You are on page 1of 25

ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛЬ

332-Р ДАМЖАА

РЕФЕРАТ
СЭДЭВ: “ЭРҮҮГИЙН ПРОЦЕССЫН ЭРХ ЗҮЙН ОРОЛЦОГЧ, ТӨРӨЛ, АНГИЛАЛ,
ХУУЛЬ ЗҮЙН УЧИР ХОЛБОГДОЛ”

ШАЛГАСАН: ЦАГДААГИЙН СУРГУУЛИЙН ЭРҮҮГИЙН ПРОЦЕССЫН ЭРХ ЗҮЙН


ТЭНХИМИЙН АХЛАХ БАГШ, ДОКТОР (PhD)
ЦАГДААГИЙН АХЛАХ ДЭСЛЭГЧ .........................../Б.ЛХАГВА-РАГЧАА/
ГҮЙЦЭТГЭСЭН: ЦАГДААГИЙН СУРГУУЛИЙН 332-Р ДАМЖААНЫ
СОНСОГЧ ............................. /Г.МЯНГАНЖАРГАЛ/

УЛААНБААТАР ХОТ
2020 ОН

1
РЕФЕРАТЫН СЭДЭВ: ЭРҮҮГИЙН ПРОЦЕССЫН ЭРХ ЗҮЙН ОРОЛЦОГЧ, ТӨРӨЛ,
АНГИЛАЛ, ХУУЛЬ ЗҮЙН УЧИР ХОЛБОГДОЛ

РЕФЕРАТЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

1. Оршил
2. Үндсэн хэсэг
 Эрүүгийн процессын эрх зүйн оролцогч, чиг үүрэг, ангилал, төрөл
 Эрүүгийн процессын эрх зүйн яллах талын оролцогч, түүний тухай
ойлголт
 Эрүүгийн процессын эрх зүйн өмгөөлөгч талын оролцогч, түүний
тухай ойлголт
 Эрүүгийн процессын эрх зүйн бусад оролцогч, түүний тухай ойлголт
 Эрүүгийн процессын эрх зүйн оролцогчийг татгалзаж гаргах нөхцөл,
журам
3. Дүгнэлт
4. Хавсралт
5. Ашигласан материал

2
ОРШИЛ
Дотоод Хэргийн Их Сургуулийн Цагдаагийн Сургуулийн 332 дугаар
дамжааны сонсогч Г.Мянганжаргал миний бие “Эрүүгийн процессын эрх зүйн
ерөнхий анги” хичээлийн хүрээнд “Эрүүгийн процессын эрх зүйн оролцогч, төрөл,
ангилал, хууль зүйн учир холбогдол” сэдэвт рефератын ажлыг боловсруулахаар
болов.
Тус бие даалтын зорилго нь “Эрүүгийн процессын эрх зүйн ерөнхий анги”
хичээлийн тэнхимийн бус цагаар олж авсан мэдлэгтээ тулгуурлан “Эрүүгийн
процессын эрх зүйн оролцогч, төрөл, ангилал, хууль зүйн учир холбогдол” сэдвийг
судлах, танин мэдэх, ном сурах бичиг, хууль, дүрэм, журам, эрдэмтэн судлаачдын
үзэл санааг үндэслэн дүгнэлт гаргахад оршино.
Тус бие даалтын ажлын зорилт нь:
 Эрүүгийн процессын эрх зүйн чиглэлээр гүнзгийрүүлэн судлах, танин
мэдэх, түүний хууль зүйн учир холбогдолыг ойлгох
 Эрүүгийн процессын аль үе шатанд хүний эрх, эрх чөлөөг хамгаалах,
хангах чадвартай болох
 Аливаа шүүхийн шийдвэрийг эрх зүйн ухамрыг удирдлага болгон
гаргах, хандлага төлөвшүүлэх
Тус бие даалтын үндсэн хэсэгт эрүүгийн процессын эрх зүйн оролцогч, чиг
үүрэг, ангилал, төрөл, эрүүгийн процессын эрх зүйн яллах талын оролцогч болон
бусад оролцогч, түүний тухай ойлголт, эрүүгийн процессын эрх зүйн оролцогчийг
татгалзаж гаргах нөхцөл, журамын талаарх мэдээллүүдийг ном, сурах бичиг, хууль
тогтоомж, эрх зүйн акт болон цахим эх сурвалж болгон ашиглан оруулсан.

Бие даалтын дүгнэлт хэсэгт эрүүгийн процессын эрх зүйн ойлголтыг


тусгасан ном, сурах бичиг болон эрдэмтэн судлаачдын үзэл санаанд харьцуулалт
хийж үндсэн хэсгийн дэд сэдэв бүрт дүгнэлт боловсруулж бие даалтын сэдвийн
утга агуулгыг илэрхийлсэн нэгдсэн дүгнэлт гаргав.

Харин тус бие даалын хавсралт хэсэгт эрүүгийн процессын эрх зүйн
оролцогчийн талаарх хүснэгт бүдүүвч болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрэх
тухай хуульд заасан зүйл заалтыг цахим эх сурвалж ашиглан оруулсан.

3
Эрүүгийн хэрэг процессын эрх зүйн оролцогч, чиг үүрэг, ангилал, төрөл
Эрүүгийн процессын эрх зүй буюу эрүүгийн хэрэг шалгаж шийдвэрлэх ажиллагаа
гэдэг нь Эрүүгийн хэрэг мөрдөн шалгах, хянан шийдвэрлэх чиг үүрэгтэй шүүх,
прокурор, мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх бүхий байгууллагын үйл
ажиллагааны цогц тогтолцоо, уг ажиллагааг хэрэгжүүлэх явцад эдгээр байгууллага
хооронд болон эрүүгийн процессын эрх зүйн бусад оролцогчийн хооронд үүсэх эрх
зүйн нэгдмэл харилцаа гэж тодорхойлж болно.1
Дээрх тодорхойлолтоос үзэхэд, эрүүгийн хэрэг шалгаж шийдвэрлэх
ажиллагаанд: мөрдөгч, прокурор, шүүгч, яллагдагчаас гадна хогирг гэрч,
өмгөөлөгч, шинжээч, мэргэжилтэн зэрэг өвөрмөц чиг үүрэгтэй төрөл бүрийн
салбарын субьектыг хамруулж болохоор байна. Эрүүгийн процессын эрх зүйд
оролцож буй талыг “оролцогч” гэх бол, эдгээр нь шалгаж шийдвэрлэх ажиллагаанд
оролцох явцдаа бүгд адил тэгш эрх, үүрэгтэй тул, тэдгээрийг нийтэд нь “субьект”
гэнэ.2
Шалгаж шийдвэрлэх ажиллагааны оролцогчдыг хооронд нь зөвхөн эрх,
үүргийн цар хүрээнээс гадна гүйцэтгэх чиг үүрэг, хүлээх хариуцлагын түвшин,
оролцооны хэлбэр зэргээр ялгана.
Чиг үүрэг гэдэгт, гол төлөв, эрүүгийн процессын эрх зүйн оролцогч талын
үүрэг оролцоо, зориулалтыг илэрхийлж буй үйл ажиллагааны үндсэн чиглэл,
төрлийг ойлгоно. Эрүүгийн хэрэг шалгаж шийдвэрлэх ажиллагааны оролцогч
дараах нийтлэг чиг үүрэгтэй:3
1. Мөрдөх
2. Яллах
3. Өмгөөлөх
4. Эрүүгийн хэрэг шийдвэрлэх
Эдгээр чиг үүргийг оролцогчдод жигд хуваарилснаар эрүүгиийн процессын
эрх зүйн мэтгэлцэх зарчим хангагдана.
Эрүүгийн процессын эрх зүйд өөр хоорондоо эсрэг хандлагын чиг үүрэг
хэрэгжүүлж буй оролцогчдыг талууд гэнэ. Эрүүгийн процессын эрх зүйн
оролцогчид нь яллах болон өмгөөлөх талд хуваагдана. Харин шүүх нь хэргийг
эцэслэн шийдвэрлэх шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй тул түүнийг
хараат бус, бие даасан, онцгой эрх мэдэл бүхий субьектэд тооцно.Үүнээс гадна,
эрүүгийн процессын эрх зүйн туслах чиг үүрэг гэсэн ойлголт бий. Уг чиг үүрэг нь
эрүүгийн хэрэг шалгаж шийдвэрлэх ажиллагааны аль нэг талд хамаарахгүй.
Эрүүгийн процессын эрх зүйн оролцогчдын дунд шүүхиин эзлэх байр
суурийг, юуны өмнө, шүүх эрх мэдлийг гардан хэрэгжүүлэх чиг үүрэгтэй холбон

