Professional Documents
Culture Documents
ЯРУУ НАЙРАГЧ
ЯРУУ НАЙРАГЧ
АЮУРЗАНА
1970 онд Баянхонгор аймгийн төвд төрсөн. 1988-1994 онд ОХУ-ын Москва хотноо М.Горькийн
нэрэмжит Утга зохиолын дээд сургуульд суралцаж төгссөн “Цаг хугацаа амсхийх зуур”,
“Философийн шүлгүүд”, “Non Plus Ultra”, “сэтгэл рүү шагайгч Түүнд” зэрэг яруу найргийн номууд,
"Бясалгал" шилмэл шүлгийн түүвэр, “Дурлалгүй ертөнцийн блюз”, “Амь тавьж буй шувууны
далавч”, "Дурлал зохион бүтээгч" богино хэлбэрийн хүүрнэл зохиолуудын эмхэтгэл, “Гурамсан
цадиг”, “Бөөгийн домог”, "Шүгдэн", "Цагаан Хар Улаан", "Судасны чимээ", "Сахиуст Хангайн нууц",
"Сүнсний томьёо" романууд хэвлүүлсэн. “Гурамсан цадиг” нь “Илбэ зэрэглээ”, “Арван зүүдний өр”,
“Цуурайнаас төрөгсөд” хэмээх цуврал гурван романы нэгтгэсэн хувилбар болно.
Философи-уран сайхны сэтгэлгээний “Шинэ үеийн номын сан” цувралыг санаачлан “2х2=6 буюу
Суут жаран сэтгэгч”, “Орчин цагийн аугаа их сэтгэгчид”, “Зэн-буддизм: Амьдралаас ангижрахуй”
зэрэг 10 боть ном гаргасан.
Үндэсний утга зохиолын шилдэг өвийг хамарсан “Монголын сонгомол яруу найраг”, “Монголын
сонгомол өгүүллэг” антологууд эрхлэн гаргаж, “Дэлхийн сонгомол яруу найраг”, “Дэлхийн
сонгомол өгүүллэг” антологуудыг орчуулж, мөн "Монголын нууц товчоон"-ыг өөрийнхөөрөө
тайлбарласан "Тэнгэрийн судар" хэмээх судалгааны эсээ хэлбэрийн номоо олны хүртээл болгосон.
그는 "뉴 에이지 도서관"철학 및 예술적 사고 시리즈를 시작하고 "2x2 = 6, 위대한 사상가", "현대
위대한 사상가들"및 "젠 버드 교 : 삶의 휴식"10 권의 책을 출판했습니다.
묘정의 노래, 공자의 생활난, 아메리카타임지, 달나라의 장난, 헬리콥터, 병풍, 푸른 하늘을,
후란넬저고리, 강가에
1921 он 1968 он