You are on page 1of 6

Харилцаа холбооны зохицуулах хорооны

2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 34 тоот тогтоолын


2 дугаар хавсралт

1
Харилцаа холбооны зохицуулах хорооны
2013 оны 33 тоот тогтоолын
хавсралт

СҮЛЖЭЭ БАЙГУУЛАХ, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ


ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ЕРӨНХИЙ НӨХЦӨЛ
ШААРДЛАГА
(2016 оны 12 тоот тогтоолын 1 дүгээр хавсралт,
2016 оны 34 тоот тогтоолын 2 дугаар хавсралтаар тус тус
нэмэлт, өөрчлөлт оруулсан)

1. Ерөнхий зүйл

1.1. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Монгол Улсын Харилцаа холбооны тухай хууль, Радио
долгионы тухай хууль, Өрсөлдөөний тухай хууль болон бусад хууль, Улсын Их Хурал
болон Засгийн газраас баталсан бодлого, шийдвэр болон Зохицуулах хорооноос баталсан
зохицуулалтын баримт бичиг, журам, шийдвэрүүдийг дагаж мөрдөнө.

1.2. Тухайн сүлжээ, дэд бүтэц байгуулах, түүнийг ашиглах, үйлчилгээ эрхлэхэд шаардлагатай
санхүүгийн эх үүсвэрийг шийдвэрлэсэн байна.

1.3. Сүлжээний техник, тоног төхөөрөмжийн суурилуулалт, ашиглалт үйлчилгээ, тухайн


чиглэлийн үйлчилгээний талаар мэдлэг туршлага бүхий мэргэжлийн боловсон хүчин, хүний
нөөцтэй байна.

1.4. Сүлжээ байгуулах, үйлчилгээ эрхлэхдээ тусгай зөвшөөрлийн өргөдөл гаргахад ирүүлсэн
төлөвлөгөөг баримтална.

1.5. Монгол Улсын Үндэсний стандарт, үндэсний стандарт батлагдаагүй тохиолдолд олон
улсын стандарт, зөвлөмжийг мөрдөнө.
(Энэ заалтыг Хорооны 2016 оны 12 тоот тогтоолын 1 дүгээр хавсралтаар нэмсэн)

1.6. “Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”-г дагаж мөрдөнө.
(Энэ заалтыг Хорооны 2016 оны 12 тоот тогтоолын 1 дүгээр хавсралтаар нэмсэн)

2. Нэр томъёоны тодорхойлолт

Энэхүү нөхцөл шаардлагад хэрэглэсэн дараах нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно.

2.1. “технологийн карт” гэж техник төхөөрөмжийн ажиллагааг шалгах, хэмжих эсхүл гэмтэл
саатлыг хянах, арга хэмжээ авах, хэрэглэгчийн гомдол саналын дагуу арга хэмжээ авах зэрэг
үйл ажиллагааг ажилтан хэрхэн гүйцэтгэх заавар, дарааллыг тогтоосон баримт бичгийг;

2
2.2. “Өртөгт баримжаалсан” гэж өртөгт суурилсныг хэлэх бөгөөд тэрхүү өртөгт боломжит
ашгийг тусгаж болох ба ялгаатай байгууламж болон ялгаатай үйлчилгээний өртгийг
харилцан адилгүй аргаар тооцож болно.
(2016 оны 34 тоот тогтоолын 2 дугаар хавсралтаар нэмсэн)

2.3. “Зайлшгүй шаардлагатай байгууламж” гэж мэдээлэл холбооны сүлжээ, үйлчилгээг:


(2016 оны 34 тоот тогтоолын 2 дугаар хавсралтаар өөрчлөлт оруулсан)
2.3.1. Цорын ганц, эсхүл хязгаарлагдмал тооны үйлчилгээ эрхлэгч дангаар эсхүл
зонихилон хүргэдэг;
2.3.2. Үйлчилгээ үзүүлэхэд эдийн засгийн болон техникийн хувьд орлуулах боломжгүй
техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, байгууламжийг;

2.4. “голлох үйлчилгээ эрхлэгч” гэж:


2.4.1. Зайлшгүй шаардлагатай байгууламжийг эзэмшдэг; эсхүл
2.4.2. Зах зээл дэх өөрийн байр сууриа ашиглан мэдээлэл холбооны үйлчилгээний
тухайн зах зээлд үнэ тариф, нийлүүлэлтийн оролцоонд бодитойгоор нөлөөлөх
чадвартай үйлчилгээ эрхлэгчийг ойлгоно.
(2016 оны 34 тоот тогтоолын 2 дугаар хавсралтаар нэмсэн)

2.5. “Үл ялгаварлах” гэж ижил нөхцөлд ижил төрлийн мэдээлэл холбооны сүлжээ, үйлчилгээг
аливаа бусад хэрэглэгчдэд олгож буйгаас дутуугүй тааламжтай нөхцөл олгохыг хэлнэ.
(2016 оны 34 тоот тогтоолын 2 дугаар хавсралтаар нэмсэн)

3. Харилцан холболт, сүлжээнд холбогдох

3.1. Бусад харилцаа холбооны сүлжээнд холбогдох, харилцан холболт хийхэд Харилцаа
холбооны тухай хуулийн 22 дугаар зүйл, Зохицуулах хорооноос баталсан холбогдох
журмыг баримталж, гэрээ байгуулан ажиллана.

3.2. Дэд бүтэц, сүлжээний багтаамж түрээслэх, түрээслүүлэхэд Зохицуулах хорооноос баталсан
холбогдох зохицуулалт, журмыг мөрдөж, гэрээ байгуулж ажиллана.

3.3. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Зохицуулах хорооноос шаардсаны дагуу сүлжээний


төлөвлөлт, бүтэц, архитектур, бусад сүлжээ, системтэй харилцан холбогдсон байдал,
техникийн үзүүлэлт, үйл ажиллагааны зарчмын талаарх тайлан мэдээг ирүүлнэ.

3.4. Зайлшгүй шаардлагатай байгууламж эзэмшдэг голлох үйлчилгээ эрхлэгч нь техникийн


боломжтой сүлжээний аль ч цэгт сүлжээнд холбогдох, харилцан холболт хийх үүрэгтэй ба
дараах нөхцөлүүдийг хангана. Үүнд:
(2016 оны 34 тоот тогтоолын 2 дугаар хавсралтаар нэмэлт, өөрчлөлт оруулсан)

3.4.1. Техникийн нөхцөл шаардлага, үнэ тарифын хувьд үл ялгаварлах;


3.4.2. Голлох үйлчилгээ эрхлэгч нь өөрийн ижил төрлийн үйлчилгээ, эсхүл өөрийн
салбар болон харьяа байгууллагын ижил төрлийн үйлчилгээнд олгодгоос дутуугүй
чанарыг үзүүлэх;

3
3.4.3. Сүлжээнд холбогдох, харилцан холболт нь ил тод, бодитой, эдийн засгийн
бололцоог тооцсон өртөгт баримжаалсан (техникийн стандарт, шаардлагыг
оролцуулан) үнэ тарифтай байх ба энэ нь тухайн үйлчилгээг үзүүлэхэд
шаардлагагүй сүлжээний бүрдэл эсхүл байгууламжид төлбөр төлөхгүйгээр ашиглах
хэмжээнд хүртэл хангалттай хэсэгчилсэн байна;
3.4.4. Дийлэнх хэрэглэгчдэд санал болгодог сүлжээний төгсгөлийн цэгүүдээс өөр цэгт
сүлжээнд холбогдох, харилцан холболт хийх хүсэлт ирүүлсэн тохиолдолд
шаардлагатай нэмэлт байгууламжыг байгуулах зардлыг төлбөрт тусгасны үндсэн
дээр уг харилцан холболтыг хийх, эсхүл хүсэлт гаргасан тал нэмэлт зардлыг
хариуцан харилцан холболт хийх;

4. Үнэ тариф

4.1. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь давамгайлагч бол энэхүү тусгай зөвшөөрлөөр олгогдсон
үйлчилгээнд хамаарах үнэ тарифаа шинээр болон шинэчлэн батлахаас 30 хоногийн өмнө
Зохицуулах хороонд ирүүлж, хянуулна.

4.2. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үнэ тарифаа Зохицуулах хорооноос баталсан аргачлалын
дагуу тогтооно.

