You are on page 1of 9

А1 БАГЦ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙН ГҮЙЦЭТГЭГЧИЙН АЖЛЫН ЯВЦЫН

ТАЛААР ХЭЛЭЛЦСЭН ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛ

Хурал 2020 оны 04 сарын 07-ны өдөр ТУН-ийн хурлын танхимд 09:30 цагт
болов.

Оролцогчид
1. О.Лхагвацэдэн, БХБЯ-ны НААБХЗГ-ын дарга
2. Д.Мөнхбаатар, БХБЯ-ны НААБХЗГ-ын ахлах шинжээч
3. Э.Равжаадэлгэрэх, Дархан-Уул аймгийн Захирагчийн ажлын албаны дарга
4. П.Батсүх, Дархан-Уул аймгийн Хөрөнгө оруулалт, бодлого зохицуулалтын
газрын дарга
5. Ц.Удвал, Дархан Ус суваг ХК-ний зөвлөх инженер
6. Т.Буяндэлгэрэх, Дархан Ус суваг ХК-ний Ерөнхий инженер, дэд захирал
7. Н.Болд-Эрдэнэ , ДТУН-ийн талбайн хяналтын инженер
8. Б.Батхишиг, ТУН-ийн хяналт-шинжилгээ, үнэлгээний мэргэжилтэн
9. Т.Энхтүвшин, ТУН-ийн санхүүгийн мэргэжилтэн
10. Ц.Оюун-Эрдэнэ, Захиргаа, үйл ажиллагаа хариуцсан ажилтан
11. Д.Мягмар, ЗХЗ-ийн багийн дэд ахлагч
12. З.Янжиндулам, ЗХЗ-ийн багийн зөвлөх
13. Марко Стойшин, Пфайфер Эмит түншлэлийн Менежерийн орлогч
14. Растко Иванович, Пфайфер Эмит түншлэлийн төлөөлөгч
15. Батболор Ерөөлт- Пфайфер Эмит түншлэлийн Орчуулагч

Хэлэлцсэн асуудал:
А1 багц Цэвэрлэх байгууламжийн шинэчлэлийн ажлын явцын талаар
хэлэлцүүлэх

ХЭЛЭЛЦСЭН НЬ:

О.Лхагвацэдэн:
Өнөөдрийн хурлаар өмнөх хурлаар тохирсон ёсоор Ерөнхий Гүйцэтгэгчийн
шинэчлэгдсэн ерөнхий төлөвлөгөө болон худалдан авалтын төлөвлөгөө буюу цаашид
хийгдэх ажлуудын талаар хэлэлцэнэ. Ингээд та бүхний танай саналыг сонсъё.
Марко Стойшин:

