You are on page 1of 4

БАТЛАВ: ЗАХИРАЛ Б.

ЧИМЭДЛХАМ

ХӨДӨЛМӨРИЙН ДОТООД ЖУРАМ

2016-01-01 Орхон аймаг

НЭГ.ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

1.1. Уг журмын зорилго нь байгууллага хамт олны хүрэхээр тэмүүлж буй эцсийн үр
дүнг бий болгохын тулд хөдөлмөр зохион байгуулалт хуваарилалтын оновчтой
систем тогтоох хүний идэвхи, хүчин зүйлсийг сайжруулах арга механизмыг
боловсронгуй болгож, байгууллагын ажил үйлчилгээний чанар хүртээмжийг
дээшлүүүлэх хөдөлмөрийг харилцаанд оролцогч бүрт ижил тэгш үүрэг хариуцлага
хүлээлгэж, эрх хөнгөлөлт эдлүүлэхэд оршино.
1.2. Уг журам нь Монгол улсын “Хөдөлмөрийн тухай хууль” “Хөдөлмөрийн гэрээ”
хамтын гэрээний салшгүй хэсэг болж мөрдөгдөнө.

ХОЁР. БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

2.1. Байгууллагын захирал удирдана. Захиралын дэргэд зөвлөх эрхтэй удирдлагын


зөвлөл ажиллах ба зөвлөх нь 3 хүний бүрэлдэхүүнтэй байна. Ня-бо, зохион байгуулагч
шаардлагатай үед зөвлөлийн хурлыг зарлан хуралдуулах ба хуралдааны тэмдэглэлийг
хадгална.

2.2. Захирлын эзгүй байх хугацаанд Ня-бо ажлыг орлон ажиллаж үйл ажиллагааг
явуулана.

2.3. Монгол улсын хөдөлмөрийн тухай хууль, бусад хуулийн 23.1. 23.2.1. заалтыг
үндэслэн захирал нь хөдөлмөрийн гэрээг жилээр хийж, дүгнэж сунгана.

ГУРАВ. БАЙГУУЛЛАГЫН ДОТООД ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗОХИОН


БАЙГУУЛАЛТ

3.1. Захирал нь Хөдөлмөрийн тухай хууль бусад хууль тогтоомжинд нийцүүлэн


байгууллагын дотоод үйл ажиллагаантай холбогдсон акт /дүрэм, журам, заавар гэх
мэт/ асуудлыг цаг үеийн шинжтэй ажлын хэсэг томилох, санхүү хөрөнгө мөнгөтэй
холбоотой аливаа төсөв зардлыг шийвэрлэнэ.

3.2. Ажилтан нь аливаа асуудлыг шийдвэрлэхдээ үндэслэлээ тодорхой заасан төслийг


боловсруулж захиралд танилцуулж удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж
шийдвэрлүүлнэ.

3.3. Байгууллагын эдийн засаг санхүүгийн үйл ажилгааны тогтвортой байдлыг хангах
төлөвлөгдөөгүй зардлаас татгалзах үүднээс ажлагсад нийгэм ахуй хангамжийг
сайжруулах тэтгэвэр тэтгэмж олгох хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааг хангах
зэрэг шаардлагатай аливаа төсөл зардлыг жилийн төсөвт тусган хэрэгжүүлнэ.
3.4. Ажилчдын ээлжийн амралтыг жилийн туршид хувиарлан эдлүүлэх үүднээс
жилийн эхний сард багтаан ээлжийн амралтын хувиарыг гарган мөрдүүүлэх ба
амралтыг биеээр идлүүлэх хугацаанд нь ээлжийн амралтын цалин хөлсийг бодож
олгоно.

ДӨРӨВ. ҮЙЛ АЖИЛГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ ТАЙЛАН ТҮҮНД ТАВИХ


ХЯНАЛТЫН ТОГТОЛЦОО

4.1. Байгуулагын үйл ажиллагааг жил сараар төлөвлөж ажиллах ба тухайн жилд
хэрэгжүүлэхтэй холбогдсон үндсэн арга хэмжээнүүдийг тусгаж удирдлагын зөвлөлөөр
хэлэлцэн захирал батална.

