You are on page 1of 20

ВИРҮСИЙН ШАЛТГААНТАЙ УУШГИНЫ ҮРЭВСЛИЙН

(COVID-19) ХЭТ АВИАН ШИНЖҮҮД

Ц.Бадамсэд1, Д.Дэлгэрцэцэг2, Т.Баяраа3


Академич Т.Шагдарсүрэнгийн нэрэмжит Анагаах ухааны хүрээлэн
1.3

Улсын гуравдугаар төв эмнэлгийн Монгол Улсын Төрийн соёрхолт,


1-2

Ардын эмч, Хүндэт профессор Р.Пүрэвийн нэрэмжит


Дүрс оношилгооны лавлагаа төв

2002 онд амьсгалын цочмог халтай хам шинж (SARS), 2012 онд Ойрх Дорнодын
амьсгалын хурц халдварт хам шинж (MERS) тус тус эпидеми болон пандеми
байдлаар тохиолдож байсан билээ. 2019 оны 12 сард БНХАУ-ын Хубэй муж, Ухань
хотод шинэ коронавирүсийн халдвар голомтлон гарч, үүсгэгчийг 2019-nCoV гэж
түр нэрлэж байв. 2020 оны 2 сарын 11-нд Олон улсын вирүсийн ангилал зүйн
хороо уг вирүсийг SARS-CoV2 хэмээн нэрлэх боллоо. Учир нь энэхүү вирүсийн
геномын дараалал нь SARS-CoV-тэй төстэй бөгөөд SARS-CoV-ийн адил ACE2
(Angiotensin-converting enzyme 2) рецепторийг ашиглан эсэд нэвтэрдэг юм. Мөн
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага уг шинэ коронавирүсээр үүсгэгдсэн өвчнийг
Ковид-19 (COVID-19; Coronavirus disease 2019) гэж нэрлэж, 2020 оны 3 сарын 11-д
ДЭМБ COVID-19 халдвар тахал маягаар дэлгэрсэнийг зарласан.
Уушгины эдийн агааржилт буурсан эмгэгүүд (нэвчдэс, хавдар, ателектаз,
хатгалгаа), цайваржилт (булл), гуурсан хоолойн тэлэгдэлт ба цээжний гялтан
хальсны хөндийд буй шингэнийг цээжний хэт авиан шинжилгээгээр тодорхойлох
боломжтой. Уушгины хэт авиан шинжилгээгээр цээжний гялтангийн хөндийд
хуралдсан шингэний байрлалыг тогтоож, хатгалт хийх цэгээ сонгох, захын
байрлалтай уушгины эмгэг өөрчлөлттэй хэсэг ба цээжний гялтан хальснаас шууд
сорьц авах зэрэг оношилгоо хийнэ. Цээжний хэт авиан шинжилгээнд ихэнх хэт
авиан багажууд цээжний хэсгийн сонголттой болсон хэдий ч дээрх сонголт байхгүй
тохиолдолд цээжний ханын хэсгийн шинжилгээг яс булчингийн тохируулга болон
бамбай булчирхайн хэсгийг шинжлэх тохиргоон дээр үндэслэж хийж болно.
Хэвлийн хэсгийн тохируулга дээр цээжний хөндийн илүү гүн хэсгийн бүтцийг буюу
гялтангийн хөндийд шингэн хурах хам шинж болон уушгины захын байрлалтай
цуллагийн эдийг шинжилж болно. Уушгины хэт авиан шинжилгээгээр уушгины
эмгэгийн ихэнх хэсэг ба цээжний гялтан хальсанд эмгэг процесс тархаагүйг
илрүүлэх боломжтой.

Уушги ба цээжний гялтан хальсны хэт авиан шинжилгээнд үүсгэн


бүртгэгчийг сонгох нь: Янз бүрийн хэлбэрийн хэт авиа үүсгэгчийг ашиглаж
болно. Ялангуяа бага давтамжтай (3.5-5.0 МГц) конвекс хэлбэрийн хэт авиа
үүсгэгчийг биеийн жин ихтэй ба арьс дор-өөхөн эдийн эслэгийн хавантай өвчтөнд
илүүтэй хэрэглэнэ. Өндөр давтамжтай шугаман хэт авиа үүсгэгчийг (7.5 МГц)
зөвхөн хоёр хавирга хоорондын дүрсийг илрүүлэхэд ялангуяа гүн биш хэсэг дэх
өөрчлөлтийг шийдвэрлэхэд илүүтэй ашиглана. Curvilinear C5-1, бага давтамжит 1–
5 MHz бүхий үүсгэн бүртгэгч нь цээжний гялтан хальсны хөндий дэх шингэн болон
уушгины цуллаг эдийн эмгэгийг шинжлэхэд илүү тохиромжтой (Зураг 1). Linear
L12-5 хэт авиа үүсгэгчийг, өндөр давтамжит 7–12 MHz бүхий хэт авиа үүсгэгч нь
цээжний ханын булчингийн давхарга болон цээжний гялтан хальсыг үнэлэхэд илүү
тохиромжтой (Зураг 2).

