You are on page 1of 3

2019 оны 5-р сарын 10-ны 00:00 цагаас 5-р сарын 12-ны 23:59 цаг хүртэл

Ухаа Худагийн Цахилгаан станц тэг зогсолт хийх үеийн гарсан хүндрэл

Цахилгаан станц тэг зогсолт хийж эхлэхээс өмнө дараах зүйлсүүдийг холбогдох газруудад мэдээллэх ажлын
жагсаалт:
1. Цахилгаан станцын тэг зогсолтын мэдээллийг ДҮТ ХХК, ЦДҮС ТӨХК, ЦДҮС ХХК Говийн бүсийн салбар,
УХГ сайтын технологийн диспетчерийн алба, Тавантолгой дэд станцуудад мэдэгдэж албан тоот бичиг
хүргүүлэх.
2. Тэг зогсолтын үеийн захиалгыг ДҮТ ХХК-д өгөх
3. Тэг зогсолт хийж ДҮТ ХХК-н мэдлийн үндсэн тоноглол, шугамуудад засвар үйлчилгээ орохоор бол гадаад
захиалга өгөх, ЦДҮС ХХК, Тавантолгой дэд станц , ЦДҮС ХХК Говийн бүсийн салбаруудад захиалгыг өгөх
4. Тэг зогсолтын үед ТБНС-с авах ачааллыг тооцож гарган горим авах
5. УХГ сайтын технологийн диспетчерийн албанд станцын тэг зогсолтын хугацааг эрт мэдэгдэж байх
6. НБҮ-н явалт зогсолттой уялдуулж ЦС-н тэг зогсолтыг хийж байх. Энэ нь хүчдлийн түвшингээс шалтгаалан
тасралт гаргахгүй сайн талтай.
7. Цахилгаан станц зогсоох, сэргээх, сэлгэн залгалтын хөтөлбөрүүдийг гаргах
Анхаарах:

 2019 оны тэг зогсолтыг 5-р сарын 20 –с 23-ны хооронд гэж төлөвлөж байсан боловч ДҮТ-н шийдвэрээр нааш
татаж 5-р сарын 11-с 13-ны хооронд болгосон. Энэ үед 220 кВ-н Багануур-Чойрын АШ дээр засварын ажил
орохоор төлөвлөгдөн ЦС-н тэг зогсолттой давхцаж дахин тэг зогсолтын хугацааг нааш татан 5-р сарын 10-ны
00:00 цагаас 5-р сарын 12-ны 23:59 болгож өөрчлөв. Ингэж хугацааг нааш татсан нь бэлтгэл ажлууд бүрэн
хангахад хүндрэл учруулсан. Жишээ нь: ЦС-н зуны төлөвлөгөөт тэг зогсолт хийх тухай албан тоот бичгүүд
нь хугацаа өөрчлөгдөх тутам дахин солигдож 7 хоногийн өмнө ДҮТ, ЦДҮШ, ЦДҮШ Говийн бүс, ER зэрэг
газруудад очих ёстой бичгүүд тэг зогсолт хийхээс 1 хоногийн өмнө очсон.

2019/05/09-ны өдөр

 00:37 цагт ТГ №1 сүлжээнээс таслаж бэлтгэлд зогсоов.


 00:45 цагт Зуух №3 уурын шугамнаас таслаж бэлтгэлд зогсоов.
 05:35 цагт Зуух №2 уурын шугамнаас таслаж бэлтгэлд зогсоов
 05:35 цагт ТГ№3 сүлжээнээс таслаж хөргөх горимд оруулав.06:35 цагт 40 ата коллектор Б секц таслав.
Зогсоосон шалтгаан: УХГ ЦС-н 2019-оны 0 зогсолттой холбоотой ДҮТ-с тэг зогсолтын хугацаанаас 24 цагийн өмнө
үндсэн тоноглол хэсэгчилч зогсоох шийдвэр ирсэн тул бэлтгэлд зогсоов. Мөн 5-р сарын ТБНС-д өгөх ЦЭХ 90% тай
төлөвлөгөө биелэх дөхсөн тул үндсэн тоноглол зогсоох шийдвэр өгсөн.
Давуу тал:

 24 цагийн өмнө Цахилгаан станцын үндсэн тоноглол хэсэгчилж зогсоосон хурц уурын коллектор Б
секцийг таслах боломж олгосон. Энэ нь тэг зогсолтын хугацаанд хийгдэхээр төлөвлөж байсан
засварын ажлыг наана эрт эхлэж дуусгахад давуу тал болсон.
 Зуухнуудыг хэсэгчилж нэг нэгээр зогсоох нь тогооны хамгаалах клапан турших, тохируулах ажлыг
үр дүнтэй яаралгүй хийж гүйцэтгэхэд нөлөө үзүүлсэн. 1 Зуухан дээр хамгаалах клапан тохируулах
турших ажил 2 цаг үргэлжилж байсан.
 Ажлын эзэлхүүн ихтэй томоохон ажлууд болох ХЦУС бак хоослож дотоод гэмтэл устгах, ДПВ №1, 2
хоослож дотоод үзлэг хийх, Хөргөх цамхаг хоослож бороожуулагч солих гэх мэт ажлууд хийгдэхгүй
тэг зогсолт болсон нь цахилгаан станцыг сэргээхэд ХЦУБ, Зуух №1, 2, 3 болон ДПВ №1, 2-ууд 100%
дүүрэн устай бэлтгэл ажил хангагдсан байсан нь давуу тал болов.
 24 цагийн өмнө Зуух №2, 3-г 6 цагийн зайтай зогсоосон нь ЦСШ-н үнсийг бүрэн хоослож дуусгахад
давуу тал болсон.

2019/05/10-ны өдөр

 00:36 ТГ №2 ачаалал дарж сүлжээнээс таслан бэлтгэлд зогсоов. /U=116/35.9/10.5 кВ - 118.8/36.4/10.57 кВ


болж өөрлөгдөв/
 01:36 Зуух №1 хамгаалах калапан тохируулах ажил хийгдэж ачаалал дарж бэлтгэлд зогсоов. Цахилгаан
станцын 2019 оны төлөвлөгөөт 72 цагийн тэг зогсолт эхлэв. Нийт ЦС дээр 133 хүн тэг зогсолтоор ажиллав.
Үүнээс шөнийн ээлжинд станц дээр 12 хүн.

Жич:
 Өнгөрсөн жилтэй харьцуулахад хүчдэлийн түвшин огцом нэмэгдэх, унах гэсэн зүйлс ажиглагдахгүй тогтмол
байв. НБҮ №3 –р үйлдвэр ажилд 1, 2 бэлтгэлд. УХГ ЦС-н тэг зогсолты хугацаанд НБҮ 36 цагийн
төлөвлөгөөт тэг зогсолт тааруулсан нь бидэнд давуу тал олгов.
 Тэг зогсолт хийхийн өмнөх горим ажиллагаа 1 Зуух, 1 Турбины горимд ажиллаж байсан тул үндсэн тоноглол
зогсоох үед гадагш их уур хаях усны алдагдал бага, ХЦУБ, ДПВ №1, 2-н түвшинг хангалттай өндөр барьж
ажиллахад давуу тал олгов.
 Зуух №1, 2, 3 –н нүүрсний бункерийн түвшнүүдийг 4-4,5м хүртэл таталт хийж бэлтгэлд зогсоосон.
 Станц тэг зогсолт хийснээс хойш АСС №1, 2, 3-г угаах нь ХУБ-г бэлтгэлд засварт зогсоолгохгүй ХУЦБ –ны
түвшинг дундруулсж байсан нь сул тал болов. АСС угаах ажлыг ЦС ажилд явж байх үед үндсэн тоноглол
бэлтгэлд зогссон үед угаах нь оновчтой шийдэл болсон.
 Серверийн өрөөний 380кВ-н тэжээлийн самбарын АВР төхөөрөмж гэмтэлтэй Авто болон Гар дээрээс
залгагдаагүй мөн 220 кВ-н цахилгаан тэжээлийн самбар 2 талын тэжээлтэй биш 1-р секцед бүгд суусан
засварын ажил хийгдэх, секц таслаж засварт гаргахад сул тал болов. Энэхүү самбарыг ирэх оны тэг
зогсолтоос өмнө 2 талын тэжээлтэй болгох ажил ЦТТАА дээр хийгдэх.
 Технологийн хаягдал усны бакийг тэг зогсолтоор угаахгүй цахилгаан станцы явж байх үед хэсэгчилж таслан
угааж цэвэрлэх ажлыг хийх.
 Давтамж хувиргуурын хөргөлтийн сэнсийг тэг зогсолтоор бүгдийг шинээр сольсон боловч станц явж
эхэлснээс хойш 2 хоногийн дараа ПЭН №2, АСС №3 –н 1, 2-р хөдөлгүүрийн сэнснүүд халж дуу орж эхлэв.
Хуучин сэнснүүдээ буцаан тавьж халсан шалтгааныг тодруулахад шинээр авсан сэнснүүд нь 2 дахин бага
үлээдэг сэнснүүд болж таарсан. Дахин сэнс авахад үлээх зарцуулалтыг хэмжиж байж авах шаарлагатай.

