You are on page 1of 2

for давталт

for давталт нь давтан ажиллах процессын эхлэх болон дуусах цэг


тодорхой үед ашиглагддаг. for түлхүүр үгээр
зарлагддаг бөгөөд давтагдах нөхцөл худал болтол давталтын процесс
үргэлжилдэг.
ж нь
for(эхлэх утга; нөхцөл;алхам)
{
давтагдан ажиллах блок код
}
- эхлэх утга : бол давталтын процессыг эхлүүлэх утгыг тодорхойлно.
өөрөөр хэлбэл хувьсагчид утга онооно. уг
хувьсагчид хадгалагдсан утга буюу оролтын мэдээлэл нь
давталт эхлэх тулгуур өгөгдөл болно.
- нөхцөл : давталтын давтагдах нөхцөлийг энд тодорхойлж өгнө. өөрөөр
хэлбэл энд тодорхойлогдсон нөхцөл үнэн үед давталт үргэлжилнэ
гэсэн үг.
- алхам: эхлэх утгыг нэмэгдүүлэх эсвэл хорогдуулах процессыг энд
тодорхойлж өгнө.

ж нь 1 -ээс 10 хүртлэх тоонуудыг listbox control-д үзүүлье

for(int i=1;i<=10;i++)
{
listbox1.Items.Add(i);
}

While давталт

while нь for давталттай адил блок кодыг автоматаар давтан ажилуулахад


хэрэглэгддэг. for -оос ялгаатай нь
давталтын эхлэх утга нь давтагдан ажиллах кодны дээд хэсэгт зарлагддаг.
өөрөөр хэлбэл давталт автоматаар
давтагдан ажиллахаас өмнө давталтыг эхлүүлэх утга нь оноогддог.
ж нь

давталт эхлэх утга


while(давталт үргэлжлэн ажиллах нөхцөл)
{
давтагдан ажиллах блок код
давталтын эхлэх утгыг нэмэгдүүлэх юмуу хорогдуулах
}
ж нь

int i=1;
while(i<=10)
{
listbox1.Items.Add(i);
i++;
}

Do While давталт

while давталттай ерөнхийдөө адилхан. do түлхүүр үгний араас давтагдан


ажиллах блок кодыг бичиж араас нь
давтагдах нөхцөлийг бичиж өгнө. нөгөө 2 оосоо ялгаатай нь давталт
ажиллах нөхцөлийг давталтын төгсгөлд
шалгадаг. for болон while 2 нь давталтын эхлэлд давтагдах нөхцөлөө
шалгадаг бөгөөд давтагдах блок код
хамгийн багадаа нэг удаа заавал ажилладаг байна. Хэрэв нөхцөл үнэн бол
давталт үргэлжилнэ.

давталт эхлэх утга


do
{
давтагдан ажиллах блок код
давталтын эхлэх утгыг нэмэгдүүлэх юмуу хорогдуулах
}
while(давталт үргэлжлэн ажиллах нөхцөл)

int i=1;
do
{
listBox1.Items.Add(i);
i++;
}
while(i<=10)

дасгал : 10 хүртлэх тооны factorial ол. for болон while давталт хэрэглэнэ.

даалгавар 1: гараас оруулж өгсөн тоо хүртлэх дараалсан тоонуудын


нийлбэрийг ол do while давталт хэрэглэнэ
даалгавар 2: 200 хүртлэх анхны тоонуудыг ол. for болон while давталт
хэрэглэнэ.

You might also like

  • Property
    Property
    Document1 page
    Property
    Мөнхбаяр Чанцал
    No ratings yet
  • List
    List
    Document2 pages
    List
    Мөнхбаяр Чанцал
    No ratings yet
  • 6.1 Arrays
    6.1 Arrays
    Document1 page
    6.1 Arrays
    Мөнхбаяр Чанцал
    No ratings yet
  • Methods
    Methods
    Document2 pages
    Methods
    Мөнхбаяр Чанцал
    No ratings yet