You are on page 1of 12

ЭРДЭНЭТИЙН ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛЬ

Семинар
Булинга тээвэрлэх хоолойн хязгаарын диаметрийг олох
тооцооны ажил

Уул уурхайн тэнхим Б.Чинзориг


Тооцооны ажилтай холбоотой үг хэллэг
Булингын эзэлхүүний зарцуулалт- нэгж хугацаанд
хоолойн хөндлөн огтлолоор урсан өнгөрөх булингын
эзэлхүүн.
Хатуу материалын эзэлхүүний зарцуулалт- нэгж
хугацаанд хоолойн хөндлөн огтлолоор урсан өнгөрөх
хатуу хэсгийн эзэлхүүн.
Булингын эзэлхүүний агуулга- булинга дахь хатуу хэсгийн
эзэлхүүнийг булингын эзэлхүүнд харьцуулсан харьцаа
Булингын жингийн агуулга– булинга дахь хатуу
материалын жинг булингын жинд харьцуулсан харьцаа.
Даралтад усан тээвэрлэлтийн системийн бүтээмж-
нэгж хугацаанд хоолойгоор урсан өнгөрөх хатуу
материалын жин.
Хязгаарын хурд - булинга дах хатуу хэсэг нь хоолойн
ёроолд унаж эхлэх үеийн дундаж хурд юм.
Хаягдал булингын усан тээвэрлэлтийн тооцоог хийхдээ
даралтын хамгийн бага алдагдалтай буюу хамгийн бага
гидравлик налуутай үед булинга дахь хатуу материал доош
сууж хоолойг бөглөхгүйгээр найдвартай тээвэрлэгдэж байх
нөхцөлийг хангана.
Булингыг хангалттай биш налуугаар даралтгүй
тээвэрлэх үед хоолойг өөрчлөх ба булинга тээвэрлэлтэнд маш
их хэмжээний ус нэмж өгөх шаардлагатай болдог. Харин
хоолой хэтэрхий налуу байрлалтай үед тэрээр хурдан элэгдэлд
орох ба тээвэрлэлтэнд зориулагдах энерги нэмэгдэнэ.
Булинга хоолойн тооцоонд булингын урсгалын
хязгаарын хурд голлох байр суурийг эзэлдэг.
Булингын урсгалын бодит хурд болон хязгаарын хурдын
харьцаанаас хамаарч усан тээвэрлэлтийг 3 горимд ангилдаг.
ЭРДЭНЭТИЙН ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛЬ

Үүнд:
Хязгаарын хурдаас дээш хурдтай горим- булинга дахь хатуу
хэсэг жингүйдсэн байдалтай тээвэрлэгдэнэ.
Хязгаарын хурдтай ойролцоо хурдтай горим- хатуу
материалын ихэнхи хэсэг нь жингүйдсэн байдалтай байх ба
хоолойн доод хананд бага зэрэг зузаантай тунадас үүсгэнэ.
Хязгаарын хурдаас бага хурдтай горим- хоолойн доод
хананд хатуу материал байнга сууж зузаан тунадас үүсгэнэ.
Тооцооны ажлын зорилго
Баяжуулах үйлдвэрээс гарч буй хаягдал булингыг
хаягдлын сан хүртэл тээвэрлэх булинга дамжуулах хоолойн
стандарт диаметр болон түүгээр тээвэрлэгдэх булингын
хязгаарын хурдыг оновчтой тодоройлох явдал юм.
Тооцоонд хэрэглэгдэх томъёо
0.085∗𝑄б 0.43
𝐷хяз = 4 𝜔 ( 𝜌б −0.4)∆0.1
𝑖 𝜌 0
ус

Энд: 𝑄б -Хаягдал булингын зарцуулалт, м3/сек


𝜔𝑖 - хаягдлын гидравлик бүхэллэг (гарфик дээр
тодорхойлно.)
3𝑑10
∆- хатуу хэсгийн жигд бусын коэффициент (∆= )
𝑑90
𝜌б - булингын нягт, т/м3
𝑄х +𝑊
𝜌б = 𝑉
𝜌ус - усны нягт, 𝜌ус = 1 т/м3
𝐷хяз - 𝑄б зарцуулалттай хаягдал булингыг тээвэрлэж
болох хоолойн хамгийн бага хязгаарын диаметр, м
Секундэд гарах хаягдал булингын зарцуулалтыг дараах
байдлаар тодорхойлно.
1. Хоногт гарах хаягдлын хэмжээ
𝑄х = 𝑄 ∗ 𝛾хаягдал
𝑄- баяжуулах үйлдвэрийн хоногийн бүтээмж, т/цаг
𝛾хаягдал -хаягдлын гарц, нэгжээр
2. Хоногт хаягдалд гарах усны хэмжээ
𝑤 = 𝑄х ∗ 𝑅
𝑅- хаягдал булингын шингэрэц
3. Хоногт гарах булингын эзэлхүүн
1
𝑉 = 𝑄х ∗ 𝑅 + ; 𝜌хүдэр -хүдрийн нягт, т/м3
𝜌
4. Секундэд гарах хаягдал булингын зарцуулалт
𝑉
𝑄б = , м3/сек
24∗3600

∆- хатуу хэсгийн жигд бусын коэффициент тодорхойлох


∆-г тодорхойлохдоо баяжуулах үйлдвэрийн хаягдлын
гранулометрын бүрдлыг ашиглан бүхэллэгийн шинжийн
муруй байгуулж хасах график дээрээс 𝑑10 , 𝑑90 утгуудыг
тодорхойлж томъёонд орлуулан тодорхойлно.
𝝎𝒊 - хаягдлын гидравлик бүхэллэгийг тодорхойлох
Гидравлик бүхэллэгийг тодорхойлохдоо гранулометрын
бүрдлийг ашиглан хаягдлын дундаж бүхэллэгийг жигнэгдсэн
дундажийн аргаар тодорхойлж дараа нь В.Н.Гончаровын
графикуудаас тохирох график сонгон үржүүлэгчийг ашиглан
тодорхойлно.
Дундаж бүхэллэг тодорхойлох
𝑑1 ∗ 𝛾1 + 𝑑2 ∗ 𝛾2 + ⋯ + 𝑑𝑛 ∗ 𝛾𝑛
𝑑дунд =
𝛾1 + 𝛾2 + ⋯ + 𝛾𝑛
Дундаж бүхэллэгийн утгыг ашиглан В.Н.Гончаровын
графикуудын тохирохыг сонгоно.
𝑑дунд = 0 − 0.1 мм үед
𝑑дунд = 0.1 − 1.0 мм үед
𝑑дунд = 1 − 10 мм үед
Булингын хязгаарын хурдыг тодоройлох
3 𝜌б
𝑣хяз = 15 ∗ 𝐷 ∗ 𝜔𝑖 ( − 0.4)∆0.1
4
0
𝜌ус
Энд: D- хязгаарын диаметртэй хамгийн ойролцоо стандарт
хоолойн диаметр, м
𝐷 ≥ 𝐷хяз нөхцлийг хангах ёстой.
𝑣хяз - булинга дахь хатуу хэсэг 𝐷 диаметртэй хоолойгоор
доош суухгүй урсах хязгаарын хурд.

You might also like