You are on page 1of 10

МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ

Ангилалтын код 13.340.30


Амьсгалын замыг хамгаалах хэрэгсэл. (Хошуувч,
шүүлтүүртэй баг, тусгаарласан агаартай бүтэн баг )
Respiratory protection. /Valved Respirator, Filter Masks, Supplied- MNS 5620 : 2006
Air Respirator Systems/

Стандартчилал, Хэмжилзүйн Үндэсний Зөвлөлийн 2006 оны 06 дугаар сарын 29-


ний өдрийн 17 дугаар тогтоолоор батлав.
Энэхүү стандарт нь 2006 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн хүчинтэй.
Энэ стандартын норматив шаардлагыг заавал мөрдөнө.

1. Зорилго

Энэ стандартын зорилго нь эрүүл ахуйн зөвшөөрөгдөх хэмжээнээс их агууламж


(тоос, хорт хий, химийн бодис болон бусад) бүхий агаараар амьсгалж байгаа
амьсгалын замын эрхтнийг хамгаалах хэрэгсэл (хошуувч, шүүлтүүртэй баг,
тусгаарласан агаартай бүтэн баг)-д тавих эрүүл ахуйн шаардлагыг тогтооход
оршино.

2. Хамрах хүрээ

Эрүүл ахуйн зөвшөөрөгдсөн хэмжээнээс их тоос, хорт хий болон химийн бодисын
агууламж бүхий ажлын байрны орчинтой аж ахуйн нэгж, байгууллагад хамаарна.

3. Норматив ишлэл

Энэхүү стандартад дараах стандартаас иш татсан ба түүнд өөрчлөлт орсон


тохиолдолд хамгийн сүүлчийн албан ѐсны эх материалыг ашиглана. Үүнд:
3.1 Амьсгалын замын хамгаалалтын хэрэгслийн норм EN 149, 146, 141, 140, 143,
148 BGR 190
3.2 “Хөдөлмөрийн хамгаалах хэрэгсэлд тавих ерөнхий шаардлага,ангилал” MNS
4931 : 2000
3.3 Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй.Ажлын байрны орчин. Эрүүл
ахуйн шаардлага. MNS 4990 : 2000
3.4 “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлага” MNS 4990:2000

4. Ангилал

Амьсгал хамгаалах хэрэгслийг хийц, бүтцээр нь дараах байдлаар ангилна. Үүнд :

4.1. Хошуувч
4.1.1. Хавхлаг (клапан)-гүй хошуувч
4.1.2. Хавхлаг (клапан)-тай хошуувч
4.2. Шүүлтүүртэй баг
4.2.1. Шүүлтүүртэй хагас баг
4.2.1.1. Солигддог шүүлтүүртэй хагас баг
4.2.1.2. Солигддоггүй шүүлтүүртэй хагас баг
4.2.2. Шүүлтүүртэй бүтэн баг
4.2.2.1.Солигддог шүүлтүүртэй бүтэн баг
MNS 5620 : 2006

4.2.2.2. Солигддоггүй шүүлтүүртэй бүтэн баг


4.3. Тусгаарласан агаартай бүтэн баг
4.3.1. Тусгаарласан агаартай зөөврийн бүтэн баг
4.3.1.1. Тусгаарласан цэвэр агаартай зөөврийн бүтэн баг
4.3.1.2. Хүчил төрөгчийн холимог агаартай зөөврийн бүтэн баг
4.3.2. Тусгаарласан агаартай суурин бүтэн баг
4.3.2.1. Цэвэр агааран хоолойтой бүтэн баг
4.3.2.2. Даралтат цэвэр агааран хоолойтой бүтэн баг
Тайлбар : Тусгаарласан агаартай суурин бүтэн баг энэ стандартад
хамаарахгүй.
Aмьсгал хамгаалах хэрэгсэл (шүүлтүүртэй баг)-д бэхлэгдсэн шүүлтүүр нь :
1. Тоосноос хамгаалах
2. Хорт хий ба уураас хамгаалах
3. Холимог бодисоос хамгаалах гэсэн зориулалттай байна.
Aмьсгал хамгаалах хэрэгсэл (шүүлтүүртэй баг)-д бэхлэгдсэн шүүлтүүр нь шүүх
чадвараараа бага (FFP1), дунд зэрэг (FFP2), сайн (FFP3) гэсэн зэрэглэлтэй байна.
Тайлбар : FFP1, FFP2, FFP3 тэмдэглэгээ нь Европын стандартын тэмдэглэгээ
болно.

