You are on page 1of 14

ДОРНОД МОНГОЛЫН АЛТНЫ ХҮДЭРЖИЛТ

1
П.Батчулуун, 2Х.Төмөрбаатар, 2Б.Навчаа.
1
”Макс Майнинг” ХХК, “Марко Поло” ХХК-Ерөнхий геологич,
2
“Марко Поло” ХХК- геологич,

Монгол орны Дорнод бүсийн хэмжээнд /Дорнод Монгол/ алтны хүдэржилтийн


хувьд Дөчийн гол, Түргэн гол, Дорнод, Цав, Булган, Балж гол, Нарсан хөндлөн ба
Онон-Бэрхийн зэрэг алтны хүдрийн талбайнууд ялгагддаг байна.
Эдгээрээс хэтийн төлөв сайтайд Түргэн гол, Нарсан хөндлөн ба Онон-Бэрхийн
дүүргүүд зүй ёсоор ордог байна. Түргэн голын хүдрийн дүүрэгт Цагаан чулуутын
алтны үндсэн орд, Цагаан чулуут худаг, Цагаан чулуут хоолойн алтны бүлэг шороон
ордууд оршдог бол Нарсан хөндлөн ба Онон-Бэрхийн дүүрэгт Салхитын бүлэг үндсэн
илрэлүүд болон шижирмэг орд илрэлүүд хамаарна.
Дорнод Монгол дахь алтны хүдэржилт нь мезотермал гарал үүсэлтэй кварцын
судалтай холбоотой байдаг ч Түргэн голын хүдрийн дүүрэг дэх Цагаан чулуутын
алтны үндсэн ордыг интрүзивтэй холбоотой гэж сүүлийн үеийн судлаачид үзэж байна.
Монгол орны хэмжээнд тархсан хайлуур жонштой эвшил үүсгэдэг алтны
хүдэржилт зөвхөн энэ нутагт тогтоогддог онцлогтой.
ОХУ-ын Буриад улсын Балейн бага сульфидтэй эпитермаль орд оршдог
шугаман бүтэц, түүнтэй холбоотой сутурын бүс Дорнод Монголын хэмжээнд
үргэлжилж байгаа нь тогтоогддог. Мөн Дөч голын хүдрийн дүүрэгт бага температурын
төрхтэй халцедон маягийн кварцын судал, судланцарын бүстэй холбоотой алтны
хүдэржилт тогтоогддог нь Балей төрлийн алтны хүдэржилтийн бүсийн үргэлжлэл байж
болох магадлалтай юм.
Түүнээс гадна энэ дүүрэгт орших Бор-Өндөрийн алтны илрэлийг өмнөх
судлаачид мезотермал гарал үүсэлтэй, судлын төрлийн болон эрдэсжсэн бүстэй
холбоотой гэсэн гарал үүслийн янз бүрийн таамаглалуудыг дэвшүүлсэн байдаг.
Харин энэхүү өгүүллэгээр Дорнод аймгийн Дашбалбар сумын нутагт орших
Бор-Өндөрийн илрэл болон түүний өмнө талд шинээр тогтоогдсон Өвөр хоолойн алт-
зэсийн илрэлийг “Ороген” алтны хүдэржилт байж болохыг танилцуулахыг зорьсон
болно.
Оршил
Дорнод Монголын алтны металлогений муж нь Монгол орны дорнод хэсгийг
бүрэн хамран орших бөгөөд алт агуулсан металлогенийн 4 бүс, тэдгээрт орших олон
тооны хүдрийн талбайнуудыг хамрана.
Эдгээрт олон тооны алтны үндсэн болон шороон ордууд байдгаас алтны шороон
ордууд нь Монгол орны эдийн засагт зохих нөлөөлөл үзүүлж байна.
Дорнод Монголын алтны металлогени
Монгол орны алтны хүдэржилтийн тархалт, байршлын зүй тогтол дээр
тулгуурлаад нийт 7 металлогений муж, 25 металлогений бүс ялгагддаг. (Дэжидмаа,
1998), Дорнод Монголын металлогений мужийн хэмжээнд Өмнөд Хэнтий, Өмнөд
Хэрлэн, Дорноговь-Өмнөд Хэрлэн, Дорнод Монголын гэдэг 4 металлогений бүс
ялгагддаг байна.
Зураг № 1. Дорнод Монголын нутаг дэвсгэр дэх алтны металлогенийн бүс ба хүдрийн дүүргүүдийн
байрлал.