1
Бидний зүгээс ажлын ерөнхий төлөвлөгөөгөө шинэчилсэн ба Цэвэрлэх
байгууламжийн барилгын ажлыг хүлээлгэж өгөх буюу түлхүүр гардуулах өдрийг
алдагдуулахгүйгээр ажил гүйцэтгэх хугацаанд өөрчлөлт хийсэн. Ихэнх барилгын
ажлууд 04-07-р саруудад, механик болон цахилгааны ажлууд 07-р сарын сүүлээс 09-р
сар хүртэл хийгдэхээр төлөвлөгдсөн байгаа. Ерөнхий төлөвлөгөөнөөс гадна,
нийлүүлэгчтэйгээ холбоотой албан захиа хүргүүлсэн байгаа. Барилгын талбайд
ажиллаж байгаа ажиллах хүчээ ашиглаад, ажлуудаа хэрхэн гүйцэтгэж болох
боломжийг харгалзан төлөвлөсөн. Барилгын талбайд ажиллаж байгаа хүн хүчнээс
гадна, туслан гүйцэтгэгч компаниудын ажиллах зөвшөөрлийг баталгаажигдвал 7-10
хоногийн дотор барилгын талбайд 120-130 гаруй хүн хүч ажиллахаар төлөвлөсөн.
Н.Болд-Эрдэнэ:
Өмнөх ажлын төлөвлөгөөн дээр 12 сарын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх ёстой
хугацаа бий. Үүний дараа 2021 оны 12-р сарын 04-нөөс хойш 1 жилийн зүгшрүүлэлт
тохируулгын хугацаа байх ёстой гэсэн саналыг АХБ-наас хүргүүлсэн. Гүйцэтгэгч
гэрээний дагуу үүнтэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлсэн ба Нэхэмжлэх
хариуцсан менежертэйгээ ярилцаж байгаад хариу өгөхөө мэдэгдсэн.
Э.Равжаадэлгэрэх:
Гэрээнд энэ талаар заасан уу?
Н.Болд-Эрдэнэ:
Гэрээнд үйл ажиллагаанд дэмжлэх үзүүлэх ажлыг 4-6 хүний бүрэлдэхүүнтэй 12 сарын
хугацаанд гүйцэтгэнэ гэж заасан байгаа. Үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэлт нь Улсын
комиссд хүлээлгэж өгснөөс хойш эхэлнэ. Гүйцэтгэгч талаас Улсын комисс ажиллаж
эхлэхтэй зэрэгцээд үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэлтийн ажил явагдах ёстой гэсэн
албан бус хариу өгсөн.

О.Лхагвацэдэн:

Энэ асуудлыг судлая.

Марко Стойшин:

Энэ заалт Гэрээний Ерөнхий нөхцлийн 6.1.2.6-ын 50-р хуудсанд байгаа.

Ажлын шинэчилсэн төлөвлөгөөний дагуу манай нийлүүлэгчид бараа материал


нийлүүлэх хугацаагааг тодорхойлох боломжгүй гэдгээ мэдэгдсэн.

О.Лхагвацэдэн:

Энэ төлөвлөгөгөөнд нийлүүлэгчдийн санал тусгагдсан уу?


2
Марко Стойшин:

Бараа материал нийлүүлэгчид хугацаа өгөөгүй ба бараа материал нийлүүлэх хугацааг


мэдэгдэх даруйд бид Захиалагчид мэдээллэх болно. Вирус гарсан нөхцөл байдлыг
харгалзан механик тоног төхөөрөмжийн нийлүүлэлтийн ажлыг 05-07-р сард гүйцэтгэж,
суурилуулалтын ажлыг 07-р сарын сүүлээс 09-р сар хүртэл хийхээр төлөвлөсөн.

О.Лхагвацэдэн:

Орон нутгийн саналыг сонсоё.

П.Батсүх:

Дархан – Уул аймгийн хэмжээнд тулгараад байгаа хамгийн гол асуудал нь ЦБ-ийн
барилгын ажил 06-р сард дууссан байхаар төлөвлөгдсөний дагуу Сангийн Яаманд
зээлийн эргэн төлөлтийг төлөх ёстой. Сангийн Яамны өөрөө удирдлагын газартай
биднийг очиж уулзахад 2020 оны 02-р сарын 15-наас Сангийн Яам АХБ-нд зээлээ
төлөөд эхэлсэн ба зээлийн эргэн төлөлтийн хугацааг хойшлуулах боложгүй ба
гэрээний дагуу төлбөрөө төл гэсэн шаардлага тавьсан. Энэ асуудлыг Дархан – Уул
аймгийн ЗДТГ-ын удирдлагууд АХБ-нд бичгээр хүргүүлсэн боловч өнөөдрийн
байдлаар хариу ирээгүй. Гүйцэтгэгчийн чадамжгүй байдлаас болж ийм асуудал үүсч
байна. ДУАЗТГазраас дэмжлэг үзүүлэх бүхий л арга хэмжээг авч ажилласан. Сангийн
Яамтай байгуулсан дамжуулан зээлдүүлэх гэрээ нь Дархан – Уул аймгийн ерөнхий
дансыг барьцаалж байгуулагдсан гэрээ байгаа. Хэрэв төлбөрөө төлж чадахгүй бол
ямар ч маргах зарчимгүйгээр ерөнхий данснаас мөнгийг татах ба хэрэв энэ данс
хаагдвал Дархан – Уул аймгийн амьдрал зогсоно гэсэн үг.

