You are on page 1of 40

БАРУУН БҮСИЙН ӨРСӨЛДӨХ

ЧАДВАРЫН ЧУУЛГАН 2019

ӨНӨӨДРИЙН ШИЙДВЭР – ИРЭЭДҮЙН ХӨГЖИЛ

2019 оны 10-р сарын 23


Ховд аймаг, Ховд хот
БАРУУН БҮСИЙН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН ЧУУЛГАН 2019

АГУУЛГА
ТОВЧИЛСОН НЭРСИЙН ЖАГСААЛТ ................................................................................ 2
ЧУУЛГАНЫ ТУХАЙ .............................................................................................................. 3
ХӨТӨЛБӨР ............................................................................................................................... 4
АЙМГУУДЫН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН ЧУУЛГАН ....................................................... 5
I. БАРУУН БҮСИЙН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН ТУХАЙ .............................................. 6
БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ӨРСӨЛДӨХ ЧАДВАР ............................................................. 7
ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ӨРСӨЛДӨХ ЧАДВАР ............................................................. 8
ЗАВХАН АЙМГИЙН ӨРСӨЛДӨХ ЧАДВАР ...................................................................... 9
УВС АЙМГИЙН ӨРСӨЛДӨХ ЧАДВАР ............................................................................ 10
ХОВД АЙМГИЙН ӨРСӨЛДӨХ ЧАДВАР.......................................................................... 11
II. ЧУУЛГАН .................................................................................................................... 12
НЭЭЛТИЙН ҮГ ...................................................................................................................... 13
ХЭЛЭЛЦҮҮЛГҮҮДИЙН ТОЙМ ......................................................................................... 14
Хэлэлцүүлэг 1: “Баруун бүс нутгийн хөгжлийн бодлого, хэрэгжиж буй болон
төлөвлөгдөж буй төсөл, хөтөлбөрүүд”............................................................................. 14
Хэлэлцүүлэг 2: “Баруун бүсийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх арга зам” ................ 20
Хэлэлцүүлэг 3: “Баруун бүсийн аялал жуулчлал ба ногоон хөгжил” ........................... 24
Хэлэлцүүлэг 4: “Жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжил” ................................................. 29
Хэлэлцүүлэг 5: “Бүс нутгийн хамтын ажиллагаа, хөгжлийн боломжууд” ................... 32
ХУРЛЫН ДҮГНЭЛТ, ХААЛТЫН ҮГ ................................................................................ 34
ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ................................................................................................... 35
ЗУРГИЙН ЦОМОГ ................................................................................................................ 37

1
БАРУУН БҮСИЙН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН ЧУУЛГАН 2019

ТОВЧИЛСОН НЭРСИЙН ЖАГСААЛТ


АЖБЗГ Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газар
БНХАУ Бүгд Найрамдах Хятад Ард Улс
БОАЖ Байгаль орчин, аялал жуулчлал
БОАЖЯ Байгаль орчин, аялал жуулчлалын яам
ДНБ Дотоодын нийт бүтээгдэхүүн
ЖДҮ Жижиг дунд үйлдвэр
ЖДҮХС Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан
ЗГ Засгийн газар
ЗДТГ Засаг даргын тамгын газар
ИТХ Иргэдийн төлөөлөгчдийн хурал
МСҮТ Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв
МУЗГ Монгол Улсын Засгийн газар
МҮХАҮТ Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим
ОХУ Оросын Холбооны Улс
УЗ Удирдах зөвлөл
УИХ Улсын Их Хурал
ҮХГ Үндэсний хөгжлийн газар
ХАҮТ Худалдаа аж үйлдвэрийн танхим
ХБНГУ Холбооны Бүгд Найрамдах Герман Улс
ХОХБТХ Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс
ХХААХҮ Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр
ЭЗБӨЧСТ Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв

ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛАГЧ БОЛОН ДЭМЖИГЧ


БАЙГУУЛЛАГУУД

2
БАРУУН БҮСИЙН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН ЧУУЛГАН 2019

ЧУУЛГАНЫ ТУХАЙ
Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв Аймгуудын өрсөлдөх
чадварын судалгааг 2012 оноос эхлэн боловсруулсан. Судалгааны гол зорилго нь
бодлого боловсруулагчдыг судалгааны бодитой мэдээллээр хангах, улмаар аймгуудын
өрсөлдөх чадварыг сайжруулахад хувь нэмрээ оруулах. Уг судалгаа нь Монгол Улсын 21
аймгийн хөгжлийн түвшинг харьцуулан үнэлэх, аймгуудын өрсөлдөх чадварыг цогц
байдлаар тодорхойлдог. Жил болгон хийгдэж буй энэхүү судалгаагаар аймаг бүрийн
хөгжлийн давуу ба сул талыг тогтоож, өрсөлдөх чадварын боломж, чадавхийг үнэлэн
тогтвортой, урт хугацааны хөгжлийн бодлого боловсруулахад ашиглахуйц өргөн
хүрээний мэдээллийн санг бүрдүүлж байна.

2014 оноос эхлэн ХБНГУ-ын “Конрад Аденауэр сан”-тай хамтран “Аймгуудын


өрсөлдөх чадварын анхдугаар чуулган”, 2015 онд “Зүүн бүсийн өрсөлдөх чадварын
чуулган”, 2016 онд “Говийн бүсийн өрсөлдөх чадварын чуулган”, 2017 онд “Хангайн
бүсийн өрсөлдөх чадварын чуулган”, 2018 онд “Төвийн бүсийн өрсөлдөх чадварын
чуулган”-уудыг тус тус зохион байгуулсан. Харин 2019 онд “Баруун бүсийн өрсөлдөх
чадварын чуулган” арга хэмжээг “Өнөөдрийн шийдвэр, Ирээдүйн хөгжил” уриан дор
“Конрад Аденауэр сан”, Ховд аймгийн ЗДТГ болон МҮХАҮТ-ын Ховд аймаг дахь
салбар танхимтай хамтран зохион байгууллаа. 2019 оны 10-р сарын 23-нд Ховд аймгийн
Ховд хотод зохион байгуулагдсан тус чуулга уулзалтад Баян-өлгий, Говь-Алтай, Завхан,
Увс болон Ховд аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга мөн Худалдаа аж үйлдвэрийн
танхимын дарга, бизнес эрхлэгчид болон холбогдох албаны хүмүүсээс гадна
Улаанбаатар хотоос БОАЖЯ, ҮХГ, ЖДҮХС зэрэг байгууллагуудын төлөөлөгч
оролцлоо.
Чуулга уулзалтын хүрээнд “Баруун бүс нутгийн хөгжлийн бодлого, хэрэгжиж буй
болон төлөвлөгдөж буй төсөл хөтөлбөрүүд”, “Баруун бүсийн өрсөлдөх чадварыг
дээшлүүлэх арга зам”, “Баруун бүсийн аялал жуулчлал ба ногоон хөгжил”, “Жижиг дунд
үйлдвэрлэлийн хөгжил”, “Бүс нутгийн хамтын ажиллагаа, хөгжлийн боломжууд” гэх
таван хэлэлцүүлэг өрнүүлсэн. Мөн чуулганы үеэр Баруун бүсийн бизнес эрхлэгчдийн
үзэсгэлэн худалдааг зохион байгуулав.

3
БАРУУН БҮСИЙН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН ЧУУЛГАН 2019

ХӨТӨЛБӨР

2019 оны 10 дугаар сарын 23


08:30 – 09:00 Оролцогчдын бүртгэл
Нээлтийн үг
09:00 – 09:20 Г.Пүрэвганди, Ховд аймгийн ИТХ-ын дарга
Др. П.Цагаан, ЭЗБӨЧСТ-ийн Удирдах зөвлөлийн дарга

Хэлэлцүүлэг 1: Баруун бүс нутгийн хөгжлийн бодлого, хэрэгжиж


буй болон төлөвлөгдөж буй төсөл, хөтөлбөрүүд
Илтгэл 1: “Баруун бүсийн аймгуудын өрсөлдөх чадвар”,
09:20 – 10:50 ЭЗБӨЧСТ-ийн Удирдах зөвлөлийн дарга Др.П.Цагаан
Илтгэл 2: “Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хууль болон
хэрэгжүүлэх журмын танилцуулга”, ҮХГ-ын Хөгжлийн бодлого,
төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн Д.Батбаяр

10:50 – 11:00 Оролцогчдын дурсгалын зураг


11:00 – 11:30 Цайны завсарлага / Үзэсгэлэн
Хэлэлцүүлэг 2: “Баруун бүсийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх
арга зам”
11:30 – 13:00
Илтгэл 3: “Ховд аймгийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх бодлого,
зорилтын тухай”, Ховд аймгийн засаг дарга Б.Дүгэржав

13:00 – 14:00 Үдийн зоог

Хэлэлцүүлэг 3: Баруун бүсийн аялал жуулчлал ба ногоон хөгжил


Илтгэл 4: “Аялал жуулчлалын талаарх төрөөс баримтлах бодлого
14:00 – 15:30
(Баруун бүсэд)”, БОАЖЯ-ны аялал жуулчлалын бодлого
зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн Н.Молор
Хэлэлцүүлэг 4: Жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжил
Илтгэл 5: “Жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжил”, ЖДҮХС-ийн
15:30 – 17:00
захиргаа, санхүүгийн хэлтсийн ахлах мэргэжилтэн
Н.Мянганбанзрагч
17:00 – 17:15 Цайны завсарлага / Үзэсгэлэн
Хэлэлцүүлэг 5: Бүс нутгийн хамтын ажиллагаа, хөгжлийн
17:15 – 18:00
боломжууд
Хурлын хаалт:
18:00 – 18:30 Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав
ЭЗБӨЧСТ-ийн Удирдах зөвлөлийн дарга Др. П.Цагаан

19:00 – 21:00 Хүлээн авалт

4
БАРУУН БҮСИЙН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН ЧУУЛГАН 2019

АЙМГУУДЫН ӨРСӨЛДӨХ
ЧАДВАРЫН ЧУУЛГАН

 “Аймгуудын өрсөлдөх  “Зүүн бүсийн өрсөлдөх


чадварын анхдугаар чадварын чуулган 2015 –
чуулган” Хөгжлийн төлөөх
 2014 оны 10-р сарын 8, 9 түншлэл”
 Хорин нэгэн аймгийн ИТХ-  2015 оны 10-р сарын 8, 9
ын дарга, Засаг дарга мөн  Улаанбаатар хотоос болон
МҮХАҮТ-ын орон нутаг Сүхбаатар, Хэнтий, Дорнод
дахь салбар танхимуудын аймгууд нийт 140 гаруй
дарга нар зэрэг 60 гаруй төлөөлөгчид оролцсон.
төлөөлөгчид оролцсон.

 “Говийн бүсийн өрсөлдөх  “Хангайн бүсийн өрсөлдөх


чадварын чуулган 2016 – чадварын чуулган 2017 –
Нэг говь нэг зорилго” Бодлогын уялдаа – Байгальд
 2016 оны 11-р сарын 3, 4 ээлтэй бүс”
 Улаанбаатар хотоос болон  2017 оны 10-р сарын 12, 13
Дундговь, Өмнөговь,  Улаанбаатар хотоос болон
Дорноговь аймгийн нийт Хөвсгөл, Булган, Орхон
200 гаруй төлөөлөгчид аймаг, Өвөрхангай, Архангай
оролцсон. Баянхонгор аймгийн нийт 200
гаруй төлөөлөгчид оролцсон.

 “Төвийн бүсийн өрсөлдөх


чадварын чуулган 2018 –
Өнөөдрийн шийдвэр –
Ирээдүйн хөгжил”
 2018 оны 10-р сарын 26
 Улаанбаатар хотоос болон
Говьсүмбэр, Дархан-Уул,
Төв, Сэлэнгэ аймгийн нийт
60 гаруй төлөөлөгчид
оролцсон.

Өрсөлдөх чадварын чуулганыг ЭЗБӨЧСТ-өөс санаачлан,


“Конрад Аденауэр сан”-гийн дэмжлэгтэйгээр 2014 оноос хойш
жил бүр зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй мэдээллийг aimagindex.mn-с авна уу.

5
БАРУУН БҮСИЙН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН ЧУУЛГАН 2019

I. БАРУУН БҮСИЙН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН


ТУХАЙ
Баруун бүсийн таван аймаг болох Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс болон Ховд
аймгууд нь 21 аймгийн нийт ДНБ-ний 15.9%-ийг бүрдүүлж байна. Аймгуудын өрсөлдөх
чадварын тайлан 2018-д Увс аймаг 75.8 оноогоор 11-рт, Баян-Өлгий аймаг 75.6 оноогоор
12-рт, Ховд аймаг 54.5 оноогоор 16-рт, Завхан аймаг 54.2 оноогоор 17-рт, Говь-Алтай
аймаг 43.9 оноогоор 20-рт тус тус эрэмбэлэгдэж байна. Энэ нь 2017 оны өрсөлдөх
чадварын үнэлгээнээс Баян-Өлгий аймаг 3 оноо илүү авсан ч хоёр байр ухарсан, Говь-
Алтай аймаг 4 оноо илүү авч нэг байр урагшилсан, Завхан аймаг 4 оноо илүү авсан ч байр
өөрчлөгдөөгүй, Ховд аймаг 3 оноо дутуу авч хоёр байр ухарсан, Увс аймаг 6 оноо илүү
авсан ч байр өөрчлөгдөөгүй үзүүлэлт юм.

Баруун бүсийн аймгуудын нийт ДНБ 2018 оны байдлаар 1.5 их наяд төгрөг байна.
2017 онд Баруун бүсийн таван аймгийн ДНБ буурсан бол, 2018 онд Увс аймгаас бусад 4
аймгийн ДНБ өсжээ. Тодруулбал Баян-Өлгий аймгийн ДНБ 2.9%, Говь-Алтай аймгийн
ДНБ 15%, Завхан аймгийн ДНБ 7.5%, Ховд аймгийн ДНБ 7.6%-иар тус тус өссөн, Увс
аймгийн ДНБ 2.7%-иар буурчээ.

