You are on page 1of 5

“ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ЦОГЦ ТӨВ” ТӨСӨЛ

ЗОРИЛГО:
Улс орондоо оюунлаг, чадварлаг, баялаг бүтээгчдийг байнга тасралтгүй
бэлтгэхийн тулд оюутны хөгжлийн цогц орчин, үйлчилгээг бий болгох
ЗОРИЛТ:
 Гэр бүлийн хөгжил
 Амьдрах ухаан, эрүүл мэндийн хөгжил
 Боловсролын хөгжил
 Шинжлэх ухаан, технологийн хөгжил
 Соёл урлагийн хөгжил
 Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн хөгжил

ОЮУТАНД ҮЗҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭ

Зөвлөгөө мэдээллийн төв


Сэтгэл зүйн зөвлөгөө
Өнөөгийн монголын боловсролын салбарт хамгийн их дутагдаж буй орон зай нь
сэтгэл зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээ юм. Оюутнуудад сэтгэлзүйн техник, заслын
тодорхой аргуудаас хэрэглэн амьдралд тулгамдсан асуудлаа шийдвэрлэхэд нь туслах
зорилгоор сэтгэлзүйч ажиллуулах бөгөөд дараах чиглэлээр ганцаарчилсан зөвлөгөө
өгнө. Үүнд:
 Хүчирхийлэлд өртөж болзошгүй оюутан, сурагчдад
 Жирэмсэн, нялх хүүхэдтэй оюутнуудад
 Хүмүүжлийн доголдолтой оюутанд
 Ар гэрийн гачигдалтай оюутанд
 Хөгжлийн бэрхшээлтэй оюутанд
 Стресстэй байгаа болон бусдын нөлөөлөлд автаж болзошгүй оюутанд
Хөдөлмөр зуучлалын зөвлөгөө
Оюутнуудыг ажлын байранд бэлтгэх, хөдөлмөр эрхлэхэд шаардлагатай эрх зүй,
хөдөлмөр, нийгмийн хамгааллын зөвлөх үйлчилгээ үзүүлэх, төгсөгчид болон
оюутнуудыг цагийн болон байнгын, нээлттэй ажлын байрны мэдээллээр хангах
зорилгоор хөдөлмөр эрхлэлтийн харъяа газрууд болон хэвлэл мэдээлэл, вэб
сайтуудаас хөдөлмөрийн зах зээлийн төлөв байдлын тухай мэдээ мэдээлэлд
тулгуурлан дараах зөвлөх үйлчилгээг үзүүлнэ. Үүнд:
 Шинээр элсэгчдэд мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө
 Амжилттай суралцахад чиглэсэн зөвлөгөө
 Төгсөгчдөд мэргэжлийн болон ажлын байран дээр өөрийгөө хэрхэн хөгжүүлэх
зөвлөгөө
 Төгсөх ангийн оюутан, залуучуудад үйлдвэрлэлийн технологи, горим, үйл
ажиллагаатай танилцах аялал
 Хөдөлмөрийн зах зээлийн төлөв байдал, ажлын байрны захиалга, ажлын
байранд тавигдах шаардлага, ажил мэргэжлийн талаархи танилцуулга сургалт,
сурталчилгаа, зөвлөгөө

Амьдрах ухааны сургалтын танхим


Амьдрах ухааны хичээл нь хүүхэд, залуучуудын бие болон сэтгэцийн эрүүл
мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх нэг чухал арга хэмжээнд тооцогддог. Амьдрах
ухааны чадварыг эзэмшсэнээр хүүхэд залуучууд сургууль, хичээл, амьдрал, ажил
хөдөлмөртөө илүү амжилт гаргахын зэрэгцээ алидаа эрсдэлээс хамгаалах чадвартай
болдог. Залуус амьдрах ухаанд суралцсанаар бусдыг хүндлэх, тэвчээртэй байх, тэгш
эрх, жендэрийн талаар ойлголттой болж, эцэг эх, гэр бүл, багш нар, нийгэмтэйгээ эрүүл
дотно харилцаа үүсгэж сурахаас гадна аливаа асуудалд хариуцлагатай хандаж, өөрийн
ур чадвар, сонирхлоо хөгжүүлэх боломжтой болдог. Швейцарийн хөгжлийн агентлаг,
Люксембургийн Засгийн газар, НҮБ-ийн Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр Монголын
Засгийн газар, НҮБ-ын хүн амын сан хамтран хэрэгжүүлж буй “Залуучууд хөгжил 2013-
2017” төслийн хүрээнд “Амьдрах ухааны сургалтын танхим”-ыг 2015 онд тус сургуульд
байгуулсан. Энэхүү сургалтын танхимын үйл ажиллагааг оюутны хөгжлийн төвтэй
уялдуулж, оюутнуудад амьдрал дээр ямар шийдвэр гаргах вэ, бусадтай яаж харилцаж
сурах вэ, зөв дадалд яаж суралцах вэ, ажилдаа амжилт гаргахын тулд юунд анхаарах
вэ гэх мэтчилэн хүний амьдралд хамгийн ойр хэрэг болдог сургалтуудыг зохион
байгуулах юм.

