You are on page 1of 9

H.

MI204 Уурхайн малталт нэвтрэлт бэхэлгээ


Сэдэв8: Бетон бэхэлгээ, холимог бэхэлгээ тэдгээрийн хэрэглэгдэх муж
Лекц № 8
8.Бетон бэхэлгээ

Малталтын бетонон бэхэлгээнд хэрэглэгддэг портланд цемент нь 200, 300, 400, 500, 600
гэсэн 5 марктай байна.
Бетон бэхэлгээний сайн тал нь:
• удаан эдэлгээтэй
• харьцангуй хямд
• орон нутгийн материалаар бэлтгэх боломжтой
• дефициттэй биш
Барилгын норм,дүрмээр бетоныг шахалтын бат бэхээр нь 2 ангилна.Үүнд:
1. 1800кг/м3,түүнээс дээш шахалтын бат бэхтэй
2. 1800кг/м3 хүртэл шахалтын бат бэхтэй гэж ангилна.
Цул бетон,төмөр бетон бэхэлгээнд :100, 150, 200 маркийн бетон,
Угсармал төмөр бетонон бэхэлгээнд :300, 400 маркийн бетон хэрэглэнэ.
Бетоны хольцын бүрэлдэхүүн: 1 : Э: Х /1: Элс : Хайрга/..Далд уурхайн малталтын
бэхэлгээнд гол төлөв хэрэглэгддэг бетоны хольцын бүрэлдэхүүн нь 1 : 2 : 3; 1 : 3 : 5; 1 : 4 : 6 гэсэн
харьцаатай байна.Бетоны хольцын бүрэлдэхүүн нь 1м3 бетоны хольцонд орсон барьцалдуулагч
болон нягтруулагч материалын орцоос хамаарна.Жишээ нь: 200 маркийн бетонон бэхэлгээ гарган
авахын тулд 1 м3 бетонон хольцод 400 маркийн цемент 300 кг, элс 600 кг, хайрга 1200 кг, ус 180
л орно.
Бетоныг гараар, механик аргаар бэлтгэдэг. Мөн гар буюу механик аргаар нягтруулна.
Механик аргаар нягтруулахад чичиргээт төхөөрөмж хэрэглэдэг.
Бетонон бэхэлгээний сайн тал:
• Бат бэх сайтай
• Цул
• Янз бүрийн хэлбэрт дүрст оруулж болдог
• Эргэн тойрны чулуулагтай нягт барьцалддаг
Сул тал нь:
• Бэхэлгээ тавьсны дараа бэхэлгээнд нөлөөлөх ачааллыг тооцох боломжгүй
• Суналтын ачааллыг эсэргүүцэх чадвар хангалтгүй

8.1 Цул бетонон бэхэлгээ

Цул бетон бэхэлгээ нь хүнхэр таазтай,шулуун ханатай эсвэл битүү хэлбэртэй байдаг.Энэ
бэхэлгээ далд уурхайн үндсэн малталтуудыг бэхэлнэ. (Уурхайн гол ам, уурхайн гол ам орчмын
малталт гэх мэт)

-1-
H.MI204 Уурхайн малталт нэвтрэлт бэхэлгээ

Зураг.1 Цул бетонон бэхэлгээ


Хэрэглэх нөхцөл:
Зураг.1“а”-f=3,4-6,7-9 бат бэхтэй чулуулагт хүнхэр таазтай,шу-луун ханатай цул бетонон
бэхэлгээ хэрэглэнэ.
Зураг.2”б”-f=1-2 бат бэхтэй чулуулагт хүнхэр таазтай,шулуун ханатай,ул хэсэг нь хүнхэр
бетонон бэхэлгээ хэрэглэнэ.
Зураг.3”в”-уул геологийн хүндрэлттэй нөхцөлд уулын даралт их үед хэрэглэнэ. Цул бетонон
бэхэлгээг төмөр замын тээвэртэй,бэхэл-гээтэй үед 5.5-15.4м2 хөндлөн огтлолын талбайтай,1.8-5.4м
өргөнтэй мал-талтуудад хэрэглэж байна. Цул бетонон бэхэлгээний хананы суурийг малталтын ус
урсгах сувагтай талд 500мм,эсрэг талд 250мм гүнд байрлуулна.
Цул бетонон бэхэлгээний суурийн өргөн нь хатуу чулуулагт хананы өргөнтэй ижил байна.
Харин сул чулуулагт суурийн өргөнийг хананы өргөнөөс 150-200 мм-ээр ихэсгэж авдаг. Хананы
зузааныг хөндлөн огтлолын талбайн хэмжээ, чулуулгийн хатуулгаас хамааруулан сонгон авна.
Практикт:
Хананы зузаан –200-500 мм
Таазны зузаан – 170-350 мм байдаг.
Дугуй огтлолтой үед хананы зузаан 300-600 мм байна. Бетонон бэхэлгээ хийхдээ модон эсвэл
металл хашилт хэрэглэнэ.ОГВ–1М маркийн хаш-лага байдаг. 2-р зурагт ОГВ-1М бэхэлгээг
үзүүлэв. Энэ хашлагын нийт урт нь 10 м бөгөөд 5 секцээс бүрдэнэ. ОГВ-1М хашлагыг ган лист
төмрөөр хийсэн тохиолдолд жин нь 6780кг,харин хөнгөн цагааны хайл-шаар хийсэн байвал 3290кг
байдаг. Энэ хашлагыг малталтын хөндлөн огтлолын талбай бэхэлгээтэй үед 9.04-10.23м2 байх үед
хэрэглэдэг.Бетон бэхэлгээ тавигч БУК-1 маркийн комплекс төхөөрөмж байдаг.

