Professional Documents
Culture Documents
Project DornodPK
Project DornodPK
ХЭРЭГЦЭЭ БА ШААРДЛАГА
Оюутны хөгжил гэдэг нь тухайн сургуулийн нийт оюутнууд авьяас чадвараа хөгжүүлж, үр
ашигтай, бүтээлч сэтгэлгээтэйгээр амьдрах боломж, сонголт хийх таатай орчин бүрдүүлэх
явдал юм. Өөрөөр хэлбэл аливаа сургууль, сургалтын байгууллага нь оюутнуудад зөвхөн
мэргэжлийн ур чадвар эзэмшүүлэхээс гадна тухайн хүнийг хувь хүн талаас нь хөгжүүлэх орчин,
нөхцөл, боломж, бололцоог бүрдүүлж бий болгох зайлшгүй шаардлагатай байдаг. Оюутны
хөгжил нь зөвхөн тухайн оюутны ямар клуб олон нийтийн байгуллагын гишүүн болсоноор
тодорхойлогдохгүй. Ямар ч сургуулийн нэр хүнд тухайн сургуулийг төгсөгчдийн мэргэжлийн ур
чадвар, нийгмийн гишүүн болж ажиллаж, амьдрах чадвараар тодорхойлогддог.
Бид эрхэм зорилгоо “Хөдөлмөрийн зах зээлийн зохистой эрэлт нийлүүлэлт, төр
хувийн хэвшлийн түншлэлд тулгуурласан чадамжид суурилсан сургалтын цогц
үйлчилгээг олон улсын стандартын түвшинд үзүүлэх үндэсний хэмжээний тэргүүлэх
сургууль болно.” гэж тодорхойлсон юм. Эрхэм зорилгын хүрээнд гадаад болон дотоодын
хөрөнгө оруулагчдаас олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэн, сургалтын орчны шинэчлэл, багш
нарын мэргэжил дээшлүүлэх үйл ажиллагаа, сургалтын хөтөлбөр, сургуулийн эрүүл ахуй,
хөдөлмөр хамгаалалын стандартыг шинэчлэн, сурч, амьдрах таатай орчин бүхий “Эко кампус”
болж өргөжин үйл ажиллагаа явуулж байна. Үүний үр дүнд Монгол улсад тэргүүлэх байр
суурьтай мэргэжлийн сургуулиудын дээгүүр байрт жагсдаг.
21-р зуунд хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн боловсрол олгож буй сургуулиуд нь
хотхон хэлбэрээр хөгжиж, хотхонд ажиллаж амьдарч буй багш оюутнуудыг хөгжүүлэхэд
ихээхэн анхаарч байна. Тиймээс бид өөрсдийн бий болгосон “Эко кампус” орчинд оюутны
хөгжлийн цогц үйлчилгээг хүүхэд, оюутан бүрт хүргэх зорилгоор энэхүү төслийг боловсруулсан
юм. Энэхүү төвөөр Дорнод аймгийн цаашлаад зүүн бүсийн оюутан, залуус үйлчлүүлэх бүрэн
боломжтой юм.
Төслийн хүрээнд бид “Оюутны хөгжлийн төв”-ийн барилга барьж, оюутанд хүртээмжтэй,
чанартай үйлчилгээ үзүүлэх цогц орчин бүрдүүлэхийг зорьж байгаа юм.
Өндөр мэдлэг боловсролтой, хөрвөх чадвартай, өөрийгөө хөгжүүлэх арга технологийг
эзэмшсэн, мэргэжилдээ дур сонирхолтой, хөгжлийн түвшин өндөр оюутан сурагчидтай
болчихвол монголчууд улс орныхоо жинхэнэ эзэн нь болж эх орноо хөгжүүлж чадна.
ЗОРИЛГО:
Улс орондоо оюунлаг, чадварлаг, баялаг бүтээгчдийг байнга тасралтгүй бэлтгэхийн тулд
оюутны хөгжлийн цогц орчин, үйлчилгээг бий болгох
ЗОРИЛТ:
Гэр бүлийн хөгжил
Амьдрах ухаан, эрүүл мэндийн хөгжил
Боловсролын хөгжил
Шинжлэх ухаан, технологийн хөгжил
Соёл урлагийн хөгжил
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн хөгжил
Номын сан
Тус сургууль нь багш, оюутнуудын сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны ажилд
ашиглуулах тэднийг хөгжүүлэх зориулалттай мэргэжлийн ном, сурах бичиг, гарын авлага,
эрдэм шинжилгээний бүтээлийн эмхтгэлийн сан хөмрөгтэй бөгөөд багш, оюутнуудад ном, ном
зүйн мэдээллийн үйлчилгээг хүргэх номын санг тус төслийн хүрээнд ажиллуулна. Номын сан
дараах танхимуудтай байна. Үүнд:
Чөлөөт сонголттой уншлагын танхим
Мэргэжлийн ном, сурах бичиг, эрдэм шинжилгээ, судалгаа, гадаад, дотоодын өдөр тутмын
сонин, сэтгүүлээр үйлчилдэг Номын сан нь Lib-4U net version 1.9 программын зураасан кодны
бүртгэлийн системийг бүрэн ашиглана. \Одоо ашиглаж байгаа\ Энэхүү программыг
ашигласнаар тус сургуулийн багш оюутнууд гэрээсээ номоо хайж, электрон ном унших
боломжтой юм. Тус танхимаас электрон болон төрөл анги, үсэг дараалалын каталог, шинэ
номын үзэсгэлэн, лавлагаа, ном зүйн үйлчилгээг авна.