Э.Равжаадэлгэрэх:

Надад тодруулах 3 асуудал байна. Гүйцэтгэгч ажлын ерөнхий төлөвлөгөөг 5 дахь


удаагаа өөрчилж байна. Хэрэв шинэчилэгдсэн төлөвлөгөөний дагуу ажил явагдахгүй
бол Гүйцэтгэгч ямар хариуцлага хүлээх вэ? Би энэ хоцорсон төлөвлөгөөг дахин
шинэчилдэг асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Мөн ДУС ХК-д Гүйцэтгэгчийн ажлын хоцрогдлоос болж урсгал зардал нэмэгдсэн. ДУС
ХК-д гарсан хохирлыг барагдуулахыг Гүйцэтгэгчээс шаардаж байна. Дархан хотын
100,000 гаруй иргэд дулааны улирал эхэлсэнтэй холбоотой бохирын үнэрийн
асуудлыг ДУА-ийн удирдлагуудад маш хурцаар тавьж эхлэж байна. Зөвхөн надад
бохирын үнэртэй холбоотой өргөдөл өдөрт 17 удаа ирдэг. Миний хувьд ажлын

3
ерөнхий төлөвлөгөө шинэчлэгдсэнээр ажлын гүйцэтгэл сайжирна гэдэгтэй санал
нийлэхгүй байна. Өмнөх ТУХ-оор батлагдсан ерөнхий төлөвлөгөөний дагуу ажлаа
хийж дуусгахыг шаардаж байна. Туслан Гүйцэтгэгч компаниудтайгаа гэрээгээ цуцлаад
байдгийн шалтгаан нь юу вэ? Дархан-Уул аймагт танай барилгын ажилд туслан
гүйцэтгэгчээр ажиллах боломжтой тусгай зөвшөөрөлтэй 4-5 компани байгаа.

1-рт ДУС ХК-ийн хохирлыг барагдуулах;

2-рт Үнэртэй холбоотой асуудлыг шийдэх;

3-рт 2019 оны 12-р сарын 23-ны ТУХ-оор батлагдсан төлөвлөгөөний дагуу ажлаа
үргэлжлүүлэх шаардлага тавьж байна.

Марко Стойшин:

Туслан Гүйцэтгэгч компанийн хувьд Өргөө Хаан ХХК-тай гэрээгээ цуцалсан.


Ханжинстэй ХХК-г туслан гүйцэтгэгч компаниар сонгон шалгаруулсан. Ханжинстэй
ХХК 45 хүний бүрэлдэхүүнтэй ажлаа эхлэхэд бэлэн байгаа.

Ажлын ерөнхий төлөвлөгөө шинэчлэх болон гэрээ сунгах гэдэг нь хоёр тусдаа
асуудал байгаа. Ажлын ерөнхий төлөвлөгөөгөө шинэчлэх нь гэрээний ямар нэгэн зүйл
заалтыг зөрчөөгүй. Ажлын ерөнхий төлөвлөгөөгөө дахин дахин шинэчилсэн гэдгийг
хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ 11 – 02-р саруудад ажил хийгдсэн. 2019 оны сүүлээр
гаднаас ажиллах хүч ажиллахаар төлөвлөсөн байсан боловч боломжгүй болсон.
Үүнтэй холбоотой дотоодоосоо ажиллах хүч нөхөж ажиллуулах боломжийг эрэлхийлж
байна. 2019 оны 12-р сард Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулдаг компаниудтай
холбогдсон ба таны хэлснээр барилгын ажил гүйцэтгэх боломжтой 4-5 компанитай
дахин холбогдох хүсэлтэй байна. Барилгын ажил явуулах гол зааварчилгаа өгөх
инженерүүд гадаадаас ирээгүй байна. Эдгээр асуудлуудыг боломжит бүх талаас нь
шийдвэрлэхээр ажиллаж байна. Өмнөх ажлын төлөвлөгөө нь одоогийн нөхцөол
байдалд бодитоор хэрэгжих боломжгүй төлөвлөгөө юм. Үнэрийн асуудлыг
шийдвэрлэх тал дээр Гүйцэтгэгчийн зүгээс шийдвэрлэх боломжтой 3 шийдэл гарсан
байгаа.

