. Ингэж сонгож орохдоо аль
зурвасын сүлжээг түрүүлж сонгож орж байгааг тухайн селийн Id болон давтамжийн
дугаараар ялгаж танина.Манай LTE сүлжээний приорити бүлэг 1-д тайлбарласан байна.
 Интернет холболт шалгах: Станцын селл тус бүр дээр интернет холболт хэвийн байгаа
эсэхийг шалгаж Speedtest ашиглан өгөгдөл татах болон илгээх хурдыг тэмдэглэж авна.
Селл тус бүр 3-аас багагүй удаа шалгана.

4G FDD700 болон 4G FDD1800 станцын тест хийх хүснэгт

ЮНИТЕЛ
5 Станц асаасны дараах тест

4G TDD2300 станцын тест хийх хүснэгт

ЮНИТЕЛ
5 Станц асаасны дараах тест

5.4 Станцын хамрах хүрээний тест


Хамрах хүрээний тестийг шинээр ассан станц болгон дээр станц асаахаас өмнөх болон
асаасны дараах тестийг өгсөн маршрутын дагуу хийж зурган байдлаар тайлан ирүүлнэ.
Доорх зурагт жишээ болгож 4G станцын хамрах хүрээний тест хийснийг харуулав.
Станц асаахаас өмнө Станц асаасны дараа

5.5 Тест хийх tool


Станц асааны дараах тест хийхэд шаардагдах программ хангамж

Tools Description
Software Tools
G-NetTrack Lite Андройд IOS дээр татаж суулгах
үнэгүй software
Speedtest ookla Үнэгүй software
Hardware Tools
Android үйлдлийн системтэй гар утас Гар утас

ЮНИТЕЛ
6 Сүлжээний Drive-Test хийх

6 Сүлжээний Drive-Test хийх


Drive-Test
Радио сүлжээний сайжруулалт нь тухайн сүлжээний хэвийн найдвартай
ажиллагаа, хэрэглэгчийн өгөгдөл татах хурд, ярианы чанарыг дээшлүүлэх
зорилгоор хийдэг байнгийн сайжруулалтын ажил юм. Үүнтэй холбоотой
тухайн бүсийн гадна орчны радио сүлжээний хэмжилтийг хийх процесс нь
Drive-Test хийх юм. Drive-Test хийхдээ 2G/3G/4G сүлжээний төрлөөс
хамааран дараах үндсэн тестүүдийг хийдэг.
 2G Сүлжээ: Call test
 3G Сүлжээ: Call test, Data DL/UL тест
 4G Сүлжээ: CSFB, Data DL/UL тест
Drive-Test хийхдээ төхөөрөмж болон програм хангамжийн
тусламжтайгаар гадна орчины радио сүлжээний мэдээллийг цуглуулж,
тухайн цуглуулсан мэдээлэлд анализ хийж, селл хоорондын шилжилт,
дуудлага тогтолт, дуудлага тасалдалт, өгөгдөл татах хурд, сүлжээний хамрах
хүрээ, дохионы түвшин, дохио шуугианы харьцаа болон бусад үзүүлэлтийг
тодорхойлж ажилладаг.
Drive-Test хийж цуглуулсан log файлд анализ хийснээр сүлжээний чанар
ачааллын үзүүлэлт, системын параметр тохиргоо, дохионы түвшин муутай
буюу сүлжээ унаж байгаа байршлыг илрүүлэх, станцын антенна чиглэл, тилт
өөрчлөх шаардлагатай эсэх болон бусад шаардлагатай дүгнэлтийг гаргаж
авдаг. Анализийн гарсан үр дүнгээс хамааран дараагийн сүлжээний өргөтгөл
төлөвлөлт, сүлжээний параметр өөрчлөлт болон антенна чиглэл тилт өөрчлөх
ажил хийгддэг. Уг процессын дагуу хийгдэж байгаа ажлыг радио сүлжээний
сайжруулалт буюу Radio Network Optimization(RNO) хийх гэнэ.

Indoor Test
Индоор тест нь байшин барилга, оффис, томоохон дэлгүүр зэрэг дотор
орчинд радио сүлжээний хамрах хүрээг шалгаж сүлжээний ямар нэг
асуудалтай эсэхийг шалгаж засах зорилготой хийгддэг тест юм.

