You are on page 1of 59

ГАРЧИГ

ВЭБ АППЛИКЕЙШН 2
ЭХЛЭХ 2
НЭВТРЭХ 2
Нууц үг мартсан 3
Хувийн мэдээллээ засах заавар 5
Нууц үг солих заавар 7
МИНИЙ үндсэн цэс 8
1. ӨНӨӨДӨР дэд цэс 8
Сурагчдын ирц бүртгэх заавар 9
Гэрийн даалгавар бүртгэх заавар 11
Гэрийн даалгавар шалгах заавар 13
2. ХИЧЭЭЛИЙН ХУВААРЬ дэд цэс 15
Ангиараа үздэг хичээл нэмэх заавар 15
Группээр заадаг хичээл нэмэх заавар 17
Хичээлийн хуваарь үүсгэх заавар 19
3. ТАЙЛАН ДЭД ЦЭС 21
4. ШАЛГАЛТЫН ЗАГВАР ДЭД ЦЭС 22
Шалгалтын загвар үүсгэх заавар 22
ДУГУЙЛАН үндсэн цэс 25
1. ДУГУЙЛАН ДАШБОАРД дэд цэс 25
2. ДУГУЙЛАН дэд цэс 26
3. ДУГУЙЛАНГИЙН ХУВААРЬ дэд цэс 31
МЭДЭЭЛЛИЙН САМБАР үндсэн цэс 34
Мэдээллийн самбарт мэдээлэл бичих 34
Мэдээлэл харах болон сэтгэгдэл бичих заавар 36
Мэдээллийн самбар үүсгэх заавар 38
АНАЛИЗ үндсэн цэс 41
1. ЗАГВАРТАЙ ШАЛГАЛТЫН АНАЛИЗ дэд цэс 41
2. ХИЧЭЭЛИЙН УЛИРЛЫН ДҮН дэд цэс 44
3. БАГШИЙН УЛИРЛЫН ДҮН дэд цэс 45
4. ДҮНГИЙН ХАВТГАЙ дэд цэс 46
5. ШАЛГАЛТЫН АНАЛИЗ дэд цэс 47
Шалгалтын төрлийн анализ 47
ФАЙЛЫН САН үндсэн цэс 49
СУДАЛГАА үндсэн цэс 50
Судалгааны ангилал үүсгэх заавар 50
Судалгаа үүсгэх заавар 51

1
ВЭБ АППЛИКЕЙШН

ЭХЛЭХ
Сургуулийн систем хариуцсан ажилтан таныг системд бүртгэж,
бүртгүүлсэн гар утасны дугаарт нэвтрэх нууц үг мессежээр ирснээр Та
системд нэвтрэх эрхтэй болно.

НЭВТРЭХ
Веб аппликейшнд нэвтрэхийн тулд интернет хөтөч дээрээ
www.nomch.mn гэж бичнэ. Бүх интернет хөтөч дээр ажиллах боловч
бидний зүгээс Mozilla Firefox болон Google Chrome-г ашиглахыг зөвлөж
байна.

Утасны дугаар – Бүртгүүлсэн гар утасны дугаараа бичнэ.


Нууц үг – Бүртгүүлсэн гар утасны дугаарт мессежээр ирсэн нууц
кодыг оруулаад НЭВТРЭХ товчийг дарж нэвтэрнэ.
Намайг санаарай – Энэ сонголтыг сонгосноор өөрийн нэвтрэх
утасны дугаар нууц үгийг интернет хөтөчдөө сануулна. Ингэснээр
орох болгондоо мэдээллээ оруулах шаардлагагүй болно. Гэхдээ
Та тухайн компьютер дээр өөр хүн суухгүй гэдэгт бүрэн итгэлтэй
байгаа тохиолдолд энэхүү сонголтыг сонгохыг зөвлөж байна.

2
Нууц үг мартсан
Хэрэглэгчийн нууц үг нь нууцлалтай учир өөр ямар нэгэн хэрэглэгч
харах боломжгүй. Тийм учраас хэрвээ Та нууц үгээ мартсан бол Нууц үг
мартсан сонголтыг ашиглан сэргээх боломжтой. Өөр хэрэглэгч таны
өмнөөс нууц үгийг солих, харах боломжгүй. Дараах зааврын дагуу Нууц
үгээ сэргээнэ.

Нууц үг мартсан сонголтыг сонгоход доорх дэлгэц гарч ирнэ.

Бүртгүүлсэн гар утасны дугаараа оруулна.

3
НУУЦ ҮГ СЭРГЭЭХ – товчийг дарснаар Таны бүртгүүлсэн гар
утасны дугаарт системээс “Нууц үг сэргээх код”-ыг мессежээр
явуулна. Дараах дэлгэц гарч ирнэ.

Гар утсанд ирсэн нууц код – Мессежээр ирсэн кодыг оруулна.

Шинэ нууц үг – Шинэ нууц үгээ оруулна. Өөрийн мартахгүй нууц


үгээ оруулна. Тоо үсэг, аль нь ч байж болно. 4-с дээш оронтой
байна.
Шинэ нууц үг давтах – Шинэ нууц үгээ давтаж оруулна. Нууц
үгээ зөв бичсэн эсэхийг шалгах зорилгоор дахин бичүүлж
байгаа. Хэрвээ хоорондоо тохирохгүй тохиолдолд алдаа гарч
хадгалахгүй. Хоорондоо тохирсон тохиолдолд Таны нууц үгийг
хадгална.

НУУЦ ҮГ ХАДГАЛАХ – товчийг дарж шинэ нууц үгээ хадгална.

4
Хувийн мэдээллээ засах заавар
Та өөрийн мэдээлэл болон профайл зургаа солихдоо дараах зааврын
дагуу засна.

Баруун дээд буланд байрлах зураг дээр дарж Хэрэглэгчийн


цэсийг сонгоно.
Миний профайл цэсийг сонгож мэдээллээ засна. Доорх дэлгэц
гарч ирнэ.

- Та одтой талбаруудын мэдээллийг заавал оруулна.

ЗУРАГ СОЛИХ – товчийг дарж профайл зургаа солино. Дараах


байдлаар харагдана.

5
Энд дарж зургаа хуулна уу – товчийг дарж компьютер дээрээс
өөрийн зургийн файлыг сонгоно.
ХАДГАЛАХ – товчийг дарж хадгална. Хадгалах товчин дээр
дараагүй тохиолдолд зураг хадгалагдахгүйг анхаарна уу.

ЗУРАГ УСТГАХ – товчийг дарж одоо байгаа профайл зургаа


устгана.
Хэрэглэгч өөрийн хувийн мэдээлэл болон профайл зургаа гар утасны
аппликейшн дээрээс мөн солих боломжтой.

6
Нууц үг солих заавар
Системд хэрэглэгчийг бүртгэхэд автоматаар нууц үг үүсч бүртгүүлсэн
гар утасны дугаарт мессежээр очно. Нууц үг нь автоматаар үүсч байгаа
учир үсэг, тоо, тэмдэгт холилдсон байна. Автоматаар үүссэн нууц үгийг
өөрийн мартахгүй нууц үгээр солихын тулд дараах зааврын дагуу
солино.

Баруун дээд буланд байрлах зураг дээр дарж Хэрэглэгчийн


цэсийг сонгоно.

Нууц үг солих цэсийг сонгоно. Доорх дэлгэц гарч ирнэ.