 Аеротэнкийн байгууламж дээр цэвэрлэгээ хийгээд дахин цэвэрлэгээний үйл


явцыг сайжруулах;
 Аеротэнкийн хэмжээг нь багасгах, ингэснээр мөн зардал хэмнэгдэх боломжтой;
 Түр зуурын нарийн сараалжийг Тунгаагуурын өмнөх худагт байршуулах гэсэн
шийдлүүд байна. Эдгээр шийдлүүд үнэрийн ихэнхийг нь шийднэ гэж бодож
4
байна. Дэвшүүлсэн эхний саналыг ДУС ХК дангаараа гүйцэтгэх боломжтой ба
сүүлийн хоёр шийдлийг ДУС ХК-тай Ерөнхий Гүйцэтгэгч хамтран гүйцэтгэх
боломжтой юм. Нарийн сараалжийн төхөөрөмжийг суурилуулахад
шаардлагатай материалыг худалдан авах шатандаа явж байна.

ДУС ХК-ийн ихэссэн зардлыг төлөх хүсэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна.


Нарийвчилсан мэдээллийг албан ёсоор хүлээн авах хүсэлтэй байна.

Э.Равжаадэлгэрэх:

Өмнөх төлөвлөгөөг хэрэгжих боломжгүй гэж чи хэллээ. Энэ бол өөрсдийн чинь
боловсруулсан төлөвлөгөө биз дээ?

Марко Стойшин:

Гэвч биднээс шалтгаалахгүйгээр 2019 оны 12-р сараас 2020 оны 04-р сар хүртэл
зарим зүйл өөрчлөгдсөн. 12-р сард батлагдсан төлөвлөгөөгөө дагаж байгаа боловч,
төлөвлөж байснаараа ажиллах хүчнээ авчирч ажиллуулсан бол нөхцөл байдал өөр
байх байсан.

Э.Равжаадэлгэрэх:

Ханжинстэй ХХК бол 45 ажилтантай болон энэ чиглэлээр мэргэшсэн компани биш.
Ажлын чадамжтай туслан гүйцэтгэгч компани сонгож ажиллуул. Туслан Гүйцэтгэгч
компаниудаа өөрсдөө сонгож, тэднийхээ өмнөөс хариуцлага хүлээж ажилла. Энэ
асуудал дээр Орон нутаг болон Захиалагчийн зүгээс дахиж дэмжих боломжгүй гэдгээ
мэдэгдэж байна.

Марко Стойшин:

Гэрээний дагуу Гүйцэтгэгч төслийн бүх үйл ажиллагаанд бүрэн хариуцлага хүлээнэ.
Харин Туслан гүйцэтгэгч Ерөнхий гүйцэтгэгчтэй гэрээлсэн үүргийнхээ дагуу
хариуцлага хүлээнэ. Бидний туслан гүйцэтгэгчтэй холбоотой асуудал бол энэ нь
бидний дотоодын асуудал юм.

П.Батсүх:

Гэрээ хэзээ дуусах вэ?