ДНБ, тэрбум төгрөгөөр


304314307316 268
327313292314 297333322313 303325301324
224239233 205 205 215
181 142

Баян-Өлгий Говь-Алтай Завхан Увс Ховд

2014 2015 2016 2017 2018

БҮСИЙН ДАВУУ ТАЛУУД БҮСИЙН СУЛ ТАЛУУД

 Нутгийн цэвэр угшлын эрүүл мал сүрэг - Дэд бүтцийн хөгжил сул (зам, цахилгаан, дулаан)
 Ажиллах хүчний нөөц (иргэд нь ажилсаг) - Үйлдвэр хөгжөөгүй (боловсруулах үйлдвэр)
 Гадаад харилцаа, худалдааг хөгжүүлэх газарзүйн - Бүс нутгийг дэмжсэн бүсчилсэн болон төсөв
боломж (ОХУ, БНХАУ, Казакстан) санхүүгийн бодлогын хэрэгжилт хангалтгүй
 Иргэдийн боловсролын түвшин өндөр - Шатахуун болон суурь бүтээгдэхүүний үнэ өндөр
 Газар нутгийн унаган төрхөө алдаагүй, байгалийн - Газар тариаланг ихээр хөгжүүлэх боломжгүй
баялаг ихтэй (усжуулалт муу, эрдэм шинжилгээ, судалгааны
ажил хангалтгүй)
6
БАРУУН БҮСИЙН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН ЧУУЛГАН 2019

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ӨРСӨЛДӨХ ЧАДВАР

Эдийн засгийн ЕРӨНХИЙ ҮЗҮҮЛЭЛТҮҮД


тамир тэнхээ
100
80 2018 Эрэмбэ
60
40
Нутаг дэвсгэрийн хэмжээ
45.7 17
20 (мянган км2)
Засаглалын үр
Дэд бүтэц 0 Сумдын тоо 13
ашиг
Хүн амын тоо (мянга) 102 6
ДНБ (оны үнээр, тэрбум
316 14
Аймгуудын дундаж
төгрөг)
Нэг хүнд ногдох ДНБ
Баян-Өлгий 3115 21
Бизнесийн үр (оны үнээр, мянган төгрөг)
ашиг Ажилгүйдлийн түвшин (%) 12.4 16
Инфляци (%) 5.9 9

Өрсөлдөх чадварын төлөв байдал, эрэмбээр


Нийгмийн тогтолцоо

Үндсэн дэд бүтэц

Технологийн дэд бүтэц


Менежментийн хэвшил
Аймгийн төсөв

Бизнесийн эрх зүй

Бизнесийн орчин

Санхүү
Эдийн засаг

Эрүүл мэнд, хүрээлэн буй орчин


Хүн амын амьжиргааны түвшин

Хөдөлмөр эрхлэлт

Хөдөлмөрийн зах зээл, бүтээмж


Эдийн засгийн салбарууд

Институцийн тогтолцоо

Боловсрол соёл

Тулгарч буй бэрхшээлүүд ба шийдэл


 Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах
 Тендерийг олон нийтэд нээлттэй, ил тод явуулах
 Төрийн албан хаагчдын ёс зүйг сайжруулж. Чадавхижуулах
 Ажлын байр нэмэгдүүлэх
 Дэд бүтцээ сайжруулах

7
БАРУУН БҮСИЙН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН ЧУУЛГАН 2019

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ӨРСӨЛДӨХ ЧАДВАР

Эдийн засгийн ЕРӨНХИЙ ҮЗҮҮЛЭЛТҮҮД


тамир тэнхээ
100
80
2018 Эрэмбэ
60
40 Нутаг дэвсгэрийн хэмжээ
141.4 2
20 (мянган км2)
Засаглалын үр
Дэд бүтэц 0 Сумдын тоо 18
ашиг
Хүн амын тоо (мянга) 57 19
ДНБ (оны үнээр, тэрбум
268 19
Аймгуудын дундаж төгрөг)
Говь-Алтай
Нэг хүнд ногдох ДНБ
4707.1 9
Бизнесийн үр (оны үнээр, мянган төгрөг)
ашиг Ажилгүйдлийн түвшин (%) 8.6 11
Инфляци (%) 5.8 7

Өрсөлдөх чадварын төлөв байдал, эрэмбээр

Үндсэн дэд бүтэц


Нийгмийн тогтолцоо

Менежментийн хэвшил
Аймгийн төсөв

Бизнесийн эрх зүй

Бизнесийн орчин

Санхүү

Технологийн дэд бүтэц


Эдийн засаг

Эрүүл мэнд, хүрээлэн буй орчин


Хүн амын амьжиргааны түвшин

Хөдөлмөр эрхлэлт

Хөдөлмөрийн зах зээл, бүтээмж


Эдийн засгийн салбарууд

Институцийн тогтолцоо

Боловсрол соёл

Тулгарч буй бэрхшээлүүд ба шийдэл


 Хот хоорондын хатуу хучилттай зам тавих
 Дулааны цахилгаан станц яаралтай барих
 Дэд бүтцээ сайжруулах
 Ундны усны асуудлаа шийдэх
 Хөрөнгө оруулалт ихээр татаж орон нутгийн бизнес эрхлэгчдэд шаардлагатай
санхүүжилтийг бүрдүүлэх

8
БАРУУН БҮСИЙН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН ЧУУЛГАН 2019

ЗАВХАН АЙМГИЙН ӨРСӨЛДӨХ ЧАДВАР

Эдийн засгийн ЕРӨНХИЙ ҮЗҮҮЛЭЛТҮҮД


тамир тэнхээ
100
80
2018 Эрэмбэ
60
40 Нутаг дэвсгэрийн хэмжээ
83 7
20 (мянган км2)
Засаглалын үр
Дэд бүтэц 0 Сумдын тоо 24
ашиг
Хүн амын тоо (мянга) 72.1 14
ДНБ (оны үнээр, тэрбум
314.1 15
Аймгуудын дундаж
төгрөг)
Завхан
Нэг хүнд ногдох ДНБ
4421 14
Бизнесийн үр (оны үнээр, мянган төгрөг)
ашиг Ажилгүйдлийн түвшин (%) 4.4 2
Инфляци (%) 3.4 1

Өрсөлдөх чадварын төлөв байдал, эрэмбээр

Үндсэн дэд бүтэц


Нийгмийн тогтолцоо

Хөдөлмөрийн зах зээл, бүтээмж

Менежментийн хэвшил
Аймгийн төсөв

Бизнесийн эрх зүй

Бизнесийн орчин

Санхүү

Технологийн дэд бүтэц


Эдийн засаг

Эрүүл мэнд, хүрээлэн буй орчин


Хүн амын амьжиргааны түвшин

Хөдөлмөр эрхлэлт
Эдийн засгийн салбарууд

Институцийн тогтолцоо

Боловсрол соёл

Тулгарч буй бэрхшээлүүд ба шийдэл


 Зам харилцааг сайжруулах, ялангуяа Улаанбаатар хоттой хатуу хучилттай замаар
холбогдох
 Аймгийн дэд бүтцийг (цэвэрлэх байгууламж, дулаан, эрчим хүч) сайжруулах
 Чадварлаг боловсон хүчин бэлтгэх
 Хүүхэд залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх газар хомс
 Томоохон үйлдвэр байгуулж, ажлын байр бий болгох

9
БАРУУН БҮСИЙН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН ЧУУЛГАН 2019

УВС АЙМГИЙН ӨРСӨЛДӨХ ЧАДВАР

Эдийн засгийн ЕРӨНХИЙ ҮЗҮҮЛЭЛТҮҮД


тамир тэнхээ
100
80
2018 Эрэмбэ
60
40 Нутаг дэвсгэрийн хэмжээ
69.6 13
20 (мянган км2)
Засаглалын үр
Дэд бүтэц 0 Сумдын тоо 19
ашиг
Хүн амын тоо (мянга) 82.6 11
ДНБ (оны үнээр, тэрбум
313 16
Аймгуудын дундаж
төгрөг)
Увс
Нэг хүнд ногдох ДНБ
3818 19
Бизнесийн үр (оны үнээр, мянган төгрөг)
ашиг Ажилгүйдлийн түвшин (%) 13 17
Инфляци (%) 8.1 14

Өрсөлдөх чадварын төлөв байдал, эрэмбээр


Нийгмийн тогтолцоо

Үндсэн дэд бүтэц

Технологийн дэд бүтэц


Менежментийн хэвшил
Аймгийн төсөв

Бизнесийн эрх зүй

Бизнесийн орчин

Санхүү
Эдийн засаг

Эрүүл мэнд, хүрээлэн буй орчин


Хүн амын амьжиргааны түвшин

Хөдөлмөр эрхлэлт

Хөдөлмөрийн зах зээл, бүтээмж


Эдийн засгийн салбарууд

Институцийн тогтолцоо

Боловсрол соёл

Тулгарч буй бэрхшээлүүд ба шийдэл


 Цэцэрлэг, сургуулийн хүрэлцээг нэмэгдүүлэх
 Төрийн албан хаагчдыг чадавхижуулах, хүнд суртлыг арилгах
 Залуу гэр бүлийг дэмжих
 ЖДҮ-ийг дэмжиж иргэдийн орлогыг нэмэгдүүлэх
 Гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх

10
БАРУУН БҮСИЙН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН ЧУУЛГАН 2019

ХОВД АЙМГИЙН ӨРСӨЛДӨХ ЧАДВАР

Эдийн засгийн ЕРӨНХИЙ ҮЗҮҮЛЭЛТҮҮД


тамир тэнхээ
100
80
2018 Эрэмбэ
60
40 Нутаг дэвсгэрийн хэмжээ
76.1 10
20 (мянган км2)
Засаглалын үр
Дэд бүтэц 0 Сумдын тоо 17
ашиг
Хүн амын тоо (мянга) 87.3 9
ДНБ (оны үнээр, тэрбум
323.7 13
Аймгуудын дундаж
төгрөг)
Ховд
Нэг хүнд ногдох ДНБ
3788.5 20
Бизнесийн үр (оны үнээр, мянган төгрөг)
ашиг Ажилгүйдлийн түвшин (%) 13.5 18
Инфляци (%) 5.5 6

Өрсөлдөх чадварын төлөв байдал, эрэмбээр


Хүн амын амьжиргааны түвшин

Үндсэн дэд бүтэц

Технологийн дэд бүтэц


Нийгмийн тогтолцоо

Менежментийн хэвшил
Аймгийн төсөв

Бизнесийн эрх зүй

Бизнесийн орчин

Санхүү
Эдийн засаг

Эрүүл мэнд, хүрээлэн буй орчин


Хөдөлмөр эрхлэлт

Хөдөлмөрийн зах зээл, бүтээмж


Эдийн засгийн салбарууд

Институцийн тогтолцоо

Боловсрол соёл

Тулгарч буй бэрхшээлүүд ба шийдэл


 Зээлийн хүүг бууруулж, хугацааг уртасгах
 Дэд бүтцээ сайжруулах, ялангуяа халаалтын асуудал
 Чанартай боловсон хүчин бэлтгэх
 Орчны бохирдлыг бууруулах
 Төрөөс бизнес эрхлэгчдийг дэмжиж ажиллах

11
БАРУУН БҮСИЙН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН ЧУУЛГАН 2019

II. ЧУУЛГАН

Та дээрх QR кодыг уншуулаад чуулганы хөтөлбөр,


илтгэлүүд, бичлэг, товхимол болон зургийн цомгийг
харах боломжтой.

12
БАРУУН БҮСИЙН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН ЧУУЛГАН 2019

НЭЭЛТИЙН ҮГ

Г.Пүрэвганди
Ховд аймгийн ИТХ-ын дарга

Хэлсэн үгнээс: Баруун бүсийн өрсөлдөх чадварын чуулган 2019 үйл ажиллагааг
Ховд аймагтай хамтран зохион байгуулж байгаа ЭЗБӨЧСТ, Конрад Аденауэр Сан,
МҮХАҮТ-ын салбар танхимууд, Баруун бүсийн аймгуудын удирдлагууд болон бусад
зочдод нийт Ховдчуудын өмнөөс талархал илэрхийлье. ЭЗБӨЧСТ-өөс Монгол Улсын 21
аймгийн өрсөлдөх чадварын тайланг олон улсын жишиг аргачлалын дагуу гаргадаг. Айл
хүний амь нэг, саахалт хүний санаа нэг гэж үг бий. Хөрш зэргэлдээ бүсийн аймгуудаа
түшиж, харилцан зах зээлээ хувааж, нэгдэж хамтран ажиллах зорилго бид тавьсан. Ийм
учраас аймгийн ИТХ-аар аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийг батлахдаа “Хүний
хөгжлийн төлөө, бүсийн хөгжлийн төлөө бид хамтдаа” гэсэн уриа дэвшүүлсэн.
Өнөөдрийн чуулган дээр олон санал, санаачлага гарна гэдэгт итгэлтэй байна. Баруун бүс
нутгийн алслагдмал байдал, эрс тэрс уур амьсгал, санхүүгийн хязгаарлагдмал байдал,
эрхзүйн хүндрэл бэрхшээл гээд санал бодлоо нэгтгэх зүйл бидэнд мундахгүй олон
байгаа. Бие биенээ дэмжиж, харилцан мэдээлэл солилцож, сайн туршлагаа хуваалцаж
олон ургальч үзлийг нэвтрүүлэн хамтдаа хөгжицгөөе. Монгол Улс цэцэглэн хөгжиж, хүн
зон нь эрүүл саруул байх болтугай. Баруун бүсийн өрсөлдөх чадварын чуулганы үйл
ажиллагаа нээгдэснийг мэдэгдье.

Др. П.Цагаан
ЭЗБӨЧСТ-ийн Удирдах зөвлөлийн дарга

Хэлсэн үгнээс: Бидний урилгыг хүндэтгэн хүлээн авч хүрэлцэн ирсэн Баян-Өлгий,
Увс, Завхан, Говь-Алтай аймаг, Улаанбаатар хотоос ирсэн төлөөлөгчид, Баруун бүсийн
өрсөлдөх чадварын чуулганыг хүлээн авч байгаа Ховд аймгийн ИТХ, Засаг дарга болон
холбогдох хүмүүст чин сэтгэлийн талархал илэрхийлье. Манай байгууллага жил бүр нэг
бүсийн өрсөлдөх чадварын чуулган хийдэг. Энэ жил Баруун бүсийн чуулганыг бүсийн
тулгуур төв Ховд аймагт хийж байгаадаа баяртай байна.