4.3. Үнэ тарифыг Зохицуулах хорооноос баталсан холбогдох журмын дагуу хянана.

5. Үйлчилгээний чанар

5.1. Зохицуулах хорооноос тогтоосон үйлчилгээний чанарын шаардлагыг хангаж ажиллана.

5.2. Үйлчилгээний чанар хангаж буй түвшнээ улирал бүр хэрэглэгчид ойлгомжтой, хялбар
байдлаар өөрийн вэб хуудсаар мэдээллэнэ.

6. Техникийн нөхцөл шаардлагууд

6.1. Сүлжээ, үйлчилгээний найдвартай ажиллагааг хангах зорилгоор удирдлага, хяналтын


нэгдсэн систем (operation and maintenance system, телевиз, радиогийн хувьд эфирийн
хяналтын систем)–тэй байна. Хяналтын мэдээллийг 6 сараас доошгүй хугацаагаар хадгална.

6.2. Ашиглах техник төхөөрөмжүүд нь олон улсын болон үндэсний стандартын шаардлагыг
хангасан, хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагын баталгаажуулалтын гэрчилгээтэй байна.

6.3. Техник төхөөрөмжид байнгын хэмжилт, шалгалт хийх хэмжүүрийн хэрэгслээр хангагдсан
байна.

6.4. Техник төхөөрөмжийн өрөө нь тухайн төхөөрөмжийн техникийн нөхцлөөр заагдсан


(температур, чийгшил, агааржуулалт г.м) орчны стандарт шаардлагыг хангасан өрөө байна.

6.5. Үндсэн техник төхөөрөмжийн тасралтгүй ажиллагааг хангах цахилгааны 2-оос доошгүй эх
үүсвэрт холбогдсон, нөөцийг зохион байгуулсан (генератор, зай тэжээл нь) байна.

4
6.6. Техник төхөөрөмжийг анх шинээр суурилуулах, өргөтгөл, технологийн шинэчлэл хийх бол
тэдгээрийн танилцуулга, техникийн үзүүлэлтүүдийг Зохицуулах хороонд урьдчилан
ирүүлнэ. Шаардлагатай тохиолдолд Зохицуулах хороо газар дээр нь очиж танилцах,
хэмжилт шалгалт хийх эрхтэй байна.

7. Техникийн ашиглалт үйлчилгээ

7.1. Техникийн үзлэг, хэмжилтийг тогтсон хуваарийн дагуу тогтмол хийж, хэмжилтийн үр дүнг
Зохицуулах хороонд хагас жил тутам ирүүлнэ. Үзлэг, хэмжилтийг хийх журам, заавар,
технологийн картыг боловсруулан үйл ажиллагаандаа мөрдөнө.

7.2. Үндсэн болон нөөц төхөөрөмжийн бэлэн байдлыг тогтмол хугацаанд шалгаж,
төхөөрөмжийн гадна талд тэмдэглэгээ хийж, бүртгэл хөтөлнө.

7.3. Техник төхөөрөмж, дамжуулах трактын нэгдсэн схемийг нарийвчлан гаргаж ажлын байранд
байрлуулсан байна.

7.4. Сүлжээний техник төхөөрөмжийн угсралт болон кабель шугамын суурилуулалтыг хийж
гүйцэтгэхдээ энэ талаар батлагдан гарсан Үндэсний стандартуудыг мөрдөж ажиллах ба
байгуулсан сүлжээний найдвартай ажиллагаа болон түүн дээрх ажиллагсдын аюулгүй
ажиллагааны стандарт, нөхцөл шаардлагыг хангаж ажиллана. Бусдаар гүйцэтгүүлж байгаа
тохиолдолд Зохицуулах хорооноос авсан тусгай зөвшөөрөл бүхий этгээдээр гүйцэтгүүлэх
ба стандартын дагуу гүйцэтгэж байгаа эсэхэд хяналт тавьж ажиллана.

8. Хэрэглэгчийн үйлчилгээ (Б ангиллын үйлчилгээ эрхлэгчид хамаарна.)

8.1. Хэрэглэгчид үзүүлж буй үйлчилгээний нөхцөл шаардлага, үнэ тарифыг хэрэглэгч,
үйчлүүлэгчдэд ойлгомжтой хэлбэрээр боловсруулж, вэб хуудас болон үйлчилгээний
байрандаа байршуулна.

