You are on page 1of 4

Санхүүгийн харилцаанд оролцогч субъект

Төрийн санхүүгийн бодлого


Төрөөс өөрийн үүргийг гүйцэтгэх явцад нийгмийн амьдралын бүх салбарыг хамарсан улс
төр, эдийн засгийн бодлого боловсруулан хэрэгжүүлдэг. Энэхүү бодлогын объект нь
бүхэлдээ эдийн засаг байдаг бөгөөд түүний гол элементүүд болох төсөв татвар, үнэ,
санхүү, зээл зэрэг эдийн засгийн хөшүүргүүд чухал үүрэг гүйцэтгэдэг билээ. Үүнээс
үндэслэн төрөөс үүргээ гүйцэтгэхийн тулд санхүүгийн харилцааг ашиглан хэрэгжүүлж
байгаа иж бүрэн арга хэмжээг санхүүгийн бодлого гэж нэрлэж болно.
Санхүүгийн бодлого нь улсын эдийн засгийн бодлогын нэг чухал хэсэг байдаг
бөгөөд түүнд эдийн засгийн хөгжлийн чиг хандлагыг тусгаж, санхүүгийн нөөцийн
хэмжээг тодорхойлж, зарцуулах чиглэлийг тогтооно.
Санхүүгийн бодлогын чухал бүрэлдэхүүн хэсэг нь санхүүгийн механизмыг бий
болгож, санхүүгийн салбарт хэрэгжүүлэх бүх арга хэмжээг түүний тусламжтайгаар
гүйцэтгэх явдал юм. Санхүүгийн харилцааг зохицуулах зорилгоор улсаас тогтоож байгаа
санхүүгийн салбарт мөрдөх норм, норматив, хязгаарлалт, эдийн засгийн хөшүүргүүд,
хууль зүйн акт зэргээс санхүүгийн механизм бүрдэнэ.
Санхүүгийн бодлого нь төрийн эдийн засгийн чухал хэрэгсэл юм. Улсын эдийн
засаг, нийгмийн хөгжлийн үе шат бүрд тавигдаж байгаа зорилтын дагуу санхүүгийн
бодлог байнга өөрчлөгдөж иржээ.

Үйлдвэр (компани)-ийн газрын санхүү


Улсын санхүүгийн системийн нэг гол бүрэлдэхүүн хэсэг нь үйлдвэр(пүүс компани, аж
ахуй нэгж)-ийн газрын санхүү мөн. Үйлдвэрийн газрын санхүүгийн харилцаа нь гурван
хэсгээс бүрдэнэ. Үүнд:
- Бусад үйлдвэр, аж ахуйн нэгжтэй харьцах харилцаа – бэлтгэн нийлүүлэгч,
худалдан авагч, тээвэр, холбоо, гааль зэрэг харилцагчидтай тогтоосон харилцааны
хамрах хүрээ, тогтвортой байдал нь үйлдвэрийн санхүү, эдийн засгийн байдалд
шууд нөлөө үзүүлнэ.
- Үйлдвэрийн дотоод аж ахуйн нэгж, хэсгүүдтэй тогтоосон харилцаа – Дотоод аж
ахуй нэгж, хэсгүүдтэй тогтоосон харилцаа нь захиргааны зүгээс үйлдвэрлэлийн цех
тасаг, бригадтай гүйцэтгэх ажил, үйлчилгээ, цалин хөлс, шагнал, материалын
хариуцлага хүлээх замаар хэрэгжинэ.
- Санхүү, банк, даатгал, хөрөнгийн бирж зэрэг санхүү банкны байгууллагуудтай
харилцах – Төсөвт татвар, хураамж, нийгмийн даатгалын шимтгэл төлөх, банкнаас
зээл авах, төлөх, экспорт, импортын үйл ажиллагаа явуулах зэрэг байна.
Үйлдвэрийн банктай харилцах харилцаа нь үндсэндээ бэлэн бус төлбөр тооцооны
зарчим дээр тулгуурладаг.
Үйлдвэрийн газрын хувьд санхүү нь дараах 3 үүргийг гүйцэтгэнэ:
- Хангалтын - үйлдвэрийн газрын хэвийн үйл ажиллагааг явуулахад шаардагдах
мөнгөн хөрөнгийн нөөцийг бий болгоход чиглэнэ. Орлогоороо зарлагаа нөхөж
ашигтай ажиллах зарчмыг хэрэгжүүлэх явдал юм.
- Хуваарилалтын – үйлдвэрийг мөнгөн хөрөнгөөр хангах явцад бүтээгдэхүүн, ажил
үйлчилгээний орлого ба мөнгөн хөрөнгийг төрөл бүрийн сангуудад хуваарилах үйл
ажиллагаа юм.
- Хяналтын – үйлдвэрийн газрын үйл явцын өөрчлөлт, үйлдвэрлэлт, борлуулалт,
арилжааны болон хэрэглээний хүрээнд бий болсон эрэлт, нийлүүлэлтийн хийгээд
бусад тэнцвэрт үзүүлэлтийн байдалд хяналт тавьж энэ талаар удирдлагад мэдээлэл
өгч байх явдал юм.
Өрхийн аж ахуйн санхүү

Нийгмийн оршин тогтнохын үндэс нь өрх гэр бүл мөн. Өрх гэр бүл нь үйлдвэрийн газрын
адил үйлдвэрлэгч, хэрэглэгчийн үүрэг гүйцэтгэж, өөрийн хувийн өмч дээр тулгуурлан аж
ахуйн үйл ажиллагаагаа явуулж хэрэгцээгээ хангаж байдаг эдийн засгийн нэг субъект юм.
Өрхийн аж ахуйн санхүү нь улсын санхүүгийн системийн үндэсний орлого бий
болох, улсын төсвийг бүрдүүлэхэд чухал үүрэгтэй бүрэлдэхүүн хэсэг билээ.

