You are on page 1of 2

Мэдрэлийн эрхтэн тогтолцоо

Мэдрэлийн эрхтэн тогтолцоог төв ба захын гэж 2 хуваана.


Төв мэдрэлийн тогтолцоо-тархи, нугас
Нугас
Нугас нь тэгш хэмт бүтэцтэй. Бор ба цагаан бодисноос тогтдог. Бор бодис нь
нугасны төв хэсэгт Н хэлбэр үүсгэн байрладаг бөгөөд мултиполяр нейронууд
болон мэдрэлийн ширхэгүүд мөн нейроглийтэй. Цагаан бодис нь мэдрэлийн
миелинтэй болон миелингүй ширхгүүдийн багцуудаас тогтоно.Тэдгээр нь төв
мэдрэлийн тогтолцооны хэсгүүдийг холбох үүрэгтэй. Бор бодис 3н төрлийн
эсүүдээс тогтдог. Тэдгээр нь ёзоорын дотор талын багцын гэсэн 3н төрлийн эс юм.
Бор бодисын эсүүд нь 10 үе үүсгэн байрладаг. 1р үе нь арын ёзоорын эсүүдийн
ширхгүүдийг хүлээн авдаг. 2р үе нь олон дендрит бүхий нейронуудаас тогтдог
бөгөөд цэлцэн бодис гэгддэг. Тэдгээр нейронуудын миелингүй аксонууд нь эхний
4н үеийн эсүүдтэй синапсын холбоо үүсгэдэг. 3р үе нь 2р үетэй эсээрээ төстэй
боловч арын ёзоороос ширхгүүд хүлээн авдгаараа болон 4 5 6р үеийн
нейронуудын дендритүүд ийшээ нэвтэрч ордгоороо ялгаатай. 4р үед эхний арын
ёзоороос ирэх сэрэл хамгийн их байна. 5р үеийн том нейронууд нь уруудах
ширхэгийг ихээр хүлээн авдаг. 6р үе нь булчин ба арьснаас ирэх мэдрэлийн
сэрлийг хүлээн авдаг. 7р үе нь хамгийн том үе ба интернейронуудаас тогтоно. 8р
үе дээр ирсэн сэрлийг 7 ба 9 дэх үед дамжуулдаг. 9р үеийн нейронууд
хөдөлгөөний үүрэгтэй. 10р үе нь гол төвийн сувгийг хүрээлж оршдог. Арын
ёзоорын ширхгүүд нь бүх 10 үе дээр төгсдөг.
Тархины багана
Тархины багана нь уртавтар тархи, бага тархи, дунд тархи, завсрын тархины
хэсгүүдээс бүрддэг бөгөөд түүнийг бүрдүүлэх бөөмүүдийг мэдрэлийн ба
дамжуулагч бөөмийн гэж 2 хуваана. Мэдрэлийн хэсэгт уртавтар тархины болон
гүүрийн бөөмүүд оролцоно. Харин дамжуулагч бөөмийн хэсэгт дунд тархины,
гүүрийн зарим бөөмүүд орно.
Уртавтар тархи
Уртавтар тархи нь маш олон бөөмтэй бөгөөд тэдгээр нь түүний дорсал хэсэгт
төвлөрнө. Харин дамжуулах бөөмүүд нь доод товхонд байрлана. Уртавтар
тархины төв хэсэгт торлог байгууламж байдаг зэргэлдээх бүтцүүд рүү үргэлжилж
байдаг. Түүний нейронууд нь нийлж тор үүсгэх бөгөөд тэр дунд нь асар том
мултиполяр нейронууд ч бий. Нейронуудын дендритүүд нь нилээн урт бөгөөд хол
хэсгүүдтэй холбогддог.
Арын тархи
Арын тархи нь уртавтар тархины үргэлжилсэн хэсэг, бага тархи, гүүртэй. Гүүр нь
дорсал ба вентрал хэсгүүдээс тогтдог.
Дунд тархи
Дунд тархи нь толгодууд, дээвэр, хар бодис, хөлнүүдээс тогтоно. Дээд толгодын
нейронууд нь үечилж байрладаг ба доод толгодын эсүүд нь бөөмийн зарчмаар
байрладаг. Дээвэр нь нийт 30 бөөмтэй ба тэдгээр нь улаан бөөм, том, жижиг
бөөмүүд юм. Тархины хөлийг их тархины бор бодисын миелинт ширхгүүд үүсгэдэг.
Завсрын тархи
Завсрын тархины урд доод хэсэгт нүдний цэврүүнүүд үүсдэг. Завсрын тархи нь
олон бөөмтэй бөгөөд тэдгээр нь хоорондоо холбогдсон байдаг. Тархины уг хэсэг
нь биеийн температур, цусны даралт, цусан дахь өөхний солилцоог зохицуулдаг.
Бага тархи
Бага тархи нь хүний тэнцвэр ба хөдөлгөөнийг зохицуулдаг төв эрхтэн юм. Тэрээр
3н давхаргаас тогтдог бөгөөд тэдгээр нь молекул давхарга, зангилаат давхарга,
мөхлөгт давхарга юм. Молекул давхарга нь сагс ба од хэлбэрийн 2 эсээс тогтдог
бөгөөд сагс хэлбэрийн эсүүд нь од хэлбэрийн эсүүднийхээ дээр байрладаг.
Зангилаат давхаргын нейронууд нь лийр хэлбэрийн перикарионуудтай том
хэмжээний эсүүдээс тогтоно. Хүний биед ойролцоогоор 15 сая лийр хэлбэрийн эс
байдаг. Мөхлөгт давхарга нь харин 5-8 мкм хэмжээтэй дугуй перикарион бүхий том
бөөмт сийвэн багатай эсүүдээс тогтдог. Мөн богино аксонт нейрон болон ээрүүл
хэлбэрт эсүүд бас байна.
Их тархи
Их тархины бор гадар нь нийт 5 төрлийн 14 тэрбум гаруй нейронтой. Эсийн
төрлүүд нь пирамид, од, лийр, ээрүүл хэлбэрт, аалз маягийн болон хэвтээ эсүүд
байна. Нейронууд нь 3 төрөлд хуваагдаж бусад нейронуудтай холбогддог-проекц,
ассоциатив, коммисурал. Их тархины бор гадар нь 6 давхаргаас бүрддэг. Эдгээр
нь молекул давхарга, гадар мөхлөгт давхарга, гадар пирамид давхарга, дотор
мөхлөгт давхарга, дотор пирамид давхарга, дотор пирамид давхарга болон олон
хэлбэрт эсийн давхарга юм. Бор гадрын бүх давхаргуудын эсийн үйл ажиллагаа нь
босоо нэгж байрлалтай байдаг.

You might also like