You are on page 1of 3

ЛАЙВСТРИМИНГ ХХК

Хан-Уул дүүрэг, 3-р хороо,


Ажилчдын гудамж, Хаган Филмс байр
Утас: 9000-1970, 9005-1970

ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ГЭРЭЭ № Огноо: 2020 оны 8 сарын 25 өдөр

ЗАХИАЛАГЧИЙН МЭДЭЭЛЭЛ:

Нэр: Гэгээн Муза ТББ

Регистерийн дугаар:

Төлөөлөх албан тушаалтан, нэр: С.Сарантуяа

Хаяг:

Утас: 9912-5576

И-мейл хаяг:

Энэхүү гэрээг нэг талаас ГҮЙЦЭТГЭГЧ Лайвстриминг ХХК /РД:6384099/, нөгөө талаас
ЗАХИАЛАГЧ ...................................................... нар Монгол Улсын Иргэний хууль болон холбогдох
бусад хууль тогтоомжийг удирдлага болгон, захиалагчийн саналыг үндэслэн үйл ажиллагааны
бичлэг хийх, шууд дамжуулах ажил үүргийг гүйцэтгэх, ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн
тохиролцсон хөлсийг төлөхийг харилцан тохиролцож энэхүү Үйлчилгээ үзүүлэх гэрээ /цаашид
“Гэрээ” гэх/-г байгуулав.

1.Гүйцэтгэгчийн үзүүлэх үйлчилгээ:

1. 180 минутын олон камерын зураг авалт, онлайн шууд дамжуулалт


2. Цахим хуудсаар зэрэг шууд дамжуулах
3. Тест дамжуулалт / Арга хэмжээ болох өдөр /
4. Шууд дамжуулалтын сигнал телевизийн шууд эфирт өгөх

2.Үйл ажиллагааны талаархи мэдээлэл:

Нэр, тайлбар: Гэгээн Муза – Ёслолын арга хэмжээ

Хаяг, байршил: АСЕМ – Хүн театр

Он, сар, өдөр: 2020 оны 08 сарын 30

Эхлэх, дуусах цаг: 17:00 – 20:00

1
Үйл ажиллагааны дэлгэрэнгүй хөтөлбөр, заалны /талбайн план зургийг Гүйцэтгэгчид урьдчилан
өгнө.

3.Төлбөр:

Үйлчилгээний нийт төлбөр: 6,600,000 ₮

/ зургаан сая зургаан зуун мянган / төгрөг болно.

Үнийн дүнгийн 50%-тай тэнцэх бартерын дүнгээр тооцох.

Үндсэн төлбөрийн задаргаа

1. 180 минутын олон камерын зураг авалт, онлайн шууд дамжуулалт


2. Цахим хуудсаар зэрэг шууд дамжуулах
3. Тест дамжуулалт / Арга хэмжээ болох өдөр /
4. Шууд дамжуулалтын сигнал телевизийн шууд эфирт өгөх

3.1 Гэрээт ажлын нийт хөлс 6,600,000₮ ( зургаан сая зургаан зуун мянган ) төгрөг байна.
3.2 Гэрээнд заасан нийт үнийн дүнд НӨАТ болон бусад холбогдох татвар, хураамж багтаагүй
бөгөөд Захиалагчаас Гүйцэтгэгчид төлөх дүн дээр НӨАТ татвар эцсийн дүн дээр нэмэгдэж
тооцогдох болно.
3.3 Гэрээт ажлын урьдчилгаа 50%-тай тэнцэх дүн болох 3,300,000₮-ийг 2020.08.26-ны дотор
гүйцэтгэгч талын ХХБ 415045801 тоот дансанд тушаана.