13
БАРУУН БҮСИЙН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН ЧУУЛГАН 2019

ХЭЛЭЛЦҮҮЛГҮҮДИЙН ТОЙМ
Хэлэлцүүлэг 1: “Баруун бүс нутгийн хөгжлийн бодлого, хэрэгжиж буй болон
төлөвлөгдөж буй төсөл, хөтөлбөрүүд”
Чиглүүлэгч: ЭЗБӨЧСТ-ийн Ерөнхий захирал Б.Лакшми

Тэргүүлэх оролцогчид:
1. Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан
2. Баян-Өлгий аймгийн Засаг даргын орлогч А.Камелият
3. Говь-Алтай аймгийн Засаг даргын зөвлөх В.Сүррагчаа
4. Ховд аймгийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн бодлого хариуцсан
орлогч дарга Ч.Уранчимэг
5. ҮХГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн
Д.Батбаяр

ИЛТГЭЛ
Баруун бүсийн аймгуудын өрсөлдөх чадвар
ЭЗБӨЧСТ-ийн УЗ-ийн дарга П. Цагаан

Хөгжлийг бид яаж хэмжих вэ? Хувь хүнд зориулсан хэмжих багажууд олон байна.
Жишээлбэл даралтын аппарат ашиглан бид эрүүл мэнддээ анхаардаг. Хүний өндөр, жин,
даралт, харааг хэмждэгтэй адил, улс орон бүрийг хэмждэг хэмжүүртэй болохоор 30
жилийн өмнө дэлхийн өрсөлдөх чадварын төв байгуулагдсан. Энэ байгууллагатай манай
төв 10 жилийн өмнөөс хамтарч ажиллаж байна.
Анх Монгол улсын өрсөлдөх чадварын тусгай тайлан 3, 4 жил гаргасан. Сүүлийн 5
жил Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан, 2013 оноос эхлэн аймгуудын өрсөлдөх
чадварын тайлан, 2017 оноос Нийслэлийн дүүргүүдийн өрсөлдөх чадварын тайлан
гаргаж байна. Хүн эрүүл мэнд, биеийн байдлаа ямар байгааг нь харах гэж MRI-аар
хардагтай адил, өрсөлдөх чадварын тайлан тухайн аймаг, улс, дүүргийн тусгал, хөгжлийг

14
БАРУУН БҮСИЙН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН ЧУУЛГАН 2019

хэмждэг багаж юм. Ингэхдээ улсыг 330 гаруй, аймгуудыг 180 гаруй, дүүргүүдийг 150
гаруй үзүүлэлтээр хэмжиж бодит тусгал, бодит байдлыг толинд харагдаж буй мэтээр
илэрхийлдэг юм. Дэлхийн улс орнууд өрсөлдөх чадварын тайланг ашиглан хөгжиж
байна. Улс, аймаг, компани аль нь ч бай эхлээд хэмжиж сурах хэрэгтэй. Хэмжиж чадах
юм бол хянаж чадна, хэмжиж чадахгүй бол хянаж чадахгүй. Хянаж чадахгүй бол
удирдаж чадахгүй. Удирдаж чадахгүй бол тавьсан зорилтоо хэрэгжүүлж чадахгүй.
Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан аймгуудад нэгдүгээрт 21 аймгийг
харьцуулахад аль түвшинд эрэмбэлэгдэж байна вэ гэдгийг, хоёрдугаарт сүүлийн нэг
жилийн хугацаанд ямар үзүүлэлтүүд сайжирч, муудаж вэ гэдгийг, гуравдугаарт давуу
тал, сул тал, боломж юу вэ гэдгийг харуулдаг. Монголд аймгууд, аймаг доторх сумууд
хоорондоо ажил ярилцдаггүй. Бүсийн чуулган аймгуудыг хамтарч ажиллах боломж
олгодгоороо давуу талтай. Аймгуудын өрсөлдөх чадварыг эдийн засгийн тамир тэнхээ,
засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг, дэд бүтэц гэх 4 үндсэн бүлгийн нийт 181
үзүүлэлтээр тооцдог. Өрсөлдөх чадвар гэдэг энгийнээр бол өөрт байгаа бүх нөөц
бололцоогоо дайчлан ажиллаад, удирдаад ард иргэдээ чинээлэг, аюулгүй, аз жаргалтай
амьдруулах юм.
2018 оны аймгуудын өрсөлдөх чадварын тайланд ерөнхий үнэлгээгээр баруун
бүсийн таван аймаг 11- 20 дугаар байр хооронд эрэмбэлэгдсэн. Ажиллах хүчний нөөц
сайн (ажилсаг иргэд), иргэдийн боловсролын түвшин өндөр, гадаад харилцаа худалдааг
хөгжүүлэх газарзүйн боломжтой, газар нутгийн унаган төрхөө алдаагүй, байгалийн
баялаг ихтэй зэрэг нь Баруун бүсийн давуу тал, боломж юм. Гэвч дэд бүтцийн хөгжил
сул, үйлдвэрлэл хөгжөөгүй, бүс нутгийг дэмжсэн төсөв санхүү хангалтгүй, шатахуун
болон суурь бүтээгдэхүүний үнэ өндөр, газар тариаланг ихээр хөгжүүлэх боломжгүй
зэрэг бэрхшээлүүд тулгарч байна.
Увс аймаг нь өрсөлдөх чадвараараа 21 аймгаас 2016 онд 9-рт, 2017 онд 11-рт, 2018
оны байдлаар 11-рт эрэмбэлэгджээ. Тус аймаг ажиллах хүчний оролцооны түвшин сайн
(4), банкны зээлийн хүү бага (2), шинийг санаачлах чадвар сайн (3) бол нэг хүнд ногдох
ДНБ харьцангуй муу (19), дундаж цалин харьцангуй бага (18), чанаргүй зээлийн өрийн
үлдэгдэл хамгийн их (21) байна. Баян-Өлгий аймгийн хувьд татвараас зайлсхийдэггүй
(1), хүн амын өсөлт хамгийн өндөр (1), гэмт хэрэг бага гардаг (5) бол нэг хүнд ногдох
ДНБ хамгийн муу (21), дундаж цалин хамгийн бага (21), хүний хөгжлийн индекс муу
(17) байна. Ховд аймгийн хувьд орлогын тэгш бус байдал харьцангуй бага (5), хүний
хөгжлийн индекс харьцангуй сайн (8), хувиараа бизнес эрхлэх боломж сайн (3) бол
барилга, бүтээн байгуулалт муу (20), бизнес эрхлэгчдийг дэмжигч байгууллагууд цөөн
(20), шатахууны үнэ өндөр (21) байна. Говь-Алтай аймаг өрсөлдөх чадвараараа 21
аймгаас 2016 онд 21-рт, 2017 онд 21-рт, 2018 оны байдлаар 20-рт эрэмбэлэгджээ. Говь-
Алтай аймаг хөрөнгө мөнгө зарцуулахгүйгээр засаглалын үр ашгийг дээшлүүлэх
боломжтой, үүнд анхаарвал зохилтой. Завхан аймаг үндсэн 4 шалгуур үзүүлэлтээр
аймгуудын дунджаас доогуур үзүүлэлттэй, өрсөлдөх чадвараараа 21 аймгаас 2016 онд
16-рт, 2017 онд 17-рт, 2018 оны байдлаар 17-рт эрэмбэлэгджээ. Сүүлийн нэг жилд дэд
бүтэц, засаглалын үр ашигт дэвшил гарсан байна. Мөн Завхан аймгийн хувьд
хэрэглээний үнийн индекс (1), ажилгүйчүүдийн тоо хамгийн бага (1), албан бус эдийн
засаг бага (3) бол амьжиргааны түвшин хамгийн доогуур (21), төр хувийн хэвшлийн
түншлэл муу (19), бүтээн байгуулалт, засвар үйлчилгээ муу (21) байна.

15
БАРУУН БҮСИЙН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН ЧУУЛГАН 2019

“Баруун бүсэд ямар сорилтууд байна вэ?” гэсэн санал асуулга явуулахад нэгдүгээрт
дэд бүтцийн асуудал, хоёрдугаарт төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулж
албан хаагчдыг чадавхижуулах, гуравдугаарт хөрөнгө оруулалтыг ихээр татах асуудал,
дөрөвдүгээрт бизнес эрхлэгчдийг санхүүгийн арга хэрэгслүүдээр дэмжих, тавдугаарт
томоохон үйлдвэр байгуулж ажлын байр нэмэгдүүлэх сорилтууд хамгийн их давтагдсан.
Өрсөлдөх чадварыг дээшлүүлэх 10 алтан дүрэм байдаг. Үүнээс 5 дүрэм хамгийн
чухал юм. Нэгдүгээрт, хууль эрх зүйн тогтвортой, ойлгомжтой орчин бүрдүүлэх.
Хоёрдугаарт, төрийн үйл ажиллагаа нь бизнесийн орчинг дэмжсэн, ил тод,
хариуцлагатай байх. Гуравдугаарт, дэд бүтцийг хөгжүүлж, байнгын хөрөнгө оруулалт
хийдэг байх. Дөрөвдүгээрт, дундаж давхаргыг бэхжүүлэх. Тавдугаарт, жижиг дунд
үйлдвэрүүдийг хөгжүүлэх. Эдгээр алтан дүрмүүдийг баримталбал өрсөлдөх чадвар өсөх
нь дамжиггүй.
ИЛТГЭЛ
Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хууль болон
хэрэгжүүлэх журмын танилцуулга
Үндэсний хөгжлийн газрын Хөгжлийн бодлого,
төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн Д.Батбаяр

Илтгэлээс онцлох нь:


 Монгол Улсын хөгжлийн бодлогын  Эдийн засгийн чадавхи нь
уялдаа алдагдсан. Яам, институтуудын хөгжлийн үндэс суурь юм. Эдийн
бодлого, үйл ажиллагааг уялдуулж засгийг бодлогоор сайжруулахгүйгээр
нэгдмэл болгох шаардлагатай байна. улс, бүс нутаг хөгжинө гэж ярих
Баруун бүсийн хувьд мөн адил боломжгүй.
уялдаагүй байна. Баруун бүсэд  Хөгжлийн бодлого төлөвлөлтийн
хамаарах таван аймгийн бодлогыг тухай хууль нь бүх шатанд хөгжлийн
уялдуулснаар эдийн засаг өсөн үр бодлого төлөвлөлтийг уялдуулах,
өгөөжтэй болно. нийлүүлэх, нэгдсэн арга зүй, хяналт
 Улс орон хөгжихдөө байгалийн шинжилгээний үнэлгээтэй болоход
баялаг, түүхий эд, хүний оюуны чиглэгдсэн. Манай улсад яам бүрд
чадавхи, үйлдвэрлэх хүчний нөөц, буюу 14, УИХ-ын тогтоолоор баталсан
үйлдвэрлэлийн технологи, хэрэглэх 55, Засгийн газрын тогтоолоор
техникийн боломждоо дүн шинжилгээ баталсан 115 хөгжлийн бодлогын
хийж, дэлхийн болон бүс нутгийн баримт бичиг хүчин төгөлдөр
бусад орнуудаас юугаар харьцангуй хэрэгжиж байна. Эдгээр бодлогын
давуу болохоо тоо, чанарын баримт бичиг аймаг, нийслэлийн
үзүүлэлтүүдээр тодорхойлж, түүндээ хөгжлийн хөтөлбөр, төлөвлөгөөнд яаж
түшиглэн хөгжлийн оновчтой суугдах нь тун эргэлзээтэй. Одоогийн
бодлогыг тодорхойлж хэрэгжүүлнэ. саатал энэ эргэлзээтэй байдлаас бий
Энэхүү хөгжлийн суурь зарчим нь бүс болсон.
нутаг, аймгийн хэмжээнд ч хамаатай.  2010 онд Шинэ бүтээн байгуулалт,
дунд хугацааны зорилтот хөтөлбөр

16
БАРУУН БҮСИЙН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН ЧУУЛГАН 2019

батлагдсан. Үүнд ядуурлыг бууруулах, 90%, 100% гэж дүгнэсэн байсан. Ийм
Улаанбаатар хотын төвийн хэт дүр төрхтэйгөөр манай улсад бодлого
төвлөрлийг бууруулах, утааг төлөвлөгдөн хэрэгжиж байна.
бууруулах зорилтууд дэвшүүлсэн ч  Баруун бүсийн анхаарах ёстой зүйл
хэмжих шалгуур үзүүлэлтүүд бол бодлогын баримт бичгүүдийн
тодорхойгүй байсан. Иймд уялдаа юм. Аймгийн хэмжээнд
хөтөлбөрийн хэрэгжилтийг бодитоор бодлого нийцүүлээд, дараа нь бүсийн
үнэлэх боломжгүй байсан ч УИХ-ын хэмжээнд уялдуулах нь чухал байна.
Байнгын хороон дээр хэрэгжилтийг
Хэлэлцүүлгийн асуулт хариултаас товч:
Асуулт: Баруун бүсийн аймгууд нэг, буцахдаа Увс, Завханы нууруудыг дайраад
нэгнийгээ дэмжсэн ямар бодлого явуулбал аялдаг болсон. Энэ маршрутын дэд
үр дүнтэй гэж та бодож байна вэ? Өөрийн бүтцийг бид хамтарч хөгжүүлэх хэрэгтэй.
аймаг төдийгүй Баруун бүсийн аймгуудын Өнөөдөр баруун таван аймаг хамгийн хол
иргэдийн ашиг орлогыг нэмэгдүүлж, оршдог газарзүйн байрлал, хүн амын өсөлт
амьжиргааг сайжруулах талаар ямар зэрэг цөөхөн үзүүлэлтээр эхэнд жагсаж
бодлого барьж ажиллаж байна вэ? байна. Бусад үзүүлэлтээр Төвийн болон
Говийн бүсээс хамаагүй хоцорч байна.
Увс аймгийн засаг дарга Д.Батсайхан:
Баруун бүсэд тусгайлсан эдийн засгийн
Баруун таван аймаг эдийн засаг, газарзүй
бодлого боловсруулах хэрэгтэй байна.
гэх мэт олон талаараа холбогдсон, нэгдмэл
Олон үйлдвэрийн хөтөлбөр байдаг ч
удирдлагаар ажиллахаас өөр аргагүй ийм
баруун таван аймагт хүртээлгүй өнгөрдөг.
таталцалтай бүс нутаг. Нэгдүгээрт, эдийн
Увс аймагт чацарганын үйлдвэр, ноос
засгаар уялдах ёстой. Үүний тулд дэд
угаах үйлдвэр, гурилын үйлдвэр, лаазалсан
бүтцээр холбогдох хэрэгтэй. Эрчим
тушёнк хийдэг үйлдвэр байгуулах хэрэгтэй
хүчний хувьд ОХУ-аас цахилгаан авч
байна. Хэрэв махны үйлдвэрийг баруун
тойроод тавуулаа холбогдсон. Усан
бүсэд байгуулбал хойд хөрш гэсэн
цахилгаан станц байгуулах нь эрчим
хязгааргүй зах зээл байна. Гэвч махыг
хүчний цагирган холбоонд онцгой ач
гулуузаар нь Иран, Казакстан, ОХУ,
холбогдолтой. Авто замаар Увс
БНХАУ руу гаргаж байна. 2018 онд
Улаанбаатартай холбогдсон. Увс, Ховдыг
ЖДҮХС тус бүр хоёр тэрбум төгрөгийг
164 км замаар холбочихвол эдийн
аймгуудад өгнө гэсэн ч Увс аймагт нэг
засгаараа шууд хамааралтай болно.
төгрөг ч өгөөгүй. ҮЙЛДВЭРЛЭЛ
Сибирийг Хятадтай холбох тээврийн
ХӨГЖҮҮЛЭХ ДЭМЖЛЭГ НЬ
коридорын авто зам Увс, Ховд аймгаар
ШИЛНИЙ ЦААНААС ЧИХЭР
дамжих, харин төмөр зам Цагаантолгойг
ДОЛООЛГОЖ БАЙГААТАЙ АДИЛ
Говь-Алтайн Бургастайн боомттой холбох
ЮМ БОЛДОГ. Бид нар Төв, Орхон,
зураглал бий болсон. Баруун таван
Дорноговь аймгуудтай өрсөлдөх чадвар
аймгийн хөгжих нэг гарц бол тээврийн
ярих хол байна. Монгол Улс Баруун бүс
коридор юм. Оросын талаас авто болон
нутгаа анхааран, хүн амьдарч байгаа бүх
төмөр замын ажлыг эхлүүлсэн. Ховд,
газарт хөгжлөө хүргэх ёстой. Өрсөлдөх
Увсын 164 км зам асуудал болж байна.
чадварын судалгааны дүн бол бодитой, үр
Аялал жуулчлалын хувьд ч манай баруун
дүнтэй, тус нэмэр болдог. Сүүлийн үед
таван аймаг шууд хамааралтай. Дотоодын
өрсөлдөх чадварын судалгаа, статистик
жуулчид Улаанбаатараас Говь-Алтай,
Ховдоор дайраад Алтай таван богд ороод

17
БАРУУН БҮСИЙН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН ЧУУЛГАН 2019