Цээжний хэт авиан шинжилгээний заалт: Уушгины завсрын эдийн өөрчлөлт,


цээжний гялтан хальсны хөндийд шингэн хурах хам шинж , шалтгаан нь тодорхой
бус цээжний гялтан хальсны ба захын байрлалтай уушгины үүсгэвэр өөрчлөлт,
цээжний гялтан хальсны зузаарал болон хавдар, цээжний ханын үүсгэвэрт эмгэг,
уушгины захын байрлалтай буглаа, өрц орчмын үүсгэвэр өөрчлөлт, голтын хавдар
зэрэгт цээжний хэт авиан шинжилгээг хийнэ

Зураг 1 Зураг 2
Зураг 1. Curvilinear C5-1 хэт авиа үүсгэгч. Зураг 2. Linear L12-5 хэт авиа үүсгэгч.

Шинжлүүлэгчийг байрлуулж, хэт авиа үүсгэгчийг байрлуулах цэг:


Шинжлүүлэгчийг суугаа ба хэвтээ байрлалд байрлуулна. Хэт авиа үүсгэгчийг
уушгины оройн сегментэд (2-3-4-р хавирга завсар өвчүүний хажуугийн ба эгэмний
дундаж шугамаар), уушгины суурин сегментэд (эгэмний дундаж ба суганы өмнөд
шугамаар), уушгины суурин-гадна сегментэд (суганы арын шугамаар) тус тус
байрлуулж шинжилнэ. Эхлээд суугаа ба түрүүлгээ харуулан хэвтээ байрлалд
уушгины 6 цэгт уушгины ар гадаргаар цээжний нугалмайн баруун ба зүүн
хажуугийн шугамаар хэт авиа үүсгэгчийг байрлуулан шинжилнэ. Уушгины ар
гадаргаар баруун уушгины доод дэлбэнгийн доод хэсэгт цээжний нугалмайн
баруун хажуугийн шугамаар хэт авиа үүсгэгчийг байрлуулан шинжлэхийг 1-р цэг
гэнэ (Зураг 3А-н 1). Энэ цэгт хэт авиан шинжилгээ хийж баруун өрц-хавирганы
синусд шингэн буйг тодорхойлно. Уушгины ар гадаргаар баруун уушгины доод
дэлбэнгийн дээд хэсэгт (дээд дэлбэнг) цээжний нугалмайн баруун хажуугийн
шугамтай далны доод өнцгийн шугамыг огтолцуулан хэт авиа үүсгэгчийг
байрлуулан шинжлэхийг 2-р цэг гэнэ (Зураг 3А-н 2). Шинжлүүлэгчийн 2-р цэгийг
сайн гаргахын тулд баруун гарыг зүүн мөрөн дээр байрлуулна. Уушгины ар
гадаргаар баруун уушгины дээд дэлбэнгийн дээд хэсэгт цээжний нугалмайн
баруун хажуугийн шугамыг далны ясны шугамыг огтолцуулан хэт авиан үүсгэгчийг
байрлуулан шинжлэхийг 3-р цэг гэнэ (Зураг 3А-н 3). Шинжлүүлэгчийн 3-р цэгийг
сайн гаргахын тулд баруун гарыг зүүн мөрөн дээр байрлуулна. Уушгины ар
гадаргаар зүүн уушгины доод дэлбэнгийн доод хэсэгт цээжний нугалмайн зүүн
хажуугийн шугамаар хэт авиа үүсгэгчийг байрлуулан шинжлэхийг 4-р цэг гэнэ
(Зураг 3А-н 4). Энэ цэгт хэт авиан шинжилгээ хийж зүүн өрц-хавирганы синусд
шингэн буйг тодорхойлно. Уушгины ар гадаргаар зүүн уушгины доод дэлбэнгийн
дээд хэсэгт (дээд дэлбэнг) цээжний нугалмайн зүүн хажуугийн шугамтай далны
доод өнцгийн шугамыг огтолцуулан хэт авиа үүсгэгчийг байрлуулан шинжлэхийг 5-
р цэг гэнэ (Зураг 3А-н 5). Шинжлүүлэгчийн 5-р цэгийг сайн гаргахын тулд зүүн
гарыг баруун мөрөн дээр байрлуулна. Уушгины ар гадаргаар зүүн уушгины дээд
дэлбэнгийн дээд хэсэгт цээжний нугалмайн зүүн хажуугийн шугамтай далны ясны
шугамыг огтолцуулан хэт авиан үүсгэгчийг байрлуулан шинжлэхийг 6-р цэг гэнэ
(Зураг 3А-н 6). Шинжлүүлэгчийн 6-р цэгийг сайн гаргахын тулд зүүн гарыг баруун
мөрөн дээр байрлуулна. Суугаа ба дээш харуулан хэвтээ байрлалд уушгины 7-10
цэгт уушгины өмнөд гадаргаар суганы баруун ба зүүн дундаж шугамаар хэт авиа
үүсгэгчийг байрлуулан шинжилнэ (Зураг 3Б-н 7-8, 3В-н 9-10). Уушгины өмнөд
гадаргаар баруун уушгины доод дэлбэнгийн гадна гадарга дээр хөхний товчны
шугамаас доош эгэмний дундаж шугамаар хэт авиа үүсгэгчийг байрлуулан
шинжлэхийг 7-р цэг гэнэ (Зураг 3Б-н 7). Уушгины өмнөд гадаргаар баруун уушгины
дээд дэлбэнгийн гадна гадарга дээр хөхний товчны шугамаас дээш эгэмний
дундаж шугамаар хэт авиа үүсгэгчийг байрлуулан шинжлэхийг 8-р цэг гэнэ (Зураг
3Б-н 8). Уушгины өмнөд гадаргаар зүүн уушгины доод дэлбэнгийн гадна гадарга
дээр хөхний товчны шугамаас доош суганы дундаж шугамаар хэт авиа үүсгэгчийг
байрлуулан шинжлэхийг 9-р цэг гэнэ (Зураг 3В-н 9). Уушгины өмнөд гадаргаар зүүн
уушгины дээд дэлбэнгийн гадна гадарга дээр хөхний товчны шугамаас дээш
суганы дундаж шугамаар хэт авиа үүсгэгчийг байрлуулан шинжлэхийг 10-р цэг гэнэ
(Зураг 3В-н10). Суугаа ба дээш харуулан хэвтээ байрлалд уушгины 11-14 цэгт
уушгины өмнөд гадаргаар эгэмний баруун ба зүүн дундаж шугамаар хэт авиа
үүсгэгчийг байрлуулан шинжилнэ (Зураг 3Г-н11-14). Уушгины өмнөд гадаргаар
баруун уушгины дунд дэлбэнгийн өмнөд гадарга дээр хөхний товчны шугамаас
доор эгэмний дундаж шугамаар хэт авиа үүсгэгчийг байрлуулан шинжлэхийг 11-р
цэг гэнэ (Зураг 3Г-н11). Баруун уушгины дээд дэлбэнгийн өмнөд гадарга дээр
хөхний товчны шугам дээр эгэмний дундаж шугамаар хэт авиа үүсгэгчийг
байрлуулан шинжлэхийг 12-р цэг гэнэ (Зураг 3Г-н12). Зүүн уушгины дээд
дэлбэнгийн хэлэнцэр сегментийн өмнөд гадарга дээр хөхний товчны шугамаас
доор эгэмний дундаж шугамаар хэт авиа үүсгэгчийг байрлуулан шинжлэхийг 13-р
цэг гэнэ (Зураг 3Г-н13). Зүүн уушгины дээд дэлбэнгийн өмнөд гадарга дээр хөхний
товчны шугам дээр эгэмний дундаж шугамаар хэт авиа үүсгэгчийг байрлуулан
шинжлэхийг 14-р цэг гэнэ (Зураг 3Г-н14). 14 цэгийн үзлэг 3-5 минут үргэлжилнэ.
Хэт авиан шинжилгээгээр уушгины эдийн байдлыг үнэлж, өвчнийг сонгох шийдвэр
гаргахад нь тусална.
А Б