Балжийн хүдрийн дүүрэг


Балжийн хүдрийн дүүрэг нь Хэнтий аймгийн Дадал, Батширээт, Биндэр сумын
нутгийн хойд хэсэгт газар зүйн байрлалын хувьд Балж голын сав газрыг хамран
оршдог.
Энэ хүдрийн дүүрэгт геологийн судалгаа тийм ч хангалттай сайн хийгдээгүй
боловч геологийн зураглалын судалгаагаар хэд хэдэн сонирхолтой илрэлүүд
тогтоогдсон байна.
Тус дүүрэгт алтны Хөмөл-Чохол, Дөч гол, Урт гол гэсэн хэд хэдэн бүлэг шороон
илрэлүүд тархсан байна.
Балжийн алтны дүүргийн хэмжээнд алт нь интрузив чулуулагтай холбоотой
хэмээн тэмдэглэсэн байдаг боловч сүүлийн үеийн судалгаагаар хэд хэдэн хэсэгт
“Эпитермал” шинжтэй хүдэржилт байгаа нь тогтоогджээ.
Үүний хамгийн тод жишээ нь Залаа уулын орд юм. Энэ ордын талбайд 1998-
2000 оны үед “Кюйн кунгс” ХХКомпани нь эрлийн ажлыг явуулж агуулагч элсэн
чулуу нь маш хүчтэй цахиуржилтын хувиралд орсон байх ба алтны 2,3 г/т хүртэл
агуулгатай болохыг тогтоосон байдаг. /Батчулуун, 1999/
Түүнээс гадна тус бүс нутагт “Эпитермаль” шинжтэй Нирхрүү, Живхээстэй,
Түмэн хоньт зэрэг хэд хэдэн илрэл тогтоогдсон байдаг. Эдгээрээс Живхээстэйн илрэл
нь шохойн чулуулагт агуулагдах ба түүнд үүссэн хувирал, эрдэсжилт зэрэг нь скарны
гаралтай бус, харин “Эпитермал” шинжтэй байдаг. /Батчулуун.П, 1999, хэвлэгдээгүй
материал/

Нарсан хөндлөн ба Онон хүдрийн дүүрэг


Нарсан Хөндлөн хүдрийн дүүрэг нь Хэнтий аймгийн Норовлин, Дадал, Баян-
Адрага, Батноров, Баян-Овоо сумдын нутгийг, Онон хүдрийн дүүрэг нь Хэнтий
аймгийн Өмнөдэлгэр, Биндэр, Баян-Адрага, Хэрлэн, Баян-Овоо, Баянхутаг сумдын
нутгийг тус тус хамран оршино.
Эдгээр алтны хүдрийн дүүрэгт тогтоогдсон алтны орд, илрэлийн байршил, гарал
үүслийн төрлийг Хүснэгт №1-д харуулав.

Хүснэгт № 1. Нарсан Хөндлөн ба Ононгийн хүдрийн дүүрэг дахь алтны орд илрэлүүд.
Байршил
д/д д/д Ордын нэр Ордын төрөл
Град Мин Сек Град Мин Сек
Нарсын хөндлөн Sn-Pb-Zn-Au-CaF2-Fe хүдрийн бүс
Интрузивтэй
1 32 Баян-улз илрэл 49 1 32 112 29 55
холбоотой Au-W-Mo
33 Дэлбэрхэй булаг бүлэг илрэлүүд
Интрузивтэй хол-
Дэлбэрхэй
33,1 48 52 0 112 16 0 боотой штокверк Au
булаг илрэл
2 (Ag, Fe)
Баруун Интрузивтэй хол-
33,2 дэлбэрхэй 48 52 0 112 15 0 боотой штокверк Au
булаг илрэл (Ag, Fe)
Интрузивтэй хол-
3 34 Салхит илрэл 48 16 47 112 20 45 боотой штокверк Au
(Ag, Fe)
Онон CaF2-Au-Hg хүдрийн район
Тэнүүн гол
4 35 49 12 0 111 40 0 Эпитермал Au
илрэл
Төмрийн фрмацад
5 36 Бэрх-уул илрэл 48 43 4 11 35 12
агуулагдсан
Суусын гол
6 37 48 33 0 11 15 0 Эпитермал Au
бүлэг илрэл
Хурх гол
7 38 48 18 30 110 22 30 Эпитермал Au
илрэл
8 39 Гозгор илрэл 48 19 30 110 40 45 Эпитермал Au
Бараат гол
9 40 48 5 0 110 12 27 Эпитермал Au
илрэл
Хөх чулуу Интрузивтэй
10 41 48 6 42 110 0 42
илрэл холбоотой Au
Баянзүрх
11 42 48 8 35 111 27 45 Эпитермал Au
илрэл
43 Цагаан бүлэг илрэл
43,1 Цагаан илрэл 47 57 31 111 48 10 Эпитермал Au
12 L-48-8-B-a-11
43,2 47 55 54 111 47 56 Эпитермал Au
хүдрийн бүс
L-48-8-B-b-12
43,3 47 56 16 111 52 6 Эпитермал Au
хүдрийн бүс
Хоёр зотлиг Интрузивтэй
13 44 47 44 0 110 13 0
илрэл холбоотой Au