судалгаа хоёрт тулгуурлан ажлаа төлөвлөн амьжиргааг сайжруулах талаар ямар


хийж, дүгнэж явж байгаа. Баярлалаа. бодлого барьж ажиллаж байна вэ?
Асуулт: Баруун бүсийн аймгууд нэг, Баян-Өлгий аймгийн Засаг даргын орлогч
нэгнийгээ дэмжсэн ямар бодлого явуулбал А.Камелият: Дотоодын үйлдвэрлэгч
үр дүнтэй гэж та бодож байна вэ? Өөрийн компаниудыг хамгаалах шаардлагатай,
аймаг төдийгүй Баруун бүсийн аймгуудын гадаадаас ижил төрлийн бүтээгдэхүүн орж
иргэдийн ашиг орлогыг нэмэгдүүлж, ирээд дампууруулж байна. ХАМГИЙН
амьжиргааг сайжруулах талаар ямар ЭХЭНД МОНГОЛ УЛСЫН ТОМ
бодлого барьж ажиллаж байна вэ? ҮЙЛДВЭРҮҮДИЙГ ХУУЛИАР
ХАМГААЛАХ ЁСТОЙ, ҮҮНИЙ
Говь-Алтай аймгийн засаг даргын зөвлөх
ДАРААГААР БҮСЭД АНХААРАХ
В.Сүррагчаа: Говь-Алтай аймаг
ХЭРЭГТЭЙ. Төрийн зүгээс Баруун
байгуулагдсан цагаасаа эхлээд
бүсийн дэд бүтцийн (зам, цахилгаан, ус)
хоцрогдсон. Социализмын онуудад эдийн
асуудлыг шийдвэрлэсэн. Одоо хууль
засгийн ач холбогдол, хүн амын нягтралаас
эрхзүйн актыг бүрэн бүрдүүлбэл хөгжих
хамаараад сургууль, цэцэрлэг, эмнэлэг,
боломжтой байна. Хамгийн том ноосны
зам, үйлдвэр барих гэх мэт бүх зүйлээр
үйлдвэр манай аймагт ажиллаж байгаад
орхигдсон. Ардчилсан нийгэмд шилжснээс
дөрөөлж цэмбэний үйлдвэр барих ёстой.
хойш УИХ-ын гишүүний тоо цөөн учраас
Социализмын үед үүнийг төлөвлөсөн
Говь-Алтай руу чиглэсэн томоохон
байсан ч, зах зээлийн эдийн засагт
хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын
шилжснээр мартагдсан. Засгийн газар
ажил хийгдэхгүй явсаар өдийг хүрсэн.
бодлогоороо аймаг, бүсийг дэмжихгүй бол
Хөгжлийн гарааны түвшин дорой эхэлсэн
Баруун бүс гэж таван аймаг сууж
учраас өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхэд
хэлэлцээд ажил явахгүй.
Төр засгаас бодлогоор дэмжих
шаардлагатай байна. Говь-Алтай аймаг Асуулт: Баруун бүсийн аймгууд нэг,
хөгжихөд нөлөөлөх гол хүчин зүйл бол хүн нэгнийгээ дэмжсэн ямар бодлого явуулбал
амаа өсгөх явдал юм. Хүн ам хэт үр дүнтэй гэж та бодож байна вэ? Өөрийн
цөөнтэйгөөс шалтгаалан ямар ч ажил аймаг төдийгүй Баруун бүсийн аймгуудын
хийсэн ач холбогдол багатай байдаг. Хүн иргэдийн ашиг орлогыг нэмэгдүүлж,
амаа өсгөхийн тулд томоохон үйлдвэрлэл амьжиргааг сайжруулах талаар ямар
байгуулах хэрэгтэй. Ингэснээр Говь-Алтай бодлого барьж ажиллаж байна вэ?
аймагт шилжин суурьшигчид нэмэгдэнэ.
Ховд аймгийн Засаг даргын Нийгмийн
Үйлдвэр байгуулах гэхээр бүсийн бусад 4
хөгжлийн бодлого хариуцсан орлогч дарга
аймагт түүхий эд, нөөц адилхан байдаг.
Ч.Уранчимэг: Сүүлийн 3, 4 жил хөрөнгө
Зэрэг таван аймаг үйлдвэр байгуулбал
оруулалт хангалттай тавигдснаар барилга
нэгнийгээ унагачихна. ИЙМЭЭС АЛЬ
байшин баригдаж Ховд хотын өнгө үзэмж
АЙМАГТ НЬ ЯМАР ҮЙЛДВЭР
сэргэж байгаа. Бусад бүс, Нийслэлтэй
БАЙГУУЛАХЫГ ЗОХИЦУУЛАХ
өрсөлдөх чадвараараа зэрэгцэхийн тулд
ТӨРИЙН БОДЛОГО
бид хямд цахилгаан хэрэглэх ёстой.
ШААРДЛАГАТАЙ БАЙНА.
Эрдэнэбүрэний усан цахилгаан станцын
Асуулт: Баруун бүсийн аймгууд нэг, төсөл эхэлсэнд баяртай байгаа. Одоогоор
нэгнийгээ дэмжсэн ямар бодлого явуулбал Ховд аймагт 1кВатт цахилгаан 120₮, албан
үр дүнтэй гэж та бодож байна вэ? Өөрийн байгууллага 160₮, Булган, Алтай, Үенч
аймаг төдийгүй Баруун бүсийн аймгуудын суманд 280₮ үнэтэй байна. Бид
иргэдийн ашиг орлогыг нэмэгдүүлж, цахилгааныг өөрсдөө үйлдвэрлэж Орос,

18
БАРУУН БҮСИЙН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН ЧУУЛГАН 2019

Хятадын хараанаас гарснаар 1кВатт ХОХИРДОГ, ТӨРИЙН БОДЛОГЫН


цахилгаанд 40₮ төлнө. Шатахуун маш ЗОЛИОС БОЛЖ БАЙНА. 10 орчим
үнэтэй байна. Нефтийн үйлдвэр байгуулах жилийн өмнө Ховдын бизнес эрхлэгч
нь зүйтэй гэж харж байна. Барилгын Ховдоос Иран луу хонины мах
салбарыг хөгжүүлэх хэрэгтэй байгаа ч экспортлохдоо шууд нислэгээр ачиж
Улаанбаатарт цемент 7500₮, Ховдод байсан. Одоо бид хонины махаа Увсаар,
15’000₮-ийн үнэтэй байна. Хөдөө аж ахуйн Оросоор, Казакстанаар дайруулаад Иран
гаралтай түүхий эдийн үйлдвэр, цэвэрлэх луу машинаар ачиж байна. Баруун бүс
байгууламж хэрэгтэй байна. Эдгээр ажлыг нутгийг ялгаварласан бодлого
гүйцэтгэвээс эрүүл мэнд, боловсрол, хэрэгжүүлдэг гэх бодол надад төрдөг.
нийгмийн асуудлаа шийдвэрлэж өрсөлдөх Ерөнхий сайдад 5%-ийн татварыг 0%
чадвараа дээшлүүлэх боломжтой. болгож өгөөч гэсэн бичгийг 2 жил
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР дараалан явуулсан. 2017 онд 33’000, 2018
ХҮНИЙ ХӨГЖИЛД АНХААРЧ, ХУВЬ онд 42’000 хүн Тувагаас Увс аймагт орж
ИРГЭНЭЭ ХӨГЖҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ. ирсэн. Хүмүүс машинаа дүүртэл бараа
ИРГЭН БАЯН БОЛ УЛС БАЯН ГЭДЭГ. бүтээгдэхүүн худалдан аваад явдаг.
Баярлалаа. Магадгүй үүний үр дүнд 2016 онд 60
тэрбум төгрөг байсан Увс аймгийн
Асуулт: Тээвэр тун чухал байна. Яаж
иргэдийн хадгаламж 2019 оны эцсээр 108
Улаангом-Кызыл чиглэлд онгоц нисгэж
тэрбум төгрөг болсон. Тува улсын
эхлэхээр болгов? Энэ таны санаачлага уу?
даргатай иргэдийг чөлөөтэй зорчуулах,
Туршлагаасаа хуваалцана уу?
Кызыл-Улаанбаатар шинэ нислэгийн
Увс аймгийн засаг дарга Д.Батсайхан: чиглэл нээх, хамтарч ажиллах гэрээ
Манай аймгийн хувьд агаарын тээврийн хийсэн. УВС АЙМГИЙН
асуудал тун хүнд. Учир нь Улаанбаатар БОРШООГИЙН БООМТЫГ ОЛОН
орох нэг талын нислэгийн билет 400’000₮ УЛСЫН СТАТУСТАЙ 24 ЦАГИЙН
орчим үнэтэй байдаг. Онгоцны түлш БООМТ БОЛГОХ, УЛААНГОМЫН
Ангарскаас Улаанбаатар, Улаанбаатараас НИСЭХ БУУДЛЫГ ОЛОН УЛСЫН
Баруун бүс рүү машинаар ирдэг. Увс СТАТУСТАЙ БОЛГОХ НЬ НЭН
аймгаас хойш 1000км орчимд онгоцны ШААРДЛАГАТАЙ БАЙНА. Үүнийг
нефть зардаг орос компани байдаг. Зөвхөн хэрэгжүүлэх гэж 2 жил ажилласан ч
Улаанбаатараас түлш ирдэг шалтгаан нь шийдвэрлээгүй байна. Улаанбаатар-
Баруун бүсийн хилээр орж ирсэн онгоцны Улаангом-Новосибирск, Улаанбаатар-
түлш 5% гаалийн татвартай, Улаан-Үдээс, Улаангом-Кызыл маршруттай нислэг
Хятадаас орж ирэхэд татваргүй байдаг. байгуулах талаар Хүннү Эйр компанитай
ХОЛ ГАЗАР АМЬДАРСАН НЬ гэрээ байгуулсан. 10-р сарын 26-нд Кызыл
рүү туршилтын нислэг хийх гэж байгаа.

19
БАРУУН БҮСИЙН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН ЧУУЛГАН 2019

Хэлэлцүүлэг 2: “Баруун бүсийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх арга зам”


Чиглүүлэгч: ЭЗБӨЧСТ-ийн Ерөнхий захирал Б.Лакшми

Тэргүүлэх оролцогчид:
1. Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав
2. Ховд аймгийн ХАҮТ-ын менежер Г.Чимэгсүрэн
3. Увс аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого,
төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн З.Ганболд
4. Говь-Алтай аймгийн ХАҮТ-ын дарга Л.Батжаргал
5. Баян-Өлгий аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн
бодлого, төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн А.Хозыбай

ИЛТГЭЛ
Ховд аймгийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх бодлого,
зорилтын тухай
Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав

Илтгэлээс онцлох нь:


 Боловсрол, эрүүл мэнд, нийгмийн г 1200 хөөмийч зэрэг хөөмийлөн
халамж гэх мэт хүний хөгжлийн бүртгүүлэх гэж байна.
асуудалд анхааран ажиллаж байна. Тэр  Төрийн үйлчилгээний хүртээмж,
дундаа хүүхэд залуучуудыг спорт, чанарыг сайжруулахаар
урлагаар дамжуулан соён гэгээрүүлэх, “Хариуцлагатай тунгалаг төр”
хөгжүүлэх ажлыг явуулж байна. хөтөлбөрийг 2018 оны 11-р сард
Жишээлбэл 2019 оны 10-р сарын 30-нд батлан хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд
Гиннесийн номд “Чандмань” сумаас жилдээ 2 удаа бүх сумуудаар нээлттэй
гаралтай гэж үздэг “Монгол Хөөмий”- хаалганы өдөрлөг зохион байгуулан

20
БАРУУН БҮСИЙН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН ЧУУЛГАН 2019

хөдөө, орон нутгийн иргэдэд хүрч  Баруун бүсийн эдийн засаг, хүний
ажиллаж байна. хөгжилд хувь нэмэр оруулж тулгуурт
 “Үйлдвэрлэгч Ховд” хөтөлбөрийг чанараа хадгалахаар
2018 оны 11-р сард батлан бизнес “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан
эрхлэгчдэд бодитойгоор дэмжлэг станц”, “Ховд эко цементийн
үзүүлэн ажиллаж байна. үйлдвэр”, “Малын гаралтай түүхий эд
 Хөдөө аж ахуй, газар тариалангийн боловсруулах, төв цэвэрлэх
салбараа дэмжин ажиллаж байна. Энэ байгууламж буюу Ховд Агро парк
хүрээнд Буянт суманд бага оврын хөдөө аж ахуйн цогц төсөл”, “Газрын
тэжээлийн үйлдвэр байгуулж байна. тос боловсруулах бага хүчин чадлын
Мөн мах, сүү, малын гаралтай түүхий үйлдвэр”, “Тээвэр ложистикийн төв”
эд боловсруулах үйлдвэр барихаар гэсэн 5 том төсөлд анхааран ажиллаж
зэхэж байна. байна.
Хэлэлцүүлгийн асуулт хариултаас товч:
Асуулт: Хувийн хэвшлийг дэмжих, байна. Аймгийн бодлогын баримт бичигт
хөрөнгө оруулалт татахад ямар бодлого хувийн хэвшлийг бодитойгоор дэмжих
баримталж байгаа вэ? талаар тусгаж өгсөн. Энэ жил аймгийн
хурлаар баталсан 10 жилийн хөгжлийн
Баян-Өлгий аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө
бодлогод Төр, хувийн хэвшил хэрхэн
оруулалт, хөгжлийн бодлого,
харилцан ойлголцож, нэгнээ дэмжин
төлөвлөлтийн хэлтсийн ахлах
хамтарч ажиллах вэ гэдгийг тусгасан. Увс
мэргэжилтэн А.Хозыбай: Хувийн
аймаг 2019 оны 5-р сард хөрөнгө
хэвшлийг бүх бололцоогоороо дэмжин
оруулалтын чуулган хийсэн. ХУВИЙН
ажиллаж байгаа. Баян-Өлгий аймаг аялал
ХЭВШЛИЙГ ДЭМЖИХ, ТЭДЭНД
жуулчлалыг өрсөлдөх чадвараа
СААД БОЛОХГҮЙ БАЙХ
дээшлүүлэх гол арга зам гэж харж байгаа.
ЧИГЛЭЛИЙГ БАРЬЖ БАЙНА.
Иймээс нисэх онгоцны буудлаа Олон
улсын жишигт нийцүүлэн томсгох Асуулт: Хувийн хэвшлийг, бизнес
шаардлагатай байна. эрхлэгчдийг дэмжих ямар бодлогууд
хэрэгжиж байна, мөн цаашид ямар ажил
Асуулт: Хувийн хэвшлийг дэмжих,
хийхээр төлөвлөж байна вэ?
хөрөнгө оруулалт татахад ямар бодлого
баримталж байгаа вэ? Говь-Алтай аймгийн ХАҮТ-ын дарга
Л.Батжаргал: Хувийн хэвшлийг
Увс аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт,
хөгжүүлэхэд зам, дэд бүтцийн асуудал,
хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн
цахилгааны үнэ өндөр гэх мэт
ахлах мэргэжилтэн З.Ганболд: Жил
бэрхшээлүүд тулгардаг. Зах зээлийн
бүрийн өрсөлдөх чадварын тайланг
багтаамж жижиг байгаа нь хамгийн хүнд
судалж, тодорхой үзүүлэлтүүдэд яаж
бэрхшээл юм. ТӨРИЙН ЗҮГЭЭС БҮС
анхаарахаа төлөвлөн бодлогын баримт
НУТГИЙН ХУВИЙН ХЭВШЛИЙН
бичгүүддээ тусган ажилладаг. Сүүлийн 20
ҮЙЛ АЖИЛЛАГААГ БОДЛОГЫН
жил аймгийн захиргааны байгууллагуудын
ХУВЬД ЗӨВ ЗОХИЦУУЛАХ
бүтэц, бүрэлдэхүүн харьцангуй тогтвортой
ШААРДЛАГАТАЙ БАЙНА. Бүсийн
байснаар аймаг, сумын Засаг даргын
таван аймаг бүгд цементийн үйлдвэр
мөрийн хөтөлбөрүүд, дунд болон урт
байгуулчихвал хий хөрөнгө оруулалт
хугацааны бодлогууд хэрэгжих үндэс болж
болно. Баянхонгор-Алтай чиглэлийн авто

