You are on page 1of 13

ДОРНОД МОНГОЛЫН

ГЕОЛОГИ, ЭРДЭС БАЯЛГИЙН ЧАДАВХИ

О.Чулуун1, Ц.Энхбат2, Т.Кулжамиш3, Ц.Минжинсор3, Г.Ганчимэг3


1
-МУ-ын Аж үйлдвэрийн гавъяат ажилтан, 2-“Боролзой” ХХК, 3-Ашигт малтмалын газар
Аннотаци
Дорнод Монголын буюу Монгол Улсын эдийн засгийн Зүүн бүсийн (цаашид:
Зүүн бүс гэх) нутаг дэвсгэрийн геологийн судалгааны түвшин, геологийн тогтоц,
структурын онцлогууд, металлогений бүсчилэлд үндэслэн, ерээд он хүртэл
тогтоогдсон орд илэрлүүд болон “Ашигт малтмалын тухай хууль” үйлчилж эхлэснээс
хойш буюу 1996 оноос хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хайгуулын ажил
хийгдсэн ашигт малтмалын орд илэрлүүдийг Улсын геологийн мэдээллийн төвд
бүртгэгдсэн мэдээлэлд тулгуурлан тоон болон чанарын түвшинд харьцуулан дүгнэлт
өгснөөс гадна Монгол Улсын бусад эдийн засгийн бүсүүдтэй эрдэс баялгийн чадавхийг
нь харьцуулан үзсэн болно.
Цаашид бүс нутгийн хөгжилд эрдэс баялгийн салбарын оруулж болох эдийн
засгийн өгөөжийг нэмэгдүүлэх, голлох ашигт малтмалуудыг томьёолсноор эрдэс
баялгийн чадавхийг өсгөх чиглэлээр хийгдэх геологийн судалгаа, геологи хайгуулын
ажлын чиглэлийг тодорхойлох оролдлого хийсэн болно.
Түлхүүр үг: геологи, голлох ашигт малтмал, эрдэс баялаг, хэтийн төлөв, уул
уурхай

Судлагдсан байдал
Монгол Улсын геологийн судалгаа 100 гаруй жилийн түүхтэй бөгөөд энэ
хугацаанд, ялангуяа 1930-аад оноос үндэсний болон ЗХУ-ын (хуучин нэрээр)
геологчид, эрдэмтэдийн хийсэн геологи хайгуул, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын
үр дүнд Монгол Улсад 80 гаруй төрлийн ашигт малтмалын 1000 гаруй орд, 9000 гаруй
илрэлийн тархалт байршил, төрөл зүйлийг тодорхойлон судалсан байдаг.
2013 оны байдлаар Монгол Улсын нутаг дэвсгэрийн 99% гаруй нь 1:200000-ны
масштабтай геологийн зураглалын, 30.1% нь 1:50000-ны масштабтай геологийн
зураглал, ерөнхий эрлийн, 70% орчим нь агаарын геофизикийн судалгаанд
хамрагдсаны зэрэгцээ сэдэвчилсэн судалгааны ажилд хийгдэж, олон тооны ордод эрэл,
хайгуулын ажил гүйцэтгэсэн нь өнөөдөр улс орны эдийн засагт зохих хувь нэмрээ
оруулж байна.
Үүний дотор Зүүн бүсийн нутаг дэвсгэр нь 1:200,000-ны масштабын геологийн
зураглалаар ~99% (Зураг 1), 1:50,000-ны масштабын ГЗЕЭА-аар ~30% (Зураг 2)
бүрхэгдэж, агаарын геофизикийн судалгаанд ~50-60% хамрагдсаны дотор 1:25000-ны
масштабын судалгаанд 20-30% (Зураг 3) хамрагджээ.
Зураг 1. 1:200,000-ны масштабын зураглалын ажлын картограмм

Зураг 2. 1:50,000-ны масштабын ГЗЕЭА-ын картограмм


Зураг 3. Геофизикийн судалгааны ажлын картограмм

Зүүн бүсэд хийгдсэн геологийн судалгааны байдлыг харахад геологийн


судалгааны ажил нэг талаас харьцангуй сайн хийгдсэн мэт боловч 1:50,000-ны
масштабтай ажил нь геологийн зураглалын ажлын кондицийн шаардлага хангаагүй,
голчилон тухайн масштабын ерөнхий эрлийн ажил байгаа нь зүүн бүс нутгийн
геологийн тогтоцын онцлог болон ашигт малтмалын тархалтын зүй тогтолыг нэг мөр
тайлбарлахад учир дутагдалтай, хийгдсэн регионал судалгааны ажлуудад нэгтгэсэн
дүгнэлт шинжилгээ хийгдээгүй зэргээс үзэхэд геологийн судалгаа хангалтгүй хийгдсэн
байна.