1
Дотоод хэргийн их сургууль. Эрүүгийн хэрэг шалгаж шийдвэрлэх ажиллагаа. УБ хот 2020 он 39-р тал
2
Ж.Бямбаа, Ж.Эрхэсхулан. Эрүүгийн процессын эрх зүйн үндсэн асуудал УБ хот 2018 он 42-р тал
3
Д.Баярсайхан. Эрүүгийн процессын эрх зүй. Ерөнхий анги. УБ хот 2014 он 84-р тал
4
тайлбарлаж нь зүйтэй. Төрөөс шүүхэд шүүх засаглалыг хэрэгжүүлэх онцгой эрх !
мэдэл олгосон. Үүнийг “онцгой бүрэн эрх” гэнэ.
Шүүхийн бүрэн эрхэд:
1. Гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэм буруутай эсэхийг эцэслэн тогтоож,
шийдвэр (тогтоол) гаргах
2. Холбогдох этгээдэд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах
3. Холбогдох этгээдэд хүмүүжлийн чанартай албадлагын ара хэмжээ авах
4. Доод шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох
5. Цагдан хорих, хязгаарлалтыг тогтоох, хувийн баталгаа гаргуулах барьцаа
авах зэрэг таслан сэргийлэх арга хэмжээ авах
6. Цагдан хорих хугацааг сунгах
7. Шүүх эмнэлгийн болон сэтгэцийн эмгэг судлалын шинжилгээ хийлгэх
шаардлагатай гэж үсэн цагдан хоригдоогүй сэжигтэн яллагдагчийг эмнэлгийн
байгууллагын мэдэлд хүлээлгэн өгөх талаар шийдвэр гаргах.4
Түүнчлэн шүүхийн болон шүүхийн өмнөх үе шатанд дараах шийдвэр гаргана:
 Бусдын эд хөрөнгөд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх,
 Оршин суугчаас зөвшөөрөл авах боломжгүй тохиолдолд бусдын орон
байранд үзлэг хийх орон байранд нэгжлэг хийж, эд зүйлс хураан авах эсвэл
барьцаалан зээлдүүлэх газар байгаа эд зүйлсийг хураан авах
 Төрийн нууцад хамаарах эд зүйлс, баримт бичгийг битүүмжлэх.
 Захидал харилцаанд үзлэг хийх, битүүмжлэх:
 Сэжигтэн, яллагдагчийн албан тушаалыг түр хугацаагаар түдгэлзүүлэх,
 Хувь хүн болон хуулийн этгээдийн харилцах данс, хадгаламж, эсвэл
банкинд болон бусад зээлийн байгууллагад байршуулсан мөнгө, эд
хөрөнгийг битүүмжлэх, хураан авах,
 Нотлох баримт ашиглах, устгах,
 Утас болон бусад харилцаа холбооны хэрэгсэлд хяналт тогтоох, бичлэг
хийх.
Үүнээс гадна, шүүхийн бүх үе шатанд оролцох давамгай эрхтэй цорын ганц
субьект бол шүүх мөн.5 Тухайлбал, энэ чиг үүргийн хүрээнд, хурал даргалах, хэрэг
хянан шийдвэрлэх ажиллагааг удирдах, оролцогчдын үйл ажиллагааг чиглүүлэх,
мөн тэдний зүгээс мөрдөгч, прокурорын үйл ажиллагаатай холбогдуулж гаргасан
хүсэлт, гомдлыг хүлээн авч, шийдвэрлэх эрхтэй. Үүний зэрэгцээ, шүүх хуралдааны
оролцогчдын эрхийг адил тэгш хангах, тэдгээрийн эрх, үүргийг тайлбарлан өгөх,
шүүх хуралдааны дэгийг сахиулах арга хэмжээ авна.
Хүснэгт 1: Эрүүгийн процессын эрх зүйн оролцогчийн төрөл

4
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.3.4 дүгээр зүйл
5
Дотоод хэргийн их сургууль. Эрүүгийн хэрэг шалгаж шийдвэрлэх ажиллагаа. УБ хот 2020 он 41-р тал
5
Эрүүгийн процессын эрх зүйн
оролцогч

Яллах талын Өмгөөлөх талын Бусад


оролцогч оролцогч оролцогч

Эрүүгийн процессын эрх зүйн яллах талын оролцогч, түүний тухай


ойлголт
Прокурор: Эрүүгийн процессын эрх зүйн үндсэн оролцогчийн нэг болох
прокурорын эрүүгийн хэрэг шалгаж шийдвэрлэх ажиллагааны явцад эдлэх эрх
мэдэл, чиг үүргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар зохицуулна. 6
Прокурорын үндсэн чиг үүрэг нь хуулийн хэрэгжилтийн хангах, мөрдөн шалгах
ажиллагаа (хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт)-нд хяналт тавих, шүүх хуралдаанд
улсын яллагчаар оролцоход оршино. Шүүхийн өмнөх үе шатанд прокурор мөрдөн
шалгах ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа эсэхэд хяналт тавьж, шүүхийн үе
шатанд төрийн нэрийн өмнөөс яллах, яллагдагчийн гэм бурууг нотлох үүрэгтэй.
Эрүүгийн хэрэг шалгах ажиллагааны явцад прокурорын тавьж буй хууль
ёсны шаардлагыг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан заавал дагаж
биелүүлэх үүрэгтэй. Хэрэв мөрдөгч шаардлагыг зөвшөөрөхгүй тохиолдолд,
саналаа холбогдох дээд шатны байгууллага, эсвэл өөрийн шууд удирдах албан
тушаалтанд бичгээр гаргаж шийдвэрлүүлнэ.
Прокурор нь эрүүгийн процессын эрх зүйд улсын яллагчаар оролцох,
хяналтын журмаар эсэргүүцэл бичих, шүүх хуралдааны оролцогчдыг татгалзан
гаргах, хэргийн талаар өөрийн байр суурийг илэрхийлэх, шүүхийн шийдвэрийг
давж заалдах шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг дахин болон
нэмэгдэл ажиллагаанд буцаах зэрэг эрхтэй. Эдгээр эрхийг дагаад прокурорын
үүрэг үүснэ. Прокурор нв төрийн эрх мэдлийг хэрэгжүүлж буй эрх бүхий субьектын
хувьд, холбогдох хууль тогтоомж зөрчсөн аливаа үйлдлийг илрүүлэх, таслан
зогсоох, арилгах үүрэгтэй.
Мөрдөгч: Хуулиар олгосон эрх хэмжээний хүрээнд эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах
ажиллагаа явуулж буй төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтныг мөрдөгч
гэнэ.7 Монгол Улсын хуулиар цагдаа, тагнуул, авлигатай тэмцэх газар зэрэг
байгууллага мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрхтэй.
Мөрдөгч өөрт олгогдсон эрх мэдлийн хүрээнд дараах шийдвэрвэрийгбие
даан гаргах эрхтэй:
 Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, хэрэг нээхээс татагалзах
 Мөрдөн шалгах ажиллагааг эхнээс нь дуустал явуулах
 Таслан сэргийлэх арга хэмжээ авах
 Яллагдагчаар татах тухай санал (шийдвэр) гаргах.

6
Д.Баярсайхан. Эрүүгийн процессын эрх зүй. Ерөнхий анги. УБ хот 2014 он 88-р тал
7
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйл
6
Үүнээс гадна, тусгай мэдлэг эзэмшсэн мөрдөгчид мэргэжилтний нэгэн адил
эрх эдэлж, магадлагаа гаргаж болох талаар, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх
тухай хуульд тусгасан. Мөрдөгчийн үндсэн чиг үүрэг нь нотлох баримт цуглуулах,
тэдгээрийг нягталж шалгахад орших бөгөөд уг ажиллагааны явцад яллагдагчаар
шийдвэр хэр зэрэг үндэслэлтэй болохыг тогтооно. Энэ зорилгоор үзлэг, нэгжлэг
хийх, эд зүйл битүүмжлэх, хураан авах, мэдүүлэг авах, нүүрэлдүүлэн мэдүүлэг
авах, шинжилгээ томилох, сэжигтнийг саатуулах, яллагдагчаар татах, таслан
сэргийлэх болон албадлагын бусад арга хэмжээ авах зэрэг ажиллагааг гардан
хэрэгжүүлнэ. Мөрдөн шалгах ажиллагааг хэрэгжүүлэх явцад төрийн болон төрийн
бус байгууллага, хувь хүн, иргэдтэй нягт уялдаатай ажиллана.
Хэргийг шалгаж дууссаны дараа мөрдөгч хавтаст хэргийг прокурорт
шилжүүлнэ. Түүнчлэн, өөрийн гардан шалгасан хэргийн мөрөөр бусад холбогдох
байгууллагад албан даалгавар (мэдэгдэл) хүргүүлнэ. Албан даалгаварыг гагцхүү
бичгээр үйлдэх бөгөөд түүнийг хүлээн авсан байгууллага заавал хэрэгжүүлэх
үүрэгтэй.8
Дээрх эрхтэй уялдаал мөрдөгч дараах үүрэг хүлээнэ:
 Гэмт хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн дүүрэн, бодитой
шалгаж тогтоох
 Эрүүгийн хэрэг шалгаж шийвдвэрлэх ажиллагааны оролцогчдын эрх, эрх
чөлөө, аюулгүй байдлыг хангах
 Тэдгээрийн хуулиар олгосон эрхийг адил тэгш, чөлөөтэй хэрэгжүүлэх
нөхцөл боломжийг бүрдүүлэх
 Яллдагдагчийн өмгөөлүүлэх эрхийг хангах
Эдгээр шаардлагыг зөрчсөн тохиолдолд прокуророос хэргийг нэмэлт
мөрдөн байцаалтад буцаах, эсвэл шүүхээс хавтаст хэрэгт цугларсан баримтыг
нотлох баримтаар тооцохгүй байх үндэслэл болно.
Мөрдөгч үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцдаа бусдаас хараат бус, бие
даасан байна. Энэ зорилгоор мөрдөн шалгах ажиллагаа явуулах байгууллагын
удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврыг зөвшөөрөхгүй буюу үндэслэлгүй гэж үзсэн
тохиолдолд, санал, хүсэлтээ холбогдох дэд шатны байгууллага болон удирдлагад
бичгээр гаргаж, шийдвэрлүүлнэ.
Мөрдөн шалгах албаны дарга: Мөрдөн шалгах ажиллагаа явуулах албаны дарга
гэж мөрдөн шалгах ажиллагаа явуулах байгууллагын хэрэг бүртгэлт, мөрдөн
байцаалт явуулах нэгжийн даргыг хэлнэ. 9 Мөрдөн шалгах албаны даргын үндсэн
чиг үүрэг нь мөрдөгийн хэрэгжүүлж байгаа хэрэг шалгаж шийдвэрлэх ажиллагааг
шууд. удирдлагаар хангаж, зохион байгуулна.
Мөрдөн шалгах байгууллагын удирах албан тушаалтан дараах эрхтэй: 10