Нарсан Хөндлөнгийн хүдрийн дүүрэгт голлон интрузив чулуулагтай холбоотой


алтны орд илрэлүүд тогтоогдож байгаагийн хамгийн тод жишээ нь Салхитын бүлэг орд
илрэлүүд юм. Энд Салхитын бүлэг шороон ордууд оршихоос гадна нилээд олон тооны
үндсэн илрэлүүд тогтоогдсон байдаг.
Харин Ононгийн хүдрийн талбайн хэмжээнд голчлон эпитермал гаралтай алтны
илрэлүүд тэмдэглэгдсэн байна. Энэ нь тухайн дүүргийн залгаа орших Бэрхийн хүдрийн
дүүрэгт тархсан алт-хайлуур жоншны төрлийн эпитермал хүдэржилттэй холбоотой гэж
үзэж болох талтай.

Булган хүдрийн дүүрэг


Булганы хүдрийн дүүрэг нь Дорнод аймгийн Хөлөнбуйр, Булган сумдыг хамран
оршдог. Энэхүү дүүрэгт тогтоогдсон алтны орд илрэлүүдийг Хүснэгт №2-д өглөө.

Хүснэгт № 2.Булган хүдрийн дүүрэг дэх алтны орд илрэлүүд.


Байршил
д/д д/д Ордын нэр Ордын төрөл
Град Мин Сек Град Мин Сек
Булганы бүлэг Au-Ag илрэл
50 Булганы бүлэг илрэл              
50,1 Нэргүй 47 57 15 113 40 15 Эпитермал Au
14
50,2 Нэргүй 47 57 25 113 41 25 Эпитермал Au
50,3 Нэргүй 47 56 45 113 42 15 Эпитермал Au
51 Нэргүй бүлэг
51,1 1-р хүдрийн зурвас 48 15 30 115 15 30 Эпитермал Au
51,2 2-р хүдрийн зурвас 48 15 0 115 20 35 Эпитермал Au
51,3 3-р хүдрийн зурвас 48 13 20 115 0 0 Эпитермал Au
15 51,4 5-р хүдрийн зурвас 48 11 50 115 13 50 Эпитермал Au
51,5 6-р хүдрийн зурвас 48 10 30 115 17 0 Эпитермал Au
51,6 10-р хүдрийн зурвас 48 9 5 115 16 40 Эпитермал Au
51,7 9-р хүдрийн зурвас 48 9 20 115 21 30 Эпитермал Au
51,8 14-р хүдрийн зурвас 48 1 0 115 10 0 Эпитермал Au
52 19, 17 ба 18-р хүдрийн зурвас
52,1 16-р хүдрийн зурвас 47 57 0 115 14 0 Эпитермал Au
16
52,2 17-р хүдрийн зурвас 47 53 0 115 2 0 Эпитермал Au
52,3 19-р хүдрийн зурвас 47 51 0 115 10 0 Эпитермал Au
17 53 20-р хүдрийн зурвас 47 49 30 115 10 45 Эпитермал Au
18 54 22-р хүдрийн зурвас 47 49 30 114 53 10 Эпитермал Au

Судалгааны үр дүнгээр энэ дүүрэгт гол төлөв эпитермал гаралтай алтны


хүдэржилт тогтоогддог байна.