5. Нэр томъёо, тодорхойлолт

Амьсгал хамгаалах хэрэгсэл - үйлдвэрлэлийн тоос, химийн бодис, утаа, угаар


болон хорт хийн бүтээгдэхүүнээс амьсгалын замын эрхтнийг хамгаалах
зориулалтын хэрэгсэл.

6. Ерөнхий шаардлага

1. Амьсгал хамгаалах хэрэгсэл нь энэ стандартын А хавсралтад үзүүлсэн ангилал,


техникийн шаардлагыг хангасан байна.
2. Үйлдвэрлэлийн ба техникийн үзүүлэлтийн баримтыг үндэслэн Монгол улсын
хяналтын албаар зөвшөөрөгдсөн байна.
3. Хамгаалах хэрэгслийг энэхүү стандартаар тогтоосон үзүүлэлт, шаардлагын
дагуу мэргэжлийн байгууллагаар шалгуулж баталгаажуулсан байна.

7. Тусгай шаардлага
7.1. Хошуувч, шүүлтүүртэй баганд тавих тусгай шаардлага
7.1.1. Хошуувч шүүлтүүртэй баг нь амьсгалаар уушгинд орж буй агаарын тоос,
хорт хий, уурыг бүрэн шүүж цэвэрлэсэн байх;
7.1.2. Амьсгалах (амьсгаа авах, гаргах)-д чөлөөтэй, нүүр болон ам орчмын
арьсанд хөлөргөх, норох зэрэг сөрөг нөлөөгүй байх;
7.1.3. Өнгө үзэмжтэй, хөнгөн, шүүх чадвар нэн сайн, эд ангийг сольж засварлах
боломжтойгоор хийгдсэн байх;
7.2. Тусгаарласан агаартай бүтэн баганд тавих тусгай шаардлага
7.2.1. Тусгаарласан агаартай бүтэн багийн агаарын багтаамж нь үйлдвэрлэл (үйл
ажиллагаа) явуулах хугацаанд бүрэн хүрэлцээтэй байх ;
7.2.2. Хорт хий болон уурын найрлагатай орчинд явуулах үйлдвэрлэл (үйл
ажиллагаа)-ийн онцлогоос шалтгаалан тусгаарласан агаартай бүтэн багийг зөв
сонгосон байх;

8. Техникийн үзүүлэлт, бүтэц


8.1. Хошуувчийн техникийн үзүүлэлт, бүтэц
8.1.1. Хавхлаг (клапан)-гүй хошуувчийн техникийн үзүүлэлт, бүтэц