Цахим уншлагын танхим
Энэхүү танхим нь CD, DVD сонсдог 1000 орчим номын фондтой. Электрон хэлбэр нь
оюутнуудад ашиглахад хялбар цаг хэмнэх, онолын болон мэргэжлийн хичээлийг бодит
хэлбэрээр үзэх, практик ач холбогдолтой байдаг. Тус танхимд оюутнууд ганцаарчилсан болон
багаар хамтран суралцах үйлчилгээг авна.
Эрдэм шинжилгээ, түүхийн танхим
Тус сургуулиас төрж гарсан эрдэмтэн доктор, профессоруудын бүтээл, намтар, эрдэм
шинжилгээ, судалгааны ажлыг багш оюутнуудад өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилготой тус
танхимаар багш, сурагчид, зочид үйлчлүүлэх боломжтой.
Сонин хэвлэлийн захиалга үйлчилгээ
Өдөр тутмын болон мэргэжил, бизнес, эдийн засгийн чиглэлээр мэдээлэл бүхий гадаад,
дотоодын 20 гаруй сонин, сэтгүүлийг тогтмол захиалж уншлагын танхимийн үйлчилгээгээр
багш, оюутнуудад мэдээллийг цаг алдалгүй хүргэх юм.
КАМПУС-КЛУБУУД
Эко кампус-т оюутны өөрийн удирдлагын болон сонирхлын дараах клубууд үйл ажиллагаа
явуулна.
Инновацийн төв
Техник сэтгэлгээний “Инженерүүд” клуб
Радио сонирхогчдын “JT”клуб
Нисэх загварын “Sky masters” клуб
Шинжлэх ухаан сонирхогчдын “Science” клуб
Илтгэл мэтгэлцээний “Best” клуб
Ном уншигчдын “Номын анд” клуб
Оросын соёл судлалын “Матрёшка” клуб
Явган аялалын “Эко аялал” клуб
“Мөрөөдлийн амт” нарийн боов, амттан сонирхогчдын клуб
“Magic dance” бүжгийн клуб
Спорт сонирхогчдын “Хүчтэн” клуб
ЭРХЭМ ЗОРИЛГО:
хөдөлмөрийн зах зээлийн зохистой эрэлт, нийлүүлэлт, төр хувийн хэвшлийн түншлэлд тулгуурласан,
чадамжид суурилсан сургалтын цогц үйлчилгээг олон улсын стандартын түвшинд үзүүлэх үндэсний
хэмжээний “тэргүүлэх сургууль” болно.
Олон Улсын Хөдөлмөрийн Эрүүл Мэнд Аюулгүй Байдлын (ХЭМАБ) удирдлагын тогтолцоо MNS
OHSAS 18001:2012 стандартыг нэвтрүүлж буй анхны сургууль болох зорилтын тавин амжилттай
ажиллаж байна.
Төгсөгчдийг ажлын байртай болгох, бизнес эрхлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор олон тооны
төсөл хөтөлбөрүүд, хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллаж үүний үр дүнд манай
сургуулийн төгсөгчдийн 70-с дээш хувь нь ажлын байртай болон амжилттай ажиллаж байна.
2013 оны ажлаараа “Улсын шилдэг сургууль”-иар шалгарч, ерөнхий менежер Д.Энхжаргал
салбарын “Шилдэг менежер”
Мэргэжлийн сургуулиудын багш, суралцагчдыг олон улсын тэмцээнд оролцуулах, ур чадварыг нь
дээшлүүлэх зорилгоор зохион байгуулагдсан “Монгол ур чадвар-2014” улсын 2-р шатны
уралдаанд:
Нийт гадаад, дотоодын 246 аж ахуйн нэгж, байгууллагатай хамтран ажиллаж байна.
Дэлхий нийтээр экологийн хямралын эсрэг ногоон байгууламж, эко хөтөлбөрүүдийг боловсруулан улс
орон бүрт хэрэгжүүлж байгаатай холбоотойгоор оюутан, суралцагчдад эх дэлхийгээ хайрлан
хамгаалах, амьдралын хэвшилд нь нөлөөлөх, экологийн боловсрол олгох таатай орчин бүрдүүлэх
зорилгоор “ECO CAMPUS” төслийг боловсруулан, улсын төсвөөс дэмжлэгтэй шийдвэрлэн
хэрэгжүүлсэн.
Баталгаажуулсан газрын хэмжээгээр хашаа, авто машины зогсоол, явган хүний зам
Хайс, ногоон байгууламжийг цогцоор нь шийдэж, нарны үүсгүүрийн гэрэлтүүлэг, гадна, дотор
хяналтын камер
Оюутан сурагчдын бие бялдарыг хөгжүүлэх стандарт бүхий газрын теннис, хөл бөмбөг, гар бөмбөг,
сагсан бөмбөг талбай
Багш, ажиллагсад, сурагчдын алжаал тайлах, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх таатай нөхцлийг
бүрдүүлэх усан оргилуур
“3D” төсөл
“3D” төслийн хүрээнд олон улсын ХАБЭА-н шаардлага хангасан үйлдвэрлэл, сургалтын таатай
орчинг аймаг, улсын хэмжээнд жишиг болгохоор Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын
удирдлагын тогтолцооны MNS OHSAS 18001:2012 стандартыг нэвтрүүлэхээр ажиллаж байна.
Төслийн хүрээнд ХБНГУ-ын техникийн зөвлөх Штефан Франк мэргэжлийн багш нартай хамтран
ажиллаж, техникийн дэвшилтэт сургалтын арга зүйг нэвтрүүлж байна.