Түргэн голын хүдрийн дүүрэг


Түргэн голын хүдрийн дүүрэг нь Дорнод аймгийн Баяндун, Баян-Уул сумдын
газар нутгагт, газар зүйн байрлалын хувьд Улз голын сав газрыг хамран оршино. Зураг
№2.
Энэхүү дүүрэгт тогтоогдсон алтны орд илрэлүүдийн жагсаалтыг хүснэгт №3-д
өглөө.
Зураг № 2. Түргэн голын хүдрийн дүүргийн геологи-ашигт малтмалын зураг.

Хүснэгт № 3.Түргэн гол хүдрийн дүүрэг дэх алтны орд илрэлүүд.


Байршил
д/д д/д Ордын нэр Ордын төрөл
Град Мин Сек Град Мин Сек
Түргэн гол алтны хүдрийн дүүрэг:
Дөч голын дээд хэсгийн
17 хүдрийн              
бүлэг илрэлүүд
17,1 58-р хүдрийн илрэл 49 50 30 113 15 0 Эпитермал Au
17,2 60-р хүдрийн илрэл 49 47 0 113 19 0 Эпитермал Au
19 17,3 61-р хүдрийн илрэл 49 46 0 113 28 30 Эпитермал Au
17,4 69-р хүдрийн илрэл 49 46 0 113 31 0 Эпитермал Au
17,5 62-р хүдрийн илрэл 49 58 0 113 36 0 Эпитермал Au
17,6 63-р хүдрийн илрэл 49 57 0 113 34 0 Эпитермал Au
17,7 64-р хүдрийн илрэл 49 49 30 113 39 0 Эпитермал Au
17,8 65-р хүдрийн илрэл 49 48 30 113 40 0 Эпитермал Au
18 Дэл өндөр хүдэр илрэл              
20 18,1 Дэл өндөр илрэл 49 36 0 113 48 0 Эпитермал Au
18,2 112-р хүдрийн илрэл 49 31 0 113 47 0  
19 Цагаан чулуут худгийн бүлэг илрэлүүд
Интрузивтэй
Цагаан чулуут худаг-1
19,1 49 30 0 113 25 0 холбоотой судал
илрэл
21 Au
Интрузивтэй
Цагаан чулуут худаг
19,2 49 30 0 113 27 0 холбоотой судал
илрэл
Au
Цагаан чулуут худаг-2
22 20 49 27 30 113 24 0 Эпитермал Au
илрэл
Их хайчийн гол ба бага
21 хайчийн голын бүлэг              
илрэл
Интрузивтэй
23 21,1 Их хайчийн гол илрэл 49 25 0 112 50 0 холбоотой судал
Au
Интрузивтай
21,2 Бага хайчийн гол илрэл 49 23 0 112 53 0 холбоотой судал
Au
Баруун хужиртын бүлэг
22              
илрэл
Баруун хужиртын гол
24 22,1 49 18 0 112 42 30 Эпитермал Au
илрэл
Зүүн хужиртын гол
22,2 49 17 0 112 44 30 Эпитермал Au
хүдрийн илрэл
22,3 Баян-уул илрэл 49 8 30 112 35 0 Эпитермал Au

Түргэн голын хүдрийн дүүргийн хэмжээнд тархсан алтны хүдэржилтийг Дөч


голын дээд хэсгийн бүлэг илрэл, Цагаан чулуут худгийн бүлэг илрэл болон бусад
илрэлүүд хэмээн үндсэн 2 талбайд ялгаж болох юм.
Дөч голын дээд хэсгийн бүлэг илрэл нь голлон эпитермал шинжтэй хэмээн
тодорхойлогдсон байна. Энэ нь ОХУ-д үргэлжилдэг шугаман тогтоцтой сутурын
бүсийн дагуу оршдог. Эдгээр алтны хүдэржилт нь энэхүү сутурын бүстэй
холбоотойгоор /давхацсан байдлаар/ үүссэн байж болзошгүй хэмээн үздэг.
Харин Цагаан чулуут худгийн бүлэг илрэл, түүний ойр орчимд алтны үндсэн
орд байхаас гадна Дорнод Монголын хэмжээнд тогтоогдсон хамгийн том шижирмэг
ордууд байна. Одоогийн байдлаар энд Цагаан чулуут худгийн, Цагаан чулуут хоолойн
гэх мэт хэд хэдэн шижирмэг ордууд тогтоогдсон байгаа бөгөөд тэдгээрийн нийт нөөц
нь ойролцоогоор 3,8-4,0 тн байна.
Харин тухайн хэсэгт орших Цагаан чулуут худгийн алтны үндсэн ордод 1990-
ээд оны үеэс хувийн хөрөнгөөр хайгуулын ажил хийгдсэнээс сүүлийн үед алтны
нөөцийг 10,8 тн орчим болохыг тогтоогоод байна.