2
MNS 5620 : 2006

8.1.1.1. Техникийн үзүүлэлт


1. Хамгаалах чадвар нь FFP1
2. Тоосноос хамгаална.
8.1.1.2. Бүтэц
1. Тоос шүүгч давхар нь 4 ба түүнээс дээш байна.
2. Хамрын хянганы даруулга төмөр тохируулагчтай
3. Толгойд бэхлэх 2 резинэн уяатай.
8.1.2. Хавхлаг (клапан)-тай хошуувчийн техникийн үзүүлэлт, бүтэц
8.1.2.1. Техникийн үзүүлэлт
1. Хамгаалах чадвар FFP2
2. Тоосноос хамгаална.
8.1.2.2. Бүтэц
1. Тоос шүүгчийн давхар нь 10 ба түүнээс дээш байна.
2. Амьсгал гаргах хавхлаг (клапан)-тай.
3. Хамрын хянганы даруулга төмөр тохируулагчтай
4. Толгойд бэхлэх 2 резинэн уяатай.
8.2. Шүүлтүүртэй багны техникийн үзүүлэлт, бүтэц
8.2.1. Шүүлтүүртэй хагас багны шүүлтүүрийн техникийн үзүүлэлт
8.2.1.1. Тоос хамгаалах шүүлтүүрийн техникийн үзүүлэлт
А. Уушгинд орох агаарын тоосыг зөвшөөрөгдөх хэмжээ хүртэл бүрэн цэвэрлэнэ.
1-р хүснэгт
Шүүлтүүрийн Техникийн үзүүлэлт Хэрэглэх үеийн
¹ тоосны
төрөл
Тоос шүүх Нэвтрэн орох дээд хэмжээ (мг/м3)
чадвар тоосны хэмжээ
1 FFP1 82% (18%)-бага 16
2 FFP1S 90% (10%)-бага 16
3 FFP2 91% (9%)-дунд зэрэг 40
4 FFP2S 92% (8%)-дунд зэрэг 40
5 FFP2SL 94% (6%)-дунд зэрэг 40
6 FFP3 96% (4%)-сайн 120
7 FFP3S 98% (2%)-сайн 120
8 FFP3SL 98% (2%)-сайн 200

Тайлбар : 1. Тоосны зөвшөөрөгдөх дээд хэмжээг 4 мг/м3 аар авлаа.


2. Тоосны найрлага (цахиурын давхар исэл), ширхэглэлээс
шалтгаалан шүүлтүүр хэрэглэх үеийн тоосны зөвшөөрөгдөх хэмжээ
өөрчлөгдөж болно.
Б. Техникийн тэмдэглэгээ нь цагаан өнгөтэй байна.
8.2.1.2. Хорт хий, уураас хамгаалах шүүлтүүрийн техникийн үзүүлэлт
А. Уушгинд орох агаарын хорт хийг зөвшөөрөгдсөн хэмжээ хүртэл бүрэн
цэвэрлэнэ. 2-р хүснэгт
Техникийн үзүүлэлт Хэрэглэх үеийн хорт
Шүүлтүүрийн хийний концентрацийн
¹
төрөл Хорт хий, Нэвтрэн орох дээд хэмжээ
уур шүүх хорт хий, уурын (vol % ба ppm)
чадвар хэмжээ

3
MNS 5620 : 2006

1 FFP1 82% (18%)-бага 0.1vol % (1000 ppm)


2 FFP1S 90% (10%)-бага 0.1vol % (1000 ppm)
3 FFP2 91% (9%)-дунд зэрэг 0.5 vol% (5000 ppm)
4 FFP2S 92% (8%)-дунд зэрэг 0.5 vol% (5000 ppm)
5 FFP2SL 94% (6%)-дунд зэрэг 0.5 vol% (5000 ppm)
6 FFP3 96% (4%)-сайн 1.0 vol % (10000 ppm)
7 FFP3S 98% (2%)-сайн 1.0 vol % (10000 ppm)
8 FFP3SL 98% (2%)-сайн 1.0 vol % (10000 ppm)

Тайлбар : 1. Хорт хий, уурын зөвшөөрөгдөх дээд хэмжээ нь тухайн бодисын


хорт хий, уурнаас шалтгаална.
Б. Хорт хий, уурнаас хамгаалах шүүлтүүрийн тэмдэглэгээ нь олон улсын
стандартын шаардлагад нийцсэн байна.
3-р хүснэгт
Шүүлтүүрийн
¹ Шүүлтүүрийн зориулалт Шүүлтүүрийн ялгах өнгө
нэр
1 АХ Органик хий 65 0 С-ээс их Бор
2 А Органик хий 65 0 С-ээс бага Бор
3 В Органик биш хий Саарал
4 Е Хүчил Шар
5 К Шүлт (Аммон) Ногоон
6 СО Угаарын хий Хар
7 Hg Мөнгөн ус Улаан
8 NO Нитритийн бүлгийн бодис Цэнхэр
9 Radiaсtiv Цацраг идэвхт бодис Улбар шар
10 P Тоос Цагаан