В Г
Зураг 3А-н 1-6. Б-н 7-8. В-н 9-10. Г-н 11-14. Уушгины хэт авиан шинжилгээний үед
хэт авиа үүсгэгчийг байрлуулах анатомийн цэг ба шугамын баримжаалал.

COVID-19-тэй өвчтөнд хэт авиан шинжилгээ хийх аргачлал: Хэт авиан


оношилгооны эмч хувь хүний хамгаалалтын хувцас өмсөж (Зураг 4а.б) хэт авиан
шинжилгээг үйлдэнэ (Зураг 5а.б.в.г.д.е.ж.з)
а б
Зураг 4а.б. Хэт авиан оношилгооны эмч хувь хүний хамгаалалтын хувцас өмсөж
халдвартын тасагт COVID-19-тэй өвчтнийг үзнэ.
Зураг 5а.б.в.г.д.е. Хэт авиан оношилгооны эмч хамгаалалтын хувцас өмсөж
халдвартын тасагт COVID-19-тэй өвчтний уушги ба цээжний гялтан хальсны
хөндийг хэт авиагаар шинжилж буй аргачлал. а-шинжлүүлэгчийг дээш харуулан
хэвтүүлэн хэт авиа үүсгэгчийг эгэмний дундаж шугамаар баруун уушгины дээд
хэсэгт хөндлөн, б-. шинжлүүлэгчийг дээш харуулан хэвтүүлэн хэт авиа үүсгэгчийг
эгэмний дундаж шугамаар баруун уушгины дээд хэсэгт дагуу, в- шинжлүүлэгчийг
дээш харуулан хэвтүүлэн хэт авиа үүсгэгчийг суганы өмнөд шугамаар баруун
уушгины дээд хэсэгт дагуу, г- хэт авиа үүсгэгчийг суганы өмнөд шугамаар баруун
уушгины дээд хэсэгт хөндлөн, д- шинжлүүлэгчийг дээш харуулан хэвтүүлэн хэт
авиа үүсгэгчийг суганы дунд шугамаар баруун уушгины дунд хэсэгт дагуу, е-
шинжлүүлэгчийг дээш харуулан хэвтүүлэн хэт авиа үүсгэгчийг суганы дунд
шугамаар баруун уушгины доод хэсэгт хөндлөн, ж- шинжлүүлэгчийг суулган хэт
авиа үүсгэгчийг далны шугамаар зүүн уушгины доод хэсэгт хөндлөн, з-
шинжлүүлэгчийг суулган хэт авиа үүсгэгчийг далны шугамаар зүүн уушгины дээд
хэсэгт хөндлөн тус байрлуулж шинжилнэ.