Цагаан Чулуутын ордын гарал үүслийн таамаглал


Түргэн гол хүдрийн талбайн хүрээнд байрлах Цагаан чулуутын орд газарт хэд
хэдэн компаниуд янз бүрийн цаг хугацаанд судалгааны ажлууд явуулсан байдаг. (Зураг
№3)
Цагаан Чулуутын ордод ажиглагдсан шинж тэмдгүүд нь эдгээр хоёр төрөлтэй
илүү тохирч байгаа юм. Эдгээр хоёр төрлийн ерөнхий шинжүүдийг харьцуулахад
Цагаан Чулуутын ордын загвар илүү тохирч байна. АИХА-н ордын хүдэржилтийн
текстур болон хүдрийн биет хэлбэр нь Цагаан Чулуутын ордтой таарч байна. Цагаан
Чулуутын эрдсийн бүрэлдэхүүн нь AБСЭ төрлийн ордынхтой бараг яг таг таарч байна.
Гэхдээ Цагаан Чулуут орд нь AБСЭ-н орд шиг алтны өндөр агуулга үзүүлдэггүй
мөн АИХА төрлийн орд шиг дан мөнгө эсвэл мөнгөний теллурит илрээгүй.
Гэхдээ Цагаан Чулуут нь АИХА төрлийн орд шиг нийтлэг орд биш учир нь
алтны хүдэржилтийн зарим хэсэг нь березитийн метасамотит хувирлын үр дүнд үүссэн
бөгөөд энэ нь гол хүдэржилтийн үе шатаас өмнө явагдсан.
Зураг № 3. Цагаан чулуутын талбайн геологийн зураг.
Дөчийн голын хүдрийн дүүрэг
Дөч голын хүдрийн дүүрэг нь Дорнод аймгийн Дашбалбар, Чулуунхороот,
Гурванзагал сумдуудын нутгийн хойд хэсгийг хамран Дөч голын сав газарт оршдог.
Дөч голын хүдрийн дүүрэг нь геологийн тогтоцын хувьд аккрецийн шаантагын
хурдас буюу перм-триасын үеийн ихэвчлэн элсэн чулуу-алевролитын салаавчлалаас
голлон тогтдогоороо онцлог юм. Зураг №4.