8.2.1.3. Холимог бодисоос хамгаалах шүүлтүүрийн техникийн үзүүлэлт


А. Уушгинд орж байгаа агаарын холимог бодисын хэмжээг зөвшөөрөгдөх
доод хэмжээ хүртэл бүрэн цэвэрлэж шүүнэ.
4-р хүснэгт
¹ Шүүлтүүрийн нэр Зориулалт Техникийн Шүүх хүчин чадал
үзүүлэлт
1 А1В1Е1К1 органик хий- Бага
органик биш
хий-хүчил- 82% (18%)
шүлт

2 А2В2Е2К2 органик хий- Дунд зэрэг


органик биш 91% (9%)
хий-хүчил-
шүлт
3 А3В3Е3К3 органик хий- Сайн
органик биш 96% (4%)
хий-хүчил-
шүлт

4
MNS 5620 : 2006

Б. Холимог бодисоос хамгаалах шүүлтүүрийн тэмдэглэгээ нь олон улсын


стандартын шаардлагад нийцсэн байна.
5-р хүснэгт
¹ Шүүлтүүрийн нэр Зориулалт Өнгө
1 А1В1Е1К1 органик хий-органик биш бор-саарал-шар-ногоон
хий-хүчил-шүлт
2 А2В2Е2К2 органик хий-органик биш бор-саарал-шар-ногоон
хий-хүчил-шүлт
3 А3В3Е3К3 органик хий-органик биш бор-саарал-шар-ногоон
хий-хүчил-шүлт

8.2.2. Шүүлтүүртэй хагас багны бүтэц


8.2.2.1. Тоос хамгаалах шүүлтүүртэй хагас багны бүтэц
1. Их бие
2. Хос шүүлтүүр
3. Бэхлэгч уяа
8.2.2.2. Хорт хий, уураас хамгаалах шүүлтүүртэй хагас багны бүтэц
1. Их бие
2. Хос шүүлтүүр
3. Бэхлэгч уяа
8.2.2.3. Холимог бодисоос хамгаалах шүүлтүүртэй хагас багны бүтэц
1. Их бие
2. Хос шүүлтүүр
3. Бэхлэгч уяа
8.2.3. Шүүлтүүртэй бүтэн баг
8.2.3.1. Шүүлтүүртэй бүтэн багны техникийн үзүүлэлт
A. Уушгинд орох хортой хий, уурыг зөвшөөрөгдөх дээд хэмжээнд хүртэл
бүрэн шүүж цэвэрлэнэ.
6-р хүснэгт
Хамгаалах коэффициент Хэрэглэх үеийн хорт
Бүтэн багны Нэвтрэн хийний
¹ Хорт хий,
шүүлтүүрийн орох хорт концентрацийн дээд
уур шүүх
төрөл хий, уурын хэмжээ
чадвар
хэмжээ (vol % ба ppm)
1 FFP1 82% (18%)-бага 0.1vol % (1000 ppm)
2 FFP1S (хатуу) 90% (10%)-бага 0.1vol % (1000 ppm)
(9%)-дунд
3 FFP2 91% 0.5 vol% (5000 ppm)
зэрэг
8%)-дунд
4 FFP2S (хатуу) 92% 0.5 vol% (5000 ppm)
зэрэг
FFP2SL (6%)-дунд
5 94% 0.5 vol% (5000 ppm)
(хатуу, шингэн) зэрэг
1.0 vol % (10000
6 FFP3 96% (4%)-сайн
ppm)
1.0 vol % (10000
7 FFP3S (хатуу) 98% (2%)-сайн
ppm)
FFP3SL 1.0 vol % (10000
8 98% (2%)-сайн
(хатуу, шингэн) ppm)

Б. Хорт хий, уурнаас хамгаалах шүүлтүүрийн тэмдэглэгээ нь олон


улсын стандартын шаардлагад нийцсэн байна.