21
БАРУУН БҮСИЙН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН ЧУУЛГАН 2019

зам 2020 оны 5-р сард ашиглалтад орно, үйлдвэрийн тоног төхөөрөмжийг хилээр
Эрчим хүчний асуудал шийдэгдэж байна, татваргүй оруулж ирдэг байсан. Энэ
Алтай хотын ундны усны асуудалтай тогтоолын хугацааг сунгах боломжтой юу?
байсан бол төсөл хэрэгжиж Бизнес эрхлэгчид дулааны төлбөрийг
шийдвэрлэгдэж байгаа. Төрийн өндөр үнэтэй тарифаар төлдөг. Энэ ямар
дэмжлэгээр хувийн хэвшлийг хөгжүүлэх учиртай юм бэ? Хятад улсын бараа
нөхцлүүд бүрдэж эхэлж байна. ГЭВЧ бүтээгдэхүүнтэй өрсөлдөнө гэдэг хамгийн
МЭРГЭЖИЛТЭН, БОЛОВСОН хэцүү асуудал байдаг. Хятадаас орж ирэх
ХҮЧНИЙГ БЭЛДЭХ, ХҮН РҮҮГЭЭ бүтээгдэхүүний татварыг нэмэгдүүлж,
ХАНДСАН АЖЛЫГ ТӨРӨӨС ЗӨВ эсрэгээрээ Монголын бизнес эрхлэгчдэдээ
ЗОХИЦУУЛАХ ХЭРЭГТЭЙ. Хөдөө аж татварын хөнгөлөлт үзүүлэх боломж бий
ахуйн бүтээгдэхүүнийг таван газарт юу?
төвлөрсөн чигтэй болгоод тээвэрлэлт хийх
Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав:
талаар бүсийн зөвлөл хэлэлцэж баталбал
Эрчим хүчний зохицуулах хорооноос
зохино. Үүнийг дагаад тээвэр ложистик
баталсан үнэ тарифыг мөрддөг. Орхигдсон
хөгжинө, аль нэг аймагт төвлөрөл үүсэлгүй
барилгыг засварлаад шинэ бизнес
жигд хөгжил бий болно. Дэлгэмэл
инкубатор төв болгосон. “Үйлдвэрлэгч
хэлбэрээр хөгжих хувийн хэвшлийн
Ховд” хөтөлбөрийн хүрээнд шинээр
бизнес бол аялал жуулчлал юм. Баян-
бизнес эрхлэгчдээ бодлогоор дэмжиж
Өлгийд ирж буй жуулчдыг бүс нутгийн
байгаа. Гадагшаа экспортлох сонирхлын
хэмжээнд хүлээн авахын тулд авто зам
дагуу ХАҮТ-тай холбож анхааръя. Гэхдээ
сайжруулах хэрэгтэй байна. Дэлхийн зах
эхний ээлжид дотоодын зах зээлээ бүрэн
зээлд Баруун бүсийн малын махыг гаргах
эзэмшихээр аймгийн бодлого чиглэж
нэгдсэн бодлогод орвол зөв.
байна. Хөшөөтийн уурхайг дагасан 1500
Асуулт: Хувийн хэвшлийг, бизнес ажилчны хувцас, гутлыг нутгийн
эрхлэгчдийг дэмжих ямар бодлогууд оёдолчдоор оёулна. Гаалийн татварын
хэрэгжиж байна, мөн цаашид ямар ажил асуудлыг зохих газарт нь хүсэлт тавья.
хийхээр төлөвлөж байна вэ?
Асуулт: Баян-Өлгий аймагт жуулчид
Ховд аймгийн ХАҮТ-ын менежер олноороо очиж, Ховд аймгийг
Г.Чимэгсүрэн: Аймгуудын өрсөлдөх сонирхохгүй дамжин өнгөрөх цэг болж
чадварын судалгааны хүрээнд Ховд байна. Бид нар жуулчдыг татмаар байна.
аймгийн бизнес эрхлэгчид банкны зээлийн Ховд аймаг 13 угсаатны бүлэг, язгуур
хүү хэтэрхий өндөр байгаа нь хүндрэлтэй урлаг, хөөмийгөөрөө алдартай, энэ нь
гэж нийтлэг хариулт өгсөн. Импортоор бидний онцлог. Хү хамтлаг дэлхийд нэрд
орж ирдэг бүтээгдэхүүнийг орлох гарч, дэлхий нийт хөөмий, хархирааг
бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй биширч байна. Үүний эх нутаг нь манай
байгууллагуудыг түлхүү дэмжих хэрэгтэй. Ховд аймаг. Энэхүү соёлын гайхамшигт
ЭКСПОРТООР БАРАА ГАРГАДАГ өвөө таниулах арга хэмжээ авч байгаа юу?
БОЛОН ИМПОРТООР ТОНОГ Аливаа үйл ажиллагааны зарыг эрт тавьж
ТӨХӨӨРӨМЖӨӨ ОРУУЛДАГ байхыг хүсье. Шинээр байгуулагдаж
БИЗНЕС ЭРХЛЭГЧДЭД ТАТВАР байгаа аж ахуйн нэгжүүд шууд татварын
ӨНДӨР БАЙГАА НЬ АСУУДАЛ дарамтад орж байгааг хэрхэн шийдвэрлэх
БОЛДОГ. вэ?
Асуулт: 2019 оноос өмнө ЖДҮ-ийг Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав:
дэмжих Засгийн газрын тогтоолын дагуу “Гурван Цэнхэр” төвтэй аялал жуулчлалын

22
БАРУУН БҮСИЙН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН ЧУУЛГАН 2019

хөтөлбөр баталсан. Хар ус нуурт САНАЛ: Ховд аймгийн засаг дарга


түшиглээд 3-4 жуулчны бааз байгуулагдаж Б.Дүгэржав: Бүх аймгуудаар явж
байна. Гурван Цэнхэр–Мөнххайрхан уул- хэлэлцүүлэг зохион байгуулах санал ҮХГ-
Долоон нуур-Хөх нуурын хүрхрээ-Хар ус т өгсөн. Ховд аймаг гэхэд 34 төрлийн арга
нуур-Алтай таван богд гэсэн маршрут бий хэмжээний санал өгсөн. Бидний хэдэн
болгон жуулчны баазууд байгуулахыг санал давхцаж, хэдэн санал зөрж байгааг
зорьж байгаа. Олон угсаатны бүлгийн өв ярих цаг болсон. “Үндэсний бүсчилсэн
соёлоо хамгаалж, уран нугаралт, хөөмий, хөгжлийн үзэл баримтлал” гэсэн уриа
бие биелгээ, тууль, цуур гэх угсаатны лоозонгийн шинжтэй бодлогын баримт
бүлэг, сум бүрийн өвөрмөц соёлыг бичиг гараад удаан хугацаа өнгөрсөн ч
таниулна. Эхний ээлжид 2019 оны 10-р Улсаас бодлогоор бодитой дэмжсэн зүйл
сарын 30-нд Хөөмийг Гиннесийн номд байхгүй. УИХ-ын гишүүд тойрог руугаа
бичүүлэх ажлыг зохион байгуулан Ховд төсвөө тасалдаг, аймаг орон нутгийн
аймгийн Чандмань сумаас гаралтай Захиргаа, ИТХ руу эрх мэдэл
гэдгийг таниулна. Энэ ажил хөөмийг шилжүүлдэггүй. Орон нутаг хөрөнгө
сонирхохоор ирэгсдийг нэмэгдүүлэх ач оруулалтын асуудлаа шийдвэрлэх эрх
холбогдолтой. Удахгүй бид уран нугаралт, мэдлийн хомсдолтой байна. БАРУУН
тууль, цуураа таниулна. Баян-Өлгий ТАВАН АЙМГИЙГ ТОЙРООД 500 КМ
аймгийн Бүргэдийн баяраас 7 хоногийн РАДИУС ДОТОР 4 УЛСЫН 20 САЯ
өмнө “Цайны зам” өв соёлын наадмаа ХҮН АМЬДАРЧ БАЙНА. Улаанбаатар
зохион байгуулахаар БОАЖЯ-тай бол бидний зах зээл биш, харин энэ 20 сая
тохиролцсон. 2020 оны 1-р сарын 1-ний хүн бидний зах зээл, Баруун бүсийн эдийн
өдрөөс шинэ “Татварын тухай” хууль засгаа тэлэх боломж юм.
хэрэгжиж эхэлснээр шинэ аж ахуйн
нэгжүүдэд татварын дарамт багасна гэж
найдаж байна.

23
БАРУУН БҮСИЙН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН ЧУУЛГАН 2019

Хэлэлцүүлэг 3: “Баруун бүсийн аялал жуулчлал ба ногоон хөгжил”


Чиглүүлэгч: ЭЗБӨЧСТ-ийн Ерөнхий захирал Б.Лакшми

Тэргүүлэх оролцогчид:
1. БОАЖЯ-ны аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын
ахлах мэргэжилтэн Н.Молор
2. Завхан аймгийн ХАҮТ-ын дарга Г.Бадамхатан
3. Ховд аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого,
төлөвлөлтийн хэлтсийн дарга Ц.Ганданповрон
4. Говь-Алтай аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн
бодлого, төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Н.Энхбаяр
5. Увс аймгийн ХАҮТ-ын дарга С.Сэржим
6. Баян-Өлгий аймгийн ХАҮТ-ын дарга Х.Муратай
ИЛТГЭЛ
Аялал жуулчлалын талаарх төрөөс баримтлах бодлого
(Баруун бүсэд)
БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын
газрын ахлах мэргэжилтэн Н.Молор
Илтгэлээс онцлох нь:
 Монголд ирсэн гадаад жуулчдын тоо  БОАЖЯ Баруун бүсэд 120 сая төгрөг
2019 оны эхний 9 сарын байдлаар зарцуулан зочлох үйлчилгээний
өмнөх оны энэ үеэс 10% өссөн байна. сургалтыг үнэ төлбөргүй зохион
 Олон улсын аялал жуулчлалын байгуулсан. Баруун бүсийн хилийн 11
өрсөлдөх чадварын үзүүлэлтэд боомтод 38.9 сая төгрөгийн зардлаар
Монгол Улс 2018 онд 140 орноос 102- гадаадын жуулчдад мэдээлэл өгөх
рт, 2019 онд 140 орноос 93-рт зорилготой телевизор нийлүүлсэн. Увс
эрэмбэлэгдлээ. Үйлчилгээний чанар, аймгийн Дэглий цагаан нисэх буудалд
дэд бүтэц, зам, боомтын хүчин чадал аялал жуулчлалын мэдээллийн төв
гэсэн үзүүлэлтүүдэд муу оноо авсан. байгуулсан. Ховд нисэх буудалд 20 сая

24
БАРУУН БҮСИЙН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН ЧУУЛГАН 2019

төгрөгөөр аялал жуулчлалын  Аймгууд вебсайтдаа аялал


мэдээллийн төв байгуулахаар жуулчлалын булан нээх, жуулчны
ажиллаж байна. мэдээллийн төвүүдийг (нисэх онгоцны
 Баруун бүсийн “Бүргэдийн баяр”, буудал, музей, замын төлбөр хураах
“Мөс, загас, тэмээний баяр”, “Ойрад цэг, хүн их ордог ресторан гэх мэт)
түмний язгуур урлагийн наадам”, зуны улиралд тогтмол ажиллуулах,
“Альпийн ууланд авиралт”, “Цайны зуны улиралд бүсийн хот хооронд
зам өв соёлын наадам” гэсэн 5 арга нийтийн тээврийн үйлчилгээ гаргах,
хэмжээг БОАЖЯ дэмжиж ажилласан. зуны улиралд аймгийн театруудад
Алтай таван богд уулын авиралтын жуулчдад зориулсан тоглолт гаргах,
зургийг уулын спортынхны эсвэл музейг түшиглээд 10 хүнтэй
дэмжлэгтэйгээр боловсруулсан. урлагийн баг ажиллуулах, 7, 8-р сард
 100 дээш хүний хүчин чадалтай аялал жуулчлалын арга
жуулчны баазуудад ногоон зээл олгож хэмжээнүүдийг нэмэгдүүлэх, одоо
эхэлсэн. зохиогдож байгаа аялал жуулчлалын
 Баруун бүсийн ялгагдах онцлог нь арга хэмжээнүүдийг сайжруулах,
адал явдалт аялал жуулчлал (өндөр аялал жуулчлалын компаниудыг
ууланд авирах, явган аялал, морин урамшуулах бодлого баримтлах, хил
аялал, гэрэл зургийн аялал, бүргэдийн орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх,
аялал, уулын дугуй, цанын аялал, байгаа нөөц боломжоо зөв удирдах
эрдэм шинжилгээний аялал, соёлын хэрэгтэй.
аялал, ангийн аялал) юм.
Хэлэлцүүлгийн асуулт хариултаас товч:
Асуулт: Завхан аймагт аялал жуулчлалын хамтарч ажиллах болно. Аймгийн түвшинд
нөхцөл байдал ямар байгаа вэ? Бодлого гадаад, дотоодын жуулчдын статистик тоо
боловсруулахдаа ямар асуудлыг гаргаж чаддаггүй. Хөрөнгө оруулалт татах
шийдвэрлэх шаардлагатай гэж харж асуудлаар 3 жилийн өмнөөс Тува улс,
байна? Хөрөнгө оруулалт санхүүжилтийг Алтайн Бүгд Найрамдах Улсын ХАҮТ-тай
татах боломж байдаг уу? 2 удаа уулзалт хийсэн. Уулзалтад харилцан
аялал жуулчлалыг хөгжүүлэх, аяллын
Завхан аймгийн ХАҮТ-ын дарга
маршрут бий болгох талаар хэлэлцсэн.
Г.Бадамхатан: Завхан аймаг 40 гаруй
Хамтарч ажиллаад хөрөнгө оруулалт
үзэсгэлэнт, дурсгалт газруудтай.
авахад төрийн бодлогын зохицуулалт
Байгалийн цогцолбор газруудад үйл
шаардлагатай. Хэрэв ингэж чадвал Завхан
ажиллагаа явуулж буй байгууллагуудыг
аймаг төдийгүй Баруун бүсэд мөнгөний
эмх цэгцтэй байлгах бодлого баримталж
урсгал ихээр орж ирнэ. Үүнийг ажил хэрэг
байна. 2017 онд “Нүүдэлчдийн баяр” гэж
болгоход мэдээлэл солилцох, уялдаа,
арга хэмжээ зохион байгуулсан. Энэ үеэр
хамтын ажиллагаа дутагдаж байна.
бид жуулчдыг авахад бэлэн биш байгаа нь
Байгалийн үзэсгэлэнт газрыг тойрсон
харагдсан. Эдгээр асуудлыг аймаг, аж
жуулчны баазууд руу ордог нэг нэвтрэх
ахуйн нэгжийн түвшинд биш яам, бодлого
цэгтэй, тэнд баазуудын талаарх мэдээллээ
гаргагч байгууллагатай хамтарч цогцоор
авч буудаллах сонголтоо хийгээд авто
нь шийдвэрлэвэл зохилтой. Гэхдээ зөвхөн
машинаа үлдээн цааш явдаг зохион
яамнаас хийгдэх ажлыг хүлээлгүй орон
байгуулалттай болох хэрэгтэй. Ийм зохион
нутгийн түвшинд бизнес эрхлэгчидтэйгээ