Дорнод Монголын геологийн тогтоц, эрдэс баялаг


Дорнод Монголын геологи структурын тогтоц нь Монгол Улсын бусад нутаг
дэвсгэрээс ялгарах өвөрмөц онцлогтой бөгөөд энэ нь эртний мезо, неопротерозойн
суурь дээр девон-карбоны атираат-тохролт структур, пермийн уулс хоорондын хотгор,
мезозойн эхэн, хожуу үеийн тектоник-магмын идэвхжлийн рифтоген давхацмал
структур, кайнозойн платформын хучаас давхцан байрлаж байгаар илэрхийлэгдэнэ
(Зураг 4).
Зураг 4. Зүүн бүсийн геологийн зураг

Дээрх судалгааны ажлуудын үр дүнгээр зохиогдсон металлогенийн мужлалаар


Дорнод Монголд түрүү палеозой, хожуу палеозой-түрүү мезозой, хожуу мезозойн
металлогений бүс, хүдрийн дүүргүүд болон неопротерозойн Эрээн давааны бүсийг
ангилсан байна.
Эдгээр бүс, дүүргүүдэд алт, уран, хар тугалга, цайр, ховор металлууд, хайлуур
жонш зэрэг ашигт малтмалын ордуудын тархалт харьцангуй их бөгөөд цаашид ч
тэдгээрийг илрүүлэх геологи структурын хэтийн төлөв өндөртэй болох нь харагдаж
байна.
Ашигт малтмалын хувьд: Зүүн бүсэд 1713 орд, илрэл тогтоогдсоноос, 19 төрлийн
ашигт малтмалын 264 орд, 1449 нь илрэл байна. Улсын нөөцийн балансад бүртгэгдсэн
ордуудыг авч үзвэл: алтны үндсэн 12, шороон 53, мөнгөний 2, зэс 3, молибдений 5,
холимог металлын 9, гянт болдын 14, цагаан тугалганы 9, төмрийн 16, хайлуур
жоншны 55, нүүрсний 32, ураны 5, бериллийн 1 ба шатдаг занарын 1 орд болон
барилгын материалын ордууд байна.
Эдгээр ордуудаас үйлдвэрлэлийн ач холбогдлоор нь ангилан шүүж, бүс нутгийн
эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулж чадахуйц хэмжээнд судлагдсан болон
цаашид судлан ашиглах хэтийн төлөв сайтай ашигт малтмалуудын төрлийг
тодорхойлон, 7 бүлэгт багтах (үнэт, өнгөт, ховор, холимог ба хар металлууд, цацраг
идэвхит, шатах ашигт малтмал), нөөц болон эрдсийн баялгийн үнэлгээ өгөгдсөн 13
төрлийн 217 орд, 1440 илрэлийн мэдээллийг цуглуулан боловсруулав (Зураг 5-7).
Эдгээр ордуудад 327.65 тонн алт, 12,329.2 мян.тн зэс 301.4 мян.тн мөнгө, 16,974.4
мян.тн холимог металл, 90.45 мян.тн уран, 222.3 сая тн төмөр, 666.5 мян.тн гянтболд,
721.9 мян.тн молибден, 42.04 мян.тн цагаан тугалга, 5,455.9 сая тн нүүрс, 567.7 сая тн
шатдаг занар, 38.2 сая тн хайлуур жонш агуулагдаж (нөөц болон эрдсийн баялаг) байна
(Хүснэгт-3).