Уушги ба цээжний гялтан хальсны хэт авиан хэвийн шинжүүд: Хэт авиа
үүсгэгчийг хэвтээ тэнхлэгт буюу аxial байрлуулан (хавирга хоорондын завсраар)
уушгийг шинжлэхэд цээжний гялтан хальс (P-Pleura), уушги (L-Lung), цээжний
париетал гялтан хальс (PP-Parietal pleura), цээжний висцерал гялтан хальс (VP-
Visceral Pleura), хавирга (R-Rib), нягтрал ихэссэн сүүдэр (AS-Acoustic shadow),
гадуурх хальс (C-Cortex), цээжний хана (CW-Chest wall), мөхлөг маяг (G-Granular
pattern), “хөшиг хаагдах шинж” (гурвалжин тэмдгээр тэмдэглэсэн) тод ялгаран
харагдана (Зураг 6-7, 8а.б, 9А.В, 10). Granular pattern нь гялтан хальсны доорх
уушги амьсгалын хөдөлгөөнөөр гулсаж буйг илтгэнэ. Амьсгалын хөдөлгөөнөөр
уушги өрцөн дээгүүр гулсаж буй шинжийг “хөшиг хаагдах шинж” буюу хэвийн
агаараар дүүрэн уушги нь хэт авиа үүсгэгчийн доорх зэргэлдээх цуллаг эрхтний
зураглалыг хааж буй шинж юм.

Зураг 6 Зураг 7
Зураг 6. Цээжний хэт авиан зураглал. Хэт авиа үүсгэгчийг хэвтээ тэнхлэгт буюу аxial
байрлуулан (хавирга хоорондын завсраар) уушгийг шинжилсэн. Цээжний гялтан
хальс (P-Pleura), уушги (L-Lung) тод ялгаран харагдана.
Зураг 7. Цээжний хэт авиан зураглал. Хэт авиа үүсгэгчийг хэвтээ тэнхлэгт буюу аxial
байрлуулан (хавирга хоорондын завсраар) уушгийг шинжилсэн. Цээжний париетал
гялтан хальс (PP-Parietal pleura), цээжний висцерал гялтан хальс (VP-Visceral
Pleura) уушги (L-Lung) тод ялгаран харагдана.

а б
Зураг 8а.б. Цээжний хэт авиан зураглал. Хэт авиа үүсгэгчийг босоо тэнхлэгт байрлуулан
(хавирга дээгүүр) уушгийг шинжилсэн. Цээжний париетал гялтан хальс (P-Pleura),
хавирга (R-Rib), нягтрал ихэссэн сүүдэр (AS-Acoustic shadow), гадуурх хальс (C-
Cortex) тод ялгаран харагдана.
Зураг 9А.В. Цээжний рентген ба хэт авиан зураглал. А.-баруун латеро байрлалын рентгенограмм; В-хэт
авиа үүсгэгчийг хэвтээ тэнхлэгт буюу аxial байрлуулан (хавирга хоорондын
завсраар) уушгийг шинжилсэн. Өрц (сумаар заасан), элэг (Liver), “хөшиг хаагдах
шинж” (гурвалжин тэмдгээр заасан) тод ялгаран харагдана.

Зураг 10. Цээжний хэт авиан зураглал. Хэт авиа үүсгэгчийг хэвтээ тэнхлэгт буюу
аxial байрлуулан (хавирга хоорондын завсраар) уушгийг шинжилсэн. Цээжний
гялтан хальс (P-Pleura), цээжний хана (CW-Chest wall), мөхлөг маяг (G-Granular
pattern).

Эрүүл уушги хэт авиан шинжилгээгээр нэг төрлийн саарал дүрслэл өгнө (Зураг
11а.б). Хавирга хар сүүдэр өгдөг (Зураг 11а.б). Цээжний гялтан хальсны шугам
хавирга хооронд уушгины өмнөд гадарга дээр нимгэн тод, жижиг цоохор бүтэцтэй
харагдана (Зураг 11а.б). Цээжний гялтан хальсны шугам амьсгал авахад урагш
харин амьсгал гаргахад арагш хөдлөнө. Ихэнх тохиолдолд цээжний гялтан
хальсны араар ердийн паралель цагаан шугам (А шугам) байдаг. Өвчтөн хэвийн
байдалд ороход А шугам шинээр харагдаж болно. Уушгины суурь хэсгээр өрц
харагдахгүй. Уушгины суурь хэсгээс доош бусад эрхтнүүд (элэг гэх мэт) харагдаж
эхэлнэ.

а б
Зураг 11а.б. Эрүүл уушги, хавирга ба цээжний гялтан хальсны хэт авиан (а) ба
схемчилсэн (б) дүрслэл. а-хэт авиан нягтралгүй нь цээжний арьс доорх-өөхлөг
эслэгийн давхарга, хэт авиан нягтралтай нь цээжний булчинлаг давхарга, босоо
хоёр хар сүүдэр нь-хавирга, хоёр хар сүүдрийн эхний хэсгийн хоорондох хэт авиан
нягтрал тод ихэссэн нь-цээжний гялтан хальсны шугам, хар сүүдрийн эхний
хэсгийн хоорондох хэт авиан нягтрал ихэссэн нь-А шугам.

Цээжний гялтан хальсны шугам: Нарийн, тод, жигд, хэт авиан олт ихэссэн шугам
бөгөөд амьсгаа авахад хөдөлж, хавирга хоорондын булчингийн дотор гадаргатай
нягт хиллэж байрлана. Цээжний гялтан хальсны шугам нь цээжний гялтан хальс
доорх альвеол дахь агаарын заагийн хэт авиан тусгал, агаар агуулсан уушгины
гадаргын хэт авиан дүрслэлээр илэрнэ. Үүнийг цээжний гялтан хальс гэнэ. Агаар
агуулсан уушгины гадарга тийш нягт хиллэсэн нарийн висцерал хальсны хэт авиан
ойлтыг цээжний гялтан хальсны шугам гэнэ (Зураг 12-ын 1).