5
MNS 5620 : 2006

7-р хүснэгт
Бүтэн багны шүүл-
¹ түүрийн Шүүлтүүрийн зориулалт Шүүлтүүрийн ялгах өнгө
нэр
1 АХ Органик хий 65 0 С-ээс их Бор
2 А Органик хий 65 0 С-ээс бага Бор
3 В Органик биш хий Саарал
4 Е Хүчил Шар
5 К Шүлт (Аммон) Ногоон
6 СО Угаарын хий Хар
7 Hg Мөнгөн ус Улаан
8 NO Нитритийн бүлгийн бодис Цэнхэр
9 Radiaсtiv Цацраг идэвхит бодис Улбар шар
10 P Тоос Цагаан

В. Амьсгалаас гадна нүүр, нүдийг гадны нөлөөллөөс найдвартай


хамгаалсан байна.
8.2.3.2. Шүүлтүүртэй бүтэн багны бүтэц
1. Их бие (нүүр, нүд хамгаалах толины хамт)
2. Шүүлтүүр (нэг ба хос, солигддог ба солигддоггүй)
3. Бэхлэгч резинэн оосор

8.3. Тусгаарласан агаартай бүтэн багны техникийн үзүүлэлт, бүтэц


8.3.1. Тусгаарласан агаартай зөөврийн бүтэн багны техникийн үзүүлэлт
8.3.1.1. Тусгаарласан цэвэр агаартай зөөврийн бүтэн багны техникийн
үзүүлэлт
1. Тусгаарласан цэвэр агаартай зөөврийн бүтэн багны аюулгүй
ажиллагааны дохиолол нь гүйцэтгэгчийг эрсдэлгүйгээр буцаж
ирэхэд хангалттай агаар (50 бар)-ыг нөөцөлсөн тохиолдолд
ажилладаг байх.
2. Тусгаарласан цэвэр агаарын хэмжээ (баллон) нь үйлдвэрлэл (үйл
ажиллагаа)-ийн бүх хугацаанд хүрэлцээтэй байна.
8-р хүснэгт
¹ Баллоны Багтаамж Даралт Зориулалт
төрөл (литр) (Бар)
1 Т 0.4 200 Усанд шумбах
2 А 2 300 Үйлдвэрийн орон
зайнд
3 Т 10 200 Усанд шумбах
4 А 4 200 Үйлдвэрийн орон
зайнд
5 А 6 300 Үйлдвэрийн орон
зайнд
6 Т 12 200 Усанд шумбах
1. Тусгаарласан цэвэр агаартай зөөврийн бүтэн багны агаарын алдагдал
нь 1 минутанд 10 бар-аас илүүгүй байх.
2. Тусгаарласан цэвэр агаартай зөөврийн бүтэн багны бүх хэсэг нь
найдвартай ажиллагаатай байх.
8.3.2. Хүчил төрөгчийн холимог агаартай зөөврийн бүтэн багны техникийн
үзүүлэлт
1. Хүчил төрөгчийн холимог агаартай зөөврийн бүтэн багны аюулгүй

6
MNS 5620 : 2006

ажиллагааны дохиолол нь гүйцэтгэгчийг эрсдэлгүйгээр буцаж ирэхэд


хангалттай агаар (50 бар)-ыг нөөцөлсөн тохиолдолд ажилладаг байх.
2. Хүчил төрөгчийн холимог агаарын хэмжээ (баллон) нь үйлдвэрлэл (үйл
ажиллагаа)-ийн бүх хугацаанд хүрэлцээтэй байна.