Зураг № 5. Дөч голын хүдрийн дүүргийн геологи-ашигт малтмалын зураг

Хүдрийн дүүргийн хэмжээнд хэд хэдэн төрлийн алтны хүдэржилт байгааг


өмнөх судлаачид олж тогтоосон байдаг.
Дүүргийн өмнөд захаар, Дашбалбар сумаас зүүн хойш орших хэсэгт порфирын
төрлийн хүдэржилттэй зэс, зэс-алтны Авдар толгой, Номинт, Соёо-Өндөр зэрэг орд,
илрэл тогтоогдсон байдаг.
Хүдрийн талбайн хэмжээнд тархалттай маш олон тооны илрэлийг интрузив
чулуулагтай холбоотой алтны хүдэржилтэд хамааруулж үздэг.
Эдгээрээс гадна хэд хэдэн “Эпитермал” төрхтэй алтны хүдэржилт тогтоогдсон.
Гол жишээ нь: Эрдэнэ толгойн орд юм. Эрдэнэ толгойн орд нь скарны гаралтай зэсийн
орд бөгөөд хүдрийн биетийн оройн хэсгээр “Эпитермал” гарал үүсэлтэй алтны
хүдэржилт давхацсан байдаг онцлогтой.
Мөн Дөч голын өмнө хэсэгт Харзат бригадын ойролцоо орших Тагын бүрдийн
илрэл нь “Эпитермал” хүдэржилттэй илрэлүүдийн тоонд орно.
Тагын бүрдийн илрэл нь Харзат багийн төвөөс баруун тийш жижиг толгойн
энгэрт орших 100 м гаруй урттай, 1-2 м-ээс 4-5 м хүртэл зузаантай халцедон төрхөт
кварцын судал, түүнтэй холбоотой цахиуржилтын хувирлаар илэрнэ. Энэ илрэлийн
хэмжээнд галенитын цул шигтгээнүүд нь 5,0 см хүртэл хэмжээтэй байдаг онцлогтой.
Дөч гол хүдрийн дүүрэгт тогтоогдсон алтны орд илрэлүүдийн жагсаалтыг
хүснэгт №4-д өглөө.
Хүснэгт № 4.Дөч гол хүдрийн дүүрэг дахь алтны орд илрэлүүд.
Байршил
д/д д/д Ордын нэр Ордын төрөл
Град Мин Сек Град Мин Сек
Дөч голын хүдрийн дүүрэг:
Хөх уулын Интрузивтэй холбоотой
1 1 50 7 30 114 47 0
хүдрийн илрэл судал Au (Cu, Ag)
Хуц Өндөрийн Интрузивтэй холбоотой
2 2 50 4 0 114 4 0
илрэл судал Au-Sb
Олон Овоотын Интрузивтэй холбоотой
3 3 49 49 0 114 4 0
илрэл судал Au-Sb
Баруун булаг Интрузивтэй холбоотой
4 4 49 57 25 114 4 0
илрэл судал Au-Sb
Тагийн бүрд
5 5 49 53 0 114 2 0 Эпитермаль Au-Sb
илрэл
Бор Өндөр
6 6 49 51 50 114 16 15 Ороген Au-Sb-As
илрэл
Өвөр Хоолой
7 7 49 50 20 114 17 45 Ороген Au-Sb-As
илрэл
Заагийн Интрузивтэй холбоотой
8 8 49 45 0 114 9 40
хөндий илрэл судал Au-As
Цагаан хөндий Интрузивтэй холбоотой
9 9 49 44 30 114 13 40
илрэл судал Au-As
Авдар толгой Порфир Cu-Mo (Au, Ag,
10 10 49 40 15 114 50 40
орд W)
Өл түрүүт Интрузивтэй холбоотой
11 11 49 37 32 114 49 18
илрэл судал Au-As
Лутаагийн
12 12 49 34 0 114 47 38 Порфир Cu-Mo (Au, Ag)
илрэл
Порфирийн /штокверк/
13 13 Номинт илрэл 49 39 0 114 43 50
Au-Ag-Cu
Соёо өндөр Порфирийн /штокверк/
14 14 49 37 30 114 41 35
илрэл Au-Ag-Cu
Буйлааст бүлэг
15              
илрэл
Интрузивтэй холбоотой
15,1 Буйлааст илрэл 49 26 20 114 7 30
судал Au-Sb-As
Интрузивтэй холбоотой
15 15,2 Нэргүй 49 27 40 114 7 30
судал Au-Sb-As
Интрузивтэй холбоотой
15,3 Нэргүй 49 25 0 114 7 40
судал Au-Sb-As
Интрузивтэй холбоотой
15,4 Нэргүй 49 27 0 114 12 0
судал Au-Sb-As
Скарн Au-Cu-Fe-(Ag, W,
Эрдэнэ толгой
16 16 49 29 20 114 33 50 B)
орд
                Эпитермаль /халцедон/
 