Зураг 12. Цээжний хэвийн хэт авиан зураглал: 1-нарийн, жигд цээжний гялтан
хальс; 2-А шугам; 3-арьс доорх-өөхөн эслэгийн давхарга; 4-булчинлаг давхарга.
А шугам: А шугам нь нарийн параллел хөндлөн судал хэлбэртэй байдаг (Зураг 12-
ын 2). А шугам бие биенээсээ ижил зайд цээжний гялтан хальсны шугамын араар
байрлана (Зураг 13-ын 4). Хэт авиан үүсгэгч ба агаар агуулсан уушгины гадаргын
хоорондох хэт авиан тусгалаас үүсдэг. Цээжний гялтан хальс доорх уушгины хэсэг
ба висцерал хальсны хэвийн байдлын чухал шинж.

Зураг 13. COVID-19-р өвдөөгүй өвчтөн. Цээжний хэт авиан зураглал. Эдгэрэлтийг
үе шатанд А шугам илэрсэн. 1-цээжний гялтан хальс хэсэгчилэн үл мэдэг зузаарч,
жигд бус, 2-В шугам, 3-цээжний гялтан хальсны нарийн шугам, 4-А шугам.

В шугам: Цээжний гялтан хальсны шугамаас босоо байрлалаар шууд салбарлана.


Нарийн эсвэл өргөн хэт авиан ойлт ихэссэн судал хэлбэрээр оршиж, тогтмол
өргөсөж, цээжний гялтан хальсны шугам хүртэл тархана. Цээжний гялтан хальс
доорх альвеолын олон тооны хэт авиан тусгал юм. Нормдоо нэг хавирга хоорон-
дох зайнд В шугам 3-аас бага харагдана (Зураг 13-ын 2, 14а.б, 15).

а б
Зураг 14а.б. Цээжний хэт авиан зураглал. Эрүүл хүний цээжний гялтан хальс ба В
шугамын хэт авиан (а) ба схемчилсэн (б) дүрслэл.
Зураг 15. Цээжний хэт авиан зураглал. Нэг хавирга хоорондох зайнд
3 тооны В шугам (сумаар заасан) тодорно.

COVID-19-ийн уушги ба цээжний гялтан хальсны хэт авиан шинжүүд:


1. Цээжний гялтан хальсны шугам: жигд бус (Зураг 13-ын 1), зузаарах (Зураг 13-
ын 1), тасархайдах, тодорхойлогдохгүй.
2. В шугам: Нэг хавирга хоорондын зайнд 3 ба түүнээс олон В шугам (Зураг 16а.б,
17А.В) илэрвэл уушгины завсрын эдэд эмгэг өөрчлөлтийн шинж илэрлээ гэж үзнэ.
Завсрын эдийн өөрчлөлт илрэх 5 үндсэн шалтгаан байдаг. Үүнд: 1-завсрын эдийн
хатгалгаа гол төлөв COVID-19-н үе дэх, 2-зүрхний аралтай завсрын эдийн хаван,
3-ОРДС-(острын респираторный дистресс синдром), 4-уушгины завсрын эдийн
фиброз, 5-уушгины гиповентиляции үе дэх завсрын эдийн хатгалгаа

а б
Зураг 16а.б. Цээжний хэт авиан зураглал. В шугамын тоо эхний үед уушгины
суурин хэсгээр ихэссэн хэт авиан (а) ба схемчилсэн (б) дүрслэл.
Зураг 17А.В. COVID-19-ийн уушгины хатгалгаа. Цээжний хэт авиан зураглал. А-д В
шугамууд; В-д В шугамууд нийлсэн;

3. Консолидаци: Үүсгэж буй шалтгаанаас хамаарахгүй уушгины эд агааргүй


болсон зоныг консолидаци гэнэ. Хатгалгааны үед үрэвслийн экссудациас үүснэ.
Уушгины эдийн консолидаци дараах үндсэн шалтгаанаас үүсдэг. Үүнд: 1-
хатгалгааны үеийн үрэвсэлт экссудациас, 2-дэлбэнгийн бронх хавдраар гүйцэд
бөглөрсөн үед дэлбэнгийн бөглөрсөн ателектаз үүссэнээс, 3-цээжний гялтан
хальсны хөндийд их хэмжээний шингэн хуримтлагдсанаас уушги дарагдаж
дарагдлын ателектаз үүссэнээс, 4-гүйцэд амьсгалын хөдөлгөөн үүсээгүйгээс үйл
ажиллагааны ателектаз үүссэнээс, 5-уушгины артерийн жижиг салаа тромбоор
бөглөрсөнөөс уушгины инфаркт үүссэнээс, 6-цээжний гялтан хальсны дорх
голомтот фиброзоос. Янз бүрийн вариантаар консолидаци илэрнэ. Үүнд: кортикал
хэсэгчилсэн, кортикал тархмал,сегмент, дэлбэнгийн нэг ба хоёр уушгийг хамарсан,
Байрлалын хувьд төвийн, захын, уушигны-арын ба өмнөд хэсгүүдийг хамарсан.
Хэлбэрийн хувьд дугуй эсвэл зууван байна (Зураг 18а.б-19а.б, 20С.D, 21).

а б
Зураг 18а.б. Цээжний хэт авиан зураглал. Цээжний гялтан хальсны дор голомтот
консолидаци (агааргүй хэт авиан нягтрал ихэссэн) үүссэн хэт авиан (а) ба
схемчилсэн (б) дүрслэл.
а б
Зураг 19а.б. Цээжний хэт авиан зураглал. Уушгины консолидацийн хэт авиан (а)
ба схемчилсэн (б) дүрслэл.