ЮНИТЕЛ
6 Сүлжээний Drive-Test хийх

6.1 Сүлжээний сайжруулалт хийгдэх үндсэн процесс


Эхлэл

Тест хийх бэлтгэл


Тестийн төрлийн мэдээлэл авах

Netcom
/2G,3G,4G,voice,data/
Тест хийх байршил, замын мэдээлэл авах
Тест хийх төхөөрөмж болон машин бэлдэх

Тест хийх

Netcom
Өгөгдсөн мэдээллийн дагуу тест хийж лог
цуглуулах

Анализ хийх
Хамрах хүрээ
Сэлл хоорондын шилжилт

Unitel
Pilot pollution
Холболт тогтолт
Өгөгдөл татах хурд...

Тохиргоо өөрчлөлт
Netcom
Unitel

Систем дээр параметр өөрчлөх


Антенна чиглэл, тилт өөрчлөх

No
Үзүүлэлт сайжирсан эсэх ?

Yes
Netcom

Сайжруулалт хийгдсэн тайлан

8.Дуусах

ЮНИТЕЛ
6 Сүлжээний Drive-Test хийх

6.2 Drive-Test хийх tool

Tools Description
Software Tools
PHU Huawei software
Hardware Tools
Huawei P8 Гар утас
Машины цэнэглэгч Цэнэглэгч

6.3 Drive-Test хийх

Drive-Test хийх бэлтгэл


 Data асаах
o Settings->More -> Mobile Network -> Mobile data –> ON

 GPS асаах
o Settings -> Location access -> Access my location -> ON

 Утасны сүлжээний горим сонгож тохируулах.


Тест хийх төрөлөөс хамаарч сүлжээний горимыг доорх байдлаар сонгож тохируулна.

o Settings->More -> Mobile Network -> Preferred Network Type ->


LTE/WCDMA/GSM ...

 PHU програмыг нээж login хийх


o Server : genexcloud-ind.sd.huawei.com:8080
o Username : z00293168
o Password : Hahaha123$

ЮНИТЕЛ
6 Сүлжээний Drive-Test хийх

PHU test plan үүсгэх


PHU login -> Service Test -> New Test Plan ->Add Item -> Voice Call MOC/ FTP Download
Тест план үүсгэх дарааллыг доорх зургаас харна уу.

 Тест хийх төрлөөс хамааран дуудлага хийх тест /Voice Call MOC/ эсвэл FTO Download
тест хийх план үүсгэж тохируулна.

ЮНИТЕЛ
6 Сүлжээний Drive-Test хийх

Auto call тест хийх - Voice Call MOC (Автоматаар дуудлага хийх) тест план тохируулах.
Add Item -> Voice Call MOC
Destination Number: Дуудлага хүлээн авах дугаар
Originate Mode: Дуудлага хийхээр сонгогдсон сүлжээний горимыг илэрхийлнэ.
 GSM/WCDMA/LTE/Unlimited: Тест хийхдээ Unlimited горимыг сонгож тохируулна.
Call Type: Дуудлага хийх төрөл
 Сall By Call: Тохируулсан хугацаанд ярианы тест хийгдээд тасраад, дахин дуудлага хийгдээд явдаг
тест горим. 2G/3G/4G сүлжээний Drive тест хийхэд энэхүү горимын сонгож тохируулна.
 Continuous Call: Дуудлага хийгдэж холболт тогтоод салахгүйгээр үргэлжлэх тест горим
Setup Timeout(s) [1,180]: Холболт тогтолтын хугацаа. Энэ хугацаанд холболт тогтоогүй бол
дараагийн дуудлага эхэлнэ. 1-180 секундын хооронд утга оруулж болох ба тест хийх үед 50 секундаар
тохируулна.
Call Duration(s) [1,9999]: Ярианы тестын үргэлжлэх хугацаа. Энэ хугацаа дуусаад дараагийн дуудлага
автоматаар эхэлнэ. Энэхүү хугацааг тестийн төрлөөс хамааран ялгаатай утга оруулж өгдөг. 60сек,
120сек; 180сек гэх мэт
Test Interval(s) [1,9999]: Дуудлага хийх тест хоорондын хугацааны интервал. 1-9999 секундын утга
оруулж болох ба тест төрлөөс хамааран 1-10 сек-н хооронд утга тохируулдаг.
Exceptional Interval (s) [5,9999]: Тест хийхдээ 20сек –р тохируулна.
Call Mode: Дуудлагийн тестийн төрөл.
 Finite: Дуудлага хийх тоог урьдаас оруулж тухайн тооны дуудлага хийнэ.
 Infinite:Дуудлага хийх тоо хязгааргүй. Сүлжээний Drive-Test хийхдээ энэ горимыг сонгоно.

Voice Call MOC тест / Авто дуудлага/ хийх тест план тохируулсан байдал.