8
Дотоод хэргийн их сургууль. Эрүүгийн хэрэг шалгаж шийдвэрлэх ажиллагаа. УБ хот 2020 он 43-р тал
9
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.3 дугаар зүйл
10
Д.Баярсайхан. Эрүүгийн эрх зүй, эрүүгийн процессын шинэтгэлийн асуудлууд. УБ хот 72-р тал
7
 Мөрдөн шалгах ажиллагаа явуулахыг нэг эсвэл хэд хэдэн өрдөгчид
даалгах
 Мөрдөгчөөс хэргийг авч, өөр мөрдөгчид шилжүүлэх
 Мөрдөгчийн хууль бус алдаатай шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх
 Мөрдөн шалгах ажиллагааны явц байдалтай болон хавтаст хэргийн
материалтай биечлэн танилцах
 Мөрдөгчид мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой асуудлаар
холбогдох заавар, зөвлөгөө өгөх
 Мөрдөгч өөрийн санаачилгаар хэрэг шалгаж шийдвэрлэх ажиллагаанаас
татгалзан гарах, эсвэл уг ажиллагааны оролцочдоос гаргасан санал,
хүсэлтийг үндэслэн татгалзан гаргах туха шийдвэрийг зөвшөөрөх
(батлах)
 Хавтаст хэрэг нэмэлт ажиллагаа хийлгэхээр мөрдөгчид буцаах
 Шаардлагатай тохиолдолд мөрдөгчид олгосон бүрэн эрхийг нэгэн адил
эдэлнэ.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч: Гэмт хэргийн улмаас амь
нас, бие, сэтгэл санаа, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн
хувь хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ. 11 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх
тухайхуульд зааснаар эрүүгийн хэрэг шалгаж шийдвэрлэх ажиллагааны
хохирогчоор хувь хүнээс гадна хуулийн этгээдийг тооцохоор болсон. Үүгээр олон
жилийн туршид тус салбарын эрдэмтэн, судлаачдын дунд маргаан дагуулж,
хэлэлцүүлэг, мэтгэлцээний тулгамдсан сэдвийн нэг байсан асуудал эцэслэн
шийдвэрлэгдсэн билээ.
Хэрэг нээх үйл явцтай зэрэгцээд хэргийн хохирогчийг тогтоох талаар
мөрдөгч, шүүгч, прокурор нэн даруй шийдвэр (тогтоол) гаргана. Хэрэв хэрэг нээх
үед хохирогчийн талаарх мэдээлэл хангалттай цуглараагүй бол хохирогчийг олж
тогтоох бүх арга хэмжээг авна. Хувь хүн болон хуулийн этгээдэд дараах төрлийн
хохирлын аль нэг уирсан тохиолдолд хохирогчоор тогтоох хангалттай үндэслэл
болно.12 Үүнд:
 Бие эрхтний хохирол
 Сэтгэл санааны хохирол
 Эд хөрөнгийн хохирол хамаарна.
Бие махбодийн хор уршиг (хохирол) гэж хувь хүний амь нас, эрүүл мэнд
болон биед халдсаны улмаас учирсан хохирол (бие махбодид учирсан гэмтэл)-ыг
хэлнэ.
Сэтгэл санааны хор уршиг (хохирол) гэдэгт хувь хүний алдар хүндийг гутаан
доромжилсон, эд хөрөнгийн бус баялагт халдсаны улмаас сэтгэл санаагаар
унасан, зовж шаналсаныг ойлгоно. (гүтгэх, доромжлох гэх мэт).
Эд хөрөнгийн хор уршиг (хохирол) гэж хохирогчийн эд хөрөнгөд халдаж,
хохирол учруулахыг хэлнэ (эд зүйл хулгайлах, устгах гэх мэт)

11
Ж.Бямбаа, Ж.Эрхэсхулан. Эрүүгийн процессын эрх зүйн үндсэн асуудал. УБ хот 2018 он 87-р тал
12
Д.Баярсайхан. Эрүүгийн эрх зүй, эрүүгийн процессын шинэтгэлийн асуудлууд. УБ хот 76-р тал
8
Гэхдээ гэмт хэргийн улмаас хэдэн хэдэн төрлийн хор уршиг учирч болно
(тухайлбал, хүчингийн гэмт хэргийн улмаас бие махбодиос гадна сэтгэл санааны
хохирол, дээрмийн гэмт хэргийн улмаас бие махбодийн болон эд хөрөнгийн
хохирол учирч болно) Ингэхдээ бодит хор уршиг, гагцхүү гэмт хэргийн улмаас
буюу хууль зөрчсөн, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас учирсан байна. 13
Жишээлбэл, хулгайлагдсан эд зүйлийг барааны зах дээрээс худалдан авсан
хүнээс тухайн эд зүйлийг хураан авсан тохиолдолд уг хүнийг хохирогчид
тооцохгүй.
Хохирогчийн эрх: Хохирогчийн эрхийг төр хамгаалах бөгөөд энэ үүднээс түүнд
онцгой эрх олгоно. Тухайлбал, хохирогч дараах эрхтэй:
 Яллагдаач татах тухай тогтоолтой танилцах
 Эрүүгийн хэрэг шалгаж шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нотлох
баримт гаргах өгөх
 Өргөдөл, гомдол гаргах, хэрэг шалгаж шийдвэрлэх ажиллагааны
оролцогчдыг татгалзан гаргах
 Мэдүүлгийг төрөлх эсвэл өөрийн сайн мэддэг хэлээр өгөх
 Орчуулагч, хэлсэрчийн туслалцаа үнэ төлбөргүй авах
 Хууль ёсны төлөөлөгчтэй байх
 Мөрдөгч болон прокурорын зөвшөөрлөөр мөрдөн шалгах ажиллагаанд
биечлэн оролцох
 Мөрдөгч болон прокурорын зөвшөөрлөөр мөрдөн шалгах ажиллагаанд
биечлэн оролцох
 Мөрдөн шалгах ажиллагааны тэмдэглэлтэй биечлэн танилцаж, санал
хүсэлт гаргах
 Шүүхийн шинжилгээ томилох тухай тогтоолтой болон, шинжээийн
дүгнэлттэй танилцах,
 Мөрдөн шалгах ажиллагаа дуусаны дараа хавтаст хэрэгтэй танилцах,
шаардлагатай гэсэн хэсгээс тэмдэглэж, хуулбарлаж авах
 Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт болон бүх шатны шүүхийн шийдвэрийн
хуулбарыг авах
 Эрүүгийн хэрэг шүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцох
 Мөрдөгч, прокурор, шүүгчийн үйл ажиллаганд биечлэн оролцох
 Мөрдөгч, прокурор, шүүгчийн үйл ажиллагаанд болон тэдгээрийн гаргасан
шийдвэрт гомдол гаргах
 Шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцах
 Өөрийн аюулгүй байдлыг хангуулах талаар санал хүсэлт гаргах гэх мэт.
Үүнээс гадна өөриййн эрх ашгийг хамгаалах, эсвэл хэрэгт ач холбогдол
бүхий бодит байдлын талаар мэдүүлэх, гэр бүл, ойрын садан төрлийн болон
өөрийн эсрэг мэдүүлэг өгөхөөс татгалзах эрхтэй. Хохирогч мэдүүлэг өгөхийг
зөвшөөрсөн тохиолдолд, түүниэй мэдүүлгийг эрүүгийн хэрэгт нотлох баримт
болгон ашиглах талаар урьдчилан сануулна.14