О.Лхагвацэдэн:

Үндсэн гэрээ өөрчлөгдөөгүй, хүчин төгөлдөр хэвээр байгаа. Барилга угсралтын ажил
2020 оны 04-р сарын 20-нд дуусах ба 06-р сарын 08-н хүртэл туршилт тохируулга

5
хийгдэж, Улсын комисс 06-р сарын 08-наас эхэлж ажиллана гэж гэрээлсэн байгаа.
Улсын комисс ажиллахтай зэрэгцээд зүгшрүүлэлтийн ажлын 1 жилийн хугацаа байна.
Ерөнхий Гүйтэцгэгчийн шинэчилсэн төлөвлөгөөгөөр ажлын явц 6 сараар сунгах санал
ирүүлсэн байна. Захиалагчийн зүгээс гэрээний хариуцлагын асуудал яригдах ба
үүнтэй холбоотой алданги тооцогдоно. Мөн шинээр боловсруулсан төлөвлөгөө
хугацаандаа хийгдэж амжих эсэх нь эргэлзээтэй байна. Өмнөх уулзалтаар барилгын
ажлыг 03-р сард багтааж эхлүүлэх шаардлага тавьсан боловч одоо болтол ажил
эхлээгүй байна. Ковид – 19 вирус гарсантай холбоотой Онцгой байдлын шийдвэртэй
уялдуулж ажлаа явуулаарай. Төлөвлөгөө шинэчлэгдэж байгаагаас, гэрээ сунгагдах
асуудал хөндөгдөнө. Тиймээс гэрээний алдангын хоног хугацааг тодорхой болгоод,
ТУН-тэй тохиролцоод, саналаа албан ёсоор БХБЯаманд ирүүл. Мөн энэ асуудлыг
ТУХороо болон Орон нутагтай ярилцах хэрэгтэй болно. Орон нутагтай Ерөнхий
Гүйцэтгэгч төлөвлөсөн ажлаа хугацаанд нь хийж байвал гүйцэтгэл баталгаажуулах
ажлыг удаашруулахгүй, мөн Барилгын Хөгжлийн төвд үүрэг өгч ажиллана тохирсон.
Мөн маргаан таслах зөвлөхийн хийсэн ажлын тайлан, гарсан шийдвэр байх ёстой.
Энэ асуудлыг тодорхой болгох хэрэгтэй.

О.Лхагвацэдэн:

Төслийн зохицуулагч албан ёсоор томидолгдоогүй байгаа ба ТУН-ийн худалдан


авалтын мэргэжилтэн Д.Энхбаяр төслийн зохицуулагчийн түр орлогч мөн төслийн
менежерийн үүргийг давхар гүйцэтгэж байгаа. БХБЯамнаас энэ тухай албан ёсоор
албан бичгийг хүргүүлнэ. Тодруулах асуулт байна уу?

Марко Стойшин:

Гэрээний хугацаа 06-р сарын 08-нд дуусна. Энэ хугацаа хүртэл ямар хүсэлт гаргах
хэрэгтэй талаар дахин тодруулж өгнө үү.

О.Лхагвацэдэн:

Шинэчилэгдсэн төлөвлөгөөг дахин хянана. Энэ төлөвлөгөө бодит биш ба энэ жилдээ
хийгдэж амжихгүй гэж харж байна. Мөн гэрээ сунгах болон алдангийн талаар ТУН-тэй
хэлэлцээд тохиролцох хэрэгтэй. Дараа нь энэ асуудлыг ТУХ-нд танилцуулна. Энэ
талаар ЗХЗ-өөс санал байна уу?

Д. Мягмар:

6
Ерөнхий төлөвлөгөөний 58, 59-р ажил дээрТоног төхөөрөмжийн худалдан авалттай
холбоотой ажлууд дээр 05-р сард үлдсэн механик, цахилгааны тоног төхөөрөмжийн
зөвшөөрлийг ЗХЗ болон ТУН-ээс аваад 06-р сарын 28-нд талбайд ирүүлнэ гэсэн
байна. Нөхцөл байдлаас шалтгаалж тоног төхөөрөмж 2 сарын дараа ирлээ гэж
төсөөлөхөд энэ төлөвлөгөө цагтаа хэрэгжих боломжгүй гэж харагдаж байна.