ЮНИТЕЛ
6 Сүлжээний Drive-Test хийх

Auto download тест хийх - FTP серверээс өгөгдөл татах тест хийх план тохируулах.
Add Item -> FTP Download
Disconnection Mode: Холболт салах горимын сонголт
Keep Connected/Disconnected by time: Тест хийхдээ Keep Connected горимыг сонгож
тохируулах ба энэ нь өгөгдөл татаж буй холболт салахгүй байх тохиргоо юм.
IP Address: Өгөгөдөл татах FTP серверийн IP хаяг. 10.98.1.20
Port [0,65535]: Сервертэй холбогдох портын дугаар: 21
User: FTP серверт хандах хэрэглэгчийн нэр: test
Password: FTP серверт хандах нууц үг: test
Connect Timeout(s) [5,60]: Серверт холбогдох хүсэлт илгээгээд энэ хугацаанд холбогдож
чадаагүй тохиолдолд дараагийн хүсэлтийг илгээдэг.
D Remote File: FTP серверээс татах файлын нэр: test.iso
Thread Count [1,10]: FTP серверээс өгөгдөл зэрэг татах тоо: 10
Test Interval (s) [1,120]: Тест хоорондын хугацаа. Тестийн төрлөөс хамаарч 1-5сек –р
тохируулна.
Test Count [1,9999]: FTP серверээс татаж буй файлыг нийт хэдэн удаа татахыг илэрхийлэх ба
тестийн замын туршид хангалттай олон байхаар буюу 500-1000 хооронд тохируулж өгнө.
Initiate Network Service Access Before Test: True/false: Тест хийхдээ false гэж тохируулна.
Save File: check box. Серверээс татаж байгаа файлыг гар утсан дээр хадгалах эсэх сонголт.
Тухайн сонголтыг сонгох шаардлаггүй. Энэ татаж байгаа файл тестийн лог файл биш ба лог
файл тест эхлүүлснээс хойш утасны доорх замын дагуух фолдерт хадгалагддаг.
o Files/Local/Internal storage/PHU/phu/Project/Cloud/Project1/data/Local/lcfile/
o lcfile/ фолдерт тест хийсэн өдрөөр фолдер үүссээд Drive-Test ийн лог файл хадгалагдаад
явдаг.
o Тест эхлүүлээд тухайн фолдерт лог файл үүсэж орж ирсэн болон тестийн явцад тухайн
файлын хэмжээ нэмэгдэж байгаа эсэхийг заавал шалгах шаардагатай.
o Хэрэв тухайн файл хадгалагдаагүй бол тухайн хийсэн тест үр дүнгүй болохыг анхаарах
хэрэгтэй.

ЮНИТЕЛ
6 Сүлжээний Drive-Test хийх

FTP серверээс өгөгдөл татах тест хийх план тохируулсан байдал

Тестийг эхлүүлэх
Тест планыг тохируулж дуусахад дараах байдалтай харагдах /зураг-1,зураг-2/ ба Save дарж
хадгалаад програмын үндсэн цонх руу буцна /зураг-3,зураг-4/.

Зураг-1 Зураг-2

ЮНИТЕЛ
6 Сүлжээний Drive-Test хийх

Зураг- 3 Зураг-4
Зураг-4 д харуулсны дагуу сонголтыг дарахад програмын цонх зураг-5 уу шилжих ба тестээс
хамааран Voice Call тест эсвэл дата татах тестээ сонгож Start товчийг дарснаар Drive-Test
эхэлнэ.

Зураг-5 Зураг-6

ЮНИТЕЛ
6 Сүлжээний Drive-Test хийх

Тестийн явцыг хянах


Тестийг эхлүүлээд хэвийн явж байгааг тогтмол хянах шаардлагатай ба жишээ болгон FTP
серверээс дата татаж байх үеийг зураг байдлаар харууллаа.
Зураг-7: Өгөгдөл татаж буй хурдыг харуулсан байна.
Зураг-8: Газрын зураг дээр тестийг явсан зам, дохионы түвшин ямар байгааг харуулсан
байна. Газрын зураг байдлаар харахдаа зураг-7 д тэмдэглэсэн сонголтыг дарж харна.

Зураг-7 Зураг-8

Тестийн лог файлыг хадгалах, илгээх


Тестийн явцад лог файл доорх фолдерт үүссэн, тестийн турш хэмжээ нэмэгдэж байгаа
эсэхийг тогтмол шалгаж явах шаардлагатайг анхаарна уу.
o Files/Local/Internal storage/PHU/phu/Project/Cloud/Project1/data/Local/lcfile/
o lcfile/ фолдерт тест хийсэн өдрөөр фолдер үүсээд Drive-Test ийн лог файл хадгалагдаад
явдаг.
Тест хийх зааврыг видео хэлбэрээр давхар тайлбарлан оруулсан байгаа тул видеоноос
дэлгэрэнгүй харагдах болно.
o Тест хийж дуусаад лог файлыг google drive руу upload хийж линкийг и-мэйлээр
rnp@unitel.mn хаяг руу илгээнэ.