4.2. Төлөвлөгөөнд тусгасан жилийн тайлан гүйцэтгэлийг хагас бүтэн жилээр сараар
нийт ажилтны хурлаар хэлцүүлнэ.

4.3 Захирал нь гэрээ тайланг сар улирал жилийн байдлаар баталгаажуулж хүргүүлнэ.

4.4 Бүх ажиллагсадын жилийн эцсийн тайлангийн хурлыг 12 сарын 20 дотор


хуралдуулж тэргүүний ажилтана шалгаруулан шагнал урамшууллын арга хэмжээ
зохион байгуулна.

ТАВ. ИРГЭНИЙГ АЖИЛД АВАХ АЖЛААС ЧӨЛӨӨЛӨХ

5.1 Сул байгаа орон тоонд ажилд орохыг хүссэн иргэнийн хүсэлтыг хүлээн авч удирдах
зөвлөлийн хурлаар хэлэлцэж шийднэ.

5.2 Шинээр ажилд орохыг хүссэн иргэд дараах материалыг бүрдүүлнэ үү

 Ажилд орохыг хүссэн өргөдөл


 Анкет
 Боловсролын үнэмлэх диплом
 Мэргэжлийн сертификат
 Иргэний үнэмлэх
 Нийгмийн даатгалын дэвтэр
 Өмнөх ажлын тодорхойлолт
 Эрүүл мэнд шинжилгээний бичиг
 Цээж зураг /3%/

5.3 Ажилд орсон иргэнтэй Монгол улсын хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлд
заасны дагуу иргэнтэй тохиролцож хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж ажиллана.

5.4. Хөдөлмөрийн хуулийн 35 дугаар зүйл заасан тохиолдлуудад ажилтны ажлын байр
хэвээр хадгалах тухайн ажилтан урд хугацааны чөлөө авах тухайгаа байгууллагатаа
хүсэлт хэлбэрээр тавиж ирх хугацааг албан ёсоор тохиролцоно.

5.5. Хөдөлмөрийн тухай хуулийн 39, 40 дүгээр зүйлд тусгасан нөхцлөөр хөдөлмөрийн
гэрээг цуцлагдах тохолдолд гэрээт 2тал дараах тооцоог хийж дуусгана.
А. Ажил олгогч ажлаас чөлөөлсөн тухай мэгдэл хүргэнэ.

Б. Эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрийг зохих журмын дагуу бөглөн
хүлээлгэж өгнө.

В. Ажилтан ажлын эд хогшил энгэрийн тэмдэг ажлын үнэмлэх буцааж өгнө.

ЗУРГАА. АЖИЛ АМРАЛТЫН ЦАГИЙН ГОРИМ ЧӨЛӨӨ ОЛГОХ

6.1. Байгууллагын долоо хоногын ажлын цагын хэмжээ 40 цаг ба өдрийн ажилах
хугацаа 8 цаг илүү цагаар ажилласан боловч нөхөн амраагүй бол хөдөлмөрийн
хуулийн дагуу 53.1 зааснаар 1.5 дахин нэмэгдүүлж цалин олгоно.

6.2. Ажлын цагийн бүртгэл нь тухайн ажилтны цалин хөлс олго барим болно.

6.3 Ажилтны ээлжийн амралтыг хувиарын дагуу жилд нэг удаа олгож амралтыг биеээр
идлүүлнэ.

6.4 Өөрийн төрсөн болон хадам эцэг эх, үр хүүхэд, ах эгч дүү, эхнэр нөхөр, ач зээ нас
барсан тохиолдолд уг гачигдлаар хөдөө явсан тохиолдолд 7 хоногийн, эхнэр нь хүүхэд
төрүүлсэн бол цалинтай чөлөө олгоно.

ДОЛОО. ЦАЛИН ХӨЛС ШАГНАЛ УРАМШУУЛАЛ НЭМЭГДЭЛ

7.1 Сарын цалинг 15, 30 нд олгоно.