-2-
H.MI204 Уурхайн малталт нэвтрэлт бэхэлгээ

Зураг.2 ОГВ-1М маркийн металл хашлага

1-ган хавчаар,2-тогтоогч,3-скоб,4-уртасгагч холбоос,5-металл тулгуурын нумарсан хэсэг,6-металл


тулгуур,7-ган лист төмрөөр хийсэн хашлага,8-стакан,9-болт,10-тэлэгч

Зураг.3 Бетон бэхэлгээ тавигч БУК-1 маркийн төхөөрөмж

1-бетон зөөгч тэргэнцэр,2-утгууртай бетон дамжуулагч төхөөрөмж,3-хийн шахагч төхөөрөмж,4-


бетон дамжуулах хоолой,5-бетон дамжуулах хоолой тогтооход зориулагдсан хөдөлгөөнт тулгуур

-3-
H.MI204 Уурхайн малталт нэвтрэлт бэхэлгээ
БУК-1 төхөөрөмжийн техникийн тодорхойлолт
Хүснэгт 1
Хэмжих Тоо
Үзүүлэлтүүд
нэгж хэмжээ
Бүтээл м3/цаг 10
Бетон дамжуулах зай:
-хэвтээ чиглэлд м 300
-босоо чиглэлд 30
Багтаамж:
-хийн шахагч төхөөрөмжийн 0.5
м3
-утгууртай бетон дамжуулах төхөөрөмжийн 0.125
-бетон зөөгч тэргэнцрийн 1.5
Өндөр даралттай хийн даралт МПа 0.5-0.6
Бетон дамжуулагч хоолойн диаметр мм 150
Бетон хольцийн ширхэглэлийн хэмжээ мм 50
Төхөөрөмжийн овор хэмжээ:
-урт 2850
мм
-өргөн 1240
-өндөр 1600
Бетон дамжуулагч хоолой ба хөдөлгөөнт тулгуургүй
кг 1400
төхөөрөмжийн жин
Хөдөлгөөнт тулгуурын даац кг 300

8.1.1.Төмөр бетон цул бэхэлгээ


Төмөр бетон цул бэхэлгээ хийхдээ төмөр арматур болон двутавр эсвэл СВП маркийн тусгай
огтлолтой ган ашиглана. Төмөр арматуртай бетон бэхэлгээг удаан хугацаагаар ашиглагддаг үндсэн
малталтуудыг бэхлэхэд хэрэглэнэ.Ийм төрлийн бэхэлгээ нь гол төлөв хүнхэр тааз-тай,шулуун
болон муруй ханатай зарим тохиолдолд малталтын ул хэсэг нь хүнхэр байдаг.
Төмөр бетон
Бетон хэрэглэхээс гадна төмөр ароматур хэрэглэдэг.Төмөр бе-тон бэхэлгээ нь цул,угсардаг
байж болно.Бетон нь шахалтын хүчдэлийг сайн тэсвэрлэдэг.Харин төмөр арматур нь суналтын
хүчдэлийг сайн тэсвэрлэдэг

Зураг.4 Төмөр бетон цул бэхэлгээ

1-гол металл утас, 2-холболтын металл утас, 3-хомут, 4-двутавраар хийсэн металл хийц, 5-арматур
-4-
H.MI204 Уурхайн малталт нэвтрэлт бэхэлгээ

Гол утаснуудад 8-30мм диаметртэй металл утас,холбогч утаснуу-дад 5-12мм диаметртэй