Одоогийн нууц үг – Та одоо өөрийн ашиглаж байгаа нууц үгээ


оруулна. (Мессежээр очсон автоматаар үүссэн нууц үг)
Нууц үг – Сольж байгаа шинэ нууц үгээ оруулна. (Өөрийн
мартахгүй нууц үг). Хамгийн багадаа 4 оронтой байна. Дан үсэг,
дан тоо эсвэл хоорондоо холилдсон байж болно.
Нууц үг дахин оруулах – Сольсон шинэ нууц үгээ дахин оруулна.
Шинэ нууц үгээ зөв бичсэн эсэхийг шалгах зорилгоор дахин
бичүүлж байгаа. Хэрвээ хоорондоо тохирохгүй тохиолдолд
алдаа гарч хадгалахгүй. Хоорондоо тохирсон тохиолдолд Таны
нууц үгийг хадгална.

ХАДГАЛАХ – товчийг дарж нууц үгээ солино.

7
МИНИЙ үндсэн цэс
Миний цэст багш нарын систем дээр бүртгэх бүх мэдээллийг нэг доор
оруулж өгснөөрөө багш олон дэлгэц дамжихгүй, нэг дэлгэцнээс бүх
мэдээллээ оруулах давуу талтай болсон.

1. ӨНӨӨДӨР дэд цэс


Өнөөдөр хэсгээс багш тухайн өдрийн өөрийн хичээлийн хуваарь болон
ангиудын системд бүртгэлтэй мэдээллийг харна.

Үндсэн цэснээс МИНИЙ цэсийг сонгоно.

Дэд цэснээс ӨНӨӨДӨР цэсийг сонгож өдрийн хичээлийн


хуваарь болон бүртгэлтэй мэдээллүүдийг харна.

Огноо дээр дарж өдрөө солино. Автоматаар өнөөдөр


сонгогдсон байна. Өнгөрсөн улирлын мэдээллийг харах, засах
боломжгүй.

Мэдээлэл бүртгэж амжилттай илгээсэн тохиолдолд энэ


тэмдэглэгээ гарч ирнэ.
Саарал бол гэрийн даалгавар шалгах ёстойг илэрхийлнэ.

Мэдээлэл бүртгээгүй эсвэл мэдээлэл амжилттай


хадгалагдаагүй тохиолдолд энэ тэмдэглэгээ гарч ирнэ.

ЦАГ – Хичээлийн эхлэх, дуусах цаг


ХИЧЭЭЛ – Орох хичээлийн нэрийг орох ангитай нь харуулна.
ИРЦ – Ирцийн мэдээлэл

8
ГЭРИЙН ДААЛГАВАР ӨГСӨН – Гэрийн даалгавар бүртгэсэн эсэх
мэдээлэл.
ГЭРИЙН ДААЛГАВАР ШАЛГАСАН – гэрийн даалгавар шалгасан
эсэх мэдээлэл.

Сурагчдын ирц бүртгэх заавар


Багш сурагчдын ирцийг дараах зааврын дагуу бүртгэнэ. Хэрвээ хичээл
жагсаалтанд хичээл байхгүй бол Хичээлийн хуваарь хэсгээр орж нэмнэ.

Үндсэн цэснээс МИНИЙ цэсийг сонгоно.

Дэд цэснээс ӨНӨӨДӨР цэсийг сонгоно.

Автоматаар тухайн өдрийн хуваарь гарч ирнэ.

Хичээлийн цаг бүрт ирцийн тэмдэглэгээ харагдана. Багш хичээл


орж байгаа цагтай харгалзах ирцийн тэмдэглэгээг дарахад
дараах ИРЦ БҮРТГЭХ цонх гарч ирнэ.

Ирцээ бүртгэж амжилттай илгээсэн тохиолдолд энэ


тэмдэглэгээ гарч ирнэ.

Мэдээлэл бүртгээгүй эсвэл мэдээлэл амжилттай хадгалагдаагүй


тохиолдолд энэ тэмдэглэгээ гарч ирнэ. Дээр нь дарахад Ирц
бүртгэлийн доорх цонх гарч ирнэ.

9
ИРЦ БҮРТГЭХ цонхны дээд хэсэгт сонгосон хичээлийн цагтай холбоотой
тухайн өдрийн огноо, хичээлийн цаг, нэр, орох анги зэргийг агуулсан
мэдээлэл харагдана.

Сонгогдсон сурагчийн цагийн бүртгэлийг хийхдээ ИРЦ багана


дахь товчнуудаас сонгоно.
Жагсаалтанд бүх сурагчид ирсэн төлөвтэйгээр бүртгэгдсэн
байна. Та Ирцийн мэдээ илгээх товчийг дарснаас мэдээллийг
хадгална.
Хоцорсон төлвийг сонгоход хоцорсон минутаа оруулж хэсэг
идэвхижнэ. Минут оруулахгүй байж болно.

Бүх сурагчдын ирцийг бүртгэсний дараа ЦАГИЙН МЭДЭЭ


БҮРТГЭХ товчийг дарж ирцийг бүртгэнэ.
Цагийн мэдээг илгээхэд Ирцийн тайлан мэдээ дараах байдлаар
харагдана.

10
Гэрийн даалгавар бүртгэх заавар
Багш сурагчдад өгөх гэрийн даалгавраа дараах зааврын дагуу системд
оруулна.

Үндсэн цэснээс МИНИЙ цэсийг сонгоно.

Дэд цэснээс ӨНӨӨДӨР цэсийг сонгоно.

Хичээлийн цаг бүрт даалгавар өгсөн, өгөөгүй зэргийг


илэрхийлэх тэмдэглэгээ харагдах ба багш хичээл орж байгаа
цагтай харгалзах гэрийн даалгавар өгсөн багана дахь нүдэнд
байгаа тэмдэглэгээг дарахад ГЭРИЙН ДААЛГАВАР цонх гарч
ирнэ. Дараах байдлаар харагдана.

11
Гэрийн даалгавар өгөх хэсгийг сонгоно.

Бүлэг – Бүлэг автоматаар сонгогдсон байна. Нэмэлтээр өөр бүлэгт ижил


даалгавар өгөх тохиолдолд сонгогдсон бүлгийн баруун талд байрлах
жижиг сумыг дарснаар өөр бүлгийн сонголт гарч ирнэ. Олон бүлэг
сонгоно.

Шалгах огноо – Гэрийн даалгавар шалгах


огнооны хэсэгт дарснаар календарь гарч ирнэ.
Дараах байдлаар харагдана.

Даалгавар – Даалгаврын агуулгыг бичиж оруулна.

Даалгаврын агуулгад линк оруулахдаа текстээ сонгоод энэ


товчийг дарна

Холбоосын нэр – Даалгаврын холбоосын


сурагчдад харагдах нэр. Жишээлбэл,
даалгавар-7 гэж нэрлэсэн тохиолдолд
сурагчдад харагдахдаа доогуураа зураастай
цэнхэр өнгийн link болж харагдана.
Холбоосын хаяг – Даалгаврын холбоос
дээр дарахад URL оруулна.

Авах оноо – Даалгаврын оноог оруулна.

12
Файл – Даалгаврын файлыг оруулна.

УСТГАХ товчийг дарснаар оруулсан файл устана.

ХАДГАЛАХ товчийг дарж хадгална. Амжилттай хадгалсан


тохиолдолд гэрийн даалгавар өгсөн хэсэг дэх тэмдэглэгээ
өөрчлөгдөж ногоон болж харагдана.

Гэрийн даалгавар шалгах заавар

Үндсэн цэснээс МИНИЙ цэсийг сонгоно.

Дэд цэснээс ӨНӨӨДӨР цэсийг сонгоно.