13
Дотоод хэргийн их сургууль. Эрүүгийн хэрэг шалгаж шийдвэрлэх ажиллагаа. УБ хот 2020 он 45-р тал
14
Мөн тэнд
9
Түүнчлэн , хэргийн шийдвэрлэл болно яллагдагчтай холбоотой бүх талын
мэдээлэл авах, гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон сэтгэл санааны
хохирол, эрүүгийн хэрэг шалгаж шийдвэрлэх ажиллагааны зардлыг нөхөн
төлүүлэх эрхтэй.
Хохирогчийн хүлээх үүрэг, хариуцлага: Дээрх эрхээс гадна хохирогч, эрүүгийн
хэрэг шалгаж шийдвэрлэх ажиллагаанд тодорхой үүрэгтэй оролцоно. Гэмт хэргийн
үйл явдал шууд оролцогч болохын хувьд, хохирогч тухайн хэргийн бодит байдлыг
тогтооход ач холбогдол бүхий мэдээлэл тээгч мөн. Иймд хохирогч зөвхөн мэдүүлэг
өгөх эрхтэйгээс гадна мөн мөрдөгч, прокурор, шүүхийн дуудсанаар хүрэлццэн ирж,
мэдүүлэг өгөх үүрэгтэй.15
Хохирогчид дараах зүйлийг хориглоно:16
 Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр мэдүүлэг өгөхөөс татгалзах
 Санаатайгаар худал мэдүүлэх
 Мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулах
 Үзлэг, шинжилгээ хийлгэхээс санаатайгаар зайлсхийх
Тухайлбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хохирогч нь
мөрдөгчийн дууссан цагт, ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн
ирээгүй тохиолдолд түүнийг албадан ирүүлж болохоор заасан.
Гэмт хэргийг улмаас хохирогч нас барсан, эсвэл эрүүгийн хэрэгхянан
шийдвэрлэх ажиллагаанд өөрийн биеээр оролцох боломжгүй болсон тохиолдолд,
хохирогчийн эрх, үүрэг нь гэр бүлийн гишүүн болон ойрын төрөл, садангийн хүнд
шилжинэ. Хэрэв хохирогчоор хуулийн этгээдийг тогтоосон бол, эрүүгийн хэрэг
шалгаж шийдвэрлэхажиллагаанд түүний хууль ёсны төлөөлөгчийг оролцуулах
бөгөөд энэ тохиолдолд хохирогчийн өөрийн эрх хэвээр хадгалагдана.
Гадаадын зарим улсад яллах ажиллагааг тусгай журмаар явуулах гэсэн
ойлголт бий. Гол зарчим нь шүүхийн уламжлалт хэлбэрийг бодвол, хэрэг
бүртгэлтийн хэрэг нээх эсэхийг гагцхүү хохирогчийн гомдлоор шийдвэрлэнэ. Хоёр
тал эвлэрсэн тохиолдолд, шүүх эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоно. Уг хэлбэр нь
хялбаршуулсан журмаар хэрэг шалгаж шийдвэрлэх ажиллагааг бодвол хэд хэдэн
онцлогтой.
Нэгдүгээрт, мөрдөн шалгах ажиллагаа хийгдэхгүй тул гомдлыг шууд шүүхэд
гаргана. Хоёрдугаарт, хохирогч шүүх хуралдаанд яллах үүргийг биечлэн хариуцна.
Яллах ажиллагааг тусгай журмаар явуулах бөгөөд уг хэлбэрийг, гол төлөв, бусдын
эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан, зохиогчийн эрх болон патентын эрх
зөрчсөн зэрэг хөнгөн ангиллын хэрэгт явуулдаг.17

15
Н.Гантулга. Монгол улсын эрүүгийн шийдвэр гүйцэтгэх эрх зүй. Уб хот 2018 он 64-р тал
16
Монголын криминологчдийн холбоо, Ц.Гантулгабат. Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэглээ.(эмхэтгэл) УБ
хот 2020 он 52-р тал
17
Мөн тэнд
10
Эрүүгийн процессын эрх зүйн өмгөөлөх талын оролцогч, түүний тухай
ойлголт
Сэжигтэн: Хууль зүйн салбарт сэжигтэнтэй холбоотой асуудал олон жилийн
туршид маргаан дагуулсаар ирсэн. Манай улсад төдийгүй гадаадын ихэнх улсад
“сэжигтэн” гэдэгт гол төлөв, яллдагдагчаар тооцохын өмнөх шатанд таслан
сэргийлэх арга хэмжээ авагдсан, эсвэл гэмт хэрэгт сэжиглэгдсэн саатуулагдсан
этгээдийг ойлгодог.18 Уг чиг хандлагаар бол сэжигтний эрх зүйн байдлыг
холбогдсон гэмт хэрэгт бус, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан этгээдэд
хамааралтай байхаар ойлгож ирсэн. Энэ нөхцөлд сэжигтний эрх мөрдөн шалгах
ажиллагааны явцад зөрчигдөх боломжтой. Учир нь тодорхой хугацаанд шалгадсан
олон тооны хэргийг “эзэнгүй” буюу “эзэн холбогдогч нь тогтоогдоогүй” гэсэн
үнэслэлээр энэхүү шатанд түдгэлзүүлдэг. Тэгвэл энэ хцгацаанд “сэжигтэн” хэмээх
тодотголтой оролцогчийн эрх давхар хязгаарлагдахад хүрдэг. Тухайлбал, уг
хүнээс удаа дараа мэдүүлэг авах, бие болон орон байранд нь үзлэг нэгжлэг хийх,
цаашлаад хэргийг “эзэнгүй” болгож “гацаахгүйн” тулд түүнд эрүү шүүлт тулгах
зэргээр хууль бус арга хэрэглэх магадлалтай.
Иймд дэлхийн ихэнхи улс оронд эрүүгийн хэрэг хянан шийдвэрдэх тухай
хуульд сэжигтэнтэй холбоотой зохицуулалтыг Үндсэн хуулийн зарчимд нийцүүлэх
замаар тусгайлан тусгах (яллагдачаас тусад нь), ялангуяа мөрдөн шалгах
ажиллагааныы явцад сэжигтни өмгөөлөл авах эрхийг бусад оролцогч (яллагдагч)-
ийн нэгэн адил ижил тэгш хангах зэрэг асуудлыг нэг мөр шийдсэн байна. 19
Тухайлбал, ОХУ-ын өнөөгийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа эрүүгийн процессын
хуульд, дараах субъектыг сэжигтээн тооцохоор тогтоожээ. Үүнд:
 Эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа
 Албадан саатуулагдсан
 Таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан
 Сэжигтнээр саатуулагдсан
Түүнлэн уг хуульд сэжигтний эрхийг дараах байдлаар тогтоон өгчээ 20:
 Ямар хэрэгт сэжиглэгдэж байгаа талаар мэдсэн байх
 Ямар төрлийн таслан сэргийлэх арга хэмжээ авч байгааг мэдсэн байх
 Өмгөөлөгч авах
 Мэдүүлгийг сайн дурын үнсдэн дээр өгөх, эсвэл өгөхөөс татгалзах
 Нотлох баримт болон санал, гомдол гаргах, мөрдөн шалгах ажиллагааны
оролцогчдоос татгалзах, өөрийн төрөлх эсвэл сайн мэддэг хэлээр
мэдүлэг өгөх, үнэ төлбаргүй орчуулагч (хэлмэрч) авах, өөрийн биечлэн
оролцсон мөрдөн мөрдөн шалгах ажиллагаанд тэмдэглэлтэй таницах,

18
Д.Баярсайхан. Эрүүгийн эрх зүй, эрүүгийн процессын шинэтгэлийн асуудлууд. УБ хот 79-р тал
19
Н.Гантулга. Монгол улсын эрүүгийн шийдвэр гүйцэтгэх эрх зүй. Уб хот 2018 он 65-р тал
20
Дотоод хэргийн их сургууль. Эрүүгийн хэрэг шалгаж шийдвэрлэх ажиллагаа. УБ хот 2020 он 47-р тал
11
тэдгээрт нэмэлт тайлбар хийх, мөрдөгчч болон хэрэг бүтгэгчийн
зөвшөөрлөөр тодорхой мөрдөн шалгах ажиллагаанд биечлэн оролцох
 Хуулиар хориглоогүй арга, хэрэгсэл хэрэглсэн өөрийгөө өмгөөлөх
Эдгээр эрхийг хэрэгжүүлэх гол баталгаа нь өмгөөлөл авах эрх юм. Үүний
тулд, мөрдөгч нь гэмт хэрэгт сэжиглэгдэж, саатуулагдсан хүний гэр бүл, төрөл
садангийн хүнд энэ талаар 12 цагийн дотор мэдэгдэх эсвэл уг боломжийг
сэжигтэнд өөрт нь олгохоор хуульчилсан байна (утсаар нэг удаа дуудлага хийх
эрх).
Манай улсын хувьд өнөөгийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хэрэг
хянан шийдвэрлэх тухай хуульд сэжигтний эрх үүргийг ерөнхий байдлаар
тусгажээ.
Яллагдагч: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд яллагдагчаар татах
тухай тогтоолтой танилцсан сэжигтнийг яллагдагч гэнэ 21 гэж тодорхойлсон.
Үүнээс үзэхэд, яллагдагчаар зогтоох гол үндэслэл нь яллагдагчаар татах
тухай тогтоол юм. Яллагдагчийн хувьд, түүнд холбогдуулан шалгаж буй эрүүгийн
хэрэг шүүхэд шилжсэн тохиолдолд “шүүгдэг” харин эрүүгийн хэргийг шүүхэд хянан
хэлэлцээд шүүхийн шийтгэх шийдвэр (тогтоол) гарч, түүнд ноосон бол “ялтан” гэж
тус тус нэрлэх бөгөөд харин цагаатгах шийдвэр гарсан бол “цагаатгасан” гэж
үзнэ.22
Яллагдагч нь эрүүгийн хэрэг шалгаж шийдвэрлэх ажиллагааны гол оролцогч
болохын хувьд тодорхой эрх, үүрэгтэй. Яллагдагч дараах эрхтэй:
 Яллагдагчаар татсан үндэслэлийг мэдсэн байх
 Яллагдагчаар татсан болон таслан сэргийлэх арга хэмжээ авсан
шийдвэртэй биечлэн танилцах
 Яллагдагчаар татсан шийдвэрийг үл зөвшөөрөх
 Мэдүүлэг өгөхөөс татгалзах
 Шүүхийн шинжилгээ томилсон тогтоол, үндэслэл болон шинжээчийн
дүгнэлттэй танилцах
 Хэргийн материалтай танилцах, холбогдох хэсгийг хуулбарлаж авах
 Эрүүгийн хэрэг шалгаж шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд биечлэн
оролцох,
 Өмгөөлөгч авах.
Эдгээрт тулгуурлан яллагдагчийг өмгөөлөх, өмгөөлүүлэх эрх үүсэх бөгөөд
энэ нь түүнд эрүүгийн хэрэг шалгаж шийдвэрлэх ажиллагааны явцап төдийгүй, үр
дүнд нөлөөлөх боломж олгоно. Яллагдагч дараах үүрэгтэй:
 Прокурор, шүүхийн мэдэгдэх хуудсаар дуудсан цагт хүрэлцэн ирэх
 Хэргийг шалгаж шийдвэрлэх явцад саад учруулахгүй байх
 Шүүх хуралдааны дэгийг сахих