металл утаснуудыг хэрэглэнэ. Арматурын гол утаснуудыг хооронд нь малталтын уртын дагуу 10-
30см зайтай байрлуул-даг.Арматурын холбогч металл утаснуудыг хооронд нь 15-40см зайтай
байрлуулна.
Хөшүүн арматуртай цул бетон бэхэлгээг уул-геологийн маш их хүндрэлтэй нөхцөлд
хэрэглэнэ.
СВП маркийн тусгай огтлолтой ган хийцээр хийсэн арматуртай цул бетон бэхэлгээг
малталтын хөндлөн огтлолын талбай бэхэлгээтэй үед 6.4-17.1м2 байх үед хэрэглэнэ. Бетон
бэхэлгээг малталтын мөргөцгөөс 30-50м-ийн зайд чулуулгийн идэвхтэй шилжилтийн бүсийн гадна
байрлуулдаг.Цул төмөр бетон ул хэсэг битүү бэхэлгээ хэрэглэх үед малтал-тын 1м уртад ногдох
металл утасны зарцуулалт дунджаар 400-1300кг,бе-тоны зарцуулалт 2.5-4.5м3 байна.Харин ул хэсэг
нь битүү биш бэхэлгээ хэрэглэх үед металл утасны зарцуулалт 320-900кг,бетоны зарцуулалт 2-3м3
байна.

Зураг.5 Тусгай огтлолтой металл арматуртай


цул төмөр бетон бэхэлгээ

а-СВП маркийн тусгай огтлолтой ган хийцээр хийсэн арматуртай,ул хэсэг нь битүү цул бетон
бэхэлгээ,
б-СВП маркийн тусгай огтлолтой ган хийцээр хийсэн арматуртай,ул хэсэг нь битүү биш цул бетон
бэхэлгээ

8.1.2 Угсармал бетон блокон бэхэлгээ

Угсармал бетон бэхэлгээг бетонон блок хэлбэрээр бэлтгэнэ. Нэг блокийн урт нь 800 мм,
өргөн нь 500 мм, зузаан нь 300-400 мм байдаг. Нэг метр малталтанд түүний хөндлөн огтлолын
талбайгаас хамааран 24-40 ширхэг блок орно. Бетоны зарцуулалт 2.88-7.6 м3.Бетон блокуудын
хооронд 30-40мм зузаантай банзан жийргэвч хийж өгнө.Энэ банзан жийргэвч нь бетон блокуудын
гадаргуу дээрх ачаалалыг жигд байл-гах,бэхэлгээний суулт хийхэд чухал үүрэгтэй.Бетон блокууд
нь монтаж хийхэд зориулагдсан металл гогцоонуудтай байдаг.Малталтын ул хэсэг нь битүү биш
угсармал бетон бэхэлгээг дунд зэргийн тогтвортой чулуулагт хэрэглэнэ.Харин ул хэсэг нь битүү
ийм төрлийн бэхэлгээг ялангуяа малталтын ул хэсгийн чулуулаг нь тогтворгүй,сул тогтоцтой
чулуулагтай үед хэрэглэдэг.Энэ бэхэлгээг малталтын хөндлөн огтлолын бэхэлгээтэй үеийн талбай
7.9-19.6м2 байх үед хэрэглэнэ.

-5-
H.MI204 Уурхайн малталт нэвтрэлт бэхэлгээ

Зураг.6 Угсармал бетон бэхэлгээ

а-угсармал бетон ул хэсэг нь битүү биш бэхэлгээ,б-угсармал бетон ул хэсэг нь битүү бэхэлгээ, в-
угсармал бетон тюбингэн бэхэлгээ,1-тюбинг, 2- хагас тюбинг

8.1.3 Төмөр бетон арокан тюбингэн бэхэлгээ

Төмөр бетон арокан бэхэлгээ нь малталтын хөндлөн огтлолын периметрын дагуу 5.5-7.5
тюбингээс бүрдэнэ.Нэг тюбингийн өргөн 1 м, жин нь 500 кг байдаг. Хэвтээ үндсэн малталтуудыг
бэхлэхэд хэрэглэг-дэнэ. Бэхэлгээний хамгийн их зөвшөөрөгдөх ачаалал 0.3 МПа бай-даг.Ийм
төрлийн бэхэлгээг малталтын бэхэлгээтэй үеийн хөндлөн огтлолын талбай 3.8-5.8м2 байх үед
хэрэглэнэ. Тюбингүүдийн жин нь 225-500 кг, өргөн нь 750-1000мм урт 1669-1854 мм,хүрээний
өндөр нь 160-200 мм байдаг.Ийм төрлийн бэхэлгээнүүд нь ашиглалтын уул-геологийн нөхцлөөс
хамааран 0.1-0.4МПа уулын даралттай үед малталтыг бэхэлж болохоор тооцож хийгдсэн
байдаг.Механикжсан аргаар бэхлэхэд К-1000 маркийн бэхэл-гээ тавигч төхөөрөмж хэрэглэнэ. Энэ
төхөөрөмжийг малталтын хөндлөн огтлолын бэхэлгээтэй үеийн талбай 8-14 м2,малталтын өндөр 5м
хүртэл байх үед хэрэглэнэ. Энэ төхөөрөмж нь төмөр замаар явдаг бөгөөд кранаар
төхөөрөмжлөгдсөн байна.Төхөөрөмжийн даац нь 10 тн,жин нь 7 тн байна.Хоёр хүн ажилладаг. К-
1000 төхөөрөмжийн кран нь өөрөө явдаг тэргэнцэр дээр байрласан эргэдэг тавцантай.