Хичээлийн цаг бүрт даалгавар шалгасан, шалгаагүй зэргийг


илэрхийлэх тэмдэглэгээ харагдах ба багш хичээл орж байгаа
цагтай харгалзах гэрийн даалгавар шалгасан багана дахь улаан
тэмдэглэгээг дарахад дараах ГЭРИЙН ДААЛГАВАР цонх гарч
ирнэ.

13
ГЭРИЙН ДААЛГАВАР ШАЛГАХ хэсгийг сонгоно.

Оноо хэсэгт сурагчийн гэрийн даалгаврын оноог бичнэ.


Даалгавар - Багш Даалгавар баганаас төлвийг сонгоход
онооны хэсэгт автоматаар оноо тооцогдож гарч ирнэ. Жишээ
нь: Багш даалгавар хэсгээс Дутуу тэмдэглэгээг сонгосноор
онооны хэсэгт даалгаврын тал оноо автоматаар бичигдэнэ.
Тэмдэглэгээнүүд дараах байдлаар харагдана. Гэрийн
даалгаврын төлөв сургуулийн онцлогоос хамааран өөр өөр
байж болно.
товчийг дарснаар сонгосон сурагчийн гэрийн даалгаврын
гүйцэтгэл БҮРЭН гэж системд бүртгэгдэх ба автоматаар оноо
хэсэгт даалгаврын бүтэн оноо тохируулагдана.
товчийг дарснаар сонгосон сурагчийн гэрийн даалгаврын
гүйцэтгэлийг ДУТУУ гэж системд бүртгэгдэх ба автоматаар
оноо хэсэгт даалгаварт нийт өгөх ёстой онооны тал оноо
тохируулагдана.
товчийг дарснаар сонгосон сурагчийн гэрийн даалгаврын
гүйцэтгэлийг ХИЙГЭЭГҮЙ гэж системд бүртгэгдэх ба
автоматаар оноо хэсэгт “0” - ээр тохируулагдана.
Тайлбар – Дэлгэрэнгүй тайлбарыг оруулна. Заавал тайлбар
бичих шаардлагагүй бөгөөд хоосон үлдээж болно. Хүүхдийн
талаар бичсэн тайлбар зөвхөн тухайн сурагч, эцэг эхэд нь
харагдана.
Гэрийн даалгавар шалгах үед сурагч байгаагүй тохиолдолд
нэрний өмнөх чекийг болиулна. Ингэснээр эцэг эх, сурагчдад
гэрийн даалгавар шалгаагүй гэсэн төлөвтэй харагдана. Багш

14
дараа нь нөхөж шалгахтай гэрийн даалгавар шалгах өдөр лүү
шилжүүлэн тухайн сурагчийг бүртгэнэ.
ИЛГЭЭХ товчийг дарснаар гэрийн даалгавар шалгасан бүртгэл
хадгалагдана. Амжилттай хадгалагдсан тохиолдолд дараах
байдлаар харагдана.

ЗАСАХ товчийг дарж өмнө өгсөн даалгаврын мэдээллээ засна.

УСТГАХ товчийг дарж өгсөн даалгаврын мэдээллээ устгана.

2. ХИЧЭЭЛИЙН ХУВААРЬ дэд цэс


Хичээлийн хуваарь дэд цэс нь багш өөрийнхөө хичээлийн хуваарийг
үүсгэхэд тусална.

Ангиараа үздэг хичээл нэмэх заавар


Багш өөрийн хичээлийн хуваарийг үүсгэхээсээ өмнө өөрийн ордог
хичээлүүдийг хичээл туслах цэсэнд бүртгэнэ. Дараах зааврын дагуу
багш заадаг хичээлээ бүртгэнэ.

15
Үндсэн цэснээс МИНИЙ цэсийг сонгоно.

Дэд цэснээс ХИЧЭЭЛИЙН ХУВААРЬ цэсийг сонгоно.

НЭМЭХ товчийг дарснаар Нэмэх цонх гарч ирнэ. Хичээл нэмэх


цонх дараах байдлаар харагдана.

Бүгд судлах товчийг дарна.

ХИЧЭЭЛ – хэсэгт дарснаар тухайн багшийн заадаг хичээлүүд сонголтоор


гарч ирэх ба тэдгээрээс багш нэг хичээл сонгоно.
Таны хичээл сонголтонд гарч ирэхгүй тохиолдолд Сургалтын менежерт
хандан тухайн хичээлийг заадаг гэж бүртгүүлнэ.
БҮЛЭГ – хэсэгт дарснаар бүлгүүд сонголтоор гарч ирэх заах бүлгүүдээ
сонгоно.

16
Бусад хичээл бүлгүүдээ нэмэхдээ:

Нэмэх товчийг дарснаар дахин 1 мөр буюу хичээл болон


бүлгийн сонголт хийх талбарууд гарч ирнэ.
Устгах товчийг дарж нэмсэн мөрөө устгана.

Хадгалах товчийг дарж хадгална. Амжилттай хадгалсан


тохиолдолд таны нэмсэн хичээл жагсаалтанд нэмэгдэж
харагдана.

Группээр заадаг хичээл нэмэх заавар


Дараах зааврын дагуу багш группээр заадаг хичээлээ бүртгэнэ.
Группээр судлах хичээл гэдэг нь хэлний хичээлийн А, Б групп эсвэл
сонгоны 6А ангийн 2 сурагч, 6Б ангийн 3 сурагчдыг бүртгэхдээ энэ
хэсгийг ашиглана.

Үндсэн цэснээс МИНИЙ цэсийг сонгоно.

Дэд цэснээс ХИЧЭЭЛИЙН ХУВААРЬ цэсийг сонгоно.

НЭМЭХ товчийг дарснаар Нэмэх цонх гарч ирнэ. Хичээл нэмэх


цонх дараах байдлаар харагдана.

17
Группээр судлах товчийг дарна.

ХИЧЭЭЛ – хэсэгт дарснаар тухайн багшийн заадаг хичээлүүд сонголтоор


гарч ирэх ба тэдгээрээс багш нэг хичээл сонгоно.
Таны хичээл сонголтонд гарч ирэхгүй тохиолдолд Сургалтын менежерт
хандан тухайн хичээлийг заадаг гэж бүртгүүлнэ.
НЭР- Бүлгийн нэр автоматаар бичигдэнэ. Та өөрт илүү ойлгомжтой
байдлаар 7А- А групп гэх мэтээр нэрлэж болно.
БҮЛЭГ – Хичээл орох бүлгээ сонгоно. Дараагийн хэсэгт тухайн бүлгийн
аль аль сурагч тухайн хичээл хамрагдахыг сонгоно.
Олон бүлгийн сурагчид холилдож орох тохиолдолд:

Нэмэх товчийг дарснаар дахин 1 мөр буюу хичээл болон


бүлгийн сонголт хийх талбарууд гарч ирнэ.
Устгах товчийг дарж нэмсэн мөрөө устгана.

Хадгалах товчийг дарж хадгална. Амжилттай хадгалсан


тохиолдолд таны нэмсэн хичээл жагсаалтанд нэмэгдэж
харагдана.
Хичээлийн жагсаалтнаас мөр сонгож mouse 2 товчоо дарахад Үзэх,
Засах, Устгах туслах цэс гарч ирнэ. Дараах байдлаар харагдана.

18
ҮЗЭХ – товчийг дарж сонгосон хичээлийн мэдээллийг харна.
ЗАСАХ – товчийг дарж сонгосон хичээлийн мэдээллийг засна.
УСТГАХ – товчийг дарж сонгосон хичээлийн мэдээллийг устгана.