21
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 71.1-т
22
Дотоод хэргийн их сургууль. Эрүүгийн хэрэг шалгаж шийдвэрлэх ажиллагаа. УБ хот 2020 он 46-р тал
12
 Шүүх, прокурор, мөрдөгчийн шийдвэр, хууль ёсны шаардлагыг
биелүүлэх,
 Эрүүгийн хэргийг шалгаж шийдвэрлэх явцад оролцогчдод нөлөөлөхгүй
байх,
Яллагдагч өөрийн гэм буруутай, буруугүй эсэхийг нотлож үүрэг хүлээхгүй
бөгөөд мэдүүлэг өгөхөөс татгалзсан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээхгүй.
Яллагдагч үүргээ биелүүлээгүй нь хуульд заасны дагуу албадлага хэрэглэх,
хариуцлага хүлээлгэх, авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх үндэслэл
болно. Насанд хүрээгүй яллагдагчийн хувьд, эрүүгийн хэрэг шалгаж шийдвэрлэх
ажиллагаанд түүний албан ёсны төлөөллийг зааван татан оролцуулна.
Өмлөөлөгч: Өмгөөлөгч гэж хууль заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хэрэг
шалгаж шийвэрлэх ажиллагааны явцад сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтан,
хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэнхий хариуцагчийн эрх, эрх чөлөө хууль ёсны
ашин сонирхлыг хангахын тулд тэдэнд хууль зүйн туслалцаа үзүүлж буй субъектыг
хэлнэ.23
Эрүүгийн хэрэг шалгаж шийдвэрлэх ажиллагаанд зөвхөн албан ёсны
өмгөөлөх эрхтэй хүнийг өмгөөлөгчөөр оролцуулна. Эрүүгийн хэрэг шалгаж
шийдвэрлэх ажиллагаанд оролцох өмгөөлөгчийн эрх, ихэвчлэн, сэжигтнээр болон
яллагдагчаар татсан үеэс үүснэ. Зарим улсын хуульд (тухайлбал, ОХУ, ХБНГУ г.м)
өмгөөллийн эрх гэмт хэргийн талаар мэдээлэл авсан мөчөөс эхлэн үүсэхээр
тусгасан байна. Ингэснээр эрүүгийн хэрэг шалгаж шийдвэрлэх ажиллагааны
оролцогчдод үзүүлж буй хууль зүйн туслалцааны цар хүрээ тэлэгдэж улмаар
тэдний эрхээ хамгаалуулах баталгаа хангагдана.
Өнөөгийн нөхцөлд өмгөөлөлтөй холбоотой гол тулгамдаж буй зүйлийн нэг
бол өмгөөлөгчийн эрх зүйн байдлыг эрүүгийн хэрэг шалгаж шийдвэрлэх
ажиллагааны онцлогтой уялдуулан тогтоох явдал юм. Учир нь өмгөөлөгч нь
төрийн байгууллагын албан тушаалтан иш тул тэрээр эрүүгийн хэрэг шалгаж
шийдвэрлэх ажиллагааны эцсийн үр дүнд төдийлөн оролцоо багатай субьект
байдаг. Түүнчлэн өмгөөлөгч нь эрүүгийн хэрэг шалгаж шийдвэрлэх ажиллагаанд,
гол төлөв, мөрдөгч, прокурор, шүүхийн шийдвэр, эсвэл сэжигтэн, яллагдагчийн
хүсэлтийн дагуу тэдгээрийн эрх ашгийг хамгаалахаар оролцдог. Иймд уг
субьектын үндсэн чиг үүрэг нь хувь хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг
сонирхлыг хангахад оршино.
Өмгөөллийн явцад өмгөөлөгч нь яллах талын байр сууриас хандах, эрх зүйн
туслалцаа үзүүлэхээс татгалзах эрхгүй. Өөрөөр хэлбэл, өмгөөлөгч өмгөөлж буй
талын хүсэл зориг, эрх ашгийн эсрэг чиглэх, хэргийн талаар өөрийн байр суурийг
илэрхийлэх явцад илт яллагдагчийн гэм бурууд түшиглэх (хэрэв өмгөөлүүлж буй
тал гэм буруугаа үгүйсгэж байгаа тохиолдолд) зэрэг хандлага гаргах ёсгүй. Иймд
өмгөөллийн үйл ажиллагаа гагцхүү гэм бурууг хөнгөлөх буюу цагаатгахад чиглэсэн
байх учиртай.

23
Д.Баярсайхан. Эрүүгийн эрх зүй, эрүүгийн процессын шинэтгэлийн асуудлууд. УБ хот 79-р тал
13
Өмгөөлөгчийг урьж томилж оролцуулах нөхцөл: шийдвэрлэх ажиллагаанд
өмгөөлөгчийг сэжигтэн яллагдагч, тэдгээрийн төлөөллийн хүсэлтээр урьж
оролцуулна. Сэжигтэн яллагдагчийн хувьд хэд хэдэн өмгөөлөгчтэй байж болох
бөгөөд уг эрхий мөрдөгч, прокурор , шүүх хангана.
Өмгөөлөгч заавал оролцуулах нөхцөл: Хэрэв сэжигтэн, ялагдагч насанд хүрээгүй,
бие болон сэтгэцийн өөрчлөлтийн улмаас бме даан эрхээ хамгаалах чадваргүй,
эрүүгийн хэрэг шалгаж шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа хэлийг мэдэггүй,
яллаж буй хэрэгт арван тав буюу түүнээс дээш жилээр, эсвэл бүх насаар хорих ял
оноож болох, эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаан онцгой
журмаар (нөхцөлөөр) явуулах болсон (тухайлбал, хялбаршуулсан журмаар) зэрэгт
өмгөөлөгчийг заавал оролцуулна.
Өмгөөлөгч нь эрүүгийн хэрэг шалгаж шийдвэрлэх ажиллагаанд мөрдөгч,
прокурор, шүүхийн шийдвэрийн дагуу оролцож байгаа тохиолдолд түүнд олгох
ажлын хөлсийг улсын төсвөөс гаргана. Үүнээс бусад тохиолдолд өмгөөлөгчийн
ажлын хөлсийг өмгөөлүүлж буй тал хариуцна.
Сэжигтэн, яллагдагч нь эрүүгийн хэрэг шалгаж шийдвэрлэх ажиллагааны
аль ч үе шатанд өмгөөлөгчөөс татгалзах эрхтэй бөгөөд энэ нь гагцхүү түүний
санаачилгаар буюу сайн дурын үндсэн байх ёстой. Энэ тохиолдолд өмгөөлөгчөөс
татгалзах тухай санал, хүсэлтийг зөвхөн бичгээр гаргана.
Өмгөөлөгч дараах эрхтэй:24
 Сэжигтэн, яллагдагчтай цаг хугацааны давтамж харгалзалгүйгээр
ганцаарчилж уулзах,
 Сэжигтэн, яллагдагчаас мэдүүлэг авахад байлцах, асуулт тавих,
 Бусад оролцогчдоос мэдүүлэг авах хүсэлт гаргах,
 Шинжээчийн дүгнэлттэй танилцах, нэмэлт болон дахин шинжилгээ
хийлгэх хүсэлт гаргах,
 Хэргийн материалаас төр болон хувь хүний нууцад хамааралгүй тухайн
хэргийг өмгөөлөх ажиллагаанд шаардлагатай баримтыг өөрийн
зардлаар хуулбарлан авах,
 Шаардлагатай гэж үзсэн, мөрдөгчөөс зөвшөөрсөн мөрдөн шалгах
ажиллагаанд биечлэн байлцах,
 Саатуулсан, баривчилсан тухай тэмдэглэл, таслан сэргийлэх арга
хэмжээ авсан тухай тогтоолтой танилцах,
 Хавтаст хэрэгтэй биечлэн танилцах, хүсэлт гаргах,
 Эрүүгийн хэрэг шалгаж шийдвэрлэх ажиллагааны оролцогчдыг
татгалзан гаргах өргөдөл, гомдол гаргах,
 Эрүүгийн хэрэг шалгаж шийдвэрлэх бүх үе шатны ажиллагаанд биечлэн
оролцох
 Мөрдөгч, прокурор шүүхийн үйл ажилагаа болон шийдвэрт гомдол
гаргах