Үндэсний орлого бүтээгч буюу үйлдвэрлэгч

Бараа, үйлчилгээг худалдан авагч буюу хэрэглэгч

Эдийн засагт хөрөнгө оруулагч

Зураг 1.3 Өрхийн аж ахуйн эдийн засгийн оролцоо


Хүснэгт 1.3 Өрхийн аж ахуйн санхүүгийн харилцаа
Өрхийн аж ахуйн
хүрээнд явагдах Эдийн засгийн бусад субъектүүдтэй харилцах харилцаа
дотоод харилцаа
Мөнгөн хөрөнгийн - Улсын төсөв, нийгмийн даатгал, халамжийн санг
санхүүгийн нөөцийг бүрдүүлэхэд оролцох, тэдгээрээс хувь хүртэх
бий болгох, - Даатгалын сангуудыг бүрдүүлэх, даатгалын тохиолдлоор
залруулахтай хохирол нөхүүлэх замаар даатгалын байгууллагатай
холбогдсон үйл харилцах
ажиллагааг хамаарна. - Мөнгөн хөрөнгөө хадгалуулах, зээл авах, төлөх асуудлаар
банк, биржтэй харилцах
- Бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ажил үйлчилгээ гүйцэтгэж
хөдөлмөрлөсний төлөө авах цалин, хөлс, урамшууллын
асуудлаар аж ахуй нэгжтэй харилцах
- Мөнгөн хөрөнгийн хамтын сан байгуулах, ашиглах бусад
өрхийн аж ахуйтай харилцах

Өрхийн аж ахуйн санхүүгийн мөн чанар нь түүний гүйцэтгэх үүргээр дамжин илэрдэг.
Өрхийн аж ахуйн санхүү нь дараах хоёр үндсэн үүргийг гүйцэтгэдэг.
- Хуваарилалтын- Үндэсний орлогын анхны болон дахин хуваарилалтын явцад
өрхийн аж ахуйд ногдох орлого нь мөнгөний эргэлтээр дамжин өртгийн хэлбэрт
шилжин төрөл бүрийн мөнгөн хөрөнгийн сангуудад хуваарилагддаг. Энэ үүргийг
гүйцэтгэх явцад өрхийн аж ахуйн санхүү нь тухайн өрхийг үйлдвэрлэлээ
тасралтгүй явуулах, хэрэгцээгээ хангахад шаардлагатай материаллаг хөрөнгийн эх
үүсвэрийг бүрдүүлж өгдөг.
- Хяналтын- Өрхийн орлогоо бүрдүүлэх, түүнийг хуваарилах, зарцуулах үйл
ажиллагаа нь өрхийн гишүүдийн хяналтын дор явагддаг.

Өрхийн аж ахуйн санхүүгийн үйл ажиллагааны онцлог нь түүний хөрөнгө оруулалтын үйл
ажиллагаа юм.
Өрхийн аж ахуй өөрийн мөнгөн хөрөнгийн чөлөөт үлдэгдлийг мөнгөний болон
хөрөнгийн зах зээл дээр үр ашигтай байршуулах замаар хөрөнгө оруулдаг. Тиймээс
өрхийн аж ахуйн орлого өсөхийн хирээр түүний эдийн засагт оруулах хөрөнгө нэмэгдэж
улсын зах зээлийн харилцаа хөгжинө.

Өрхийн аж ахуйн санхүүгийн нөөц нь дараах эх үүсвэрүүдээс нэмэгдэж байдаг.

Өрхийн гишүүдийн цалин, хөлс, туслах аж ахуйн орлого, ногдол


ашиг гэх мэт орлогын эх үүсвэрүүд

Нийгмийн даатгалын сангуудаас хуваарилагдах тэтгэвэр, тэтгэмж,


буцалтгүй тусламж

Хөрөнгийн болон мөнгөний зах гээл дээр байршуулсан хөрөнгийн


ашиг, хүү, шагнал гэх мэт
Зураг 1.4 Өрхийн аж ахуйн санхүүгийн нөөц

Мөн өрхийн аж ахуйн орлогыг биет (мал аж ахуй, газар тариалангаас олж ашиглаж буй)
болон мөнгөн (өөрийн хэрэглээнээс илүү гарсан биет орлогыг зах зээл дээр борлуулсан)
хэлбэрийн гэж ангилж болно.
Нийт орлого- Мөнгөн болон биет хэлбэрээр орж ирж буй бүх орлого
Нэрлэсэн орлого- Тодорхой хугацаанд өрхийн аж ахуйд байгаа мөнгөн орлого
Бодит орлого- Өрхийн аж ахуйн хэрэглэсэн бараа, үйлчилгээний үнийн дүнтэй
тэнцүү
Бодит орлого нь үнийн өсөлтөөс түрүүлэн өсөж байх нь эдийн засгийн бодлогод чухал
байдаг. Үүнтэй холбогдуулан амьжиргааны баталгаажих доод түвшинг тогтоож, үнийн
өсөлтийн дагуу шинэчилж байх, мөн өрхийн төсөв зохиох зэрэг аргачлалаар өрхийн аж
ахуйн орлогыг үнэн зөв тооцох тодорхойлох болсон байна.

You might also like