Зураг 5. Зүүн бүсийн металлогенийн зураг

Хүснэгт -6. Монгол орны голлох ашигт малтмалын ордын тоо (бүсүүдээр)
Бүсүүд Au Pb-Zn U TR Mo W Sn Fe Ag Cu CaF Нүүрс
Баруун 14 3   1 3 1 2 2 15
Хангай 47 1 1 3 1 3 1 15
Төв 147 5 5 3 1 8 10 6 1 1 23 30
Зүүн 65 9 5 5 14 9 16 2 3 55 32
Нийт 273 17 11 4 7 25 19 26 6 9 79 92

Зүүн бүсэд 1990 он хүртэл улсын төсвийн хөрөнгөөр өнгөт, ховор, үнэт металлын
эрэл хайгуулын ажлыг эрчимтэй явуулж байсан бөгөөд 1990 оноос 2000 он хүртэл улс
орны эдийн засаг уналтанд орж, зах зээлийн эдийн засагт шилжих шилжилтийн үе
сунжирсантай холбоотойгоор алтны шороон ордуудын нөөцийг шинээр
нэмэгдүүлснийг эс тооцвол бусад ашигт малтмалын төрлөөр үйлдвэрлэлийн зэргээр
нөөц бэлтгэх ажил хийгдээгүй байлаа. Харин 1996 онд Монгол Улсын “Ашигт
малтмалын тухай хууль” батлагдан, мөрдөгдөж эхэлсэнээр ашигт малтмалын эрэл,
хайгуулын ажлыг гүйцэтгэх үйл явцад зарчмын өөрчлөлт гарч, эрчимжсэн байна (Зураг
6, 7, Хүснэгт-2).

Зураг 6. 1996 оноос хойш зүүн бүсэд хувийн хөрөнгө оруулалтаар нээсэн
ашигт малтмалын ордуудын байршил
Хүснэгт-2. Эдийн засгийн зүүн бүсэд судлагдсан ашигт малтмалын ордын тоо
Үндсэн Au Au Шат- Нийт
Pb-
ашигт (үнд- (шо- U Mo W Sn Be Fe Ag Cu CaF2 Нүүрс даг ордын
Zn
малтмал сэн) роон) занар тоо
1996 он
12
хүртэл 3 3 1 4 4 1 21 17 66
(22)
нээсэн
1996-2013
онд 12 41 2 6 4 10 5 1 16 1 3 34 37 1 151
нээсэн
Нийт 12 53 5 9 5 14 9 1 16 2 3 55 54 1 217

Зураг 7. Зүүн бүсийн ашигт малтмалын ордуудын байршил


(2014.01.01-ний байдлаар)
Зүүн бүсийн ашигт малтмалын нөөц
Үйлдвэрлэлийн зэргээр улсын нөөцийн балансад бүртгэгдсэн нөөцийг зүүн
бүсийн хэмжээгээр нэгтгэн, ашигт малтмалын төрлүүдээр дүгнэж, Монгол Улсын
эдийн засгийн бусад бүсүүдтэй харьцуулж үзвэл:

Алт
2013 оны байдлаар үйлдвэрлэлийн зэргээр батлагдсан алтны нөөцийн хэмжээ 94.2
тн, үүнээс үндсэн ордын нөөц 81,4 гаруй тонн байна.
Алтны үндсэн ордын тойм судалгаа, геологийн зураглал, эрлийн ажлын явцад
нийтдээ алтны орд, илрэлийн урьдчилан үнэлсэн болон таамагласан эрдсийн баялгийг
327.65 тн орчим гэж баримжаалсан болно. Сүүлийн жилүүдэд алтны Алтан цагаан
овоо, Гутай, Харсэрвэн зэрэг ордыг илрүүлэн хайгуулын ажил хийж нөөцийг
тооцоолсон байна. Алтны шороон ордуудын олборлолтын үйл ажиллагаа идэвхитэй
явагдаж байгаа.