19:30 цагт УХГ д/с дээр хүчдэл 116/35.5/10.5 кВ- с 112/31.5/9.8 кВ хүртэл хэлбэлзэл үүсч НБҮ №3 тоноглолууд
зогссон. Тавантолгой дэд станц болон Мандалговь дэд станц дээр хүчдлийн савлалт үүссэн.
05:30 НБҮ №1, 2, 3 36 цагийн төлөвлөгөөт зогсолт хийв.

2019/05/11-ны өдөр
 15:00 УХГ сайт дээр цаг агаар муудаж нойтон цас орж, орой тийш цасан шуурга болон хувирч салхины хурд
12 м/с хүрч 5-10 см зузаан цас шөнөжин орж хонов.
Цаг агаар муудсантай холбоотой

 20:25 цагт Тавантолгой д/с дээр Цэций салхин станц 2 удаа 41 МВт- с 20 МВт болтол ачаалал хаяж хүчдлийн
хэлбэлзэл үүсгэв.
 110/35/10 кВ-н Ухаа худаг д/с дээр 35 кВ-н Ус хангамж А, Б АШ, 10 кВ-н Шүүрүүлэх гаргалгаа, 35/10 кВ-н
Хотхон д/с дээр кемп, нисэх АШ-д тус тус 1-2 удаа ихсэх гүйдлийн хамгаалалтаар тасарч шөнийн ээлжинд
ЦТТАА-ны ажилчид сэлгэн залгалт хийж гэмтэл устган хонов.
 Уг цаг агаарын аюултай үзэгдлээс болж УХГ сайт дээр нийт 15 КТПН хүчдэлгүй болж ЦС болон НБҮ-г
түүхий усаар хангадаг Ус хангамжийн дэд станц, Наймдаа -3 дэд станцын нийт 22 ш гүний худгууд 24
цагийн хугацаанд хүчдэл тасарч ЦС-н гол хэрэглээ болох түүхий ус тасарч ХЦУБ-ны түвшин аваарийн
горимд орж багассан. ЦТТАА-с аваарь устгах бригади гарган Ус хангамжийн дэд станц дээр 4 ширхэг худаг
ажилд оруулан цаг усаар хангаж ирсэн. Байгалын онц ноцтой үзэгдэл болох үед бид бэлэн байдлыг хангах
үүднээс эхний ээлжинд 10/0.4 кВ, 35/10 кВ-н КТПН-н битүүмжийг сайжруулах ажил хийгдэхээр байгаа нь
энэхүү явдлаас харагдаж байна.

You might also like