Хичээлийн хуваарь үүсгэх заавар


Багш хичээлийн хуваариа үүсгэхдээ дараах зааврын дагуу үүсгэнэ.

Үндсэн цэснээс МИНИЙ цэсийг сонгоно.

Дэд цэснээс ХИЧЭЭЛИЙН ХУВААРЬ цэсийг сонгоно.

19
Хичээлийн хуваарь дэд цэснээс тухайн ХИЧЭЭЛИЙН УЛИРАЛ –
ыг сонгож дарснаар тухайн хичээлийн улирал дахь хичээлийн
хуваарийн хүснэгт гарч ирнэ.
НЭМЭХ товчийг дарснаар Нэмэх цонх гарч ирнэ. Хичээл нэмэх
цонх дараах байдлаар харагдана.

Гарагаа сонгосны дараа хичээлийн цаг, бүлгийн сонголт хийх талбарууд


гарч ирнэ. Дараах байдлаар харагдана.

Гараг – Хичээл орох өдрийг сонгоно.


Хичээл –Хичээл эхлэх цаг, дуусах цаг харагдана. 16 цагт орох хичээл
хүртэлх цагуудын сонголтууд харагдана. Та өөр цагийн хуваарийг нэмэх
тохиолдолд дараах товчийг дарна.

20
Нэмэх товчийг дарснаар дахин 1 мөр буюу бүлэг болон
сурагчдын сонголт хийх талбарууд гарч ирнэ.
Устгах товчийг дарж нэмсэн мөрөө устгана.

Бүлэг – Хоосон нүдийг чек хийснээр тухайн багшийн хичээл заадаг


бүлгүүд сонголтоор гарч ирнэ. Тухайн цаг дээр хичээлгүй бол чекийг
сонгохгүй.

Хадгалах товчийг дарж хадгална. Амжилттай хадгалсан


тохиолдолд таны нэмсэн хичээл хичээлийн хуваарь хүснэгтэнд
нэмэгдэж харагдана.
Багш үүсгэсэн хичээлийн хуваариа засах болон устгахын тулд хичээлийн
хуваарийн гараг дээр хулганы заагчаа аваачихад дараах товчнууд гарч
ирнэ.

товчийг дарж үүсгэсэн хичээлийн хуваариа засна.

товчийг дарж үүсгэсэн хичээлийн хуваариа устгана.

3. ТАЙЛАН ДЭД ЦЭС


Багш тухай бүрт нь ӨНӨӨДӨР цэс рүү орж ирц, гэрийн даалгавар гэх
мэт мэдээллүүдээ бүртгэснээр улирлын эцэст ТАЙЛАН цэснээс ирц,
гэрийн даалгавар, явцын шалгалт, улирлын шалгалт, улирлын дүн болон
хандлага төлөвшилтийн нэгдсэн тайлан гаргаж авна.

Үндсэн цэснээс МИНИЙ цэсийг сонгоно.

21
Дэд цэснээс ТАЙЛАН цэсийг сонгоно.

Ирцийн тайлан мэдээллийн тоон үзүүлэлт бөгөөд уг товчийг


дарахад дэлгэрэнгүй мэдээлэл гарч ирнэ. Жишээлбэл, тухайн
хичээлийн ирц бүрэн гэж бүртгэгдсэн бол 100|100 гэж
харагдана.
Багшийн тухайн хичээлд өгсөн бүх гэрийн даалгаврын тоог
харуулна. Уг товчийг дарснаар бүх өгсөн гэрийн даалгаврын
дэлгэрэнгүй мэдээлэл өдрөөр болон сурагчаар гэсэн
сонголтоор гарч ирнэ.
Нэмэх товчийг дарж нэмэх дэлгэцийг дуудна.

4. ШАЛГАЛТЫН ЗАГВАР ДЭД ЦЭС


Багш нарын оруулсан шалгалтын загварууд энэ хэсэгт харагдана.

Шалгалтын загвар үүсгэх заавар


Шалгалтын загвар үүсгэхдээ дараах зааврын дагуу үүсгэнэ.

Үндсэн цэснээс МИНИЙ цэсийг сонгоно.

Дэд цэснээс ШАЛГАЛТЫН ЗАГВАР цэсийг сонгоно.

Зүүн талд байрлах шалгалтын загварын жагсаалтнаас анги


сонгоно.

22
НЭМЭХ товчийг дарна. Дараах байдлаар харагдана.

Загварын нэр – Үүсгэх шалгалтын загварын нэрийг бичнэ.


Түвшин – Түвшингээ сонгоно.
Хичээл – Хичээлээ сонгоно.
Шалгалтын төрөл – Шалгалтын төрлөө сонгоно.

Зөвхөн би ашиглана гэж сонгосон тохиолдолд бусад багш нар


таны үүсгэсэн шалгалтын загварыг ашиглах боломжгүй.
Сонголтыг болиулснаар дундаа нэг загвараа ашиглана.
Даалгавар – Шалгалтын даалгавруудыг бичнэ.
Оноо – Даалгаврын авах оноог бичнэ.

НЭМЭХ товчийг дарж даалгавар болон онооны нэмэлт мөр


үүсгэнэ.
УСТГАХ товчийг дарж нэмж үүсгэсэн мөрийг устгана.

ХАДГАЛАХ товчийг дарж хадгална. Амжилттай хадгалсан


тохиолдолд Таны бүртгэсэн шалгалтын загварын жагсаалтанд
харагдана.
БАТАЛГААЖУУЛАХ товчийг дарж шалгалтын загварыг
баталгаажуулна. Баталгаажуулсан тохиолдолд шалгалтын
загварыг засч болохгүй.

23
Баталгаажсан шалгалтын загвар НОГООН өнгөтэй харагдана. Харин
Баталгаажуулаагүй шалгалтын загвар нь СААРАЛ өнгөтэй харагдана.
Төлөв гэсэн баганад дараах байдлаар харагдана.

Зөвхөн би ашиглана.

Бүгд дундаа ашиглана.

Баталгаажуулаагүй шалгалтын загварыг ҮЗЭХ, ЗАСАХ, УСТГАХ


боломжтой.
Баталгаажуулсан шалгалтын загварыг үүсгэсэн хэрэглэгч нь ҮЗЭХ,
ХҮЧИНГҮЙ БОЛГОХ эрхтэй байна.

24
ДУГУЙЛАН үндсэн цэс

1. ДУГУЙЛАН ДАШБОАРД дэд цэс


Дугуйлантай холбоотой тайлан мэдээг энэ хэсгээс харна.

Үндсэн цэснээс ДУГУЙЛАН цэсийг сонгоно.

Дэд цэснээс ДУГУЙЛАН ДАШБОАРД цэсийг сонгоно.

Сургуулийн хэмжээнд нийт хэдэн төрлийн дугуйлан, секцэд хэдэн


сурагчид хамрагдаж байгааг харуулна.

Энэ хэсэгт дугуйлан, секцийн төрөл тус бүрээр хичнээн сурагч


хамрагдаж байгааг харуулна.

25
Энэ хэсэгт тухайн дугуйланд хэдэн сурагч хамрагдаж байгаа болон
долоо хоног хэдэн удаа хичээллэж байгаа мэдээлэл харагдана.

Энэ хэсэгт бүлэг тус бүрээр ангийн сурагчдын дугуйлан, секцэд


хамрагдаж байгаа тайлан, мэдээ харагдана. Тоон дээр дараад илүү
дэлгэрэнгүй мэдээллийг харна.

