You are on page 1of 4

1.1.

Хөдөлгүүрийн хяналтын хэрэглэлүүд

Хөдөлгүүрийн хяналтыг хэрэглэлүүдэд гурван зүүт хэрэглэл ЭМИ-3К (түлшний даралт,


тосны даралт, тосны температур) тахометр (генераторын гаралтын хүчдэлийн
хэмжигдэхүүн), хөдөлгүүрийн цилиндрийн гарах халуун хэмжих хэрэглэлийн ажиллах
зарчим, бүтцийг тайлбарлав.

1.1.1. Гурван зүүт хэрэглэл ЭМИ-3К


Гурван зүүт хэрэглэл ЭМИ-3К хөдөлгүүрийн ажиллагааг хянах зориулттай. Энэ нь
түлшний даралт, тосны даралт болон температурыг заана.

Зураг 1.30 Гурван зүүт хэрэглэл ЭМИ-3К


1-тосны даралт хүлээн авагч, 2- тосны температур, 3-заагч, 4-түлшний даралт хүлээн
авагч
Заагч нь гурван төрлийн үзүүлтийг нэг гэрэнд харуулдаг бөгөөд тус бүрдээ бие даасан
цахилгаан хэлхээтэй хүлээн авагчуудтай.
Энэхүү хэрэглэл нь түлшний даралтыг 0-1кгс/см 2,тосны даралтыг 0-15 кгс/см2
болон температурыг 0-150 С0 хүртэл харуулна.
Түлшний даралтын хүлээн авагчийн ажиллах зарчим нь долгиотсон мембраны маш
мэдрэмтгий шинж чанар дээр суурилагдсан. Түлшний даралтыг атмосферийн даралттай
харьцуулж хэмждэг. Хүлээн авагчийн гэр нь атмосферийн даралттай холбогддог. Даралт
ихсэх тусам мембран өөрчлөгдөн дамжуулалтын механизмаар “С” потенциометрийн
гүйгч нь “АВ” дагуу хөдөлнө. Потенциометрийн “АС” болон “СВ”харьцааг соронзон
цахилгаан логометрээр хэмжинэ. 120˚ өнцгөөр байрласан “I” ба “II” гэсэн хоёр хүрээнээс
бүрдэнэ. Зүүтэй хамт хөдлөх соронз байрлуулсан.

Зураг 1.31 Түлшний даралтын хэмжих схем

Тосны даралтын хүлээн авагчийн ажиллах зарчим нь түлшний хүлээн авагчтай зарим нэг
холболт нь өөр юм.Тосны температурын хүлээн авагчийн ажиллах зарчим нь дулаанд
мэдрэмтгий элемент (никель утас) шинж чанар дээр суурилагдсан. Дулаанаас хамааран
эсэргүүцэл нь өөрчлөгдөн “А” ,“В”болон “С” цэг дээрх унах хүчдлийн харьцаанаас
хамааран “I” ба “II” гэсэн хоёр хүрээн үүсэх цахилгаан соронзон индукцийн зөрүүнээс
соронзон зүү хөдлөнө.

Зураг 1.32 Тосны температур хэмжих схем

1.1.2. Тахометрийн үндсэн үзүүлэлтүүд ТЭ-45

Гол үүрэг нь холбогдсон цахилгаан эсвэл механик хөдөлгүүрийн эргэлтийг тоон утгаар
үзүүлэх.
Ажиллах ердийн хэм -60ºС хооронд +70ºС;
Нийт тоолох боломжтой эргэлт ТЭ-45 – 3500эргэлт/мин;
Тахометрын хэмжээ ТЭ-45 - 69х123х107мм;
Жин - 1,2кг;
Насжилт - 5 жил;

Зураг 1.33 Тахометрийн үндсэн үзүүлэлтүүд ТЭ-45

1.1.3. Цилиндрийн толгойн халууныг хэмжих хэрэглэл 2ТЦТ-47

Поршинт хөдөлгүүрийн цилиндрийн толгойн халууны хэмждэг. Ажиллах зарчим нь хоёр


өөр төрлийн метал буюу хромел, копел хоорондын температурын хэт их зөрүүнээс
дулааны цахилгаан хөдлөгч хүч үүсдэг. Хромел, копел хоёрын термопар (Thermocouple)
гэж нэрлэдэг. Хромель нь эерэг, копел нь сөрөг гэж үзнэ. Энэ тохиолдолд маш бага
гүйдэл (температурын зөрүү 3000 С байхад дулааны цахилгаан хөдлөгч хүч нь
20миллвольттой тэнцүү) үүсэх ба нэгийг нь хүйтэн хэсэгт , нөлөөх нь халууны
өөрчлөлтийн хэсэг буюу эхний цилиндрийн очлуурын хэсэгт суурилуулагдана. Хэрэглэл
нь чичиргээнд тэсвэртэй соронзон цахилгаан гальваметр байна.
Зураг 1.34 Цилиндрийн толгойн халууныг хэмжих хэрэглэл 2ТЦТ-47

You might also like