You are on page 1of 2

15B1SOB0749 Э.

Жавзмаа
Семинар-1
1. Компани, нөхөрлөл, хоршооны тухай, тэдгээртэй холбоотой хууль, эрх зүйн
актуудыг уншиж судлах.
Компанийн тухай хууль https://www.legalinfo.mn/law/details/310
Нөхөрлөлийн тухай хууль https://www.legalinfo.mn/law/details/419
Хоршооны тухай хууль https://www.legalinfo.mn/law/details/528
2. Санхүүгийн нөөцийг олж аваад түүнийг оновчтой ашиглах замаар бизнесийн
байгууллагын үнэлгээг дээд зэрэгт хүргэхэд санхүүгийн менежерийн гол үүрэг
хариуцлага оршино.
Иймээс ямар хэмжээний нөөцөөр, ямар давуу болон сул талтай бизнесийн
хэлбэрээр, хөгжлийн ямар шатуудад хэрхэн ажиллаж санхүүгийн менежментийг
амжилттай хэрэгжүүлэх талаар мэдэж авахын тулд:
 Олон улс дахь бизнесийн үндсэн хэлбэрүүдийг судалж, өөрийн орны
бизнесийн хэлбэрүүдтэй харьцуулж дүгнэлт гаргах
- Олон улсын түвшинд үндэстэн дамнасан корпорацийн хэлбэр ихээхэн
байдаг. Бизнесийн энэ хэлбэр нь олон улсын хууль дүрмээр
зөвшөөрөгдсөн байдаг. Франчайз болон патентаа ашиглуулах байдлаар
олон улсад үйл ажиллагаа явуулдаг олон олон байгууллагууд байна.
 Бизнесийн гурван том хэлбэрийн давуу болон сул талуудыг тодорхойлж
гаргах
Компанийн давуу талууд:
- Бага хэмжээний хуримтлалтай ч олон тооны хүмүүсийн хөрөнгийг
нэгтгэх боломжтой.
- Зээлж авсан хөрөнгийг бодвол хувьцаа эзэмшигчдээс татан төвлөрүүлсэн
мөнгө хөрөнгөд тодорхой хугацаанд хүү төлөх албагүй. Компани ашиг
олоогүй байхад тэдэнд ноогдол ашиг төлөгдөхгүй.
- Компани дампуурахад компани ямар нэгэн эрсдэлд орохгүй.
Компанийн сул талууд:
- Компанийн удирдага болон хувьцаа эзэмшигчдийн хоорондын холбоо
сул байдагтул хувьцаа эзэмшигчдыг ялангуяа бага хэмжээгээр хууран
мэхлэх боломжтой.
- Бичиг цаасны ажил маш ихтул аливаа асуудлыг шийдвэрлэхдээ шуурхай
бус
- Компани дампуурхад хувьцаа эзэмшигч оруулсан мөнгөө алдах
эрсдэлтэй.
Нөхөрлөл болон хоршооны давуу талууд:
- Үүсгэн байгуулахад харьцангуй бага хөрөнгөшаардана.
- Нэг хүний эзэмшлийн аж ахуйг бодвол арай илүү хөрөнгийг төвлөрүүлэх
боломжтой.
- Ажилтнууд мэргэжлээрээ ажиллах боломж их.
- Гишүүдийн шийдвэрийг харгалздаг тул харьцангуй бага эрсдэлтэй.
- Хохирлыг гишүүд тэнцүү хариуцна.
Нөхөрлөл хоршооны сул талууд:
- Дотоод зөрчил их.
- Бизнесийн амьдралын хугацаа богино.
- Үүсгэн байгуулах үед хуулийн талаас бүрдүүлэлт хийхэд нийлээд
хүндрэлтэй.
- Нөхөрлөлийн гишүүний бүрэлдэхүүнд өөрчлөлт ороход хуулийн талаас
нэлээд хүндрэл гарна.

You might also like