О.Лхагвацэдэн:

Аеротэнкийн барилгыг 08-р сард гүйцэтгэж дуусгах хэрэгтэй байна. Барилгын бүх
ажлуудыг зуны улиралд дуусгах шаардлагатай.

Марко Стойшин:

Льюдвиг Пфайфер компанийн нэрийн доор барилгын ажилчид ажиллуулж болох уу?

О.Лхагвацэдэн:

Төлөөлөгчийн газар бол хуулийн этгээд биш бөгөөд тусгай зөвшөөрөл авах эрхгүй.
Тиймээс компани байгуулаад тусгай зөвшөөрлөө аваад, барилгын туслах ажилчид
ажиллуулж болно.

Марко Стойшин:

Бид Монголын нутаг дэвсгэрт төлөөлөгчийн газар нээсэн. Манай хуулийн


байгууллагаас явуулсан захианд төлөөлөгчийн газар хуулийн дагуу тусгай зөвшөөрөл
авах эрхтэй гэж заасан байгаа.

О.Лхагвацэдэн:

Монголд бүртгэлтэй ААН шиг үйл ажиллагааны татвар төлдөг үү? Монголын Барилгын
Үндэсний Ассоциацаас татвар төлдөг хуулийн этгээд биш бол ААН үйл ажиллагаа
явуулаад, тусгай зөвшөөрөл авах эрх байхгүй гэж хариу ирүүлсэн.

Д. Мягмар:

Та бүхний өмнө хоёр сонголт байна. Тусгай зөвшөөрөлтэй дотоодын компаниар


ажлаа гүйцэтгүүлэх аргаар үргэлжлүүлэх боломж байна эсвэл өөрсдөө тусгай
зөвшөөрлөө аваад ажиллаж болно. Аль нь богино хугацаанд үр дүнтэй ажил гүйцэтгэх
нь та бүхний сонголт юм.

Марко Стойшин:

7
Тусгай зөвшөөрлөө авах хүсэлтээ бид хүргүүлсэн боловч энэ бол АХБанкны
санхүүжилтээр хийгдэж байгаа төсөл бөгөөд тусгай зөвшөөрөл хэрэгтэй эсэхэд хариу
ирүүлээгүй байгаа.

О.Лхагвацэдэн:

Барилгын тусгай зөвшөөрлийг Монголын Барилгын Үндэсний Ассоциаци төрийн бус


байгууллага олгодог. Танай хүсэлтийг судалж үзээд албан ёсоор хариу хэлье. Гэхдээ
төсөл хэрэгжихэд бид тусгай зөвшөөрөл шаардаагүй. Тусгай зөвшөөрөлтэй холбоотой
ажил хойшлуулахыг хүлээн зөвшөөрөхгүй.

Марко Стойшин:

Тусгай зөвшөөрөлгүй бол туслан гүйцэтгэгч нараараа дамжуулж ажлаа хийнэ. Тусгай
зөвшөөрөлтэй бол өөрсдөө барилгын ажилчдаа ажилд аваад ажиллуулж болно гэж
ойлгож болох уу? Бид тусгай зөвшөөрөл хүссэн албан бичгийг БХБЯаманд хүргүүлье.