9-р хүснэгт
¹ Баллоны Багтаамж Даралт Зориулалт
төрөл (литр) (Бар)
1 Т 1.5 200 Усанд шумбах
2 Т 4 200 Усанд шумбах
3 Т 10 200 Усанд шумбах
1. Хүчил төрөгчийн холимог агаартай зөөврийн бүтэн багны агаарын
алдагдал нь 1 минутанд олон улсын стандартад зааснаас илүүгүй байх.
2. Хүчил төрөгчийн холимог агаартай зөөврийн бүтэн багны бүх хэсэг нь
найдвартай ажиллагаатай байх.
8.3.3. Тусгаарласан агаартай зөөврийн бүтэн багны бүтэц
8.3.3.1. Тусгаарласан цэвэр агаартай зөөврийн бүтэн багны бүтэц
1. Нүүр амны иж бүрдэл хаалт
2. Даралтат цэвэр агаартай баллон
3. Автомат хавхлагтай холбогч
4. Хэмжигч манометр
5. Их биед бэхлэгч оосор
6. Нүүр амны иж бүрдэл хаалтны хайрцаг
8.3.3.2. Хүчил төрөгчийн холимог агаартай зөөврийн бүтэн багны бүтэц
1. Нүүр амны иж бүрдэл хаалт
2. Хүчил төрөгчтэй баллон
3. Автомат хавхлагтай холбогч
4. Хэмжигч манометр
5. Гарт барьж явах оосор

9. Хэрэглэх ба шалгах арга


9.1. Хошуувчийг хэрэглэх, шалгах арга
9.1.1. Хавхлаг (клапан)-гүй хошуувчийг хэрэглэх, шалгах арга
1. Хавхлаг (клапан)-гүй хошуувчийн техникийн үзүүлэлт, үйлдвэрлэлийн
тоосны хэмжээг зөв тогтооно.
2. Хошуувчийн дагалдах бичиг, хошуувчийн бүрэн бүтэн байдлыг шалгана.
3. Хошуувчийн оосроос нь углаж бариад толгой дээгүүрээ давуулж, дээд
оосрын үзүүрийг чихний дээгүүр гаргаж, толгойн дагзны доод хэсэгт, доод
үзүүрийг чихний доод хэсгээр оруулж дагзны дээд хэсэгт бэхэлнэ.
4. Амьсгал хамгаалах хэрэгслээ зүүсний дараа зай засвар байгаа эсэхийг
үзэж хамрын даруулгаар нягт суулгаж, чөлөөтэй амьсгалж буй эсэхийг
шалгасны дараа ажлаа эхэлнэ.
5. Ажлын явцад амьсгал чөлөөтэй эсэх, бүтэх шинж байгаа эсэхийг
тухайн хүн байнга шалгах үүрэгтэй. Хэрвээ бүтэх шинж илэрвэл, ажлыг
зогсоож, хошуувчийг яаралтай солино.
9.1.2. Хавхлаг (клапан)-тай хошуувчийг хэрэглэх, шалгах арга
1. Хавхлаг (клапан)-тай хошуувчийн техникийн үзүүлэлт, үйлдвэрлэлийн
тоосны хэмжээг зөв тогтооно.
7
MNS 5620 : 2006

2. Хошуувчийн дагалдах бичиг, хошуувчийн хавхлаг (клапан)-ны бүрэн бүтэн


байдлыг шалгана.
3. Хошуувчийн оосроос нь углаж бариад толгой дээгүүрээ давуулж, дээд
оосрын үзүүрийг чихний дээгүүр гаргаж, толгойн дагзны доод хэсэгт, доод
үзүүрийг чихний доод хэсгээр оруулж дагзны дээд хэсэгт бэхэлнэ.
4. Амьсгал хамгаалах хэрэгслээ зүүсний дараа зай засвар байгаа эсэхийг
үзэж, хамрын даруулгаар нягт суулгаж, чөлөөтэй амьсгалж буй эсэхийг
хавхлаг (клапан)-наар 3-5 дахин шалгасны дараа ажлаа эхэлнэ.
5. Ажлын явцад амьсгал чөлөөтэй эсэх, бүтэх шинж байгаа эсэхийг
ажилчин байнга шалгах үүрэгтэй. Хэрвээ бүтэх шинж илэрвэл, ажлыг
зогсоож, хошуувчийг яаралтай солино.