-6-
H.MI204 Уурхайн малталт нэвтрэлт бэхэлгээ

Зураг.7 Блок болон тюбингэн бэхэлгээ тавигч


К-1000 маркийн төхөөрөмж

1-краны сундаг сум,2-гидроцлиндр,3-эргэлтийн колонк,4-удирдлагын пульт,5-машинчийн кабин

Краны сум нь сумны 2 талд симметр байрласан 2 гидроцлиндрын (2) тусламжтай босоо
хавтгайд 130О,эргэлтийн колонкийн тусламжтай (3) хэвтээ хавтгайд баруун тийш 90О,зүүн тийш
150О эргэх боломжтой.

8.1.4 Төмөр бетон раман бэхэлгээ

Трапец хэлбэрийн төмөр бетонон хөшүүн бэхэлгээг харьцангуй тогтвортой чулуулагт


хэрэглэнэ. Энэ төрлийн бэхэлгээг малталтын таазны даралт 0.13 МПa, хананы даралт 0.05 МПa
байх үед хэрэг-лэнэ.Хоёр төрлийн төмөр бетон тулгуур / 2.5 ба 2.9 м 115 ба 125 кг/ үйлдвэрлэдэг.
Төмөр бетон тулгуурын хөндлөн огтлол нь трапец хэл-бэртэй байна.Нуруу бетонон гулдмайн урт
нь 2.25 ба 2.54 м, жин нь 90 ба 110 кг байна.Бетон рамуудыг хооронд нь зайтай байрлуулж,тэдгээ-
рийн хооронд төмөр бе-тонон чигжээс хийдэг.Бэхэлгээний нуруу төмөр бетонон гулдмайн
хугралтыг эсэргүүцэх чадвар нь 31-40кН*м байна.

-7-
H.MI204 Уурхайн малталт нэвтрэлт бэхэлгээ

Зураг.8 Трапец хэлбэрийн төмөр бетон


хөшүүн бэхэлгээ

8.1.5 Арок хэлбэрийн суулттай


төмөр бетон бэхэлгээ

Арок хэлбэрийн суулттай төмөр бетон бэхэлгээг угсрахдаа бэхэл-гээний элементүүдийг


холбож байгаа хэсэгт 60мм хүртэл зай үл-дээдэг.Суулт нь холболтын хэсэг дэх элементүүдийн
гулсалтаар хийгдэнэ. Энэ бэхэлгээг малталтын хөндлөн огтлолын талбай бэхэлгээтэй үед 11-13 м2
,малтал-тын улны хэсгийн чулуулаг харьцангуй тогтвортой нөхцөлд хэрэглэнэ.

-8-
H.MI204 Уурхайн малталт нэвтрэлт бэхэлгээ

Зураг. 9 Арок хэлбэрийн суулттай


төмөрбетон бэхэлгээ

1-төмөр бетон шулуун тулгуур,2-холбоос,3-хавтгай даруулгатай хомут,4-арокан бэхэлгээний муруй


нуруу,5- СВП маркийн тусгай огтлолтой гангаар хийсэн даруулга

Энэ бэхэлгээний уулын даралтыг даах чадвар нь 240кН байна.

8.2 Холимог бэхэлгээ

Далд уурхайн малталтуудыг бэхлэхдээ зарим үед бэхэлгээний үндсэн материалуудыг


хослуулан хэрэглэдэг бөгөөд ийм төрлийн бэхэлгээг холимог бэхэлгээ гэж нэрлэдэг.Жишээлбэл:
-Төмөр бетон тулгууртай, металл нуруутай трапец хэлбэрийн холимог бэхэлгээ
Энэ бэхэлгээг хэвтээ буюу 25О хүртэлх налуутай, Sбт=12,5м2 хөндлөн огтлолын талбайтай
малталтанд хэрэглэнэ.Мөн түүнчлэн дунд зэргийн болон тогтвортой чулуулагт ул хананы даралт
байхгүй нөхцөлд хэрэглэдэг.
-Төмөр бетон тулгууртай, төмөр нуруутай арок хэлбэрийн суулттай холимог бэхэлгээ
Энэ бэхэлгээг хэвтээ буюу 25О хүртэлх налуутай, Sбт=6,4-17 м2 хөндлөн огтлолын талбайтай
малталтанд хэрэглэнэ.

-9-

You might also like