You are on page 1of 2

Хүсээгүй хүүхэд нь болохоороо зодуулах ёстойн болов уу?

Миний анхны үйлчлүүлэгч СУСК нь бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн бөгөөд


хүүхдийг үл хайхрах явдалаас үүдэн биеийн хүчирхийлэлд өртөж буй хүүхдүүдийн тухай
кино юм. Уг үйлдийг хорих байгууллагаас суллагдан хойд эх нь болж буй эмэгтэй удаа
дараа үйлдэх боловч үүргээ биелүүлж чадаагүй мэргэжилтнүүдийн буруугаар бяцхан охин
дүүгээ алдах бөгөөд өөрөө гэмт хэрэгтэн гэх нэр зүүнэ. Охин хүчирхийлэл үйлдэгдэж
эхлэх анхны мөчөөс эхлэн анхан шатны байгууллагад хандаж байсан хэдий ч томчууд
түүнийг хамгаалсангүй.
Хүчирхийлэл үүсэх нөхцөл сэдэл.
Хохирогчийн хойд эх танхай болон залилангийн хэрэг үйлдэн саяхан хорих
байгууллагаас суллагдсан, уураа хянах чадваргүй сэтгэцийн өөрчлөлттэй мөн эцэг эхгүй
өссөн зэрэг нь хүчирхийлэгч болоход нөлөөллөсөн гэж үзэж байна. Ийм хувийн хэрэгтэй
этгээдийн дахин нийгэмшилд анхаарал тавиагүй хорих байгууллагийн нийгмийн ажилтан
болон уг хүчирхийллийг хөндлөнгөөс харж байсан ангийн багшийн хариуцлагагүй болон
хайхрамжгүй байдал, хүүхэд хамгааллын мэргэжилтний мэргэжлийн ойлголт хандлага
хүсэл сонирхол, ур чадваргүй байдал, БНСУ-ын хууль эрх зүйн нөхцөл байдал зэрэг нь
хүчирхийлэл дахин давтагдах, үргэлжлэх нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзэж байна.
Хохирогчид багасаа эхгүй өссөний улмаас хүүхдүүдийн хөгжилийн хоцрогдолтой байдал,
эгч дүү хоёрын дотно харилцаа зэргийг хойд эх нь хүлээн зөвшөөрөөгүйгээс
хүчирхийллийн сэдэл төрж буй юм.
Хэрвээ....
Нийгмийн ажилтан үйл ажиллагаагаа бүрэн дүүрэн хийж болохуйц хууль эрх зүйн
орчин бүрдсэн байсан бол
Нийгмийн ажилтан, хүүхэд хамгааллын мэргэжилтэн гэх ойлголтын олон нийтийн
хандлага зөв байсан бол
Ажлын талбар дээр мэргэжлийн итгэл үнэмшил, ур чадвар өндөртэй боловсон
хүчин ажиллаж байсан бол
Ангийн багш, хөрш, танилууд гэлтгүй хүүхдийн эргэн тойронд байгаа хүн бүр
хүүхдийг хамгаалах хүсэл эрмэлзэл, чин сэтгэл байсан бол
Хүүхдийг эд бараа шиг, өмч шиг үзээгүй бол
Хүүхдийг сонссон бол, итгэсэн бол ийм кейс тохиолдохгүй байсан.
Монгол улсад энэ хэрэг болсон бол олон нийт, тухайн гэр бүл, хүүхэд яаг юу хийж чадах
байсан болоо гэж бодогдоно.
13настай хүчирхийлэлд өртсөн бяцхан охиныг өөрөө буруутай мэт гуйвуулж мэдээллэсэн
сонин сэтгүүлийнхэн, үүнд итгэсэн олон нийт. Өдөр бүр хүүхдээ хүчирхийлж буй төрсөн
эцэг эхүүд. Хандах хамгаалах төв ч үгүй бидний ирээдүй болсон бяцхан үрс минь...
Тэгвэл би, бид юу хийж чадах вэ? Хэзээ хийж эхлэх вэ?
Эссэ
Шалгасан: (Ph.D.) Б. Болормаа
Гүйцэтгэсэн: Б. Энхзул /181620063/

2019он

You might also like