Зураг 20С.D. COVID-19-ийн уушгины хатгалгаа. Цээжний хэт авиан зураглал. С-д
их биш консолидаци; D-д дэлбэнцрийн хатуурал.

Зураг 21. “Цагаан уушги” консолидаци (сумаар заасан) тодорно.


4. Агаар агуулсан эхобронхограмм: Хэт авиан ойлт багассан консолидаци нь янз
бүрийн хэмжээнд хэт авиан ойлт ихэссэн шугаман, захруугаа цацарсан, хурц
өнцгөөр салбарласан хэлбэртэй байдаг. Үүнийг агаар агуулсан эхобронхограмм
гэнэ (Зураг 22). Заримдаа цэцгийн дэлбээ мэт богино хэт авиан ойлт ихэссэн
хэлбэр нь богино хэт авиан ойл багассан хэсгээр солбилцоно. Энэ нь агаар (хэт
авиан ойлт ихэссэн) ба үрэвсэлт экссудацийн хуримтлалын (хэт авиан ойлт
багассан) тусгал юм.

Зураг 22. Цээжний хэт авиан зураглал. Агаар агуулсан эхобронхограмм


(сумаар заасан) тодорно.

5. Цээжний гялтан хальсны хөндийд шингэн хуралдах: Хэт авиан


шинжилгээгээр цээжний гялтан хальсны хөндийд шингэн хуримтлагдахад хэт
автан ойлтгүй дүрсээр дүрслэгдэнэ (Зураг 23а.б8 24-ын 5).

а б
Зураг 23а.б. Цээжний хэт авиан зураглал. Цээжний гялтан хальсны хөндийд
шингэн хуримтлагдсан хэт авиан (а) ба схемчилсэн (б) дүрслэл. Цээжний
хөндийдэх шингэн ба элэг.
Зураг 24. COVID-р өвдөөгүй өвчтөн. Цээжний хэт авиан зураглал ба хатгалгааны
хэт авиан шинжүүд. 1-цээжний гялтан хальсны шугам жигд бус, 2-цээжний гялтан
хальс зузаарсан, 3-цээжний гялтан хальс тасархайдсан, 4-В шугам өргөсч,
хоорондоо нийлсэн, 5-хавирга дагсан хэт авиан ойлтгүй хавирга дагсан цээжний
гялтан хальсны хөндий дэх шингэн, 6-цээжний париетал гялтан хальс, 7-өрц, 8-
элэг.

6. А шугам: Эдгэрэлтийн үе шатанд А шугам илэрнэ (Зураг 25-ын 4).

Зураг 25. COVID-19-р өвдөөгүй өвчтөн. Цээжний хэт авиан зураглал. Эдгэрэлтийг
үе шатанд А шугам илэрсэн. 1-цээжний гялтан хальс хэсэгчилэн үл мэдэг зузаарч,
жигд бус, 2-В шугам, 3-цээжний нарийн шугам, 4-А шугам.

Вирүсийн шалтгаантай (COVID-19) уушги ба цээжний гялтан хальсны хөндий дэх


хэт авиан өөрчлөлтийн үе шатыг 14 зон бүрд авч үзэж үнэлдэг. Үүнд:
Х-харах боломжгүй
0-эмгэг өөрчлөлт байхгүй, нарийн, тод, жигд цээжний гялтан хальсны шугам хэд
хэдэн А шугамтай ба В шугамгүй эсвэл нэг хавирга хооронд 3-аас цөөн В
шугамтай.
1а-үл мэдэг завсрын эдийн өөрчлөлттэй. Цээжний гялтан хальсны шугам үл мэдэг
зузаарч, зах хязгаар жигд бус, микроконсолидациас цээжний гялтан хальсны
шугамд тасралт үүсч, цэгэн хэт авиан ойлт буурсан өөрчлөлтөнд орж, олон тооны
В шугам илэрнэ (Зураг 26).

Зураг 26. COVID-19-р өвдөөгүй өвчтөн. 1а-үл мэдэг завсрын эдийн өөрчлөлттэй үе
шатны хэт авиан шинж тэмдгүүд. Цээжний гялтан хальсны шугам жигд бус
зузаарч, тасархайдаж, олон тооны В шугам илэрсэн.1- микроконсолидациас
цээжний гялтан хальсны шугам тасархайдаж, цэгэн хэт авиан нягтрал буурсан
өөрчлөлттэй. 2- олон тооны В шугам тодорно.

1б-илэрхий завсрын эдийн өөрчлөлттэй. Цээжний гялтан хальсны шугам илэрхий


зузаарч, цээжний гялтан хальсны шугамд жигд бус тасралт үүсч, В шугам нийлж
өргөсч, цагаан уушги үүснэ (Зураг 27).