25
БАРУУН БҮСИЙН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН ЧУУЛГАН 2019

байгуулалтад орсноор байгаль орчин бага бодлогын дагуу Баруун бүс яаж хөгжих,
бохирдоно, жуулчдын тоог хянана, юу хийх нь мэдэгдэхгүй байна. ОХУ болон
Хөвсгөл нуур шиг эмх замбараагүй БНХАУ-тай аялал жуулчлалын хүрээнд
болохгүй. Ингэснээр орлогоосоо тодорхой хамтарч ажиллахад бэлэн гэж яриад байгаа
хувийг сум, орон нутгийн төсөвт ч бид бэлэн биш гэж бодож байна.
төвлөрүүлэх боломжтой болно. БОАЖЯ ХӨРӨНГӨ ОРУУЛАХ
ОРОН НУТГИЙН ТӨРИЙН СОНИРХОЛТОЙ ХҮМҮҮС ИРЭХ
БАЙГУУЛЛАГАТАЙ ХАРИЛЦАН ГАЗРАА ИРЖ ХАРААД ДУУ НЬ
МЭДЭЭЛЭЛ СОЛИЛЦОЖ, СУЛАРСААР БАЙГААД ЯВДАГ,
ЗӨВШИЛЦСНИЙ ҮНДСЭН ДЭЭР ДАХИН ХОЛБОО БАРЬДАГГҮЙ. Энэ
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БОДЛОГО бол Баруун бүс болон Монгол Улс аялал
БОЛОВСРУУЛАХ ХЭРЭГТЭЙ. жуулчлалын хөрөнгө оруулалт авах,
сонирхол төрөх суурь хэмжээнд хүрч
Асуулт: Баруун бүсийн таван аймгийн
ажиллах чадваргүй байгаагийн баталгаа
хамтын ажиллагаа, ялангуяа аялал
юм. Иймээс эхний ээлжид бодлогоор
жуулчлалын хамтын ажиллагаа хэр байдаг
боловсон хүчнийг бэлтгэх ёстой.
вэ? Энэ салбарт хөрөнгө оруулалт татах,
санхүүжилтийн ямар боломж байна вэ? Асуулт: Ховд аймагт аялал жуулчлалын
салбарт хөрөнгө оруулалт татах,
Увс аймгийн ХАҮТ-ын дарга С.Сэржим:
санхүүжилтийн боломжуудыг бий болгох
Баруун бүсийн хэмжээнд аялал
чиглэлээр ямар ажил хийгдэж байгаа вэ?
жуулчлалыг зайлшгүй хөгжүүлэх ёстой
Бүсийн бусад аймгуудтай хамтарсан
гэдгийг 3 жилийн өмнөөс Азийн хөгжлийн
төлөвлөлт, хамтарч санхүүжилт татах
банктай хамтарч судалгаа хийн өнгөрсөн
ажлуудыг зохион байгуулдаг уу?
жил Засгийн газарт хүлээлгэж өгсөн.
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ ХӨГЖҮҮЛЭХЭД Ховд аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт,
ШААРДЛАГАТАЙ ҮЗҮҮЛЭХ ГАЗАР, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн
МАРШРУТ НЬ БАЙГАА Ч УЛСЫН дарга Ц.Ганданповрон: Аялал жуулчлал,
БОДЛОГО ДУТМАГ БАЙНА. Орон ногоон хөгжлийг тэргүүлэх чиглэл болгон,
нутагт МСҮТ, Дээд сургуулиуд байгаа ч эдийн засгийн үр өгөөжид анхаарч бодлого
аялал жуулчлалын мэргэжилтэн гарган ажиллаж байна. Ховд аймаг 2016-
бэлтгэдэггүй. Мэргэшүүлэх сургалт ч 2025 он хүртэлх Ногоон хөгжлийн
байдаггүй. Аймгийн захиргаанд аялал хөтөлбөрөө батлуулсан. Байгаль орчин,
жуулчлал хариуцсан гадаад хэлний аялал жуулчлалын чиглэлээр Гурван
мэдлэгтэй хүн ажиллах хэрэгтэй. Манай яэнхэр төвтэй хөтөлбөрийг баталсан. Ховд
аймаг аялал жуулчлалын салбарт аймаг маань босоо хэвтээ тэнхлэг дагуу
харьцангуй сайн ажилладаг ч бидний авто замтай болсноор дотоод, гадаадын
зүгээс шийдвэрлэж чадахгүй асуудлууд жуулчид ирэх төлөвтэй байгаа. Гэхдээ бид
байна. Манай аймагт нуурын аялал жуулчдыг хүлээн авах, цааш жуулчдын
жуулчлал хөгжүүлэх боломжтой, жуулчны тоог өсгөх зөв бодлогогүй. Алтайн
баазууд байгуулагдаж эхэлсэн. уулсынхаа ард, урд байгаа хоёр хөршөө
Харамсалтай хэдэн жуулчны бааз байх вэ татах хэрэгтэй тул Баян-Өлгий, Ховд
гэдэг даацын судалгаа хийгдээгүй учраас аймгийн төлөөлөгч нар “Большой Алтай”
бид зөв эсвэл буруу явж байгаагаа мэдэх уулзалтад оролцоод ирсэн. Аймаг бүрийн
арга алга. Увс аймгийн 3 нууранд даацын ЗДТГ-т байгаль орчин хариуцсан ганц
судалгаа хийж өгөөч гэсэн хүсэлтийг мэргэжилтэн ажилладаг. Бусад салбарууд
БОАЖЯ-нд 3 удаа тавьсан. Аялал яамнаас гарсан бодлогоороо хөгжөөд
жуулчлалыг хөгжүүлэх Засгийн газрын явдаг. БОАЖЯ-ААС ГАРСАН

26
БАРУУН БҮСИЙН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН ЧУУЛГАН 2019

БОДЛОГО, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, биш юм. Харин хууль эрхзүйн таатай бус
ЗОХИЦУУЛАЛТ СУЛ БАЙГАА орчин хамгийн тулгамдсан асуудал.
ХАРАГДДАГ. Нэг жуулчны бааз АЛСЛАГДМАЛ ГАЗАРТ ҮЙЛ
байгуулахад дэд бүтцийн хувьд хэдэн зуун АЖИЛЛАГАА ЭРХЭЛЖ БУЙ АЖ
тэрбум төгрөг шаардлагатай байдаг. АХУЙН НЭГЖҮҮДИЙГ ТАТВАРЫН
Үүнийг аймаг хэзээ ч хүчрэхгүй. БОАЖЯ ХӨНГӨЛӨЛТӨӨР ДЭМЖИХ
аялал жуулчлалын салбарт яаралтай ШААРДЛАГАТАЙ. Эдгээр асуудлыг
хөгжлийн том бодлого боловсруулан шийдвэрлэхэд Баруун бүс нутгаас
хэрэгжүүлэх шаардлагатай байна. Яаж сонгогдсон УИХ-ын гишүүд, аймаг орон
жуулчин татах, жуулчны бааз барих, нутгийн удирдлагууд нэгдэн лобби бүлэг
бодлогын дагуу мөнгө олдог болох нь байгуулж, хамтран төсөл хөтөлбөр, санал
туйлын эргэлзээтэй байгаа. Яам бодлогоо тусгадаг байдлаар асуудал шийдвэрлэвэл
аймагт тулган хийж хэрэгжүүлбэл жинхэнэ үр дүнтэй гэж харж байна.
аялал жуулчлалын хөгжилд хүргэнэ гэж
Асуулт: Ногоон зээлд ямар аж ахуйн
бодож байна.
нэгжүүд хамрагдах боломжтой вэ? Зээл
Асуулт: Ногоон хөгжил болон аялал олгох шаардлагын талаар тайлбарлаж өгнө
жуулчлалын салбарыг хөгжүүлэх тал дээр үү? Арилжааны банкнуудаас олгогддог
Баруун бүсийн аймгууд ямар нэгэн зээлүүдээс юугаараа, ямар нөхцлөөрөө
бодлого гаргаж ажиллаж байгаа юу? давуу талтай вэ?
Баян-Өлгий аймгийн ХАҮТ-ын дарга БОАЖЯ-ны аялал жуулчлалын бодлого
Х.Муратай: Жуулчид ирээд хэдэн төгрөгөө зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн
орхиод явна, гэхдээ байгаль орчноо Н.Молор: Хамгийн гол шаардлага нь 100-
бохирдолгүй сайхан авч үлдэнэ гэдэг аас дээш хүн хүлээн авах хүчин чадалтай
чухал. Манай аймагт үйл ажиллагаа жуулчны бааз байх. Мөн сэргээгдэх эрчим
явуулж байгаа 40-50 аялал жуулчлалын хүч ашигласан эсэх, ариун цэврийн
компаниуд бохирдлын асуудал үүсгэж байгууламж нь эко эсэх, саарал ус ашиглаж
байна. МӨН БАЙГАЛИЙН байгаа эсэх гэх мэт ерөнхийдөө байгаль
ҮЗЭСГЭЛЭНТ ГАЗРУУД ЛУУ ХАР орчинд ээлтэйгээр бизнес эрхэлж байна уу
ЗАМ БИШ ГЭХЭД ШОРООН ЗАМ гэдэг агуулга бүхий шаардлагууд байгаа.
ТАВИХ ХЭРЭГТЭЙ. Замгүйн улмаас Ногоон зээлийн хүү, арилжааны банкны
Алтай Таван Богд руу өвлийн цагт машин зээлийн хүүгээс хамаагүй бага байдаг.
очихгүй, зуны цагт машин шаварт суун
Асуулт (Дараагийн асуулттай хамтад нь
орчноо сүйтгэж байна. Ногоон хөгжил,
хариулав): Монгол Улсын аялал
ногоон бүс биш болчхоод байна. Эдгээр
жуулчлалын 4 дэхь бүсийг Баян-Өлгий
асуудалд Төр анхаарах шаардлагатай
аймагт гэж зарлах хүсэлтийг өнгөрсөн жил
байна.
ЗГ-ын хуралдаан дээр тавьсан. Энэ хүсэлт
Асуулт: Баруун бүсийн аймгуудын хамтын БОАЖЯ-д яригдаж байгаа юу? Баян-Өлгий
ажиллагааны хүрээнд тулгамдаж байгаа аймгийн газар нутгийн 23-24% нь улсын
ямар асуудлууд байна вэ? тусгай хамгаалалтад байдаг. Энэ газруудад
жуулчны бааз, хоолны газар байгуулах,
Говь-Алтай аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө
жорлон ухахад хүртэл зөвшөөрөл авдаг.
оруулалт, хөгжлийн бодлого,
Энэ зөвшөөрөл БОАЖ-ын сайдын
төлөвлөлтийн хэлтсийн ахлах
шийдвэрээр гардаг. Гадаад жуулчид кемп,
мэргэжилтэн Н.Энхбаяр: Үйлдвэржилт,
жуулчны түр баазаар дамжаад явдаг, харин
дэд бүтэц хамгийн тулгамдсан асуудал
дотоодын жуулчид (2019 онд Баян-Өлгий

27
БАРУУН БҮСИЙН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН ЧУУЛГАН 2019

аймагт 30’000 орчим дотоодын жуулчид нутаг дээр аялал жуулчлалын үйл
ирсэн) замдаа хоол идэх газаргүй, майхан ажиллагаа явуулахад заавал тусгай
босгоод хоноглох газаргүй байна. Энэ зөвшөөрөл авах нь зүй ёсны хэрэг. Энэ нь
асуудлыг анхаарч бодлогын баримт бичиг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай
хуульд өөрчлөлт оруулах боломж бий юу? хуулийн дагуу юм. Та бүхэн ЗГ, яамд
биднийг ойлгохгүй байна гэж ярьж байна.
Асуулт: Хуулиар БОАЖЯ аялал жуулчлал,
Бидэнд ч бас ийм асуудал байгаа, Яамд
тусгай хамгаалалттай газрыг хариуцна гээд
хоорондын уялдаа, яам дотроо газар
аймаг, орон нутагт эрх мэдэл байхгүйгээр
хоорондын уялдаа асуудалтай байдаг.
тусгасан байдаг. Жуулчны бааз
БОАЖЯ-нд гэхэд АЖБЗГ, Тусгай
байгуулахад шаардлагатай яамны лиценз
хамгаалалттай нутгийн удирдлагын газрын
зөвшөөрөл, хүнд суртлыг орон нутгийн
хооронд уялдаа байхгүй. Манай АЖБЗГ-т
иргэд давж чаддаггүй. Орон нутгийн
тусгай хамгаалалттай газарт аялал
жирийн малчин жуулчдыг буулгах 5 гэр
жуулчлалын үйл ажиллагаа явуулах, санал
барихад БОАЖЯ-аас зөвшөөрөл авдаг.
өгөх ч эрх байхгүй. Яагаад гэвэл Аялал
Бидний саналыг БОАЖЯ-ны хуралд
жуулчлалын тухай хуульд тусгай
уламжлаарай. Иргэдийн ахуй амьдралыг
хамгаалалттай газар нутагт аялал
дээшлүүлэхэд аялал жуулчлал хамгийн
жуулчлалын үйл ажиллагаа явагдахыг
чухал нөлөөтэй. Аймаг болгонд БОАЖ-ын
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай
газар дээр аялал жуулчлал хариуцсан
хуулиар зохицуулна гэсэн заалт байдаг.
ганцхан мэргэжилтний орон тоо байдаг.
Тусгай хамгаалалттай газар нутагт аялал
Аялал жуулчлал бодлогоос асар их
жуулчлалын менежментийн төлөвлөгөө
холдчихоод байна. Баянхонгор аймаг
боловсруулахад аялал жуулчлалын
гадаад харилцаа, аялал жуулчлалын алба
мэргэжлийн хүмүүс орж санал өгөх эрхгүй.
гэж байгуулсан. Бид үүнийг байгуулмаар
Маш хэцүү зохицуулалтгүй байгаа. Энэ
байвч алба байгуулснаар Засгийн газрын
асуудлыг Тусгай хамгаалалттай газар
тогтоолыг зөрчинө. Иймд мухардчихсан
нутгийн тухай хуулийн шинэчилсэн
байна. Аймгийн ЗДТГ-т аялал жуулчлалын
найруулгад өөрчлөх саналаа хэлдэг.
алба байгуулах эсвэл аялал жуулчлалын
Үнэнийг хэлэхэд энэ асуудлыг шийдэж
бодлогын мэргэжилтний орон тоо нэмэх
чадахгүй байгаа. Та бүхний саналыг
саналыг БОАЖЯ Засгийн газарт гаргах
Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын
хэрэгтэй байна. Дээр дурьдсан 2 асуудлыг
газарт албан ёсоор мэдэгдэнэ. Аялал
БОАЖЯ-ны зүгээс ЗГ луу оруулж
жуулчлалын мэргэжилтний орон тоо
өөрчлөлт хийхгүй бол орон нутагт аялал
нэмэх, бүтцийн асуудлын хувьд миний
жуулчлал хөгжүүлье гэхээр дээрээсээ
хэрээс хэтэрсэн асуудал, гэхдээ
чөдөр, тушаатай мэт байна.
удирдлагууддаа уламжилъя. Аялал
БОАЖЯ-ны аялал жуулчлалын бодлого жуулчлалын бүсийн асуудлаар БОАЖЯ-
зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн ны зүгээс санал өгөөд ҮХГ Бүсчилсэн
Н.Молор: Тусгай хамгаалалттай газар хөгжлийн бодлого боловсруулж байгаа.
Баярлалаа.