2. ДУГУЙЛАН дэд цэс

Тухайн хичээлийн жилийн нийт бүртгэлтэй дугуйлангуудын мэдээллийг


харах, шинээр нэмэх, засах, устгах тохиолдолд Дугуйлан үндсэн цэсний
Дугуйлан дэд цэсийг ашиглана. Дараах зааварчилгааны дагуу шинээр
дугуйлан бүртгэнэ.

26
Үндсэн цэснээс ДУГУЙЛАН цэсийг сонгоно.

Дэд цэснээс ДУГУЙЛАН цэсийг сонгоно.

Зүүн жагсаалтнаас Бага, Дунд, Ахлах анги сонгож харъяалах


бүртгэлтэй дугуйлангуудыг харна.

НЭМЭХ товчийг сонгоно. Доорх дэлгэц гарч ирнэ.

Анги – Анги сонгоно.


Төрөл - Дугуйлангийн төрлийг сонгоно.
Дугуйлан – Хичээллэх дугуйлангийн нэрийг сонгоно.
Багш – Сонгосон хичээлийг заадаг багш нар автоматаар гарч ирнэ.
Тухайн дугуйланг удирдах багшийг сонгоно.
Дугуйлангийн нэр – Дугуйлангийн нэр нь дугуйлан болон багшийн
нэрээр автоматаар үүснэ. Гараар сольж өөрчлөх боломжтой.
Жасгаалт руу буцах – товчийг дарж мэдээллээ хадгалахгүйгээр
жагсаалт руу буцна.

27
СУРАГЧ БҮРТГЭХ – товчийг дарж дугуйлангийн ерөнхий
мэдээллийг хадгалах бөгөөд тухайн дугуйланд суралцах
сурагчдыг нэмнэ. Доорх дэлгэц гарч ирнэ.

НЭМЭХ – товчийг дарж тухайн дугуйланд суралцах сурагчдыг


нэмнэ. Доорх дэлгэц гарч ирнэ.

Анги – Бүлгээ сонгоно.


Сурагч – Талбар дээр сурагчийн нэрийг бичихэд автоматаар хайна.
Дугуйланд суралцах сурагчдын нэрийг сонгоно.
Ангийн бүх сурагчийг сонгох – Бүлгийн бүх сурагчид тухайн дугуйланд
суралцдаг бол Check-лэхэд ангийн сурагчдын нэрс автоматаар
сонгогдоно.

28
Дугуйланд нэгээс олон бүлгийн сурагчид суралцдаг бол
энэ товч дээр дарж мөр нэмснээр бусад бүлгийн
сурагчдыг нэмнэ.
Нэмсэн мөрөө устгахдаа энэ товчийг дарснаар бүлгийн
мэдээлэл бүхий мөрийг устгана. Хоосон мөрийг устгаагүй
тохиолдолд мэдээлэл оруулахыг анхааруулж хадгалахгүй
учир хоосон мөрийг устгахыг зөвлөж байна.
ХАДГАЛАХ – товчийг дарж тухайн дугуйланд суралцах анги
болон сурагчдын нэрсийг хадгална.
Дугуйлангийн жагсаалтнаас мөрийг сонгож mouse 2 буюу баруун
товчоо дарахад Засах, Устгах туслах цэс гарч ирнэ.

Зүүн жагсаалтнаас Бага, Дунд, Ахлах ангиа сонгоно.

ЗАСАХ - товчийг дарснаар сонгосон бүлгийн алдаатай оруулсан


дугуйлангийн мэдээлэл болон сурагчийг хасах боломжтой.
Доорх дэлгэц гарч ирнэ.

29
Ерөнхий мэдээлэл табнаас дугуйлангийн нэрийг засна.
Жагсаалт руу буцах - товчийг дарж мэдээллээ хадгалахгүйгээр жагсаалт
руу буцна.

ХАДГАЛАХ товчийг дарж хадгална.

Сурагчид – табыг сонгож дугуйлангийн сурагчдын жагсаалтыг харах


болон устгана.

товчийг дарж дугуйлангаас тухайн сурагчийг хасна.

УСТГАХ товчийг дарснаар сонгосон дугуйланг устгана.


Дугуйлантай холбоотой мэдээлэл байгаа тохиолдолд устгах
боломжгүй.

30
3. ДУГУЙЛАНГИЙН ХУВААРЬ дэд цэс
Дараах зааврын дагуу дугуйлангийн хуваарийг үүсгэнэ.

Автоматаар одоогийн улирал сонгогдсон байна. Өмнөх улирлын


хуваарийг засах, устгах боломжгүй.

Үндсэн цэснээс ДУГУЙЛАН цэсийг сонгоно.

Дэд цэснээс ДУГУЙЛАНГИЙН ХУВААРЬ цэсийг сонгоно.

НЭМЭХ товчийг дарахад доорх дэлгэц гарч ирнэ.

ӨМНӨХ УЛИРЛЫН МЭДЭЭЛЛИЙГ ТАТАХ –товчийг дарж өмнөх


улирлын дугуйлангийн хуваарийг хуулж үүсгэнэ.

31
Дугуйлан* – Хичээлийн хуваарь үүсгэх Дугуйлангаа сонгоно. Талбар
дээр бичихэд автоматаар хайна.
Хичээлийн ээлж - Хичээлийн ээлжийг сонгоно. Сонгосон ээлжийн
хонхны хуваарийн цаг сонголтонд гарч ирнэ.
Гараг – Дугуйлангийн хуваарь үүсгэх гарагаа сонгоно.
Цаг – Дугуйлангийн хичээлийн цагийг сонгоно. Дээр сонгосон ээлжийн
цагууд жагсаалтанд гарч ирнэ.
Өрөө – Дугуйлан хичээллэх өрөөг бичнэ.

Хоосон мөр үүсгэсэн болон тухайн цагийн мэдээллийг


устгахдаа энэ товчийг ашиглана. Хоосон мөр үүссэн
тохиолдолд Хадгалах товч дарахад заавал утга оруулахыг
анхааруулан хадгалахгүй учир хоосон мөрийг заавал
устгана.
Энэ товчийг дарснаар шинэ талбар үүсгэж дугуйлангийн
хуваарь нэмнэ.
ХАДГАЛАХ – товчийг дарж үүсгэсэн хичээлийн хуваариа
хадгална. Амжилттай хадгалсан тохиолдолд дараах байдлаар
харагдана.

32
ЭКСЕЛЬ ТАТАХ –товчийг дарж Microsoft Excel файлаар татаж авна.

товчийг дарж дугуйлангийн хуваарийг засна.


товчийг дарж дугуйлангийн хуваарийг устгана. Ирц
бүртгэгдсэн тохиолдолд дугуйлангийн мэдээллийг устгах
боломжгүй.

33
МЭДЭЭЛЛИЙН САМБАР үндсэн цэс
Мэдээллийн самбар нь фейсбүүкийн групп шиг ажиллагаатай бөгөөд
эцэг эх бүртгүүлэн ороход ангийн болон сургуулийн мэдээллийн
самбарт автоматаар орно.
Багш хичээлийн хуваарь дээр бүртгэгдэхэд тухайн ангидаа автоматаар
орно.

Мэдээллийн самбарт мэдээлэл бичих

Энд бичнэ үү – Энэ талбарт мэдээллээ оруулна.