Номын сан
Тус сургууль нь багш, оюутнуудын сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны ажилд
ашиглуулах тэднийг хөгжүүлэх зориулалттай мэргэжлийн ном, сурах бичиг, гарын
авлага, эрдэм шинжилгээний бүтээлийн эмхтгэлийн  сан хөмрөгтэй бөгөөд багш,
оюутнуудад ном, ном зүйн мэдээллийн үйлчилгээг хүргэх номын санг тус төслийн
хүрээнд ажиллуулна. Номын сан дараах танхимуудтай байна. Үүнд:
Чөлөөт сонголттой уншлагын танхим
Мэргэжлийн ном, сурах бичиг, эрдэм шинжилгээ, судалгаа, гадаад, дотоодын өдөр
тутмын сонин, сэтгүүлээр үйлчилдэг Номын сан нь Lib-4U net version 1.9 программын
зураасан кодны бүртгэлийн системийг бүрэн ашиглана. \Одоо ашиглаж байгаа\ Энэхүү
программыг ашигласнаар тус сургуулийн багш оюутнууд гэрээсээ номоо хайж, электрон
ном унших боломжтой юм. Тус танхимаас электрон болон төрөл анги, үсэг дараалалын
каталог, шинэ номын үзэсгэлэн, лавлагаа, ном зүйн үйлчилгээг авна.
Цахим уншлагын танхим
Энэхүү танхим нь CD, DVD сонсдог 1000 орчим номын фондтой. Электрон хэлбэр нь
оюутнуудад ашиглахад хялбар цаг хэмнэх, онолын болон мэргэжлийн хичээлийг бодит
хэлбэрээр үзэх, практик ач холбогдолтой байдаг. Тус танхимд оюутнууд ганцаарчилсан
болон багаар хамтран суралцах үйлчилгээг авна.
Эрдэм шинжилгээ, түүхийн танхим
Тус сургуулиас төрж гарсан эрдэмтэн доктор, профессоруудын бүтээл, намтар, эрдэм
шинжилгээ, судалгааны ажлыг багш оюутнуудад өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх
зорилготой тус танхимаар багш, сурагчид, зочид үйлчлүүлэх боломжтой.  
Сонин хэвлэлийн захиалга үйлчилгээ
Өдөр тутмын болон мэргэжил, бизнес, эдийн засгийн чиглэлээр мэдээлэл бүхий
гадаад, дотоодын 20 гаруй сонин, сэтгүүлийг тогтмол захиалж уншлагын танхимийн
үйлчилгээгээр багш, оюутнуудад мэдээллийг цаг алдалгүй хүргэх юм.
Оюутны дотуур байр
Оюутны дотуур байр нь стандартын дагуу баригдаж, ... онд ашиглалтанд орсон ба 200-
300 оюутан хүлээн авах хүчин чадалтай. Оюутанд хэрэгцээтэй бүх зүйлийг нэг дор
төвлөрүүлэн тав тухтай орчин нөхцөлийг бүрдүүлж, өрөө тус бүрийг иж бүрэн тавилгаар
тохижуулсан. Үүнд: Бүх тасагт ор, ширээ, сандал, матрас бүтээлэг, гудас хөнжил,
хувцасны өлгүүр, хувцас хатаагч, хоолны болон хувцасны шкаф зэрэг эд зүйлсийг тус
сургуулиас олгож оюутны ая тухтай амьдрах орчинг бүрдүүлж өгсөн.
Бид төслийн хүрээнд оюутны дотуур байранд дараах үйлчилгээг нэмж хийнэ. Үүнд:
 Аэробик болон бялдаржуулах төв
 Мини номын сан
 Интернет үйлчилгээ wi-fi орчин
 Ширээний теннис, биллярд
 Оюуны спорт шатар, даам тоглох өрөөг тохижуулна.

