You are on page 1of 1

Яагаад даатгал хийлгэх хэрэгтэй вэ ?

Даатгал нь аливаа аюул тохиосон, хүнд хэцүү нөхцөлд орсон үед тухайн хүний амь нас, эд
хөрөнгийг хохирлоос хамгаалах зорилгоор бий болсон санхүүгийн үр өгөөж бүхий арга
хэрэгсэл юм. Энэ нь анх үүссэн үеэсээ хойш олон сая хүнд тулгарсан байгалийн гамшиг,
гал түймэр, гэмт хэрэг, өвчин эмгэг, аюул осол зэрэг бүхий л төрлийн эрсдэлүүдийг их
бага хэмжээгээр бууруулах, сэргийлэх, шилжүүлэх үүргийг гүйцэтгэж ирсэн түүхтэй.
Иймээс ч хүн өөрийгөө болон эд хөрөнгөө даатгуулах хэрэгтэй юм. Яагаад гэвэл нэгт, хүн
бүр өөрт учирч болзошгүй эрсдэлийг мэддэггүй. Хоёрт, даатгал нь санхүүгийн системд
чухал үүрэгтэй оролцдог.
Эрсдэл гэнэтийн шинжтэй байдаг. Эрсдэлийн улмаас бий болох боломжтой аюул нь хувь
хүн төдийгүй улс оронд ихээхэн сөрөг нөлөөг дагуулж болно. Үүний нэг жишээ нь дундад
зууны үед 100 сая гаруй европчуудын амийг авч одсон “хар тахал” –ын ул мөр одоог
хүртэл яригддаг билээ. Хар тахал шиг аюултай, олныг хамарсан өвчин дахин дэлгэрвэл
орчин үеийн анагаах ухаан эдгээж чадах ч иргэдийн хувьд маш их хэмжээний санхүүгийн
хохирол үүсэх юм. Энэ нь ч өөрөө яагаад нийгмийн даатгал бий болсны шалтгаан болж
өгдөг. Эрсдэл хэзээ, хаана тохиож, ямар хэмжээний хохиролтой байх нь тодорхойгүй
байдаг бөгөөд давтамжаас нь шалтгаалан тохиолдох явдал тодорхой болж болдог. Хүн
хэнээс, яаж ханиад халдаж авхаа мэдэхгүй ч гэсэн хүйтэн болж намраас өвөл рүү шилжих
үед илүү өндөр давтамжтай болдогийг таамаглаж чадах биз ээ. Мөн эрсдэл нь учруулах
хохирол болон давтамжийн хувьд урвуу хамааралтай юм. Машины осол, гэмт хэргийн
улмаас хувь хүнд гарз, хохирол нэлээдгүй байгаа ч энэ нь хүн бүрт өдөр тутам тохиолдоод
байдаггүй. Харин хичээл, ажлаас хоцрох, аливаа зүйлийг мартах явдал хувь хүнд өндөр
эрсдэлтэй биш ч өдөр тутам тохиолдсоор байдаг.
Эрсдэлийн гэнэтийн тохиох тоо нь ямагт уг тохиолдлуудаас эмээдэг хүмүүсийн тооноос
бага байдаг. Даатгал нь энэхүү зарчим дээр тулгуурлан өөрсдийг даатгуулах зорилгоор
төлсөн мөнгөөр сан бий болгодог юм. Эрсдэл тохиох тоо бага учир хуримталсан сангаас
гарах нөхөн төлбөр мөн бага болдог нь тухайн даатгуулагчид төлснөөс хэд дахин илүү
нөхөн төлөлт хийх боломжийг бий болгодог. Даатгуулагч 50 төгрөг төлөөд 3000
төгрөгийн нөхөн төлөлт авах боломжтой болсон нь илүү олон даатгуулагчийг татдаг
бөгөөд даатгалын компани илүү гарсан мөнгөөр хөрөнгө оруулалт хийх, банканд хадгалах
зэргээр өсгөх үйл ажиллагаа явуулдаг байна.
Энэ бүгдээс үзвэл аливаа аюулаас хэн ч өөрийгөө хамгаалан даатгуулах боломжтой
байдаг. Эрсдэлийг таамаглахад хэцүү учир үүнээс урьдчилан сэргийлэх, хариу арга
хэмжээг авч байгаа хамгийн найдвартай аргуудын нэг нь даатгал хийлгэх явдал хэмээн
үзэж байна.

Б.Билгүүн 17b1num0501
Банк хөтөлбөр 3-р түвшины оюутан
2019.09.09

You might also like