Au-Sb

Хүдрийн талбайн хэмжээнд тогтоогдсон нэгэн сонирхолтой хүдэржилт нь


“Ороген” гарал үүсэлтэй алтны, зэс-алтны хүдэржилт юм.
Энэ төрлийн илрэлийн хамгийн том жишээ нь Өвөр хоолойн зэс-алтны
хүдэржилттэй талбай бөгөөд түүнээс гадна Бор-Өндөрийн илрэл, Харзатын мөнгөн
усны илрэл зэрэг нь энэ төрөлд хамаарна.
Харзатын мөнгөн усны илрэл нь гадаргууд гол төлөв аргиллитжих хувиралд
орж, цайвар өнгөтэй болсон, үндсэндээ элсэн чулуу, алевролит зонхилох бөгөөд
түүний дотор хөгжсөн пиритийн сарнимал-судланцар хүдэржилттэй. Энэ илрэлээс
авсан дээжинд мөнгөн усны хүдэржилт тогтоогдсон байдаг бөгөөд өмнөх судлаачид
Харзатын мөнгөн усны илрэл хэмээн нэрлэсэн байдаг. /1960/
Бор-Өндөрийн алтны илрэл нь нилээд дээр үед тогтоогдсон алтны хүдэржилт
бүхий талбай юм. Уг илрэл нь алт-хүнцэлийн төрлийн хүдэржилттэй болохыг Трой
Монголиа ХХКомпанийн геологичид өөрсдийн гүйцэтгэсэн хайгуул- өрөмдлөгийн
ажлын үр дүнд тогтоосон.
Бор-Өндөрийн илрэл нь бараг өргөрөгийн дагуу чиглэлтэй шугаман тогтоцын
дагууд үүссэн, аргиллитын төрлийн хувирал зонхилсон, түүнийг дагалдсан пиритийн
шигтгээлэг-судланцар эрдэсжилт бүхий илрэл бөгөөд илрэлийн төвийн хэсгээр бага
зузаантай /10-15 см/ кварцын судал, судланцар агуулсан 5,0-10,0 м хүртэл өргөнтэй
эрдэсжсэн бүс тааралдана.
Энэ бүсээс авсан дээжинд зарим тохиолдолд хүнцэлийн агуулга As>10%-оос их
буюу ерөнхийдөө хүнцэлийн агуулга маш өндөр байдаг онцлогтой. Харин алтны
агуулга нь 1-2 г/т-оос хэтрэхгүй.

Өвөр хоолойн алтны илрэл нь “Ороген” гарал үүсэлтэй


Өвөр хоолойн илрэл нь Дорнод аймгийн Дашбалбар сумын нутагт, ижил нэрт
хоолойн хойд талд орших жижиг толгодорхог талбайд оршино. Зураг № 6.
Илрэлийн хүрээнд 1,8 км орчим диаметртэй хагас тойрог маягийн гадаргуугийн
тогтоц ажиглагдах боловч энэ нь хүдэржилтэнд нөлөө байдаггүй.

Зураг № 6. Өвөр хоолойн алт-зэсийн илрэлийн ерөнхий байдал

Өвөр хоолойн илрэлийн зүүн хэсэгт агуулагч чулуулаг нь аргиллитын хувиралд


орсноос бүх чулуулаг нь асар хүчтэй цайваржих явцад өртсөн, зарим хэсэгтээ
штокверк маягийн кварцын судал судланцараар нилээд хүчтэй хэрчигдсэн байдаг
/Зураг № 7/.
Зураг № 7. Өвөр хоолойн алтны илрэл дэх пирит-арсенопиритын штокверк маягийн хүдэржилт.

Зураг № 8. Өвөр хоолойн алтны илрэл дэх пирит-арсенопиритын штокверк маягийн судланцарууд.

Эдгээр судал судланцарууд нь тухайн илрэлийн өрмийн чөмгөнд дан пиритээс,


пирит-арсенопиритээс, арсенопиритээс тогтсон жижиг штокверк маягийн судланцар
байдлаар илэрнэ. /Зураг № 8. үз/
Өвөр хоолойн илрэлийг ерөнхийдөө 2 төрлийн хүдэржилттэй байж болзошгүй
гэж үзэж байна. Үүнд:
 Бага агуулга бүхий зэсийн штокверк маягийн хүдэржилттэй байдаг
боловч энэ нь порфирын төрлийн штокверк хүдэржилт гэж хэлэхэд хэцүү байдаг.
Өөрөөр хэлбэл уг зэсийн хүдэржилт нь алт-зэс-мөнгө-хүнцэл-сурьмагийн эвшил
бүхий хүдэржилт байдаг. Энэ төрлийн хүдэржилт нь ордын хаа ч адил шинжтэй
байдаг. Энд зэс нь голлон халькопиритээр илрэнэ. Халькопирит нь алтан шаргалаас
цайвар шаргал
өнгөтэй байдаг
онцлогтой.
Зураг № 9. 207,7 м-ийн интервалд
тогтоогдсон халькопиритын цул хүдэржилт. Cu-2,37%, Au-0,31 ppm, Ag-34.0 ppm.

 Алт-хүнцэлийн хүдэржилттэй хэсэг буюу зарим хэсэгтээ алтнаас бусад


ашигт элементүүд тохиолдохгүй байхад зөвхөн алт болон хүнцэл /зарим тохиолдолд
сурьма/-ийн агуулга өндөр байдаг онцлогтой.