7.2 Ажилтнууд ажлын идэвхи санаачлагыг дэмжиж, сарын үр дүнг тооцож урамшуулал
цалин олгоно.

7.3 Ажилчдын төрсөн өдөр, нас барсан тохиолдолд 50 мянган төгрөгний тусламжийг
тус тус олгоно.

НАЙМ. ДОТООД ҮЙЛ АЖИЛГААНД ХОРИГЛОХ ЗҮЙЛ

8.1. Ажилтан ажлын байран дээр шан харамж хээл хахуул авах албаны мөнгө төгрөг
ашиглах төрөл бүрийн хувийн худалдаа наймаа хийхийг хориглоно.

8.2. Ажлын цагаар архи уух, төрөл бүрийн мөрийтэй тоглох, ажлын байр орхиж явхыг
хориглоно. Зориулалтын бус газар тамхи татхыг хориглоно.

ЕС. ХӨДӨЛМӨРИЙН САХИЛГА ХАРИУЦЛАГА

9.1. Ажилтан ажил үүргээ гүйцэтгэх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн
ажлын байрыг 3 аас дээш хоногоор орхин явсан. Сахилгын зөрчилийг 3 удаа давтан
гаргасан, байгуулагын хөрөнгө мөнгийг дутаасан эд хөрөнгөд хохирол учруулсан
тохойлдолд ажлаас халж хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгоно.

9.2 9.1 гэх заалтанд тусгагдсан хөдөлмөрийн гэрээ хөдөлмөрийн дотоод журманд
тусгагдсан үүргээ биелүүлээгүй ажилтанд монгол улсын хөдөлмөрийн хуулийн тухай
131 дүгээр зүйлийн дагуу сахилагын шийдвэр оногдуулна.
АРАВ. АЖИЛ ОЛГОГЧИЙН ЭРХ ҮҮРЭГ

10.1 Захирал нь хууль тогтоомжинд нийцүүлэн ажилтны төлөөлөгчидын саналыг


харгалзан хөдөлмөрийн дотоод журам баталж мөрдүүлэх ажилтнаас гэрээгээр
хүлээлсэн үүргээ биелүүлэхийг шаардах эрх зүйн актуудын зүйл заалтуудыг зөрчсөн
тохиолдолд энэхүү журмын 9 дүгээр зүйлд заасан сахилгын шийтгэл хүлээлгэх,
холбогдох хууль тогтоомжинд заасны дагуу хариуцлага тооцох эрх эдэлнэ.

10.2 захирал нь ажилтны хөдөлмөрийг оновчтой зохион байгуулах ажлын байрыг


хөдөлмөрийн аюулгүй эүүл ахуйн шаардлагад нийцүүлэх ажилтны эрүүл мэндийг
хамгаалах хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээ хэлэлцээрээр хүлээсэн
үүргээ биелүүлэх үүрэгтэй.

АРВАН НЭГ. АЖИЛТАНЫ ЭРХ ҮҮРЭГ

11.1. Ажилтан хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах цалин хөлс тэтгэвэр тэтгэмж
авах амрах, өөрөө болон төлөөллын байгууллагаараа эрх ашиг сонирхлоо хамгаалуулах
дотоод журам хамтын гэрээнд заасан хөнгөлөлт идлэх эрхтэй.

11.2. Ажилтан Монгол улсын үндсэн хууль хөдөлмөрийн тухай хууль болон бусад
хууль тогтоомж, энэхүү журмыг мөрдөж хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн
биелүүлж ажилна.

11.3. Хөдөрмөрийн сахилга батыг чандлан сахиж байгууллагад мөрдөж байгаа журам
заавруудыг биелүүлж ажил олгогчоос өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь чанартай
гүйцэтгэж ажлын цагийг үр бүтээлтэй ашиглана.

11.4 Мэргэшил мэдлэг, ажлын чадваараа байнга дээшлүүлж ажиллана.

АРВАН ХОЁР. БУСАД ЗҮЙЛ

12.1 Энэхүү дотоод журамыг Ачуут сан ХХК –ний нийт ажиллагсад мөрдөнө.

АЧУУТ САН ХХК-ний Панда төв

You might also like