Зураг 8. Алтны нөөцийн хэмжээг бүс тус бүрээр, мөн Монгол Улсын
нийт нөөцөд эзлэх хувь хэмжээг харьцуулж үзүүлсэн нь

Холимог металл (цайр, хар тугалга)


Холимог металлын орд 9, олон тооны илрэл тогтоогдсоноос Улаан, Төмөртийн
овоо, Салхит, Цав, Баяндун-1, Мухар, Тугалгатай нуруу, Баян уул зэрэг ордуудад
хайгуул хийж, нөөц тогтоосноос Улаан, Цав, Төмөртийн овооны ордуудад олборлолт
боловсруулалтын үйл ажиллагаа эхлэсэн байна. Зүүн бүсийн холимог металлын
хүдрийн бэлэн нөөц нийтдээ 109.9 гаруй сая тонн бөгөөд тэдгээрт хар тугалга 1688.8
мян.тн, цайр 4501.6 мян.тн, алт 7.1 тн (Улаан), мөнгө 5669.9 тн (Цав) агуулагдсан
байна.

Зураг 9. Хар тугалга ба цайрын нөөцийн хэмжээг бүс тус бүрээр, мөн Монгол Улсын нийт нөөцөд эзлэх
хувь хэмжээг харьцуулж үзүүлсэн нь
Молибден
Молибдений 5 ордод 721.98 мян.тн нөөц бүртгэгдсэн бөгөөд дайвар бүтээгдэхүүн
хэлбэрээр буюу хам баяжмалаар гаргах боломжтой хэд хэдэн орд, илрэлүүд байгаагаас
Лам чулуут (54.1 мян.тн), Арын нуур (81.0 мян.тн), Цагаан чулуутын (26.1 мян.тн),
Сүүл өндөр-1-ийн (3.6 мян.тн), Өвөрбаян (4.3 мян.тн) зэрэг ордуудад хайгуулын ажлыг
хийж, нөөцийг улсын балансад бүртгүүлсэн байна.
Гянтболд
Гянтболдын 14 ордод 290.3 мян.тн гянтболдын ислийн нөөцийг тогтоосон бөгөөд
томоохон нь Югзэр (46.3 мян.тн), Салаа (2.6 мян.тн), Өндөр цагаан (168.1 мян.тн),
Юдэгийн (1.8 мян.тн) ордууд болон Хужхаан, Онон, Дээд Кумырийн зэрэг бүлэг
шороон ордууд болно.

Зураг 10. Гянтболдын нөөцийн хэмжээг бүс тус бүрээр, мөн Монгол Улсын
нийт нөөцөд эзлэх хувь хэмжээг харьцуулж үзүүлсэн нь

Цагаан тугалга
Цагаан тугалганы нөөцийг нь тогтоосон 9 орд байгаагаас (нийт нөөц нь 41.6
мян.тн) Модот, Хужхаан, Онон, Дээд Кумырийн бүлэг зэрэг шороон ордуудаас гадна
Нарсын хөндлөнгийн орд зэрэг нь дэд бүтэц, уул геологийн нөхцөл сайтай.
Төмөр
Сүүлийн жилүүдийн эрчимтэй хийгдсэн хайгуулын ажлын үр дүнд төмрийн
хүдрийн 16 ордод үйлдвэрлэлийн зэргээр нийт 204.3 сая тн нөөц тооцоологджээ.
Үүнээс: Цахиурт овоо 87.9 сая тн, Ширэн-Овоо 27.7 сая тн, Эрдэнэ толгой 13.3 сая тн,
Баргилт 18.0 сая тн, Батширээт-1 орд 20,7 сая тн нөөцтэй байна.
Мөнгө
Мөнгөний үйлдвэрлэлийн зэргээр бэлтгэгдсэн нөөц нь Цав (881.9 тн), Мөнгөн
өндөр (3691.33 тн), Салхит (87.4 тн), Баян уул (455.3 тн) ордуудад байна.

Зураг 11. Мөнгөний нөөцийн хэмжээг бүс тус бүрээр, мөн Монгол Улсын
нийт нөөцөд эзлэх хувь хэмжээг харьцуулж үзүүлсэн нь

Хайлуур жонш
Монгол Улс хайлуур жоншны нөөцөөр баянд тооцогдох ба сүүлийн 50 гаруй
жилийн турш их хэмжээний сайн чанарын хүдрийг олборлон, дийлэнхийг нь хуучин
ЗХУ болон ОХУ-д гаргаж ирсэн, дэлхийд томоохон экспортлогчийн тоонд (2013 оны
дүнгээр дэлхийд 6-рт) ордог.
Хайлуур жоншны нөөц үндсэндээ Хэрлэн голын дагуу, түүний хойт ба өмнөд
бүсэд оршино. 54 ордод бүртгэгдсэн нийт нөөцийн хэмжээ нь 17.4 сая тн байна. Үүнд:
Хув булаг (512.6 мян. тн), Хайлуур жонш (313.9 мян. тн), Бор өндөр (4,662.4 мян.тн),
Дэлгэрхаан (1,105.5 мян.тн), Маль (1,026.7 мян.тн) зэрэг ордуудыг дурдаж болно.