Хүснэгт № 5. Өвөр хоолойн илрэл дэх өрмийн цооногт тогтоогдсон алтны хүдэржилт
/бага гүнд/.

Хүснэгт № 6. Өвөр хоолойн илрэл дэх өрмийн цооногт тогтоогдсон алтны хүдэржилт.
/нилээд гүнд/
Эдгээрээс дүгнэлт хийж үзэхэд Өвөр хоолойн илрэл дээрх алт-зэсийн хүдэржилт
нь Ороген төрлийн хүдэржилттэй байна гэж үзэж болох талтай. Мөн агуулагч чулуулаг
нь Дөч гол формацын аккрецийн шаантагт үүссэн элсэн чулуу-алевролитын салаавчлал
байдаг.
Иймээс Өвөр хоолойн орд нь шахалтын нөхцөлд үүссэн Ороген ордын Эпизоны
хэсэгт хамаарна гэсэн дүгнэлтийг хийж болохоор байна.
Мөн Ороген хүдэржилтийн гол төлөөлөл болсон хүдрийн биетийн, агуулагч
чулуулаг дахь шахалтын структурууд нь Өвөр хоолойн орд дээр маш өргөн тархалттай.

Дүгнэлт.
Дорнод Монголын алт агуулсан муж нь алтны хүдэржилтээр баялаг байх бүрэн
үндэстэй юм.
Судалгааны өнөөгийн түвшинд Дорнод Монголын хэмжээнд Интрузивтэй
холбоотой, скарны, эпитермаль, порфирын зэрэг олон төрлийн гарал үүсэлтэй алтны
орд, илрэлүүд тогтоогдоод байна.
Мөн алтны шижирмэг ордууд нь Түргэн гол хүдрийн дүүргийн Цагаан
чулуутын хэсэгт өргөн тархалттай байна.
Эдгээрээс хамгийн сонирхол татахаар дүгнэлт нь Дорнод Монгол дахь
эпитермал алтны хүдэржилт нь Балейн орд, түүнийг агуулагч тогтоцын үргэлжлэл дээр
олдох магадлал өндөр юм. Үүнд: Хайгуул хийгдээд байгаа Эрдэнэ толгойн алт-зэсийн
давхацмал хүдэржилт бүхий орд, энд хэдийгээр дурьдагдаагүй боловч эпитермал гарал
үүсэлтэй Алтан цагаан овоо зэрэг ордуудыг нэрлэх нь зүйтэй. Мөн Цагаан чулуут
худгийн алтны үндсэн орд нь Ангижирсан интрузивтэй холбоотой болон бага
сульфидын эпитермал хүдэржилттэй ордын шинжийг давхардуулан агуулдаг нь
цаашид судалгааг сайтар хийх хэрэгтэйг харуулж байна.
Мөн Дөч голын хүдрийн талбайн хүрээнд тогтоогдоод байгаа зэсийн, алт-зэсийн
хүдэржилт бүхий порфирын төрлийн ордуудыг анхааралдаа авах нь зүйтэй юм.

Ашигласан материал
Бадрах.Г, Баатар.Ц, Чулуун.Д. 1993-1995 он., Балжын талбайн 1:50000-ны
масштабтай геологи зураглал, ерөнхий эрлийн ажлын тайлан. Тайлангийн дугаар-5019.
Батжаргал.Ш, Гантөмөр.Х. 1993-1995 он., Сэрүүн Галттайн талбайд явуулсан
1:50000-ны масштабтай зураглал, ерөнхий эрлийн ажлын тайлан. Тайлангийн дугаар-
5005.
Бямба.Ж, Лхамсүрэн.Ж. 2012 он., Монголын геологи ба ашигт малтмал. Металл
ашигт малтмал 6-р боть.
Бямба.Ж. 2012 он., Монголын геологи ба ашигт малтмал. Стратиграфи. 1-р боть.
Бямба.Ж, Алтаночир.Б. 1987-1989 он., Онон-Балжийн сав газарт хийсэн 1:200
000-ны масштабтай геологийн зураглалын ажлын тайлан. Тайлангийн дугаар-4409.
Гомбобаатар.О, Цогтсайхан.Б, Наранхүү.Г. 1986-1990 он., Цав, Баян-уулын
хүдрийн бүсэд хийсэн 1:50000-ны масштабтай эрэл геологи зураглалын ажлын тайлан.
Тайлангийн дугаар-4441.

You might also like