You are on page 1of 2

Иогийн үндсэн мэдэгдэхүүн болон давуу тал

1. Үндсэн мэдэгдэхүүн

Иога нь олон зууны тэртээгээс үүсч хөгжсөөр ирсэн хамгийн аюулгүй, хамгийн үр дүнтэй арга юм.
Энэ 10 хоногт бидний хийх Хадха иога нь Ха буюу нарны энергийг, Дха буюу сарны энергитэй
нэгтгэн бие махбодийг тэнцвэржүүлж, сэтгэл санааны тогтворгүй байдал, стрессээс ангижруулдаг.
Иогийн гол зарчим нь та оюун ухааны өндөр ухамсарт хүрэх, дасгал сургуулилт хийхээс өмнө
өөрийн бие махбодио нэн түрүүнд сахилга батжуулахад чиглэгдэнэ. Хадха иога нь бие махбодь
дээр төвлөрдөг учир иогийн анхан шат болдог.

2. Иогийн давуу тал

Сунгалт нь хөлийн хуруунаас толгойн орой хүртэлх биеийн бүх хэсгийг эрчимжүүлэх хамгийн
шилдэг арга бол иога гэдэгтэй бүх судлаачид санал нэгддэг. Иога нь ямар ч шашин сүсэг бишрэлтэй
зөрчилддөггүй учраас үнэнийг эрэлхийлдэг, амьдралын зөү хэв маягт хэвшихийг хүссэн хүн бүр
хичээллэх боломжтой. Өөр бусад төрлийн дасгалуудаас иогийн дасгалын ялгагдах гол онцлог нь
хэрхэн зөв амьсгалах болоод байрлал бүрийн хугацааг тогтоож өгснөөрөө ялгаатай. Нэг
хөдөлгөөнийг 5 сек буюу түүнээс дээш хугацаагаар хийх нь энергийн урсгалыг нэмэгдүүлж, бие
махбодийг эргээн, сэтгэлийг нэг цэгт төвлөрүүлнэ. Иогийн бүх дасгалууд нь сунгалт болон биеэ
суллах, гүнзгий амьсгал зэрэг дээр тулгуурладаг бөгөөд цусны эргэлт, төвлөрөлийг сайжруулдаг.
Мөн бүх биеийг эрүүлжүүлдэг.

3. Иогийн үр дүн

Тайван байх нь эрүүл болоод тэнцвэртэй амьдралын үндэс юм. Та архи,тамхи муу зуршлаас салах
гэж хичээж байгаа бол иогийг хийж эхлээд аяндаа эдгээр зуршлаас гарна. Таны биеийн жин
хэмжээндээ хадгалагдаж, зан ааш тогтворжин, сэтгэл тавгүйтэн тогтворгүйтэх байдал алга болно.
Ингэснээр таны төвлөрөх чадвар дээшлэн, хувийн зохион байгуулалт сайтай болох, үүссэн зовлон
бэрхшээлийг даван туулах чадвар сайтай болно. Сунгалт болон уян хатан хөдөлгөөн нь энергийн
түгжээсийг гаргаж булчингийн үйл ажиллагааг сайжруулна. Иогийн дасгалыг амьсгалтай зөв
хослуулснаар амьдрах эрч хүчийг дээшлүүлж мэдрэлийн системийг тайвшруулж, сэтгэлийн
тэнхээтэй болгоно.

Дасгалын хөтөлбөр

Ямар ч дасгалийг хийхээс өмнө бид зөв байрлал болон зөв амьсгалахыг сурж, бие халаалт хийнэ.

1. Өглөөний дасгал-Rise and Shine

Олон цагаар унтсаны дараа огцом хөдлөхгүйгээр биеийг аажмаар сэрээх нь маш чухал.
Шөнийн турш булчингууд хөшсөн байдаг. Өглөөний дасгалыг эхлэхдээ зөв амьсгалж зөөлөн
сунайн, булчингуудыг аажмаар суллах хэрэгтэй. Энэ дасгал нь толгой, хүзүү, мөрний булчинг
суллахад чиглэсэн хөдөлгөөнүүдээс эхлэх ба бүх биеийн халаалт болно. Бүтэн биеийн халаалт
нь булчингуудыг суллаж амраан, биеийн гол(төв) эрхтэнүүдийн тамир тэнхээг сэргээнэ. Өглөө
энергийн түвшин бага байх ба энэ дасгал нь цусны эргэлтийг сайжруулж биеийг бүхэлд нь
сэргээнэ.

2. Стрессээс ангижрах оройн дасгал-De-Stress

Энэ дасгал нь сэтгэлийн зовиураас хэрхэн ангижран тайвширч, бие махбодь дахь стрессийг
багасгаж, өөртөө эрч хүчийг бий болгон амар амгаланг мэдэрч, нэг цэгт төвлөрөх чадварыг
танд бий болгоно. Хүн бүр өдөр тутмын амьдралдаа их бага хэмжээгээр стресст ордог. Энэ
байдал нь биеийн тэнцвэрийг алдагдуулдаг. Хүний биеийн тодорхой хэдэн хэсгүүдэд стресс их
байдаг. Хүзүү, мөр, ууц чээжний хэсэг зэрэг эрхтэнүүд эмзэг байдаг. Иогийн дасгалууд нь
биеийн тэнцвэр болоод амьдралын зохилдолгоог хэрхэн хадгалахыг заадаг учир биеийн
алжаал тайлж, стрессээс ангижрахад төгс шийдэл болдог.

Аюулгүйн үүднээс өгөх зөвлөмж

Эдгээр дасгалууд эрүүл мэндийн хувьд тогтвортой, хэвийн хүмүүст зориулагдсан. Цусны даралт
ихтэй, жирэмсэн, эрүүл мэндийн хэвийн байдал алдагдсан хүмүүс эмчтэйгээ зөвлөлдөх
хэрэгтэй.

 Цатгалан өедээ иогийн дасгалыг хийж болохгүй ба хөнгөн хоол идсэнээс нэг цагийн
дараа, хүнд хоол идсэнээс 4цагийн дараа хийх боломжтой.
 Чөлөөтэй сул, биед эвтэйхэн хувцас өмсөх хэрэгтэй.
 Дасгал хийхэд дэвсгэр(гудас, олбог) хэрэгтэй.

You might also like