Зураг 27. COVID-19-р өвдөөгүй өвчтөн. 1б-илэрхий завсрын эдийн өөрчлөлттэй үе


шатны хэт авиан шинж тэмдгүүд. 1-цээжний гялтан хальсны шугам илэрхий жигд
бус зузаарсан. 2-В шугам нийлж өргөсч, цагаан уушги үүсгэсэн.
2а-хэсэгчилсэн кортикал консолидаци. Их биш хэмжээний хэт авиан ойлт буурсан
хэсэгт нэг төрлийн эсвэл нэг төрлийн бус (жижиг хэт авиан ойлт ихэссэн жижиг
өөрчлөлттэй) хэсэгчилсэн кортикал консолидаци тодорхойлогдож, зах хязгаар
жигд-тод бус байна. Цээжний гялтан хальсны шугам тодорхойлогдохгүй,
хэсэгчилсэн кортикал консолидаци зоны зах хязгаар жигд бус зузаарсан. Цээжний
гялтан хальсны шугам ба хэсэгчилсэн консолидацийн араар В шугам тодорно.
Хэсэгчилсэн кортикал консолидаци зоны уушгины эдийн гүн дэх хил хязгаар жигд-
тод бус байна (Зураг 28).

Зураг 28. COVID-19-р өвдөөгүй өвчтөн. Цээжний хэт авиан зураглал. 2а-
хэсэгчилсэн кортикал консолидаци. 1-хэсэгчилсэн кортикал консолидаци
тодорхойлогдож, гадаргаар нь цээжний гялтан хальсны шугам байхгүй. 2-
хэсэгчилсэн кортикал консолидаци зоны зах хязгаар жигд бус зузаарсан. 3-
цээжний гялтан хальсны шугам ба хэсэгчилсэн

2б-тархмал кортикал консолидаци. Уушгины гадаргуугийн дагуу тодорхой


хэмжээнд байрласан, олон тооны жижиг хэт авиан ойлт ихэссэн нэг төрлийн бус
бүтэцтэй тархмал кортикал консолидаци тодорхойлогдоно. Цээжний гялтан
хальсны шугам тодорхойлогдохгүй. Тархмал кортикал консолидаци зоны агаар
агуулсан уушгины эдийн гүн дэх хил хязгаар жигд-тод бус байна (Зураг 29).

.
Зураг 29. COVID-19-р өвдөөгүй өвчтөн. 2б-тархмал кортикал консолидаци. 1-
уушгины гадаргын дагуу тархмал консолидаци тодорсон. 2-тархмал консолидаци
зоны агаар агуулсан уушгины эдийн гүн дэх хил хязгаар жигд тод бус байна.
3а-сегментийн консолидаци. Хэт авиан нягтрал буурсан, гурвалжин хэлбэрийн,
сегментийн консолидацийн зонд агаар агуулсан эхобронхограммын шугаман
хэлбэрийн хэт авиан ойлт ихэссэн нэг төрлийн бус бүтэц тодорхойлогдоно.
Цээжний гялтан хальсны шугам тодорхойлогдохгүй. Сегментийн консолидаци зоны
агаар агуулсан уушгины эдийн гүн дэх хил хязгаар жигд-тод бус байна (Зураг 30).

Зураг 30. COVID-19-р өвдөөгүй өвчтөн. 3а-сегментийн консолидаци. 1-хэт авиан


нягтрал буурсан, гурвалжин хэлбэрийн, сегментийн консолидаци, 2-агаар агуулсан
эхобронхограммын шугаман хэлбэрийн хэт авиан ойлт ихэссэн бүтэц, 3-
сегментийн консолидацийн гадаргаар цээжний гялтан хальсны шугам
тодорхойлогдохгүй, сегментийн консолидаци зоны агаар агуулсан уушгины эдийн
гүн дэх хил хязгаар жигд-тод бус байна.

3б-дэлбэнгийн консолидаци. Хэт авиан нягтрал буурсан, дэлбэнгийн


консолидацийн зонд агаар агуулсан эхобронхограммын шугаман хэлбэрийн хэт
авиан ойлт ихэссэн нэг төрлийн бус бүтэц тодорхойлогдоно. Цээжний гялтан
хальсны шугам тодорхойлогдохгүй. Дэлбэнгийн консолидаци зоны агаар агуулсан
уушгины эдийн гүн дэх хил хязгаар жигд-тод бус байна (Зураг 31).

Зураг 31. COVID-19-р өвдөөгүй өвчтөн. 3б-дэлбэнгийн консолидаци. 1-хэт авиан


нягтрал буурсан дэлбэнгийн консолидаци, 2-агаар агуулсан эхобронхограммын
шугаман хэлбэрийн хэт авиан ойлт ихэссэн бүтэц, 3-дэлбэнгийн консолидацийн
гадаргаар цээжний гялтан хальсны шугам тодорхойлогдохгүй, дэлбэнгийн
консолидаци зоны агаар агуулсан уушгины эдийн гүн дэх хил хязгаар жигд-тод бус
байна.
Хүснэгт 1. COVID-19-ийн үе шат ба хэт авиан шинж тэмдгүүд