Оюутанд үйлчлэх кафе, coffee shop


Мэргэжлийн болон мастер тогооч нараар ахлуулсан баг тус кафег ажиллуулах
бөгөөд кампуст ажиллаж амьдарч, сурч буй багш, ажилчид, оюутнуудад эрүүл, аюулгүй,
чанартай хоол \өглөө, өдөр, оройн\, органик жимсн ноггоны шинэхэн шүүсээр үйлчилнэ.
Мөн жин бууруулах, эрүүлжүүлэх, тамир тэнхээ сэргээх хоол хүнс, эрүүл амьдрах
дадал зуршил суулгах төрөл бүрийн сургалт, мэдээллээр оюутан залуус, зочдыг
тогтмол хангана.
Мөн оюутнууддаа тав тухтай, цэвэр, хязгааргүй интернетийн орчинд чөлөөт
цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд зориулж “DPC COFFEE SHOP”-ийг нээнэ. Wi-fi
орчинд кофе, цай, ундаа, хөнгөн зуушаар үйлчлүүлэхийн зэрэгцээ гадаад хэл дээрх
төрөл бүрийн номнуудаас уншиж хэлний мэдлэгээ сайжруулах, эх хэл дээрээ хувь
хүний хөгжлийн тухай шилдэг номнуудыг уншиж судлах боломжтой юм.

Тав тухтай найрсаг үйлчилгээнүүд


Эрүүл мэндийн үйлчилгээ, эмийн сан
Оюутан сурагчдад эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, өвчнөөс урьдчилан
сэргийлэх, үзлэг шинжилгээ хийх зорилготой эрүүл мэндийн үйлчилгээний төв
байгуулах ба жирэмсэн, хөгжлийн бэрхшээлтэй, архаг хууч өвчтэй оюутнуудыг байнгын
хяналтанд байлгана. Мөн өсвөр насны оюутнуудад бэлгийн замын халдварт өвчин,
хүсээгүй жирэмслэлт, архи, мансууруулах бодисын хэрэглээнээс урьдчилан сэргийлэх
зөвлөгөө мэдээлэл өгч ажиллана. Тус төвд анхан шатны тусламжийн сургалтуудыг
мэргэжлийн эмчээр тогтмол заалгаж, багш, оюутан сурагчдыг чадахижуулна.
Кампуст ажиллаж, амьдарч буй багш, оюутан сурагчдад сургуулийн эмчээр
дамжуулан жоргүй олгох эмээр үйлчлэх эмийн сан байгуулж, эмчийн хяналтан дор
үйчилгээ үзүүлнэ.
Мини Кинотеатр
Төслийн хүрээнд оюутан залууст кино боловсрол олгох зорилгоор 50 хүний
суудалтай “Мини кино театр” байгуулна. Уг үйл ажиллагаа нь сургуулийн соёл урлагт
томоохон ололт болж чадна. Энэ кино театрт дотоодын болон олон улсын оюутны
хурал зөвлөгөөнийг хийх, оюутан сурагчдын хүмүүжил, төлөвшилд эерэгээр
нөлөөлөхүйц лекц, жүжиг үзүүлэх боломжтой юм. Театраар дамжуулан соёл урлагийн
байгууллагатай хамтран ажиллах нөхцөл бүрдэж, оюутан сурагчид мэргэжил эзэмших
явцдаа авьяасаа нээх нөхцөл бүрдэнэ. Кино театрын үндсэн үйл ажиллагаа нь хувь
хүний хөгжил, ур чадварыг хөгжүүлэх агуулга бүхий дэлхийн болон монголын
кинонуудыг залуучууддаа өргөн барих юм.
Музей- Бүтээлийн үзэсгэлэн
Сургуулийн түүхэн, дурсгалт үйл явдал, зургийн цомог, эд өлгийн зүйлсийг
өвлүүлэн үлдээх зорилготой музейн сан хөмрөгийг баяжуулж, багш, суралцагчид,
зочдод үйлчилнэ. Мөн суралцагчдын үйлдвэр сургалт болон дадлагын хичээл, чөлөөт
цагаараа хийж бүтээсэн бүтээлийн үзэсгэлэнг гаргаж, сурагчдын өөртөө итгэх
итгэлийг нэмэгдүүлэхээс гадна сургуулийн үйл ажиллагааг сурталчилна.
Ном болон бичиг хэргийн худалдаа, хэвлэх цех
Мэргэжлийн болон хувь хүний хөгжил, амжилттай суралцах арга барил,
амьдралд биеэ зөв авч явах чадвар, ажлын байранд шаардлагатай мэдлэг ур чадвар
олгох ном гарын авлага, оюутан сурагчдад нэн шаардлагатай бичиг хэргийн зүйлс
худалдаалах цэгийг бий болгох бөгөөд багш сурагчдад хямдралтай үйлчлэх хэвлэлийн
цехийн үйлчилгээг үзүүлнэ. Ингэснээр багш, сурагчид шаардлагатай материал, бие
даалтын ажил, ном гарын авлагаа хямд чанартай хэвлүүлж, олшруулах нөхцөл
бүрдэнэ.