Зураг 12. Хайлуур жоншны нөөцийн хэмжээг бүс тус бүрээр, мөн Монгол Улсын
нийт нөөцөд эзлэх хувь хэмжээг харьцуулж үзүүлсэн нь

Нүүрс
Нүүрсээр зүүн бүс баялаг бөгөөд хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон 33 ордод
үйлдвэрлэлийн зэргээр бэлтгэгдсэн нийт 5,233.6 сая.тн нөөц бүртгэгджээ. Үүнээс:
Булангийн хоолой (148.8 сая тн), Адуунчулууны хөндий (259.1 сая тн), Төхөм (483.9
сая тн), Хүрэн уул (128.6 сая тн), Ерөөлт (872.9 сая тн), Чандган тал (2,600.3 сая тн)
зэрэг нөөцтэй ордууд байна.

Зураг 13. Нүүрсний нөөцийн хэмжээг бүс тус бүрээр, мөн Монгол Улсын
нийт нөөцөд эзлэх хувь хэмжээг харьцуулж үзүүлсэн нь

Зүүн бүсэд нийт 19 төрлийн ашигт малтмалын 264 орд, 1440 илрэл тогтоогдсон
байна. Үүнээс голлох чиглэлийн ашигт малтмалын 217 ордын нөөц ба эрдсийн
баялгийн хэмжээг 2014.01.01-ний байдлаар тус бүрээр нь авч үзье (АМГ-ын Геологийн
мэдээллийн төвөөс авсан тоо баримт, Хүснэгт-3). Үүнд:
Хүснэгт-3. Зүүн бүсийн голлох чиглэлийн ашигт малтмалын нөөц, баялаг
Ордын
Ашигт Ордын тоо Илрэлүүд дэх
Хэмжих нөөц Нийт нөөц ба
№ малтмалын үндсэн эрдсийн баялаг
нэгж металл эрдсийн баялаг
төрөл (дагалдах) /Р1+Р2+Р3/
/А+В+С/

1 Au тн 65 (71) 94.2 233.63 327.65


2 U мян.тн 5 (6) 90.45 0.01 90.46
3 Pb мян.тн 5 (12) 1,688.80 28,690.60 30,379.40
4 Zn мян.тн 4 (18) 4,501.56 12,472,865.76 12,477,367.30
5 Mo мян.тн 5 (16) 265.95 456.03 721.98
6 W мян.тн 14 (24) 290.34 376.11 666.45
7 Sn мян.тн 9 (12) 41.64 0.4 42.04
8 Be мян.тн 1 (5) 51.94 1.9 53.84
9 Fe сая тн 16 204.31 17.98 222.29
10 Ag мян.тн 2 (16) 10.35 291.09 301.44
11 Cu мян.тн 3 (14) 422.1 11,907.10 12,329.20
12 CaF2 сая тн 55 17.4 20.9 38.2
13 Хүрэн нүүрс сая тн 32 5,233.6 232.34 5,455.90
14 Шатдаг занар сая тн 1 567.54 0.2 567.74

Зүүн бүсийн хувьд эдийн засгийн ач холбогдлоороо голлох байр суурь эзэлж
байгаа ашигт малтмалуудын ордуудыг судлагдсан түвшин, хайгуул хийсэн цаг хугацаа,
эрэл хайгуулын ажлын хэмжээ, цар хүрээ зэргээр нь харьцуулан доорхи байдлаар
эрэмбэлж болохоор байна.
1996 он хүртэл: Хайлуур жонш, хар тугалга, цайр, уран, алт, вольфрам,
молибден
1996 оноос хойш: Алт, хар тугалга, цайр, уран, хайлуур жонш, нүүрс, төмөр,
шатдаг занар, вольфрам, молибден

