You are on page 1of 2

Contact: info@applus.

com

Үл эвдэх сорилын сургалт


Үл эвдэх сорилын (ҮЭС) сургалтаар аж үйлдвэрийн салбарт үл эвдэх сорил
ашиглахтай холбоотой үнэ цэнэтэй мэдээлэл, баталгаажилт олгодог.

АПЛАС+ ШИЙДЭЛ

Аплас+ группийн сургалтын хөтөлбөр дотооддоо хийх ҮЭС-ын ажилбарууд болон


явуулын буюу ажлын талбар дахь ашиглалтад төвлөрдөг билээ. Аж үйлдвэрийн
салбарын төрөл бүрийн нөхцөлд хэрэглэдэг тоног төхөөрөмж, хэрэглээний
материал, процедур болон нийтлэг хэрэглээг сургалтдаа хамруулдаг юм.

Уламжлалт танхимын сургалттай хослуулан гардан дадлагажих симуляц, үзүүлэн


материалаар суралцагчдыг хангаж ҮЭС-ын аргуудыг ойлгох, практик ур чадварыг нь
сайжруулах, төгс эзэмших явдлыг хөхиүлэн дэмжихүйц бүтэцтэй.

ҮЭС-ын сургалтын төв захиалгат нэмэлт курсээс гадна дараахь стандарт курсуудыг
зохион байгуулж байна. Үүнд:

§ Шингэн нэвчүүлэх тест (ШНТ), I and II зэрэг

§ NAS 410 тоот Үндэсний нисэх хүчний стандартын дагуух ШНТ, I and II зэрэг

§ Соронзон бөөмийн туршилт (СБТ), I and II зэрэг

§ NAS 410 тоот Үндэсний нисэх хүчний стандартын дагуух СБТ, I and II зэрэг

§ Шингэн нэвчүүлэх тест, соронзон бөөмийн туршилт хосолсон сургалт, I and II


зэрэг

§ Нэвтрэх цацрагийн шалгалт (НЦШ), I and II зэрэг

§ Дижитал рентгенограф, III зэрэг

§ Дижитал рентгенограф, сэв доголдол илрүүлэгч дижитал матрицан тестийн (


СДИДМТ) хосолсон сургалт, II зэрэг

§ Дижитал рентгенограф, дижитал радиографын хосолсон сургалт, II зэрэг

§ Радиограф тайлбарлах: Ахисан түвшний (НЦШ) II зэрэг


Contact: info@applus.com

§ Цацрагийн аюулгүй байдал (ЦАБ)

§ Хэт авиан тест (ХАТ), I and II зэрэг

§ Гадна үзлэгийн тест (ГҮТ), I and II зэрэг.

Бидний санал болгодог тусгай мэргэжлийн курсүүдээс дурдвал:

§ Хальсыг дижитал болгож хөрвүүлэх сургалт

§ Дижитал програм хангамжийн хэрэглээний сургалт

§ Нисэх онгоцны цутгамал эд ангийн зураг бүхий хальсыг тайлбарлах сургалт

§ NAS 410 тоот Үндэсний нисэх хүчний стандартын тусгай сургалт.

Үндэсний болон бүс нутгийн шаардлагаас хамааран сургалтын хөтөлбөрөө


харилцан адилгүй агуулгатай боловсруулдаг.

Target customers
Аплас+ группийн ҮЭС-ын сургалтын төвийн курсүүд өргөн хүрээний салбарт
ажиллаж буй боловсон хүчинд нээлттэй. Байгууллагын хэрэгцээнд зориулж хувийн
курс зохион байгуулах боломж бас бий.

Key customer benefits


Үл эвдэх сорил, үзлэг шалгалтын салбарт тэргүүлэгч байр суурьтайн хувьд манай
ҮЭС-ын дадлагын цогц сургалтууд үйлчлүүлэгчдийнхээ боловсон хүчнийг Олон
улсын стандартчиллын байгууллагын ISO 9712 тоот стандарт, Америкийн үл эвдэх
сорилын нийгэмлэгийн SNT TC 1A тоот практик зөвлөмж, Үндэсний нисэх хүчний
NAS410 тоот стандарт зэрэг хамгийн чанд хатуу шаардлагатай олон улсын
стандартуудад нийцсэн түвшинд мэргэшүүлж, баталгаажилт авах явдлыг бататгадаг.

You might also like