КАМПУС-КЛУБУУД
Эко кампус-т оюутны өөрийн удирдлагын болон сонирхлын дараах клубууд үйл
ажиллагаа явуулна.
 Инновацийн төв
 Техник сэтгэлгээний “Инженерүүд” клуб
 Радио сонирхогчдын “JT”клуб
 Нисэх загварын “Sky masters” клуб
 Шинжлэх ухаан сонирхогчдын “Science” клуб
 Илтгэл мэтгэлцээний “Best” клуб
 Ном уншигчдын “Номын анд” клуб
 Оросын соёл судлалын “Матрёшка” клуб
 Явган аялалын “Эко аялал” клуб
 “Мөрөөдлийн амт” нарийн боов, амттан сонирхогчдын клуб
 “Magic dance” бүжгийн клуб
 Спорт сонирхогчдын “Хүчтэн” клуб

ТӨСӨЛ ХЭРЭГЖСЭНЭЭР ГАРАХ ҮР ДҮН, ХҮРЭХ ТҮВШИН


 Монгол улсад анх удаа оюутны хөгжлийн цогц үйлчилгээ, суралцах тав тухтай
орчин бүхий кампус сургууль бий болно.
 Авьяасаа хөгжүүлэх, насан туршдаа сурч боловсрох эрмэлзэлтэй, бүтээлч,
хариуцлагатай иргэн төлөвших орчин бүрдүүлсэнээр Дорнод аймгийн бүхий л
хүүхэд залуучууд хөгжих, төлөвших таатай нөхцөл бий болно.
 Өөрийнхөө өмнө тавьсан зорилготой, түүнийгээ хэрэгжүүлэн биелүүлэхийн тулд
чөлөөт цаг, хүч хөдөлмөрөө зөв зохион байгуулж чаддаг, идэвхи чармайлттай,
өөрийгөө өөрчлөх, сул талаа ялах чадвартай төгсөгчид бэлтгэгдэн гарна.
 Мэдлэг, ур чадвартай, өөрийгөө хөгжүүлсэн төгсөгчид бэлтгэгдэн гарсанаар
хөдөлмөр эрхлэлтийн түвшин бодитойгоор нэмэгдэж, хөдөлмөрийн зах зээлд
чанартай төгсөгчид нийлүүлэгдэнэ.
 Өөрийгөө хөгжүүлсэн, мэдлэг чадвартай суралцагчид бий болсоноор улсын
болон олон улсын чанартай уралдаан тэмцээнд сургууль, цаашлаад орон нутгаа,
улсаа төлөөлөн амжилттай оролцох нөхцөл бүрдэнэ.
 Нийгмийн түншлэл, хамтын ажиллагааны илүү бүтээлч, үр ашигтай тогтолцоо
бий болно.
 Хотхоныг хөгжүүлэхэд сонирхогч талуудын оролцоо нэмэгдэнэ.
 Суралцах таатай орчинг, хөгжлийн цогц үйлчилгээтэй хослуулсанаар
суралцагчид, шинээр элсэгчдийн сурах, төлөвших хандлага өөрчлөгдөнө.
 Хөрөнгө оруулалт илүү оновчтой болж үр ашиг сайжирна.
 Ажиллаж, амьдрах таатай орчин, хөгжлийн цогц үйлчилгээ бүхий кампус анх
удаа бий болсоноор их дээд болон мэргэжлийн сургуулиудад үлгэр дууриалал
болж, олон сургуулиуд оюутны хөгжлийн төвийг бий болгосноор Монгол улсын
хөгжилд хувь нэмрээ оруулна.
 Гадаадын өндөр хөгжилтэй улс орны кампус үйлчилгээний соёл нэвтэрсэнээр,
оюутан солилцоо болон тэтгэлэгт хөтөлбөрийн шугамаар гадаадын кампус
орчинд сурч, ажиллаж, амьдрахад соёлын болон орчны ялгаа гарахгүй болно.
 Хөгжлийн төвөөр үйлчлүүлж, дугуйлан секцэнд идэвхитэй хамрагдаж, мэдлэг
чадвар, хандлагатай, хөгжсөн оюутан бэлтгэгдсэнээр засгийн газрын болон олон
улсын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах оюутны тоо нэмэгдэнэ.

You might also like