9.2. Шүүлтүүртэй багийг хэрэглэх, шалгах


9.2.1. Шүүлтүүрэй хагас багийг хэрэглэх, шалгах
1. Шүүлтүүртэй хагас багны шүүлтүүрийн техникийн үзүүлэлт,
үйлдвэрлэлийн тоос, хорт хий, уурын хэмжээг зөв тогтооно.
2. Шүүлтүүртэй хагас багны дагалдах бичиг, шүүлтүүрийн бүрэн бүтэн
байдлыг шалгана.
3. Шүүлтүүрийг хагас багны их биенд хөдөлгөөнгүй суулгана.
4. Шүүлтүүртэй хагас багны оосроос нь углаж бариад толгой дээгүүрээ
давуулж, дээд оосрын үзүүрийг чихний дээгүүр гаргаж, толгойн дагзны
доод хэсэгт, доод үзүүрийг чихний доод хэсгээр оруулж дагзны дээд
хэсэгт бэхэлнэ.
5. Амьсгал хамгаалах хэрэгслээ зүүсний дараа зай засвар байгаа эсэхийг
үзэж, шүүлтүүрээр чөлөөтэй амьсгалж буй эсэхийг 3-5 дахин шалгасны
дараа ажлаа эхэлнэ.
5. Ажлын явцад амьсгал чөлөөтэй эсэх, бүтэх шинж байгаа эсэхийг
ажилчин байнга шалгах үүрэгтэй. Хэрвээ бүтэх шинж илэрвэл, ажлыг
зогсоож, шүүлтүүрийг яаралтай солино.
9.2.2. Шүүлтүүртэй бүтэн багийг хэрэглэх, шалгах
1. Шүүлтүүртэй бүтэн багны шүүлтүүрийн техникийн үзүүлэлт,
үйлдвэрлэлийн тоос, хорт хий, уурын хэмжээг зөв тогтооно.
2. Шүүлтүүртэй бүтэн багны дагалдах бичиг, шүүлтүүрийн бүрэн бүтэн
байдлыг шалгана.
3. Шүүлтүүрийг бүтэн багны их биенд хөдөлгөөнгүй суулгана.
4. Шүүлтүүртэй бүтэн багны оосроос нь углаж бариад толгой дээгүүрээ
давуулж, дээд оосрын үзүүрийг чихний дээгүүр гаргаж, толгойн дагзны
доод хэсэгт, доод үзүүрийг чихний доод хэсгээр оруулж дагзны дээд
хэсэгт бэхэлнэ
5. Амьсгал хамгаалах хэрэгслээ зүүсний дараа зай засвар байгаа эсэхийг
үзэж, шүүлтүүрээр чөлөөтэй амьсгалж буй эсэхийг 3-5 дахин шалгасны
дараа ажлаа эхэлнэ.
5. Ажлын явцад амьсгал чөлөөтэй эсэх, бүтэх шинж байгаа эсэхийг
ажилчин байнга шалгах үүрэгтэй. Хэрвээ бүтэх шинж илэрвэл, ажлыг
зогсоож, шүүлтүүрийг яаралтай солино.
9.3. Тусгаарласан агаартай бүтэн багийг хэрэглэх, шалгах
9.3.1. Тусгаарласан агаартай зөөврийн бүтэн багийг хэрэглэх, шалгах
1. Тусгаарласан агаартай бүтэн багны эд анги, техникийн үзүүлэлт, бичиг
баримтыг шалгана.
2. Тусгаалагч агаартай бүтэн багны агаарын баллоны багтаамж (литр), уг
багаар гүйцэтгэх ажлын үргэжлэх хугацаа (цаг) хоѐрыг нарийн тооцоолж
гаргана.

