You are on page 1of 1

“Эхийн сэтгэл” шүлгийн тухай сэтгэгдэл

Монгол улсын Ардын Уран Зохиолч, СГЗ, яруу найрагч П. Бадарч гуайн
туурвисан гайхамшигтай бүтээлүүдийн нэг болох “Эхийн сэтгэл” гэсэн
шүлгийг би бие махбод, ухаан сэтгэлээрээ мэдэрч буй.

Эх хүн гэдэг бол хэнээр ч хэлүүлэлтгүй энэ хорвоогийн цор ганц амьд
бурхан юм. Энэхүү шүлэгт байгаа мөр болгон нь туйлын үнэнг өчсөн
байгаа нь гайхалтай. Хаана ч бай, хэнтэй ч бай, эх үр хоёр мөнхийн
холбоотой. Сайн ч явсан, муу ч явсан энэ хорвоо дээр эх үрийн хайр шиг
хүчтэй зүйл бүхий л ертөнц дээр хаана ч үгүй. Мөнхийн биш ч өршөөлт
хайр үүнээс өөр үгүй. Надад хамгийн ихээр таалагдсан мөртүүд бол :

“Сайн явна гэнээ миний хүү


Аяны хүн хэлж байна
Муу явна гэнэ миний хүү
Амны зугаа ярьж байна
Аль нь ч надад ялгаагүй ээ
Амьд яваа нь л ижийдээ
Алдар чинь шүү дээ”

Магадгүй хүний эх хүүгээ муу сайн явахад хэдий гаднаа уурлаж


баярладаг хэдий ч дотроо үргэлжид аль нь ч бай өмөөрч, хайрлаж явдаг
гэдгийг хүн бүр мэдэж байгаасай гэсэн санаа.

Бусадтай л адил би ижийдээ хязгааргүй их хайртай. Хүний нутагт


миний төлөө өөрийгөө зовоон байж ажилладаг ээждээ би хязгааргүй их
өртэй. Эцэг эхийгээ амьд сэрүүн байгаа цагт нь хайр халамжаар
дутаалгүй, үг бүрийг нь тунгаан ойлгож, хамт өнгөрүүлж буй хугацаа
бүрээ нандигнаж явах ёстойг би ойлгосон. Хорвоод мөнх зүйл гагцхүү
ганц л бий, магадгүй тэр бол эхийн сэтгэл л юм байна гэж бодлоо.

You might also like