8.2. Хэрэглэгчийн төхөөрөмж нь чанартай, хүртээмжтэй байх нөхцлийг хангах ба олон улсын
хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагын баталгаажуулалтын гэрчилгээтэй байна.

8.3. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь стандартын шаардлага хангахгүй төгсгөлийн төхөөрөмжийг


холбож, үйлчилгээ үзүүлэхээс татгалзах эрхтэй.

8.4. Хэрэглэгчийн төхөөрөмж болон бусад дагалдах хэрэгслийг борлуулах, засвар үйлчилгээ
үзүүлэх цэг ажиллуулах ба ашиглалтын заавар зөвлөмж, мэдээллээр хэрэглэгчийг тогтмол
хангаж ажиллана.

8.5. Хэрэглэгчийн гомдол хүлээж авах, гомдол маргаан шийдвэрлэх журамтай байх ба гомдол
маргааныг ялгаварлахгүй, шуурхай байдлаар шийдвэрлэх зарчим баримтална.

8.6. Зохицуулах хорооноос зөвлөмж болгосон хэрэглэгчид үзүүлэх үйлчилгээний талаархи


зөвлөмж, зааврын дагуу гэрээг байгуулна.

5
8.7. Гэмтэл саатлын талаарх хэрэглэгчийн гомдол, хүсэлтийг түргэн шуурхай шийдвэрлэх,
үйлчилгээний талаарх мэдээлэл хүргэх зорилгоор дуудлагын төвийг ажиллуулж, хаяг,
утасны дугаар, вэб хуудсын хаягийг нийтэд мэдээлнэ. Гомдол, хүсэлтийг төрөлжүүлэн дүн
шинжилгээ хийж, архивлан хадлгална.

8.8. Үйлчилгээ, дуудлагын төвийг ажиллуулахдаа үйлчилгээний ажлын байр, ажилтанд тавих
болон дуудлагын төвийн холбогдох стандартын шаардлагыг хангана.
8.9. Технологийн шинэчлэл хийж, стандартын дараа үеийн хувилбарыг нэвтрүүлэх тохиолдолд
хэрэглэгчид урьдчилан мэдэгдэж, санал хүсэлтийг заавал авна.

8.10. Үйлчилгээ эрхлэгч нь давамгайлагч бол дээрхи үйлчилгээний журам, нөхцөл шаардлагаа
Зохицуулах хороонд ирүүлж хянуулна. Давамгайлагч үйлчилгээ эрхлэгч нь Зохицуулах
хорооны шаардлагын дагуу журам, нөхцөл шаардлагадаа өөрчлөлт оруулна.

8.11. Зохицуулах хорооны шаардлагаар хэрэглэгчээс ирүүлсэн гомдол, маргааны төрөл,


агуулга, тоо, түүнийг хүлээн авч шийдвэрлэсэн зарчим, шийдвэрийн талаар мэдээлэл
ирүүлнэ.

8.12. Давагдашгүй хүчин зүйлийн улмаас үйлчилгээ үзүүлэх боломжгүй болох, тусгай
зөвшөөрөл нь хүчингүй болох эсвэл дампуурах тохиолдолд хэрэглэгчийг хохироохгүй байх
арга хэмжээг урьдчилан төлөвлөсөн, үйлчилгээний журам, нөхцөл шаардлагадаа тусгасан
байна.

9. Гамшгийн нөхцөл байдал үүссэн үед ажиллах зарчим

9.1. Гамшгаас хамгаалах тухай хуулийн 11, 27 –р зүйлийг дагаж мөрдөх ба гамшгаас хамгаалах
төлөвлөгөөг мэдээлэл, харилцаа холбооны улсын албаны төлөвлөгөөтэй уялдуулан
боловсруулна. Төлөвлөгөөнд дараах арга ажиллагааг хэрхэн зохион байгуулах тухай
багтаасан байна.

9.1.1. Нөөц сүлжээг зохион байгуулах, өөрийн сүлжээг сэргээх


9.1.2. Зарлан мэдээлэх, шуудан дамжуулах үүргийг гүйцэтгэх
9.1.3. Холбогдох төрийн албанд сүлжээгээ ашиглуулах

–оОо–

You might also like