8
MNS 5620 : 2006

3. Тусгаарлагч агаартай бүтэн багийг зураг, зааврын дагуу зөв угсарч,


шалгана.
4. Аваарын дохиолол, багны агаар алдагдлын хэмжээ нь нормондоо байгаа
эсэхийг хоѐроос доошгүй шалгана.
5. Багийг биендээ хөдөлгөөнгүй бэхэлнэ.
6. Багийг зүүсний дараа зөв ажиллаж байгаа эсэх, агаарын алдагдлын
хэмжээ, аваарын дохиоллыг дахин шалгасны дараа ажлаа эхэлнэ.
7. Ажлын явцад аваарын дохиолол ажиллах буюу нөөц агаарын хэмжээ 50
бар-аас багасвал ажлыг зогсоож яаралтай буцаж гарна.
9.3.2. Хүчил төрөгчийн холимог агаартай зөөврийн бүтэн багийг хэрэглэх,
шалгах
1. Хүчилтөрөгчийн холимог агаартай бүтэн багны эд анги, техникийн
үзүүлэлт, бичиг баримтыг шалгана.
2. Хүчилтөрөгчийн холимог агаартай бүтэн багны хүчилтөрөгчийн баллоны
багтаамж (литр), уг багаар гүйцэтгэх ажлын үргэжлэх хугацааг (цаг)
нарийн тооцоолж гаргана.
3. Хүчилтөрөгчийн холимог агаартай бүтэн багийг зураг, зааврын дагуу зөв
угсарч, шалгана.
4. Аваарын дохиолол, багны агаар алдагдлын хэмжээ нь нормондоо байгаа
эсэхийг хоѐроос доошгүй шалгана.
5. Баллоныг нуруундаа үүргэвчээр хөдөлгөөнгүй бэхэлнэ.
6. Багийг зүүсний дараа зөв ажиллаж байгаа эсэх, агаарын алдагдлын
хэмжээ, аваарын дохиоллыг дахин шалгасны дараа ажлаа эхэлнэ.
7. Ажлын явцад аваарын дохиолол ажиллах буюу нөөц агаарын хэмжээ
хэвийн хэмжээнээс багассан үед ажлаа зогсоож аваарын бүсээс гарна.

10. Хадгалах нөхцөл, хугацаа

Тухайн бүтээгдэхүүний техникийн бичиг, баримтад заасан хадгалах нөхцөл,


хугацааны хувьд хүчинтэй байна.
Амьсгал хамгаалах хэрэгсэлийн бүрэн бүтэн байдал алдагдсан үед хэрэглэхийг
хориглоно.

11. Анхаарах зүйл


1. Амьсгал хамгаалах хэрэгслийн техникийн үзүүлэлт, агаар дахь тоосны
хэмжээ, хорт хий, уурын найрлага, концентраци, шинж чанар зэрэг нь хоорондоо
хэрхэн нийцэж байгааг нарийвчлан тогтооно.
2. Тусгаарласан агаартай зөөврийн бүтэн багны агаарын сав (баллон)-ны
агаарын хэмжээг тодорхойлогч нэгж (бар, атмосфер, паскаль)-үүдийг хооронд нь
зөв харьцуулж, хэрэглэгдэх агаарын хэмжээ, хугацааг зөв тогтоох.
3. Багийг зөв шалгаж, түүний найдвартай ажиллах баталгаа, болзошгүй
аваарын үед гарах дохиоллыг мэдэрч, аюулын бүсээс гарах чадварыг эзэмших
зэрэг болно.

ТӨГСӨВ.

9
MNS 5620 : 2006

Амьсгалын замыг хамгаалах хэрэгслийн ангилал

Хамгаалах хэрэгслийн
¹ Техникийн үзүүлэлт
ангилал
1 Хавхлаг (клапан)-гүй хошуувч FFP1
2 Хавхлаг (клапан)-тай хошуувч FFP2
FFP1
3 Солигддог шүүлтүүртэй хагас баг FFP2
FFP3
FFP1
4 Солигддоггүй шүүлтүүртэй хагас баг FFP2
FFP3
FFP2
5 Солигддог шүүлтүүртэй бүтэн баг
FFP3
Солигддоггүй шүүлтүүртэй бүтэн баг FFP2
6
FFP3
Тусгаарласан цэвэр агаартай зөөврийн бүтэн баг Даралттай цэвэр агаар
7
Хүчил төрөгчийн холимог агаартай бүтэн баг Хүчил төрөгчтэй
8

10

You might also like