24
Дотоод хэргийн их сургууль. Эрүүгийн хэрэг шалгаж шийдвэрлэх ажиллагаа. УБ хот 2020 он 46-р тал
14
Өмгөөлөгчийн хувьд эрх, үүргээ хэрэгжүүлэх явцдаа мөрдөн шалгах
ажиллагааны галаар олж мэдсэн. алинаа мэдээлийг задруулахгүй байх үүрэгтэй
бөгөөд мөн үүргээ хэрэжжүүлэх явцад олж мэдсэн үйлчлүүлэгчид холбоотой
асуудлын талаар мэдүүлэг өгөх үүрэг хүлээхгүй. 25 Өмгөөлөгч нь эрүүгийн хэргийг
шалгаж шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчөөр оролцох болсон тухайгаа
үйлчлүүлэгчийн бичгээр гаргасан хүсэлтээр шүүх, прокурор, мөрдөгчид бичгээр
мэдэгдэнэ. Өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээгээр хүлээсэн
өмгөөлөх, хууль зүйн туслалцаа үзүүлэх үүргээсээ татгалзаж болохгүй
Эрүүгийн процессын эрх зүйн бусад оролцогч, түүний тухай ойлголт
Гэрч: Эрүүгийн хэрэг шалгаж шийдвэрлэх ажиллагааннд ач холбогдолтой нөхцөл
байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ.26
Гэрч нь хэргийн бодит нөхцөл байдлын талаарр өөрийн үзсэн, харсан
зүйлийн талаар үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй. Гэрчээс мэдүүлэг авахын тулд
мөрдөгч, прокурор болон шүүх түүнийг дуудан ирүүлнэ. Хэрэв заасан хугацаанд
хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тохиолдолд гэрчийг хуулийн
дагуу албадан ирүүлж болно. Санаатайгаар худал мэдүүлсэн, эсвэл мэдүүлэг
өгөхөөс зайлсхийсэн, түүнчлэн мөрдөн шалгах ажиллагааны явцад олж мэдсэн
зүйлийг задруулсан бол хуулийн дагуу гэрчид хариуцлага хүлээлгэнэ.
Гэрч дараах эрхтэй:
 Өөрийн гэр бүл, ойрын төрөл садангийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх
(үүнийг гэрчийн дархан эрх гэнэ):
 Мэдүүлгийг өөрийн төрөлх, эсвэл сайн мэдэх хэлээр өгөх
 Хэлмэрч, орчуулагчийн туслалцааг үнэ төлбөргүйгээр авах, тэдгээрээс
татгалзах,
 Мөрдөгч, прокурор, шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрт гомдол гаргах
 Байцаалтад өмгөөлөгчийн хамт оролцох
 Өөрийн аюлгүй байдлыг хангуулах талаар албан ёсны хүсэлт гаргах гэх
мэт.
Мэдүүлгийг нягтлахаас бусад тохиолдолд гэрчийг шүүхийн шинжилгээ
болон үзлэгт оролцуулахаар албадан ирүүлж болохгүй.
Гэрчийн хүлээх үүрэг, хариуцлага: Тэрчийн үндсэн үүрэг эрүүгийн хэрэгт ач
холбогдол бүхий нөхцөл байдлын галаар үнэн зөв мэдүүлэг өгөхөд оршино. Үүнтэй
уялдаад гэрч дараах үүрэгтэй:
 ”Мөрдөгч, шүүх, прокурорын луудсанаар хүрэлцэн ирж, мэдүүлэг өгөх
 Хэргийн талаар үнэн зөв мэдүүлэх,
 Өөрт илэрхий болсон хэргийн талаарх мэдээллийг задруулахгүй байх,
 Эрүүгийн хэрэг шалгаж шийдвэрлэх ажиллагааны явцад дагаж
мөрдөхөөр тогтсон журам сахих.

25
Мөн тэнд
26
Дотоод хэргийн их сургууль. Эрүүгийн хэрэг шалгаж шийдвэрлэх ажиллагаа. УБ хот 2020 он 46-р тал
15
Гэрч эрүүгийн хэрэг шалгаж шийдвэрлэх ажиллагаанд санаатайгаар саад
учруулсан, мэдүүлэг өгөхөөс зайлсхийсэн, эсвэл худал мэдүүлэг өгсөн бол түүнд
Эрүүгийн хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ. Гэрчийн хувиар мэдүүлэг
өгч болохгүй субьект (гадаадын ихэнх хуулиар тусгайлан зохицуулсан):
 Тухайн эрүүгийн хэрэг шалгаж хянан шийдвэрлэхэд оролцсон шүүх
 Өмгөөлөгч хийж буй өмгөөлөгч
 Шашны, зан үйлийн дагуу гэм буруугаа наминчлах явцад хэргийн бодит
байдлын талаар олж мэдсэн лам, хувраг (загалмайтны шашинтай
оронд),
 Өөрийн эрх,мэдлийг хэрэгжүүлэх явцад хэргийн бодит байдлын талаар
олж мэдсэн төрийн зүтгэлтэн, бүрэн эрхт төлөөлөгч зэрэг болно.
Монгол Улсын хувьд энэхүү зохицуулалтыг хуульд тусгайлан зааж өөгүй.
Шинжээч: Шүүхийн шинжилгээний тухай хуульд “Шүүхийн шинжилгээ хийж,
дүгнэлт гаргахаар хуульд заасан журмын дагуу томилогдсон, тусгай мэдлэг,
мэргэжил эзэмшсэн этгээдийг шинжээч гэнэ27” гэж тодорхойлсон.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар шинжилгээ томилох,
хийлгэх, шинжээчийг дуудан ирүүлэхтэй холбоотой үүсэх харилцааг зохицуулна.
Шинжээчийн эрх нь түүний хэрэгжүүлж буй үйл ажиллагаатай нягт уялдаатай.
Шинжээч дараах эрхтэй:28
 Хавтаст хэргийн шинжилгээтэй холбогдох хэсэгтэй танилцах,
 Шинжилгээтэй холбоотой асуудлаар прокурор, мөрдөгчийн
зөвшөөрснөөр мөрдөн шалгах ажиллагаанд оролцох, оролцогч талд
асуулт тавих,
 Мөрдөн шалгах ажиллагааны тэмдэглэлд нэмэлт, өөрчлөлт оруулах
талаар санал, хүсэлт гаргах,
 Шинжилгээнд шаардлагатай нэмэлт баримт, материал ирүүлэх
талаар шүүх, прокурор, мөрдөгчид хүсэлт гаргах,
 Шинжээчид тавьсан асуулт нь түүний тусгай мэдлэгийн хүрээнээс
хэтэрсэн, хамаарахгүй, эсвэл ашиг сонирхлын зөрчил үүсч болох
нөхцөл байна гэж үзсэн тохиолдолд шинжилгээ хийхээс сайн
дураараа татгалзах,
 Шинжилгээний байгууллагаас гадуур шинжилгээ хийж буй тохиолдолд
шинжилгээний зардал, ажлын хөлс авах,
 Аюулгүй байдлаа хамгаалуулах галаар, мөрдөгч, прокуоро шүүхэд
хандах.
Шинжээч нь тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд шинжилгээг мөрдөгч,
прокурор, шүүхийн тавьсан асуултын дагуу тал бүрээс нь, бүрэн дүүрэн хийж,
шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлт гаргана.29