Зүүн бүсийн хэмжээнд 2014 оны 1-р сарын байдлаар хувийн хөрөнгөр хийгдэж
буй хайгуулын ажлын байдалд дүгнэлт хийхэд нийт бүсийн хэмжээнд 514 тусгай
зөвшөөрөл хүчин төгөлдөр байгаагаас 197 нь ашиглалтын, 317 нь хайгуулын тусгай
зөвшөөрөл байна (Зураг 14, Хүснэгт-4). Тусгай зөвшөөрлийн талбайн хэмжээгээр нь
авч үзвэл зүүн 3 аймгийн нутаг дэвсгэрийн 6.6% нь хайгуулын, 0.4% нь ашиглалтын
тусгай зөвшөөрөлд хамрагдаж байгаа нь Монгол Улсын дундажтай харьцуулахад 30%
доогуур байна.
Зураг 14. Хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлийн талбайнууд (2014.03.01)

Хүснэгт-4
ДҮГНЭЛТ
1. Зүүн бүсийн геологийн судалгааны түвшинг бусад эдийн засгийн бүсүүдтэй
харьцуулахад сулхан байна. 1:200,000-ны масштабтай зураглалын ажлын үр дүнг
нэгтгэн, Улсын геологийн 1.200,000-ны масштабтай зураг боловсруулах явцдаа
сүүлийн жилүүдэд хийгдсэн хайгуулын ажлын үр дүнгүүд, 1.50,000-ны масштабын
ерөнхий эрлийн ажлын тайлангуудын материалд геологи, структурын нэгдсэн
боловсруулалт хийн, тэдгээр мэдээллүүдийг бүрэн ашиглах, 1.50,000-ны
масштабын ГЗЕЭА-ыг эрчимжүүлэн, тодорхой ашигт малтмалуудын чиглэлээр
сэдэвчилсэн судалгааны ажлуудыг гүйцэтгэх шаардлагатай байна.
2. Сүүлийн үеийн эрдэм шинжилгээний болон хайгуулын ажлуудын үр дүнгээс
харахад Зүүн бүсэд, тухайлбал Ононгийн аккреци-сутурын бүсийн хэмжээнд
гидротермаль алтны томоохон орд нээгдэх үндэслэлтэй гэж үзэж байна.
3. 1996 оноос хойш гүйцэтгэсэн геологи-хайгуулын ажлын үр дүнгээс харахад зүүн
бүсэд тогтоогдсон ашигт малтмалын нэр төрөл, тоо, тэдгээрийн нөөцийн хэмжээ
эрс өсчээ.
4. Эдийн засгийн зүүн бүсийн геологи, газарзүйн болон эдийн засаг, дэд бүтцийн
таатай нөхцлийг харгалзан үзэж, улсын төсвийн болон хувийн хөрөнгөөр
гүйцэтгэх геологи-хайгуулын ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байна.
5. Өнөөдрийн байдлаар авч үзсэн ч Зүүн бүс нь уул уурхайн салбарыг хөгжүүлэх
эрдэс баялгийн бодит чадавхитай бүс нутаг болно.

Ашигласан материалын загсаалт


Кулжамиш.Т нар, Монгол орны геомэдээллийн сан хөтөлбөрийн үр дүн, Хайгуулчин 2011, №1,
хуудас 138-148
Мөнгөншагай.Ц, Ган-Очир.Ж., Дорнод Монголын геологи структурын суурь судалгааны
асуудал.
Энхбат.Ц нар. “Макро эдийн засгийн бүсүүдийн голлох ашигт малтмалын потенциалын
үнэлгээ”, “Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн мэдээ, УБ, 2001
АМГ-ын Геологийн мэдээллийн төвийн Монгол улсын ашигт малтмалын баланс.
Монгол Улсын Засгийн газрын 2002 оны 103 дугаар тогтоолоор баталсан “Геологи, уул уурхайн
салбарын талаар ойрын жилүүдэд баримтлах чиглэл”,
УИХ-ын 2014.01.16-ны өдрийн 18-р тогтоол. Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого
(2014-2025)
Улсын Их Хурлын 2008 оны 12 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын Мянганы хөгжлийн
зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого”,

You might also like