COVID-19- Хэт авиан шинжүүд


ийн үе шат
В шугам үүснэ. В шугам-цээжний гялтан хананаас доош байрласан
босоо хэт авиан нягтрал ихэссэн шугам юм. В шугам амьсгалтай хамт
хөдөлж, өөр хоорондоо нийлдэггүй. Эрүүл хүнд хэт авиан
шинжилгээгээр В шугам нэг хавирга хоорондын зайд 3 хүртэл байж
Хөнгөн болно. Цээжний гялтан хальс зузаарч, В шугам дугариг бүтэцтэй болно.
В шугамын тоо ихэсч (3-аас илүү тоогоор), уушги сегментээр гэмтэнэ.
Цээжний гялтан хальс зузаарч, цээжний гялтан хальсны дор голомтот
консолидаци (агааргүй хэт авиан нягтрал ихэссэн) үүснэ. COVID-19-н
үед дээрх шинжүүд уушгины өмнөд сегментэд илэрнэ.
В шугамын тоо эхний үед уушгины суурин хэсгээр ихэсч (Зураг 4а.б),
Дунд дараа нь уушгины бусад хэсэгт илэрнэ. В шугамын тоо ихэссэнээс
хоорондоо нийлнэ. Ажиглалт хийхэд В шугамын тоо багасна.
Уушгины консолидаци харагдаж, уушгины эдийг агааржилт буурч,
уушгины эдийн дүрс элэгний эдийн дүрслэлтэй адил болохыг
Хүнд гепатизаци буюу элэгших гэж нэрлэнэ. Гол өөрчлөлтүүд уушгины
суурийн ар хэсэгт харагдана. Цээжний гялтан хальсны хөндийд шингэн
харагдаж болно.

Хүснэгт 2. COVID-19-ийн КТ ба хэт авиан онцлог шинж тэмгүүд

Компьютерт томограмм шинжүүд Хэт авиан шинжүүд


Цээжний гялтан хальсны зузаарал Цээжний гялтан хальсны шугамын
зузаарал
Сүүн шил шинж тэмдэг В шугам (олон хэсэг хуваагдсан эсвэл
нийлсэн)
Уушги дахь консолидаци өөрчлөлт В шугам нийлэх
Цээжний гялтан хальс дор байрлалтай Их биш консолидаци
консолидаци
Консолидаци хэдэн дэлбэнд тархсан Нэвчдэс хэдэн дэлбэнд тархсан ба
тархаагүй
Цээжний гялтан хальсанд шингэн ховор Цээжний гялтан хальсанд шингэн ховор
тодорхойлогдоно. тодорхойлогдоно.
Ихэнхдээ 2-оос илүү дэлбэн гэмтэнэ Хэд хэдэн дэлбэнг гэмтээнэ
Эхний үе шатанд КТ-р уушгины эмгэг Олон тооны В шугам илрэлт нь эхний үе
өөрчлөлтийн шинж тэмдгүүд илрэхгүй шатны гол шинж, өвчний дунд үе шатанд
дараа нь өвчний явц давшингуй үе илэрнэ. Өвчний давшингуй үе үе шатанд,
шатанд уушгины консолидаци, сүүн шил өвчтөн хүнд үед завсрын эдийн хам
шинж тэмдэг, цээжний гялтан хальсны шинж тодорно. А шугам өвчтөн эдгэрсэн
хөндийд шингэн хуралт илэрнэ үед илэрнэ. Уушгины фиброзтой өвчтөнд
цээжний гялтан хальсны зузаарал ба В
шугамын тасархайдалт ажиглагдана.
COVID-19-ийн үе шатыг 3 хуваана. Үүнд: хөнгөн, дунд, хүнд
COVID-19-ийн үе шатуудад илрэх хэт авиан шинж тэмдгүүдийг Хүснэгт 1-ээр
харуулсан.
COVID-19-ийн компьютерт томографи ба хэт авиан онцлог шинж тэмдгүүдийг
Хүснэгт 2-оор харуулсан.
Уушгины хатгалгаатай өвчтөнд хэт авиан шинжилгээгээр үйл ажиллагааны
ажиглалт хийж болно.
Хэт авиан шинжилгээгээр цээжний гялтан хальсны хөндий дэх шингэнийг бага
хэмжээний байхад оношлох боломжтой
Хэт авиан шинжилгээгээр завсрын эдийн өөрчлөлт илэрсэн бол яаралтай уушгины
компьютерт томографийг хийнэ. Харин хэт авиан шинжилгээгээр завсрын эдийн
өөрчлөлтийн шинжүүд байхгүй бол уушгины компьютерт томографийг төлөвлөж
хийнэ.
Уушгины завсрын эдийн өөрчлөлт байгааг харуулсан уушгины хэт авиан
шинжүүдийг илрүүлж, дараах шинжүүдээр корона вирүсийн хатгалгааг үнэлнэ.
Үүнд: Нэг хавирга хоорондын зайнд 3-аас илүү В шугам илэрч, тэдний өргөсөлт 1
см-ээс их ба цээжний гялтан хальсны шугамын зузааралтай хавсарсан. Эдгээр
өөрчлөлт нь COVID-19-ын хатгалгаа ба бусад олон эмгэгийн үед илэрдгийг
анхаарах хэрэгтэй
Хэт авиан өөрчлөлтөөр өвчтнийг эмнэлгээс амбулаторийн нөхцөлд гаргах эсвэл
эмнэлгийн тасгаас сэхээн амьдруулахад шилжүүлэх асуудлыг шийдвэрлэхэд ач
холбогдолтой байдаг боловч клиник-лабораторийн үзүүлэлтүүдийг зайлшгүй
харгалзан үзнэ.
Уушгины хэт авиан шинжилгээгээр COVID-19 оношийг тавьж болохгүй, заавал
лабораториар батлах, уушгины хэт авиан шинжилгээгээр COVID-19 оношийг
үгүйсгэж болохгүй, заавал лабораториар батлах шаардлагатай.
Уушгины хэт авиан шинжилгээ нь COVID-19-д бие даасан ач холбогдолгүй харин
клиник-лаборатори ба компьютерт томографи шинжилгээнүүдтэй хавсаруулан
оношийг батлана.
Уушгины хэт авиан шинжилгээ нь компьютерт томографи шинжилгээг орлож
болохгүй

You might also like