You are on page 1of 2

Эмүжин.

Лхамаа - (20B1NUM2283)
1. Миний сонгож авсан нийгмийн үйлчилгээний байгууллага бол: “УБ Сонгдо эмнэлэг”
Тус эмнэлгийн уриа: Төгс оношилгоо Сонгодог эмчилгээ

2. Сонгдо эмнэлгийн зорилго, зорилт:


Улаанбаатар Сонгдо эмнэлэг нь БНСУ-ын Сөүл дахь Сонгдо эмнэлгийн 29-н жилийн баялаг
туршлага дээр үндэслэн 2007 онд үүсгэн байгуулагдаж эрүүл мэндийн тусламж үйлчилгээг
үзүүлж эхэлсэн. 2011 оны 6 сараас Монголд танигдсан зүрхний мэс засалч Б.Болдсайхан
УБ Сонгдо эмнэлгийг 100% худалдан авснаар манай эмнэлэг 100% дотоодын хөрөнгө
оруулалттай компани болсон. Мөн үүнийг дагаж үйл ажиллагаа сайжирч, олон төрлийн
эмнэлгийн үйлчилгээг нэвтрүүлэн үйл ажиллагаагаа өргөжүүлсэн. Амбулаторийн үзлэгийг
2 дахин нэмэгдүүлсэн ба ерөнхий мэс заслын үйлчилгээг өргөжүүлсэн. Манай эмнэлгийн
амжилттай ажиллагааны илтгэл болж 2014 оны 4 сард Тайландын Вант улсын Бумрунград
ОУ-ын эмнэлэг манай эмнэлэгт хөрөнгө оруулан, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн
эмнэлгийн үйлчилгээ, менежментийг нэвтрүүлэхээр ажиллаж байна.
Сонгдо эмнэлгийн үнэт зүйл:
ЭНЭРЭЛ, ХҮНДЭТГЭЛ - Бид энэрэнгүй, хүндэтгэлтэй, ёс зүйтэй хандана.
СОНГОДОГ ҮЙЛЧИЛГЭЭ - Бид чанартай, түргэн шуурхай, хариуцлагатай үйлчилнэ.
ТӨГС ШИЛДЭГ - Бид өндөр боловсрол, ур чадвартай мэргэжилтэнтэй.
ШИНЭ ТЕХНОЛОГИ, ХӨГЖИЛ ДЭВШИЛ - Бид шинэ технологи нэвтрүүлж, тэмүүлэлтэй
хөгжинө.
СОНГДО-СОГ СЭТГЭЛГЭЭ - Бид Сонгдо-сог эвсэг хамт олон
3. Тус байгууллагын үзүүлдэг нийгмийн үйлчилгээний тухай товч танилцуулга:
Тус байгуулга нь хүмүүсд эрүүл мэндийн тусламж болон олон төрлийн эмнэлгийн
үйлчилгээг үзүүлдэг бөгөөд Дотоодын тасаг, Дурангийн тасаг, Багц шинжилгээний тасаг,
Дүрс оношилгооний тасаг, Лабораторийн тасаг, Мэс заслын тасаг, Төвлөрсөн ариутгалын
тасаг гэсэн тасгаар үйлчилгээ үзүүлдэг.
4. Тус байгууллагын гадагш чиглэсэн үйл ажиллагаа, гадаад хамтын ажиллагаа:
УБ Сонгдо эмнэлэг нь АШУҮИС, EWHA Их Сургууль, Yonsei Их Сургууль, Konkuk Их Сургууль,
Baogan эмнэлэг, АНУ-ын паталогийн ОУ-ын лаборатори гэх мэт олон улсын их сургууль
эмнэлгүүдтэй байнгын хамтын ажиллагаатай.
5. Тус байгууллагын нийгмийн ажлын арга, хэлбэр:
ОУ-ын болон орон нутгийн эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ үзүүлэгч томоохон
даатгалын байгууллагууд болох IMG, Vanbreda International, Allianz, Assistance Online,
LAMP, Sirius International, Cigna, On Call International, Seven Corners, MSH International,
National Life, Assist Card International, Монгол даатгал, Мандал даатгал, Тэнгэр даатгал,
Бодь даатгал, Хаан даатгал, Ард даатгал, Практикал даатгал, МИГ даатгал, Номин даатгал
гэх мэт компаниудтай хамтран ажиллах гэрээтэй. Үүгээрээ эрүүл мэндийн даатгалтай
үйлчлүүлэгч нь илүү төлбөр, цаг зав, чирэгдэлгүйгээр даатгалаараа манай эмнэлгийн
үйлчилгээг авах боломжтой. Монгол улсын эрүүл мэндийн даатгалаар мөн үйлчлүүлэх
боломж 2012 оны 6 сараас манай үйлчлүүлэгчдэд нээгдсэн. Хэвтэн эмчлүүлэх тохиолдолд
ЭМЯ-наас баталсан журмын дагуу оношоосоо хамаарч тодорхой хэмжээний
хөнгөлөлтүүдийг эдлэх боломжтой. 2014 оны 4 сараас эхлэн Тайландын Бумрунград ОУ-
ын эмнэлэгтэй стратегийн түншлэлд орсон ба Бумрунград нь УБ Сонгдо эмнэлгийн үйл
ажиллагааг сайжруулан, өргөжүүлэх менежментийг хэрэгжүүлж байгаа болно.
6. Ерөнхий захирал: Б.Болдсайхан - Удирдах, заан чиглүүлэх, дотоод байгууллагын бүтэц,
эв нэгдэл, хангамжийг хариуцаж ажиллах үүрэгтэй ба зүрх судасны мэс засалч, анагаах
ухааны доктор, гавьяат эмч Б.Болдсайхан нь АУИС-ийн төгсөгч ба нийт 25 гаруй жилийн
ажлын туршлагатай эмч юм. Шастины нэрэмжит III төв эмнэлэгт мэс заслын их эмчээр
1988-2011 онуудад ажиллаж байсан. 2011 оноос УБ Сонгдо эмнэлгийн Ерөнхий захирал,
зүрхний мэс заслын их эмчээр ажиллаж байна.
Хаяг: УБ Сонгдо эмнэлэг, Чойдогийн гудамж 5, 1-р хороо, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар
хот, Монгол улс
Имэйл хаяг: info@bumrungrad.mn
Шууд утас: +976-75752727, +976-70111163
Пэйж хуудас: https://www.songdo.mn/about/

Эх сурвалж: https://www.songdo.mn/about/ (2020 УБ-Сонгдо Эмнэлэг)

You might also like