Сонгох хэсгээс мэдээллийн самбаруудыг сонгоно. Нэг постыг олон
мэдээллийн самбарт зэрэг постлох тохиолдолд ашиглана.
Нийт – Мэдээллийн самбарын гишүүдийн тоо харагдана. Дээр нь
дарахад дэлгэрэнгүй мэдээллийг харуулна.

Үндсэн цэснээс МЭДЭЭЛЛИЙН САМБАР цэсийг сонгоно.

Зүүн талын жагсаалтнаас пост оруулах Мэдээллийн самбараа


сонгоно.
Сургууль – Сургуулийн багш нар болон бүх сурагчдын эцэг
эхчүүдэд харагдана.
Анги – Зөвхөн сонгосон ангийн багш болон ангийн эцэг
эхчүүдэд харагдана.
Зураг оруулах – Зураг хавсаргаж оруулах бол энэ товчийг дарж
компьютер дээрээс зургийн файлыг сонгоно. Тайлбар
бичихгүйгээр зөвхөн зураг оруулах боломжгүй.
Файл оруулах – Файл хавсаргаж оруулах бол энэ товчийг дарж
компьютер дээрээс файл сонгож оруулна. Тайлбар
бичихгүйгээр файл оруулах боломжгүйг анхаарна уу.
НИЙТЛЭХ – товчийг дарж нийтэлнэ. Амжилттай нийтэлсэн
тохиолдолд дараах байдлаар харагдана.

34
Өөрийнхөө оруулсан постыг засах устгах боломжтой. Пост дээрээ
дарахад Засах болон Устгах товч гарна.

ЗАСАХ - товчийг дарснаар оруулсан мэдээллийг засна. Оруулсан


зургаа засах боломжгүй. Зөвхөн текстээ засна.

УСТГАХ – товчийг дарснаар оруулсан мэдээллийг устгана.

35
Мэдээлэл харах болон сэтгэгдэл бичих заавар

Үндсэн цэснээс МЭДЭЭЛЛИЙН САМБАР цэсийг сонгоно.

Зүүн талын жагсаалт буюу Мэдээллийн самбарын нэрийн


жагсаалтыг задлаж харах боломжтой.
Бүгд- Таны хамаарч байгаа бүх мэдээллийн самбарын постууд
жагсаалтаар гарна. Хамгийн сүүлд бичигдсэн пост хамгийн дээр
байрлана.
Сургууль – Сургуулийн мэдээллийн самбарт бичигдсэн постууд
харагдана. Сургуулийн багш нар болон эцэг эхчүүд бүртгүүлэх
үед бүгд автоматаар энэ мэдээллийн самбарын хүлээн авагчид
болно.
Анги – Ангийн мэдээллийн самбарт бичигдсэн постууд
харагдана. Бүлэг үүсгэхэд бүлэг болгонд автоматаар
мэдээллийн самбар үүсгэж анги удирдсан багш болон эцэг
эхчүүдийг автоматаар энэ мэдээллийн самбарын хүлээн авагчид
болгоно. Хичээлийн хуваариас мэргэжлийн багш нарыг зөвхөн
өөрийнхөө постыг харах эрхтэйгээр нэмнэ.

Дуртай – Постонд Дуртай товчийг дарсан хэрэглэгчдийн тоо


харагдана.
Үзсэн – Постыг үзсэн хэрэглэгчдийн тоо харагдана.

36
Сэтгэгдэл – Постонд бичсэн сэтгэгдлийн тоо харагдана.

Хариу бичих – Сэтгэгдэлд хариу бичнэ.

Сэтгэгдэл бичих – Постонд сэтгэгдэл бичнэ.

- Энэ товчийг дарж бичсэн сэтгэгдэл, хариугаа илгээнэ. Дараах


байдлаар харагдана.

Өөрийнхөө илгээсэн сэтгэгдэл, хариугаа засах устгах боломжтой.


Сэтгэгдэл дээрээ дарахад Засах болон Устгах товч гарна.

ЗАСАХ - товчийг дарснаар оруулсан сэтгэгдэл, хариугаа засна.

УСТГАХ – товчийг дарснаар оруулсан сэтгэгдэл, хариугаа


устгана.

37
Дуртай болон Үзсэн товчийг дарж хэн хэзээ постыг харсанг мэдэх
боломжтой.

Мэдээллийн самбар үүсгэх заавар

Үндсэн цэснээс МЭДЭЭЛЛИЙН САМБАР цэсийг сонгоно.

НЭМЭХ - Зүүн талын жагсаалт буюу Мэдээллийн самбарын


нэрийн жагсаалтыг сонгоод mouse 2 товчийг дарж Нэмэх туслах
цэсийг сонгон шинэ Мэдээллийн самбар үүсгэнэ. Доорх дэлгэц
гарч ирнэ.

38
Нэр – Мэдээллийн самбар үүсгэх нэрээ бичнэ.

Харьяалагдах самбар – Сонгосон мэдээллийн самбарын нэр


харагдана.

ХАДГАЛАХ – товчийг дарж хадгална. Доорх дэлгэц гарч ирнэ.

Ерөнхий мэдээлэл – Мэдээллийн самбарын ерөнхий мэдээлэл


харагдана.
БАГШ – Үүсгэж байгаа мэдээллийн самбарт бичсэн мэдээллийг
харах, хүлээн авах багш нарыг сонгоно. Сонгосон хүмүүст
мэдээлэл хүрнэ.
АСРАН ХАМГААЛАГЧ – Үүсгэж байгаа мэдээллийн самбарт
бичсэн мэдээллийг харах, хүлээн авах эцэг эхчүүдийг сонгоно.
Сонгосон хүмүүст мэдээлэл хүрнэ.
ХАДГАЛАХ –Үүсгэсэн мэдээллийн самбарын мэдээллийг
хадгална.
Үүсгэсэн Мэдээллийн самбараа засахдаа дараах зааврын дагуу
ажиллана.

39
ЗАСАХ - товчийг дарснаар үүсгэсэн мэдээллийн самбараа
засна.
УСТГАХ – товчийг дарснаар үүсгэсэн мэдээллийн самбараа
устгана.
Хүлээн авагчийн жагсаалтанд нэрний ард дараах тэмдэглэгээнүүд байна:

Зөвхөн өөрийнхөө бичсэн постыг харна. Бусад


хэрэглэгчийн постыг харахгүй.

Өөрийнхөө болон бүх хэрэглэгчдийн бичсэн постыг


харна.

40
АНАЛИЗ үндсэн цэс
1. ЗАГВАРТАЙ ШАЛГАЛТЫН АНАЛИЗ дэд цэс
Дараах зааврын дагуу загвартай шалгалтын анализ буюу даалгаврын
анализийг хийнэ.

Үндсэн цэснээс АНАЛИЗ цэсийг сонгоно.

Дэд цэснээс ЗАГВАРТАЙ ШАЛГАЛТЫН АНАЛИЗ цэсийг сонгоно.

УЛИРЛАА сонгоно. Улирлаа сонгосноор тухайн улирлын дүнд


анализ хийнэ.

ҮҮСГЭХ товчийг сонгоно. Үүсгэх товчийг дарахад доорх дэлгэц


гарч ирнэ.

Загварын нэр* – Шалгалтын загварын нэрийг сонгоно. Загвараа


сонгоход тухайн загвараар үүссэн бүх шалгалтууд гарч ирнэ.

41
Нэр* – Анализаа хадгалах нэрээ бичнэ. Дараа нь анализ, тайлангаа
харахад ойлгомжтой байдлаар өгөхийг зөвлөж байна.
Бүгдийг сонгох – сонголтыг сонгосноор гарч ирсэн шалгалтуудыг
бүгдийг оруулж бүх загвартай шалгалтад анализ хийнэ.