28
БАРУУН БҮСИЙН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН ЧУУЛГАН 2019

Хэлэлцүүлэг 4: “Жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжил”


Чиглүүлэгч: Ховд аймгийн ХАҮТ-ын менежер Г.Чимэгсүрэн

Тэргүүлэх оролцогчид:
1. ЖДҮХС-ийн захиргаа санхүүгийн хэлтсийн ахлах мэргэжилтэн
Н.Мянганбанзрагч
2. Увс аймгийн Увс хүнс ХК Э.Батзаяа
3. Говь-Алтай аймгийн Уран Шувуу Урлан ХХК Б.Эрдэнэсүрэн
4. Баян-Өлгий аймгийн Акбар ХХК Р.Төлей
5. Ховд аймгийн Ханжаргалант ХХК Э.Өлзийхүү
6. Завхан аймгийн Мөнх-Ундрах үсэг ХК Г.Мөнхцацрал

ИЛТГЭЛ
Жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжил
ЖДҮХС-ийн захиргаа санхүүгийн хэлтсийн ахлах
мэргэжилтэн Н.Мянганбанзрагч

Илтгэлээс онцлох нь:


 ЖДҮХС 2019 онд “ЖДҮ-ийн тухай хэрэгжилтийг сайжруулах” гэсэн
хуулийн шинэчилсэн найруулга”, ажлыг хэрэгжүүлэн ажиллаж байна.
“Үйл ажиллагааны ил тод байдал”,  Бодлого зохицуулалтын хэрэгжилтийн
“Байгууллагын бүтцийн шинэчлэлт”, хүрээнд ЗГ-ын хуралдаанаар ЖДҮ-ийг
“Улс төрийн нөлөөллөөс хараат бус дэмжих 2018-2021 хөтөлбөрийг
үйл ажиллагаа”, “Зээлийн сонгон батлуулсан. ХХААХҮ-ийн сайдын
шалгаруулалтын үе шатанд софтвер 2019 оны 4-р сарын 19 өдрийн А119
програм нэвтрүүлэх”, “Зээлийн сонгон тоот тушаалаар ЖДҮХС-ийн сонгон
шалгаруулалтын шинэ систем шалгаруулалтын журмыг баталсан.
нэвтрүүлэх”, “Бодлого зохицуулалтын

29
БАРУУН БҮСИЙН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН ЧУУЛГАН 2019

 2019 онд 1429 аж ахуйн нэгжээс 128.1 Ингэснээр зээлийн хүртээмж 2.2 дахин
тэрбум төгрөг, 1323 иргэнээс 359 өссөн.
тэрбум төгрөг, нийт 487.1 тэрбум  Одоогоор Баруун бүсийн Ховд аймагт
төгрөгийн зээлийн хүсэлт ирсэн. 2018 11 (50%), Увс аймагт 12 (80%), Говь-
онд 96.3 тэрбум төгрөгийг 211 иргэн, Алтай аймагт 20 (80%), Баян-Өлгий
аж ахуйн нэгжид олгосон бол 2019 онд аймагт 6 (37%) иргэн, аж ахуйн нэгжид
47 тэрбум төгрөгийг 471 иргэн, аж санхүүжилт олгоод байна.
ахуйн нэгжид олгохоор болсон.
Хэлэлцүүлгийн асуулт хариултаас товч:
Асуулт: Увс аймгийн ЖДҮ ямар түвшинд дэмжлэг үзүүлэх шаардлагатай вэ? Бизнес
байгаа вэ? Бизнес эрхлэхэд тулгарч байгаа эрхлэгчдэд тулгамдаж буй асуудал юу вэ?
асуудал, хүндрэл юу байна вэ? Орон
Г.Мөнхцацрал, Завхан аймгийн Мөнх-
нутгийн зүгээс таныг яаж дэмжиж байна
Ундрах үсэг ХК: Бизнес эрхлэгчдэд гурван
вэ?
асуудал байдаг гэж би хардаг. Эдгээр нь 1)
Э.Батзаяа, Увс аймгийн Увс хүнс ХК: ажлын байр, 2) хүний нөөц, боловсон
ДНБ-ний үзүүлэлтүүд тухайн аймгийн хүчин, 3) санхүүгийн асуудал юм.
хөгжлийг тодорхойлдог. Баруун бүсийн ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА
аймгууд 300 орчим тэрбум төгрөгийн ДНБ ХЭРЭГЖИЖ БУЙ ТӨСӨЛ
үйлдвэрлэдэг. ЖДҮ эрхэлж байгаа ХӨТӨЛБӨР, ДЭМЖЛЭГ
хүмүүсийн орлого жил бүр нэмэгдэж ТУСЛАЛЦААНД БИЗНЕС
байгаагаас үзвэл ЖДҮ хөгжиж байна. ЭРХЛЭГЧДЭЭ ХОЛБОДОГ БАЙХ
Хөдөөгийн ЖДҮ эрхлэгчид хөрөнгийн ХЭРЭГТЭЙ. Төр засгийн зүгээс
боломж багатай, аймаг бүрт салбар нээх санхүүжилт болон зээлийн нөхцлийг уян
боломжгүй. Бүсийн нэгдсэн худалдааны хатан болгож өгөх шаардлагатай. Шинээр
газар бий болгох нь зүйтэй. Худалдааны бизнес эрхлэгчдийн түрээсийг 50%-иар
компаниудад хандахаар бидний хөнгөлж дэмжлэг үзүүлбэл бодитой
үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээсээ олж дэмжлэг болж чадна гэж үзэж байна.
чадахааргүй ашгийг бүтээгдэхүүн дээр
Асуулт: Баян-Өлгий аймгийн ЖДҮ-ийн
нэмж зарах шаардлага тавьдаг. Ингэж
өнөөгийн байдал ямар түвшинд байна вэ?
үнийг нь нэмэхээр хотоос ирдэг
Тулгамдаж буй ямар суудал байна вэ?
бүтээгдэхүүнтэй өрсөлдөх чадваргүй
болдог. Баруун таван аймагт нийгмийн Р.Төлей, Баян-Өлгий аймгийн Акбар ХХК:
даатгалын шимтгэлийг хасах хэрэгтэй. ЖДҮ-ийн байдал сайжирч байгаа.
БАГА ХҮҮТЭЙ УРТ ХУГАЦААТАЙ, Улаанбаатарын том компаниуд ЖДҮХС-
ТӨСЛӨӨ АМЖИЛТТАЙ аас олон тэрбумаар мөнгө авдаг. ЖДҮХС-
ХЭРЭГЖҮҮЛЭХ ХЭМЖЭЭНИЙ ААС ЖИЛД НЭГ АЙМАГТ 1 ТЭРБУМ
НӨХЦӨЛТЭЙ САНХҮҮГИЙН ТӨГРӨГ ОЛГОНО ГЭЖ
ДЭМЖЛЭГ ХЭРЭГТЭЙ. Орон нутагт ТӨСӨВЛӨДӨГ. ҮҮНИЙГ 40-50 САЯАР
олон улсын байгууллагуудын төсөл НЬ ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖИД
хөтөлбөрүүдийг төрийн байгууллагууд нь ХУВААН ӨГДӨГ НЬ
дэмжээд явбал үр дүнтэй. Эрчим хүчний ХҮРЭЛЦДЭГГҮЙ. Мөн ЖДҮХС-ийн
үнэ өндөр байдаг нь бэрхшээлтэй. зээл арилжааны банкаар дамжихгүйгээр
олгогдох хэрэгтэй.
Асуулт: ЖДҮ-ийг хөгжүүлэхэд танай
аймаг, орон нутаг, Төр засгийн зүгээс ямар

30
БАРУУН БҮСИЙН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН ЧУУЛГАН 2019

Асуулт: Баруун бүсэд тэр тусмаа Ховд АЙМГИЙН ЗАСАГ ДАРГАД


аймагт ЖДҮ-ийг хөгжүүлэхэд хөрөнгө АЙМГИЙН БҮХ СУРГУУЛИЙН
оруулалт, санхүүжилтийн ямар боломж ЗАХИРЛУУДЫГ ЦУГЛУУЛЖ ӨГӨХ
байгаа вэ? Баруун аймгуудад бизнес ХҮСЭЛТ ТАВЬСАН Ч ТАТГАЛЗСАН.
эрхлэхэд тулгамдаж буй асуудал юу вэ? НУТГИЙН УДИРДЛАГЫН ЗҮГЭЭС
ТУСЛАМЖ АВЧ ЧАДААГҮЙДЭЭ
Э.Өлзийхүү, Ховд аймгийн Ханжаргалант
СЭТГЭЛ ДУНДУУР БАЙНА. Бидэнд
ХХК: Баруун бүс нутагт хөрөнгө, санхүү
хамгийн өндөр хүүтэй зээл олддог, бага
босгох боломж хомс байдаг. Өөрсдийн
хүүтэй зээлийг дарга нарын хамаатан
хүч, банкны зээлд тулгуурлаж үйлдвэрлэл
садан авчихдаг. Танил талаараа авдаг
явуулж байгаа. Үйлдвэрлэл эрхлэгч,
болохоор ч тэр үү мэдээлэл нь хэзээ хойно
бизнес эрхлэгч хоёрыг нэгтгэн ойлгодгийг
ирдэг.
салгах нь зүйтэй юм. Олон жил үйл
ажиллагаа явуулж байгаа аж ахуйн Асуулт (Дараагийн асуулттай хамтад нь
нэгжүүдийг дэмжих нь зүйтэй. Хүнсний хариулав): ЖДҮХС-ийн зээл 2020 онд
үйлдвэрлэлд хамгийн орчин үеийн дахин олгогдох уу? эх үүсвэрээ олсон уу?
технологиудыг нэвтрүүлэх хэрэгтэй. хэдий хэмжээгээр олгогдох вэ? ЖДҮХС-
Боловсролын байгууллагын технологийн аас шалгарсан аж ахуйн нэгжүүдийн
сургалт хувийн хэвшлийнхнээс материал банканд шилжээд ажлын 40, 50
хоцорчихсон. Боловсон хүчин хамтарч хоногт судлагдаж дуусахгүй байна. Хөдөө
бэлтгэхэд бэлэн байна, бидний туршлага, орон нутагт сангаа байгуулаад, дэд
нөөц бололцоог ашиглавал эерэг үр хороодоор зээл төслийн судалгааг хийдэг
дүнтэй. ХӨГЖЛИЙН БОДЛОГО, хамтарсан байдлаар ажиллавал ашигтай
ТӨЛӨВЛӨЛТ УЯЛДАА ХОЛБОО гэж харагдаж байгаа. Та бүхэнд орон
ХООРОНДОО ОГТ НИЙЦЭХГҮЙ нутагт сан байгуулах хүсэл санал байна уу?
БАЙНА. ЖДҮХС-ийн дэмжлэг эзэндээ Энэ тухай судалсан зүйл байна уу?
хүрч очих процессыг түргэвчлүүлэх,
Асуулт: ЖДҮХС-ийн зээл банкаар
саадгүй болгох хэрэгтэй. Анх ЖДҮХС-ийн
дамжин, банкаа төсвийн мөнгөөр дэмжиж
зээл 3%-ийн хүүтэй гэж бодож авсан,
байгаа энэ системийг өөрчлөх үү?
сүүлд банканд очиход 5.6% хүүтэй гэсэн.
Төр засаг нь иргэдээ хуурмааргүй байна. ЖДҮХС-ийн захиргаа санхүүгийн
хэлтсийн ахлах мэргэжилтэн
Асуулт: ЖДҮ-г хөгжүүлэхэд танай орон
Н.Мянганбанзрагч: 2-р шатны эх үүсвэр
нутгаас ямар дэмжлэг үзүүлж байгаа вэ?
хайж байгаа. Хэрэв олвол 2020 оноос өмнө
Ямар дэмжлэг үзүүлээсэй гэж хүсч байна
санхүүжилтийг бий болгоно. 5-р сард
вэ? Бизнес эрхлэхэд тулгамдаж буй
журам батлагдснаас хойш банктай хамтын
асуудал юу байна вэ?
ажиллагаатай болохын тулд санал зөвлөмж
Б.Эрдэнэсүрэн, Говь-Алтай аймгийн Уран тавьж хүү 8% байсныг, 5.4% болгосон. Бид
Шувуу Урлан ХХК: Аймгийн ХАҮТ-тай банкны шалгуур үзүүлэлтэд нөлөөлж
хамтарч ажилладаг тул аймгийн, баруун чадахгүй байна. ЖДҮ-ийн тухай хуультай
бүсийн үзэсгэлэнд оролцон бусад аймгийн болсон, 2020 он гараад Засгийн газрын
үйлдвэрлэгчдээс туршлага судалдаг. хэрэгжүүлэгч агентлаг болж байгаа учраас
Ажиллах хүчин, түүхий эд, тоног 21 аймагт сантай болох талаар авч үзэх
төхөөрөмж, ажлын байр, санхүү гэх мэт байх.
олон бэрхшээл тулгардаг. Манай
Санал, Ховд аймгийн Засаг дарга
байгууллага сурагчийн дүрэмт хувцас
Б.Дүгэржав: Хэрвээ банкаар дамжих бол
үйлдвэрлээд 3 жил болж байна.

31
БАРУУН БҮСИЙН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН ЧУУЛГАН 2019

төрийн оролцооны шаардлага байхгүй. Санал, ЭЗБӨЧСТ-ийн УЗ-ийн дарга


ЖДҮХС-аас батлагдсан зээлийг банк П.Цагаан: ЖДҮХС-ийн зээл буруу
дахин шалгуур тавин хасан олгодог. механизмаар олгогдож байна. Нэг бол
Аймгийн төсөвт орон нутгийн хөрөнгө аймаг нь мэдээд олгох, эсвэл зөвхөн
оруулалт гээд ЖДҮ-ийн төсвийг нэмж банкаараа олгох хэрэгтэй. Битгий хоёр юм
өгөх хэрэгтэй. хий. Олон шат дамжлагагүй байх хэрэгтэй.