ЮНИТЕЛ
7 Интерференц

7 Интерференц
7.1 Интерференц буюу нөлөөлөл гэж юу вэ?
Нэг орчинд хэд хэдэн долгион нэгэн зэрэг тарах тохиолдол элбэг байдаг. Янз бүрийн
давтамжтай (өөр өөр долгионы урттай) долгионууд тарж орчны тухайн цэгт давхцахдаа нэг
нь нөгөөдөө нөлөөлөхгүйгээр өөр өөрийнхөөрөө тардаг.
Ижилхэн давтамжтай адилхан фазтай хэлбэлзэж байгаа хэлбэлзлийг зогсоо долгион гэнэ.
Адил давтамжтай фазын ялгавар нь ижил үүсгэгчийг когерент үүсгэгч гэнэ. Когерент
үүсгэгчээс когерент долгионыг гаргана. Когерент долгионууд давхцан тархахдаа далайцаа
нэмэгдүүлэх буюу багасгах үзэгдлийг долгионы интерференц (Нөлөөлөл) гэнэ. Нөлөөллийг
эх үүсвэрээр нь гадаад ба дотоод гэж хуваадаг.

7.2 Нөлөөллийн түвшин


Нөлөөлөлийг хэрхэн орж байгаа чадлаас хамаарч доорх түвшинд хуваан ангилдаг.

ЮНИТЕЛ
7 Интерференц

Нөлөөлөлийн түвшин хэд байгаагаас хамаарч хот болон хөдөө орон нутагт давтамж тус
бүрээр доорх дохионы түвшинг хэвийн байна гэж үздэг:
2G ≥-98dBm
3G ≥-100dBm
4G ≥-104dBm

7.3 Дотоод эх үүсвэртэй нөлөөлөл


 Тухайн нэвтрүүлэгчийн болон ойролцоох давтамжийг шалгаж, блоклож, үүр болон
бааз станцын параметер шалгаж, давтамж сольж үзэх.
 Тухайн сайтад очиж нөлөөлөлд орсон үүрийн орчим хэмжилт хийж үзэх,
нэвтрүүлэгчийн, чадал, антенна, фидер, нэвтрүүлэгч, чиглэл тилт шалгах,
нэвтрүүлэгчийг сольж үзэх.
 Дээрхи дараалалын дагуу шалгаад нөлөөллийн шалтгаан олдоогүй тохиолдолд гадны
нөлөөлөлд тооцож ХХЗХ-д тухайн үүрийг шалгуулахаар хүсэлт бүхий албан тоот
явуулна.

7.4 Гадаад эх үүсвэртэй нөлөөлөл


Гадны нэвтрүүлэгчийн хоёр, гуравдагч гармоник, сүлжээ дарагч, сүлжээ өсгөгч
төхөөрөмжөөс шалтгаалсан, гадаад эх үүсвэртэй харилцан нөлөөллийг гадаад нөлөөлөл гэнэ.
 Дотоод эх үүсвэртэй эсэхийг шалгасны дараа тухайн сайтад очиж нөлөөлөлд орсон
үүрийн орчим хэмжилт хийж нөлөөлөл орсон давтамжаас хамаарч бусад операторууд,
РТСУТҮГ ( Радио телевизийн сүлжээ улсын төсөвт үйлдвэрийн газар), ШШГЕГ
(Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар) тодруулга авч нөлөөлөл үүсгэж байх
магадлалтай нэвтрүүлэгчийг түр блоклуулж шалгах.
 ХХЗХ-д тухайн сайтыг шалгуулхаар хүсэлт бүхий тоот хүргүүлэх, тоотын хариу
ирээгүй тохиолдолд ажлын 14 хоногийн хугацаатай дахин тодруулна.

7.5 Интерференцийг шийдвэрлэх хугацаа


 Дотоод эх үүсвэрээс шалтгаалсан нөлөөллийг Юнителийн сүлжээний чанар, ачааллын
үзүүлэлтүүд дээр ажиллах журамын дагуу 21 хоногийн дотор шалгана.
 Гадаад эх үүсвэрээс шалтгаалсан нөлөөллийг ХХЗХ-д албан тоотоор хүргүүлж
ХХЗХ-ны гомдол шийдвэрлэх журамын дагуу ажлын 14 хоногийн дотор хариуг авна.

ЮНИТЕЛ

You might also like