П.Батсүх:

Эрхзүйн хувьд гэрээ нь чадамжтай юу эсвэл төлөвлөгөө нь илүү чадамжтай юу? Гэрээ
сунгагдаагүй байж төлөвлөгөөгөө шинэчлээд байгаа нь ойлгомжгүй байна. Гэрээтэй
холбоотой Улсын Комисс ажилласны дараа ашиглагч байгууллага буюу ДУС ХК-тай
ДУАЗДТГазар зээлийн эргэн төлөлттэй холбоотой гэрээ хэлэлцэл байгуулна. Зээлийн
эргэн төлөлтийн хувь хэмжээг тодорхой хэмжээгээр бид төлүүлнэ. 2016 оны 03-р
сарын 31-нд Сангийн сайдтай ДУА-ийн засаг даргын байгуулсан гэрээ байна. Хэрэв
гэрээ сунгахтай холбоотой асуудал үүсвэл бид Гүйцэтгэгчээс нэхэмжилнэ. Манай
аймгийг эдийн засгийн эрсдэлд оруулсан гэсэн үндэслэлээр Гүйцэтгэгчид шүүхийн
нэхэмжлэл очиж магадгүй.

Марко Стойшин:

Ажлын төлөвлөгөөнөөс үндэслээд гэрээ сунгагдах хүсэлт гаргана. Буцаан төлөлтийн


асуудал бол Гүйцэтгэгчийн хамаатай асуудал биш бөгөөд АХБ, БХБЯам, ДУС ХК-ийн
хоорондын ярилцаж тохиролцсоны үндсэн дээр өөрчлөгдөх боломжтой гэж үзэж
байна. Мөн тоног төхөөрөмж төлөвлөсөн цагтаа ирэх боломжтой эсэх мөн энэ тоног
төхөөрөмжийг суурилуулах хүмүүс нь цаг хугацаандаа ажлаа хийх эсэх нь эргэлзээтэй
байна. Төсөл хойшлогдох хэмжээгээр Гүйцэтгэгчийн удирдлагын зардал нэмэгдэж
байгаа.

Ц.Удвал:

8
Цаг хугацаандаа ажлаа гүйцэтгэсэн бол ийм асуудал үүсэхгүй байх байсан. Алдангаас
гадна нэхэмжлэхийн асуудал яригдана.

О.Лхагвацэдэн:

Мэдээлэл болгож хэлэхэд Ханжинстэй ХХК тусгай зөвшөөрлийн шаардлага хангахгүй


байна. Туслан Гүйцэтгэгч компани тусгай зөвшөөрлийнхөө хүрээнд ажлаа гүйцэтгэх
ёстой гэдгийг ойлгох хэрэгтэй.

Н.Болд-Эрдэнэ:

Гэрээтэй ажиллаж байгаа туслан гүйцэтгэгч компанийхаа хүн хүчийг нэмэгдүүлж


ажиллах тал дээр анхаарч ажиллаарай.

Э.Равжаадэлгэрэх:

Орон нутаг гэрээ сунгахгүй гэсэн хатуу байр суурьтай байгаа ба алдангаас гадна
гэрээний хоцрогдлоос шалтгаалсан нэхэмжлэхийг Гүйцэтгэгчид хүргүүлнэ гэдгээ
гэдгийг мэдэгдэе.

ШИЙДВЭРЛЭСЭН НЬ:

1. Ерөнхий төлөвлөгөөнд БХБЯ, ТУН, ДУАЗДТГазрын саналыг тусгах


2. Ерөнхий төлөвлөгөө гэрээт хугацаанд амжихгүй байгаатай холбоотой хоногийн
алдангийг тооцоог ТУН-тэй хамтран хүргүүлэх
3. Эцсийн төлөвлөгөө болон гэрээний алдангийн тооцоог БХБЯаманд албан ёсоор
хүргүүлэх
4. Үнэртэй холбоотой асуудлыг ТУН болон ДУС ХК-тай хамтран шийдвэрлэх;
Хугацаа: 2020 оны 04-р сарын 18
5. Тусгай зөвшөөрөлтэй холбоотой албан бичгээ БХБЯаманд хүргүүлэх
6. Туслан гүйцэтгэгч компаниа ажилд оруулж, барилгын ажлаа эхлүүлэх
7. Дотоодоосоо худалдаж авах боломжтой бараа материалыг худалдаж авах

Хянасан:

Баталгаажуулсан:

You might also like