27
Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 6.1.2-т
28
Монголын кримологчдийн холбоо. Ц.Гантулгабат. Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэглээ (эмхэтгэл) УБ хот
2020 он 54-р тал
29
Дотоод хэргийн их сургууль. Эрүүгийн хэрэг шалгаж шийдвэрлэх ажиллагаа. УБ хот 2020 он 67-р тал
16
Шинжээч шинжилгээтэй холбоотой асуудалаар мөрдөгч, прорукурор,
шүүхийн дуудсан хугацаанд хүрэлцэн ирж, мэдүүлэг өгөх үүрэгтэй. Хэрэв шинжээч
хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бол түүнийг хуульд заасны дагуу албадан
ирүүлж болно.
Шинжээч нь шинжилгээ хийлгэхээр тавсан асуултын зарим хэсгийг
хариулаагүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шинжилгээний хугацааг хэтрүүлсэн,
санаатайгаар худал дүгнэлт гарагасан бол хуулийн дагуу хариуцлага хүлээнэ.
Шинжээч дараах үүрэгтэй:
 Шинжилгээг тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд тал бүрээс нь бүрэн, бодитой
хийх;
 Шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тавьсан асуултын дагуу шинжилгээ
хийж, тогтоосон хугацаанд шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлт гаргах;
 Хүний эрх, эрх чөлөө, нэр төр, алдар хүндийг хүндэтгэн хүнлэг харьцах;
 Шинжилгээ хийх явцад илэрхий болсон төр, байгууллага, хувь хүний нууцыг
хадгалах;
 Хэрэгт ач холбогдол бүхий шинэ нөхцөл байдлыг олж тогтоовол энэ талаар
дүгнэлтдээ тусгах;
 Шинжилгээнд ирүүлсэн шинжилгээний объектын бүрэн бүтэн байдлыг
хариуцах;
 Шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд болон бусад этгээдээс хараат бус байж,
гагцхүү хуульд захирагдах;
 Тусгай мэдлэг бүхий мөрдөгчтэй хамтран ажиллах, мэргэжил арга зүйн
туслалцаа үзүүлэх;
 Хуульд заасан бусад үүрэг.
Дээрх эрх, үүргээс гадна шинжээчид:
 Мөрдөгч, прокурор, шүүхэд урьдчилан мэдэгдэлгүйгээр шинжилгээтэй
холбоотой асуудалаар эрүүгийн хэрэг шалгах шийдвэрлэх ажиллагааны бусад
оролцогчтой биечлэн уулзах;
 Бие даан шинжилгээнд баримт материал бүрдүүлэх;
 Шинжилгээ хийх явцад шинжилгээ томилсон талын зөвшөөрөлшгүйгээр
шинжилгээний объектыг бүрэн болон хэсэгчлэн устгах, шинж чанарыг нь эргэн
нөхөшгүйгээр өөрчлөх зэрэг эрсдэл дагуулсан арга, хэрэгсэл хэрэглэх;
 Санаатайгаар худал дүгэнлт гарагх;
 Мэдүүлэг өгөхөөөс зайлсхийх;
 Шинжилгээ хийх болон мөрдөн шалгах ажиллагаанд оролцох явцад олж
мэдсэн нууцлалттай холбоотой мэдээллийг бусдад задруулах- зэргийг
хориглоно.
Мэргэжилтэн: Мэргэжилтэн гэдэгт эд зүйл, ул мөр, эд мөрийн баримт илрүүлэх,
бэхжүүлэх, хуулж авах; эрүүгийн хавцаст хэргийг нягталж шинжлэхийн тулд техник
хэрэгсэл ашиглах; шинжээчид тавих асуулт боловсруулах зэрэгт мэргэжлийн
дэмжлэг, туслалцаа үзүүлэх, мөншүүх болон оролцогч талуудын сонирхосон
асуултад тайлбар өгөх зорилгоор хуульд заасан үндэслэл, журмын дагуу шалгаж
17
шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулж буй тусгай мэдлэг бүхий субъектыг
ойлгоно.30
Эрүүгийн хэрэг шалгаж шийдвэрлэх ажиллагаанд мэргэжилтэн дараах чиг
үүрэгтэй оролцоно:31
 Мөрдөн шалгах ажиллагаа, эсвэл шүүх хуралдааны явцад ул мөр, иэд
мөрийн баримт илрүүлэх, бэхжүүлэх, хамгаалах;
 Техник хэрэгсэл, тоног төхөөрөмж ашиглах, ажиллуулахад мэрэжлийн
дэмжлэг, туслалцаа үзүүлэх;
 Хүний амь нас, эрүүл мэндэд аюултай, эсвэл хүрээлэн буй орчинд хор
хөнөөл учруулж болзошгүй тэсэрч дэлбэрэх, химийн хортой бодис, бусад
эд зүйлийг аюулгүй болох талаар зөвөлгөө өгөх гэх мэт
Мэргэжилтэн дараах эрхтэй:
 Шийдвэрлэж буй асуудал нь түүний тусгай мэдлэгийн хүрээнээс хэтэрсэн
байна гэж үзсэн тохиолдолд эрүүгийн хэрэг шалгаж шийдвэрлэх
ажиллагаанд оролдцохоос татгалзах;
 Мөрдөгч, прокурор, шүүгчийн зөвшөөрөлөөр эрүүгийн хэрэг шалгаж
шийдвэрлэх ажиллагааны оролцогчидасуулт тавих;
 Биечлэн оролцсон мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны
тэмдэглэлтэй танилцаж, түүнд холбогдох засвар оруулах талаар хүсэлт
гаргах
 Өөрийн эрх, үүрэгтэй холбоотой асуудалаар мөрдөгч, прокурор, шүүгчийн
үйл ажиллагаанд болон шийдвэрт гомдол гарагх.
Мэргэжилтэн нь мөрдөгч, прокурор, шүүгчийн дуудсанаар хүрэлцэн ирж,
мэдүүлэг өгөх үүрэгтэй бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр мэдүүлэг өгөхөөс
зайлсхийсэн, санаатайгаар худал мэдүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны нууцыг
задруулсан бол хуулийн хариуцлага хүлээнэ.
Орчуулагч: Орчуулагч гэж эрүүгийн хэрэг шалгаж шийдвэрлэх ажиллагаанд
эзэмшсэн хэлний мэдлэг, чадварт нь тулгуурлан орчуулгч (хэлмэрч)-ээр татан
оролцуулж буй хүнийг хэлнэ.32
Орчуулагчийг эрүүгийн хэрэг шалгаж шийдвэрлэх ажиллагааны аль ч үе
шатанд татан оролцуулж болох бөгөөд энэ тухай мөрдөгч тогтоол, шүүгч захирамж
гарана.
Орчуулагч дараах эрхтэй:
 Эрүүгийн хэрэг шалгаж шийдвэрлэх ажиллагааны оролцогч талд оруулж буй
зүйлтэй холбоотой асуулт тавих;
 Өөрийн биечлэн оролцсон мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх
хуралдааны тэмдэглэлтэй танилцаж, тэдгээот засвэр оруулах талаар санал,
хүсэлт гаргах;
30
Ж.Бямбаа, Ж.Эрхэсхулан. Эрүүгийн процессын эрх зүйн үндсэн асуудал. УБ хот 2018 он 87-р тал
31
Эрүүгийн хэрэг хянан шийдэрлэх тухай хуулийн 9.1-т
32
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.4-т
18
 Эрх нь зөрчигдсөн асуудлаар мөрдөгч, прокурор, шүүгчийн үйл ажиллагаа
болон гаргасан шийдвэрт гомдол гарах;
 Орчуулах зүйл нь түүний хэлний мэдлэгийн хүрээнээс хэтэрсэн тохиолдолд
орчуулагаар оролцохоос татгалцах;
 Гүйцэтгэсэн ажлын хөлс, зардлыг гаргуулж авах.
Орчуулагч, хэлмэрч дараах үүрэгтэй:

 шүүх, прокурор, мөрдөгчийн дуудсан цагт хүрэлцэн ирж холбогдох


ажиллагаанд орчуулагч (хэлмэрчээр) оролцох;
 үнэн зөв орчуулга хийх;
 орчуулахаар оролцох явцад олж мэдсэн төр, байгууллага, хувь хүний нууц,
болон хэргийн талаархи баримт, мэдээллийг задруулахгүй байх;
 мөрдөн шалгах ажиллагааны журам, шүүх хуралдааны дэгийг сахих.

Орчуулгын аргуудыг санаатайгаар гуйвуулсан, мөрдөн шалгах ажиллагааны


нууцыг задруулсан бол хуулийн дагуу хариуцлага хүлээнэ. Дохионы хэл эзэмшсэн
оролцогч хэлсэрч, орчуулагчийн нэгэн адил эрх эдэлнэ. 33
Хөндлөнгийн гэрч: Хөндлөнгийн гэрч гэж мөрдөн шалгаж ажиллагааны явц
байдал агуулга, үр дүнг хөндлөнгөөс ажиглаж, баталгаажуулах зорилгоор уг
ажиллагаанд татан оролцуулж буй, эрүүгийн хэргийн шийдвэрлэлтэд ямар нэгэн
хувийн сонирхолгүй хүнийг хэлнэ.34
Хуульд эрүүгийн хэрэг шалгаж шийдвэрлэх зарим ажиллагаа (үзлэг,
нэгжлэг, таньж олуулах)-нд хөндлөнгийн гэрч заавал оролцуулахаар заасан
байдаг бол, бусад тохиолдолд мөрдөгчийн үзэмжээр, эсвэл эрүүгийн хэрэг шалгаж
шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хүсэлтийн дагуу оролцуулна.
Хөндлөнгийн гэрчээр насанд хүрээгүй хүн, эрүүгийн хэрэг шалгаж
шийдвэрлэх ажиллагааны оролцогч, тэдгээрийн төлөөлөл, мөрдөн шалгах болон
игүйцэтгэх ажил явуулах эрх бүхий алба хаагчийг оролцуулж болохгүй.
Хөндлөнгийг гэрчийн эрх:
 Биечлэн оролцсон мөрдөн шалгах ажиллагааны тэмдэглэлтэй танилцах,
түүнд засвар оруулах хүсэлт гаргах;
 Өөрийн эрхийг зарчсөн гэж үзсэн тохиолдолд мөрдөгч, прокурорын үйл
ажиллагаанд болон шийдвэрт гомдол гаргах эрхтэй.
Хөндлөнгийн гэрчээр оролцсон хүнийг гэрчийн мэдүүлэг өгүүлэхээр мөрдөгч,
прокурор болон шүүгчийн дуудсан хугацаанд хүрэлцэн ирэх, мөрдөн шалгах
ажиллагааны нууцыг задруулахгүй байх үүрэгтэй.
Дээрх оролцогч талуудаас гадна эрүүгийн хэрэг шалгаж шийдвэрлэх
ажиллагаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, сурган хүмүүжүүлэгч, сэтгэл
зүйч зэрэг субъект оролцоно.35

33
Д.Баярсайхан. Эрүүгийн процессын эрх зүй. Ерөнхий анги. УБ хот 2014 он 94-р тал
34
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.7-т
35
Ж.Бямбаа, Ж.Эрхэсхулан. Эрүүгийн процессын эрх зүйн үндсэн асуудал. УБ хот 2018 он 98-р тал
19
Эрүүгийн процессын эрх зүйн оролцогчийг татгалзаж гаргах нөхцөл, журам
Оролцогчийг татгалзан гаргах: Эрүүгийн хэрэг шалгаж шийдвэрлэх ажиллагаанд
оролцохоос албадан чөлөөлөх үйл явцыг татгалзан гаргах гэнэ. 36
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хэргийн шийдвэрлэлтэд
хувийн ашиг сонирхол байна гэж үзэх хангалттай үндэслэл тогтоогдсон бол
эрүүгийн хэрэг шалгаж шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатаас, ямар ч
субъектыг татгалзан гаргах зохицуулалттай. Хуулийн энэхүү зохицуулалт эрүүгийн
хэрэг шалгаж шийдвэрлэх ажиллагааг хуулийн хүрээнд явуулах , үндэслэл бүхий
шийдвэр гаргах баталгаа болно. Уг зохицуулалтын дагуу дараах үндэслэлээр
шүүгч, мөрдөгч, прокурор, өмгөөлөгч, орчуулагч, шинжээч, мэргэжилтэн, шүүх
хуралдааны нарийн бичгийн дарга зэрэг субъектыг шалгаж шийдвэрлэх
ажиллагаанаас татгалзан гаргана:
 Тухайн эрүүгийн хэрэгт хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагчаар
тогтоогдсон;
 Өмнө нь тухайн хэрэгт прокурор, мөрдөгч, өмгөөлөгч, бусад оролцогч,
сэжигтэн, яллагдагч болон хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний
хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч, мөн шүүгчийн туслах, шүүх хуралдааны
нарийн бичгийн даргаар оролцсон;
 Тухайн хэргийн аль нэг оролцогчийн гэр бүлийн гишүүн, төрөл, садангийн хүн
хүн болох нь тогтоогдсон;
 Тухайн хэрэгт шууд болон шууд бус хувийн сонирхолтой байж болох бусад
үндэслэл тогтоогдсон.
Эдгээр үндэслэлийн аль нэг нь байна гэж үзсэн тохиолдолд тухайн субьектыг
хэрэг шалгаж шийдвэрлэх ажиллагаанд оролцохоос өөрийн санаачилгаар, эсвэл
хуульд заасан үндэслэлээр татгалзах гаргана.
Түүнчлэн, тухайн хэргийг шүүхээр шийдвэрлэхэд оролцсон шүүгчийг уг
хэргийг өөр шатны журмаар хянан шийдвэрлэхэд оролцуулахгүй байхаар
хуульчилсан. Тодруулбал, анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх
ажиллагаанд оролцсон шүүгч уг хэргийг дараагийн шатны шүүхээр хянан
хэлэлцэхэд, мөн түүний өмнө гаргасан шүүхийн шийдвэрийг өөрчилж, эсвэл
хүчингүй болгож уг хэргийн дахин шинээр хянан хэлэлцэх болсон тохиолдолд
шүүгчээр оролцож болохгүй. Давтан оролцуулж болохгүй үндэслэл нь бусад
оролцогчоос зөвхөн шүүгчид хамааралтай.37

