You are on page 1of 2

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЯАМНЫ ХАРЪЯА

БОР-ӨНДӨР СУМАН ДАХЬ МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨВИЙН


ТАНИЛЦУУЛГА:
2017-05-01

Манай Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв нь 2006 онд ШУТИС-ийн техникийн


коллежийн дэргэд байгуулагдан 2013 оноос Хөдөлмөрийн яамны харъяанд шилжиж, бие
даан үйл ажиллагаа явуулах болсон.
Анх байгуулагдсан цагаасаа л уул уурхайн мэргэжилтэй ажилтнуудыг чадамжид
суурилсан сургалтын хөтөлбөрөөр бэлтгэж ирсэн.
Ерөнхий боловсролын сургуулийн 9 дүгээр анги төгсөгчдөөс дараах мэргэжлүүдээр
элсэлт авч 2,5 жилийн хугацаанд бүрэн дунд боловсрол, мэргэжил олгон төгсгөж дараагийн
шатны сургууль болон ажлын байранд зуучилж өгдөг. Үүнд:
1. Метал боловсруулах машины оператор /токарь, фрезер/
2. Уул уурхайн машин, тоног төхөөрөмжийн механик
3. Гагнуурчин
4. Цахилгаанчны ангиуддаа жил бүр 60-аас доошгүй суралцагч элсүүлэн, 45-60
суралцагчдыг төгсгөн гаргадаг.
Мөн насанд хүрэгчдээс дараах мэргэжлүүдээр элсэлт авч 1 жилийн хугацаанд төгсгөн
ажлын байранд нь зуучлан гаргаж байна. Үүнд:
1. Уурхайн механик
2. Уурхайн цахилгаанчин
3. Хөвүүлэн баяжуулахын оператор
4. Хонгил гаргагч машины оператор
5. Өргөгч цамхаг, татах төхөөрөмжийн оператор
6. Цахилгаан, хийн гагнуурчин мэргэжлүүдээр жил бүр 90-120 хүнийг сурган төгсгөж
хөдөлмөрийн зах зээлд нийлүүлж байна.
Мэргэжлийн боловсон хүчний хувьд ерөнхий эрдмийн 8, мэргэжлийн 8 багштайгаар
сургалтын үйл ажиллагаа явуулж байна. Багш нарын 20 орчим хувь нь эрдмийн цол
зэрэгтэй /магистр/, 38 хувь нь мэргэжлийн зэрэгтэй.
Багш нарын зураг
Одоогийн байдлаар онолын хичээл, сургалт явуулах 12 танхим, лабораторийн ажил хийх
2 анги, сургууль дээрх дадлага ажлыг явуулах токарь, фрезерийн-1, гагнуурын-2, хүнд
машин механизмын засварын-1, авто оношилгооны-1, механикийн-1 дадлагын газрыг
байгуулан, хичээл сургалтаа тасралтгүй явуулж байна.
Сургууль А, Б байр, дадлагын газруудын зураг
Үйлдвэрлэлийн дадлагаа Бор-Өндөрийн Уулын баяжуулах үйлдвэрийн цех, хэсгүүд дээр,
мөн манай бүс нутгийн уул уурхайн үйл ажиллагаа эрхэлдэг гадаад дотоодын хамтарсан
компаниуд дээр ажлын туршлагатай инженер техникийн ажилтан, сургуулийн мэргэжлийн
багш нарынхаа удирдлагын дор хйиж гүйцэтгэдэг.
Дадлага хийж буй зурагнуудын эвлүүлэг
100 хүүхдийн ортой 3 давхар дотуур байр, 50 хүүхэд нэгэн зэрэг хооллох боломжтой гал
тогоо, 30 хүүхдийн суудалтай уншлагын заал бүхий 7000 гаруй номын фондтой цахим
номын сангийн үйлчилгээг оюутан залуусдаа хүргэж ажилладаг.
Дотуур байрны зураг /гал тогоо, номын сан зэрэг/
Элсэлтээ Хэнтий аймгийн бүх сум, суурин, хөрш зэргэлдээ Дорноговь, Сүхбаатар,
Говьсүмбэр аймгийн иргэдээс авахаас гадна алс холын Дундговь, Хөвсгөл, Орхон-Уул,
Дархан зэрэг газруудаас уул уурхайн мэргэжил эзэмшихээр ирж суралцдаг.
Төгсөгчид Уулын баяжуулах үйлдвэр, Бор-Өндөр сумыг тойрсон уурхайнууд, өөрийн
болон хөрш зэргэлдээ аймаг сумдын уурхайнууд, Өмнөговь аймгийн Таван толгой, Оюут
толгой, Эрдэнэтийн Уулын баяжуулах үйлдвэр зэрэг газруудад очиж ажилладаг
Манай МСҮТ нь 2017-2018 оны хичээлийн жилд одоо байгаа ангиуд дээрээ нэмж
 Автомашины засварчин
 Моторт тээврийн хэрэгслийн цахилгаанчин
 Баяжуулах үйлдвэрийн тоног төхөөрөмжийн оператор
 Барилгын сантехникч
 Өрмийн машины оператор
 Ил уурхайн ажилтан
 Тээрэм бутлуурын операторын ангиудын нээн хичээллүүлэхээр ХНХЯ-нд
хүсэлтээ гарган, элсэлтийн сурталчилгааны ажлаа эхлүүдээд явж байна.
Монгол улсын уул уурхайн үйлдвэрлэлийн тэргүүлэх бүс нутаг – зүүн бүсийн төв
хэсэгт байрладаг, уул уурхайн үйлдвэрлэл эрхлэгч байгууллагуудын бэлэн объектуудыг
ашиглан сургалт явуулдаг зэрэг давуу талтай. Иймд Бор-Өндөр сум болон ойр орчмын
нутгийн эдийн засгийн тэргүүлэх салбар болон хөгжих боломжтой. Ингэж хөгжүүлэхэд
багшлах боловсон хүчнийг чадавхижуулах, сургалтын материаллаг баазыг нэмэгдүүлэх,
гадаад дотоодын сургалтын байгууллагуудтай хамтран ажиллах зэрэг ажлуудыг хийх
шаардлага урган гараад байна.

You might also like