Хэлэлцүүлэг 5: “Бүс нутгийн хамтын ажиллагаа, хөгжлийн боломжууд”


Чиглүүлэгч: ЭЗБӨЧСТ-ийн УЗ-ийн дарга Др. П.Цагаан

Тэргүүлэх оролцогчид:
1. Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди
2. Увс аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Х.Дашзэвэг
3. Баян-Өлгий аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан
4. Говь-Алтай аймгийн ИТХ-ын дарга Л.Батжаргал
Хэлэлцүүлгийн асуулт хариултаас товч:
Асуулт: Баруун бүсийн өрсөлдөх чадварын Увс аймаг 10 жилийн стратеги
чуулганд сууснаар юу бодогдов? юу хийе төлөвлөгөөгөө боловсруулсан. Энэ
гэж бодогдов? ямар хүсэлт, санал байна вэ? төлөвлөгөөнд мах, малын гаралтай
бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр Ховд
Увс аймгийн ИТХ-ын нарийн бичгийн
аймагт байгаа учраас бид хөгжүүлэхгүй
дарга Х.Дашзэвэг: Орон нутгийн
гэсэн үзлээр хандаагүй. Бүх аймагт 3-4 сая
удирдлагууд, үйл ажиллагаагаа судалгаа,
мал, газар тариалан байна. Энэ аймагт
шинжилгээний үр дүн ашиглан төлөвлөдөг
энийгээ хөгжүүлье гэж ярих төвөгтэй
арга зүйд суралцаасай гэсэн бодол төрлөө.
байна. Үүнийг дээрээс бодлогоор
Баян-Өлгийн Бүргэдийн баяр, Ховдын
шийдэхгүй бол таван аймгийн Засаг дарга,
Цайны замтай 7 хоногийн зайтай Увс
ИТХ-ын дарга нар хоорондоо яриад
аймгийн Чацарганы баяраа хийж
шийдэх асуудал биш.
уялдуулъя гэж бодож байна. Иргэд
эмчилгээний рашаантай газруудаар аялах Асуулт: Баруун бүсийн өрсөлдөх чадварын
сонирхолтой байдаг. Гэвч эдгээр газрууд чуулганд сууснаар юу бодогдов? юу хийе
тусгай хамгаалалттай газар нутагт гэж бодогдов? ямар хүсэлт, санал байна вэ?
хамаарагддаг. Орон нутгийн удирдлагад
Ховд аймгийн ИТХ-ын дарга
тухайн газрыг ашиглах эрх мэдлийг өгч
Г.Пүрэвганди: Бие биенээ дэмжин
болдоггүй юм уу гэж бодогдлоо. Саяхан
харилцан ашигтай хөгжих ёстой гэсэн

32
БАРУУН БҮСИЙН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН ЧУУЛГАН 2019

хамгийн гол зарчмаа тохиролцлоо. ҮХГ Говь-Алтай аймгийн ИТХ-ын дарга


бүх аймгуудаас тэргүүлэх чиглэлийн Л.Батжаргал: Бүх дарга нар өөрсдийн
зорилтууд авсан. Одоо ҮХГ аль аймаг нь мөрийн хөтөлбөрт тусгагдсан тулгамдсан
аль чиглэлээ хөгжүүлэх вэ гэдгийг асуудлыг шийдвэрлэхдээ хязгаарлагдмал
тодорхойлох хэрэгтэй, ингэж байж бид төсөв мөнгөөр ажиллаж байна.
ахицтай хөгжих болно. 2020 оны УИХ-ын Хязгаарлагдмал нөхцлөөс гарах боломж
сонгуулиас өмнө Баруун бүсийн бол хувийн хэвшлээ дэмжих явдал юм.
аймгуудын удирдлагууд хуралдаж Үүний тулд бүс нутгийн хөгжлийн сан
хөгжлийн чиг шугамтай болох хэрэгтэй. байгуулах хэрэгтэй. ОРОН НУТГИЙН
Эрдэнэбүрэний усан цахилгаан станцыг ЖИЖИГХЭН САНГУУДЫГ
барихад 2000 хүн, цементийн үйлдвэр НЭГТГЭЭД ҮЙЛДВЭРЛЭЛ БИЙ
ашиглалтад ороход хими-технологийн БОЛГОН ДОРВИТОЙ АЖИЛ ХИЙДЭГ
инженер доод тал нь 100 хэрэгтэй байна. БОЛОХ САНАЛТАЙ БАЙНА. 100
Ховд их сургууль болон МСҮТ-дээ тэрбум төгрөгийг 20 аж ахуйн нэгжид 5
мэргэжилтнүүдээ бэлдэцгээе. тэрбумаар нь өгөхөд манай аж ахуйн
нэгжүүд өндийгөөд ирэх болно. Таван
Асуулт: Баруун бүсийн өрсөлдөх чадварын
аймгийн удирдлагууд бүс нутгаа
чуулганд сууснаар юу бодогдов? юу хийе
хөгжүүлэх төлөвлөгөө хамтарч гаргах
гэж бодогдов? ямар хүсэлт, санал байна вэ?
хэрэгтэй. Адил төстэй үйлдвэрүүд
Баян-Өлгий аймгийн ИТХ-ын дарга барихаар нэгнийгээ татаад унагаачихна.
Д.Бауыржан: Бид бүхэн боломжоо Говь-Алтай аймагт нүүрсний нөөц байна.
булаацалдах биш, боломжоо хамгаалаад Үүнд тулгуурлан эрчим хүч үйлдвэрлэлийг
урагшлах хэрэгтэй. Бараа экспортлох хөгжүүлэх боломжтой. Ингэснээр Хятад
эрхзүйн орчныг бүрдүүлэх хэрэгтэй байна. руу болон Баруун бүс рүүгээ эрчим хүчээ
Айл өрхийг хямдралтай нүүрсээр хангая, түгээх, уул уурхай бусад үйлдвэрлэлүүд
хот суурингийн айлуудын халаалтын хөгжүүлэх юм. Нэмээд Эрдэнэбүрэний
асуудлыг шийдэцгээе. Өөрөөр цалин, усан цахилгаан станц ашиглалтад орвол
хүнсний хөнгөлөлт, юу ч хэрэггүй. Өвлийн том боломж нээгдэнэ. Мөн тээвэр
улиралд халаалтын асуудал хамгийн зохицуулалтад анхаарах хэрэгтэй байна.
хүндрэлтэй байна. Бүргэдийн баяраар Тээвэр зохицуулалтаа хангаснаар бүсийн
Өлгийд өдөрт 8 онгоц бууж 2200 жуулчин хэмжээнд төлөвлөсөн үйлдвэрлэл
ирсэн. Манай аймаг шөнийн нислэггүй, хөгжинө. Цаашлаад Алтайн нурууны
нисэх буудалдаа 00-гүй, ачаагаа гараараа хязгаар нутгийг тойрсон 20 сая хүнд хүрч
зөөдөг. Нисэх буудал маань хүрэлцэхгүй үйлчилнэ. Говь-Алтай аймаг
Ховд аймаг руу онгоц буулгая гэж ярьж Улаанбаатартай авто замаар холбогдохыг
байсан. Энэ жил Бүргэдийн баярт 8000 хүлээж байна. Мөн бүс нутгийн хэмжээнд
жуулчны хүсэлт ирсэн. 2022 он хүртэл бүх хүн амаа өсгөхөд анхаармаар байна.
жуулчны баазуудад захиалга өгчихсөн Чадвартай боловсон хүчин бэлтгэхийн
байгаа. Энэ асуудлаар Ховд, Увс аймагтай тулд хувийн олон их, дээд сургуулиудыг
хамтарч ажиллах хүсэлтэй байна. хаах, үүнд төрөөс анхаарах хэрэгтэй байна.
Орон нутаг дахь хувийн хэвшлийнхнийг
Асуулт: Баруун бүсийн өрсөлдөх чадварын орон сууцны бодлогоор дэмжвэл ажлын
чуулганд сууснаар юу бодогдов? юу хийе байр тогтвор суурьшилтай болно. Ажлын
гэж бодогдов? ямар хүсэлт, санал байна вэ? байр тогтвортой байвал аж ахуйн үйл
ажиллагаа сайжирна, цаашлаад баялаг
бүрдэж орон нутгийн хөгжилд ахиц гарна.

33
БАРУУН БҮСИЙН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН ЧУУЛГАН 2019

ХУРЛЫН ДҮГНЭЛТ, ХААЛТЫН ҮГ

Др. П.Цагаан
ЭЗБӨЧСТ-ийн Удирдах зөвлөлийн дарга

Баруун таван аймаг хамтарч ажиллах, санал бодлоо солилцох зайлшгүй


шаардлагатай байгаа нь харагдаж байна. Өнөөдрийн чуулганд ҮХГ-ын төлөөлөл байгаа
нь сайн хэрэг. Бидэнд зайлшгүй зохицуулалт хэрэгтэй байна. Цементийн, гурилын,
махны үйлдвэр байгуулах хамгийн зөв газар хаана вэ гэдгийг шийдвэрлэхийн тулд үр
ашгийг тооцоолон зохицуулалт хийх хэрэгтэй. Баян-Өлгий аймаг Бүргэдийн баяраа төгс
болгомоор байна. Жуулчид мөнгөө талархалтайгаар төлөх сайхан үйлчилгээ үзүүлэх
хэрэгтэй. Заавал улсаас мөнгө авч юм хийх биш онгоцны буудлын шуурхай үйлчилгээ
гэх мэт мөнгө шаардагдахгүй шийдвэрлэх асуудлаас эхлэх хэрэгтэй. Ховд аймагт
Юнескод бүртгэгдсэн Хойд Цэнхэрийн агуй байна. Үүнийг БОАЖЯ дэлхийн аялал
жуулчлалын сүлжээнд оруулбал Ховд аймагт аялал жуулчлал хөгжинө. Хөгжлийн
төлөөх хамтын ажиллагаа гэдэг нь зөвхөн таван аймгийн Засаг дарга нар биш, аймгийн
ИТХ, ЗДТГ, цагдаа, эмнэлэг, шүүх, бүх хүмүүс нь аймгийнхаа нэрийг боддог, манай
аймагт ирсэн хүн эерэг сэтгэгдэлтэй буцаасай гэж боддог байхыг хэлнэ. Манай
судалгааны тайланг багаж шиг ашиглах юм бол баруун аймгуудын ирээдүй гэрэл
гэгээтэй гэж итгэж байна. Хувийн хэвшлээ дэмжвэл манай баруун аймгууд улсын
төсвөөс татаас авдаг биш, өгдөг болох боломжтой. Аль ч аймаг бүх юмыг хийхээр битгий
оролд, эхлээд нэг зүйлийг төгс хий. Хэрвээ хоорондоо мэдээлэл солилцон, хамтарч
ажиллавал хөгжихөөр харагдаж байна. Өнөөдрийн хуралд хүрэлцэн ирсэн бүх хүмүүст
талархал илэрхийлье. Энэ чуулганыг зохион байгуулахад дэмжсэн Конрад Аденауэр сан,
Ховд аймгийн ЗДТГ, ИТХ, МҮХАҮТ-ийн аймгууд дахь салбар танхимууд, ЭЗБӨЧСТ
болон бүх арын албаны хүмүүст чин сэтгэлийн талархал илэрхийлж хамгийн сайн
сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Б.Дүгэржав
Ховд аймгийн Засаг дарга

Аливаа үйл ажиллагаа чанар муутай явж байвал төгсгөл хавьцаа оролцогчдын тоо
буурдаг. Өнөөдрийн үйл ажиллагааны хувьд оролцогчид нэмэгдсэн, уйдаагүй шинжтэй
харагдаж байна. Баруун бүсийн өрсөлдөх чадварын чуулганы үйл ажиллагаа амжилттай
болсныг оролцогчдын сэтгэл ханамж, хүлээцтэй сууж буй байдлаар гэрчилж болно. Бид
өнөөдөр олон талаас ярилцлаа. Харилцан ойлголцож ажиллах нь юу юунаас илүү чухал.
Өнөөдрийн чуулганд амжилттай оролцсон та бүхэндээ Ховд аймгийн ард иргэдийнхээ
өмнөөс ажлын амжилт, хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.

34
БАРУУН БҮСИЙН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН ЧУУЛГАН 2019

ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА
Чуулганы үеэр Баруун бүсийн аймгуудын бизнес эрхлэгчид оролцсон үзэсгэлэн
худалдааг ЭЗБӨЧСТ, МҮХАҮТ-ын Ховд аймаг дахь салбар танхим хамтран зохион
байгуулав. Үзэсгэлэн худалдаанд Баян-Өлгий аймгаас “Асыл Мура ХХК”, “Акбар ХХК”,
Говь-Алтай аймгаас “Баян Таян ХХК”, “Уран Шувуу Урлан ХХК”, “Хүслийн Наран
ХХК”, “Халиун Булаг ХХК”, “Сур, суран эдлэл”, Увс аймгаас “Мөнгөн Зээг Хоршоо”,
“Ус Эрдэнэ ХХК”, “Увс Хүнс ХК” зэрэг аж ахуйн нэгжүүд Ховд аймагт ирж оролцсон
бол Ховд аймгаас “Хөх Цөцгийт Хоршоо”, Баясгалант Өндөр Хөхий ХХК”, “Тахилгатын
Нуруу ХХК”, “Оюутогтох ХХК”, “Сод Эсгий Гоёл ХХК”, “Арван Улиас”,
“Ханжаргалант”, “Сэргэлэн Хөрсний Ундрага” зэрэг аж ахуйн нэгжүүд оролцов.

Акбар ХХК, Асыл Мура ХХК Баян Таян ХХК

Хүслийн Наран ХХК Сур, Суран Эдлэл

Халиун Булаг ХХК Уран Шувуу ХХК

35
БАРУУН БҮСИЙН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН ЧУУЛГАН 2019

Увс Хүнс ХК Ус Эрдэнэ ХХК

Мөнгөн Зээг Хоршоо Сод Эсгий Гоёл ХХК

Хөх Цөцгийт Хоршоо Ханжаргалант ХХК, Хөх Цөцгийт


Хоршоо

Сэргэлэн Хөрсний Ундрага, Оюутогтох Арван Улиас, Тахилгатын Нуруу ХХК


ХХК
36
БАРУУН БҮСИЙН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН ЧУУЛГАН 2019

ЗУРГИЙН ЦОМОГ
Чуулганы хоёр дахь өдөр буюу 2019 оны 10-р сарын 24-ний өдөр Ховд хотоос 112
км зайд байрлах ЮНЕСКО-ийн Дэлхийн соёлын эртний чулуун зэвсгийн өвд “Дэлхийн
гайхамшигт үнэт зүйл” зэрэглэлээр бүртгэгдсэн “Хойд Цэнхэрийн агуй”-тай танилцах
аялал хийсэн.

37
БАРУУН БҮСИЙН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН ЧУУЛГАН 2019

Хойд Цэнхэрийн агуйгаас буцах замд Ховд аймгийн Манхан сум дахь замын
цагдаагийн байнгын хяналтын постод “Дураараа биш, Дүрмээрээ” арга хэмжээний
хүрээнд хот хооронд болон орон нутагт зорчиж байгаа жолооч, зорчигчдод зам тээврийн
осол, хэргээс урьдчилан сэргийлэх, хөдөлгөөнд оролцогчдын сахилга хариуцлагыг
дээшлүүлэх, сөрөг хандлагыг өөрчлөх, соёлыг төлөвшүүлэх чиглэлээр мэдээлэл,
зөвлөгөө өгч, яриа таниулга хийн өдөрлөг зохион байгуулж байсанд хамрагдсан. Уг арга
хэмжээний үеэр иргэдэд халуун цай кофегоор үйлчилж, эмчийн үзлэгт хамруулан, гарын
авлага, постеруудыг тараан өгч байлаа.

38
ЭДИЙН ЗАСГИЙН БОДЛОГО, ӨРСӨЛДӨХ
ЧАДВАРЫН СУДАЛГААНЫ ТӨВ

Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг


Ерөнхий сайд Амарын гудамж 29,
Сан бизнес центр 9-р давхар

Утас: 976– 11 –321927


976– 11 –321926

Цахим шуудан: info@ecrc.mn


Цахим хаяг: www.ecrc.mn
www.aimagindex.mn
Фэйсбүүк хуудас: www.facebook.com/ursulduhchadvar
Твиттер хуудас: www.twitter.com/ursulduhchadvar

You might also like