36
Дотоод хэргийн их сургууль. Эрүүгийн хэрэг шалгаж шийдэрлэх ажиллагаа. УБ хот 2020 он 57-р тал
20
Түүнчлэн, шинжээч, мэргэжилтэн болон орчуулагчийн зохих мэдлэгийн хүрээ
болон ур чадвар, дадлага туршлага дутсан гэж үзэх бүрэн үндэслэлтэй гэж үзсэн
тохиолдолд тэднийг хэрэг шалгаж шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргаж
болно.38
Иймд дээрх үндэслэлийн аль нэг нь байна гэж үзэх хангалттай үндэслэл
тогтоогдсон бол эрүүгийн хэрэг шалгаж шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатаас
ямар ч оролцогчийг албадан чөлөөлөх буюу татгалзан гаргах бөгөөд хуулийн дагуу
эдгээр оролцогч өөрсдийн санаачилгаар чөлөөлөгдөх үүрэгтэй. 39
Татгалзан гаргах журам: Шүүх хуралдааны явцад гаргасан татгалзан гаргах
саналыг шүүхийн бүрэлдэхүүн зөвлөлдөх өрөөнд тусгайлан хэлэлцэж шийдвэр
гаргана. Шүүгчийг татгалзахаар гаргасан саналыг тухайн шүүгчээс бусад шүүгчид
(бүрэлдэхүүнд орж буй шүүгчид) хэлэлцэж, шийдвэрлэнэ.
Прокурорыг татгалзан гаргах саналыг шүүхийн өмнөх үе шатанд гаргасан
бол дээд шатны прокурор, шүүхийн үе шатанд гаргасан бол тухайн эрүүгийн
хэргийг хянан хэлэлцэж буй шүүх бүрэлдэхүүн хэлэлцэн шийдвэрлэнэ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дүгээр зүйлд заасан
үндэслэлээр мөрдөгч мөрдөн шалгах ажиллагаанаас татгалзан гарах үүрэгтэй
бөгөөд харин түүнийг дээрх үндэслэлээр хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад
оролцож болохгүй тухай хүсэлтийг оролцогч удирдах албан тушаалтан болон
прокурорт гаргаж болох бөгөөд татгалзан гаргах эсэхийг прокурор шийдвэрлэнэ.
Шүүхийн өмнөх үе шатанд шинжээч, мэргэжилтэн, орчуулагч, өмгөөлөгчийг
татгалзан гаргах тухай шийдвэрийг тухайн эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах
ажиллагаа явуулж байгаа мөрдөгч, харин шүүхийн үе шатанд шүүх гаргана,
шийдвэрлэнэ.40

37
Б.Амарбаясгалан, М.Мөнхбилэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа (Шүүхийн өмнөх болон
шүүхийн шат) УБ хот 2018 он 52-р тал
38
Мөн тэнд
39
Дотоод хэргийн их сургууль. Эрүүгийн хэрэг шалгаж шийдэрлэх ажиллагаа. УБ хот 2020 он 58-р тал
40
Б.Амарбаясгалан, М.Мөнхбилэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа (Шүүхийн өмнөх болон
шүүхийн шат) УБ хот 2018 он 53-р тал
21
ДҮГНЭЛТ
Дотоод Хэргийн Их Сургуулийн Цагдаагийн Сургуулийн 332 дугаар
дамжааны сонсогч Г.Мянганжаргал миний бие “Эрүүгийн процессын эрх зүйн
ерөнхий анги” хичээлийн хүрээнд “Эрүүгийн процессын эрх зүйн оролцогч, төрөл,
ангилал, хууль зүйн учир холбогдол” сэдэвт рефератын ажлыг боловсрууласанаар
дараах дүгнэлтэнд хүрэв.
Нэгдүгээрт: Эрүүгийн процессын эрх зүйд мөрдөгч, прокурор, шүүгч,
яллагдагчаас гадна хохирогч гэрч, өмгөөлөгч, шинжээч, мэргэжилтэн зэрэг
өвөрмөц чиг үүрэгтэй төрөл бүрийн салбарын субьектыг хамруулж болохоор
байна. Эрүүгийн процессын эрх зүйд оролцож буй талыг “оролцогч” гэх бол,
эдгээр нь шалгаж шийдвэрлэх ажиллагаанд оролцох явцдаа бүгд адил тэгш эрх,
үүрэгтэй тул, тэдгээрийг нийтэд нь “субьект” гэнэ. Эрүүгийн процессын эрх зүйн
оролцогчийг яллах талын оролцогч, өмгөөлөх талын оролцогч, буад оролцогч
хэмээн ангилж болдог.
Хоёрдугаарт: Мөрдөн шалгах ажиллагаа хийгдэхгүй тул гомдлыг шууд
шүүхэд гаргана. Дараа нь хохирогч шүүх хуралдаанд яллах үүргийг биечлэн
хариуцна. Яллах ажиллагааг тусгай журмаар явуулах бөгөөд уг хэлбэрийг, гол
төлөв, бусдын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан, зохиогчийн эрх болон
патентын эрх зөрчсөн зэрэг хөнгөн ангиллын хэрэгт явуулдаг.
Гуравдугаарт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хэргийн
шийдвэрлэлтэд хувийн ашиг сонирхол байна гэж үзэх хангалттай үндэслэл
тогтоогдсон бол эрүүгийн хэрэг шалгаж шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатаас,
ямар ч субъектыг татгалзан гаргах зохицуулалттай. Хуулийн энэхүү зохицуулалт
эрүүгийн хэрэг шалгаж шийдвэрлэх ажиллагааг хуулийн хүрээнд явуулах ,
үндэслэл бүхий шийдвэр гаргах баталгаа болно. Уг зохицуулалтын дагуу дараах
үндэслэлээр шүүгч, мөрдөгч, прокурор, өмгөөлөгч, орчуулагч, шинжээч,
мэргэжилтэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга зэрэг субъектыг шалгаж
шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргана.

22
ХАВСРАЛТ
Хавсралт 1: Эрүүгийн процессын эрх зүйн ороцогчийн төрөл, ангилал

23
прокурор

мөрдөгч

Яллах талын
оролцогч мөрдөн шалгах
албаны
удирдлага

хохирогч,
иргэний
нэхэмжлэгч,
хариуцагч

сэжигтэн

Өмгөөллөх
Эрүүгийн яллагдагч
талын оролцогч
процессын эрх
зүйн оролцогч

өмгөөлөгч

гэрч

шинжээч

бусад оролцогч мэргэжилтэн

орчуулагч,
хэлмэрч

хөндлөнгийн
гэрч

АШИГЛАСАН МАТЕРИАЛ
1. Хууль тогтоомж:
24
 Монгол улсын Үндсэн хууль
 Монгол улсын Эрүүгийн хууль
 Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдэрлэх тухай хууль
 Монгол улсын Шинжээчийн тухай хууль
 Монгол улсын Прокурорын тухай хууль
2. Ном зүй:
 Дотоод хэргийн их сургууль. Эрүүгийн хэрэг шалгаж шийдвэрлэх
ажиллагаа. УБ хот 2020 он
 Ж.Бямбаа, Ж.Эрхэсхулан. Эрүүгийн процессын эрх зүйн үндсэн
асуудал УБ хот 2018 он
 Д.Баярсайхан. Эрүүгийн процессын эрх зүй. Ерөнхий анги. УБ хот
2014 он
 Д.Баярсайхан. Эрүүгийн эрх зүй, эрүүгийн процессын шинэтгэлийн
асуудлууд. УБ хот
 Н.Гантулга. Монгол улсын эрүүгийн шийдвэр гүйцэтгэх эрх зүй. Уб хот
2018 он 64-р тал
 Монголын криминологчдийн холбоо, Ц.Гантулгабат. Эрүүгийн хууль
тогтоомжийн хэрэглээ.(эмхэтгэл) УБ хот 2020 он
 Б.Амарбаясгалан, М.Мөнхбилэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх
ажиллагаа (Шүүхийн өмнөх болон шүүхийн шат) УБ хот 2018 он

25

You might also like