You are on page 1of 2

Уран зохиолын хичээлийн даалгавар

1. 1) Зохиолч шүлгээ “Би тэнгэрийн хүү” гэж нэрлэсний учир


юу вэ?
Зохиолч яагаад “Би тэнгэрийн хүү” хэмээн нэрлэсэн бэ
гэдэг нь миний бодлоор тэнгэр гэдэг үг ил болон далд олон
утга агуулдаг ч энэ шүлэгт орсон утга нь зохиолч өөрийгөө
тэнгэрээс ирсэн мэт, бусдаас онцгой нэгэн гэдгээ хэлж буй
болов уу.
2. 4) Найрагчийн дэвшүүлсэн санааг тунгаан бодож, гол сэдэв,
утгыг тодруулаарай.
Шүлгийн хүмүүст ойлгуулах, өгөх гэсэн гол утга санаа нь
бол тэр хүн хорвоо дэлхийн муугийн сайныг, сайны мууг
бүгдийг нь үзэж явсан гэдгээ маш олон жишээ баримтаар
бичин нотлосон байна.
Мөн яруу найраглалд нь дурласан нэгэн ч байсан, ундуйцсан
нэгэн ч байсан хэнд ч гомдоогүй гэж байсны учир нь хүн
аливаа нэгэн зүйлд маш ихээр дурлаж орсон бол түүгээ
тултал нь, хязгаарлуу нь хүртэл хичээж зүтгэдэг гэдгийг
бидэнд ойлгуулах санаатай бололтой. Үхэл хагацал түүнийг
угтсан ч тэр баяртайгаар явах болно учир нь газар дээр
өнгөрүүлсэн цагтаа тэр хайртай зүйлээ олон, хийж байсан
учраас харамсах зүйл үгүй.

-“рашаан” гэж юуг далд утгаар хэлсэн бэ?


Миний бодлоор шүлэгт орсон “сэтгэлийн рашаан” гэж
зохиолчын сэтгэлээс ундарч буй шүлэг найраглал юм болов
уу гэж бодно. Учир нь тэр рашаанаа нэрж, хүмүүст
амсуулсан гэсэн утга нь яг л сэтгэлээс гарсан үгсээ бусдад
уншуулдаг шиг сэтгэлийн рашаанаа бусдад амсуулдаг
хэмээн маш сайхнаар зүйрлэсэн.

You might also like