4.Гэрээний нөхцлүүд:

4.1. Гүйцэтгэгч гэрээнд заасан үйлчилгээг Захиалагчтай тохирсон хугацаанд гүйцэтгэн,


чанарын шаардлагад нийцүүлэн үзүүлнэ.
4.2. Шууд дамжуулж буй контентд гүйцэтгэгч талын лого байршина
4.3. Тухайн контентыг гүйцэтгэгч талын цахим хуудаст байршуулах
4.4. Үйл ажиллагааны бүрэн бичлэгийг эцсийн хувилбараар захиалагчид Full HD
форматаар хүлээлгэн өгнө. (Задгай дүрс, холбогдох файлыг өгөхгүй.)
4.5. Тоглолтын уран бүтээлч болон захиалагчийн буруугаас Гүйцэтгэгчийн үзүүлэх
үйлчилгээнд доголдол гарсан тохиолдолд Гүйцэтгэгч хариуцлага хүлээхгүй.
4.6. Гүйцэтгэгчийн буруугаас үйлчилгээнд доголдол гарсан тохиолдолд Гүйцэтгэгч
доголдлыг цаг алдалгүй арилгах, боломжгүй гэж үзвэл Захиалагчид төлбөрийг
буцаан олгоно.
4.7. Захиалагч хугацаандаа төлбөрөө төлөөгүй тохиолдолд үйлчилгээ үзүүлэхээс
татгалзаж, гэрээг Гүйцэтгэгч дангаар цуцална.
4.8. Захиалагч үйл ажиллагааг гэрээгээр тохирсон хугацаанд зохион байгуулж,
Гүйцэтгэгч үйлчилгээ үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэх үүрэгтэй.
4.9. Уран бүтээлч болон захиалагчийн буруугаас хугацаа өөрчлөгдсөн тохиолдолд
Гүйцэтгэгч үйлчилгээг нөхөж үзүүлэх үүрэг хүлээхгүй ба Захиалагчид нөхөн
төлбөр буцаан олгохгүй.
4.10. Шууд тоглолтын хугацаа өөрчлөгдсөн тохиолдолд захиалагч тал гүйцэтгэгч талд
сул зогссон өдрийн нөхөн олговорыг тухайн өдрийн тоглолтын үнийн дүнгийн
50%-тай тэнцэх дүнгээр нөхөн олгоно.
4.11. Зураг авалт хийгдсэн, чанарын шаардлага хангасан бичлэгийг Захиалагч хүлээн
авах үүрэгтэй.
4.12. Захиалагч Гүйцэтгэгчийн үйлчилгээ үзүүлсэн нэрээ хадгалах эрхийг хангана.
4.13. Талууд энэхүү гэрээг байгуулсантай холбоотой болон гэрээг хэрэгжүүлэх явцад
шууд болон шууд бусаар олж мэдсэн байгууллага, хувь хүний нууцад хамаарах
(уран бүтээл, техник, санхүү, бизнесийн нууц зэрэг гэх мэт) аливаа мэдээ,
мэдээллийг бусдад бичгэн болон аман хэлбэрээр задруулахгүй байх үүргийг
хугацаагүй хүлээнэ.
4.14. Байгалийн болон давагдашгүй хүчин зүйлийн улмаас гэрээнд заасан ажлуудын
гүйцэтгэл зогсох, удааширах, хугацаа хойшлох тохиолдолд талууд харилцан
тохиролцож гэрээг сунгах, өөрчлөх, цуцлах эрхтэй.

2
4.15. Гэрээт ажлын хугацаанд өөрсдийн багийн ажиллах хүч, техник тоног
төхөөрөмжийн аюулгүй байдал, хэвийн ажиллагаа болон байгалийн болон
давагдашгүй хүчин зүйлээс үүдэх учирсан хохирлыг тухайн тал өөрсдөө бүрэн
хариуцна.

4.16. Нэмэлт:

_______________________________________________________________ ______

_____________________________________________________________________

5. Талуудын гарын үсэг, тэмдэг:

Гүйцэтгэгч Захиалагч

Гүйцэтгэх захирал Д.Ундраа Гүйцэтгэх захирал

___________________ ______________________
Гарын үсэг тэмдэг Гарын үсэг тэмдэг

Утас: 9000-1970, 9005-1970

You might also like