АНАЛИЗ БОДОХ товчийг дарж анализаа бодуулна. Дараах


дэлгэц гарч ирнэ.

42
БАТАЛГААЖУУЛАХ – товчийг сонгоход загвартай шалгалтын
анализ баталгаажна.

ЭКСЕЛЬ ТАТАХ товчийг дарж анализийг Microsoft Excel


файлаар татаж авна.

43
2. ХИЧЭЭЛИЙН УЛИРЛЫН ДҮН дэд цэс
Хичээлийн улирлын дүнгийн анализийг нэг хичээлийг олон багш зааж
байгаа тохиолдолд багш нарыг хооронд нь харьцуулах зорилгоор
ашиглана. Хичээлийн улирлын дүнгийн анализыг харах бол дараах
зааврын дагуу татаж авна.

Үндсэн цэснээс АНАЛИЗ цэсийг сонгоно.

Дэд цэснээс ХИЧЭЭЛИЙН УЛИРЛЫН ДҮН цэсийг сонгоно.

Түвшин*- сонгоход ангиудын жагсаалт гарч ирнэ. Жагсаалтуудаас


ангиа сонгоно.
Хичээл* – сонгоход хичээлүүдийн жагсаалт гарч ирнэ.
Жагсаалтаас хичээлээ сонгоно.
Улирал* - сонгоход улирал гарч ирнэ. Улирлууд сонгоно.

ЭКСЕЛЬ ТАТАХ товчийг дарж файлаар татаж авна.

44
3. БАГШИЙН УЛИРЛЫН ДҮН дэд цэс
Багшийн улирлын дүнгийн анализийг тухайлсан нэг багшийн зааж
байгаа хичээлүүдийн гүйцэтгэлийг харахдаа ашиглана. Багш нарын
улирлын дүнг харах бол дараах зааврын дагуу татаж авна.

Үндсэн цэснээс АНАЛИЗ цэсийг сонгоно.

Дэд цэснээс БАГШИЙН УЛИРЛЫН ДҮН цэсийг сонгоно.

Улирал- Улирлаа сонгоно.


Багш- Багшийн нэрийг сонгоно.

ЭКСЕЛЬ ТАТАХ товчийг дарж файлаар татаж авна.

45
4. ДҮНГИЙН ХАВТГАЙ дэд цэс
Дүнгийн хавтгайн анализийг тухайн түвшний ангиудын нэгдсэн
сургуулийн дүнгийн хавтгайг үүсгэхдээ ашиглана. Сургуулийн дүнгийн
хавтгайг үүсгэхдээ дараах зааврын дагуу татаж авна.

Үндсэн цэснээс АНАЛИЗ цэсийг сонгоно.

Дэд цэснээс ДҮНГИЙН ХАВТГАЙ цэсийг сонгоно.

Улирал - Улирлаа сонгоно.


Түвшин – Түвшингээ сонгоно.

ЭКСЕЛЬ ТАТАХ товчийг дарж файлаар татаж авна.

46
5. ШАЛГАЛТЫН АНАЛИЗ дэд цэс
Улирал хоорондын шалгалтуудыг харьцуулахдаа шалгалтын анализ
цэсийг ашиглана.

Үндсэн цэснээс АНАЛИЗ цэсийг сонгоно.

Дэд цэснээс ШАЛГАЛТЫН АНАЛИЗ цэсийг сонгоно.

Хичээл- Хичээлээ сонгоно.


Бүлэг- Бүлгээ сонгоно.
Улирал – Улирал сонгоно.
Шалгалт- Харьцуулах шалгалтуудаа сонгоно.

УЛИРАЛ НЭМЭХ нэгээс олон улирлын шалгалтыг хооронд нь


харьцуулах тохиолдолд Улирал нэмэх товчийг дарж улирал
нэмнэ.

ЭКСЕЛЬ ТАТАХ товчийг дарж файлаар татаж авна.

Шалгалтын төрлийн анализ


Нэг төрлийн шалгалтуудыг хооронд нь харьцуулахдаа шалгалтын
төрлийн анализийг ашиглана. Дараах зааврын дагуу татаж авна.

47
Үндсэн цэснээс АНАЛИЗ цэсийг сонгоно.

Дэд цэснээс ШАЛГАЛТЫН АНАЛИЗ цэсийг сонгоно.

Хичээл- Хичээлээ сонгоно.


Бүлэг- Бүлгээ сонгоно.
Шалгалтын төрөл – Шалгалтын төрлөө сонгоно.
Улирал – Улирлаа сонгоно.

ЭКСЕЛЬ ТАТАХ товчийг дарж файлаар татаж авна.

48
ФАЙЛЫН САН үндсэн цэс
Файлын сан хэсэгт багш нар сурагчдад зориулсан файлуудаа
байршуулна. Эзэмшвэл зохих чадвар, Жишиг даалгавар, Цахим хичээл
гэсэн төрлүүдээс сонгож файлаа байршуулна.

Үндсэн цэснээс ФАЙЛЫН САНГ сонгоно.

Дэд цэс сонгоно.

АНГИ сонгоно. Сонгосон сангийн сурагчдад файл харагдана.

НЭМЭХ товчийг сонгоно. Доорх цонх гарч ирнэ.

Хичээл- Хичээлээ сонгоно.


Файл сонгох – товчийг дараад файлаа сонгон open товчийг дарж файл
оруулна.

ХАДГАЛАХ - товчийг дарснаар файлаа байршуулна.

Файл - Файлынхаа нэр дээр дарахад файл нээгдэнэ.

товчийг дарж жагсаалтаас файлыг устгана

49
СУДАЛГАА үндсэн цэс

Судалгааны ангилал үүсгэх заавар


Судалгаа болгон нэг ангилалд хамаарна. Судалгааны ангиллыг дараах
зааврын дагуу үүсгэнэ.

Үндсэн цэснээс СУДАЛГАА цэсийг сонгоно.

дарахад шинэ Судалгааны ангилал үүсгэнэ. Доорх дэлгэц


гарч ирнэ.

Нэр – Судалгааны ангилал үүсгэх нэрээ бичнэ.

Харьяалагдах самбар – Сонгосон Судалгааны ангиллын нэр


харагдана.

ХАДГАЛАХ – товчийг дарж хадгална. Доорх дэлгэц гарч ирнэ.

50
НЭМЭХ - Зүүн талын жагсаалтнаас Бүгд-г сонгоод mouse 2 буюу
хулганы баруун товчийг дарж Нэмэх туслах цэсийг сонгон
шинээр судалгааны ангилал үүсгэнэ.

ЗАСАХ – товчийг дарснаар үүсгэсэн судалгааны ангиллын


нэрийг засна.

УСТГАХ – товчийг дарснаар сонгосон судалгааны ангиллыг


устгана. Судалгааны ангилалд судалгаа бүртгэсэн тохиолдолд
устгах боломжгүй.

Судалгаа үүсгэх заавар

НИЙТЭЛСЭН – Нийтлэгдсэн буюу эцэг эхчүүдэд бөглөж байгаа


эсвэл бөглөөд дууссан судалгааны жагсаалт харагдана.
НИЙТЛЭЭГҮЙ – Нийтлээгүй буюу засварлах боломжтой
судалгааны жагсаалт харагдана.

