You are on page 1of 9

Нарантуул ХХК

үүсгэн байгуулагч
Ш.Сайхансамбуу

1р баг
Намтар
• 1959 онд Завхан аймгийн Баян-
уул суманд бага эмчийн гэрт
долоон хүүхдийн дундах нь
болж мэндэлжээ
• 1973 он буюу 14хөн наснаасаа
ХАА 3р дэлгүүрт ачигчаар
орсон нь ажил амьдралынх нь
гараа байв. Тухайн үед
260төгрөгийн цалин авснаа
хожмоо тэрээр амьдралдаа
барьж үзсэн хамгийн их мөнгө
байсан хэмээжээ
Намтар
• 10 ангиа төгсөөд нисгэгч болохыг хүсч байсан
боловч хувиар олдоогүйгээс ажилчин анги
болж үйлдвэрт 2 жил сайн ажилласан учир
Политехникийн дээд сургуульд сантехникийн
ангид элсэн орж эхнэртэйгээ танилцсан
түүхтэй
• 1983 онд сургуулиа төгссөн залуухан
инженер Барилгын яамны хуваарь аваад
очтол өмнөөс нь “Чи манайд
хуваарилагдаагүй” гээд мань эрийг
ОСНААУГ-т шилжүүлчихсэн байсан аж.
Намтар
• 1989 онд Хотын захиргааны орон сууц
хувиарлалтын тасагт орсон боловч 1990
оноос шинээр орон сууц барих ажил үнэндээ
зогссон.
• Иймээс 1991 онд ажлаасаа халагдан эргэлт
буцалтгүйгээр жинхэнэ бизнес эрхлэгч болсон
гэдэг
Бизнесийн замнал
• Оюутан байх үеэсээ л бизнес хийж байсан нь
түүнийг ямар их бизнест дуртай хүн гэдгийг
баталж байна. Учир тухайн үед оюутнууд
наймаа хийх хориотой бөгөөд сургуулиас нь
хөөх зэргээр шийтгэдэг байжээ
• Ш.Сайхансамбуу 1990 онд Чех руу явж гурван
машин оруулж ирж зарсанаар техникийн
наймаанд хорхойсч эхэлжээ. Түүнийг 1990
онд хилээр машин унан орж ирэхэд ямар ч
татвар авсангүй. Харин “Ямар гоё машин бэ?”
гэж хэлээд оруулж байсан гэдэг.
• 1991 оноос Машины наймаа руу орсоноор 60-
Бизнесийн замнал
• Тэр үед захын ашигтай гэдгийг мэддэг хүн бүү хэл
сонирхох хүн байсангүй. Ш.Сайхансамбуугийн хувьд
захыг жинхэнэ утгаар нь ойлгож байсан юм
наймаачдад учирдаг хүндрэлийг нь багасгачихвал,
бас өдөр тутмын ажиллагаатай болговол хамгийн
өгөөжтэй бизнес болно гэдгийг сайтар мэдэрчээ.
• 1993-1994 онуудын үед хувьчлагдах сураг
сонсогдож байсан нь цаашдаа жижиг сажиг наймаа
хийхийг хүсэхгүй байсан түүний аазгайг жинхэнэ
хөдөлгөсөн билээ. Удаан хүлээсэн мөч нь ирж 1995
оны 9-р сард зах хувьчлагдахаар болж төсөл
шалгаруулах тендер зарлажээ. Бараан зах 49 саяын
үнэ хүрч Ш.Сайхансамбуугийн мэдэлд очих боллоо
Бизнесийн замнал
• Тэр менежментийн дорвитой өөрчлөлт хийж эхлэв. Зах дотор
чингэлэг байрлуулж, талбайгаа хуваарилан татвар оногдуулж
мягмар, пүрэв, бямба гаригуудад ажилладаг болголоо. Ингэснээр
банкнаас авсан зээлээ хоёрхон сарын дотор төлж захыг “Саалийн
үнээ” болго чадав. Хотын захиргаанаас тендер зарлахдаа “Замын
бөглөрлийг шийд” гэсэн шаардлага тавьсан байсан боловч машин
бүү хэл хүн нь багтахаа больжээ.
• Тэр эсэргүүцэл, доромжлолыг огтхон ч үл ажран төвийн шугамтай
холбосон жорлонтой, хүнс, электрон бараа нь барилга дотор байна
гээд л танилцуулсанаар 16 га газрын зөвшөөрөл авч чадав. Уг
газраа тойруулан анх 100 гаруй сая төгрөгөөр бетонон хашаа
босгожээ. Мөн газар нь нуур тогтчихмоор хонхор, бас хог
новшиндоо дарагдсан байсныг цэвэрлэж янзлан, уулнаас шороо
зөөхөд 300 сая төгрөг зарцуулав. Энэ их мөнгийг түүнд
“Дэнжийн-1000”-ын зах өгч байсан нь ойлгомжтой.
Бизнесийн замнал
• Ш.Сайхансамбуу Герман явж “Дрезднер банк”-н дээр очиж техник,
эдийн засгийн тооцоогоо үзүүлэв
• Эхлээд ХОТШ банкны баталгаатайгаар хоёр сая марк зээлсэн
боловч хүрэхгүй тйишээгээ хандаж дахин нэг сая доллар, эцэст нь
дахин хоёр сая доллар зээлсэнээр 1999 оны 8-р сарын сүүлчээр
“Нарантуул” захаа бүрэн дуусгаж ашиглалтанд оруулсан түүхтэй.
• “Нарантуул” зах Монголдоо ганцхан мөнгөний машин гэдэг нь
ойлгомжтой. Тэр ч утгаараа захаас олсон орлогоо Ш.Сайхансамбуу
сул хэвтүүлэх тэнэг хүн биш. Хотын төвдудаан хугацаагаар
Монголд суух гадаадын иргэдэд зориулсан “Нарантуул” зочид
буудлаа 4.5 сая доллараар босгож Герман, Орос хоёр найзтайгаа
200, 200 мянган доллар нийлүүлж компани байгуулсан ажээ. Уг
компанийг 1998 онд байгуулсан бөгөөд Оросоос хушны мод ачуулж
Финланд, Швед рүү гаргах болов.

You might also like