51
Баганууд - Жагсаалтанд харах багануудаа өөрөө тохируулах
боломжтой. Шаардлагагүй гэсэн баганы нэрийн өмнөх сонголтыг
болиулснаар тухайн багана жагсаалтанд харагдахгүй болно.
Хэвлэх - Жагсаалтанд байгаа утгуудыг хэвлэнэ.
Excel – Жагсаалтанд байгаа утгуудыг Microsoft Excel файлаар
татаж авна.
PDF- Жагсаалтанд байгаа утгуудыг PDF файлаар татаж авна.
Үндсэн цэснээс СУДАЛГАА цэсийг сонгоно.

ҮҮСГЭХ – товчийг сонгоно. Доорх дэлгэц гарч ирнэ.

Энэ цонхонд Судалгааны ерөнхий мэдээллийг оруулна. Энэ талбарт


оруулсан мэдээлэл эцэг эхчүүдэд хамгийн эхний хуудсанд харагдана.
Судалгааны код – Судалгааны кодыг бичнэ. Давхардахгүй утга
оруулна.
Судалгааны нэр – Судалгааны нэрийг бичнэ.
Судалгаа авах анги – Судалгаа авах ангийг сонгоно. Бүх ангийн
эцэг эхчүүдэд авах бол Бүгд сонголтыг сонгоно.
Анги – Судалгаа авах анги сонгосон тохиолдолд бүлэг сонгоно.
Сонгосон бүлгээ болиулахдаа бүлгийн өмнөх X товчийг дарна.
Эхлэх огноо/цаг – Судалгааг бөглөж эхлэх огноо болон цагийг
оруулна.
Дуусах огноо/цаг – Судалгааг бөглөж дуусах огноо болон цагийг
оруулна.
Ангилал – Судалгааны ангиллыг сонгоно.

52
Судалгааны зорилго – Энэ талбарт судалгааны зорилго болон
бусад мэдээллийг бичиж болно.
Жагсаалт руу буцах – товчийг дарж жагсаалт руу буцна.

ХАДГАЛАХ – товчийг дарснаар ерөнхий мэдээллийг хадгалан


судалгааны жагсаалт хэсэг рүү буцна. Дараа нь судалгаагаа
засахдаа Нийтлээгүй жагсаалтнаас олж туслах цэснээс Засах-г
сонгож засна.
Дараагийнх – товчийг дарж судалгааны асуумж цонх руу
шилжнэ. Дараах дэлгэц гарч ирнэ.

Энэ цонхонд Судалгааны асуумж буюу асуулт текстийг оруулна.

- товчийг дарж шинэ асуултын текстийг нэмнэ.

Асуултын текст – энэ товчийг дарахад хажуу талд тухайн


асуумжийнн мэдээллийг оруулах дэлгэц үүснэ.
Дээр нь шууд бичиж асуултын тесктийг бичих, засна.
Асуултыг дээш доош чирж асуултын байрлалыг өөрчилнө.
Асуулт – Судалгаанд бөглөгдөх асуултыг бичнэ. Зүүн талд бичиж
хадгалсан бол автоматаар бөглөгдөж гарч ирнэ.
Асуултын төрөл – Судалгааны асуумжийн төрлийг төрлийг
сонгоно. Дараах байдлаар харагдана.

53
Текст бичих – Асуумжийн хариулт нь нээлттэй буюу текст бичих
бол энэ сонголтыг сонгоно.
Тоо оруулах – Асуумжийн хариулт нь тоон утга оруулах бол энэ
сонголтыг сонгоно.
Огноо оруулах – Асуумжийн хариулт нь огноо оруулах бол энэ
сонголтыг сонгоно.
Сонголтоос сонгох – Асуумжийн хариулт нь олон сонголтоос утга
сонгох бол энэ сонголтыг сонгоно. Энэ сонголтыг сонгоход
дэлгэцийн доод хэсэгт хариултууд оруулах талбар гарч ирнэ.
Дараах байдлаар харагдана.

ХАДГАЛАХ – товчийг дарснаар судалгааны асуумжийг хадгалан


судалгааны жагсаалт хэсэг рүү буцна. Дараа нь судалгаагаа
засахдаа Нийтлээгүй жагсаалтнаас олж туслах цэснээс Засах-г
сонгож засна.
Дараагийнх – товчийг дарж судалгааны баталгаажуулах цонх
руу шилжнэ. Дараах дэлгэц гарч ирнэ.

54
- Энэ товчийг дарснаар хариулт бичих шинэ талбар үүснэ.

- Энэ товчийг дарснаар хариулт бичсэн мэдээлэл бүхий


мөрийг устгана.

- Энэ товчийг дарснаар хариулт бичсэн талбарыг


дээш доош нь болгож байрыг нь солино.

Олон хариулт сонгоно – Хариулт хэсгээс олон хариулт сонгох


бол энэ товчийг Check-лэнэ.
Олон хариулт сонгоно - товчийг сонгоход энэ талбар
идэвхжинэ. Хамгийн багадаа болон хамгийн ихдээ хэдэн сонголт
сонгох тоог оруулна.
Заавал хариулттай байна – товчийг Check-лэхэд тухайн
асуултанд заавал хариулт авна.
Асуултын товч тайлбар – Асуултын зорилго, мэдээлэл болон
тайлбарыг энэ талбарт бичиж болно.
ӨМНӨХ – товчийг дарж Судалгааны ерөнхий мэдээлэл талбарлуу
орж харах болон засварлах боломжтой.

- Энэ талбарт таны бэлтгэсэн Судалгааны асуумж хариулт гарч


ирнэ. Та бэлтгэсэн Судалгаагаа нягтлан харах боломжтой.
* - Од тэмдэглэгээтэй асуумж нь нь Заавал хариулттай байна – товчийг
сонгосон асуултууд байна.

55
Жагсаалт руу буцах – товчийг дарж жагсаалт руу буцна.
ӨМНӨХ – товчийг дарж Судалгааны ерөнхий мэдээлэл болон
асуумжийн мэдээллийн талбарлуу орж харах болон засварлана.

ХАДГАЛАХ – товчийг дарснаар хадгалан судалгааны жагсаалт


хэсэг рүү буцна. Дараа нь судалгаагаа засахдаа Нийтлээгүй
жагсаалтнаас олж туслах цэснээс Засах-г сонгож засна.
НИЙТЛЭХ – товчийг дарснаар Судалгааны асуумж эцэг эхчүүдэд
харагдах бөгөөд засварлах боломжгүй.

Та судалгааны жагсаалт дээрээс сонгосон судалгааны загварын мөрийг


сонгож mouse 2 буюу баруун товчоо дарахад Үзэх, Тайлан үзэх,
Идэвхгүй болгох туслах цэс гарч ирнэ.
ҮЗЭХ – товчийг дарж судалгааны дэлгэрэнгүй мэдээллийг
нягтлан харах боломжтой. Дараах байдлаар харагдана.

56
Жагсаалт руу буцах – товчийг дарж жагсаалт руу буцна.
ХЭВЛЭХ – товчийг дарж судалгааны загварыг хэвлэнэ.

ТАЙЛАН ҮЗЭХ – товчийг дарж судалгааг бөглөсөн эцэг


эхчүүдийн тайлан мэдээг үзэх боломжтой. Дараах байдлаар
харагдана.

57
Жагсаалт руу буцах – товчийг дарж жагсаалт руу буцна.
ЭКСЕЛЬ – товчийг дарж Microsoft Excel файлаар татаж авна.

ИДЭВХГҮЙ БОЛГОХ – товчийг дарж судалгааны мэдээллийг


идэвхгүй болгон Нийтлээгүй жагсаалтнаас засварлана.

58

You might also like